Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/220

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Хохирогч: Т.З 

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Гэрч: Ч.З

Шүүгдэгч: Р.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энххүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зовогт Р-гийн Г-д холбогдох   ... тоот хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, дээд боловсролтой, дулааны тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган .. ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 1-р шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/355 дугаартай шийтгэх тогтоол тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, З овогт Ргийн Г/РД:ТД/ 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Р.Г нь 2016 оны 04 дүгээр сарын 28-наас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн Т.Зтэй зээлийн гэрээ байгуулан нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийж байгаа хэмээн төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20.000.000/хорин сая/ төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Шүүгдэгч Р.Гын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би Т.З гэдэг хүнээс 20.000.000 төгрөг цувуулж авсан нь үнэн. Шарын голын Жамъянжавын 67 га газрын Нүүрсний түрээсийн гэрээнд Батбаяр, Ч.З бид 3 гарын үсэг зурсан боловч үндсэн гэрээнд Ч.Зтой хөрөнгө оруулалт хийхээр тохирсон байсан хятадууд хөрөнгө оруулалт хийгээгүй. Харин урсгал зардал болох хятадуудыг тосож авах, байрлуулах зэрэг үйл ажиллагаанд мөнгө зарцуулагдсан. Гэрээнд хөрөнгө оруулалт хийгдээгүй учраас Т.Зд төлөх мөнгө, хугацаа хэтэрсэн. Би Т.Зд худлаа яриад түүнийг хуурч мэхлэх гэсэн санаа зорилго агуулаагүй. Жамъянжавын эхнэр нь уг нүүрсний уурхайг Ч.Зод зарсан. Нүүрсний уурхайг зарж борлуулах эрх нь Ч.Зод байгаа. Жамъянжав гэдэг хүн тог, цахилгааны мөнгө төгрөгийг нь төлдөг байсан. Миний хувьд нүүрс олборлох үндсэн үйл ажиллагаанд Т.Згээс авсан 20.000.000 төгрөгийг зарцуулаагүй. Дээр хэлсэнчлэн Хятадуудыг тосож авах, хооллох зэрэгт зээлсэн мөнгөө зарцуулсан. Би Т.Зд 20.000.000 төгрөгийг нь буцааж төлнө...” гэх мэдүүлэг, 

 

*Хохирогч Т.Згийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би анх Хангай хүнс компанид нягтлангаар түр хугацаанд ажилд орсон үеэсээ Р.Г ахыг таньдаг болсон. Р.Г ахын хувьд эхнэр нь Хангай хүнс компаний захирлаар ажилладаг ер нь амьдрал ахуй нь боломжийн юм байна гэж бодсон. 2016 онд Р.Г ах над дээр ирээд ах нь нүүрс олборлох үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа мөнгө хэрэг болоод байна. Чамд мөнгө байгаа бол ахдаа зээлж тус болооч мөнгийг чинь нугалаад өгнө гэхээр нь байр, машин авах гээд цуглуулж байсан мөнгөнөөсөө Р.Год зээлүүлсэн. Мөн дүүгээ цалингийн зээл авахуулж Р.Год мөнгө зээлүүлсэн. 11 дүгээр сард зээлсэн мөнгөө өгнө гэхээр нь 7.500.000, 6.000.000 төгрөг Р.Год зээлүүлсэн учир шалтгаан нь Р.Г нүүрсний уурхайтай холбоотой 2 гэрээ надад үзүүлсэн байдаг. Би хамгийн гол нь нүүрсний уурхай гэж бодоод Р.Год итгэж мөнгө зээлдүүлсэн. Р.Г надтай утсаар ярихдаа нүүрс олборлох үйл ажиллагаа эхэлсэн нүүрсээ олборлож байна ах нь Шарын голын нүүрсний уурхайд байна гэх зэргээр ярьдаг байсан. Архангай аймагт бараг суурин байгаагүй хааяа Архангай аймагт ирэхээрээ мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надаас мөнгө аваад явдаг байсан. Та надаас зээлсэн мөнгөө 11 дүгээр сард өгнө гэсэн яасан бэ? гэхэд хөрөнгө оруулалт орж ирэх хугацаа нь хойшлоод байна жаахан хүлээчих он гараад хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тайлбар хэлсэн. Нүүрс олборлоход дахин мөнгө хэрэгтэй байна гэхээр нь бизнесийн зээл гээд 40.000.000 төгрөгийн зээл авсан байсан мөнгөнөөсөө Р.Год 6.500.000 төгрөг зээлдүүлсэн. Р.Гын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би чамд 40.000.000 төгрөг өгнө гэсэн өөрийн гараар бичиж өгсөн, 7.500.000 төгрөг зээлдүүлсэн гэсэн бичсэн нотлох баримт байдаг. Дээрх нотлох баримтыг үндэслээд нийт 20.000.000 төгрөг Р.Год зээлдүүлсэн. Р.Год мөнгө зээлдүүлэхдээ анх өгсөн 7.500.000 төгрөг дээрээ нэмж дүүгээ 3 жилийн хугацаатай цалингийн зээл авахуулсан. Уг 6.000.000 төгрөгийг банкны хүүтэй нь хамт төлсөн байгаа. 2017 оны 12 дугаар сард бизнесийн зээл гээд 40.000.000 төгрөгийн зээл авснаас 6.500.000 төгрөг Р.Год зээлдүүлсэн. Үүнийг 2 жилийн хугацаатай сарын 2.4 хувийн хүүтэй нь хамт төлж барагдуулсан. Р.Г ахыг зээлсэн мөнгөө буцааж өг гэсэн шаардлагыг утсаар олон удаа хэлсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй байна. Р.Г бөмбөрийн алтан дээр ажиллаж байна удаахгүй мөнгийг чинь өгнө гэж сүүлдээ машин өгнө гэх зэргээр хэлдэг байсан ч юу ч өгөөгүй байгаа. Р.Г ер нь зээлсэн мөнгөө өгөхгүй юм байна гэж бодоод цагдаад хандсан...” гэх мэдүүлэг, 

 

*Гэрч Ч.Зийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Миний хувьд 2015 оноос эхлэн хятадуудтай хамтарч ажилласан. Шарын голын уурхайд нүүрс олборлох түүнд зохих хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх хүмүүс байгаа өдөр тутмын ажлыг нь найдвартай хариуцаад явах хүн хэрэгтэй байна миний хувьд өдөр болгон ойроос тулж ажиллах боломжгүй байна гэж Р.Год хэлсэн. Тэгээд Р.Г уг нүүрс олборлох үйл ажиллагааг гардаж хийх болсон. Нүүрс олборлох үндсэн үйл ажиллагаа эхлэх хүртэл Хятад хүмүүсийг хооллох нааш цааш нь зөөх зэрэг урсгал зардлыг Р.Г өөрөөсөө гаргасан. Мөн Хятадууд хөрөнгө оруулах хүртэл хугацаанд бид өөрсдөөсөө урсгал зардал гаргаж байсан. Гэвч Хятадууд Шарын голын нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон...” гэх мэдүүлэг 

*Эрүүгийн 1812000010238 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Т.Згийн өгсөн:

“...Би Р.Г ахыг өмнө нь таньдаг байсан, “Хангайн хүнс” ХХК нь анх нээгдэхэд би нягтлангаар ажилд орж, удаагүй гарсан, тэр үед Р.Г ах “Хангайн хүнс”-ийн захирал байсан. Гэхдээ Ганаа гээд эхнэр нь албан ёсны захирал нь байгаа юм. Р.Г нь энэ компаны нярав, мал махыг хариуцдаг байсан. Гэтэл 2016 оны 04 дүгээр сард Р.Г ах надтай ирж уулзаад нүүрсний уурхайн түрээсийн 2 гэрээ үзээлээд, нүүрс олборлож эхэлж байгаа, хужаа нартай хамтарч ажиллаж байгаа, нүүрсээ олборлож эхэлж байгаа, надад мөнгө хэрэгтэй байна, хөрөнгө оруулалт гээд их хэмжээний мөнгө хэрэг болоод байна, мөнгө байвал ахдаа өгөөд бай, ах нь чамд нэг нугалж өгнө, ямар ч асуудалгүй, 2016 оны 11 сарын 15-наас нүүрс худалдаанд гарна, цаад хугацаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүх мөнгийг чинь гаргаж өгнө  гэж хэлээд надаас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 7.500.000 /долоон сая таван зуун мянга/, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 6.000.000 /зургаан сая/ төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг тус тус зээлийн гэрээ байгуулж авсан. Анх надаас мөнгө авахдаа нотариатаар орж гэрээ батлуулъя, мөнгийг чинь нэг нугалж өгнө гэсэн, тэгээд нотариатаар орох гэхэд нугалж мөнгийг нь өгнө гэсэн гэрээ байхгүй, та нар хоорондоо зээлийн гэрээ байгуулж болно, хүүгээ тохирч өндөр тогтоогоод гэж байсан. Тэгээд гэрээ байгуулахдаа 15 хувийн хүүтэй гэрээ байгуулж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хамгийн сүүлд 6.500.000 төгрөг авахдаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүгдийг нь өгнө, нийт авсан 20 сая төгрөгийг 40 сая болгож өгнө гэж авсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болоод мөнгө төлөх хугацаа дуусахад хөрөнгө оруулалтын зээл 2 тэрбум төгрөг хөөцөлдөж байгаа, цагаан сарын дараа бүтнэ, бүтэхээр нь бүх мөнгийг чинь өгнө гэсэн боловч одоог болтол өгөөгүй, утсаар яриад мөнгөө нэхэхээр өгнө дөө, ах нь сүү шиг сэтгэлтэй хүн, цагдаа шүүхээр явбал хүү ч үгүй хоцорно, ахтайгаа тохирч мөнгөө нугалаад авсан нь дээр гэж хэлж байсан. 2017 оны зунаас Р.Г ах ах нь Баянхонгор аймгийн Бөмбөгөрийн алтны уурхайг нүүрсний уурхайтай хавсарч байгаа, 2017 оны 09 сарын 01-ний өдөр гэхэд мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан боловч огт өгөөгүй байна. Хамгийн сүүлд нэг сарын өмнө 2017 оны 11 дүгээр сард уулзаад та надад нэг ч төгрөг өгөөгүй, намайг хуураад байна, дээрээс нь та бас Дарханд хүнд их өртэй юм биш үү гэж хэлсэн чинь Р.Г ах “манай найз Ганбаатар гэдэг хүнтэй 60 сая төгрөгний хэрэгтэй байгаа, энэ асуудлыг шийдэх гээд прокурорт нь 1.000.000 төгрөг өгсөн, нүүрсний асуудлаас болсон, чи намайг цагдаад өгөөд нэмэргүй, би Архангайн цагдаад зөндөө танилтай, 2018 оны 04 сар хүртэл өргөдлийг чинь дарж чадна, ахтайгаа аятайхан байвал 40 сая төгрөгөө авна шүү” гэх мэтийн зүйл ярьж байсан. Мөн 2017 оны 10 дугаар сард Баянхонгор аймагт ирээд Пруис машин ирээд аваад явах уу, ганцаараа ирээд аваад яваарай гэж байсан. Би сүүлийн үед ярьж уурладаг байсан. Нотариатаар батлуулаагүй мөнгө авах бүртээ байгуулсан гэрээ байгаа, мөн надаас 20 сая төгрөг авсан гэх өөрийнх нь гараар бичсэн баримт /гар бичмэл/ байгаа. С.Б эгч мэдэж байгаа, Ариунзаяа гэж манай ахын хүүхэд мэдэж байгаа, өөр мэдэх хүн байхгүй. Надад хэлэхдээ нүүрсний уурхайдаа зарцуулж байгаа гэж хэлж байсан, харин яг нүүрсний уурхайд зарцуулсан эсэхийг мэдэхгүй, ах нь томрох нь тодорхой, баяжих нь баараггүй гээд л байдаг байсан. Надад Шарын голын уурхайд ажиллах гэрээ гэж үзүүлж байсан, надад нэг нь байгаа, нэгийг нь хайгаад олохгүй байгаа. 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 7,5 сая төгрөг бол миний барааны эргэлтийн гар дээр бэлэн байсан мөнгө, харин 2016 оны 05 сарын 11-ний өдөр дүү Т.Бын цалингийн зээл гарч тэр мөнгийг нь өгсөн, 2016 оны 12 сард Төрийн банкнаас 40.000.000 төгрөгийн бизнесийн зээл авч байсан, тэр мөнгөнөөс үлдсэн байсан 10.000.000 орчим төгрөгнөөс 6.5 сая төгрөгийг нь өгсөн. 2017 оны 10 дугаар сард  утсаа авахгүй болохоор нь цагдаад өгнө гэх мэтийн мессеж бичиж, эхнэр рүү нь хэд хэдэн удаа залгасан чинь над руу залгаад байсан. Өөр зайлсхийсэн асуудал байхгүй, гэхдээ дандаа худал ярьж байгаа, бас нэг машин өгнө гэж ярьж байсан. Амьдралын боломжтой байх гэж бодож байна, эхнэр нь “Хангайн хүнс” ХХК-ны захирал, амьдарч байгаа байшин, унаж яваа машиныг нь харахад гайгүй л юм шиг харагддаг. Би Р.Гоос хохирлоо нэхэмжилж байна, нарийвчилсан тооцоо гаргаагүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-13 дугаар тал/, 

 

*Хохирогч Т.Згийн дахин өгсөн:

“...Пруис-20 маркийн авто машин 10,000,000 төгрөгөнд бодож өгөхөөр ярьж байсан, би аймагт ирсэн гэхээр нь уулзсан чинь гэрчилгээ үзүүлж байсан, Р.Гын өөрийнх нь нэр дээр байгаагүй, өөр хүний нэр дээр байсан, харин тэрнээс 20-д хоногийн өмнө аймагт ирэхдээ нэг мөнгөлөг саарал өнгийн пруис-20 унаж явсан, тэр машинаа өгье гэж байсан. Хэн гэдэг хүний нэр дээр байсан гэдгийг нь санахгүй байна, Аагий гэж дууддаг хүний нэр дээр байсан машин байх, хамт алтны уурхайд ажиллаж байсан хүний машин юм шиг байна лээ. Намайг Баянхонгор аймгийн алтны уурхайд ирээд ав гэхээр нь тэгье яваад очъё гэсэн чинь ганцаараа ирээрэй гэх шиг юм яриад байсан, сүүлдээ авах гэхээр худлаа яриад өгөхгүй байх шиг байсан. Тэгээд аваагүй. Надад ямарч мөнгө өгөөгүй, 1,400,000 төгрөг өгсөн гэдэг нь худлаа. Хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой байна...’’гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/, 

 

*Гэрч Т.Бын өгсөн:

“...Цалингийн зээл 2015 онд байх хугацааг нь сайн санахгүй байна, манай эгч Т.З надаар зээл авахуулсан, юунд хэрэглэх гэж байгааг мэдэхгүй, мөнгөний хэрэг гараад зээл авуулсан, Т.З эгч төлөлтийг нь хийдэг болохоор би хугацааг нь мэдэхгүй байна, Т.З эгчид хамгийн сүүлд 6 сая гаран төгрөг авч өгсөн, хуулгаараа хэдэн төгрөг хэзээ авсан нь мэдэгдэх байх, би тэр үед нь шууд Т.З эгчийн дансанд шилжүүлж өгсөн, эгч өөрөө надтай хамтран зээл авагчаар орсон байгаа. Ямар зориулалтаар авсан нь гэрээнд байгаа байх, харин тухайн үед Т.З эгч мөнгөний хэрэгтэй гээд л зээл авахуулж байсан. Бусдад гэрээгээр мөнгө зээлдэг, бас зах дээр лангуу ажиллуулдаг болохоор тэрэндээ л хэрэглэсэн байх гэж бодож байна. Хэзээ зээл авсан талаар санахгүй байна, хуулгыг нь авч өгч хавсаргуулъя, хуулга дээр бүгд байгаа...’’гэх мэдүүлэг/хх¬¬¬-¬ийн 17-19 дүгээр тал/, 

 

*Гэрч С.Бгийн өгсөн:

“...Т.Згээс Р.Г нь мөнгө авсан гэсэн, би тэр талаар сайн мэдэхгүй, хэзээ хэдэн төгрөг авч өгөлцсөнийг огт мэдэхгүй, миний дэргэд гэрээ байгуулж, мөнгө төгрөг өгч авалцаж байхыг хараагүй. Р.Г өөрөө Т.Зтэй уулзах гээд л ирэхээрээ дандаа дуудаж гадаа уулздаг байсан, мөн өмнө авсан мөнгөн дээрээ нэмж мөнгө авах гэж байгаа шинжтэй нэг хэсэг дандаа залгаад л байдаг байсан. Тэгээд төсөл, зээл бүтэхгүй байна, бүтвэл мөнгийг нь бүгдийг нь өгнө гээд л байгаа бололтой яриад байдаг байсан. Т.З утсаар ярихдаа өмнөхөө өгөөгүй байж, дахин авах гэлээ гээд л байдаг байсан, миний дэргэд утсаар ярьж байгааг нь сонсоод тэгж ойлгосон. Үнэн хэрэгтээ хэдэн төгрөг авсан, хэдэн төгрөг Т.Зд Р.Г нь өгөх ёстой талаар мэдэхгүй, Р.Г ямар зориулалтаар мөнгө төгрөг зээлсэн талаар огт мэдэхгүй. Ганц нэг танил хүмүүстэй мөнгө төгрөг өгч байсан, гэхдээ би хэдэн төгрөг яах гэж өгч байгаа талаар нь нарийн сайн мэдэхгүй...’’гэх мэдүүлэг/хх¬-и鬬¬¬¬н 23-24 дүгээр тал/, 

 

*Гэрч Ч.Зын өгсөн: 

“...Р.Г бид хоёр нийлээд Ж.Ж гэх хүнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулах гэж байгаад больсон. Би хөрөнгө оруулах Хятад улсын иргэдийг таньдаг байсан болохоор тухайн Хятад улсын иргэдийг төлөөлж гэрээ хийх гэж байгаад хөрөнгө оруулалт ороогүй учраас больсон. Гэрээ албан ёсоор байгуулаагүй зүгээр төсөл хэлбэрээр гэрээ хийж тухайн гэрээн дээр нэг талаас Ж.Ж нөгөө талаас Р.Г, Н.Батбаяр бид нар зурсан байдаг. Тухайн гэрээ бол албан ёсоор баталгаажсан гэрээ биш, төсөл хэлбэрээр л байгуулсан гэрээ байгаа. Одоогоор ямар нэгэн маргаан үүсээгүй байна. Уг гэрээний дагуу ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Р.Гоос ганц ч төгрөг тухайн уурхайд гараагүй. Би хөрөнгө оруулалтыг Хятад улсын иргэдээр хийлгэх гэж байсан. Уурхай бол ямар ч үйл ажиллагаа явуулаагүй эхлүүлэх гээд л бэлтгэл ажил нь эхлэх гэж байгаад больсон. Үйл ажиллагаа эхлэх гээд миний зүгээс төлж байсан ганц нэг баримт байгаа байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/ 

*Зээлийн гэрээнүүд /хх-ийн 5-7 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 164-165 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Р.Г нь 2016 оны 04 дүгээр сарын 28-наас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн Т.Зтэй зээлийн гэрээ байгуулан нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийж байгаа хэмээн төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20.000.000/хорин сая/ төгрөгийг залилсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Дээрх  гэмт хэргийг шүүгдэгч Р.Г үйлдсэн болох нь хохирогч Т.Згийн”... Гэтэл 2016 оны 04 дүгээр сард Р.Г ах надтай ирж уулзаад нүүрсний уурхайн түрээсийн 2 гэрээ үзээлээд, нүүрс олборлож эхэлж байгаа, хужаа нартай хамтарч ажиллаж байгаа, нүүрсээ олборлож эхэлж байгаа, надад мөнгө хэрэгтэй байна, хөрөнгө оруулалт гээд их хэмжээний мөнгө хэрэг болоод байна, мөнгө байвал ахдаа өгөөд бай, ах нь чамд нэг нугалж өгнө, ямар ч асуудалгүй, 2016 оны 11 сарын 15-наас нүүрс худалдаанд гарна, цаад хугацаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүх мөнгийг чинь гаргаж өгнө  гэж хэлээд надаас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 7.500.000 /долоон сая таван зуун мянга/, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 6.000.000 /зургаан сая/ төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг тус тус зээлийн гэрээ байгуулж авсан. Анх надаас мөнгө авахдаа нотариатаар орж гэрээ батлуулъя, мөнгийг чинь нэг нугалж өгнө гэсэн, тэгээд нотариатаар орох гэхэд нугалж мөнгийг нь өгнө гэсэн гэрээ байхгүй, та нар хоорондоо зээлийн гэрээ байгуулж болно, хүүгээ тохирч өндөр тогтоогоод гэж байсан. Тэгээд гэрээ байгаалахдаа 15 хувийн хүүтэй гэрээ байгуулж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хамгийн сүүлд 6.500.000 төгрөг авахдаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүгдийг нь өгнө, нийт авсан 20 сая төгрөгийг 40 сая болгож өгнө гэж авсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болоод мөнгө төлөх хугацаа дуусахад хөрөнгө оруулалтын зээл 2 тэрбум төгрөг хөөцөлдөж байгаа, цагаан сарын дараа бүтнэ, бүтэхээр нь бүх мөнгийг чинь өгнө гэсэн боловч одоог болтол өгөөгүй, утсаар яриад мөнгөө нэхэхээр өгнө дөө, ах нь сүү шиг сэтгэлтэй хүн, цагдаа шүүхээр явбал хүү ч үгүй хоцорно, ахтайгаа тохирч мөнгөө нугалаад авсан нь дээр гэж хэлж байсан. 2017 оны зунаас Р.Г ах ах нь Баянхонгор аймгийн Бөмбөгөрийн алтны уурхайг нүүрсний уурхайтай хавсарч байгаа, 2017 оны 09 сарын 01-ний өдөр гэхэд мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан боловч огт өгөөгүй байна. Хамгийн сүүлд нэг сарын өмнө 2017 оны 11 дүгээр сард уулзаад та надад нэг ч төгрөг өгөөгүй, намайг хуураад байна, дээрээс нь та бас Дарханд хүнд их өртэй юм биш үү гэж хэлсэн чинь Р.Г ах “манай найз Ганбаатар гэдэг хүнтэй 60 сая төгрөгний хэрэгтэй байгаа, энэ асуудлыг шийдэх гээд прокурорт нь 1.000.000 төгрөг өгсөн, нүүрсний асуудлаас болсон, чи намайг цагдаад өгөөд нэмэргүй, би Архангайн цагдаад зөндөө танилтай, 2018 оны 04 сар хүртэл өргөдлийг чинь дарж чадна, ахтайгаа аятайхан байвал 40 сая төгрөгөө авна шүү” гэх мэтийн зүйл ярьж байсан. Мөн 2017 оны 10 дугаар сард Баянхонгор аймагт ирээд Пруис машин ирээд аваад явах уу, ганцаараа ирээд аваад яваарай гэж байсан. Би сүүлийн үед ярьж уурладаг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бын”... Цалингийн зээл 2015 онд байх хугацааг нь сайн санахгүй байна, манай эгч Т.З надаар зээл авахуулсан, юунд хэрэглэх гэж байгааг мэдэхгүй, мөнгөний хэрэг гараад зээл авуулсан, Т.З эгч төлөлтийг нь хийдэг болохоор би хугацааг нь мэдэхгүй байна, Т.З эгчид хамгийн сүүлд 6 сая гаран төгрөг авч өгсөн, хуулгаараа хэдэн төгрөг хэзээ авсан нь мэдэгдэх байх, би тэр үед нь шууд Т.З эгчийн дансанд шилжүүлж өгсөн, эгч өөрөө надтай хамтран зээл авагчаар орсон байгаа. Ямар зориулалтаар авсан нь гэрээнд байгаа байх, харин тухайн үед Т.З эгч мөнгөний хэрэгтэй гээд л зээл авахуулж байсан...”гэх мэдүүлэг, гэрч С.Бгийн”... Р.Г өөрөө Т.Зтэй уулзах гээд л ирэхээрээ дандаа дуудаж гадаа уулздаг байсан, мөн өмнө авсан мөнгөн дээрээ нэмж мөнгө авах гэж байгаа шинжтэй нэг хэсэг дандаа залгаад л байдаг байсан. Тэгээд төсөл, зээл бүтэхгүй байна, бүтвэл мөнгийг нь бүгдийг нь өгнө гээд л байгаа бололтой яриад байдаг байсан. Т.З утсаар ярихдаа өмнөхөө өгөөгүй байж, дахин авах гэлээ гээд л байдаг байсан, миний дэргэд утсаар ярьж байгааг нь сонсоод тэгж ойлгосон...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Зын”... Р.Г бид хоёр нийлээд Ж.Ж гэх хүнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулах гэж байгаад больсон. Би хөрөнгө оруулах Хятад улсын иргэдийг таньдаг байсан болохоор тухайн Хятад улсын иргэдийг төлөөлж гэрээ хийх гэж байгаад хөрөнгө оруулалт ороогүй учраас больсон. Гэрээ албан ёсоор байгуулаагүй зүгээр төсөл хэлбэрээр гэрээ хийж тухайн гэрээн дээр нэг талаас Ж.Ж нөгөө талаас Р.Г, Н.Батбаяр бид нар зурсан байдаг. Тухайн гэрээ бол албан ёсоор баталгаажсан гэрээ биш, төсөл хэлбэрээр л байгуулсан гэрээ байгаа. Одоогоор ямар нэгэн маргаан үүсээгүй байна. Уг гэрээний дагуу ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Р.Гоос ганц ч төгрөг тухайн уурхайд гараагүй. Би хөрөнгө оруулалтыг Хятад улсын иргэдээр хийлгэх гэж байсан. Уурхай бол ямар ч үйл ажиллагаа явуулаагүй эхлүүлэх гээд л бэлтгэл ажил нь эхлэх гэж байгаад больсон...” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд  шүүгдэгч Р.Гын бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвалын Р.Гын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал няцаагдаж байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Год холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Р.Гыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Р.Гоос 20.000.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Зандсансүрэнд олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Р.Г нь хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авч, шүүх хуралдааны явцад хохирогч Т.Зд 10.000.000 төгрөгийг хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн тул шүүгдэгч Р.Гоос 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Зд олгуулахаар, харин хохирогчийн нэхэмжилсэн банкны хүүнд төлсөн гэх 6.444.000 төгрөг нь гэмт хэргийг улмаас учирсан хохирол, хор уршигтай хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоол тогтоолоор шүүгдэгч Р.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор тус анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. Уг торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулан төлж байгаа талаар шүүгдэгч мэдүүлсэн болно.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан бол тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор хуульчилсан. Иймд шүүгдэгч Р.Гын хувийн байдал, гэмт хэргийн шинж, урьд шийтгүүлсэн торгох ялыг сар бүр төлж байгаа зэргийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан ял болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусд нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Р.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт  хэргийг хоёр удаа үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн  4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Залаат овогт Ргийн Гыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гыг 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Год 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 131 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг зааснаар оногдуулсан 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан ялыг тус тусд нь эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Год оногдуулсан 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гоос  10.000.000/арван сая/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ...тоотод оршин суух хаягтай Т.З/РД:/-д олгож, түүний нэхэмжлэлээс 6.444.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

7. Шүүгдэгч Р.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР