Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2016/01164

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 04 өдөр Дугаар 181/ШШ2016/01164 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК //-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н нд холбогдох

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлэхийг Н нд даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Хаан банк ХХК-д холбогдох иргэний хэрэгт 2015.07.30-ны өдөр 24194 тоот шүүгчийн захирамжаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Уг шүүгчийн захирамжаар Сангийн Сайдын тушаалаар Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журмын дагуу 2011.07.18-ны өдрийн №11/163 тоот зээлийн гэрээ, 2011.07.27-ны өдрийн №11/165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд Муу ангилалд бүртгүүлсэн бүртгэл мөн 2013.06.27-ны өдрийн №ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээг эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохыг даалгах захирамж гарч, хүчин төгөлдөр болсон юм,

Дээрх шүүгчийн захирамжийг албадан биелүүлж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд улмаар уг захирамжийг албадан биелүүлэхийг Н нд даалгаж, 2015 оны 09-р сарын 10-ны өдрөөс эхлэн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн.

Н 2015 оны 12-р сарын 17-ны өдөр Хаан банк, Монгол банкинд 1/43964 тоот албан тоотоор мэдэгдсэн боловч дээрх мэдэгдэлийг Хаан банк биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ.

Шүүгчийн захирамжаар гүйцэтгэх ажиллагаа нь дээрх зээлүүдийг муу, эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал нь бүртгэлээс хасах арга хэмжээ авсан байтал Хаан банк ХХК нь өөрт ашигтайгаар захирамжийг тайлбарлаж Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон болно.

Хаан банкны тайлбараар бол дээрх зээлүүдийн Муу, Эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг захирамж гарснаас хойш дахин нэмж бүртгэх ажиллагааг зогсоосон гэж тайлбарлаж Шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байна.

Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журамд зааснаар Хэвийн, Хугацаа хэтэрсэн, Хэвийн бус, Эргэлзээтэй, Муу гэсэн ангилал байдаг гэтэл Хаан банк Муу, ангилалыг дахин бууруулж өөрчилж бүртгэх боломж тухайн журмаар байхгүй цаашид Муу ангилалыг өөрчлөх нэмж санг ангилах боломж байхгүй гэдгийг мэдсээр байж илт үндэслэлгүй санаатай худал тайлбар хийж байгаа юм.

Манай компани НШГА-д 2016 оны 03-р сарын 07-ны өдөр №108 тоот албан тоотоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу яаралтай явуулах тухай гомдол гаргасан боловч ямар нэгэн тайлбар ирүүлээгүй тул 2016 оны 04-р сарын 01-ний өдөр Дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан болно.

Гэтэл ШШГЕГ-аас ирүүлсэн 2016 оны 04-р сарын 28-ны өдрийн 5/821 албан тоотод, хариуцагч Хаан банкинд захирамжийг биелүүлэхийг мэдэгдэн, бүртгэлүүдийг түр зогсоох ажиллагааг гүйцэтгэсэн байна, гэсэн тайлбар ирүүлсэн.

Энэ нь НШГА болон ШШГЕГ Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулхаар авсан арга хэмжээг нэг мөр ойлгоогүй эсхүл хариуцагч Хаан банк ХХК-ийн талд илт үйлчилж, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг санаатайгаар явуулахгүй байгаа нь тодорхой харагдаж байна.

Иймээс нэхэхмжлэгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-т заасныг үндэслэн Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгчийн 2015 оны 07-р сарын 30-ны өдрийн 24194 тоот захирамжийг биелүүлэхийг Н нд даалгуулах нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хаан банк ХХК-д холбогдох иргэний хэрэгт Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийг яаралтай биелүүлэхийг Н нд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр захирамжаар Э ХХК-ний Хаан банктай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 18- ны өдрийн №11/163 тоот зээлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №11/165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд Муу ангилалд бүртгэсэн бүртгэл мөн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээг Эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохыг хариуцагчид даалган захирамжилсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 878 дугаар тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Дээрх захирамжийн дагуу хариуцагч Хаан банкинд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3/41489 дүгээр, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/43181 дүгээр албан бичгээр хүргүүлэхэд шүүгчийн захирамжийн дагуу зээлүүдийг ангилах, эрсдэлийн санг нэмж байгуулах ажиллагааг түр зогсоосон талаар хариу ирүүлсэн.

Мөн Монгол банкинд шүүгчийн захирамжийг биелүүлэх тухай 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/43964 дүгээр албан бичгээр хандахад Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй Хаан банкнаас Э ХХК-д олгосон зээлүүдийн ангилал нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өөрчлөлт ороогүй, түр зогссон байдалтай байгаа талаар хариу ирүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч Э ХХКомпани нь дээрх захирамжинд заасан бүртгэлийг түр зогсоох гэдэг нь Монгол банкны Зээлийн мэдээллийн санд уг бүртгэл нь харагдахгүй байх буюу бүртгэлийг хасч бүртгэснээр уг захирамжийг биелэгдсэнд тооцох талаар удаа дараа гомдол гаргаж байна.

Дээрх захирамжаар бүртгэлүүдийг түр зогсоохыг хариуцагчид даалгасныг хэрхэн ойлгох талаар тус шүүхийн шүүгч А.Мөнхзулаас тодруулахад Эргэлзээтэй зээлийг Муу ангилалд бүртгэж өөрчлөхгүй байх, Муу зээлийг тэр хэвээр нь байлгаж зогсоох гэж ойлгох, харин банкны зээлийн мэдээллийн сангаас ямар нэгэн бүртгэлийг хасах, өөрчлөх ажиллагааг танай алба хийх эрхгүй талаар хариу өгсөн.

Иймд тус алба нь шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Э ХХК нь Н нд холбогдуулан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлэхийг Н нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н шүүгчийн захирамжийг биелүүлсэн гэж маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр захирамжаар Э ХХК-ний Хаан банктай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 18- ны өдрийн №11/163 тоот зээлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №11/165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд Муу ангилалд бүртгэсэн бүртгэл мөн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээг Эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохыг хариуцагчид даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулжээ.

Уг захирамжид гомдол гаргасныг тухайн шүүх хянан шийдвэрлэж шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 878 дугаартай шүүхийн тогтоол гарсан байна.

Н наас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3/41489, 2015 оны 12 дугаар сарын 11-ий өдрийн 1/43181, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/43964 тоот мэдэгдлүүдээр дээрх захирамжийг биелүүлэхийг удаа дараа мэдэгджээ. /х.х-ийн 9,10,12,38-40-р хуудас/

Хаан банк нь дээрх мэдэгдлийн дагуу Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг биелүүлж зээлүүдийг ангилах, эрсдлийн санг нэмж байгуулах ажиллагааг тор зогсоосон тухай 29/9697 дугаартай албан бичгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн байна. /хх-ийн 11,41-р хуудас/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дугаартай захирамжаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж Э ХХК-ний Хаан банктай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 18- ны өдрийн №11/163 тоот зээлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №11/165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд Муу ангилалд бүртгэсэн бүртгэл мөн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээг Эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохыг хариуцагчид даалгажээ.

Дээрх захирамжийн дагуу Н наас явуулсан ажиллагааны дүнд Монгол банкны Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй Хаан банкнаас Э ХХК-д олгосон зээлүүдийн ангилал нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өөрчлөлт ороогүй түр зогссон байдалтай байгаа болох нь Монгол банкны 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А-6/31 дугаартай албан бичгээр нотлогдож байна. /хх-ийн 42-р хуудас/

Иймд нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэж, тов дээр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т ... хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ гэж заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй явдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                 

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3дах хэсэгт зааснаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дугаартай шүүгчийн захирамж биелүүлэхийг Н нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО