| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2017/00765/и |
| Дугаар | 001/ХТ2018/00332 |
| Огноо | 2017-03-01 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2018/00332
С.Г-ыннэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/02172 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02298 дугаар магадлалтай,
С.Г-ыннэхэмжлэлтэй
НШГА-дхолбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч С.Г-ынгаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2418 дугаар шийдвэрээр Д.Б23475 000 төгрөг олгохоор болсон. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэн, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-201013330 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48-650 тоотод байрлах хашаа байшин, газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн шинжээч томилон 40 013 091 төгрөгөөр үнэлж анхны дуудлага худалдаанд түүний 70 хувь болох 28 009 164 төгрөгөөр тооцож албадан дуудлага худалдаанд санал болгон доод үнийг тогтоож оруулсан. Миний бие нь дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул өөрийн хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх газарт бичгээр өгсөн боловч анхны дуудлага худалдаа болсны дараа 2017 оны 01 дүгээр сарын 27-нд гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирcэн. Миний байшин 127 м.кв, 7 өрөө бүхий нам даралтын зуухаар болон тогоор халдаг давхар халаалттай, 2013 онд ашиглалтанд орсон, хажуудаа 49 м.кв том болон жижиг машин ордог 2 машины грааштай, 0.7 га 3 тал газартай блокоор хашааг барьсан, 380 к.вт-д холбогдох зөвшөөрөл авсан, хашааныхаа үүдэнд төвийн цэвэр усны шугамтай холбох зөвшөөрлөө авсан байгаа. Түүнчлэн дахин төлөвлөлтөнд орсон, бүх үйлчилгээтэйгээ буюу автобусны буудалдаа ойрхон байшин юм. Ийм хашаа байшингаа 20 000 000 төгрөгөөр өгөхөд гомдолтой байгаа тул үнийг зах зээлийн үнэнд тулгуурлаж бодитоор шийдвэрлүүлэх гэсэн юм. Би шийдвэр гүйцэтгэгчид үнийн саналаа 70 000 000 төгрөгөөр үнэлж бичгээр илэрхийлж байсан. Тус үнэлгээчин нь хашаа байшинг үнэлэхдээ хаягаар очоод хүн байхгүй болохоор гаднаас нь хараад дотор нь орж үзэлгүйгээр үнэлсэн бөгөөд төлбөр авагч Д.Батмөнхтэй цуг явж үнэ тогтоолгосон нь бодит болж чадаагүй гэж бодож байна. Мөн 0,7 га газар нь н.Гантөмөрийнх, 0,24 м.кв газар нь н.Гантөмөрийн нэр дээр байдаг. Гэтэл бүхэлд нь уг үнэлгээнд үнэлсэн. Би өөрийн 2 байраа, мөн эд хогшлоо ч өрөнд өмнө шийдвэр гүйцэтгэлээр өгч байсан. Одоо надад ганц энэ хашаа байшин л үлдсэн. Иймд шинжээч манай байшинг зах зээлийн үнээс хэтэрхий багаар үнэлсэн байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Дуудлага худалдаа болон битүүмжилсэн хураасан ажиллагаанд гомдол гаргаагүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2418 дугаар шийдвэрээр С.Гас 23 475 000 төгрөг гаргуулж Д.Болгохоор шийдвэрлэсэн. Тус алба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж С.Г-ынөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013330 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48 дугаар гудамж 650 тоотод байрлах 129 м.кв талбайтай хувийн сууц гараж, улсын бүртгэлийн Г-2201000538 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/4 дүгээр тогтоолоор хураан авсан. Хураасан хөрөнгийн анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Бэсгэ ХХК-ийг томилоход 40013 091 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны доод үнийг 40 013 091 төгрөгийн 70 хувь буюу 28 009 164 төгрөгөөр тогтоож, энэ талаар талуудад мэдэгдэж 2017 оны01 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт болсон анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/02172 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар НШГА-дхолбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Г-ыннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02298 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/02172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Г хяналтын гомдолдоо: С.Г миний бие нь 2016 оны З дугаар сарын 24-ний өдрийн 2418 дугаар шийдвэрээр Д.Б23 475 000 төгрөгийг олгохоор болсон юм. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэн авсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-201013330 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, толгойт 48-650 тоотод байрлах газар, өвлийн байшин, гаражийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоосон юм. Тус үнэлгээнд үнэлгээчин нь 40 013091 төгрөгөөр үнэлж анхны дуудлага худалдаанд түүний 70 хувь болох 28 009 164 төгрөгөөр тооцож албадан дуудлага худалдаанд санал болгон доод үнийг тогтоож оруулсан бөгөөд зарагдаагүй тул одоо дахин 2 дох удаагийн дуудлага худалдаанд анхны үнийн дүнгийн 50 хувь болох 20 000 000 төгрөгөөр доод үнийг тогтоон худалдах гэж байгаа юм. Миний бие дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул би өөрийн хүсэлтээ гаргаж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган хянан шийдвэрлэхээр 2017 оны 07 сарын 31 өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалан шүүх хурлыг явуулсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дугаар 181/ШШ201702172 тоот шийдвэрээр миний НШГА-дхолбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Мөн дараа нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж дахин хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан боловч холбогдох гомдлыг хангахгүй гэж үзсэн билээ. Би эд хөрөнгөө үнэлэхээр ирж зургийг нь авахад хамт байсан нь үнэн, харин үнэлгээний тооцоо хийхэд нь өөрийн зүгээс байр сууриа илэрхийлсэн дэргэд нь байлцсан зүйл үгүй тул хэт нэг талыг баримталсан үнэлгээ гарч ирсэн гэж үзэж гомдол гаргаад байгаа юм. Үнэлгээ гаргахдаа миний эд хөрөнгийн босгосон зардал гэх зэргийг надаас огт асуугаагүй, дотор нь ч орж үзээгүй байж гаднаас нь хараад л ажил дээрээ очоод өөрийн үзэмжээр үнэлж болохгүй байх гэж би бодож байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч хянан магадлаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.Г хариуцагч НШГА-дхолбогдуулан 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэж, “үнэлгээг хүчингүй болгуулах” шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргасан байна.
Зохигчид нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02418 дугаар шийдвэрийн дагуу явуулсан гүйцэтгэх ажиллагааны “үнэлгээ хийлгэсэн” ажиллагаатай холбоотой тайлбар, нотлох баримтыг гаргаж, мэтгэлцжээ.
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч Д.Б23 475 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
НШГАтөлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 48-650 тоот хашаа байшинг битүүмжилсэн, хураасан, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлсэн, албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөхийг талуудад мэдэгдсэн, төлбөр төлөгч 70 000 000 төгрөгөөр үнийн санал өгснийг төлбөр авагч Д.Батмөнх зөвшөөргүй тул шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор БЭСГЭ ХХК-ийг томилсон, шинжээч 700 м.кв өмчлөлийн газар, 129 м.кв хувийн сууц, гараж үл хөдлөх эд хөрөнгүүдийг 40 013 091 төгрөгөөр тогтоосон баримтууд хэрэгт авагджээ.
Төлбөр төлөгч нь үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хариу өгсөн баримтаас үзэхэд хариуцагч НШГАүнэлгээний талаар гомдол гаргах эрхийг төлбөр төлөгчид тайлбарлаж өгөөгүй, шүүхэд хандах эрхтэй байхад нь өөрөө гомдлыг хүлээн авч хянасан, нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн энэ байдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэв.
Нэхэмжлэгч нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг, эрх бүхий үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тогтоосныг үндэслэлгүй гэж нэхэмжлэлд дурдсан боловч шинжээчийн үнэлгээг үндэслэлгүй гэж үзсэн агуулгатай байна. Тэрээр шүүхэд хүсэлт гаргаж 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2017/03056 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Нэхэмжлэгч үнэлгээг үндэслэлгүй гэж үзэхдээ “...миний байшин 127 мкв, 7 өрөө бүхий нам даралтын зуухаар болон тогоор халдаг давхар халаалттай, ...хашааг блокоор барьсан, 380 к.вт- холбогдох зөвшөөрлөө авсан, ...хашааныхаа үүдэнд төвийн цэвэр усны шугамтай холбох зөвшөөрлөө авсан..., түүнчлэн дахин төлөвлөлтөд орсон, автобусны буудалтай ойрхон, ...0,7 га газар нь Гантулгын, 0,24 мкв газар нь Гантөмөрийн нэр дээр байхад бүхэлд нь уг үнэлгээнд оруулсан, ...надаас юу ч тодруулж асуухгүйгээр гаднаас нь хараад үнэлсэн...” тул үнэлгээ бодитой хийгдсэнгүй гэжээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба үнэлгээ хийлгэхээр 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр шинжээч томилсон, Бэсгэ ХХКомпани 1 өдрийн дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээний тайланг ирүүлснээс үзэхэд нэхэмжлэгчийн дээрх тайлбарт дурдсан нөхцлүүдийг харгалзаж үзсэн эсэх нь тодорхой бус, үнэлгээг бодитой тогтоогдсон гэж үзэх боломжгүй байдал тогтоогдож байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02418 дугаар шийдвэрт барьцааны гэрээтэй холбоотой заалт байхгүй байх ба хариуцагч төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дараалалын дагуу явуулах байтал төлбөрийг шууд үл хөдлөх хөрөнгөөс гаргуулахаар болсон нь мөн хуулийн 53 дугаар зүйлийг зөрчсөн боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, хураасан ажиллагааны талаар гомдол гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, ...үнэлгээг хүчингүй болгож, уг ажиллагааг зохих журмын дагуу явуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Үнэлгээг хүчингүй болгож байгаа тул анхны албадан дуудлага худалдаа хүчингүй болох үр дагавартай болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02298 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/02172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар төлбөр төлөгч С.Г-ынүүргийн гүйцэтгэлд битүүмжлэн хураагдсан 700 мкв газар, хувийн орон сууц, гаражийг 40 013 091 төгрөгөөр үнэлсэн Бэсгэ ХХКомпанийн 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА