Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2016/00787

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр        Дугаар 181/ШШ2016/00787       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Сайханцэцэг, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 63 тоотод оршин суух Буриадын Бүрэнманлай/РД:ХА74101407/-гийн нэхэмжлэлтэй,      

          Хариуцагч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо,  5 дугаар хороолол, 18 дугаар байрны 67 тоотод оршин суух Гомбожавын Цэндмаа /РД:УХ50070164/-д холбогдох гэм хорын хохиролд 595000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алимаа, хариуцагч Г.Цэндмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэндэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,  иргэдийн төлөөлөгч Н.Вандан, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2015 оны 6 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчим дээрээс их хэмжээний ус гоожиж коридорын өрөөний тааз, хана даган ус алдсан. Хувин сав тосоод дээд айлдаа хэлэхээр очтол хүн байгаагүй тул слесарь дуудаж эгнээний 9 айлын усыг хаалгасан. Маргааш өглөө нь хорооноос утасны дугаар олж 67 тоотод мэдэгдсэн. Дээд айлын эзэд гэх 2 эмэгтэйг дуудан ирүүлж ус алдсан байдлыг харуулсан. Слесарь Мөнхбат Энхбат нар ирж усыг нээсэн байсан. Энэ өдөр цахилгаанчин ирж үзлэг хийгээд гал тогооны өрөөний гэрлийг 7-9 хоног, телевизийг 7 хоног асаахгүй байлгахыг зөвлөсөн. 24-ний орой дахин ус алдаж үйл явдал давтагдсан. Тэр орой слесарь Мөнхбат, Энхбат нарт хандсан 67 тоотын хүн байдлыг нүдээрээ харсан. Энэ үеэс 67 тоот байрандаа засвар хийж эхэлсэн бөгөөд 29-ний орой дахин ус алдсан. 7 дугаар сарын 31-ний орой 67 тоотын эздэд хохиролыг барагдуулж өгөхийг шаардахад зөвшөөрөөгүй тул шүүхэд хандахад хүрсэн. Манайх засвар хийхэд 1 300 000-1 500 000 төгрөг шаардагдах тул бидэнд 400 000 төгрөгийг Цэндмаагаас гаргуулан өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байсан.

            Энэ хэрэг хүчингүй болж дахин шийдвэрлүүлэхээр ирсний дараа нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн. Энэ хэрэгт шинжээч томилж үнэлгээний Лэндс Компани хана, таазанд учирсан хохирлыг 547 000 төгрөг гэж үнэлсэн. Үнэлгээ хийлгэхийн тулд би урьдчилгаа болгон Лэндс компанид 40 000 төгрөг төлсөн, байрны гэрчилгээг нотариатаар батлуулахад 2500 төгрөг итгэмжлэл хийлгэхэд 6000 төгрөг төлсөн. Би 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 400 000 төгрөг дээр эвлэрэх санал гаргахад хариуцагч зөвшөөрөөгүй. Би Хаан даатгалаас 109750 төгрөг авсан нь үнэн. Өмнө нь 2012 онд даатгалаас авсан 90660 төгрөг нь өнөөдрийн энэ асуудалтай огт хамааралгүй юм.

Иймд 67 тоот байрыг засварлахад шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 547000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 40 000 төгрөг, нотариатын зардалд төлсөн 8 500 төгрөг нийт 595 500 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.      

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие энэ байрыг 1 жилийн өмнө худалдан авсан. Миний өмнөх айл удаа дараа ус алдаж байсан гэсэн. Тэр үеийн хохирлыг би хариуцахгүй. Намайг эзгүй байхад 1 удаа ус алдсан байсан. Би байрандаа 2015 оны 6 дугаар сарын 26-нд засвар хийж эхэлсэн, засвар хийж байх үед галын өрөөнөөс ус алдсан нь үнэн. Слесарь дуудаад янзлаад явсан даруйд нь ахин ус алдсан. Слесарь ажлаа дутуу хийснээс нэг газраас ахин ахин ус алдаж байсан байна.Алимаа бүтэн байрны засварт гэж мөнгө нэхэмжилсэн байна ус алдсанаас засах шаардлагатай болсон газрынх нь хэмжээг гаргаад нэхэмжилж болно шүү дээ. Алимаа даатгалаас 2012 онд 90 660 төгрөг, 2015 онд 109750 төгрөг авчихаад түүгээрээ байраа засахгүй яагаад дахин надаас нэхэмжлээд байгаа юм. Би даатгалд мөнгө төлдөг. Шинжээч хэт өндөр үнэлсэн байна. Ус алдахад коридор болон том өрөөний обой солих шаардлагагүй, нэхэмжлэгч даатгалаас мөнгө авчихаад дахин мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Би 250 000 төгрөг дээр эвлэрэх санал тавьсан боловч нэхэмжлэгч 400 000 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэснийг зөвшөөрөхгүй. Шинжээчийн гаргасан засварчдын ажлын хөлс, материалын зардал нь өндөр байгаа нь шинжээчдийг нэг талд үйлчилсэн гэж үзэж байна. Айлд үнэлгээ хийхдээ үнэлгээний компаниуд 25 000 төгрөгөөр хийдэг байхад Лэндс компани 99 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч байраа 595 500 төгрөгөөр засварлана гэж байгаа нь байраа бүхэлд нь засах мөнгө байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Б.Бүрэнманлай нь хариуцагч Г.Цэндмаад холбогдуулан гэм хорын хохиролд 595 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч Г.Цэндмаа ус алдсан нь үнэн боловч нэхэмжилж буй 595 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Б.Бүрэнманлай нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 63 тоот орон сууцны өмчлөгч нь байна./хх-ийн 131-р хуудас/

            2015 оны 6 дугаар сарын 23, 29-ний өдрүүдэд орой Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 8 дугаар давхрын 67 тоот орон сууцны гал зуухны өрөөнөөс ус алдсанаас тус байрны 7 дугаар давхрын 63 тоот орон сууцны гал зуухны өрөө, том жижиг өрөө, коридорын тааз болон хана хэсэг нь норж, шарлаж, обой нь хууларсан, шохой нь хуурч унасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар “хэрэглэгчдэд үйлчлэх төв-8”-ийн Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоосон дүгнэлт,  тус компаний рапортын дэвтэрт  бичигдсэн  тэмдэглэл, дуудлагаар төлбөртэй үйлчлэх хуудас, Хаан даатгалаас 109 750 төгрөгийг Б.Алимаа /Б.Бүрэнманлай/-д шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, дээрх орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээ тогтоосон тухай Лэндс ХХК-ийн дүгнэлт тайлангаар тогтоогдож байна. /хх-ийн 16, 19-24-р хуудас/

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /... гэмтсэн эд хөрөнгийг засах/ буюу учирсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

 Удаа дараа ус алдсанаас нэхэмжлэгчид учирсан хохирол, засварын бүх зардлыг Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК –ийн үнэлсэн 547000 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг, шинжээчид төлсөн 40 000 төгрөг нийт 595500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас, нотариатын зардал төлсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй  байх тул 8500 төгрөг, нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хаан даатгал ХХК-иас авсан 109750 төгрөгийг тус тус хасаж үлдэх 428750 төгрөгийг, шинжээчийн ажлын хөлсний хамт хариуцагчаас гаргуулах  їндэстэй гэж дүгнэв.

            Лэндс ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны 63 тоот 2 өрөө орон сууцанд учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээг  547000 төгрөгөөр тооцож дүгнэлт, тайлан гаргахдаа шинжээчийн ажлын хөлсөнд 99 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг ирүүлжээ./хх-ийн 43-р хуудас/

            Нэхэмжлэгчээс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шинжээчийн ажлын хөлсөнд  40 000 төгрөгийг Лэндс ХХК-д төлсөн болох нь түүний тайлбар, кассын орлогын ордерээр тогтоогдож байна.

            Иймд шинжээчийн ажлын хөлс 99 000 төгрөгийг   хариуцагчаас гаргуулж  59 000 төгрөгийг нь Лэндс ХХК-д, 40 000 төгрөгийг нь нэхэмжлэгчид тус тус  олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

             1.Иргэний хуулийн 497 дугаар зїйлийн 497.1, 510 дугаар зїйлийн 510.1-д заасныг баримтлан Г.Цэндмаагаас 428750 /дөрвөн зуун хорин найман мянга долоон зуун тавь/ тєгрєг гаргуулж  Б.Бүрэнманлайд олгож, нэхэмжлэлээс 126.750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1., 54.1.2. дах хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 99 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж  59 000 төгрөгийг нь Лэндс ХХК-д, 40 000 төгрөгийг нь нэхэмжлэгчид тус тус  олгосугай.

            3. Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зїйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тєлсєн 17740 тєгрєгийг улсын төсвийн орлогод хэвээр їлдээж, хариуцагч Г.Цэндмаагаас улсын тэмдэгтийн хураамжинд 13500 тєгрєг гаргуулж нэхэмжлэгч Б.Бүрэнманлайд  олгосугай.

4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ИЧИНХОРЛОО

  ШҮҮГЧИД                                                 Б.САЙХАНЦЭЦЭГ

                                                                   С.ХИШИГБАТ