Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 352

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг, нэхэмжлэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Б.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хотын ******* дүүргийн ******* хороо ******* ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1976 онд 8-р анги төгсөөд аймгийн -ийг хүнд механизмын жолоочоор 1978 онд төгсөөд 1978 оны 07-р сарын 17-ноос 1978 оны 10-р сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн д ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр суманд шилжиж ирсэн. Ингээд 1979 оны 06-р сард цэрэгт яваад 1982 оны 06-р сарын 28-ны өдөр халагдсан. Цэргээс ирээд 1983 оны 11-р сарын 17-нд сумын нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1992 оны 03-р сарын 01-нд сумын компанид трактортайгаа шилжсэн. компанид 1992 оны 03-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-ийг дуустал ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт бичиж өгсөн боловч тамга тэмдэг нь бүдэг байна шүүхээр тогтоолго гэсэн. 1992 онд шүлжүүлсэн тушаал олдоогүй тул ажилласан хугацаагаа бүрэн тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* нь 1978 оны 07-р сарын 17-ноос 1978 оны 10-р сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн д эксковаторчинаар, 1983 оны 11-р сарын 17-ноос 1992 оны 03-р сарын 01-н хүртэл сумын нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 03-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-ийг дуустал сумын компанид тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлт ирүүлжээ.

Нэхэмжлэгч Б.******* 1978 оны 07-р сарын 17-ноос 1978 оны 10-р сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн д эксковаторчинаар, 1983 оны 11-р сарын 17-ны өдрөөс 1992 оны 03-р сарын 03-н хүртэл Завхан аймгийн сумын нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 03-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-ийг дуустал Завхан аймгийн сумын ББХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Усны Аж Ахуйг Удирдах газрын 1978 оны 09-р сарын 18-ны өдрийн 149 дугаартай тушаал, сумын нэгдлийн даргын 1983 оны 11-р сарын 26-ны өдрийн 64 дугаартай тушаал, 1976 оны 11-р сарын 2-ны өдөр нээлгэж ажиллаж байсан тухай бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Б.гийн ... ******* сумын нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Тэгээд 1992 онд хувьчлал тарж ХК байгуулагдахад бид 2 хамт орж байсан. Би 1996 билүү 1997 онд компани тарахаар Сонгини сумруу шилжсэн... гэсэн, гэрч М.Наянбуугийн ...Би *******тэй н УАА-н ТМС-д 1976 онд хамт явсан. Тэгээд 1978 онд төгсч ирээд ******* Завхан аймгийн УААУГ хувиарлагдаж ажилласан. Төгсч ирээд шууд ажилд орж байсан. *******тэй хожим тааралдахад д трактор барьж байгаа гэж байсан... гэсэн, гэрч Ж.ын...Бид нар 1976 онд 8-р анги төгсөөд н -д яваад 1978 онд төгсч ирээд ******* Завхан аймгийн Усны аж ахуйд 3 сар ажиллаад дараа нь сумын нэгдэлд тракторын жолоочоор 1992 он хүртэл ажиллаад нэгдэл хувьчлагдаад ХК болсон тэгэхээр тэнд тракторчин болсон... гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар*******гийн *******ийг 1978 оны 07-р сарын 17-ноос 1978 оны 10-р сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн УААУГазарт услалтын системд эксковаторчинаар, 1983 оны 11-р сарын 17-ны өдрөөс 1992 оны 03-р сарын 03-н хүртэл Завхан аймгийн сумын нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 03-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-ийг дуустал Завхан аймгийн сумын ББХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ