Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 163

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Х.Санжидмаа, Д.Сугар нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир  
Иргэдийн төлөөлөгч А.Дамдинсүрэн                                                                                                                      
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн шүүгдэгч Ч.Гад  холбогдох 1930001030094 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар  сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул  аймгийн 15 дугаар хороо, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч.Г.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 Шүүгдэгч Ч.Г нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг, Говийн булан гэх газарт 2019 оны 03 дугаар сарын 04-ны шөнө 23 цагийн орчим М.Быг “дүү Ч.Гыг  зодлоо” гэдгээр шалтаглан түүний толгой руу алхаар цохиж,  эрүүл мэндэд нь “духны зүүн хэсгийн цөмөрсөн хугарал, тархины духны хэсгийн няцрал бүхий“  хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч  Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би өдрийн 14 цагийн үед гурвуулаа нэг шил архийг уусан байсан. Тухайн үед архи бараг гарсан байсан. Архинаас гадна хэдэн пиво уусан байсан. М.Б манай дүүг худаг уснаас болоод урьд нь хэд хэдэн удаа зодож байсан.Тэр өдөр мөн М.Бд зодуулчихлаа гээд цусаа гоожуулаад ирэхээр нь учрыг нь олъё гэж очоод “ яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ?” гэхэд өөдөөс намайг М.Б цохиод миний хиймэл шүдийг хугалчихсан юм. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон.. Сумаас ирээд морио тавих гээд авч явж байсан. Би морио тавьчхаад алхаа түрийндээ хийгээд М.Бы руу очиж учрыг нь олъё гэж бодоод очсон юм. Би М.Бы би хөл рүү цохисон. Харин харанхуй байсан болохоор толгой руу орсон байх гэж бодож байна. Уурандаа зарим зүйлээ санахгүй байна. Би өөрөө зүрх их муутай хүн, зүрхний эм уудаг. Би алх л барьсан. Харин хутга бол бариагүй. Машины хаалганд багажинд байдаг хутга , машинаас уначихсан байсан. Эмчилгээний зардлыг бүгдийг төлсөн. Нийт 7.540.000 төгрөг төлсөн байгаа. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй.
М.Бд хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би өөрөө 50 нас хүрч байгаа. Манай ээж өндөр настай хүн байдаг. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү...гэв.
 
        - Хохирогч  М.Бы мөрдөн байцаалтад өгсөн: 2019 оны 03 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчимд найз О, Б, С, Г нартай Гын гэрт 2 шил 0.5 литрийн ерөөл архи уусан юм. Архи уугаад сууж байхад Г “ намайг мал усалсангүй “ гээд байхаар нь би өөдөөс нь “ танай олон малыг усалж чадахгүй ” гэж анх маргасан.Тэгсэн намайг  нэг удаа зүүн шанаа руу цохиж авсан. Тэгэхээр нь би гэрээс нь авч гарсан чинь агсраад байхаар дарж унаад дээрээс нь дараад сууж байгаад гайгүй болохоор нь гэр рүү нь орсон чинь араас орж ирээд Ог хэл амаар доромжлоод эхэлсэн. О гэрээс авч гараад түлхсэн чинь Г машин мөргөж унаад толгойгоо хагалсан.Тэгээд О намайг гэрт хүргэж өгөөд би гэртээ байж байтал шөнө 23 цагийн үед Г машинтай гэрийн гадаа ирж намайг том алхаар цохиж унагаад дээрээс алхаараа цохиод байсан. Тэр үед миний толгойноос цус олгойдож гарч байсныг би санаж байна.Өөр юм сайн санахгүй, ухаан санаа орж гараад байсан.  Манай  төрсөн эгч М.А намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад зарцуулсан зардлыг мөрдөгчид өгсөн гэсэн.Би Гад зодуулснаас болж ой санамж муутай болж, урьд болсон асуудлын заримыг санахаа больж ой, санамж муудсан. Гад маш гомдолтой байгаа. Миний ой санамж муудсан болохоор төрсөн эгч М.Аыг  хууль ёсны төлөөлөгчөөрөө томилуулан хэргийн материалтай танилцах болон шүүх хуралд суулгах саналтай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аын: 2019 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 22 цаг өнгөрч байхад манай бэр Ө над руу утсаар залгаад “Г гэрт ирээд Быг алхаар цохиж унагаад зодоод байна гэж эхлээд ярьж байснаа утас нь тасарчихсан юм. Би залгаад байсан чинь утсаа авахгүй байхаар нь гайгүй юм байлгүй гэж бодоод байж байтал дахиж залгаад “ гэрийн хаалга эвдэж орж ирээд Быг алхаар зодоод байна, бид нар салгах гэсэн хутга барьчхаад ойртвол ална гээд байна “ гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь түргэн дуудаж гэр  рүү нь явсан. Бид хэдийг очиход манай дүү Б ухаангүй шахуу өмсөж явсан хувцас нь цус нэвтэрсэн байдалтай, гэрийнх нь хамаг юм нь цусаар будагдсан, хаалга нь эвдэрчихсэн байсан. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу очиж 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр тархины хагалгаад орж, зулайн хэсэгт цууралт үүссэн байсныг авч металл суулгах хагалгаанд орсон. Одоо М.Б хотод байгаа, биеийнх нь хувьд ухаан санаа орж гардаг,хүний хэлж ярьж байгаа юмыг гүйцэт ойлгохоор муу, их ууртай, эхнэр хүүхдээ байнга загнаж хөөгөөд байдаг болсон. Өдөртөө толгойны тариа хийлгэж байгаа. Биеийн байдал нь дээрдэж өгөхгүй байгаа. Одоогийн байдлаар нийт 106 ширхэг баримт гаргаж өгсөн байгаа. 6.669.808 төгрөгийн баримт байгаа.Г 5.470.000 төгрөг эмчилгээний зардал гэж өгсөн. Манай дүүгийн бие хагалгаанд ороод ухаан санаа нь орж гараад дээрдэж өгөхгүй байгаа болохоор гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/...гэв.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн “ Би Гаас эмчилгээний зардалд 7.540.000 төгрөг авсан. Одоо эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдолгүй, дахин эмчилгээний зардал нэхэхгүй болно. Миний дүү Бы биеийн байдал одоо сайн болсон. Манайх хөдөө амьдардаг тул Гад холбогдох хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй. Намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү “ гэх хүсэлт,

- Яллагдагч Ч.Гын: Би өөрөө Дархан-Уул аймагт байдаг юм. Уулбаян суманд өөрийн ээжийнд хавар төлийг нь барьж өгөх ажлаар ирсэн. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед Ганболд, Мөнхбат гэж 2 хүнтэй 1 шил архи хувааж уучхаад орой гэртээ ирээд ээжийндээ хонохоор байж байтал хөдөөнөөс манай дүү Г 23 цагийн үед Бд зодуулсан гээд толгойноос нь цус гарчихсан орж ирэхээр нь би мотоциклийг нь унаж хөдөө гэрээрээ дамжаад машинаа аваад очсон юм. Тэгсэн гэрийнхээ үүдэнд Б байж байхаар нь “чи яагаад дүү зодов” гэсэн чинь миний өөдөөс гараараа шүд рүү цохиж миний хиймэл шүдний тагнайг хугалчихаар нь би цохиж бид 2 гэрийнх нь гадаа ноцолдсон, гэхдээ Б бол намайг цохиж чадахгүй байсан. Ингэж ноцолдож байгаад Б гэр рүүгээ зугтаад орчихоор нь гаргаж ирэх гээд хаалгыг нь цохиж эвдэж ороод гэрт нь өшиглөж унагаад барьж байсан алхаараа толгой руу нь 2 удаа, гар болон хөл рүү нь олон удаагийн давтамжтай цохисон. Тэгээд би гэнэт хүн алчихвий гэж бодоод больсон юм. Тэгсэн Б урагшаа зугтахаар нь би тэнд унасан шүдээ эрж олж аваад ээжийнх  рүүгээ очсон юм. Гэртээ очоод жаахан тайвширсан хойноо өөрийн малчин нэрийг нь бүтэн мэдэхүй Жав, Төгсөө нарыг дагуулаад Бы биеийг асуухаар очсон. Гэртээ байхгүй байхаар нь хайж  ойр орчмоор нь олох санаатай эрээд их явсан.Тэгсэн Бы эхнэр танаас айж байгаа байх энэ хавьд байгаа гэхээр нь гэр рүүгээ явж амарсан. Тэр үед би өөрөө уураа барьж чадаагүй.Тэгээд маргааш өглөө нь би сумын эмнэлэгт Быг хараад айхтар зодсон байна гэдгээ мэдсэн. Бусдын биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-67-68 /

- Гэрч Э.Өын: Манай нөхөр О гэдэг найзаараа хүргүүлж ирлээ гээд халамцуу байдалтай гэрт орж ирээд ярихдаа Гынд Б, О, С нартай хамт ганц хоёр шил архи хувааж уусан юм.Тэгэхэд Г намайг мал усалсангүй гээд агсан тавиад ганц нэг цохисон гэж ярьж байсан. Бид унтаад  удалгүй байтал гэрийн  үүдэнд нэг машин ирж зогсоход манай нөхөр арай унтаагүй цай уугаад сууж байсан болохоор хаалгаа нээхээр очиход цаанаас нь нэг хүн татаж гаргаад чи яахаараа миний дүүг зоддог юм бэ? Чамайг алнаа гээд пид пад гэх дуу гарахаар нь сандраад хувцсаа ч өмсөлгүй халаадаа өмсөөд гартал Г нь машиныхаа урд талд манай нөхрийг хэвтүүлчихсэн дээрээс нь гартаа барьсан алхаараа хаа хамаагүй цохиж байхаар нь би Гад хандаж “ та болиочээ хүн аллаа шүү дээ “ гэхэд тэрээр чамайг ч гэсэн ална шүү гээд миний өөдөөс алхаараа далайсан. Манай нөхөр надад хандаж “ чи ямар ч гэсэн хүүхдээ аваад эндээс холдоо”  гэж хэлэхээр нь би гэр рүү гээ эргэж ороод Мөнхбат ахаа энэ хүн чинь хүн аллаа шүү дээ босоод болиулаачээ гээд хэлээд Мөнхбат ах, Э эгч хоёрыг босгож байтал манай нөхөр цус нөжтэйгөө холилдсон байдалтай гэр рүү гээ мөлхөөд ороод ирэхэд нь би гүйж очоод хаалгаа дотроос нь түгжсэн.Тэгтэл Г нь гаднаас хаалга балбаад хаалгаа тайл гэхэд нь намайг хаалгаа тайлахгүй байсан чинь алхаараа хаалга цохиж байгаад цөмлөж орж ирээд гэрийн баруун урд байдаг шкафын дэргэд манай нөхрийг татаж унагаагаад дахиад алхаараа цохиод байсан.Тэр үед бид нарыг болиулах гээд хорих гэхэд Г над руу ойртож ирэх л юм бол та нарыг ч гэсэн ална шүү гээд алхаараа далайгаад Быг чи одоо бос 3 тоолоход бос гэж байснаа Бг арай гэж шкафнаасаа түшээд босох гэхэд нь татаж гаргаад одоо чамайг машинаараа дайрч ална гээд чирч аваад машиныхаа урд хэвтүүлэх үед нь би Бы төрсөн эгч болох Анхныбаяр руу утсаар залгаад Бг хүн алахнээ яах вэ? гээд чанга ярьсан юм.Тэр үед Г нь намайг  утсаар ярихыг сонсчхоод “ чамайг цагдаад мэдэгдвэл би ална шүү “ гээд гэрт алх, бас хутга бариад ирсэн. Тэгэхэд би хүүхэд орилоод сэрчихээр нь тэврээд утсаар ярьж байсан болохоор айсандаа дахиж би ярихгүй одоо утсаа унтраалаа гээд ар нуруундаа утсаа барьчхаад байж байхад Г нь утсаар цагдаад мэдэгдвэл ална шүү гээд л хутга, алхаа хоёр гартаа барьчхаад айлган сүрдүүлээд байсан. Тэр үед Мөнхбат нь гэрээс гарч Бг аваад гэрийн баруун хойно байдаг амбаарт оруулчхаад буцаж гэрт орж ирээд суухыг нь Г мэдээгүй болохоор одоо би танай нөхрийг машинаараа дайрч ална гээд гарахад нь Бг хэвтэж байсан газартаа байхгүйг харчхаад “ энэ одоо хаашаа зугтаачихав “ гээд машиндаа суугаад гэрийн ойр орчмоор гэрэлтүүлж хайж байгаад эргэж гэрт орж ирээд чамайг цагдаа дуудах юм бол ална шүү гэж заналхийлчхээд яваад өгсөн юм.Тэр үед Гтай хамт нэг хүн байсан. Гын эхнэрийнхэн дүү болох Жавал байсан Жавалын жинхэнэ нэрийг би сайн мэдэхгүй байна.Тэгээд цаг болоогүй машины гэрэл гараад манайх руу ирж байгаа харагдахаар нь сандраад нөгөө Г ирж байна гэхэд Мөнхбат нөхрийг гэрт оруулаад баруун орон дээр хэвтүүлчихсэн байснаа өргөж гаргаад манай машины кабинд суулгаад хаалгыг нь хаагаад орхисон.Тэгтэл Г нь ирээд танай хүн хаана байна гээд Жавалтай хамт орж ирээд асуугаад байхаар нь би түүнд хандаж та манай нөхрийг ална гээд хайгаад явсан биз дээ бид нар яаж мэддэг юм гэсэн чинь Г нв Жавалыг малын хашаагаар үзээдэх хаана байна гээд Жавалаар хайлгуулаад байсан.Тэгээд олохгүй болохоороо нөхрийгөө ирвэл над руу утсаар хэлээрэй гэчихээд дөнгөж явангуут сумын төвөөс эмнэлгийн машин, сумын цагдаа нар ирцгээсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 28-29/,

- Гэрч Б.Эгийн: 2019 оны 03 дугаар сарын 04-ний шөнө би өөрийн нөхөр Мөнхбатын хамт Быд хонохоор очсон байсан. Орой 19 цагийн үед Ч.Гын дүү Ч.Га тэднийд ирээд Быг гэр рүүгээ авч явсан. 22 цагийн үед Быг гэрт нь О, Б хоёр гэрт нь хүргэж ирсэн юм. 23 цагийн үед гэрийнх нь гадаа машин иртэл Б гэрээсээ гарсан чинь гадаа Г согтуу бахираад зодоод байх шиг болохоор нь гарах гээд хувцсаа өмсөж байтал Б гэр рүүгээ мөлхөөд орж ирсэн.Тэгэхээр нь би айгаад гэрийнх нь хаалгыг түгжсэн юм. Тэгсэн Ч.Г хаалгыг нь эвдэж орж ирээд эхнэрийг нь цагдаад хэлбэл бүгдийг чинь ална гээд бахираад байсан.Тэгээд Быг гэрийнх нь баруун урд талд унагаад алхаар цохиж байсан.Тэр үед Г хутга, алх барьчихаад ойртвол ална гээд байсан болохоор салгаж чадаагүй. Эхнэртэй нь хэрэлдэж байх хооронд нөхөр бид хоёр Быг гэрээс нь гаргаж зугтаалгасан. Зугтаалгасан хойгуур Г машинаараа гэрэлтүүлээд Быг ална гээд хайгаад байсан. Ингээд миний утсаар сум руу ярьж түргэн дуудсан.Тэр үед Бы толгойноос цус их хэмжээгээр гарч байсан.Хөл болон гар  руу нь барьж явсан алхаараа цохиж зодсон болохоор ухаан алдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34- 35/,
        
            - Гэрч О.Мын: 2019 оны 03 дугаар сарын 04-ний шөнө би өөрийн энхэр Эгийн хамт Бы гэрт хонохоор очсон юм. Тэр орой 19 цагийн үед Ч.Га ирээд Быг гэр рүүгээ авч явсан. 22 цагийн үед О, Б хоёр Быг гэрт нь хүргэж ирсэн. Гэрийнх нь гадаа машин ирэхэд Б гэрээсээ гартал гадаа ноцолдоод байх шиг байсан. Би гарах гээд хувцсаа өмсөж байтал Б гэр рүүгээ мөлхөөд орж ирэхээр нь манай  эхнэр Э гэрийнх нь хаалгыг түгжсэн юм. Гэтэл Ч.Г хаалгыг нь эвдэж орж  ирээд эхнэрт нь цагдаад хэлбэл бүгдийг чинь ална гээд бахираад байсан. Быг гэрийнх нь баруун талд унагаад алхаар цохиж байсан.Тэр үед Г хутга, алх барьчихсан байсан.Тэгээд би салгах гээд очих гэхээр ойртвол ална гээд байсан болохоор салгаж чадаагүй. Эхнэртэй нь хэрэлдэж байх хооронд эхнэр бид 2 Быг гэрээс нь гаргаж зугтаалгасан. Тэгээд зугтаалгасан хойгуур Г машинаараа гэрэлтүүлээд Быг ална гээд хайгаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

- Гэрч Ч.Гын: 2019 оны 03 дугаар сарын 04-ний орой хөдөө гэртээ ирээд байхад Б, Баяраа, О нар ирсэн. Тэгэхээр нь 0.5 литрийн ерөөл архи гаргаж өгөөд хувааж уусан. Дахин нэг шил архи уугаад дуусаж байтал Б ах намайг “ Чи малаа услахгүй, худаг дээр өдөржин ээрлээ ” гэхээр нь би “та нэг удаа усалчихгүй дээ, би таны эзгүйд малыг чинь услаад гаргадаг” гэсэн. Тэгж хэлэхэд олон мал усалж чадахгүй гээд би 2 анх маргалдсан.Гэрээс гараад Б ах намайг цохиж миний өмсөж байсан ноосон малгай  газар унагасан. Миний толгойд бол цохиж чадаагүй, намайг дараад унасан чинь О гэрээс гарч ирээд Б ахыг татаж авсан.Тэгээд би босоод иртэл намайг түлхэж би Огийн машиныг зүүн шанаа хэсгээрээ мөргөж толгойгоо хагалсан.Би суманд гэртээ ирээд цусаа угааж байтал манай ах Г гаднаас орж ирээд намайг хэнд зодуулсан юм гэхээр нь Б ахтай муудсан юм гэхэд гэрээс шууд гарч мотоцикл унаад Б ахыг гэрт нь зодчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32- 33/,

- Гэрч Б.Огийн: 2019 оны 03 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед шиг санаж байна. Би Б, Б нарын хамт Гын гэрт очиж 2 шил архи уусан. Ууж дуусаагүй байтал Б, Г хоёр худаг усан дээрээс болж маргалдаад гарсан. Гадаа гараад муудалцаад байхаар нь салгаж гэрт оруулах санаатай чирч байтал Г агсраад байхаар нь  араас нь түлхтэл машин мөргөж унасан.Би Быг гэрт нь хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03-04/

-Мөрдөгчийн “ Эд мөрийн баримтаар тооцох тухай “ тогтоол/хх-ийн 13/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12, 15/,

 -Прокурорын 5/03 дугаартай “ Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хэрэгт тусгах тухай “ тогтоол /хх-ийн 16/,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 141 дугаартай: 1. М.Бы  биед тархи доргилт, зулайн хуйханд язарсан шарх, баруун дээд зовхинд 3х1 см, баруун зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт,зүүн хацарт, зүүн бугалганд зулгаралт, баруун зүүн шилбэний урд, дунд хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг  гэмтлүүд  нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх  гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 43/.

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн нэмэлт 141 дугаартай: 1. М.Бы биед духны зүүн хэсгийн цөмөрсөн хугарал, тархины духны хэсгийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан  гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх байх боломжтой. 3. Учирсан гэмтэл  нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна ” гэх дүгнэлт /хх-ийн 45 /,

- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Компьютер томографи оношилгооны дүгнэлт/ хх- 47/

-  Прокурорын 5/05 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 10/,
- “ Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг/хх-ийн 6-9/,

-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 557- 58/

-Хохирогч М.Бы хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 76-82/

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 5 дугаар багийн Засаг даргын 5/24 дугаар тодорхойлолт /хх-ийн 42/,

- Ч.Гын иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 71/,

- Ч.Гын Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх- 72/

-Шүүгдэгч Ч.Гын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн үед Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3  дугаар багийн нутаг Говийн булан гэх газарт иргэн М.Быг гэрийн гадна болон гэрт нь “дүү Ч.Гыг  зодлоо” гэдгээр шалтаглан түүний бие, толгой руу алхаар цохиж, эрүүл мэндэд нь “духны зүүн хэсгийн цөмөрсөн хугарал, тархины духны хэсгийн няцрал бүхий “ хүнд хохирол учруулсан  болох нь шүүгдэгч М.Гын  мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч М.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А, гэрч Б.Э, Э.Ө, О.М, Ч.Га, Б.О нарын мэдүүлгүүд, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг,  Прокурорын 5/03 дугаартай “ Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хэрэгт тусгах тухай “ тогтоол, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Компьютер томографи оношилгооны дүгнэлт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 141, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 141 дугаартай дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Ч.Г нь өөрийн дүү Г, хохирогч М.Б нарын хоорондын маргаан, зодооны асуудлаар шалтаглан  М.Быд ирж, түүнийг биедээ авч явсан алхаар толгой, гар, хөлд нь цохиж зодон эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь түүний “манай дүү Г 23 цагийн үед Бд зодуулсан гээд толгойноос нь цус гарчихсан орж ирэхээр нь би машинаа аваад очсон. Б үүдэндээ байхаар нь “чи яагаад дүү зодов” гэсэн чинь миний өөдөөс гараараа шүд рүү цохиж миний хиймэл шүдний тагнайг хугалчихаар нь би цохиж бид 2 гэрийнх нь гадаа ноцолдсон. Гэхдээ Б намайг цохиж чадахгүй байсан. Ингээд ноцолдож байгаад Б гэр рүүгээ зугтаад орчихоор нь гаргаж ирэх гээд хаалгыг нь цохиж эвдэж ороод гэрт нь өшиглөж унагаад барьж байсан алхаараа толгой руу нь 2 удаа, гар болон хөл рүү нь олон удаагийн давтамжтай цохисон. Маргааш өглөө нь би сумын эмнэлэгт Быг хараад айхтар зодсон байна гэдгээ мэдсэн...гэх мэдүүлэг,
хохирогч М.Бы”  шөнө 23 цагийн үед Г машинтай гэрийн гадаа ирж намайг том алхаар цохиж унагаад дээрээс алхаараа цохиод байсан. Тэр үед миний толгойноос цус олгойдож гарч байсныг би санаж байна. Өөр юм сайн санахгүй, ухаан санаа орж гараад байсан...гэх,
гэрч Б.Эгийн “ 23 цагийн үед гэрийнх нь гадаа машин иртэл Б гэрээсээ гарсан чинь гадаа Г согтуу бахираад зодоод байх шиг болохоор нь гарах гээд хувцсаа өмсөж байтал Б гэр рүүгээ мөлхөөд орж ирсэн. Би айгаад гэрийнх нь хаалгыг түгжсэн. Ч.Г хаалгыг нь эвдэж орж ирээд эхнэрийг нь цагдаад хэлбэл бүгдийг чинь ална гээд бахираад байсан.Тэгээд Быг гэрийнх нь баруун урд талд унагаад алхаар цохиж байсан.Тэр үед Г хутга, алх барьчхаад ойртвол ална гээд байсан болохоор салгаж чадаагүй. Эхнэртэй нь хэрэлдэж байх хооронд нөхөр бид хоёр Быг гэрээс нь гаргаж зугтаалгасан. Зугтаалгасан хойгуур Г машинаараа гэрэлтүүлээд Быг ална гээд хайгаад байсан. Тэр үед Бы толгойноос цус их хэмжээгээр гарч байсан. Хөл болон гар  руу нь барьж явсан алхаараа цохиж зодсон болохоор ухаан алдсан байсан... гэх,
            гэрч О.Мын ”  2019 оны 03 дугаар сарын 04-ний шөнө би өөрийн эхнэр Эгийн хамт Бы гэрт хонохоор очсон. Гэрийнх нь гадаа машин ирэхэд Б гэрээсээ гартал гадаа ноцолдоод байх шиг байсан. Би гарах гэж байтал Б гэр рүүгээ мөлхөөд орж ирэхээр нь манай  эхнэр Э гэрийнх нь хаалгыг түгжсэн. Гэтэл Ч.Г хаалгыг нь эвдэж орж  ирээд эхнэрт нь цагдаад хэлбэл бүгдийг чинь ална гээд бахираад, Быг гэрийнх нь баруун талд унагаад алхаар цохиж байсан.Тэр үед Г хутга, алх барьчихсан байсан. Тэгээд би салгах гээд очих гэхээр ойртвол ална гээд байсан болохоор салгаж чадаагүй. Эхнэртэй нь хэрэлдэж байх хооронд эхнэр бид 2 Быг гэрээс нь гаргаж зугтаалгасан. Тэгээд зугтаалгасан хойгуур Г машинаараа гэрэлтүүлээд Быг ална гээд хайгаад байсан...гэх,
гэрч Ч.Гын” Би суманд гэртээ ирээд цусаа угааж байтал манай ах Г гаднаас орж ирээд намайг хэнд зодуулсан юм гэхээр нь Б ахтай муудсан юм гэхэд гэрээс шууд гарч мотоцикл унаад Б ахыг гэрт нь зодчихсон байсан...гэх,
- шинжээчийн 141 дугаартай “  М.Бы  биед тархи доргилт, зулайн хуйханд язарсан шарх, баруун дээд зовхинд 3х1 см, баруун зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт,зүүн хацарт, зүүн бугалганд зулгаралт, баруун зүүн шилбэний урд, дунд хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг  гэмтлүүд  нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх  гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна... гэх,
- шинжээчийн нэмэлт 141 дугаартай: М.Бы биед духны зүүн хэсгийн цөмөрсөн хугарал, тархины духны хэсгийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан  гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл  нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Гын, хохирогч М.Быг алхаар цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн ” гэж тодорхойлсон ба зэвсэг гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлийн тайлбарт ” Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно “ гэж тайлбарлажээ.
Тодруулбал, алх нь бүтцийн хувьд хүний эсрэг хэрэглэснээр хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах боломжтой эд зүйлд хамаарах ба шүүгдэгчийн хувьд алхыг бусдыг зодохдоо зэвсэг болгон хэрэглэсэн байна.

    Шүүгдэгч Ч.Г гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг алхаар цохисноос гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа өөрт хамааралгүй асуудлаар, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч М.Бтай маргаан үүсгэн, улмаар түүний толгойн тус газарт алхаар цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Бы эрүүл мэндэд хүнд хохирол  учирсан бөгөөд шүүгдэгч Ч.Г түүний эмчилгээний бусад зардалд 7.540.000 төгрөгийг нөхөн төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аын шүүхэд ирүүлсэн “ Би Гаас эмчилгээний зардалд 7.540.000 төгрөг авсан. Одоо эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдолгүй, дахин эмчилгээний зардал нэхэхгүй болно. Миний дүү Бы биеийн байдал одоо сайн болсон. Түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлтээр тогтоогдох ба шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин гэмт хэргийн улмаас хохирогч М.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, бүрэн эдгэрээгүй байгаа зэргийг үндэслэн тухайн гэмтлийн улмаас хойшид гарах эмчилгээний зардал буюу хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

     Шүүгдэгч Ч.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын гаргасан “Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлоо бүрэн төлсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хуулийн шаардлагыг хангасан. Тиймээс түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хөнгөрүүлж 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоож өгнө үү“ гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэстэй гэж  дүгнэв.
         
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар “хорих ялыг” хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно: 1.4-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил хүртэл, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах “ гэж заасан бөгөөд энэ хэм хэмжээг шүүгдэгч Ч.Гын үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэж болохыг хуулиар тогтоосон байна.
    Тухайлбал,шүүгдэгч Ч.Гын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай, түүний үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, хохирогчид учруулсан эмчилгээний болон бусад зардлын хохирлыг нэхэмжилсэн хэмжээнээс илүү нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “ Гаас эмчилгээний зардалд 7.540.000 төгрөг авсан. Одоо эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдолгүй, дахин эмчилгээний зардал нэхэхгүй болно. Миний дүү Бы биеийн байдал одоо сайн болсон. Түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү ” хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.4-т заасан хуулиар зөвшөөрөгдсөн хэм хэмжээг хэрэглэх үндэслэлд хамаарч байна.

    Иймд хуульд заасан дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 -т зааснаар  хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.

Ч.Гын цагдан хоригдсон 111 хоногийг хуульд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ 24 см урттай, толгойн хэсгийн урт 10 см төмөр алх “, “ никель цагаан өнгийн 10.5 см урттай үзүүр хэсгээрээ хугарсан  хар өнгийн бариултай 1 ширхэг хутга ”-ыг тус тус устгана.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний “ 4 ханатай гэр, модон авдар 1 ш, 24 инчийн өнгөт зурагт 1 ш, хөлдөөгч 1 ш “ тус тус битүүмжилсэн Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/05 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.


    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч.Гыг  зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Ч.Гыг 3 /гурван/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гад оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Гын цагдан хоригдсон 111 / нэг зуун арван нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

     5. Ялтан Ч.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  “ 24 см урттай, толгойн хэсгийн урт 10 см төмөр алх “, “ никель цагаан өнгийн 10.5 см урттай үзүүр хэсгээрээ хугарсан  хар өнгийн бариултай 1 ширхэг хутга ”-ыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь  Шүүхийн тамгын газрын “ Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.    

     7. Энэ хэрэгт хураагдсан бичиг баримт, битүүмжилсэн орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Гаас хохирогч М.Бы эмчилгээний болон бусад зардалд 7.540.000 төгрөгийг нөхөн төлсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
                  
     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Б тухайн гэмтлийн улмаас хойшид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
         
    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Гын “ 4 ханатай гэр, модон авдар 1 ш, 24 инчийн өнгөт зурагт 1 ш, хөлдөөгч 1 ш “-ыг битүүмжилсэн Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/05 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй болгосугай.
       
    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
            
    11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН

                  ШҮҮГЧИД                       Х.САНЖМДМАА

                                              Д.СУГАР


















































Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

   Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.  

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
        
    3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.
 
     4. Ялтан  М.Батболд, Х.Бадамсэрээжиднар   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй    
    
        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас  хойш 14 хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж


заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА