Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2017/0092/З |
Дугаар | 720 |
Огноо | 2017-10-05 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 720
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-д холбогдох
Гуравдагч этгээд: “М” /орчуулагдсан нэрээр бичив/ компанийн хувьцаа эзэмшигч гэх бөгөөд “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Т.
Нэхэмжлэлийн шаардлага: “... Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-н 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаалаар “Э” ХХК-ийн бүртгэлд оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоон уг тушаалыг хүчингүй болгож, энэ тушаАл****й холбогдуулан “Эм ***********” ГХОХХК гэснийг “Эм ***********” ХХК гэж, “Эм ***********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Бу********л, Б.Ба******д нарыг, захирлаар С.Бу********лийг тус тус бүртгэхийг хариуцагч Р.Со*****үд даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, Б.Бд, нэхэмжлэгч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Д.Ч, гуравдагч этгээд Ж.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б, Б.Б нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын иргэн С.Б, Б.Б бид 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Австрали улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компанитай “Эм ***********” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ”-г байгуулж, “Эм ***********” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авсан.
Энэхүү гэрээний дагуу “Эм ***********” ХХК нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай байсан нь өөрчлөгдөж, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани болж, мөн компанийн эзэмшил иргэн С.Б, Б.Б бидний мэдэлд шилжсэн бөгөөд энэхүү өөрчлөлтөө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгүүлсэн юм.
Улсын бүртгэгч бидний гаргасан өргөдлийг хянан үзэж, “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компанийн захирлуудын хурлын шийдвэр, “Эм ***********” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдах тухай гэрээ” зэрэг холбогдох баримтууд, тэдгээр баримтуудыг Австрали улсын нотариатч, хуульч гэрчлэн, өөрийн нэрийн тамгыг дарж баталгаажуулсан, мөн Австралийн Гадаад хэрэг худалдааны газраас тэдгээрийн үнэн зөвийг олон улсын хэмжээнд баталгаажуулан, баримт бичиг бүрт тусгай дугаар бүхий Апостиль гэрчилгээ олгосон байдал, гэрээнд гарын үсэг зурсан этгээдүүд нь шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд мөн болох нь Австралийн Засгийн газрын Үнэт цаас, Хөрөнгө оруулалтын комиссын албан ёсны цахим мэдээлэлд байршуулсан мэдээллээр нотлогдож буй байдал зэрэг холбогдох баримтуудыг судалсны үндсэн дээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн бүртгэл хийсэн.
Гэтэл тухайн компанид ямар ч хамааралгүй, урьд нь Австрали компанийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ажлаас халагдсан, иргэн Ж.Та*****гийн гомдлоор хуулийн дагуу хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгосон нь хууль бус төдийгүй, компанийн эзэмшигчээр хуулийн дагуу тогтоогдсон иргэн С.Бу********л, Б.Ба******д бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.
Уг дүгнэлт болон тушаал нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 11.5.3-д зааснаар нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн...”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн хэрнээ, яг ямар баримтууд, хэрхэн хууль бус болох, ямар нотлох баримт ямар зөрчилтэй болохыг огт зааж өгөөгүй, ойлгомжгүй тодорхой бус байна.
Мөн дүгнэлт, шийдвэр гаргах ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, эрх ашиг нь хөндөгдөж буй бидний хуульд заасан эрхийг огт олголгүйгээр явагдсан.
Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/72 дугаар тушаал, тус газрын хяналтын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1812 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Эм ***********” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэлийг сэргээж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч С.Бу********л, Б.Ба******д нар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзахдаа: “...Нэхэмжлэгч С.Бу********л, Б.Ба******д бид нар 2017 оны 1 дүгээр сард тус Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/472 дугаар тушаал, тус газрын хяналтын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1812 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Эм ***********” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэлийг сэргээж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Со*****ү, улсын ахлах байцаагч Ж,Ч****а, улсын байцаагч Б.Га*****г, Д.Чи*****а нарт холбогдуулан гаргасан юм.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой хууль, дүрэм, журмыг дахин дахин судалж, улсын бүртгэлтэй холбоотой баримт бичигтэй сайтар танилцахад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Со*****үгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаал нь дангаараа бидний эрх, эрх ашгийг хохироосон болох нь тодорхой байна.
Ийм учраас бид Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1812 дугаар дүгнэлтийг шүүхээр хүчингүй болгуулахыг шаардсан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Ингэснээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч****а, хяналтын улсын байцаагч Б.Га*****г, Д.Чи*****а нар энэ хэргийн хариуцагч болохгүй гэж бид үзэв.
Харин нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн ч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Со*****ү уг хэргийн хариуцагч хэвээр байх ба тэр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/472 тоот хууль бус тушаал гарган, энэ тушаалынхаа 2-т манай компанид шинээр олгосон 00012******* дугаартай гэрчилгээ, компанийн тэмдгийн 1116230667 хяналтын дугаарыг хүчингүй болсонд тооцож, 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр шинээр үүсгэн байгуулсан “Эм ***********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Бу********л, Б.Ба******д нарыг, компанийн захиралаар С.Бу********лийг, мөн компанийн хэлбэрийг өөрчилснийг тус тус бүртгэсэн хууль ёсны бүртгэлийг дур зоргоороо өөрчилсөн нь бидний эрх, эрх ашгийг ноцтой хохироосон юм.
Иймд бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагаа ”Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Со*****үгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаалыг хүчингүй болгож, энэ тушаАл****й холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр шинээр үүсгэн байгуулсан “Эм ***********” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, “Эм ***********” ГХО ХХК гэснийг “Эм ***********” ХХК гэж, тус компанийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Бу********л, Б.Ба******д нарыг, захиралаар С.Бу********лийг тус тус бүртгэхийг хариуцагч Р.Со*****үд даалгаж өгнө үү гэж өөрчилж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чи*****а, Б.Лх******н нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“... “Эм ***********” ХХК нь анх Н.Жа******н 51%, Ж.Та***** 49% гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэйгээр, Ж.Та***** гүйцэтгэх захирлаар 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Н.Жа******н, Ж.Та***** нар нь “Эм ***********” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Австрали улсын “Ала*******д” компанид хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлснийг 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна.
“Эм ***********” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Австрали улсын “Ала*******д” компани нь оноосон нэрээ өөрчилж, “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ болгосныг 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгэжээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3/19504 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрээр төлбөртэй үндэслэлээр улсын бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн байна.
С.Бу********лийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхимийн дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын 2016 оны 131 дүгээр шийдвэр, Австрали улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компанийн хэргийг шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/Ш32015/17953 дугаар шүүгчийн захирамж зэргийг тус тус хавсарган ирүүлсэн гүйцэтгэх захирал Ж.Та*****гийн 2016 оны 16/9/14-2 дугаар хүсэлтийг хувийн хэрэгт хавсаргасан байна.
Шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5/2161 тоот албан бичгээр “Эм ***********” ХХК-ийн улсын бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн эрхийг цуцалсан байна.
“Эм ***********” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Австрали улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компаниас Монгол Улсын иргэн С.Бу********л /70%/, Б.Ба******д /30%/ нарт шилжүүлснийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улсын бүртгэлд бүртгэсэн байна.
“Эм ***********” ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн С.Бу********л, Б.Ба******д нарт шилжүүлсэн бүртгэл нь холбогдох хууль, журам зөрчсөн болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1812 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байна.
Улмаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/472 дугаар тушаалаар дээрх бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Энэ тушаал нь холбогдох хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан хуулинд нийцсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд иргэн С.Б, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийн хувьцаа эзэмшигч гэх бөгөөд “Эм ***********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Та***** болон түүний өмгөөлөгч Ж.М******* нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Гадаадын хөрөнгө оруулалттай “Эм ***********” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Австрали улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК, энэ комнийг төлөөлж, захирал гэх П****р К***к /гэрээний худалдагч тал/, болон гэрээний нөгөө тал Монгол Улсын иргэн С.Бу********л, Б.Ба******д нар/ гэрээний худалдан авагч тал/-ын хооронд хийгдсэн гэх ба энэ үйлдэлд Монгол Улсын иргэн З.П***в-О****р гэгч Австрали Улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийг бүрэн төлөөлөх эрх, Монгол Улсын эрх бүхий байгууллагуудтай уулзах, баримт бичиг бүрдүүлэх, эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгүүлэх, хэлэлцэн шийдвэрлэх ажил зэргийг бүрэн хариуцаж ажиллах эрхтэйгээр оролцож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт шинэчлэн бүртгэл хийлгэсэн байна.
Гэвч “Эм ***********” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний хувьцааг худалдан авахад болон шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх баримт бичиг хууль бус, зарим баримт бичиг хуурамч, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж бүрдүүлсэн нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх хяналт шалгалтаар тогтоогдсон тул “Эм ***********” ХХК-ийг шинэчлэн бүртгэсэн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын бүртгэлийн үйл ажиллагаа, шинээр олгосон компанийн 00012******* дугаартай гэрчилгээ, компанийн тэмдгийн 1116230667 хяналтын дугаарыг тус тус 2016 оны 12 дугаар сарын 28-нд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/742 дугаар тушаалаар хүчингүй болгожээ. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын энэ шийдвэрийг би хуульд нийцсэн, үнэн зөв шийдвэр гэж үзэж байна.
1. Монгол Улсын иргэн Ж.Та***** би Австрали Улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийн 55 000 000 /тавин таван сая/ ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 44 хувийг эзэмшиж, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон бөгөөд охин компани “Эм ***********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг билээ.
Австрали улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК нь 2013, 2014, 2015 онуудад хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулаагүй, компанийн үйл ажиллагааны болон санхүү, хөрөнгө оруулалтын тайлан хэлэлцүүлээгүй, өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эм ***********” ХХК-д дээрх онуудад санхүүжилт огт өгөөгүй, Компанийн бүх хувьцааг бусдад худалдах эсэх талаар хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлээгүй байхад тус компанийн захирал гэх өөрийгөө нэрлэсэн П****р К***к гэгч “Эм ***********” ХХК-ийн бүх хувьцааг Монгол Улсын иргэн С.Бу********л, Б.Ба******д гэгчид 10 ам.долларын урьдчилгаа авч худалдсан тухай “Эм ***********” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ байгуулж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт баримт материал бүрдүүлж өгснийг улсын бүртгэгч бүртгэл хийсэн нь өөрөө хуулийн зөрчил болж байгаа юм. Тодруулбал: “Эм ***********” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах” тухай гэрээ, “Mo*****n Re*****s Cor********on Cir******r Res******n of D*****rs” буюу “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ захирлуудын шийдвэр” гэгч нь хуурамч, П****р К***к гэгчээс Монгол Улсын иргэн Л.П***в-О****рт өгсөн итгэмжлэл, “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-тай холбоотой баримт бичиг, түүний хуулбар, орчуулга нь Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлага хангахгүй, зарим нэр зөрүүтэй, хуурамч, орчуулга алдаатай, эргэлзээтэй зэрэг байдаг.
Ганц жишээ дурдахад: Л.П***в-О****р гэдэг хүн “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийг мэдэхгүй, түүний захирал П****р К***к гэгчийг танихгүй, түүнтэй уулзаж байгаагүй, ямар нэг байдлаар харьцаж байгаагүй, “Эм ***********” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах үйл ажиллагаанд “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоноо ч мэдээгүй, ойлгоогүй өнөөдрийг хүрч иржээ. Энэ тухай баримтыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Б.Ар*****дын шалгаж байгаа Ж.Та*****д холбогдох эрүүгийн хэргийн материалаас нотлох баримтаар гаргуулж болно.
2. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч “Эм ***********” ХХК-ийн шинэчилсэн бүртгэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн байдаг. Гэтэл Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн С.Бу********л, Б.Ба******дын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн материал болон Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Ж.Та*****д холбогдох эрүүгийн хэрэгт дээрх нэр бүхий этгээдүүдээс гаргаж өгсөн болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь Хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэл хийгдсэнээс хойших үйлдлийг харуулсан, цуглуулж бүрдүүлсэн, баримтууд ирүүлсэн байгаа нь хэргийн бодит үнэнийг тогтоох, шударга шийдвэр гарахад эргэлзээтэй болгож байна. Мөн Улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэл хийхэд авагдаагүй байсан баримтууд өнөөдөр хавтаст хэрэгт хавсрагдсан атал иргэн Ж.Та*****гаас хууль бусаар шинэчилсэн бүртгэл хийсэн тухай удаа дараагийн гомдол, хяналт шалгалт хийлгэх болон хяналт шалгалтын явцад гаргаж байсан хүсэлт, холбогдох бусад зарим баримтууд нотлох баримтаар ирүүлээгүй байгааг анхааралдаа авч орхигдсон баримтуудыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас болон Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс гаргуулахыг хүсч байна.
3. Монгол Улсын “Эм ***********” ХХК нь /Н.Жа******н- 51%, Ж.Та*****-49%/ анх үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд уул уурхайн компанийн хувьцааг Олон улсын хөрөнгийн биржид гаргахын тулд Австрали улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ (тухайн үеийн нэр нь “Ал****р Рес*****с Ли***д) ХК-д 100 хувь шилжүүлсэн. Ингэхдээ “Гүн*****г т****д” ХХК-ийн 90 хувийн хувьцааг С.Бу********лээс худалдан авч охин компаниа болгож, мөн бусад охин компаниудын хувьцааг тус “Эм ***********” ХХК дотроо нэгтгэн “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-д 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу хариу төлбөрт “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийн 55,000.000 (тавин таван сая) ширхэг хувьцааг эзэмших болсон.
“Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийн хувьцаа эзэмшигчид болсон бөгөөд одоогийн байдлаар “К*******” компаниараа дамжуулан 42,730.00 (дөчин хоёр сая долоон зуун гучин мянган) ширхэг буюу 30.02 хувийн хувьцаа эзэмшдэг.
Харин 2010 оны Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн “Гүн*****г т****д” ХХК-ийн 90 хувийн хувьцааг С.Бу********л нь буцаан авах тухай нэхэмжлэлийг 2015 оны 6 дугаар сард Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхимийн дэргэдэх Монголын Үндэсний ба Олон улсын арбитрт гаргасан. Энэхүү арбитрын хэрэгт С.Бу********лийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр одоо С.Бу********лийн хамтаар хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээд буй Б.Ба******д ажилласан юм.
Арбитрын шүүх 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 131 дугаартай шийдвэрээр С.Бу********лээс “Эм ***********” ХХК-д 2,079.750 /хоёр сая далан есөн мянга долоон зуун тавин ам.доллар/; 2,829,308.265 /хоёр тэрбум найман зуун хорин есөн сая гурван зуун найман мянга хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийг арбитрын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор бүрэн төлсөн нөхцөлд түүнд “Гүн*****г т****д” ХХК-ийн 90 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх тухай шийдвэрлэсэн.
Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр С.Бу********л, Б.Ба******д нар нь “Эм ***********” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Австрали улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдүүдтэй хуйвалдан, хууль бус гэрээ, баримт бичиг үйлдэн Монгол Улсын Хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигчээр хууль зөрчиж бүртгүүлсэн. Энэ талаар би 2016 оны 11 сард бүртгэлээс авсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг авахаар хандахдаа олж мэдсэн. Би энэ талаар урьд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас сонссон тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 16/9/14-02 дугаартай “Анхааруулга хүргүүлэх тухай” албан бичгээр хувьцаа эзэмшигчийг өөрчлөн бүртгэх үндэслэлгүй талаар, мөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16/07 албан бичгээр “С.Бу********л, Б.Ба******д нар нь компанийг хууль бусаар шилжүүлэн авахыг оролдож байгаа тул бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлж, хориг тогтоож өгөхийг хүссэн.
Мөн С.Бу********л, Б.Ба******д нарын үзүүлсэн гэрээнээс үзэхэд “Эм ***********” ХХК-ийн бүх хувьцааг тэдэнд 10 ам.доллараар худалдах, худалдан авах гэрээг “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийг төлөөлж П****р К***к гэгч төлөөлж байгуулсан байдаг.
Энэ гэрээг байгуулсан П****р К***к гэх этгээдэд “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийн охин компанийн 100 хувийн хувьцааг бусдад шилжүүлэх эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас олгох ёстой боловч тийм шийдвэр өнөөдрийг хүртэл хугацаанд гараагүй. Австрали улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК нь нийт 413 хувьцаа эзэмшигчид 142,319.857 ширхэг хувьцаатай ба Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг компани байсан. Энэхүү 142 ширхэг хувьцаанаас Австрали улсын иргэн П****р К***к нь 21 сая ширхэг хувьцааг эзэмшдэг Чингис Металс компанийн төлөөллийн хувиар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан гэх боловч, нийт хувьцаа эзэмшигчдийн 49 хувийн ирцтэй хуралдсан тухай баримт бүрдүүлсэн, хүчин төгөлдөр бус хуралдаанаар өөрийгөө Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулсанаар баримт бүрдүүлсэн байдаг. Энэ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2013 оны 12 дугаар сард П****р К***кийн үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх явцад тодорхой болсон. Энэхүү маргааныг П****р К***к нь надаас компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн. Шүүх маргааныг хянан шийдвэрлэх явцад “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийг төлөөлөн П****р К***кээс Жо***ф Сп*****зд олгосон итгэмжлэл нь хууль бус байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хэргийг шийдвэрлэсэн Шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 102/Ш32015/17953 тоот захирамж хэрэгт авагдсан байгаа. Мөн энэ захирамжийн хувийг би Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан дээрх 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16/07 албан бичигтээ хавсарган хүргүүлсэн болно. Энэ захирамжаас Улсын бүртгэлийн байгууллагад “Эм ***********” ХХК-ийн удирдлага өөрчлөх асуудлаар П****р К***к маргаан үүсгэх, гэрчилгээ, тамга тэмдгийг шилжүүлэн авах эрхгүй болох нь тодорхой байсан. Ийм байтал түүний байгуулсан хууль зөрчсөн гэрээг үндэслэн бүртгэл хийсэн байгаа нь Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага нарийвчлан шалгалгүйгээр хууль зөрчин бүртгэл хийснийг нотолно.
Нийт хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл олгоогүй байхад “Эм ***********” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 10 ам.доллараар зарах гэрээ байгуулсан нь хууль бус юм.
“Эм ***********” ХХК нь Компанийн тухай Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Монгол Улсын хуулийн этгээд болохын хувьд тус компанийн хувьцааг зарах, гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь Компанийн тухай Монгол Улсын хуулиар зохицуулагдах ёстой. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын хуулийн этгээдийн хувьцааг бусдад зарж борлуулах, гүйцэтгэх захирлыг чөлөөлөхтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна.
Компанийн тухай Монгол Улсын хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Энэ хууль болон компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно”, 55.6-т “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ энэ хуулийн 55.2-т заасны дагуу эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоохдоо хараат бус үнэлгээний байгууллагын дүгнэлтийг ашиглаж болно” гэж хуульчилсан. Мөн “Эм ***********” ХХК-д Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй ба Компанийн дүрмийн 2.2-т “Компанийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхийг Компанийн цорын ганц хувь нийлүүлэгч эдэлж, үүргийг хүлээнэ”, 2.3-т “Хувь нийлүүлэгчдийн хурал нь ээлжит ба ээлжит бус хурал байна” гэж заасны дагуу “Эм ***********” ХХК-ийн 100%-ийн хувьцааны үнийг хараат бус үнэлгээний байгууллагаар тогтоолгож, худалдах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар гаргах ёстой.
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т “компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох” бүрэн эрхийг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал эдлэхээр хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл аливаа компанийн Гүйцэтгэх захирлыг сонгох, түүний бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох буюу түүнтэй байгуулсан гэрээг цуцлах тухай асуудал нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсан байдаг.
Үүний учир “Эм ***********” ХХК-ийн цорын ганц хувь нийлүүлэгч Австрали улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасан үндэслэл журмын дагуу хуралдаагүй байхад “Эм ***********” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг өөрчлөн бүртгэсэн нь хуульд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл юм.
“Эм ***********” ХХК-ийн охин компани болох “Гүн*****г т****д” ХХК-ийн хувьцаа, хөрөнгө оруулалтад хамгийн багадаа 3.5 сая орчим ам.доллар зарцуулж, үүнээс “Гүн*****г т****д” ХХК-ийн хувьцааг С.Бу********лээс худалдан авахад 1.9 сая ам.доллар төлсөн байгааг дээрх Арбитрын 131 дугаартай шийдвэрээс үзэх боломжтой.
Мөн Арбитрын маргааны явцад С.Бу********л нь 1.9 сая ам.доллар авсан болохоо хүлээн зөвшөөрч, энэ нь ч баримтуудаар нотлогдсон. Гэтэл толгой компани “Эм ***********” ХХК-ийн хувьцааг С.Бу********л, Б.Ба******д нар 10 ам.долларын урьдчилгаа авсан байхаар хуйвалдан, баримт бүрдүүлсэн нь хууль бус, цаанаа бусдын өмч хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн шинж бүхий үйлдэл байх магадлАл****й байна. “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь ийм илтэд хохиролтой гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй билээ. Ингэж хувьцаа эзэмшигч нар болон компанийг хохироож, хууль зөрчин дүр үзүүлсэн гэрээг Улсын бүртгэл хийлгүүлэхэд зориулж байгуулсан нь хууль бус гэж үзэж байна.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хууль бус баримт бичгүүдэд үндэслэн, хувьцаа эзэмшигчдийг өөрчилж, компанийн эрх шилжүүлэн бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.5 дахь хэсэгт “Бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасныг ноцтой зөрчсөн болно.
Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/06321 шийдвэрээр “Эм ***********” ХХК-иас Улаанбаатар хотын банкинд зээлийн төлбөрт 1,103,082.223 төгрөг төлүүлэхээр Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Энэхүү ажиллагааны дагуу “Эм ***********” ХХК-ийн хувьцаа болон хөрөнгийн шилжүүлгийг хязгаарлаж түдгэлзүүлсэн байхад улсын бүртгэлд өөрчлөлт хийсэн нь үндэслэлгүй юм.
“Эм ***********” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг нь Ж.Та***** надад хууль ёсоор хадгалагдаж байдаг бөгөөд Гүйцэтгэх захирлын хувьд би эзэмших, ашиглах эрхтэй, өнөөдрийг хүртэлх хугацаанд намайг энэ компанийн гүйцэтгэх захирлаас өөрчилсөн ямар нэг хууль ёсны шийдвэр албан ёсоор гарч, надад мэдэгдсэн зүйл байхгүй юм.
Нэхэмжлэгч С.Бу********л, Б.Ба******д нар нь “Эм ***********” ХХК-ийг хууль бусаар шилжүүлэн авахыг оролдож байгаа нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын Арбитрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх гэсэн санаа зорилготой байхыг үгүйсгэх баримт өнөөдөр алга байна.
Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/472 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул энэхүү тушаалыг хэвээр үлдээлгэж, үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч С.Бу********л, Б.Ба******д нараас гаргасан “...Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Со*****үгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаалыг хүчингүй болгож, энэ тушаАл****й холбогдуулан “Эм ***********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Бу********л, Б.Ба******д нарыг, захирлаар С.Бу********лийг тус тус бүртгэхийг хариуцагч Р.Со*****үд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Эм ***********” ХХК нь анх 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 90112450 дугаар, 5402166 регистртэйгээр бүртгэгджээ. Ийнхүү анх бүртгэгдэхдээ компанийн энгийн хувьцааны 51 хувийг иргэн Н.Жа******н, 49 хувийг Ж.Та***** нар тус тус эзэмшиж байсан байна.
2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Эм ***********” ХХК болон Австрали улсад бүртгэлтэй “Ала*******д” компанийн хооронд байгуулагдсан “Хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх гэрээ”-ээр “Эм ***********” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр “Ала*******д” (сүүлд нэрээ өөрчилж “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ болсон) компани бүртгэгдсэн байх бөгөөд “Эм ***********” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай ХХК болж өөрчлөгдсөн байна.
2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Эм ***********” ХХК-ийн шинэчилсэн дүрмээс үзэхэд Австрали улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компани нь дангаараа “Эм ***********” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн 100 хувийн хувьцааг бүхэлд нь эзэмшиж байсан байна.
“Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компанийн захирлуудын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр тус компанийн захирал Адам Скофелд, П****р К***к, Бретт Кларк нар тус компанийн захирал П****р К***кэд эрх олгосны дагуу “Эм ***********” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компанийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал П****р К***к нь өөрийн эзэмшлийн бүх хувьцааг С.Бу********л, Б.Ба******д нарт худалдсан байна.
“Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Со*****үгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаалыг хүчингүй болгох” тухай шаардлагын тухайд:
Иргэн С.Бу********л, Б.Ба******д нар Австрали улсын “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компаниас түүний охин компани болох “Эм ***********” ГХОХХК-ийн бүх хувьцааг худалдан авсан болох нь талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээ болон худалдагч талын эрх бүхий этгээдүүдийн хамтран гаргасан шийдвэрээр тус тус тогтоогдож байна.
Монгол улсын Гадаад харилцааны яамнаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн 2016 оны 10/7058 тоот албан бичигт “Албан ёсны баримт бичгийг Апостиль гэрчилгээгээр баталгаажуулснаар өөр төрлийн ямар нэг дахин баталгаа шаардахгүй” гэж заасны дагуу эдгээр гэрээ болон шийдвэрт эрх бүхий байгууллагаас апостиль гэрчилгээнүүдийг олгосон байна.
Мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам нь Австрали улсын Засгийн газрын Үнэт цаас, Хөрөнгө оруулалтын хорооноос албан ёсоор авч, шүүхэд ирүүлсэн Г*******гийн мэдүүлгээр “Эм ***********” ГХОХХК-ийн хувьцааг худалдах тухай шийдвэр болон гэрээг баталсан А***м Ск****д, Пе***р К***к, Б****т Кл***нар нь “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компанийг төлөөлөх эрхтэй, тус компанийн хувьцааг эзэмшдэг, энэ компанийн албан ёсны захирлууд болох нь давхар нотлогдож байна.
Мөн “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийн хувьцааг М******* Х ******* болон Ая****а Хо****с ХХК нь тус тус эзэмшдэг болох нь Австрали Улсаас ирсэн орчуулгын баримтаар тогтоогдож байх бөгөөд эдгээр компаниудын хувьцааг П****р К***к эзэмшдэг гэсэн байх тул Ж.Та***** нь “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ ХК-ийн хувьцаа эзэмшигч гэх тайлбар үндэслэлгүй байна.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Г.Ал****й нь “Эм ***********” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн байна. Энэхүү бүртгэлээр “Эм ***********” ХХК-ийн энгийн 100 хувийн хувьцааны 70 хувийг С.Бу********л, 30 хувийг Б.Ба******д нар тус тус эзэмшихээр бүртгэгдэж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг шинээр авах, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “Эм ***********” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болон 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иргэн С.Бу********л, Б.Ба******д нар худалдан авсан компаниа улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт, УБ-04 маягтын дагуу гаргасан өргөдөл, компани үүсгэн байгуулах баримт бичгүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, компанийн эрх залгамжлалын талаарх өөрчлөлтийг оруулсан үүсгэн байгуулах баримт бичиг зэргийг бүрдүүлэн өгсөн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:”, 21.1.1-т “хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт”, 21.1.2-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 21.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичиг”, 21.1.4-т “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”, 21.1.5-т “шаардлагатай тохиолдолд итгэмжлэл”, 21.1.6-д “энэ хуулийин 11.1.7-д заасан эрх залгамжлалын талаарх өөрчлөлтийг оруулсан үүсгэн байгуулах баримт бичиг” гэж тус тус заасантай нийцэж байна.
Улсын бүртгэгч Г.Ал****й 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газарт тайлбар гаргахдаа “Эм ***********” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн хэлбэрийг өөрчлөн, Хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх журмын 5.3-т зааснаар хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөнийг бүртгэхэд шаардагдах материал бүрдүүлж, УБ-04 маягтаар гаргасан өргөдлийн дагуу бүртгэл хийснээ тайлбарласан байна.
“Эм ***********” ХХК-г улсын бүртгэлд бүртгүүлэх үед гаргасан УБ-04 маягтад компанийн тэмдэг дарагдаагүй байсан байна.
Шинээр компани байгуулж бүртгүүлэхээр бүрдүүлсэн баримт бичгүүдэд 1116230667 дугаартай тэмдгийг дарсан нь бүртгэл хийгдэж дууссаны дараа үйлдэгдсэн болох нь шинээр байгуулсан компанийн тэмдгийг үүсгэн байгуулсан бичиг баримтад нөхөн даруулдаг тогтсон жишгийн дагуу С.Бу********лийг шаардаж дээрх үйлдлийг хийлгэсэн болох нь улсын бүртгэгч Г.Ал****й шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Улсын бүртгэл хийлгэхээр бүрдүүлсэн баримтад УБ-04, УБ-05 өргөдлийн маягт хоёулаа байх боловч “Эм ***********” ХХК-г шинээр байгуулж бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгч С.Бу********л, Б.Ба******д нарын шүүхэд гаргасан тайлбар, тус компанид улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийн хяналтын дугаар шинээр олгосон байдал, бүртгэл хийлгэхээр бүрдүүлсэн бичиг баримтын бүрдэл зэрэг нь компанийн хэлбэр өөрчлөгдсөнийг бүртгэх холбогдох хууль, журмын заалтуудад нийцэж байгаагаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.Бу********л, Б.Ба******д нараас бүртгэл хийлгэхээр бүрдүүлэн өгсөн баримт бичгүүд нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйл болон Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журамд заасан шаардлагад нийцсэн байна.
“Эм ***********” ГХОХХК-ийн компанийн хувийн хэрэгт авагдсан баримт бичгээс үзэхэд 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус компанийн бүх хувьцаа Австрали улсын Ала*******д компанийн өмчлөлд шилжсэнээр гуравдагч этгээд Ж.Та***** нь тус компанийн хувьцааг эзэмших эрхгүй болсон байна.
Ала*******д компани 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэрээ өөрчлөн “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь бүртгэлийн баримтаар нотлогдож байна.
Ж.Та***** нь “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компани болон иргэн С.Бу********л, Б.Ба******д нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан “Эм ***********” ГХО ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ”, энэхүү гэрээг байгуулах тухай “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компанийн захиралуудын зөвлөлийн шийдвэрийг хуурамч, хууль бус гэж тайлбарласныг баталж тогтоосон ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
“Эм ***********” ГХО ХХК-ийн нийт хувьцаа, түүнийг дагалдах эд хөрөнгө нь талуудын хооронд гэрээ байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлж иргэн С.Бу********л, Б.Ба******д нарын өмчлөлд шилжсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 334 дүгээр тушаалын 13 дугаар хавсралтаар хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болон гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани /ГХОХХК/ нь хоёр өөр хэлбэрийн хуулийн этгээд болохыг баталсан байх тул гадаадын хөрөнгө оруулалттай “Эм ***********” ХХК-ийн бүх хувьцаа 100 хувь Монгол Улсын иргэдэд худалдагдсанаар улсын бүртгэлийн хувьд тус компанийн хэлбэр өөрчлөгдсөн байна.
Ийм учраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.” гэж заасны дагуу С.Бу********л, Б.Ба******д нар шинээр дотоодын хөрөнгө оруулалттай ХХК байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргана.”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Өргөдөл гаргагч шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, 16 дугаар зүйлийн 16.1.2-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно: хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч” гэж тус тус зааснаас үзэхэд С.Бу********л, Б.Ба******д нар нь шинээр байгуулах компанийг бүртгүүлэх эрхтэй байна.
С.Бу********л, Б.Ба******д нараас бүртгэл хийлгэхээр бүрдүүлж өгсөн баримт бичгүүд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журамд заасан шаардлагад тус тус нийцсэн байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл“, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.1.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл” гэж тус тус заасан байх бөгөөд “Эм ***********” ХХК-г улсын бүртгэлд бүртгүүлэхэд гаргасан УБ-04 маягтад өмнөх компанийн ашиглаж байсан тэмдгийг дарах шаардлагагүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 334 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан маягтын бүтцээс тодорхой харагдаж байна.
2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Эм ***********” ХХК-ийг шинээр байгуулсныг, түүний хувьцаа эзэмшигчээр иргэн С.Бу********л, Б.Ба******д нарыг, компанийн захирлаар С.Бу********лийг тус тус бүртгэж, тус компанид 00012******* дугаартай гэрчилгээ, 1116230667 тоот тэмдгийн хяналтын дугаарыг олгосон Улсын бүртгэгчийн шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1-19.1.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.3.4 дүгээр заалтуудад бүрэн нийцсэн байна.
Компанийн шинээр авсан тэмдгийг үүсгэн байгуулсан баримт бичгүүдэд нөхөн дарсан нь бүртгэл хийгдэж дууссаны дараа үйлдэгдсэн учраас энэ үйлдэл нь тухайн бүртгэлийн үйл ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/472 дугаар тушаалаар холбогдох хууль, журмын дагуу хийгдсэн, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Эм ***********” ХХК-ийг шинээр байгуулсныг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, 00012******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 1116230667 тоот тэмдгийн хяналтын дугаарыг тус тус хүчингүй болгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-д “…Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй. ...” гэж заасныг тус тус зөрчиж, хуулийн дагуу хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгосон байна.
Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий бүртгэгч Р.Со*****үгийн А/472 дугаар тушаалаар 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Эм ***********” ХХК-ийн хэлбэрийг өөрчлөх замаар шинээр байгуулсныг бүртгэсэн улсын бүртгэгч Г.Ал****йгийн бүртгэлийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална: үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна: энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “Улсын бүртгэлийн байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ: хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх...”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргана”, 22 дугаар зүйлийн 22.5-д “Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ” Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий бүртгэгч Р.Со*****үгийн А/472 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
“... “Эм ***********” ГХОХХК гэснийг “Эм ***********” ХХК гэж, “Эм ***********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Бу********л, Б.Ба******д нарыг, захирлаар С.Бу********лийг тус тус бүртгэхийг хариуцагч Р.Со*****үд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Со*****үгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаалыг хүчингүй болгосноор өмнөх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинээр үүсгэн байгуулсан “Эм ***********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Бу********л, Б.Ба******д нарыг, компанийн захирлаар С.Бу********лийг, мөн компанийн хэлбэрийг өөрчилснийг тус тус бүртгэсэн бүртгэл нь дахин сэргэх эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ.
Харин Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлээр Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхийг тогтоосон байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэл хийх эрх хэмжээгүй байх тул Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Со*****үд бүртгэл хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн гуравдагч этгээд Ж.Та*****гийн хувьд нэхэмжлэгч С.Бу********л, Б.Ба******д нарын шинээр “Эм ***********” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа нь тодорхой бус байна. Гуравдагч этгээд Ж.Та***** “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компанийн хувьцаа эзэмшигч биш атлаа тус компанийн бусадтай байгуулсан гэрээг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Гуравдагч этгээд Ж.Та***** нь гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн шийдвэрт иргэний журмаар, мөн “Мо***********-д” /орчуулагдсан нэрээр бичив/ компанийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой маргаанаа холбогдох шүүхэд гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “...Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 27.7-т “...Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно” гэж заасан байх бөгөөд гуравдагч этгээд Ж.Та***** нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буюу шүүх хуралдаан толовлогдсон өдөр иргэн Н.Жа******нд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, гуравдагч этгээд өөрийн биеэр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн байна.
Гуравдагч этгээд өөрийн оронд төлөөлөгч оролцуулсан тохиолдолд иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох эрхээсээ татгалзсан гэж үзэх бөгөөд төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон эрх хэмжээний хүрээнд түүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалахын тулд бүх арга хэмжээг авах ёстой.
Гэтэл шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Н.Жа******н хүрэлцэн ирээгүй бөгөөд гуравдагч этгээд Ж.Та***** нь өөрийн биеэр болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жа******н, Ж.Эн****р нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 9 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйлийн 22.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Бу********л, Б.Ба******доос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий бүртгэгч Р.Со*****үд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Со*****үгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаалаар “Эм ***********” ХХК-ийн бүртгэлд оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоон уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Эм ***********” ГХОХХК гэснийг “Эм ***********” ХХК гэж, “Эм ***********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Бу********л, Б.Ба******д нарыг, захирлаар С.Бу********лийг тус тус бүртгэхийг хариуцагч Р.Со*****үд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг нэхэмжлэгч С.Бу********лд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасныг тус тус баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч нараас төлсөн 4,800.000 төгрөгөөс 2,400.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч С.Бу********лд 2.000.000 төгрөгийг, Б.Ба******дод 400.000 төгрөгийг тус тус олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА