Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/281

 

 

 

 

    2019          09             27                                            2019/ШЦТ/281

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг

Улсын яллагчаар И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Н.Баяр

Шүүгдэгч Б.З-ын өмгөөлөгч И.Отгонсүрэн

Шүүгдэгч Ж.Б, Б.З нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б.З, Б овогт Ж.Б нарт холбогдох эрүүгийн 1834000000455 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж дүү нарын хамт Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Зоорийн 1-1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

-Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-д зааснаар 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, эцэг, эхийн хяналтад өгсөн,

-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №226 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хулгайн гэмт хэрэгт холбогдож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, грүппд байдаг, хэрэг хариуцах чадвартай гэх О у овгийн Б.З, регистрийн дугаар ___97061613;

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, 19 настай мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав ээж, ах, эгчийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын Улаанчулуут гэх газар амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ж.Б, регистрийн дугаар __99122814;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.З, Ж.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Өсөхийн 1-4 тоотод оршин суух Ч.Баасангийн гэрийн цонхыг автёркний үзүүр болох төмөрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж 2018 оны 09 дүгээр сарын эхээр улаан шигтгээ бүхий монетон бөгж 1 ширхэг, 1 хос ээмэгийг нууцаар, хууль бусаар авч 1114350 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Б.З, Ж.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Өнөр хорооллын 4-5 тоотод оршин суух Л.Даваажаргалын гэрийн цонхыг автёркний үзүүр болох төмөрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 ширхэг монетон хос бөгжийг нууцаар, хууль бусаар авч 406000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Б.З, Ж.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Жавхлант 6-2 тоотод оршин суух Б.Нямжавын гэрийн цонхыг автёркний үзүүр болох төмөрөөр хөшиж онгойлгон 2018 оны 10 дугаар сарын 09- ний өдөр нэвтрэн орж монетон гинж, ээмэг, бөгжийг нууцаар, хууль бусаар авч 1227400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Б.З нь Төв аймгийн Сүмбэр сумын Өгөөжийн 5-2 тоот М.Лхагвасүрэнгийн монгол гэрийн тооноор нууцаар, хууль бусаар нэвтэрч 2018 оны 10 дугаар сарын 15-наас 20-ны хооронд С.Мөнх-Эрдэний эзэмшлийн мөнгөн аяга, монетон бөгж, хөөрөг, морины тамга зэрэг эд зүйлсийг нууцаар. хууль бусаар авч 4763000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн Хүүхэд хөгжлийн төвийн танхимийн цонхыг автёркний үзүүр болох төмөрөөр хөшиж онгойлгон 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэвтрэн орж иргэн П.Майдарын эзэмшлийн НР маркийн I3 маркийн 1 ширхэг зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 804848 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 8-4 тоотод оршин суух Д.Сэлэнгээгийн гзрийн цонхыг автёркний үзүүр болох төмөрөөр хөшиж онгойлгон 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 15-ны хооронд нэвтрэн орж Ленова маркийн 13 үзүүлэлттэй зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын албан өрөөний цонхыг автёркний үзүүр болох төмөрөөр хөшиж онгойлгон 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэвтрэн орж иргэн Ж.Нямлхагвын эзэмшлийн Делл маркийн I5 үзүүлэлттэй зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 796733 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “гэм буруу дээрээ маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: “гэм буруу дээрээ маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл  /1-р хх-ийн 21-25/, хохирогч Ч.Баасангийн мэдүүлэг /1-р хх-ийн 69-73/, шүүгдэгч Б.З-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 115-116/, шүүгдэгч Ж.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 114/, иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханы мэдүүлэг /1-р хх-ийн 97-98, 102/, шүүгдэгч Ж.Б-ийн “Хаан” барьцаат зээлийн үйлчилгээний газартай хийсэн барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн 107/, “Эй жэй жэй эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 142-151/, иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханд хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 101/, хэргийн газрын үзлэг, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 39-44/, хохирогч Л.Даваажаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 79-82/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан 2 ширхэг монетон бөгжийг 406.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх-ийн 161-171/, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад хохиролын 240.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 108/ иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-ийн 103-105, 109/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 31-34/, хохирогч Б.Нямжавын мэдүүлэг /1-р хх-ийн 92-95/, шүүгдэгч Ж.Базаррагчаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 120/, гэрч Б.Б.Золбаярын мэдүүлэг /хх-ийн 121-122-р хуудас/, гэрч Ш.Отгонмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 123/, “Эй жэй жэй эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн131-140/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 26-30/, хохирогч П.Майдарын мэдүүлэг /1-р хх-ийн 74-78/, шүүгдэгч Ж.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 128/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 153/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 35-38/, хохирогч Д.Сэлэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 87-91/, шүүгдэгч Ж.Б-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 118-119/, иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 111/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 112/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 226-231/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний үнэлгээний тайлан /1-р хх-ийн 179-187/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 60-64/, хохирогч Ж.Нямлхагвын мэдүүлэг /1-р хх-ийн 83-86/, шүүгдэгч Ж.Базаррагчаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 177/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 68-75/, хулгайлсан эд зүйл байгаа гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 76-78/,  хохирогч М.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 84-85/, гэрч  Т.Отгоны мэдүүлэг /2-р хх-ийн 86-87/, гэрч Ч.Шоовдорын мэдүүлэг /2-р хх-ийн 88-89/, гэрч С.Баатарцогтын мэдүүлэг /2-р хх-ийн 92-93/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 95/, шүүгдэгч Ж.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 203, 208, 212, 216, 220, 225/, шүүгдэгч Б.Золбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 235, 239, 246, 2-р хх-ийн 105-106/, ял шалгасан хуудас /1-р хх-ийн 247, 248/, хохирогч С.Мөнх-Эрдэний мэдүүлэг /2-р хх-ийн 84-87/, хохирлын мөнгө түр хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл /1-р хх-ийн 48, 49/, нөүтбүүк хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 52/, эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 58/, хохирогч П.Майдарын нөүтбүүкийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 60/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.З, Ж.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Өсөхийн 1-4 тоотод оршин суух Ч.Баасангийн гэрийн цонхыг автёркний үзүүр болох төмөрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж 2018 оны 09 дүгээр сарын эхээр улаан шигтгээ бүхий монетон бөгж 1 ширхэг, 1 хос ээмэгийг нууцаар, хууль бусаар авч 1.114.350 төгрөгний хохирол учруулсан болох нь:

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүулэлтүүд /1-р хх-ийн 21-25 тал/,
  • Хохирогч Ч.Баасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг Өсөхийн 1-4 тоотод байрлах манай гэрт эзэнгүй байхад хулгай орж том өрөөний сирвантан дотор байсан монетон улаан шигтгээтэй бөгж 1 ширхэг, ээмэг 1 хос зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...би 2018 онд 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан...би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хулгайд алдагдсан гэдгийг мэдсэн...би эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан, миний алдагдсан эд зүйл мөн байна...би эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-73 тал/
  • Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн: “..би 2018 оны 10 дугаар сарын дундуур шиг санаж байна өдрөө яг санахгүй байна. Сумын найз Б.З бид хоёр хулгай хийхээр эзэнгүй айл хайж байгаад орой 19 цаг өнгөрч байхад Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг Өсөхийн 1-4 тоотод байрлах байшингийн гэрэл унтраалттай байсан. Тэгэхээр нь бид хоёр хашаа руу нь ороод байшинг нь тойрч хартал хүнгүй байх шиг байсан. Тэгэхээр нь байшингийнх нь хойд талын цонхыг Б.З автеркний толгойгоор хөшиж онгойлгоод би цонхоор нь ороод том өрөөнийх нь сирвантыг онгичиж үзэхэд ягаан өнгийн дөрвөлжин хайрцаг байхаар нь онгойлгож хартал дотор нь монетон бөгж 1 ширхэг, 1 хос ээмэг байхаар нь аваад нөгөө авсан ээмэг бөгжөө жорлонгийнх нь хажууд шороонд нууж булчихаад нөгөөдөр орой 18-19 цагийн үед би ганцаараа хашаа руу нь эргэж ороод булсан ээмэг, бөгжөө аваад гэрлүүгээ явж байтал Б.З  биеийн тамирын талбай дээр надтай таарсан. Би Б.З-т ээмэг бөгжөө авчихлаа, хот орж зарчихаад ирнэ гэж хэлээд Улаанбаатар хот Драгон төв дээр байдаг ломбарданд тависан. Би Б.З-т 300000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127 тал/,
  • Шүүгдэгч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн“..би 2018 оны 10 дугаар сарын дундуур сумын эмнэлгийн урд талд орой бүрэнхий болж байхад гэрлүүгээ харих гээд явж байтал Ж.Б-тай таарсан. Тэгээд бид хоёр уулзалдаад хойшоо Нямкагийн дэлгүүр орох гэж явж байгаад тамхи татаад зогсож байхдаа Баасан эмчийн гэрлүү харахад гэрэлгүй байсан. Тэгэхээр нь би Ж.Б-д Баасан эмчийн гэрт хүнгүй байна хоёулаа хөшиж үзье гээд бид хоёр тэдний гэрийн гадаа очиход гэрт нь хүн байгаагүй учир байшинг тойроод хойд талын цонхыг нь би автеркаар хөшиж онгойлгоод Ж.Б гэрт орсон. Тэгээд 10-20 минутын дараа монетон ээмэг, бөгж авч гарч ирээд үзүүлсэн. Тэгээд бид хоёр Баасан эмчийн хашаан дотор жорлонгийн хажууд нөгөө авсан ээмэг, бөгжөө булсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Ж.Б  намайг дуудаад би хот орж ээмэг, бөгж зарчихаад ирье гэж байсан. Ж.Б  надад мөнгө өгсөн ба тухайн үед харанхуй байсан хэдэн төгрөг өгснийг нь мэдээгүй, харин маргааш нь ойр зуурын юм аваад үлдэгдэл мөнгөө тоолоход 275000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... Б гэх хүн манай Хаан нэртэй ломбарданд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр монетон ээмэг нэг хос 5.5 грамм, монетон бөгж 1 ширхэг 5.8 грамм зэрэг эд зүйлсийг өөрийнхөө бичиг баримтаар 510000 төгрөгөөр тавьсан...би нэхэмжилж байсан 510.000 төгрөгөө авч хохиролгүй болсон тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98, 102 тал/
  • шүүгдэгч Ж.Б-ийн “Хаан” барьцаат зээлийн үйлчилгээний газартай барьцаат зээлийн гэрээ хийсэн 0020225 дугаартай баримт, эд зүйл бичиг баримт хавсаргах тухай тогтоол /1-р хх-ийн 99-100 тал/
  • “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний “монетон ээмэг нэг хос, монетон бөгж 1 ширхэгийг нийтэд нь 1.114.350 төгргөгөөр” үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 142-147 тал/
  • Иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 101 тал/ зэргээр,

 

Шүүгдэгч Б.З, Ж.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Өнөр хорооллын 4-5 тоотод оршин суух Л.Даваажаргалын гэрийн цонхыг автёркний үзүүр болох төмөрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 ширхэг монетон хос бөгжийг нууцаар, хууль бусаар авч 406.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 39-44 тал/,
  • Хохирогч Л.Даваажаргалын “...2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын 2-р баг Өнөр хорооллын 4-5 тоотод байрлах манай гэрт эзэнгүй байхад цонхоор хулгайч орж жижиг унтлагын өрөөний хувцасны шкафны шүүгээнд байсан 2 ширхэг монетон хос бөгж хулгайд алдагдсан байсан. Уг алдагдсан 2 ширхэг монетон хос бөгжийг анх хулгайд алдагдахаас хоногийн өмнө манай охин Вьетнам улсаас надад өгч явуулсан бөгж байсан юм. 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан...би алдагдсан 2 ширхэг монетон хос бөгжөө бүрэн бүтэн хүлээн авсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-82 тал/,
  • “Эй   Жэй Жэй Эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “2 ширхэг монетон бөгжийг 406000 төгргөгөөр үнэлсэн” /хх-ийн 162 тал/
  • Эд зүйл бичиг баримт хүлээн авсан тэмдэглэл, барьцааны гэрээний хуулбар /1-р хх-ийн 106-107 тал/
  • Хохирлын   мөнгө болох 240000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 108 тал/,
  • Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтан шатанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шиг санаж байна сумын найз Б.З  бид хоёр урд худаг орж ус уучихаад 14-15 цагийн үед байх Б.Золбаярын гэрлүү очихоор гудмаар Сүмбэр сумын 2 дугаар баг Өнөр хорооллын 4-5 тоотын үүдээр явж байтал найз Б.З  намайг чи энэ айлын гэрийнх нь хаалгыг татаад үздээ гэсэн. Тэгэхээр нь би хашааруу нь гүйдэг хаалгыг нь түрж онгойлгоод байшингынх нь үүдний таамбарын хаалгыг татаж үзтэл онгорхой, дотор хаалгыг нь татаж үзтэл цоожтой түгжээтэй байсан. Тэгэхээр нь Б.З-ыг дуудаад Б.З  бид хоёр байшингынх нь зүүн талынх нь цонхон дээр очоод цонхыг нь автиркний толгойгоор би хөшиж вакум цонхыг онгойлгосон. Тэгээд Б.З  цонхоор нь орсон ба би гадаа нь хүлээж байсан. 5-10 орчим минут л болсон байх 2 ширхэг монетон хос цагаан өнгийн шигтгээтэй бөгж аваад гараад ирсэн. Тэгээд бид хоёр хашаанаас нь гараад доошоо гудмаар уруудаад Б.З  надад нөгөө хоёр бөгжийг өгөөд би маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотруу замын унаагаар ганцаараа яваад гэмтлийн эмнэлгийн арын ломбарданд 2 бөгжөө 240.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд тэр өдөртөө хотод Ардын эрх дээр байдаг РС тоглоомын газар хоногоор тоглоод маргааш өглөө нь 10 цагийн автобусаар Сүмбэр суманд ирээд Б.З-т 100.000 төгрөг өгсөн...Би хулгай хийх зорилгоор байшин руу орсон. Автиркний толгой Б.Золбаярт байсан...” гэх мэдүүлэг /1- хх-ийн 114, 215 тал/,
  • Шүүгдэгч Б.З-ын мөрдөн байцаалтан шатанд гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 10 сарын 03-ны өдөр сумын Петровис колонкын хажууд явж байгаад Ж.Базаррагчаатай өдөр 14-15 цагийн орчим таарсан. Тэгээд бид хоёр худаг дээр очиж ус уучихаад манай гэрлүү явах гээд явж байтал Даваажаргалын гэрт хүн байхгүй юм шиг байхаар нь Ж.Б-г очоод хүн байна уу үзээдэх гээд явуулсан чинь гадна хаалга онгорхой, дотор хаалга нь цоожтой байна гээд ирсэн. Тэгээд бид хоёр хамт очоод байшингийн хойд талаар нь тойроод цонхоор нь хүн байгаа эсэхийг ахиж харахад хүн байхгүй байсан учир Ж.Б  автиркаар цонхыг хөшиж онгойлгосон. Харин би цонхоор нь ороод унтлагын өрөө дотор нь орж шкафыг нь онгойлгоод тэр дотор байсан цагаан өнгийн жижиг хайрцагтай зүйлийг аваад цонхон дээр очоод Ж.Б-аас яаж онгойлгодог талаар асуухад автиркаар хөшиж үзье гээд Ж.Б  хөшихөд онгойсон. Тэр хайрцаг дотор байсан 2 ширхэг монетон бөгжийг аваад хайрцагийг нь буцааж шидчихээд гарсан юм. Тэгээд тэндээс гараад Ж.Б  зарчихаад ирье гээд 2 бөгжөө аваад явсан. Би түүнээс салаад гэрлүүгээ харьсан. Тэгээд 2018 оны 10 сарын 05-нд Ж.Б  хотоос ирээд надад 100.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-116 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын мөрдөн байцааалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Бүдсэд нэртэй ломбард байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 16 цаг 57 минутад Ж.Б  гэх хүн өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд НШ99122814 гэсэн регистрийн дугаар бичүүлээд гэрээ байгуулан 2 хос монетон 5 грамм 610 сорьцтой бөгж 240.000 төгрөгөөр барьцаанд тавиад явсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Манайд бүртгэл байдаг учраас бүртгэл дээр бүртгэгдсэн байдал нь ийм байна...би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би нэхэмжилж байсан 240.000 төгрөгөөр бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-105, 109 тал/

Шүүгдэгч Б.З, Ж.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Жавхлант 6-2 тоотод оршин суух Б.Нямжавын гэрийн цонхыг автёркний үзүүр болох төмөрөөр хөшиж онгойлгон 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэвтрэн орж монетон гинж, ээмэг, бөгжийг нууцаар, хууль бусаар авч 1.227.400 төгрөгний хохирол учруулсан болох нь:

  • Хэргийн газарын үзлэгийн “..хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн 06-02 тоотод байрлах иргэн Ч.Олзвойгийн эзэмшлийн хашаа байшин байх ба Сүмбэр сумын төв 6 дугаар гудамж буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийг сунаж тогтсон гудамжны баруун талаас хоёр дахь айл буюу улаан шаргал өнгийн модон хашаатай улаан өнгийн төмөр хаалгатай хашааны хаалган дээр 6-2 гэсэн цифрээр дугаарласан байв” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 31-34 тал/,
  • Хохирогч Б.Нямжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..2018 оны 10 дугаар сарын 11-нээс 16-ны өдрийн хооронд Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 6-2 тоотод байрлах манай гэрт цонхоор эзэнгүй байхад хулгай орж унтлагын өрөөний шургуулганд байсан монетон бөгж 1 ширхэг, гинж 1 ширхэг, 2 ширхэг хос ээмэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Уг алдагдсан ээмэг, бөгж, гинж зэргийг анх 2014 онд Энэтхэг улсааас 1000 доллараар худалдан авч байсан...би алдагдсан эд зүйлээ үнэлгээний байгууллагаар тогтоосон үнийн дүнгээр үнэлэх болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95 тал/,
  • Гэрч Ш.Отгонмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...бүртгэл дээрээс харахад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б овгийн Ж. Б а __99122814 регистрийн дугаартай Б гэх хүн надад 280.000 төгрөгөөр монетин 1 ширхэг хүзүүний гинж, цайвар ногоон өнгийн шигтгээтэй 1 хос ээмэг, 1 ширхэг бөгж зэргийг зарсан...тухайн худалдан авсан эд зүйл одоо байхгүй цааш нь зарсан...би хулгайн эд зүйл гэж мэдээгүй, мэдэх боломж байгаагүй, асуухад манай ээжийн эд зүйл байгаа юм гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123 тал/,
  • Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн: “..2018 оны 10 дугаар сарын дундуур шиг санаж байна өдрөө санахгүй байна найз Б.З  намайг гэртээ мод хагалаад байж байтал ирээд Нямжав эгч үтрэм дээр байна хоёулаа гэрт нь очоод үзэх үү хүн байхгүй байж магадгүй гээд бид 2 өдөр 12.00-13.00 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар баг Жавхлант 6-2 тоотод байрлах Нямжав гэх айлынд яваад очтол гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд байшингийнх нь баруун талынх нь цонхон дээр очоод гадна талынх нь төмөр сараалжин хаалтны боолтыг Б.З  бахиар тайлах гэтэл чадаагүй. Тэгэхээр нь би бахиар тайлаад таттал хаалт төмөр нь онгойчихсон. Тэгээд цонхыг нь овтиркний үзүүрээр Б.З  хөштөл бараг сул шахуу онгойсон. Тэгээд Б.З  цонхоор орсон. Би цонхоор нь Б.З-ыг гадна талаас нь хараад зогсож байсан Б. р жижиг өрөөний том орны урд талд байсан хүрэн модон шүүгээний дээд талын шүүгээг онгойлгоод эд зүйл авсан. Тэгээд буцаж гарч ирээд надад авсан зүйлээ харуултал монетон 2 ширхэг хос ээмэг, 1 ширхэг бөгж, 1 ширхэг хүзүүний гинжин зүүлт авч гарч ирсэн...маргааш өглөө нь Улаанбаатар хот орж, Хархорин захын хажуугийн жижиг түц шиг алт өмнгө авдаг газар 280.000 төгрөгөөр өгсөн...маргааш өглөө нь Батсүмбэр сум орж Б.З-т 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120, 220 тал/,
  • Шүүгдэгч     Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын дундуур байх өдрийн 11-12 цагийн орчим сумын төвд байх Ж.Б-ийн гэрт очиход Ж.Б хашаан дотроо мод хагалаад зогсож байсан. Тэгээд би түүнд ажил байна Нямжав эгч үтрэм дээр байна. Тэдний гэрт нь очоод хүн байгаа эсэхийг шалгая гээд гэрт нь очиж үзэхэд хүн байхгүй байсан учир байшингийн баруун талын цонхон дээр очоод цонхны хаалтыг нь буюу хамгаалалтынх нь боолтыг тайлах гэтэл тайлагдаагүй байсан. Тэгэхээр нь Ж.Б-г чи онгойлгох гээд үздээ гэсэн юм. Тэгтэл Ж.Б түүнийг оролдож байгаад хаалгыг нь онгойлгосон юм. Тэгэхээр нь би жижиг цонхыг нь түлхэхэд онгойсон юм. Тэгээд цонхоор нь би ороод унтлагын өрөөний дотор байсан бор өнгийн модон тавиурын дээд талын шургуулгыг онгойлгож дотроос нь монетон бөгж 1 ширхэг, хос монетон ээмэг, монетон хүзүүний гинж аваад цонхоор буцаад гараад явсан...хулгай хийсэн эд зүйлийг Ж.Б  авсан...2 хоногийн дараа надад 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122 тал/,
  •  “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “монетон 1 хос ээмэг, гинж, бөгж тус бүр 1 ширхэгийг нийтэд нь 1227400 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ /1-р хх-ийн 131-140 тал/ зэргээр,

Шүүгдэгч Б.З  нь Төв аймгийн Сүмбэр сумын Өгөөжийн 5-2 тоот М.Лхагвасүрэнгийн монгол гэрийн тооноор нууцаар, хууль бусаар нэвтэрч 2018 оны 10 дугаар сарын 15-наас 20-ны хооронд С.Мөнх-Эрдэний эзэмшлийн мөнгөн аяга, монетон бөгж, хөөрөг, морины тамга зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч 4.763.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хэргийн газрын үзлэгийн “..уг хэрэг гарсан гэх газар нь Төв аймгийн Сүмбэр сумын баруун урд талд баруун болон хойд талаараа айлгүй шороон зам явсан ертөнцийн зүгээр баруун зүгт харсан гүйж онгойдог ногоон төмөр хаалгатай хойд талыг блокоор барьсан зүүн урд баруун талыг нь банзаар барьсан хашаа байв. Уг хашаа нь гадна талаараа хаяггүй дуудлага өгсөн Т.Отгоны хэлснээр Сүмбэр сумын 2 дугаар баг Өгөөж 5-1 тоот хашаа гэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 68-75 тал/,
  • Хулгайлсан эд зүйл байгаа гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 76-78 тал/,
  • Хохирогч М.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагруу адуу зарахаар явсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би өөрийнхөө ээж Шоовдортой утсаар ярьж манай гэрийг эргээдэх гэхэд манай ээж үзээд хулгай орсон юм шиг байна, танай гэрийн тотгоны уньнууд хөдлөсөн байна гэсэн. Тэгэхээр нь би эхнэртээ хэлээд манай эхнэр 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цагдаа дагуулан очиж гэртээ үзлэг хийлгэж алга болсон зүйлсийн талаар бүртгэхэд 14 ширхэг мөнгөн аяга, монетон бөгж 1 ширхэг, их гарын шинэ цагийн хуванцар толгойтой гуулин нуухтай ясан халбагатай халтан манан хөөрөг 1 ширхэг, морьны нэмнээ 1 ширхэг, адууны төмөр тамга 1 ширхэг, 2 ширхэг набор, 1 ширхэг газ манай гэрээс хулгайд алдагдсан байсан. Эдгээр зүйлсээс хөөрөг нь манай аавын хөөрөг байгаа юм...манай гэрээс хулгай хийхдээ авдарт байсан мөнгөн аяганууд, набор морьны тамга, хойморын сирвантан дээр байсан хөөрөг эхнэрийн бөгж зэргийг авсан байсан. Манайхаас алга болсон хуучин хоёр ширхэг мөнгөн аягийг нэгийг нь 700.000 төгрөг, хуучны дунд хэмжээтэй 3 ширхэг мөнгөн аягийг нэгийг нь 300.000 төгрөгөөр, хуучны жижиг мөнгөн аяга 1 ширхэг 100.000 төгрөгөөр, шинэ хийцийн 4 ширхэг том мөнгөн аяга нэгийг нь 190.000 төгрөгөөр, шинэ хийцийн 4 ширхэг мөнгөн аяга нэгийг нь 130.000 төгрөгөөр, морьны нэмнээ 10.000 төгрөгөөр, омо 400 граммтай бок 1500 төгрөгөөр, 1 лааз ахуйн гааз 1500 төгрөгөөр, эхнэрийн монетон бөгж 450.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Хөөрөг миний хөөрөг биш учраас аав үнэлгээ хийх байх...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 81-82 тал/,
  • Хохирогч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний орой манай эхнэр гэрийг нь очиж үзээд хулгай орсон юм шиг байна гэсэн бөгөөд 10 дугаар сарын 21-ний өдөр Лхагвасүрэнгийн эхнэр Отгон цагдаагийн хамтаар очиж хулгайд алдсан зүйлээ шалгаад миний хөөрөг алга болсон талаар надад хэлсэн. Би хөөрхөө хүүхдийнхээ хуриманд суугаад гэрт нь үлдээчихсэн байсан...миний хөөрөг сирвантан дээр нь ил байсан. Миний хөөрөг шинэ цагийн улаан хуванцар толгойтой, гуйлан нуухтай, ясан халбатай халтар манан хөөрөг байсан...тухайн хэргийг үйлсэн Б.З  нь баригдаж миний хөөргийг гаргаж өгсөн учраас гомдолгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 84-85 тал/,
  • Гэрч Т.Отгоны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...гэрийн тооны гялгар цаас урагдсан мөн хаалганы дээд талын тотгоны уныг хоёр тийш нь болгож зай гаргасан байсан...эд зүйлээ бүртгэхэд авдарт байсан мөнгөн аяганууд, манай нөхрийн худалдан авсан эмээл, хадам аавын хөөрөг байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-87 тал/,
  • Гэрч Ч.Шоовдорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Лхагвасүрэнгийн гэрийг нь эргэхээр очиход хашааны хаалга хаалттай цагаан уяагаар уячихсан байсан...өөрийх нь амьдардаг гэрийх нь гадаа очиход тотгон дээр байдаг унийг гэрийг нь түшүүлчихсэн байхаар нь гайхаад тотгогыг нь тэмтрээд үзэхэд эсгий нь доошоо унжчихсан тооны гялгар цаас нь цоорчихсон байхаар нь хулгай орчихсон байна гэж бодсон...манай бэр хүүхдүүдтэйгээ Жаргалант сум руу явна нөхөр Архагай аймаг явна гэж байсан, яг хэзээ явцгаасныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 88-89 тал/,
  • Шүүгдэгч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаа сарын дундуур Төв аймгийн Сүмбэр сумын төвд байх манай гэртэй ойроцоо байдаг Лхагвасүрэн ахын монгол гэрийн тооноор нь ганцаараа ороод авдар дотроос нь 10-аад мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг зэрэг эд зүйл хулгайлсан. Тэгээд хулгайлсан эд зүйлсээ цагаан шуудай олж дотор нь хийгээд гэрийнхээ хажуу талд байх зоорин дотор нуусан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаагаас намайг шалгаад би хулгайлсан зүйлсээ нуусан газраа зааж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 106 тал/
  • Эд зүйлсийн үнэлгээ /2-р хх-ийн 95, 98 тал/ зэргээр,

 

Шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн Хүүхэд хөгжлийн төвийн танхимийн цонхыг автёркний үзүүр болох төмөрөөр хөшиж онгойлгон 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэвтрэн орж иргэн П.Майдарын эзэмшлийн НР маркийн I3 маркийн 1 ширхэг зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 804.848 төгрөгний хохирол учруулсан болох нь:

  • Хэргийн газарын үзлэгийн “..хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 1 давхар саарал өнгийн тоосгон байшин байх ба уг сургуулийн гадна талд Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургууль гэж бичсэн хаягтай байх ба сургуулийн хаалгаар орж баруун гар тийш эргэхэд урт коридор байх ба коридороор явахад зүүн гар талд хүүхэд хөгжлийн танхим гэсэн хаягтай саарал өнгийн модон хаалга байв...уг өрөө баруун гар талдаа 3 цонхтой байх ба уг цонхнуудын голын цонхны порчигийг онгойлгож үзэхэд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн мөр, ором байсныг гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 26-30 тал/,
  • “Эй жэй жэй эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “НР маркийн нөүтбүүкийг 804848 төгргөгөөр үнэлсэн” гэх үнэлгээ /1-р хх-ийн 153-170 тал/
  • Хохирогч П.Майдарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хөгжпийн танхимын цонхоор хулгайч орж ширээн дээр байсан миний өөрийн эзэмшлийн 1 ширхэг НР маркийн бор саарал өнгийн I5 үзүүлэлттэй нөүтбүүк хулгайд алдагдсан байсан. Уг алдагдсан 1 ширхэг НР маркийн I5 үзүүлэлттэй нөүтбүүкийг 2016 онд Улаанбаатар хотоос 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан” “...маркийн I3 үзүүлэлттэй нөүтбүүкийг I5 үзүүлэлттэй гэж андуурсан байна лээ..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-78 тал/,
  • Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн: “...би 2018 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19:00 цагийн үед Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хөгжүүлэх танхимын өрөөний гэрэл асаалттай байхаар нь гадна талынх нь цонхоор хартал ширээн дээр нь НР маркийн нөүтбүүк байсан. Тэгэхээр нь халаасанд байсан овтёркны толгойгоор цонхыг нь хөшиж онгойлгоод ширээн дээр байсан нөүтбүүкийг нь аваад цонхоор нь буцаж гараад шууд гэртээ харьсан...маргааш өглөө Улаанбаатар хот би ганцаараа явж компьютер ланд дээр очоод 130.000 төгрөгөөр зараад РС өдөржин тоглож хоноод мөнгөө үрээд өглөө нь харьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128, 212 тал/ зэргээр,

Шүүгдэгч Ж.Б  нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 8-4 тоотод оршин суух Д.Сэлэнгээгийн гзрийн цонхыг автёркний үзүүр болох төмөрөөр хөшиж онгойлгон 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 15-ны хооронд нэвтрэн орж Ленова маркийн I3 үзүүлэлттэй зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 35-38 тал/,
  • Хохирогч Д.Сэлэнгээгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-15-ны өдрийн хооронд Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Өнөр хорооллын 8-4 тоотод байрлах манай гэрт цонхоор эзэнгүй байхад хулгайч орж том өрөөнд байсан Ленова маркийн 1 ширхэг 13 үзүүлэлттэй нөүтбүүк хулгайд алдагдсан байсан. Цүнх, цэнэглэгч зэргийг нь аваагүй байсан. Уг алдагдсан Ленова маркийн 1 ширхэг нөүтбүүкийг 2014 онд Улаанбаатар хотоос 1.030.000 төгрөгөөр худалдан авч    байсан. Ж.Б  гэх хүнийг танина. Би 2012-2013 онд дунд ангийнх нь багш байсан юм. Ж.Б  нь Сүмбэр сумын ЕБС-ын 9-р анги төгссөн. Ж.Б  их хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байсан. Сурлага дунд, эцэг эхийн анхаарал халамж гайгүй ээж нь сургууль дээр их ирдэг байсан. Сурч байх үедээ хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Ахуйн амьдралын хувьд сайн боломжийн амьдралтай мянгат малчин айлын хүүхэд байсан юм. Намайг анги даасан багш байх үед сургуулийн дотуур байранд байдаг байсан. Аав, ээж нь хөдөө мал дээр байдаг байсан. Ж.Б  8 болон 9-р ангид байхдаа 2013-2014 оны үеэр ангийнхаа хүүхдийн гар утсыг хулгайлаад баригдаж байсан. Мөн хотоос сургуулийн монтаж хийх хүмүүсийг ирсэн байхад флашийг нь хулгайлаад мөн баригдаж байсан. Тухайн үедээ ямар нэгэн цагдаа сэргийлэх болж байгаагүй өөрийг нь зэмлээд өнгөрч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-91 тал/,
  • Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр боон яллагдагчаа мэдүүлсэн:  “...Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн үед Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг 8-4 тоот хашааны урдуур ганцаараа явган алхаад явж байтал тухайн тоотод байрлах байшин нь цоожтой хүнгүй байсан. Тэгэхээр нь хашааг нь давж ороод баруун талынх нь вакум цонхыг автиркний толгойгоор хөшиж онгойлгоод гэрт нь яваад орсон. Тэгээд гэрт нь авчихаар эд зүйл хайхад том өрөөний зурагтны тавиурын урд хана хоёрын завсар цүнхтэй нөүтбүүк байхаар нь цүнхийг нь үлдээгээд нөүтбүүкийг нь аваад буцаад цонхоороо гараад хашааных нь арын буланд нуусан. Тэгээд гэртээ харьж хоночихоод маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад хашааг нь давж ороод нуусан нөүтбүүкээ аваад шууд замын машинд гар өргөж суугаад засмал замын уулзвар орж уулзвараасаа дахин замын машинд гар өргөж байгаад Улаанбаатар хот би ганцаараа явсан. Тэгээд компьютер ланд дээр очоод нүдний шилтэй залууд манай эгчийн компьютер байгаа юм гэж хэлээд эгчрүүгээ худлаа залгаж ярьж байгаа юм болоод тэр нүдний шилтэй залууд 200.000 төгрөгөөр зарчихсан. Ленова маркийн нөүтбүүк байсан. Тэгээд мөнгөөрөө Өргөө кино театрт +17 нэртэй кино үзээд, идэж уух юм аваад өргөөгийн тоглоомуудыг тоглоод Ардын эрх дээр РС тоглоомын газар хоночихоод маргааш нь өглөөний 10 цагийн автобусаар Сүмбэр суманд 40.000 гаран төгрөгтэй ирсэн. Тэгээд ойр зуурын юм аваад үрээд дуусгасан. Автиркний толгойг гэрт байхаар нь би авчихсан юм. Би автиркний толгойг айлруу орж хулгай хийх зорилгоор л авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119, 207 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Базаррагчаа гэх хүнийг танихгүй Ленова болон НР маркийн зөөврийн компьютерийг би сэлбэгэнд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ленова-г 200.000 төгрөгөөр, 2018 оны 11 дүгээр сары 23- ны өдөр НР-г 130.000 төгрөгөөр худалдан авсан байна. Би худалдан авсан компьютер дээрээ хуулга нааж хэзээ хэдэн төгрөгөөр авсан болохоо тэмдэглэдэг юм. Тухайн тэмдэглэгээг харахад дээрхи сар өдөр болон мөнгөн дүн харагдаж байна. Учир нь би олон үйлчлүүлэгчтэй харилцдаг учраас хүмүүсээ эргэж таних боломж байхгүй, цааш худалдан борлуулсан тохиолдолд хэнд зарсан, худалдсан ямар сэлбэгэнд ашигласан болохыг мэдэх боломжгүй байдаг. Аз болоход хулгайн замаар орж ирсэн гэх Ленова болон НР маркийн зөөврийн компьютер цааш зарагдаагүй, сэлбэгэнд зарагдаагүй байна. Би уг хоёр зөөврийн компьютерийг хулгайн компьютер гэж мэдээгүй. Би компьютер гар дээрээс худалдан авахдаа хэний компьютер болох талаар асууж цаад хүмүүстэй нь утсаар яриулж байж авдаг байгаа...одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, нэхэмжилж буй 330.000 төгрөгийг хүлээн авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111, 113 тал/
  • Хохирлын   мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /1-р хх-ийн 112 тал/,
  • Мэдүүлгийг            газар дээр шалгасан тэмдэглэл, тухайн ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 226-231 тал/,
  • “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “Ленова маркийн зөөврийн комьпютерийг 350000 төгрөгөөр үнэлсэн” /хх-ийн 179-187 дугаар хуудас/ зэргээр,

Шүүгдэгч Ж.Б  нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын албан өрөөний цонхыг автёркний үзүүр болох төмөрөөр хөшиж онгойлгон 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэвтрэн орж иргэн Ж.Нямлхагвын эзэмшлийн Делл маркийн I5 үзүүлэлттэй зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 796.733 төгрөгний хохирол учруулсан болох нь:

  • Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 50-52 тал/
  • Эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 52 тал/
  • “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний үнэлгээний тайлан /1-р хх-ийн 173-178 тал/
  • Хохирогч Ж.Нямлхагвын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын ЗДТГ-ын албан өрөөний цонхоор хулгайч орж ширээн дээр байсан миний өөрийн эзэмшлийн 1 ширхэг Делл маркийн I5 үзүүлэлттэй нөүтбүүк хулгайд алдагдсан байсан. Уг алдагдсан 1 ширхэг Делл маркийн I5 үзүүлэлттэй нөүтбүүкийг 2018 оны Улаанбаатар хотоос 1200000 төгрөгөөр худалдан авч байсан...би алдсан нөүтбүкээ бүрэн бүтэн хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86 тал/,
  • Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 18-19 цагийн үед Төв аймгийн Сүмбэр сумын ЗДТГ-ын байрны 1 дүгээр багийн Засаг даргын өрөөний цонхоор гэрэл тусгаад хартал ширээн дээр нь Делл маркийн нөүтбүүк байсан. Тэгэхээр нь халаасанд байсан автиркний толгойгоор цонхыг нь хөшиж онгойлгоод ширээн дээр байсан нөүтбүкийг нь аваад цонхоор нь буцаж гараад шууд гэртээ харьсан. Тэгээд орон доороо хийж нуучихаад маргааш Улаанбаатар хотруу оруулж зарах санаатай гэртээ байж байтал шөнө 01 цагийн үед цагдаа орж ирээд намайг барьж аваад миний хулгай хийсэн нөүтбүүк болон хулгай хийхэд ашигласан автиркний толгойг хураан авсан. Би ганцаараа 3 нөүтбүүк хулгайлсан 2-ыг нь компьютер ланд дээр зарчихсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202-203 тал/,
  • Шүүгдэгч нарын ял шалгасан хуудас /1-р хх-ийн 247, 248 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.З, Ж.Б нарын үйлдсэн хүний байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэгийн чанартай эд зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.З, Ж.Б нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм буруутай гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, шунахай сэдэлт зорилгоор, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Мөн гэм буруутай этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах, өөрийн үзэмжээр захиран зарцуулж буюу ашиг олох гэсэн зорилготой байдаг болно.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.З, Ж.Б нар нь бүлэглэн бусдын байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.З, Ж.Б нар нь хохирогч Ч.Баасанд 1.114.350 төгрөгийн, хохирогч Л.Даваажаргалд 406.000 төгрөгийн, хохирогч Б.Нямжавт 1.227.400 төгрөгийн, хохирогч М.Лхагвасүрэнд 4.163.000 төгрөгийн, хохирогч П.Майдарт 804.848 төгрөгийн, хохирогч Д.Сэлэнгээд 350.000 төгрөгийн, хохирогч Ж.Нямлхагвад 796.733 төгрөгийн, хохирогч С.Мөнх-Эрдэнэд 650.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханд 510.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад 240.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргалд 330.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайхан нь “...би нэхэмжилж байсан 510.000 төгрөгөө авч хохиролгүй болсон тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж /1-р хх-ийн 102 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат нь “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би нэхэмжилж байсан 240.000 төгрөгөөр бүрэн бүтэн хүлээн авсан...” гэж /1-р хх-ийн 109 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргал нь “...одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, нэхэмжилж буй 330.000 төгрөгийг хүлээн авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113 тал/, хохирогч Л.Даваажаргал, Ж.Нямлхагва, Д.Сэлэнгээ, П.Майдар, Ч.Баасан, С.Мөнх-Эрдэнэ нар нь хулгайд алдагдсан эд зүйлээ биет байдлаар нь хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлийг эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 52, 56, 60, 64, 68 талууд/ зэргээр нотлогдож байх тул иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайхан, Ц.Эрдэнэбат, Д.Баяржаргал, хохирогч Л.Даваажаргал, Ж.Нямлхагва, Д.Сэлэнгээ, П.Майдар, Ч.Баасан, С.Мөнх-Эрдэнэ нарт гаргуулах хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

Харин шүүгдэгч Б.З, Ж.Б нар нь хохирогч Б.Нямжавт учруулсан 1.227.400 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Б  нь шүүгдэгч Б.З-тай бүлэглэн үйлдсэн хулгайн үйлдлийн хохирогч Ч.Баасан, Л.Даваажаргал нарын эд зүйлийг барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбарданд тавьж түүний улмаас иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханд 510.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад 240.000 төгрөгийг хохирол тус тус учруулсныг шүүгдэгч Ж.Б  нь төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З, Ж.Б нар нь маргаагүй байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд хохирогч Б.Нямжавт учруулсан 1.227.400 төгрөгийн хохирлыг тооцохдоо шүүгдэгч Ж.Б-ийн иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайхан, Ц.Эрдэнэбат нарт төлсөн 750.000 төгрөгийг хохирогч Б.Нямжавт учруулсан 1.227.400 төгрөгнөөс хасч шүүгдэгч Ж.Б-аас 477.400 төгрөгийг гаргуулахаар, үлдэх  750.000 төгрөгийг шүүгдэгч Б.З-аас тус тус гаргуулж хохирогч Б.Нямжавт олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Н.Баяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч шүүхээс тогтоосон 477.400 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Ж.Б-аас гаргуулах хохирлын асуудал байхгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З нь хохирогч М.Лхагвасүрэнд хохирлыг төлж барагдуулсан гэж мэдүүлдэг боловч энэ талаар хэрэгт бичгийн нотлох баримт авагдаагүй, шүүхээс хохирогч М.Лхагвасүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр утсаар холбогдоход “миний хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа, нийт хулгайд алдсан 14 ширхэг мөнгөн аяганаас 9 ширхэг мөнгөн аяга хүлээн авсан. Одоо 5 мөнгөн аяга дутуу байгаа, надад хохирлын мөнгө нэг ч төгрөг төлөөгүй, гомдолтой байна. Дутуу байгаа 5 мөнгөн аяга нь хуучны том мөнгөн аяга 2 ширхэг /700.000х2=1.400.000/, хуучны дунд хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг /300.000х2=600.000/, шинэ хийцийн дунд хэмжээний мөнгөн аяга 1 ширхэг /1х130.000=130.000/ байсан...” гэх зэргээс үзэхэд хохирогч М.Лхагвасүрэнд учруулсан нийт 4.163.000 төгрөгийн хохирлоос 2.033.000 төгрөгийн эд зүйлйг биет байдлаар  буцааж хүлээлгэж өгсөн болох нь хулгайлсан эд зүйл байгаа гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 2-р хх-ийн 76-78 тал/, эд зүйлийн үнэлгээгээр /2-р хх-ийн 95-96 тал/ нотлогдож байна.

Харин үлдэх 5 аяганы үнэ болох 2.130.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.З-аас гаргуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.З, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх саналыг,

-шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Н.Баяр шүүх хуралдаанд: “Гэм буруугийн хувьд Ж.Б  анхнаасаа гэм буруугаа хүлээсэн, хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д ялыг багасгаж болно гэсэн заалтыг шүүх анхаарч үзнэ үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг тусалсан бол гэж заасан. Ж.Б-ийн хувьд 2 хүн хүчээр хутга тулгаад авч яваад айлд ороод хулгай хийлгэх гээд амь насанд аюултай байдал үүссэн байсан. Энэ үед Ж.Б  нь гэм буруугаа ойлгож гэмшсэн байсан учраас хэдий тийм байдалд ч гэсэн хулгай хийгээгүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн ажилтнуудад биечлэн очиж мэдэгдээд цуг хайхад олдоогүй байсан. Тэгээд маргааш нь барьсан байгаа зэргээс харахад өөрийгөө илчилсэн, хулгайн гэмт хэргийг илрүүлсэн, илрүүлэхэд тусалсан байгаа. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан 1 жилээс илүүгүй хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,

Шүүгдэгч Б.З-ын өмгөөлөгч И.Отгонсүрэн нь шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.З-ын хувьд гэм буруу дээр маргадаггүй, эрүүл мэндийн хувьд 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Б.Нямжавт 750.000 төгрөг, М.Лхагвасүрэнгийн мөнгөн аяганд 2.130.000 төгрөгийг төлүүлэхээр шүүхээс тогтоосон. Б.З  нь хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Хувийн байдал, хохирол төлсөн байдал, өөрсдөө гэм буруугаа хүлээж байгаа байдлыг харгалзан үзээд улсын яллагчаас 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.З, Ж.Бнарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.З, Ж.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хулгайн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар зохицуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.З  нь хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, урьд нь хулгайн гэмт хэрэгт 2 удаа холбогдож байсан, энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй дахин гэмт хэрэгт холбогдож хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, хулгайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй хэдий боловч түүний хувийн байдал, 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, грүппд байдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж зааснаар шудрага ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Бусад асуудлаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн овтеркны үзүүр болох төмөр 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Б-йн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 32 хоногийг, шүүгдэгч Б.З-ын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 22 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, мөн зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О  уул овогт Б.З Б овогт Ж. Брыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Б овогт Ж.Б /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.З /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Отгонтэнгэр уул овогт З.Б оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бн цагдан хоригдсон 32 хоногийг, шүүгдэгч Б.Зын цагдан хоригдсон 22 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус тооцсугай

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.З 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нямжавд, 2.130.000 /хоёр сая нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Лхагвасүрэнд тус тус олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн овтеркны үзүүр болох төмөр 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.З, Ж.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

 

 

 

  •