Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 37

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Ба-гийн Алт- Хохирогч ******* овогт *******ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Алт-т холбогдох 1923000000043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролтой, байгаль орчны удирдлага мэргэжилтэй, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газарт нярав ажилтай, а, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын Чандмань багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ба-гийн Алт- Регистрийн дугаар: /ИХ*********/

Шүүгдэгч Б.Алт- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ба-гийн Алт- нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчим Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр буюу “Соёлын төв”- д иргэн Л.ыг шалтгаангүйгээр зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Л.ын “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад манай Соёлын төвд цэргийн баярыг тохиолдуулан баярын үйл ажиллагаа явагдаад дуусах гэж байх үед ...Б.Алт- ах намайг дуудахаар нь яваад очтол намайг шууд барьж аваад мөргөсөн. Тэгээд ах орж ирээд намайг салгах гээд барьж түлхэж байсан чинь Алт- ах дахиж намайг барьж аваад миний нүүр рүү өвдөглөсөн...” гэсэн мэдүүлэг Гэрч Б.ийн “...2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 23 цаг өнгөрч байхад Соёлын төвийн арын хувцас солих өрөөнд намайг ороход , Алт- нар нь барьцалдаад авсан зогсож байсан. Тэр хоёр л зодолдсон байдалтай ын хамраас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг, Б.Алт-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...ыг ...уурандаа мөргөсөн байсан. Хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Алт-ийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Л.ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 811942072 дугаартай “Л.ын биед хамрын хянга ясны хугарал, эрүүний зүүн 1-р шүдний сурвалжийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Б.Алт-ийн үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. . . , 16 13 , 3 “ ”, “ , 11.6 1 . Шүүгдэгч Б.Алт- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Хохирогч Л.ын гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээ сувилгаатай холбогдсон зардлын нэг ч баримт хэрэгт авагдаагүй ба шүүгдэгч Б.Алт- нь хохирогчид 100000 төгрөг төлсөн болох нь тэдний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Л. нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алт-аас Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт шүд хийлгэхээр болон бусад зардалд 5 сая төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд цаашид гарах зардлын талаар талууд харилцан тохиролцож, нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хохирогч шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Иймд Б.Алт-ийн дээрх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Б.Алт-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Б.Алт-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Ба-гийн Алт-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алт-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 5.3 4 . 500 500.000 / / 03 / / буюу сард 166.666 /зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алт-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/ таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Б.Алт-т 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч шүүгдэгчээс эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч Б.Алт-ийн хувьд ногдох хөрөнгөнөөс Тоёота Хайлюкс маркийн цагаан өнгийн RZN1850030982 бүхий арлын дугаартай, 31-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Б.Алт- нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА