Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 34

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн , улсын яллагч ******* овогт *******ын *******,шүүгдэгч ******* овогт Чой-гийн Пү-,шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******ийн ******* /цахим/ хохирогч ******* овогт *******ын , хохирогчийн өмгөөлөгч, овогт ын , ******* овогт ын , хохирогч овогт ын , иргэний хариуцагч овогт ын , гэрч овогт ы , шинжээч овогт ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Пү-т холбогдох 1823000080019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймаг Идэр сумын багийн Төвийн хэсэг тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Чой-гийн Пү-, /Регистрийн дугаар: ИЖ********/

Шүүгдэгч Ч.Пү- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохироосон болон 2 хүний эрүүл мэндэд хүнд, 9 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Пү- нь 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумаас Идэр сумын чиглэлд өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгсэлд 13 зорчигч тээвэрлэн явахдаа Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт “Жаран нэгийн гарам” гэх газрын орчимд зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохироон, 2 хүний биед хүнд, 9 хүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тухайн үйл баримттай хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн доорх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг хангалттай нотлогдож байна. Тухайлбал хохирогч Л.ын “2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 03-04 цагийн хооронд манай дүү Л. утсаар яриад ын явсан машин осолдсон бие нь муу байна гэнэ явах шаардлага гарлаа юм аа бэлдэж бай очиж авъя” гэсэн мэдүүлэг, Осол гарах үед байсан ослыг харсан талаараа мэдүүлсэн хохирогч Г.ын “...2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Пү- жолоочийн машинд суугаад аймгийн төвөөс Идэр сум руу явсан юм. Даваа уруудаад явж байтал жаран нэгийн гарамын гүүрний тэнд гийн гуанзтай ойрхон зам салах гэж байгаад гэнэт машин баруун тийшээгээ саваад уначихсан юм” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.гийн “...2018 оны 01 дүгээр сарын 09-ний орой 20-21 цагийн хооронд баазын цэргийн ангийн урдаас Пү-ын машинд эхнэр гийн хамт суугаад Идэр сум руу явсан юм. Явж байгаад давааны орой дээр зогсож бие зассан тэгээд цаашаа явж байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн машин уначихсан байсан, унасан машинаас яаж гарсанаа ч санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч Ө.ийн “...Тэр өдрийг сайн санахгүй байна аймгаас Идэр сум руу цагаан өнгийн машинд суугаад явсан юм. Тэгээд би замдаа нойр унтчихсан байсан. Нэг мэдсэн машин уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.ийн “...2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20 цаг өнгөрч байхад баазад айлд байхад Пү- очиж аваад, цэргийн ангийн урдаас хүмүүүсээ суулгаад аймгаас Идэр сумруу явсан юм. н давааны орой дээр машин зогсож хүмүүс тамхи татаад удалгүй явсан. Тэгээд хүн орилох шиг болоод тэгээд машин унасан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.ы “ ...орой аймгийн төвөөс Пү-ын машинд суугаад Идэр сумруу явсан юм. Тэгээд би замдаа унтаж байсан чинь гэнэт хүмүүс орилолдоод байсан тэгээд би машинаас хамгийн сүүлд гарахад машин унасан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ч.ийн “...20 цаг өнгөрч байсан байх, талийгаач явъя гэхээр нь би таксидаж талийгаачийг гэрээс нь очиж аваад цэргийн ангийн тэнд Пү-ын машинд суугаад Идэр сумруу явсан юм. Тэгээд замдаа давааны орой дээр зогсож гэж хүүхэд дахиад нэмж суусан. Тэгээд би нэг мэдсэн чинь унтчихсан намайг хүмүүс босоорой, босоорой гээд дуудаад байсан. Тэгээд сэрсэн чинь машин уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.гийн “ ...Пү-ын машинд нөхөр гийн хамт суугаад Идэр сумруу явсан юм. Тэгээд замдаа давааны орой дээр нэг зогсоод цаашаа явж байсан чинь нэг мэдсэн машин уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.ий “ ... Аймгаас гараад н даваа дээр зогсож бие засчихаад буцаж суугаад Би машинд ороод унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь их чимээ гараад машин онхолдож байсан...” гэсэн мэдүүлэг, Ослыг харсан талаараа мэдүүлсэн гэрч А.ын “...Би таарсан намайг аймгаас гарах гээд явж байхад бааз руу гардаг постны наана газан колонкын наана зогсож байсан. Бас 22, 23 цагийн орчимд байх н даваа даваад цаана нь байдаг зам ангийн зимлак дээр аймгаас хамт гарсан машинаа хүлээж байсан чинь дээрх машин их хурдтай хажуугаар гараад явсан гараад даваа уруудаад явсан юм. Жолоочийг нь танихгүй, дүрэм зөрчсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Хүлээж байсан машин араас ирээд бид цаашаа хөдлөөд явж байтал урдаас , хоёр машинтайгаа ирээд доор нэг машин уначихсан байна. Та хэд олуулаа явж байгаад машин тэргийг нь босгоод өгчихгүй гэж байсан. Бид нар , , , , гээд олуулаа явж байсан юм. Тэгээд бид нарыг очиход 61-ийн гарамны зам салдаг хэсэг дээр баруун гар тийшээ хажуугаараа унасан байсан. Жолооч нь дотроо хурдан гаргаад өгөөч гээд гарч чадахаа байчихсан гацчихсан байдалтай байсан. Бүгдээрээ нийлээд өргөөд босгох гэтэл дийлээгүй тэгээд ын машинаар чирж босгоод, ын машин бас цасанд суугаад бид нар тэрийг гаргах хойгуур лоомбо багаж аваад байсан. Тэгээд удалгүй авсан багажнуудаа авч ирж өгөөд бид нар цаашаа явцгаасан юм. Зам нь гайгүй бага зэрэг гөлөөнтэй байсан ” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.ийн “2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би жижүүр эмч байсан юм, 23 цаг 50 минутын над руу сувилагч яриад 61 гүүрний тэнд осол гарсан байна гэсэн тэгээд байж байтал эрхлэгч эмч яриад осол гарсан байна 10-аад хүн гэмтсэн байна гэсэн юм. Эмнэлэг дээр очиж юмаа бэлдээд ослын газар луу яваад очиход машин нь босоо байдалтай байсан, машин дээр эмч бид 2 очиход талийгаач машины арын хэсэгт байсан, үзэхэд гүрээний судас тэмтрэгдэхгүй, хүүхэн хараа өргөссөн, гар нь хөшсөн, хөрсөн, нас барсан байдалтай байсан юм...4-н дугуйн дээрээ босчихсон, их эвдрэлтэй, цонх шил хагарчихсан байсан. Машин дотор хэдэн хүн сууж явсаныг би мэдэхгүй. Манай эмнэлэгт нийт 11 хүн үзүүлж анхан шатны тусламж авсан юм. , гэж 2 хүний биеийн байдал хүндэвтэр байсан. Бусад хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.*******ын “ ...2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20 цаг өнгөрч байхад манай нөхөр , хадам ах , бэргэн эгч , манай хүү , дүү бид 6 цэргийн ангийн урдаас Пү-ын машинд суугаад Идэр сумруу явсан юм. Тэгээд замдаа давааны орой дээр машин зогсоод эрэгтэйчүүд нь гарч тамхиа татацгаасан, эмэгтэйчүүд нь даваан дээр бие засч болдоггүй бас даараад машинаас гараагүй, тэнд удалгүй цаашаа хөдөлсөн юм. Тэгээд би нэг хэсэг унтчихсан байсан нэг мэдсэн чинь чимээ гараад машин унаж байсан. Тэгээд арын хаалганы хэсгээр хүмүүс нь гарцгаасан юм. Гарахад талийгаач арын хаалгын хэсэг дээр тээгдсэн юм шиг цээжин хэсэг нь машинаас гарсан бүсэлхийнээс доош хэсэг нь машин дотор ямар ч хөдөлгөөнгүй харагдаж байсан. Тэр үед ах би үхэх гээд байна орилоод байхаар нь машинд суулгаж сумын эмнэлэг рүү явуулсан. Эмэгтэйчүүд ойролцоох байшинд очиж байж байгаад машин ирж сум руу авч явсан. Урд хэсэгт жолооч Пү-, жолоочийн хажууд , хажууд нь хамгийн захад нар байсан, жолоочийн арын хэсгийн суудал дээр баруун захад , тэгээд , тэгээд би, гийн эхнэр, нар сууж явсан, арын суудалгүй хэсэгт , , 2 багш хүүхэн, манай 2 хүүхэд сууж явсан юм. 13 хүн сууж явсан байх гэж бодож байсан чинь давааны орой дээрээс нэг охин суусан гэж байсан тухайн үед би мэдээгүй” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогджээ. Дээрх зам тээврийн ослын улмаас иргэн Э.ын амь нас хохирсон болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 201830002 дугаартай “Талийгаач Э.ын цогцост суурь ясны шугаман хугарал, баруун зүүн чамархай болон зулай ясны няцрал, хуйхны ил шарх, хамрын нуруунд шарх, духны зүүн тал, дүүн эрүүний доор зулгаралт, баруун шилбэний дотор талд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтлүүд байна. Талийгаач Э.ын цогцост суурь ясны шугаман хугарал, баруун зүүн чамархай болон зулай ясны няцрал, хуйхны ил шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамрын нуруунд шарх, духны зүүн тал, дүүн эрүүний доор зулгаралт, баруун шилбэний дотор талд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач Э.д шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Э. гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаач Э.ын тархины хүнд гэмтэл нь ямар нэгэн хатуу мохоо зүйлд дарагдах цохигдох үед үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлтээр, Мөн хохирогч Г., Д. нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201820030 дугаартай “Г.ын биед хүзүүний 5-р нугалмын хугарал, их биеийн урд нум 2 талдаа, ард нум зүүн талдаа, хүзүүний 6-р нугалмын transverse process зүүн талдаа хугарал, хүзүүний 5-р нугалмын түвшинд гулсалт гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн, мөн шинжээчийн 201820027 дугаартай “Д.ийн биед баруун эгэм, баруун дал яс, баруун талын 1,2- р хавирга далны дунд шугамаар, 2-10 дугаар хавирга суганы арын болон суганы дунд шугамаар зөрүүтэй хугарал, баруун талын цээжний хөндийд сул шингэн болон хий хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн” гэсэн дүгнэлтүүдээр нотлогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас нэг хүний амь хохирч, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаас гадна хохирогч Б., Д., Б., Б., Д., Ч., Л.*******, Ө., Ц. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна. Тухайлбал Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 20182033 дугаартай “Ч.ийн биед тархи доргилт, духны баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820025 дугаартай “Л.*******ын биед тархи доргилт, духны баруун урд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820026 дугаартай “Б.ы биед тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820028 дугаартай “Б.ийн биед тархи доргилт, дээд эрүүний зүүн 1-р шүд булгаралт, зүүн нүд, хацар, дээд уруул, зүүн өгзөгний ард цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820029 дугаартай “Б.гийн биед тархи доргилт, баруун чих, баруун эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820032 дугаартай “Д.гийн биед тархи доргилт, зүүн хөлийн өвдөг, шилбэний дотор, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун ташаан толгой, зүүн өгзөг, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820035 дугаартай “Ц.ийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820034 дугаартай “Ө.ийн биед тархи доргилт, баруун хөлийн шагайнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 201820025 дугаартай “Д.ий биед тархи доргилт, духны баруун тал болон баруун чихний омогт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Пү-ын эзэмшлийн “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгсэл нь хүн тээвэрлэх зориулалтын бус авто машин болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор 3 дээш хүн тээвэрлэхийг хориглосон байна. Гэтэл Ч.Пү- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 дугаар зүйлд заасан “...тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн ... тээвэрлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж ...хүн тээвэрлэсэн, мөн дүрмийн 21.1 дүгээр зүйлд заасан “зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж хүн тээвэрлэх зориулалтын бус тээврийн хэрэгслээр олон хүн тээвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлаар нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Ч.Пү- нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлийн “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж байгалийн гэгээ тасарсан үед даваа болон уулын уруу халтиргаа, гулгаатай, салхи шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам засварын ажил бүрэн дуусаагүйн улмаас зорчих хэсгийг хааж шороо овоолсон, стандартын шаардлага хангасан, замын түр тэмдэггүй замын нөхцөлд байдалд жолоодож яваа тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй болох нь Тээврийн Цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн шинжээчийн 757/24 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Ч.Пү- нь зорчигчдын амь нас, эрүүл мэндэд өндөр эрсдэл учруулхуйцаар олон хүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж улмаар замын нөхцөл байдалд тохирсон хурд сонголгүйгээр хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байгаа бөгөөд осол гарсан замын хэсэгт анхааруулах тэмдэг тавьсан эсэхээс үл хамааран тэрээр замын хөдөлгөөний хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Хохирогчид болон гэрчүүдээс хуульд заасан үндэслэл, журмаар мэдүүлэг авсан, тэдний мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгчийн үйлдлийг нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо. Ийнхүү шүүгдэгч Ч.Пү-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас Э.ын амь нас хохирч, Г., Д. нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Б., Д., Б., Б., Д., Ч., Л.*******, Ө., Ц. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч Ч.Пү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Л. болон түүний өмгөөлөгчид Ч.Пү-ыг “согтуурсан үедээ машин жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохироосон” гэж гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дүгнэлт гаргаж байгаа ч шүүгдэгчийг осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдохгүй байгаа бөгөөд харин ч шинжээчийн дүгнэлтээр Ч.Пү-ын цусанд спиртийн агууламж илрээгүй болох нотлогдсон байна. Хохирогч Л. тухайн хэрэг учрал болсон өдөр Ч.Пү-ыг архи хэрэглэсэн талаар хохирогч Г.той ярилцаж энэ ярилцлагыг нууцаар бичсэн гэх CD-г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлэн хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн учир шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Түүнчлэн гэрч А.гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн “ тэр өдөр Пү- манайд ирээд өлөнгийн мөнгө аваад явсан ...бас тэр өдрийн орой хэдэн цагийг санахгүй байна ...би ын хамт баазын цэргийн ангийн дэлгүүрийн урд явж байгаад таарсан ... бид 2 архи авсан байснаа задлах гэтэл Пү- би уухгүй хөдөө хүн аваад явах гэж байна гэхээр нь архиа задлаагүй. Нэг орой манайд танихгүй 3,4 хүн ирээд надаас Пү-тай уулзаж архи уусан уу гэж асууж байсан ...би уулзсан архи уугаагүй гэдгийг үнэнээр нь хэлсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан шинжилгээгээр Ч.Пү-ын цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.Пү- нь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Шүүх Л.ын гаргаж өгсөн оршуулахтай холбогдон гарсан хохирлын баримтуудаас нэг ч баримт хасаагүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гарсан зайлшгүй зардал гэж үзсэн. Шүүгдэгч Ч.Пү- ч дээрх зардалын талаар маргаагүйгээр барахгүй хохирогч Л.ад 20672389 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Л. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Пү- болон иргэний хариуцагч АЗЗА ТӨХК- аас сэтгэл санааны хохиролд 50000000 төгрөг, замын зардал 458000 төгрөг, талийгаач охин Э.ын сургалтын 2013 онд төлсөн 938250 төгрөг, 2014 онд төлсөн 2026450 төгрөг, 2015 онд төлсөн 1876300 төгрөг, 2016 онд төлсөн 2398100 төгрөг нийт 7.239.100 төгрөг, эцэг А.гийн чөлөөтэй байсан 4 сарын хугацааны цалин 2135356 төгрөг, эх Л.ын чөлөөтэй байсан 4 сарын хугацааны цалин 2076000 төгрөг, хашаа худалдаж авсан гэх төлбөр 5000000 төгрөг нийт 66908456 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус гэм хор бусад сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг гагцхүү хуульд тусгайлан заасан нөхцөлд мөнгөөр илэрхийлж нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд хүний амь насыг хохироосон гэмт хэргийн улмаас бусдад учирсан сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож илэрхийлэх, үүнийг гаргуулах талаар хуулиар тусгайлан зохицуулаагүй тул иргэний хариуцагч болон шүүгдэгчээс хохирогчийн сэтгэл санааны хохиролд тооцон нэхэмжилж байгаа 50.0 сая төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн талийгаач охин Э.ын 2013 он, 2014 он, 2015 он, 2016 онуудад төлөгдсөн сургалтын төлбөр нийт 7.239.100 төгрөг, замын зардал 458000 төгрөг, талийгаачийн эцэг А.гийн чөлөөтэй байсан 4 сарын хугацааны цалин 2135356 төгрөг, эх Л.ын чөлөөтэй байсан 4 сарын хугацааны цалин 2076000 төгрөг нийт 4211356 төгрөг, хашаа худалдаж авсан гэх төлбөр 5000000 төгрөгийн зардлууд нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор үүссэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх зардлууд биш учир хохирогчийн нэхэмжлэлийн энэ хэсгийг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан зардал гэж үзэхээргүй байна. Иймд хохирогч Л.ын нэхэмжлэлээс 66.450.456 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс 458.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй. Хохирогч Д., Г. болон хохирогч Б., Д., Б., Б., Д., Ч., Л.*******, Ө., Ц. нар нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Ч.Пү-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Ч.Пү-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан төлөгдөөгүй хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Пү-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ч.Пү- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, болон хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял ногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна. Иймд шүүгдэгч Ч.Пү-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зохих хэсгийг төлсөн, төлөгдөөгүй хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг заавал ногдуулахаар заажээ. Иймд шүүгдэгч Ч.Пү-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ял ногдуулж, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. Ч.Пү-ын хувьд ногдох хөрөнгөнөөс Завхан аймгийн Идэр сумын багийн төвийн хэсэг тоотод байрлах 8х8 метрийн харьцаатай палкаар барьж шавраар өнгөлсөн байшин 500 метр квадрат газрын хамт нас бие гүйцсэн сарлагын үнээ 6 ширхэг, сарлагийн шүдлэн эм үхэр 6 ширхэг, сарлагийн эр бяруу 3 ширхэг, сарлагийн эм бяруу 3 ширхэг, эм хонь 1 ширхэг, төлөг 1 ширхэг, хурга 1 ширхэг, эм ямаа 12 ширхэг, борлон 12 ширхэг, эр ямаа 3 ширхэгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэн Р.Батхуягийн өмчлөлийн улсын дугаартай “Маздо бонго” маркийн машины 01494638 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, 209852 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Ч.Пү- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан шаргал өнгийн даавуун зүйл, хар өнгөтэй речакны толгой, улсын дугаар, хар өнгийн рулийн хүрдний бүрээс, машины гуперны хагархай болох саарал зүйлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.6, 1.7, 1.8 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Чой-гийн Пү-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон болон 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 9 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ч.Пү-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял ногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пү-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пү-аас 458.000 төгрөг гаргуулж, хохирогч Л. ад олгож, нэхэмжлэлээс 66.450.456 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч Ч.Пү- нь хохирогч Л.ад 20672389 төгрөг төлсөн болохыг дурдсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Пү-т оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Ч.Пү- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан иргэн Р.Батхуягийн өмчлөлийн улсын дугаартай “Маздо бонго” маркийн машины 01494638 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, цагаан шаргал өнгийн даавуун зүйл, хар өнгөтэй речакны толгой, улсын дугаар, хар өнгийн рулийн хүрдний бүрээс, машины гуперны хагархай болох саарал зүйлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9.Шүүгдэгч Ч.Пү-ын хувьд ногдох хөрөнгөнөөс Завхан аймгийн Идэр сумын багийн төвийн хэсэг тоотод байрлах 8х8 метрийн харьцаатай палкаар барьж шавраар өнгөлсөн байшин 500 метр квадрат газрын хамт нас бие гүйцсэн сарлагын үнээ 6 ширхэг, сарлагийн шүдлэн эм үхэр 6 ширхэг, сарлагийн эр бяруу 3 ширхэг, сарлагийн эм бяруу 3 ширхэг, эм хонь 1 ширхэг, төлөг 1 ширхэг, хурга 1 ширхэг, эм ямаа 12 ширхэг, борлон 12 ширхэг, эр ямаа 3 ширхэгийг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Ч.Пү-ын В,С ангилалын 209852 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Пү-т урьд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 11.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА