Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1752

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/05516 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдох

 

            Хашаа, байшин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                      ХХХХ

Хариуцагч                                                                         ХХХХ

Хариуцагч ХХХХын өмгөөлөгч                             ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                       Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ХХХХ миний 2000 онд 600 ам.доллараар бариулсан хашаа байшинг манай манаач ХХХХ нь нэг л хашааг дотор нь 3 хуваан цувуулж зарсан. Энэ эрүүгийн гэмт үйлдлүүдийг зогсоох гэж анх цагдаад 2004 онд хандаж, 2005 онд Баянзүрх дүүргийн шүүхийн 685 дугаар шийдвэрээр хууль бус наймааг таслан зогсоосон. Хариуцагч ХХХХ, ын хувьд маргаантай хашаа гэдгийг удаа дараа хэлсээр байхад буюу 4 жилийн дараа 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бусдын өмч хөрөнгийг хууль бусаар, санаатай өмчилж авсан нь эрүүгийн ноцтой гэмт үйлдэл юм. Хариуцагч ХХХХын хувьд ХХХХ-ын манаач ХХХХ өөс хашааг худалдаж авсан гэх хууль бус үйлдлийг таслан зогсоосон, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 685 дугаар бүхий шийдвэрийг мэдсээр байж нуун дарагдуулсан. 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн кадастрын зураглал дээр ХХХХ 121ЗА "маргаантай" гэж тэмдэглэгдсэн байгаа. ХХХХ , ХХХХ нар нь манай хашаанд нэг ч өдөр амьдраагүй бөгөөд ХХХХ гэдэг хүний Баянзүрх дүүргийн газрын албанд хандсан 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өргөдөл дээр нь "маргаантай" гэж тэмдэглэгдсэн байгаа. Хариуцагч ХХХХ нь аавынхаа залилангийн хууль бус үйлдлүүдийг мэдсээр байж нэхэмжлэгч ХХХХ миний хашаануудыг буюу ааваасаа 1213А тоот хашааг бэлгэнд, иргэн ХХХХ-ын 1213Б тоот хашааг худалдаж авсан. Нэхэмжлэгч ХХХХ би хариуцагч ХХХХ, , ХХХХ нартай худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас иргэн ХХХХ, , иргэн ХХХХ нарт эрүүгийн 2014250000328 тоот хэрэг үүссэн. Иймд ХХХХ, , ХХХХ нарын хууль бус эзэмшлээс хашаа, байшинг минь гаргуулж өгнө үү. Хариуцагч нар Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор шийдвэрлэгдсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг хамааруулж, хуулийг буруу тайлбарлаж байна. Учир нь Захиргааны хэргийн шүүх нь Төрийн албан тушаалтны хууль бус актуудыг шийдвэрлэдэг. Захиргааны хэргийн шүүхийн 216 дугаар тогтоол бол Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч ХХХХ би хариуцагч ХХХХ, , хариуцагч ХХХХ нартай худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учир хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг баримтлан өөрийн хөрөнгөө хариуцагч нараас нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан юм. Хэрвээ нэхэмжлэгч ХХХХ би урьд нь хариуцагч ХХХХ, , хариуцагч ХХХХ нарт хамааралтайгаар иргэний хэргийн шүүхэд хандаж байсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасан заалтууд надад үйлчлэх байсан. Тэгэхээр урьд нь би дээрх хариуцагч нарт хамааралтайгаар шүүхэд хандаж байгаагүй учраас дээрх 2 хуулийн заалт надад үйлчлэхгүй. Мөн хариуцагч нар нотлох баримтгүйгээр 12 жил олон янзаар гүтгэж байна. Иймд нэхэмжлэгч ХХХХ миний нэхэмжлэлтэй хэргийг нотлох баримтад үндэслэж, хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч ХХХХ, шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа:

Би ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХ тоотын 543 м.кв хашааг ХХХХ гэдэг хүнээс 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр худалдан авсан. Ингэхдээ дүүргийн газрын албанд ХХХХ ын хамт очиж бүртгэл, кадастрын зураг зэргийг нь шалгаж үзсэн. Энэ үед уг хашаанд газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа хүн байхгүй өөрийн нэрээр хүсэлтээ гаргаад авч болно гэж газрын албанаас зөвлөсний дагуу мөнгөө төлж хашааг авсан. 2009 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших тухай хүсэлтээ өгч дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамж гарч би уг газрыг хууль тогтоомжийн дагуу эзэмших болсон. Мөн газраа өмчилж авах өргөдлөө дүүргийн газрын албаар уламжлан Нийслэлийн Засаг даргад тавьснаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамж гарч өмчлөх эрхтэй болсон. Энэ бүх үйл баримтын талаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ХХХХ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг үүсэж, энэ хэрэгт би гуравдагч этгээдээр оролцсон. Хэргийг шат шатны шүүхээр хянан хэлэлцээд миний газар өмчлөх эрхийг хэвээр үлдээсэн болно. /Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 216 дугаар тогтоол/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй." гэж заасан байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт, "Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй." гэж тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны ХХХХ тоот газрыг миний аав ХХХХ найз ХХХХХ нар нь ХХХХ гэдэг хүнээс ямар нэгэн бичиг баримтгүй байхад нь авсан. Ингээд Баянзүрх дүүргийн газрын албаар шалгуулахад уг газар хэний ч өмчлөлд байгаагүй учраас миний аав ХХХХ , ХХХХХ нар нь Баянзүрх дүүргийн газрын албанд хуульд заасан журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн өгснөөр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 03 тоот захирамж гарч, ХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны ХХХХ тоотыг ХХХХ д, 12136 тоотыг ХХХХХ д өмчлүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү ХХХХ , ХХХХХ нар нь дээрх газруудыг улсын бүртгэлд бүртгүүлж өөрийн өмчлөл болгон баталгаажуулж авсан. Үүний дараа миний аав ХХХХ 2007 онд бэлэглэлийн гэрээ байгуулж, охин ХХХХ надад бэлэглэснээр ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ тоот хашаа миний өмчлөлийнх болж 000089951 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гарч ирсэн. Гэтэл энэ ХХХХ гэгч этгээд үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг ХХХХ ийн нас барсны дараа үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ярьсаар өдийг хүрсэн. ХХХХ тухайн хашааг ХХХХ өөр 600 ам доллар шилжүүлж бариулсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд энэ газар дээр ХХХХ-ын эзэмшил, өмчлөл үүсээгүй байхад ХХХХ гэдэг хүн амьдарч байсан. Өнөөдөр ХХХХ ямар үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгч болчихдог юм бэ. Бид ХХХХтай наймаа хийгээгүй, ХХХХ тэй наймаа хийсэн. Иймд нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ, , ХХХХ нарт холбогдох, хашаа, байшин чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Шүүгч ХХХХ-ийн хуульд нийцээгүй, үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй 05516 шийдвэрт, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн 094 шийдвэрийн "үндэслэх нь" хэсэг (14 хуудас) буюу шүүгч ХХХ-ын хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцсан. ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХ тоот хаягт байрлах нэгж талбарын ХХХХХХ дугаартай 1609 м.кв газрын кадастрын зургийг 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хэвлэн гаргаж, "маргаантай" хашааны өмчийг тодорхойлсны дараа шийдэх гэж тэмдэглээд зураг үйлдсэн хэсэгт ХХХХ гарын үсэг зуржээ. Түүнчлэн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс "газрын маргаан 2004 оноос хойш тасралтгүй үргэлжилж байхад, хариуцагч мэдэж байсан хэрнээ гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн нь миний эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр болсон" гээд шүүхэд гаргаж өгсөн баримтад холбогдуулан, маргаж буй газартай холбогдох асуудлаар талууд маргаантай байгаа талаар хариуцагч мэдэж байсан эсэхийг тодруулан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн архивт үзлэг хийж авсан тус дүүргийн Засаг даргаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд явуулсан 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн "Газрын маргааны тухай" 1/953 дугаартай албан бичигт "Газрын маргаанаас үүдэн нэхэмжлэл гаргасан иргэн ХХХХт Баянзүрх дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр Улиастайд газар эзэмших ашиглах ямар ч эрх олгогдон захирамж гаргаагүй байна. Харин ХХХХ-ын зөвшөөрөлгүй талбар газарт хашаа барьж түүнийг нь ХХХХ ХХХХ-д 2 500 000 төгрөгөөр зарснаас гарсан маргааныг манай байгууллага газрын алба урьдчилан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй байна" гэж бичиж байсан баримтаар хэн нэгний эзэмших эрх үүсээгүй газрыг бусдад худалдсан, тус газрыг эзэмшихтэй холбогдох асуудлаар маргаантай байсныг 14 хоногийн дараа 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уг газрыг ХХХХХ , ХХХХ нарт эзэмшүүлж, шийдвэрлэхдээ мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх хугацаанд буюу 2004 оны 9 дүгээр сараас хойшхи хугацаанд нэхэмжлэгч ХХХХ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар тухайн газрыг эзэмших эрх үүсээгүй байсан боловч гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх үүсэхээс өмнө маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчийн өмчлөлийн хашаа баригдсан, уг газрыг эзэмших талаар ашиг сонирхол үүссэн бөгөөд уг газрыг эзэмших асуудлаар тасралтгүй маргаж байсан нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 555 дугаартай мэдэгдэх хуудас, мөн газрын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1737 дугаартай "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол", кадастрын мэдээллийн санд "маргаантай" гэж тэмдэглэж байсан зэрэг болон дээрх баримтаар тогтоогдож байх тул хариуцагч БЗД-ийн ЗД-аас нэр бүхий иргэдэд газар эзэмших шийдвэрийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүрээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж зааснаар буюу бусдын хашаа барьж амьдарч байсан, бусдаас шилжүүлж авснаа үгүйсгэхгүй байгаа эд хөрөнгө бүхий газар байгаад, маргаж байгааг шалгалгүйгээр, газар зохион байгуулагч нь Нийслэлийн газрын албаны 2006 оны 09 дүгээр сарын 06- ны өдрийн 1/686 дугаартай Баянзүрх дүүргийн газрын албанд явуулсан "Иргэн ХХХХХ , ХХХХ нарын хүсэлтийн, тухай" албан бичигт "...Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг нягтлаад дээрх иргэдэд газар эзэмших гэрчилгээ олгогдсон тохиолдолд газрыг өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байна" гэснийг үндэслээд шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. Харин хариуцагч Нийслэлийн Засаг даргын хувьд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар иргэдийн газар өмчлөх хүсэлтэд хавсаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээ, дүүргийн Засаг даргын захирамж зэргийг хянан үзэж шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байгаа боловч, дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай шийдвэрүүд нь үндэслэлгүй гарсан байх тул Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэхээр байна. Иймд дээрх маргааны үйл баримт, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч нараас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ХХХХ нь тухайн хаяг бүхий байршилтай 1853 м.кв газарт өөрийн өмч болох хашааг барьж. газар эзэмших асуудлаар тухайн хашаанд буусан иргэд хооронд маргаантай байх хугацаанд дүүргийн газар зохион байгуулагчийн санаачилгаар тухайн газрын 610 м.кв газрыг иргэн ХХХХ д, 700 м.кв ХХХХХ д тус тус, мөн 543 м.кв газрыг ХХХХ, т Баянзүрх дүүргийн Засаг даргаас эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д "Газар төрийн хяналт, хамгаалалтад байх", 4.1.3-д "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" гэж заасан төрөөс баримтлах зарчим, нэхэмжлэгчийн газар эзэмших тухай хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн болох нь тогтоогдож байх учир хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших хүсэлт, түүнд холбогдох баримтуудыг дахин хянан шалгаж, хэн нь эзэмшиж, өмчлөх эрхтэйг тогтоосны үндсэн дээр хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэж дахин шинэ акт гаргах нь зүйтэй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас болон Нийслэлийн, Засаг даргаас гаргасан маргаан бүхий актуудыг тус тус түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж маш нарийн хянаж шийдвэрлэсэн байдаг. Мөн нэхэмжлэгч ХХХХ миний 2000 онд бариулсан хашаа байшинг 2004 онд буюу бүтэн 4.9 жилийн дараа манаачаас нь ямар ч бичиг баримтгүй байхад худалдаж авчихаад, эрүүгийн 6 удаагийн гэмт үйлдлүүдийг үйлдэж (манай хашаанд 1 ч өдөр амьдраагүй байж 1). Хорооны ЗД-ын тодорхойлолт хуурамч, 2). Паспортны хаяг хуурамч, 3). БЗД-ийн ЗД-ын газар эзэмших захирамж хууль бус, 4). НЗД-ын газар өмчлөх захирамж хууль бус, 5). БЗД-ийн шүүхийн 685 шийдвэрийг нуун дарагдуулсан, 6). УИХ-ын гишүүнийг залилласан) бусдын өмч хөрөнгийг залиллан авсан үйлдлүүдийг олж хараад нотлох баримтанд үндэслэж шударгаар хянан шийдвэрлэж чадаагүйд гомдолтой байна. Иймд: БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ХХХХ-ийн 05516 шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч ХХХХ миний нэхэмжлэлийн 2 шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх ХХХХ-ын нэхэмжлэлэтй хариуцагч ХХХХ, , ХХХХ нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ, т холбогдуулан ХХХХ дүүргийн ХХ-р хороо, сургуулийн ХХХХ тоот газар, түүн дээр байрлах байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх,

ХХХХт холбогдуулан ХХХХ дүүргийн ХХ-р хороо, сургуулийн ХХХХ тоот хашаа буюу хашаагаар хүрээлэгдсэн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эсзөвшөөрөн маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч ХХХХ шүүхэд хандан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 94 /А дугаартай шийдвэртэй хэргийг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 127, 143 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар “Хэргийн хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэх авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан бөгөөд уг заалт нь энэ нь шүүх нотлох баримтыг бүрдүүлэх журмыг хуульчлан заажээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хүсэлтийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг бүрдүүлэхдээ тухайн нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагтай эсэх, уг хүсэлтэд ямар баримтыг хаанаас гаргуулахыг хүссэнийг нарийвчлан тодруулах шаардлагтай байхад асуудлыг тодруулалгүйгээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 94 А дугаар шийдвэртэй ХХХХ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн засаг даргад холбогдох 4 хавтас 915 хуудас захиргааны хэргийг бүхэлд нь нотлох баримтаар татан авчирсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх хуулийн хэлбэрийг ноцтой зөрчсөн байна.

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/05516 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХХХ-ын төлсөн 12 650 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО