Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/86

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 22 өдөр                               2019/ДШМ/86                                                                Зуунмод

 

Ж.Б, Б.З нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баяр, С.Сувдмаа,

ШүүгдэгчБ.З,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 09 сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолтой Ж.Б, Б.З нарт холбогдох 1834000000455 дугаартай 3 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчБ.З түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Отгонтэнгэр уул овгийн Б.З,1997 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж дүү нарын хамт Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Зоорийн 1-1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-д зааснаар 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, эцэг, эхийн хяналтад өгсөн, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №226 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хулгайн гэмт хэрэгт холбогдож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, грүппд байдаг, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: НШ,

Боржигон овгийн Ж.Б, 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, 19 настай мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав ээж, ах, эгчийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын Улаанчулуут гэх газар амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: НШ,

ШүүгдэгчБ.З Ж.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Өсөхийн 1-4 тоотод оршин суух Ч.Баасангийн гэрийн цонхыг автёркний үзүүр болох төмрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж 2018 оны 09 дүгээр сарын эхээр улаан шигтгээ бүхий монетон бөгж 1 ширхэг, 1 хос ээмэгийг нууцаар, хууль бусаар авч 1.114.350 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгчБ.З Ж.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Өнөр хорооллын 4-5 тоотод оршин суух Л.Даваажаргалын гэрийн цонхыг автёркний үзүүр болох төмрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 ширхэг монетон хос бөгжийг нууцаар, хууль бусаар авч 406.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгчБ.З Ж.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Жавхлант 6-2 тоотод оршин суух Б.Нямжавын гэрийн цонхыг автёркний үзүүр болох төмрөөр хөшиж онгойлгон 2018 оны 10 дугаар сарын 09- ний өдөр нэвтрэн орж монетон гинж, ээмэг, бөгжийг нууцаар, хууль бусаар авч 1.227.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгчБ.З нь Төв аймгийн Сүмбэр сумын Өгөөжийн 5-2 тоот М.Лхагвасүрэнгийн монгол гэрийн тооноор нууцаар, хууль бусаар нэвтэрч 2018 оны 10 дугаар сарын 15-наас 20-ны хооронд С.Мөнх-Эрдэний эзэмшлийн мөнгөн аяга, монетон бөгж, хөөрөг, морины тамга зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 4.763.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн Хүүхэд хөгжлийн төвийн танхимийн цонхыг автёркний үзүүр болох төмрөөр хөшиж онгойлгон 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэвтрэн орж иргэн П.Майдарын эзэмшлийн НР маркийн I3 маркийн 1 ширхэг зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 804.848 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 8-4 тоотод оршин суух Д.Сэлэнгээгийн гзрийн цонхыг автёркний үзүүр болох төмрөөр хөшиж онгойлгон 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 15-ны хооронд нэвтрэн орж Ленова маркийн I3 үзүүлэлттэй зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын албан өрөөний цонхыг автёркний үзүүр болох төмрөөр хөшиж онгойлгон 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэвтрэн орж иргэн Ж.Нямлхагвын эзэмшлийн Делл маркийн I5 үзүүлэлттэй зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 796.733 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б, Б.З нарт Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Отгонтэнгэр уул овогт Болдсайханы Золбаяр, Боржигон овогт Жигжиддоржийн Базаррагчаа нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Боржигон овогт Жигжиддоржийн Базаррагчааг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Отгонтэнгэр уул овогт Болдсайханы Золбаярыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жигжиддоржийн Базаррагчаад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Отгонтэнгэр уул овогт Болдсайханы Золбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бгийн цагдан хоригдсон 32 хоногийг, шүүгдэгчБ.Зын цагдан хоригдсон 22 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус тооцож,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгчБ.Заас 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нямжавд, 2.130.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Лхагвасүрэнд тус тус олгож,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн овтеркны үзүүр болох төмөр 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

ШүүгдэгчБ.З, түүний өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.27-ний өдрийн 281 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. ШүүгдэгчБ.Зын хавтас хэргийн 129 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаас Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0103733 тоот шийдвэрээр 2018.02.06-ны өдрөөс 2020.02.06-ны өдөр хүртэл сүръеэгийн менингитийн үлдэц, баруун талын саажилт оношоор хөдөлмөрийн чадавар алдалтыг 80% -иар 24 сараар сунгаж тогтоосон байна. Гэтэл шүүгдэгчийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд одоогийн биеийн эрүүл мэндийн байдал, сэтгэцийн байдлыг тогтоолгохын оронд 2015.09.24-ний өдөр буюу энэ хэрэг үйлдэгдэхээс 3-н жилийн өмнө дүгнэлт өгсөн сэтгэцийн дүгнэлтийг уг хэрэгт хуулбарлан хийж дээрх дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн явдалд гомдолтой байна. Энэ дүгнэлтийн онош: Оюуны хөнгөн хомсдол хөнгөн хэлбэрийн сэтгэцийн эмгэгтэй байна. Тэгсэн атлаа хэрэг хариуцах чадвартай гэж гарсан.

Эрүүгийн хуулийн 6.3-ийн 3-т гэмт хэрэг үйлдэх үеийг хамруулахаар хуульчилсан байна.

2.Б.З нь баруун талын саажилтын улмаас хөдөлмөрийн чадвар 80% апдагдаж группэд орж хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар бүлгийн 5.3.1-т Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй. 1.1 Хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, эрхээ эдэлж чадахгүй, 1.3 бичиг мэдэхгүй гэж хуульчилсан байна.Б.З нь бичиг үсэг мэдэхгүй. Гэтэл хавтас хэргийн 0091 2018.10.26-ны өдөрБ.Зыг гэрчээр байцаахад Нийгмийн ажилтан Нямлхагвыг оролцуулан байцаалт авсан нь дээр заалтыг зөрчсөн байна.

3. Эд зүйлийг үнэлэхдээ үнэлгээний байгууллагаар үнэлүүлэлгүйгээр зөвхөн цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр бүрдүүлсэн сумын комисс үнэлсэн нь учир дутагдалтай байна.

Иймд дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгуулахаар давж заалдаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Эрхэмбаяр гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Хэргийн бүрдэл хангагдсан. Гэрчээр хүнийг байцаахдаа заавал өмгөөлөгч оролцуулна гэсэн хуулийн заалт байхгүй. Золбаярын үйлдэл нотлогдсон. Хохирлын үнэлгээг мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилж, эрх үүргийг нь танилцуулж, гарын үсэг зуруулсан шинжээчээр дүгнэлт гаргуулсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэргэжлийн бус, орон нутгийн хүмүүсийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан гэсэн нь үндэслэлгүй. Золбаяр нь хөдөлмөрийн чадвар алдсан байж болно. Гэхдээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байгаа. Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /Б.Золбаяр/-ийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан тайлбартаа: Хэрэг үйлдэхээс 3 жилийн өмнөх дүгнэлтийг хэрэгт хийсэн. Дүгнэлт дахин заавал гаргах ёстой. 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн хүний асаргаа, сувилгаа шаардлагатайг шүүх анхаарч үзээгүй. Мөрдөн байцаах ажиллагаанд гэрчээр асуухдаа нийгмийн ажилтанг оролцуулсан. Энэ нь хууль зөрчсөн. Мөнгөн аяганы үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /Ж.Б/-ийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийг үндэслэлтэй, үнэн зөв шийдсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд шийдсэн шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх дээр энэ сэтгэцтэй холбоотой асуудал огт яригдаагүй. Ер нь сэтгэцийн асуудал тухайн хэрэг гарах үед ямар байсныг тогтоох ёстой л байсан юм. Ялтан хорих анги дээрээ очсон хойно хорих анги нь сэтгэцийн талаар дахин дүгнэлт гаргуулж, ялаас чөлөөлөх үндэслэл байдаг гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Б, Б.З нарт холбогдох эрүүгийн 1834000000455 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

  • Ж.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Өсөхийн 1-4 тоотод оршин суух Ч.Баасангийн гэрийн цонхыг автёркний үзүүр болох төмрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж 2018 оны 09 дүгээр сарын эхээр улаан шигтгээ бүхий монетон бөгж 1 ширхэг, 1 хос ээмэгийг нууцаар, хууль бусаар авч 1.114.350 төгрөгний хохирол,

ШүүгдэгчБ.З Ж.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Өнөр хорооллын 4-5 тоотод оршин суух Л.Даваажаргалын гэрийн цонхыг автёркний үзүүр болох төмрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 ширхэг монетон хос бөгжийг нууцаар, хууль бусаар авч 406.000 төгрөгийн хохирол,

ШүүгдэгчБ.З Ж.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Жавхлант 6-2 тоотод оршин суух Б.Нямжавын гэрийн цонхыг автёркний үзүүр болох төмрөөр хөшиж онгойлгон 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэвтрэн орж монетон гинж, ээмэг, бөгжийг нууцаар, хууль бусаар авч 1.227.400 төгрөгний хохирол,

ШүүгдэгчБ.З нь Төв аймгийн Сүмбэр сумын Өгөөжийн 5-2 тоот М.Лхагвасүрэнгийн монгол гэрийн тооноор нууцаар, хууль бусаар нэвтэрч 2018 оны 10 дугаар сарын 15-наас 20-ны хооронд С.Мөнх-Эрдэний эзэмшлийн мөнгөн аяга, монетон бөгж, хөөрөг, морины тамга зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч 4.763.000 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн Хүүхэд хөгжлийн төвийн танхимийн цонхыг автёркний үзүүр болох төмрөөр хөшиж онгойлгон 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэвтрэн орж иргэн П.Майдарын эзэмшлийн НР маркийн I3 маркийн 1 ширхэг зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 804.848 төгрөгний хохирол,

Шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 8-4 тоотод оршин суух Д.Сэлэнгээгийн гзрийн цонхыг автёркний үзүүр болох төмрөөр хөшиж онгойлгон 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 15-ны хооронд нэвтрэн орж Ленова маркийн I3 үзүүлэлттэй зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол,

  • Шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын албан өрөөний цонхыг автёркний үзүүр болох төмрөөр хөшиж онгойлгон 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэвтрэн орж иргэн Ж.Нямлхагвын эзэмшлийн Делл маркийн I5 үзүүлэлттэй зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 796.733 төгрөгний хохирол тус тус учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүулэлтүүд /1-р хх-ийн 21-25 тал/, хохирогч Ч.Баасан /1-р хх-ийн 69-73 тал/, хохирогч Л.Даваажаргал /1-р хх-ийн 79-82 тал/, хохирогч Б.Нямжав /1-р хх-ийн 95 тал/, хохирогч М.Лхагвасүрэн /2-р хх-ийн 81-82 тал/, хохирогч С.Мөнх-Эрдэнэ /2-р хх-ийн 84-85 тал/, хохирогч Д.Сэлэнгээ /1-р хх-ийн 87-91 тал/, хохирогч Ж.Нямлхагва /1-р хх-ийн 85-86 тал/, хохирогч П.Майдар /1-р хх-ийн 76-78 тал/, иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайхан /1-р хх-ийн 97-98, 102 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат /1-р хх-ийн 103-105, 109 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргал /1-р хх-ийн 111, 113 тал/, гэрч Ш.Отгонмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 123 тал/, гэрч Т.Отгон /2-р хх-ийн 86-87 тал/, гэрч Ч.Шоовдор /2-р хх-ийн 88-89 тал/, шүүгдэгч Ж.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /1-р хх-ийн  114, 118-119, 120, 127, 128, 202-203, 207, 212, 215, 220 тал/,  шүүгдэгчБ.Зын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /1хх-ийн 115-116, 121-122,125-126, 2хх-ийн 106 тал/ мэдүүлгүүд, шүүгдэгч Ж.Бгийн “Хаан” барьцаат зээлийн үйлчилгээний газартай барьцаат зээлийн гэрээ хийсэн 0020225 дугаартай баримт, эд зүйл бичиг баримт хавсаргах тухай тогтоол /1-р хх-ийн 99-100 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний “монетон ээмэг нэг хос, монетон бөгж 1 ширхэгийг нийтэд нь 1.114.350 төгргөгөөр” үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 142-147 тал/, иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 101 тал/ зэргээр, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 39-44 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “2 ширхэг монетон бөгжийг 406.000 төгргөгөөр үнэлсэн” /хх-ийн 162 тал/, Эд зүйл бичиг баримт хүлээн авсан тэмдэглэл, барьцааны гэрээний хуулбар /1-р хх-ийн 106-107 тал/, хохирлын мөнгө болох 240.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 108 тал/, Хэргийн газарын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 31-34 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “монетон 1 хос ээмэг, гинж, бөгж тус бүр 1 ширхэгийг нийтэд нь 1.227.400 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ /1-р хх-ийн 131-140 тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 68-75 тал/, хулгайлсан эд зүйл байгаа гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 76-78 тал/, Эд зүйлсийн үнэлгээ /2-р хх-ийн 95, 98 тал/ зэргээр, хэргийн газрын тэмдэглэл /1-р хх-ийн 26-30 тал/, “Эй жэй жэй эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “НР маркийн нөүтбүүкийг 804.848 төгргөгөөр үнэлсэн” гэх үнэлгээ /1-р хх-ийн 153-170 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 35-38 тал/, хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /1-р хх-ийн 112 тал/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, тухайн ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 226-231 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “Ленова маркийн зөөврийн комьпютерийг 350.000 төгрөгөөр үнэлсэн” /хх-ийн 179-187 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 50-52 тал/, эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 52 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний үнэлгээний тайлан /1-р хх-ийн 173-178 тал/, шүүгдэгч нарын ял шалгасан хуудас /1-р хх-ийн 247, 248 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Б, Б.З нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчБ.З, Ж.Б нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Ж.Бг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгчБ.Зыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг, шүүгдэгчБ.Зт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б, Б.З нарт оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн болон шийтгэх тогтоолын огноо нь хоорондоо зөрүүтэй байгаа, прокуророос хэрэг шилжиж ирснээс хойш 3 сарын дараа хэргийг шийдвэрлэсэн зэргийг цаашид анхаарах шаардлагатай болно.

Шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайхан, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат, хохирогч Б.Нямжавт нарт нийт 1.997.400 төгрөгний хохирлыг учруулснаас шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Ж.Б нь 750.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Н.Баяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч шүүхээс тогтоосон 477.400 төгрөгийг төлсөн байна. Мөн дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлоос үлдэх 750.000 төгрөгийг шүүгдэгчБ.Заас гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэжээ. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахад нэг шүүгдэгчид 998.700 төгрөг ногдож байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Бгаас 238.700 төгрөг илүү гаргуулах болсон үндэслэлээ тодорхой заагаагүй байгааг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Б.Золбаярыг гэрчээр байцаахад нийгмийн ажилтан Нямлхагвыг оролцуулан байцаалт авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар бүлгийн 5.3.1-т Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй. 1.1 Хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, эрхээ эдэлж чадахгүй, 1.3 бичиг мэдэхгүй гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэжээ. Хуулийн дээрх нь заалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хамаарахаар байна. Нийгмийн ажилтныг оролцуулан гэрчээс мэдүүлэг авсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй байна.  

Хавтаст хэрэгт шүүгдэгчБ.Зын сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсон буюу хэрэг хариуцах чадваргүйд тооцох нотлох баримт авагдаагүй байна.

Мөрдөгч тогтоол гарган сумын үнэлгээний комиссоор алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргуулсан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчБ.З болон түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.Б, Б.З нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

 

 

ШҮҮГЧИД                                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ