Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 02

 

******* *******ны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.*******

Хариуцагч Д.*******, Р.*******

Нарийн бичгийн дарга: Э.Баасандэмбэрэл нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт даргалж шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 446 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Д.*******, И.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Д.*******, Р.******* нар *******тай 2013 оны 12 сарын 23-ны өдөр ТБ/ЖДҮДТЗ/2013 тоот зээлийн гэрээ, ТБ/ЖДҮДТЗ/2013 тоот үл хөдлөх эд хөрөнгийнбарьцааны гэрээ болон 2015 оны  10 сарын 12-ны өдрийн ТБ/ХОЗ/868/2015 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ ТБ/ЖДҮДТЗ/455/2013 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 15000000/ арван таван сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг, сарын 1.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. ...

Зээлийн барьцаанд Завхан аймаг Улиастай сумын ******* ******* баг *******ийн ******* тоот ахуйн зориулалттай өвлийн сууц, граж /УБДугаар /, мужааны цех /УБДугаар Y- / өмчлөх эрхтэй газрын хамт /УБД Г-/ газрын хамт, мужааны багаж тоног төхөөрөмж /ком/, 29 инч Venap зурагт, хөлдөөгч мөн зээлийн санхүүжилтээр шинээр худалдаж авах төхөөрөмжүүдийг барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлэлгүй, төлбөрийн хувиарыг удаа дараа олон хоногоор хугацаа хэтрүүлдэг ба нийт 15 удаа 66 хоног хэтрүүлж улмаар хугацаа хэтэрсэн ангилалд шилжсэн. 2016 оны 09 сарын 16-ны байдлаар 13 хоног хугацаа хэтрүүлэн зээлээ төлөхгүй байгаа тул иргэн Д.******* Р.******* нараас зээлийн үндсэн үлдэгдэл 6.059.638.08 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 159.400.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 553.35 төгрөг нийт 6.219.591.72 төгрөгийггаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* Р.******* нар анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

******* *******ны нэхэмжилсэн нийт 6219591 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь ******* ******* бид 2013 оны 12-р сарын 23-ны өдөр ******* *******тай 15 сая төгрөгийг жилийн 7 хувь буюу 0,58 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. 2013 оны 12-р сарын 23-ны өдөр ******* *******ны эдийн засагч о ******* руу утсаар ярьж Жижиг дунд үйлдвэрийн зээлийн мөнгө татагдсан байсныг мэдэлгүй зээл гаргасан тул зээлийн гэрээг өөрчлөх шаардлагатай байна гэсэн. Тэрээр 1,8 хувийн зээлийн гэрээгээр байгуулчихаад хавар ЖДҮ-ийн 0,58%-ийн зээл рүү шилжүүлчихнэ гэсэн учраас зээлийн гэрээг дахин 1,8%-ийн хүүтэйгээр байгуулсан. Тухайн үед 0,58 хувийн хүүтэй олгосон зээлийн гэрээ хүчинтэй байгаа учраас энэ гэрээг дүр үзүүлж хийсэн гэрээ гэж ойлгож байсан учраас гэрээнд гарын үсэг зурсан. Сүүлд хийсэн гэрээг дүр үзүүлж хийсэн гэрээ гэдэг нь нэг өдөр 2 өөр хүүтэй гэрээ байгуулагдсан байдлаар тогтоогдож байгаа юм. Би зээлийн төлбөрөө анх байгуулагдсан гэрээнийхээ дагуу сарын 0,58 хувиар тооцож төлөлтүүдийг хийж байсан. Гэтэл энэ онд миний гэрээний хүүг сарын 1,8 хувиар бодож байгаа талаар надад хэлж байсан. Энэ байгуулагдсан гэрээгээр 15 сая төгрөгийн хүү 4 жилийн туршид төлөгдөх хүү 2406314 төгрөг байсан. Гэтэл жилийн 1,8 хувийн хүүтэй болсноор 4 жилийн туршид 7425198 төгрөг төлөхөөр болж байгаа юм. ******* *******ны нэхэмжлээд байгаа 6059638 төгрөгнөөс 1040754 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба хүүгийн зөрүү болох 5018884 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн нотариатын төлбөр 20500 төгрөг нь тухайн нэхэмжлэгчийн өөрийн нотлох баримтаа бүрдүүлэхэд гарч байгаа зардал учраас манайх төлөх боломжгүй. Түүнчлэн тэмдэгтийн хураамжийн 114791 төгрөг нь ИХШХШ ажиллагааны явцад шүүх шийдвэрлэх зардал учраас үүнийг мөн төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5018884 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анх зээлдэгч *******, ******* нартай 15000000 төгрөгийг жилийн 7 хувийнхүүтэй 48 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт орж ирсний дараа тухайн зээлийн олгох ёстой байсан. Гэтэл санхүүжилт орж ирээгүй байхад зээл гаргасан байсан учраас зээлдэгчээр зээлийг хаалга гэсэншаардлагыг ажилтандаа тавьсан. Манай ажилтан о зээлдэгч нартай уулзаад зээлийг буцаагаад хаа гэсэн шаардлага тавьсан. Гэтэл зээлдэгч нар тухайн мөнгийг захиран зарцуулсан учраас буцааж төлөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Тэгээд манай *******наас харилцагчид боломж олгох үүднээс жилийн 21.6 хувийн хүүтэй, өөрийн *******ны бүтээгдэхүүнийг санал болгосон. Хариуцагч нь тухайн саналыг хүлээн зөвшөөрч гар өргөдөл бичиж өгөөд зээлийн гэрээг байгуулсан байна. Өмнөх жилийн 7 хувийн хүүтэй зээлийн санхүүжилт орж ирээгүй байхад ******* олгох боломжгүй. Тэр гэрээн дээр ажилтан алдаа гаргасан байсан. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Энэ хүмүүс өмнө нь *******тай удаан хугацаанд харилцаатай байсан. Тиймээс энэ хүмүүсийг санхүүгийн боловсрол муутай гэж ойлгохгүй байгаа. Тухайн зээлийг авснаас хойш 21 сар маш сайн эргэж төлсөн. Банкны дүрэмд заасны дагуу явцын хяналт хийсэн байхыг шаарддаг. Явцын хяналтыг 2 удаа хийсэн байна. Явцын хяналтгэдэг нь харилцагчтай уулзаад үйл ажиллагаа нь хэрхэн явж байгаа, санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээл байгаа эсэх талаар, мөн зээлнь зориулалтын дагуу зарцуулагдаж байна уу гэж хяналт тавьдаг. Энэ хяналтын явцад харилцагч маань хүү өндөр байгаа талаархүсэлт, гомдол гаргаагүй. 2016 оны 01 сарын 27-ны өдөр уулзаж хугацаа хэтрэлтийнх нь талаар тайлбар гаргуулж авсан байдаг. Энэ тайлбар дээрээ зөвхөн орлого буурсан, орлого саатсан гэдэг үндэслэлээ хугацаа хэтэрсэн гэж тайлбарласан байдаг. Хүүтэй холбоотойямар ч асуудал гаргаагүй байдаг. Энэ баримтууд гар бичмэлээр өөрсдийнх нь гарын үсэгтэйгээ байгаа. Гэрээг 2 хоногийн дараа хийсэн гэж тайлбарлаж байна. Ингэж гэрээ хийх үндэслэл байхгүй. Банкны үйл ажиллагаа, дүрэм, журам, зааврын дагуу хийгддэг. Банкны зээлийн хорооны хурлын шийдвэр, зээлийн гэрээний нөхцөл, программд оруулсан нөхцлүүд адилхан байдаг. Гэрээ программаас автоматаар хэвлэгддэг учраас гэрээний сар өдрийг засах боломж байхгүй. 2014, 2015 онд *******ныхаа дотоод аудитаар шалгуулсан. Мон******* *******анд 4 удаа шалгуулсан. Тэр шалгалтуудаар энэ зөрчил гараагүй. Зээлийн хорооны шийдвэр гараад Хөдөлмөрийн яамнаассанхүүжилт хүсдэг. Хөдөлмөрийн яамнаас санхүүжилт орж ирсэн үед нь зээлийн гэрээг байгуулах ёстой. Тухайн үед зээлийн эдийнзасагч алдаа гаргаж санхүүжилт орж ирээгүй байхад гэрээ байгуулсан байсан. Би өдөр бүр зээлийн эргэн төлөлт, тооцооны төвийнажлыг дүгнэдэг. Тэгж дүгнэх явцад гаргасан тэр зөрчил нь харагдсан учраас зээлээ хаа гэсэн шаардлага тавьсан чинь зээлдэгчтэйтохирлоо. Хөрөнгө оруулалтын зээлээр авахаар болсон гэсэн юм. Хариуцагчийн зүгээс хавар санхүүжилт орж ирэх ёстой гэж ярьжбайна. Хэрвээ санхүүжилт орж ирсэн бол бид зээлийн 7 хувь болгож болох байсан. Гэтэл Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийнажилтан аа гэдэг хүнээс энэ талаар асуухад 2013 оны санхүүжилт 2014 онд орж ирэхгүй гэсэн тайлбарыг хэлсэн учраасзээлийн 7 хувьд шилжүүлэх ямар ч боломж байгаагүй. Жил бүр санхүүжилт орж ирдэг. Тэр нь шалгарсан төслийнхөө нэрээр хүн бүрийнх нь нэр дээр орж ирдэг. 2013 оны *******ын санхүүжилт хойшилчихсон юм. 2014 оны санхүүжилтэд *******ыгоруулъя гэсэн ойл*******т байхгүй. ******* 2014 онд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдах байсан бол дахиж өргөдөл бичиж төслөө өгөх байсан гэжээ.

Хариуцагч Д.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүгийн талаар бид мэдээгүйбиш мэдэжбайсан. Ирэх хавар нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн санхүүжилт орж ирэхээр буцаагаад 7 хувийн хүүтэй болно гэсэняриа сонссон учраас би *******наас зээл авахыг хүлээн зөвшөөрсөн юм. Өндөр хүү нь хэвээрээ яваад байсан учраас тухайн хүүг хасч өгөөч гэсэн хүсэлт тавиад байгаа юм. Би зээлийг төлөхгүй биш төлнө. Хамгийн ******* нь хүүгийн зөрүү болох 5118884 төгрөгийг хасч өгөөч гэж хүсч байгаа юм. Тоног төхөөрөмж авна гээд төлвөлчихсөн байсан юм. Би ******* *******анд 4.500.000 төгрөгийн зээлтэйбайсан. Тэр зээлээ хаасан байсан. Хамгийн ******* нь Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт орж ирэхээр буцаагаад 7 хувийн хүү рүү шилжүүлнэ гэсэн болохоор нь би 1.8 хувийн хүүг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ талаараа хүсэлтдээ тодорхой бичих байсан байна лээ. Хууль эрх зүйн мэдлэггүй болохоор ийм асуудал үүссэн юм. 25-ны өдөр гэрээ байгуулсан гэдгийг о мэдэж байгаа. Тэрийг мөнгө шилжүүлсэн баримт, миний дансанд орж ирсэн мөнгөний хуулга зэргээр нотлогдоно гэж үзэж байна. Эхэндээ тэр санхүүжилтийнхнь мөнгө *******ан дээр байршсан байж байдаг гэдэг байдлаар надад ойлгуулж байсан. о санхүүжилт нь ирэх онд оржирэхэд 7 хувь руу шилжүүлнэ гэсэн гэв

Хариуцагч Р.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгэнт бид 2 хоёулаа гэрээ хийсэн байгаа учраас хүсэлтийг бид 2-т хоёуланд нь хэлж бичүүлж авах ёстой байсан гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Мон******* улсын иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.2 дахь хэсгүүдэд зааснаар Д.*******, Р.******* нараас 6.219.591.72 72 /зургаан сая хоёр зуун арван есөн мянга таван зуун ерэн нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж ******* *******ны Завхан салбарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 114791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 114791 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид болгож, шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох,зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.*******, Р.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 446 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гардан авч гомдол гаргаж байна.

Д.*******, Р.******* нар нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сарын 0,58 хувийн хүүтэй зээлийн гэрээг ******* *******ны Завхан аймаг дахь салбартай байгуулсан гэтэл ******* ******* гэрээ байгуулсны дараа зээлийн гэрээг буруу байгуулсан байна. Дараа нь 0.58 хувь болгоно гэж гэрээ байгуулсаныг хүчин төгөлдөр гэж үзээд биднээс хүүг сарын 1,8 хувиар тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нэг өдөр 2 өөр хүүтэй зээлийн гэрээ байгуулсан бөгөөд сүүлд бичсэн байгаа хүсэлтийг үндэслэн сарын 1.8 хувиар тооцсон гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэсгүй байна. Гэрээ нь талуудын тохиролцоо бөгөөд дээрх тохиролцоог төрийн ******* өөрийн санаачлагаар өөрчилсөн нь дээрх хүсэлт болон гэрээг нэг өдөр 2 өөр хүүтэй гэрээ байгуулснаар тогтоогдож байна.

Шийдвэрт 0.58 хувийн хүүтэй байгуулсан гэрээг ямар үндэслэлээр үндэслэхгүй байгаа талаар огт дурдаагүй байна.

Зээлийн гэрээ байгуулагдах нэг үндэслэл нь зээлдүүлэгч мөнгийг шилжүүлсэнээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд ******* ******* 0.58 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулахдаа мөнгийг шилжүүлсэн харин 1.8 хувийн хүүтэй зээлийн гэрээгээр ямар нэгэн мөнгөн хөрөнгө манайд шилжүүлээгүй учраас 1.8 хувийн хүүтэй зээлийн гэрээг төрийн ******* өөрийн санаачлагаараа 0.58 хувийн хүүтэй хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний сарын хүүг 0.58 хувиар тооцож өөрчлөлт оруулж өгнө үү

Бид эрхэлсэн тодорхой ажилгүй ямар нэгэн орлогын эх үүсвэргүй төлбөрийн чадваргүй учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 12 сарын 23-нд байгуулагдсан зээлийн гэрээг 12 дугаар сарын 25-нд 1.8 хувийн хүүтэй болгож дахин гэрээ хийсэн. ******* *******ны ажилтан о 23-нд байгуулсан гэрээг өөрчилж өгөөч гэж гуйсан учраас 25-нд дахиж гэрээ байгуулсан. 2013 оны 12 дугаар сарын 24-нд *******ны зээлийн мөнгө дансанд маань шилжиж орсон. Тэгээд би тэр мөнгөнөөс 11 сая төгрөгийг өөр хүнд шилжүүлсэн байсан. Банкнаас шилжүүлсэн мөнгөө буцааж татах шаардлага тавьсан боловч 11 сая төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулсан байсан учраас буцааж өгөх боломжгүй байсан.

******* *******наас сүүлд гэрээ хийхдээ миний хүсэлтийн дагуу гэрээг өөрчилсөн гэдэг боловч би анх гэрээ хийх үеэс өмнө 12 дугаар сарын 30-нд хүсэлтээ өгсөн байсан. Сүүлийн гэрээний хувьд би хүсэлт гаргаагүй. Би хүсэлтээ 12 сарын 30-нд өгсөн. ******* ******* надад зээл олгохдоо шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлж, хурлаараа хэлэлцэж шийдвэрлээд 1.7 хувийн хүүтэй зээл олгохоор тогтоод мөнгөө шилжүүлчихсэн байхад 2 хоногийн дараа зээлийн эх үүсвэр татагдсан гэсэн үндэслэлээр дахин гэрээ хийж 1.8 хувийн хүүтэй болгосон.

Зээлийн эх үүсвэр зогссон эсэхийг лавлахаар би Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд хүсэлт гаргахад мэдээллийг хувь хүнд өгөх боломжгүй, шүүхэд маргаан үүссэн байгаа бол шүүхийн журмаар баримт гаргуулахаар албан бичиг ирвэл хариу өгнө гэсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл олгох шийдвэрийг нэгэнт гаргасан байсан учраас санхүүжилт нь орсон байсан гэж үзэж байна гэв.

Нэхэмжлжэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.*******тай анх 2013 оны 12 сарын 23-ны өдөр анх жилийн 7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь эхлээд Хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу ******* зээлийг судлаад олгох боломжтой зээлийн хэмжээг тогтоосны дараа ******* санхүүжилтээ шилжүүлнэ үү гэсэн хүсэлтээ гаргадаг. Санхүүжилт *******инд шилжиж ирсэний дараа харилцагчид зээлийг олгодог. Тухайн харилцагчид олгогдож байгаа зээлийг өөр бусад хүнд олгох боломжгүй байдаг.

Зээл олгох үед зээлийн ажилтан о санхүүжилтээ шаардалгүйгээр зээлийн гэрээ байгуулсан зөрчил гаргасан байсан. Зөрчлийг илрүүлсний дараа санхүүжилтээ шаардахгүйгээр зээлийн гэрээ байгуулах боломжгүй гэж үзээд *******ны зүгээс зээлээ буцаах шаардлага тавьсан боловч захиран зарцуулалт хийгдсэн учраас буцааж төлөх боломжгүй гэсэн. Тэгээд о тухайн өдөртөө тус зээлийг хөрөнгө оруулалтын зээл буюу *******ны өөрийн зээлийн бүтээгдэхүүн рүү шилжүүлэх хүсэлтийг *******ны салбарт гаргаж шийдвэрлүүлсэн. Зээлдэгч нартай сарын 1.8 хувийн хүүтэй зээлийн гэрээ 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Хариуцагч Д.******* зээлийн гэрээг 25-нд байгуулаад 23-ны өдрөөр гаргуулсан гэж байгаа боловч энэ гэрээг нотариатаар батлуулсан байдаг.

2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа Д.******* 1.8 хувийн хүүтэй зээл авч байгаа гэдгээ өөрөө мэдэж байсан. Зээлийн ашиглалтын хугацаанд 2 удаа хяналт хийхэд Д.******* зээлийн хүүтэй холбоотой гомдол санал гаргаж байгаагүй. Мөн зээлийн хүү төлөлтийн хугацаа хэтэрснээс хойш Д.*******тай *******ны зүгээс 2 удаа очиж уулзахад орлого саатсан гэсэн тайлбар өгч байсан, хүүгийн талаар мөн санал гомдол гаргаагүй.

Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан гэрээнд зааснаар Хөдөлмөрийн хэлтэс нь ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор олгогдож байгаа зээлээр ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой, гэрээ байгуулсаны дараа ажлын байрны тодорхойлолтоо өгөх ёстой тодорхойлолтыг авсны дараа зээл олгоно гэж заасан. Иймээс жилийн 7 хувийн хүүтэй зээл олгох боломжгүй байсан.

Зээлийн материал бүрдүүлэлтэд дутуу зүйл гарсан байсныг шалгалтын явцад илрүүлээд харилцагчаас 12 дугаар сарын 30-нд хүсэлтийг нь авсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг зөвтгөх боломжтой байна

******* *******ны Завхан салбар нь иргэн Д.*******, Р.******* нартай 2013 оны 12 дугаар сарын 23-нд 15.000.000 төгрөгийг 4 жилийн хугацаатай сарын 1.8 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйэтгэлгүй хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6219591 төгрөг, болон нотариатын хөлс 20500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 114.791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч тал шаардлагаа нотлохоор шүүхэд №ТБ/ЖДҮДТЗ/455/2013 дугаартай зээлийн гэрээ, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга зэргийг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн баримтууд нь хэлбэрийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан бичгийн баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч Д.*******, Р.******* нар нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15.000.000 төгрөгийг 4 жилийн хугацаатай сарын 0,58 хувийн хүүтэйгээр ******* *******наас зээлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15.000.000 төгрөгийг 4 жилийн хугацаатай сарын 0.58 хувийн хүүтэй ТБ/ЖДҮДТЗ/455/2013 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр 15.000.000 төгрөгийг 4 жилийн хугацаатай сарын 1.8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдаж, нэг өдөр хоёр өөр хүүтэй гэрээ хийгдсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа 2013 оны 12 дугаар сарын 23-нд Д.*******, Р.******* нарт зээл олгох үед жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй сангийн төслийн эх үүсвэр орж ирээгүй байхад зээлийг олгосон байсан ба тухайн өдрөө зээлийн ажилтан Ш.о зээлдэгч Д.******* руу эх үүсвэр орж ирээгүй байхад зээл олгосон байна. Иймээс зээлээ эргэн төлнө үү гэсэн шаардлага тавьсан. Зээлдэгч Д.*******т учир байдлыг танилцуулахад тухайн өдөр авсан 15.000.000 төгрөгийн зээлээ буцаан төлөх боломжгүйгээр зарцуулсан болохоо тайлбарласан учраас тус зээлийг 1.8 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээлийн бүтээгдэхүүн болгон өөрчилөхөөр болж гар өргөдөл бичиж өгсөний дагуу 1.8 хувийн хүүтэй зээл болгож гэрээг өөрчилсөн гэж байгаа боловч тухайн өдөр талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний хүүг сарын 0.58 хувиар харилцан тохиролцож байгуулсан нь Д.*******т 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сарын 0.58 хувийн хүүтэй жижиг дунд үйлдвэрийн төслийн зээл 15.000.000 төгрөг олгогдсон зээлдэгчийн дансанд 15.000.000 төгрөгний орлого хийгдсэн болохыг нотолсон хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан дансны хуулгаар нэхэмжлэгчийн дээрх тайлбар няцаагдаж байна. Талууд энэ талаар ч маргаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр гэрээг байгуулсанд тооцно гэсэн нь эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний ******* нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдснаар тооцох Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх зохицуулалтад хамаарч байна.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдснээр зээлийг олгосонд тооцно гэж заасан нь *******, эрх бүхий хуулийн этгээдүүдийн зээлийн гэрээ байгуулах, зээл олгох үйл ажиллагаанд мөрдөх журмыг тогтоосон агуулгатай байна.

Иймээс талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сарын 0.58 хувийн буюу хүүгийн хөнгөлөлттөй нөхцлөөр 15.000.000 төгрөгний ТБ/ЖДҮДТЗ/455 дугаар бүхий *******ны зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд зээлийн эх үүсвэр орж ирээгүй байхад ажилтны буруугаас зээл олгосон гэсэн үндэслэлээр дээрх гэрээнээс татгалзах боломжгүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 220, 221, 225 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзах үндэслэлд хамаарахгүй байна.

Хүүгийн хөнгөлөлттөй нөхцөлөөр олгосон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй, гэрээ дуусгавар болоогүй хүчин төгөлдөр байхад талууд уг гэрээг халхавчлах зорилгоор зээлийн хүүг 1.8 хувь байхаар гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд зээлийн хүүг 1.8 хувь байхаар тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна.

Түүнчлэн иргэний эрх зүйн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр саналаа чөлөөтөй илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг учир зээлийн гэрээ байгуулах зээлдэгчийн хүсэл зориг үнэн зөв бодит байдлаар илэрхийлэгдсэн байх ёстой.

Нөгөө талаар ******* , эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд зээлдэгчийн хүсэл зориг нь зээл хүссэн өргөдөл хэлбэртэй байхаар заасан ба зээлдэгч Д.******* нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *******ны хүсэлтээр өргөдөл гаргасан байхад 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг 1.8 хувийн хүүтэй байгуулсан байгаа нь зээлдэгчийн хүсэл зориг байсан гэхэд эргэлзээтэй байна.

Мөн уг гэрээгээр мөнгө шилжигдээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч ******* нь зээлдэгч Д.*******ыг 1.8 хувийн хүүтэй байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлүүлсэн байх ба зээлдэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2016 оны 07 дугаар сарын 24-н хүртэл нийт 15.389.326 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

Зээлийн гэрээний дагуу Д.*******ын төлөх 15.000.000 төгрөгийг 0.58 хувийн хүүгээр тооцоход зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүүнд 17.159.974 төгрөг төлөх байснаас төлөгдсөн гэх 15.389.326 төгрөгийг хасахад 1.770.648 төгрөгийг Д.******* Р.******* нар төлөх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилсэн байгаа боловч зээлдэгч нь зээл, зээлийн хүүнд 15.389.326 төгрөг төлсөн нь 0.58 хувийн хүүтэй ТБ/ЖДҮДТЗ/455/2013 дугаартай зээлийн гэрээний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл илүү төлөлттөй явж байсан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан ямар баримтаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 6.219.591.72 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, энэ талаар дүгнэж, тооцоолоогүй зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалттай нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь нотариатын хөлс 20.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 114.791 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй учир нэхэмжлэгчийн үүргээ биелүүлэхэд гарсан зардлыг хариуцагч нар төлөх үндэслэлгүй байна. Улсын тэмдэгтийн хураамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан зохицуулагдах шүүхийн зардал ба энэ зардлыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна.

Харин нотариатын хөлс 20.500 төгрөгийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байх бөгөөд энэ нь хэргийн шийдвэрлэлтэд ноцтой нөлөөлөхөөргүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгож, зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 446дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Мон******* улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Д.*******, Р.******* нараас 1.770.648 төгрөг гаргуулж, ******* *******ны Завхан салбарт олгохоор тогтоож, зээл зээлийн хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4.448.943 төгрөг, мөн нотариатын хөлс 20.500 төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгүүдэд зааснаар тэмдэгтийн хураамжид төлсөн 114.791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Р.******* нараас 1.770.648 төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 43.280 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбарт олгосугай гэж тус тус өөрчилсүгэй.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР