Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/203

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч нарын өмгөөлөгч. Б.Э

Шүүгдэгч Ц.Э, Х.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ц-ын Э, Б овогт Х-ийн Ц нарт холбогдох ,,,тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,, суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, ........... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Аовогт Цын Э/РД:АО/, 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг,... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Хийн Ц/РД:АО/ 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Ц.Э, Х.Ц нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэр Баян гэх газраас иргэн Д.Цын өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж, 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Эрүүгийн 1912001560096 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Д.Цын өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15¬¬-16 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн өвөлжөөндөө байхдаа адуугаа Бөөрөнхийн Даваа гэх газар бүртгэхэд манай адуу бүрэн байсан. Маргааш нь буюу 12 сарьн 24-ний өглөө манай бор азаргатай адууны хээр зүсмийн нэг гүү зөв талынх нь урд хөл доголоод суга нь хавдсан өвөлжөөн дээр давхиж ирсэн. Би гайхаад яагаад нэг гүү хүрээд ирэв гэж бодоод адуугаа бүртгэхэд гүйж ирсэн хээр гүүнээс тусдаа 3 гүү бор азаргатай адуунаас дутсан байсан. Тухайн үед адуугаа хайгаад Бөөрөнхийн даваагаар явахад манай адууг 2 морьтой хүн туусан гэхээр мөрийг хөөгөөд уул уруудаад явж байгаад Х.Ц, Ц.Э хоёрын  хаваржаан дээр ирээд хашсан мөр байсан. Манай 4 адууг ачиж явсан О.М гэх залуугийн портер гэх машинаас миний хээр гүү унаад буцаад ирсэн байсан. 2 зээрд гүү буруу тальн чих цуулбар им байхгүй, 2 хээр гүү нэг нь зөв талын чих цуулбар  имтэй нэг нь  им тамга байхгүй  эдгээр 4 гүү алдсан. Алдсан 4 гүүгээ нэг  бүрийг нь зах зээлийн ханшаар /1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Манай 4 адууг Ц.Э, Х.Ц гэх манай нутгийн 2 залуу 2019 оны 12 сарьн 23-24нд шилжих шөнө хулгайлаад О.М гэх залууд ачуулаад явуулсан байна. Би хохирлоо аваагүй. Х.Ц Ц.Э хоёр саяхан надтай уулзаад 4 сая төгрөг байна энэ мөнгийг авчих тэгээд гомдол саналгүй тохироё гэхээр нь би мөнгөө гүйцээж авна гэж хэлээд буцаагаад явуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/, 

 

*Гэрч О.Мын өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын эхээр би Хотонт суманд байдаг өөрийн гэртээ байж байхад тухайн өдрийн өглөө миний 9800-9906 дугаарын гар утас руу Цэнхэр сумын Цагаан сүм гэх газарт амьдардаг  Х.Ц гэх залуу залгаад ахаа надад мөнгөний хэрэг гарчихлаа та надаас 3 тооны адуу худалдаж аваач ээ гэж хэлсэн. Би зөвшөөрөөд Хотонт сумын төвөөс төрлийн ах Г.Бын цэнхэр өнгийн портер машинаар  Г.Б ахтай  хамт Цэнхэр сумын Цагаан сүмд Х.Цгийн гэрт очихоор гарсан. Г.Б ах бид хоёр Цэнхэр сумын Цагаан сүмийн Богино гүвээ гэх газарт байдаг Х.Цгийн гэрт очих гэж байхад Х.Ц  өөдөөс тосоод  хүрээд ирсэн. Х.Ц хүрч ирээд манай адуу энэ байна та тэр харагдаж байгаа хашаан дээр очоод  байж бай гэсэн тэр хашаа нь айлын  хаваржаа шиг хашаа байсан  бид нарыг очиход эзэнгүй байсан. Бид нар очоод Х.Цгийн тууж ирсэн адууг хашаад адуун дотроос 3 тооны адуу барьж аваад миний унаж очсон цэнхэр өнгийн портер машин дээр ачсан.  Гэтэл Х.Ц надад дахиад нэг тооны адуу таньд нэмээд худалдъя гэж хэлэхээр нь би зөшөөрөөд за тэгвэл тэгээ гэж хэлтэл Х.Ц адуун дотроос бас 1 тооны адуу нэмж бариад машин дээр ачсан би тэр  машиныхаа улсын дугаарыг санахгүй байна. Би адуу ачиж дууссаны дараа бэлнээр Х.Цд 1.200.000 төгрөг өгсөн үлдсэн мөнгийг чинь чиний данс руу хийнэ ээ гэж хэлсэн Х.Ц тэгээ гэж хэлээд Г.Б бид хоёр ачсан адуугаа аваад хөдөлсөн. Х.Цгийн надад зарсан 4 тооны адууны 3 адууг 1 тус бүрийг нь 600.000 төгрөгөөр үлдсэн нэг адууг туранхай байсан учраас 500.000  төгрөгөөр бэлнээр худалдаж авахаар болсон. Ачсан адуу  нэг халтар зүсмийн гүү им тамгагүй, нэг зээрд зүсмийн гүү им тамгагүй , нэг зээрд зүсмийн им тамгагүй,  үсрээд  буусан  адуу болохоор би зүсийг нь санахгүй байна ингээд нийт 4 тооны адуу Х.Цгээс авсан. Бид хоёр хөдлөөд 1 километр орчим газар явж байтал  ачсан байсан 4 адууны 1 адуу нь үсрээд тэвшин дээрээс буусан Г.Б бид хоёр үсэрсэн адууны араас яваагүй шууд Хотонт сум руу явсан.Тухайн өдрийн 23 цагийн үед Х.Цгээс худалдаж авсан 4 тооны адууны 3 тооны адууг ачаад Архангай аймгийн Хотонт сумын төвд байх Улаан хужирын 3-4 тоотод өөрийн хашаандаа буулгасан. Маргааш нь Х.Цтэй утсаар яриад өчигдөр ачуулсан 4 адууны чинь 1 адуу нь машин дээрээс үсрээд буучихлаа гэж хэлэхэд Х.Ц надад ‘’Өө тэгвэл адуун дээрээ буцаад очсон байх’’ гэж хэлсэн. Хотонт суманд очсон өдрийн нөгөөдөр буюу хоёр хоногийн дараа Улаанбаатар хот руу Х.Цгээс авсан 3 адуугаа аваад хөдөлсөн. Энэ хооронд 3 тооны адуу манай хашаанд байсан. Улаанбаатар хотын эмээлт зах дээр 3 адуугаа авчираад Хятадын махны үйлдвэрт 1 килограммыг нь 4.800 төгрөгөөр  бодож зараад нийт 2.160.000 төгрөг болсон байх би сайн санахгүй байна. Улаанбаатар хотод Х.Цгээс  авсан 3 адууны махаа борлуулаад Хотонт суманд ирээд 7 хоногийн дараа Х.Ц  над руу залгаад үлдэгдэл мөнгөө авъя гэж  хэлэээд банкны нэг данс өгсөн би тэр данс руу нь үлдэгдэл мөнгө болох 500.000 төгрөг хийсэн. Үлдэгдэл мөнгөө хийхдээ ачиж явахад үсэрсэн 1 тооны адууны мөнгийг хассан. 20 гаран тооны адуу байсан унагатай эсэхийг нь анзаарч хараагүй, содон зүстэй адуу байсан талаар санахгүй байна, тус адууны азарга ямар зүстэй байсан эсэхийг мэдэхгүй. Х.Ц байсан Цэнхэр сумын Цагаан сүмд Цоогоо гэдэг Х.Цтэи айл саахалт нэг залуу байсан тэрний бүтэн нэрийг нь санахгүй байна, манай төрлийн Г.Б ах байсан. Би Х.Цгээс хэний адуу байсан талаар асуугаагүй хэний адуу байсан гэдгийг би мэдэхгүй байна. Тэр машин Г.Бын эзэмшлийн машин, одоо Улаанбаатар хотод Г.Бын хүүхэд Б.Баярмагнай унаад явсан байгаа. Би тэр дансийг ямар банкны ямар дугаартай данс байсан талаар санахгүй байна тухайн үед утсаар ярьж байгаад цаасан дээр бичиж авсан. Манай эхнэр Оюунсайханы Хаан банкны данс болох 5147078372 дугаарын дансанд хийлгэж авсан. Улаанбаатар хот руу 3 тооны адууг ачиж явсан өдөр хот явах гэж байна малын бичиг авья гэж хэлээд Хотонт сумын мал эмнэлэгийн дарга Дашрэнцэнгээс мал эмнэлгийн тодорхойлолт авсан, гарал үүслийн бичгийг Хотонт сумын 1 дүгээр багийн засаг дарга Батжаргалаас авсан. Би 1998 оноос хойш өнөөг хүртэл мал, мах худалдан авч борлуулж байна энэ хугацаанд хулгайн мах худалдаж авч шалгагдаж байгаагүй. Би адуунаас өөр худалдаа наймаа хийж байгаагүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/,

 

*Гэрч Г.Бын өгсөн:

“...О.М бид хоёр нэг айлын хүргэн хүмүүс байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байсан байх яг хэдний өдөр байсныг тодорхой сайн санахгүй байна манай баз О.М Архангаи аймгийн Цэнхэр сумын нутаг Цагаан сүм гэх газар руу яваад хүнээс мал авах гэсэн юм хамт яваад өгөөч гэж байсан. Тэгээд би О.Мын хамт өдрийн 13 цагийн үед миний 38-33 АРА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээр яваад Цагаан сүм гэх газар эзэнгүй байран дээр орой 18 цагийн үед очсон чинь хоёр залуу байран дээр адуу хашчихсан зогсож байсан, тэгээд тэр адуунаас 4 тооны адуу барьж өгсөнийг нь машин дээрээ ачаад буцаад Хотонт сум явсан. О.М бид хоёр адуу ачсан газраасаа хөдлөөд 1 километр орчим хээр зүсмийн нэг гүүнийх нь ногт мултраад машин дээрээс унаад зугтсан, бид хоёр тэр гүүг нь барьж авах гэж оролдоогүй шууд явсан. Бид хоёр шөнө 23 цагийн үед сумын төв ороод О.Мын хашаанд адуугаа буулгаад би гэр рүүгэээ харьсан. О.М хүнээс адуу худалдаж авна гэж явсан, ямар учиртай адуу гэдгийг нь мэдэхгүй. Адуу зарсан хоёр залууг нь сайн танихгүй Цоогоо, Х.Ц гэх хоёр залуу байсан, хээр зүсмийн 2 гүү , хүрэн зүсмийн 2 гүү, нийт 4 тооны гүү авсан, нэг хээр гүү  нь замдаа машин дээрээс унаад зугтсан. Адуу худалдаж авахдаа газар дээр  нь тооцоогоо хийсэн, нэг адууг нь хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би тэр 4 тооны адуууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй, О.М мэдэж байсан эсэхийг би мэдэхгүй байна.Тэр адуу давхиад яваад өгсөн учраас  хөөгөөд гүйцэхгүй гэж бодоод барьж авах гэж оролдоогүй. Мөнгөө буцааж авсан үгүйг мэдэхгүй байна...’’гэх мэдүүлэг/хх¬¬¬-¬ийн 21-22 дугаар тал/, 

 

*Яллагдагч Х.Цгийн өгсөн:

“...Би гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийг гомдол саналгүй болсон. Би Ц.Эрдэнцогтын хамтаар морьтой явж адуу туугаад эзэнгүй хашаанд хашиж мах авсан О.М гэдэг хүн рүү утсаар яриад машинд нь 4 адууг ачиж явууулсан нь үнэн. Өөр надад нэмж ярьх зүйл байхгүй. Мөнгөтөй болмоор санагдаад хулгай хийсэн. Хулгайлан авсан 4 тооны адууны 2 адуу нь зээрд, 2 адуу нь хээр зүстэй нас нийлсэн гүүнүүд байсан. Тухайн адууунууд 20 гаран тооны бараан голдуу адуу байсан содон гэвэл нэг хээр алагтай, нэг бор халзан азаргатай байсан.Тухайн адууг манай нутгийн Д.Ц гэдэг хүний адуу байсан гэдгийг би тухайн үедээ мэдэж байсан. Би өөрийн эзэмшлийн хар зүсмийн нас нийлсэн морийг унаж явсан. Миний морь туранхай нас нийлсэн болохоор 450.000 төгрөгөөр үнэлнэ. О.М гэдэг хүн Хотонт сумын хүн бөгөөд мал мах авдаг хүн. Цэнхэр өнгийн портер маркийн машинтай ирсэн бөгөөд Ц.Э бид хоёр  хашаатай байсан 4 адууг барьж аваад машин дээр нь ачиж өгөөд явуулсан. Нийт 4  адуу зарсан бөгөөд 3 адууг нь 600.000 төгрөгөөр, нэг адууг 500.000 төгрөгөөр бодож зарсан. Хулгайн адуу гэж хэлээгүй, өөрийнхөөө адууг зарж байна гэж хэлсэн. Гарал үүслийн бичиг хийж өгөөгүй. Ц.Э бид хоёрын барьж өгсөн 4 адуунаас 1 адуу нь машин дээрэс үсэрч буугаад гэртээ харьсан байсан. О.М 3 адууны мөнгө  өгсөн. Ц.Э бид 2 адууны мөнгийг хурааж аваад ойр зуурын зүйлд зарцуулаад дууссан. ...’’гэх мэдүүлэг/хх¬-и鬬¬¬¬н 49-50 дугаар тал/, 

 

*Яллагдагч Ц.Эын өгсөн:

“...2018 оны 12 сарын 20-ын үеэр санагдаж байна. Би Х.Ц ахын хамтаар морьтой оторын газар үзэх гэж яваад Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Бөөрөнхийн даваа гэх газарт явж байгаад 20 гаран тооны адууутай тааралдсан. Би тэр үед өөрийн эзэмшлийн хонгор алаг зүстэй морь, Х.Ц өөрийнхөө  эзэмшлийн хар зүстэй морийг унаж явсан. Х.Ц ах энэ адуунуудыг хулгайлах уу гэхээр нь тэгье гээд тухайн адуунуудыг туугаад даваа давуулаад Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багын Шивэр толгой гэдэг газарт байдаг хаваржааны хашаанд хашсан. Тухайн 20 гаран тооны адуу нэг алагтай, нэг бор халзан азаргатай , адуу байсан бөгөөд тамга тэмдгийг анзаарч хараагүй. Х.Ц бид 2 тооны адуу хашаанд ялгаж хашиж барьж аваад үлдсэн адууг нь хөөгөөд явуулсан бөөгөөд Х.Ц ах утсаар яриад Мөөеөө гэдэг ах мах авдаг, машинтай хүн дуудаад машинд нь 4 адууг амьдаар нь ачиж явуулсан. 3 тооны адууг тус бүрийг нь 600.000 төгрөгөөр тооцсон, нэг адууг 500.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Адууг  ачиж явуулахдаа 1.200.000 төгрөг авсан бөгөөд уг мөнгөө хувааж авсан. Дараа нь дансаар орж ирсэн 500.000 төгрөгийг хувааж авсан. 2019 оны хавар гэнэт цагдаад баригдаад үнэн зөвөө хүлээсэн. Хохирол төлбөрөө бүрэн төлчихсөн байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөнгөтөй болмоор санагдаад хулгай хийсэн. 20 гаран тооны адуу нэг хээр алагтай, нэг бор халзан азаргатай, бараан голдуу адуу байсан бөгөөд тамга тэмдэг, содон шинж тэмдэгтэй байсныг анзаарч хараагүй. Тухайн адууг манай нутгийн Д.Ц гэдэг хүний адуу байсан гэдгийг би тухайн  үедээ мэдэж байсан. Хулгайлан авсан 4 тооны адуу нь 2 нь зээрд, 2 нь хээр зүстэй нас нийлсэн гүүнүүд байсан. Би өөрийн эзэмшлийн хонгор алаг зүстэй нас нийлсэн морийг унаж явсан. Миний морь туранхай нас нийлсэн болохоор 450.000 төгрөгөөр үнэлнэ. О.М Цэнхэр өнгийн портер маркийн машинтай ирсэн бөгөөд өөрийнхөө малыг зарж байна гээд О.Мад адуунуудыг өгсөн...’’гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/ 

 

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Дийн 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 110 дугаартай: 

“...2018 оны 12 дугаар сарын байдлаар нас гүйцсэн 4 тооны хээлтэй гүүнийн үнэлгээг 3.400.000/гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 28 дугаар тал/, 

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Дийн 2019 оны 07 сарын 29-ний өдрийн 132 дугаартай: 

“...2018 оны 12 дугаар сарын байдлаар нас гүйцсэн 2 тооны морины үнэлгээг 1.000.000/нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 33 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 70, 79 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэр Баян гэх газраас иргэн Д.Цын өмчлөлийн 4 тооны адууг хулгайд алдагдаж, 3.400.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Дээрх  гэмт хэргийг шүүгдэгч Ц.Э, Х.Ц нар бүлэглэж үйлдсэн болох нь хохирогч Д.Цын ”... Тухайн үед адуугаа хайгаад Бөөрөнхийн даваагаар явахад манай адууг 2 морьтой хүн туусан гэхээр мөрийг хөөгөөд уул уруудаад явж байгаад Х.Ц, Ц.Э хоёрын  хаваржаан дээр ирээд хашсан мөр байсан. Манай 4 адууг ачиж явсан О.М гэх залуугийн портер гэх машинаас миний хээр гүү унаад буцаад ирсэн байсан. 2 зээрд гүү буруу тальн чих цуулбар им байхгүй, 2 хээр гүү нэг нь зөв талын чих цуулбар  имтэй нэг нь  им тамга байхгүй  эдгээр 4 гүү алдсан. Алдсан 4 гүүгээ нэг  бүрийг нь зах зээлийн ханшаар /1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Манай 4 адууг Ц.Э, Х.Ц гэх манай нутгийн 2 залуу 2019 оны 12 сарьн 23-24нд шилжих шөнө хулгайлаад О.М гэх залууд ачуулаад явуулсан байна...” гэх мэдүүлэг, гэрч О.Мын”...Хотонт сумын төвөөс төрлийн ах Г.Бын цэнхэр өнгийн портер машинаар  Г.Б ахтай  хамт Цэнхэр сумын Цагаан сүмд Х.Цгийн гэрт очихооор гарсан. Г.Б ах бид хоёр Цэнхэр сумын Цагаан сүмийн Богино гүвээ гэх газарт байдаг Х.Цгийн гэрт очих гэж байхад Х.Ц  өөдөөс тосоод  хүрээд ирсэн. Х.Ц хүрч ирээд манай адуу энэ байна та тэр харагдаж байгаа хашаан дээр очоод  байж бай гэсэн тэр хашаа нь айлын  хаваржаа шиг хашаа байсан  бид нарыг очиход эзэнгүй байсан. Бид нар очоод Х.Цгийн тууж ирсэн адууг хашаад адуун дотроос 3 тооны адуу барьж аваад миний унаж очсон цэнхэр өнгийн портер машин дээр ачсан.  Гэтэл Х.Ц надад дахиад нэг тооны адуу таньд нэмээд худалдая гэж хэлэхээр нь би зөшөөрөөд за тэгвэл тэгээ гэж хэлтэл Х.Ц адуун дотроос бас 1 тооны адуу нэмж бариад машин дээр ачсан би тэр  машиныхаа улсын дугаарыг санахгүй байна. Би адуу ачиж дууссаны дараа бэлнээр Х.Цд 1.200.000 төгрөг өгсөн үлдсэн мөнгийг чинь чиний данс руу хийнэ ээ гэж хэлсэн Х.Ц тэгээ гэж хэлээд Г.Б бид хоёр ачсан адуугаа аваад хөдөлсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бын”...О.М бид хоёр нэг айлын хүргэн хүмүүс байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байсан байх яг хэдний өдөр байсныг тодорхой сайн санахгүй байна манай баз О.М Архангаи аймгийн Цэнхэр сумын нутаг Цагаан сүм гэх газар руу яваад хүнээс мал авах гэсэн юм хамт яваад өгөөч гэж байсан. Тэгээд би О.Мын хамт өдрийн 13 цагийн үед миний 38-33 АРА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээр яваад Цагаан сүм гэх газар эзэнгүй байран дээр орой 18 цагийн үед очсон чинь хоёр залуу байран дээр адуу хашчихсан зогсож байсан, тэгээд тэр адуунаас 4 тооны адуу барьж өгсөнийг нь машин дээрээ ачаад буцаад Хотонт сум явсан. О.М бид хоёр адуу ачсан газраасаа хөдлөөд 1 километр орчим хээр зүсмийн нэг гүүнийх нь ногт мултраад машин дээрээс унаад зугтсан, бид хоёр тэр гүүг нь барьж авах гэж оролдоогүй шууд явсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.Э, Х.Ц нарыг бүлэглэн бусдын малыг  хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Э, Х.Ц нарт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Э, Х.Ц нарыг бусадтай бүлэглэн мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ц.Э, Х.Ц нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хэргийн матераилтай танилцсан баримт, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. 

 

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал дээрх шүүгдэгч нарт  тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нарын  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морь,  шүүгдэгч Х.Цгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг тус тус хураан улсын орлого болгон шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ц.Э, Х.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Цгийн цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож/300-16=284/ эдлэх ялаас хасах нь зүйтай байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн  4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Цын Э, Б овогт Хийн Ц нарыг бүлэглэн бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Х.Цг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, Х.Ц нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цгийн цагдан хоригдсон 2/хоёр/ хоногийн 1/нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагаар тооцож эдлэх ялаас хассугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ц.Эод оногдуулсан 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Х.Цд оногдуулсан 284/хоёр зуун наян дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 33, 34 тоот тогтоолуудыг хүчингүй болгож шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500.000/таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1/нэг/ тооны морь, шүүгдэгч Х.Цгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500.000/таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1/нэг/ тооны морийг тус тус хураан улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР