Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 00359

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

 

 2019          11             29                                              2019/ШЦТ/359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Амь хохирогч Б.Х-, арван найман насанд хүрээгүй хохирогч О.М- нарын хууль ёсны төлөөлөгч О.О-,

Хохирогч Ц.О-,

Хохирогч Ц.О-, амь хохирогч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О- нарын өмгөөлөгч Э.Батбаяр,

Шүүгдэгч О.Х-, түүний өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Х-т холбогдох эрүүгийн 1938004760408 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Х.

Шүүгдэгч О.Х- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ... улсын дугаартай Хондо Кроссроад загварын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хохирогч Ц.О-ын жолоодож явсан ... . улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ц.О-, О.М-, А.А- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Д-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Х-гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч О.Х- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Хоохны таг” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ... . улсын дугаартай “Хондо Кроссроад” маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 11.3, 3 дугаар хавсралтын 1.4 дүгээр зүйлүүдэд заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, ”Жолооч замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1, 2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчиж, тэгш бус замд хурд тохируулан яваагүйгээс жолоодлого алдаж, эсрэг чиглэлийн урсгалаар Ц.О-ын жолоодож явсан ... . улсын дугаартай “Тоёота Приус-30” маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн Б.Х-гийн амь насыг хохироож, А.Д-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.О-, О.М-, А.А- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, “Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан

нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэгийн схем зураг, схем зургийн тайлбар /хх-ийн 13-19 дүгээр хуудас/,

- Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/,

- Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-33 дугаар хуудас/,

                 - Хохирогч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн 15 цаг өнгөрч байх үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багаас Хөвсгөл аймгийн Хатгалын чиглэлд ... . улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож хүү М-, эхнэр Б.Х-, дүү Х- нарын хамт явж байх үед Алаг-Эрдэнэ сумын 50, 100 градусын цэгийг өнгөрөөд явж байтал цэнхэр өнгийн машин урдаас чиглэлтэй явж байгаад миний тээврийн хэрэгсэл жолоодож байсан урсгалд орж ирж яаж хийхийн зуургүй манай машиныг мөргөж осол гаргасан....тухайн тээврийн хэрэгсэл 80-100 км цагийн хурдтай явж байсан. Намайг машинтай явж байх үед тухайн автомашин 50 метрийн зайд эсрэг урсгалд орж осол гаргасан. ...би урдаас ирж байсан тээврийн хэрэгслийг хараад тоормосоо гишгэж баруун гар тийш жолоогоо дарсан боловч нөгөө цэнхэр өнгийн автомашин яг урдаас ирж мөргөсөн. ...баруун шилбэнд олон тооны гэмтэл шарх үүссэн, 2 хөлний 2 чөмөг хугарсан, зүүн гар цээжний урд хэсэг, баруун гар болон биеийн бусад хэсгүүдэд олон тооны гэмтэл шарх үүссэн. Миний эмчилгээнд одоогийн байдлаар 21.000.000 төгрөг зарцуулаад байна. Бас миний Тоёота приус-30 маркын суудлын автомашины хохирол байгаа. Надад жолоочийн хариуцлагын даатгалаас нөхөн олговорт 4 сая төгрөг өгсөн. Надад О.Х- 300.000 төгрөг бэлнээр өгсөн өөр мөнгө надад өгөөгүй. Миний түнхний 2 яс хугарсан, цээжний 6 хавирга хугарсан, баруун зүүн өвдгөн дээр гэмтэл шарх үүссэн, цээжний дээд хэсэгт зулгаралт үүссэн, нүүрний хамар тус газарт болон биеийн бусад хэсгүүдэд ослын улмаас зулгаралт үүссэн. Осол гаргасан хүнд маш их гомдолтой байна. Надад учирсан мөнгө төгрөг эд материалын хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40, 71-72 дугаар хуудас/,

                 - Амь хохирогч Б.Х- болон арван найман насанд хүрээгүй хохирогч О.М- нарын хууль ёсны төлөөлөгч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би маш их гомдолтой байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг бүгдийг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар 28 орчим сая төгрөгний баримт бүрдсэн байгаа. Уг баримт нь оршуулгын зардал, мөн зээ хүү О.М-гийн эмчилгээний зардал, хүргэн Ц.О-ын эмчилгээний зардал зэрэг зүйлсийн баримт байгаа. Гэхдээ энэ мөнгөн дүн цаашид нэмэгдэнэ. Яагаад гэвэл хүргэн Ц.О- Солонгос улс руу эмчилгээнд явахаар болсон байгаа. Энэ зардлаа мөн гаргуулна. ...Миний охины оршуулгын зардалд 20.000.000 төгрөг зарцуулсан, бас миний зээ хүү О.М-гийн эмчилгээнд 1.000.000 төгрөг зарцуулсан. Улаанбаатар Мөрөн хоёрын хооронд явсан зардал болон бусад унаа машины зардал 5.000.000 төгрөг, хүргэн Ц.О-ын эмчилгээнд хандив авах гэж тоглолт зохион байгуулахад 5.000.000 төгрөг, үүнээс гадна миний охины амь насыг мөнгөөр үнэлж баршгүй улмаас сэтгэл санааны маш их хохиролтой байна. О.Х-ын зүгээс 1.000.000 төгрөг өгсөн өөр зүйл өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

                 - Арван найман насанд хүрээгүй хохирогч О.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл явна гээд хөдөлсөн ба аав Ц.О- машинаа бариад ээж аавын хажуугийн суудалд суусан. Би ээжийнхээ арын харалдаа суудалд сууж байсан. Би машин дотор явж байгаад унтаад өгсөн. Нэг сэрэхэд би машины шалан дээр ухаан орж сэрсэн. Намайг сэрэхэд танихгүй хүн машинаас гаргаж байсан. Аав ээжийг машинаас гаргасан байсан. ...манай машин нэг цэнхэр өнгийн машинтай мөргөлдсөн байсан. ...миний гар хөл хөдлөхгүй байсан. Миний толгойноос цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

                 - Арван найман насанд хүрээгүй хохирогч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өглөө Булган аймгийн захад голын эрэг дээрээс Хөвсгөл аймаг руу хөдөлсөн. Хөвсгөл далай дээр очоод нэг цаг орчим болоод Улаанбаатар хот руу буцахаар хөдөлсөн. Буцаж явахдаа замдаа хоолонд орсон. Би хоол идчихээд гарч ... . улсын дугаартай автомашины арын суудал дээр сууж унтсан. Машиныг О.Х- ах барьж явсан. Би унтаж явсан ба сэрэхэд эмнэлэгт байсан. Юу болсон талаар ерөөсөө мэдэхгүй байна. ...тухайн үед толгойдоо гэмтэл авсан. Тархины зөөлөн эд гэмтсэн. Цус харвалттай, толгойны яс цөмөрсөн гэмтэл учирсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

                 - Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ухаан алдсан байсан. Өөр юм сайн санахгүй байна...ослын дараа эгэм цууралттай, баруун талын 5 хавирга хугарсан, баруун шагай мултарсан, зүүн хөлний дунд чөмөг хугарсан, тархи доргилт зөөлөн эдийн гэмтэл учирсан. ...одоогоор биеийн байдал сайжраагүй эмчилгээ хийлгэж байгаа. ...надад одоогоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

                 - Арван найман насанд хүрээгүй хохирогч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгтэл гэнэт замд зам тээврийн осол гарч би ухаан алдаад сэрэхдээ газар хэвтсэн байдалтай байсан. Харин О.Х- ахын жолоодож байсан хөх өнгийн машин өөр машинтай мөргөлдөж, осол гарсан байсан. Тэр үед яаралтай түргэн тусламжийн машин ирээд бид нарыг аваад явсан. ...миний толгой доргисон ба баруун хөлний өсгий бага зэрэг гэмтсэн байсан. ...Надад ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/,

                 - Гэрч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ээжийн төрсөн ах Л.Б- ахын охин Б.Х-, түүний нөхөр Ц.О-, хүү болох О.М- нарын хамтаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 5-р баг Хонгор гэх газраас хамт Тоёота приус 30 маркийн автомашинтай хөдлөөд Хөвсгөл аймгийн Хатгал чиглэлд явж байсан. Тэр үед би унтаж явж байсан ба гэнэт доргилт мөргөлтийн чимээ гарсан. Тэр үед би манаралтын байдалд ороод юу болсон талаар бодсон. Тэгээд хоёр тийш хартал цагдаа нар ирсэн хаалга онгойлгож байсан. Тэгээд машинаас буугаад талийгаач Б.Х- эгчийг бариад зогсож байсан. ...намайг ухаан алдаад сэрэхэд Ц.О- ахын жолоодож явсан бид нарын сууж явсан машины урсгал руу нөгөө хөх өнгийн автомашин орж ирээд мөргөж осол гаргасан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,

                 - Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 86 дугаартай: ”...Амь хохирогч Б.Х-гийн цогцост цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, баруун дунд чөмөгний хугарал дух, баруун зовхи, хацар, хамар, дээд уруул, эрүү, цээж, баруун бугалга, зүүн гуя. өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн гуя өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас мохоо зүйлийн хэт хүчтэй үйлчлэлээр нэгэн цаг хугацаанд үүсгэгдсэн ба цээжний битүү гэмтэл нь нас барахад шууд нөлөөлсөн байна. ...амь хохирогч Б.Х- нь зам тээврийн ослын улмаас цээжин тус газраа битүү гэмтэл авснаар гол судасны цээжний хэсэг урагдаж тасран цус алдаж нас барсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/,

                 - Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 356 дугаартай: “...А.Д-ийн биед зүүн чамархай, зулайн хуйханд няцрал, зүүн чамархайн хуйханд шарх, тархины аалзавчин бүрхүүл дор цус харвалт, хатуу бүрүүл дор цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. ...А.Д-ийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/,

                 - Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 358 дугаартай: “...О.М-гийн биед сээрний ТН11-р нугаламын их биеийн түвшинд шахагдсан хугарал, зулайд шарх, баруун зовхи, зүүн мөр, эрүүнд цус хуралт, баруун зүүн өвдөгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...О.М-гийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/,

                        - Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 357 дугаартай: “...А.А-ын биед зүүн дунд чөмөг болон баруун 7-р хавирганд хугарал, зүүн эгэм ясанд цууралт, дух, баруун хацарт зулгаралт, цээж хэвлий, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...А.А-ын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/,

                 - Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9166 дугаартай: “...Ц.О-ын биед баруун талын 3,4,5,6-р хавирга, зүүн талд 3,6-р хавирганы хугарал, баруун зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн далд зөрөөтэй хугарал, бүсэлхийн 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, аюулхай, баруун, зүүн өвдөгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 118 дугаар хуудас/,

                 - Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Хоохны таг гэх газар Х.Кроссроад маркийн 0025 . улсын дугаартай автомашиныг жолоодож явсан О.Х- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 11.3, 3 дугаар хавсралтын 1.4 дүгээр зүйлүүдэд заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, ” Жолооч замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1, 2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчсөн” гэх дүгнэлт /хх-ийн 123 дугаар хуудас/,

                 - “Авто Тээврийн төв” ТӨҮГ-ын Хөвсгөл аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай: “...Монгол улсын стандарт МNS 4598:2011 нийтлэг шаардлага 4.5-д / Замын хөдөлгөөнд оролцох автотээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн (гс-н.техникийн үйлчилгээ.тохиргоог бүрэн хийсэн.техникийн хяналтын улсын г:-г,тооллогод хамрагдаж тэнцсэн, замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийн с-лпгээ авсан байна./ гэж заасан. Иймд .... улсын дугаартай Хонда Кросс :ад маркын тээврийн хэрэгслийг хариуцагч нь 2018 оны 06 сарын 13 ны өдөр ;;-икийн хяналтын үзлэгт оруулсан бөгөөд 2019 оны 06 сарын 13 ны өдөр болон • ~ө нь 2019 оны автотээврийн техникийн хяналтын улсын үзлэгт оруулах ёстой квөд оруулаагүй байгаа нь нэгдсэн бүртгэл сүлжээнд бүртгэгдээгүй.гэрчилгээнд тэмдэглэл хийлгээгүй зэргээр нотлогдож байна.Энэ нь Монгол Улсын Авто тээврийн кай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь заалт Техникийн хяналтын үзлэг хийсэн счилгээнд заагдсан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн оэгслийг / байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно. гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна Хариуцагч О.Х- нь 2019 оны 07 сарын 16 ний өдрийг хүртэл ... . улсын гаартай Хонда маркын автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан холбогдох хуулийг зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 149-152 дугаар хуудас/,

                 - Шинжээч М.Баттулгаас мэдүүлэг авсан: “...Мөрөн-Алаг-Эрдэнэ чиглэлийн хатуу хучилттай авто замын тухайд Замын хөдөлгөөний дүрмийн 2.24 “Хурдны дээд хязгаарлал 50 км/цаг” гэсэн утгатай тэмдэгний үйлчлэх цар хүрээ нь “хурдны дээд хязгаарлалын төгсгөл” гэсэн тэмдгээр дуусах бөгөөд замын хувьд Мөрөн сумын хойд талын Сүхийн ам руу орж ирэхэд хориглох тэмдгийг цуцалсан “хурдны дээд хязгаарлалын төгсгөл” гэсэн тэмдэг байдаг бөгөөд тухайн хурдны хязгаарлал дуусаагүй үргэлжилж байгаа үед замын дагуу 2.24 “Хурдны дээд хязгаарлал 50 км/цаг” гэсэн тэмдгийг байрлуулсан байдаг. Мөрөн-Алаг-Эрдэнэ чиглэлийн авто замын хувьд тийм байгаа. ...Тэр тэмдэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.13 "Тэгш биш зам” гэсэн анхааруулах тэмдэг бөгөөд доороо 6 км үргэлжилнэ гэсэн анхааруулах утгатай “6 км” гэсэн бичиглэлтэй байгаа. Тухайн зам тээврийн осол нь анхааруулах тэмдэгний хүрээлэл дотор үйлдэгдсэн байх ба жолооч хурдны дзэд хязгаарлалаа өмнөх тэмдгээр зохицуулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох ёстой байсан. ...Осол болсон газраас Алаг-Эрдэнэ сумын чиглэлд “Ослын аюултай хэсэг” гэсэн бичиглэл бүхий 2*1,5 метрийн хэмжээтэй самбар байдаг. Тэр самбарыг жолооч харж хөдөлгөөнд оролцох хурдаа хянаж аюулгүй байдлаа хангах ёстой” гэх тэмдэглэл /хх-ийн 161-162 дугаар хуудас/,

                 - Хөвсгөл “АЗЗА” ТӨХК-ны шинжээч Б.Батмөнхийн: “...А1101 кодтой улсын чанартай Мөрөн-Хатгал чиглэлийн замын 45 км-т буюу Хоохны таг гэдэг газрын замын байдал нь мөнхийн цэвдэгтэй тул авто замын зорчих хэсэгт суулт үүссэн. Хоохны тагийн Мөрөн талаасаа 42 км-т авто замын тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм МИ34596: Монгол улсын стандартын 1.28 “бусад аюултай газар” анхааруулах тэмдэг, 1.13 “Тэгш биш зам” анхааруулах тэмдэг, 2.24 “хурдын дээд хязгаарлал 50 км/цаг” -аас дээш хориглох тэмдэг, Хатгал талаасаа 58 км-т 1.28 “хурдны дээд хязгаарлал 50 км/-цаг”-аас дээш хориглох тэмдэгүүд байдаг. Иймд уг осол нь тухайн авто замын нөхцөл байдлаас болоогүй” гэх дүгнэлт /хх-ийн 172 дугаар хуудас/,

                 - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-82 дугаар хуудас/,

                 - Шүүгдэгч О.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт явж байхад замын хувилууд дээр би машиныхаа жолоог алдаж эсрэг талын урсгал руу орсон. Тэгээд тухайн эсрэг чиглэлийн ургалаар явж байсан Тоёота приус-30 маркын суудлын тээврийн хэрэгсэлтэй миний жолоодож явсан машин мөргөлдөж би осол гаргасан. Би тэр үед 80 км цагийн хурдтай автомашин жолоодож явсан. Би тэр үед Улаанбаатар хотод ажилдаа 2019 оны 07 дугаар сарын15-ны өдөр очих ёстой байсан тул яараад явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.Х-ын иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 182 дугаар хуудас/,

- Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 183 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 184 дүгээр хуудас/,

- Урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 185 дугаар хуудас/,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 375 дугаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1049 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 188-197 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийг санаатай зөрчиж, тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч О.Х- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч О.Х-ын хууль бус үйлдлээс болж 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирч,  шатлгаант холбоотой байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөн ба бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн буюу гэм буруугийн холимог хэлбээрээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, 1 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч О.Х-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа бөгөөд

Шүүгдэгч О.Х-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-т 1.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 203/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохиролд 1.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-т хүлээлгэж өгсөн тухай гар бичвэр, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-т 1.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгч О.Х-ын хохирогч Ц.О-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 31.000.000 төгрөгийг төлж барагдуулах тухай гар бичвэр зэрэг 5 хуудас баримтыг гаргаж өгсөн.

Арван найман насанд хүрээгүй хохирогч А.А-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.А- нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг /хх-ийн 63-64/, арван найман насанд хүрээгүй хохирогч А.Д-, түүний хууль ёсны төлөөлөгч А.А- нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг /хх-ийн 59/ өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Х-ыг арван найман насанд хүрээгүй хохирогч А.А-, А.Д- нарт төлөх төлбөргүй гэж үзэв. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад арван найман насанд хүрээгүй хохирогч О.М-гийн хууль ёсны төлөөлөгч О.О- нь арван найман насанд хүрээгүй хохирогч О.М-гийн эмчилгээний зардалд шүүгдэгчээс 1.000.000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 48/,

Хохирогч Ц.О- шүүх хуралдаанд 20 хуудас хохирлын баримт гарган өгч 22.573.170 нэхэмжилснээс өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг, хэргийн оролцогч бус этгээд Ханджав, Сүбэррэгчаа нарын замын зардал 72.000 төгрөг, хүүхдийн дүрэмт хувцасны мөнгө 165.000 төгрөг, нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримтгүй 505.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түүний бусад нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хангаж шийдвэрлэв. Үүнээс хохирогч Ц.О- жолоочийн хариуцлагын даатгалаар 4.000.000 төгрөгийг авсан, дээрх мөнгийг шүүгдэгч О.Х- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “сар бүрийн 10-нд 350.000 төгрөгийг хийж, нийт 4.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар гэрээ хийсэн” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэж мэдүүлж байх тул дээрх 4.000.000 төгрөгийг, мөн шүүгдэгчээс хохирогчид бэлнээр өгсөн 320.000 төгрөгийг нэмж, нийт 4.320.000 төгрөгийг хохирогчийн нэхэмжлэлээс хасч, шүүгдэгч О.Х-аас 16.011.170 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-т олгохоор шийдвэрлэв.

Амь хохирогч Б.Х-гийн хууль ёсны төлөөлөгч О.О- талийгаачийн буяны ажилд зарцуулсан 20.000.000 төгрөг /хх-ийн 48/, шүүхийн хэлэлцүүлэгт талийгаачийн ажил явдалд зарцуулсан 5.000.000 төгрөгийг нэхэмжилж, шүүх хуралдаанд 9 хуудас баримт гарган өгснөөс шүүгдэгч нь 2.500.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн болох нь тогтоогдож байх тул түүний гаргаж өгсөн нотлох баримтуудаас шатахууны 65.000 төгрөгийн, тээврийн зардлын 9.600 төгрөгийн, ажилд явдалд зориулсан барааны үнэ  13.900 төгрөгийн, хүнсний барааны үнэ 127.272 төгрөгийн, ажилд явдалд зориулсан хүнсний барааны үнэ 675.000 төгрөгийн, ганданд ном уншуулсан 11.000 төгрөгийн, ажилд явдалд зориулсан барааны үнэ  44.900 төгрөгийн, ажилд явдалд зориулсан хүнсний барааны үнэ 36.500 төгрөгийн, ажилд явдалд зориулсан хүнсний барааны үнэ 33.580 төгрөгийн, эм тарианы үнэ 10.750 төгрөгийн,  ажилд явдалд зориулсан хүнсний барааны үнэ 45.700 төгрөгийн, ажил явдлын хандивт зориулж хийсэн хулдаасны үнэ 66.500 төгрөгийн, ажилд явдалд зориулсан барааны үнэ 34.200 төгрөгийн, ажилд явдалд зориулж авсан хүнс, барааны үнэ 81.300 төгрөгийн, ажилд явдалд зориулсан шатахууны үнэ 64.000 төгрөгийн, ажил явдалд зориулсан хүнс, барааны үнэ 13.000 төгрөгийн, ажил явдалд зориулсан хүнс, барааны үнэ 72.070 төгрөгийн, ажил явдалд зарцуулсан шатахууны үнэ 59.250 төгрөгийн, ганданд номд уншуулсан 8.500 төгрөгийн, ганданд номд уншуулсан 8.500 төгрөгийн, ганданд номд уншуулсан 8.500 төгрөгийн, ганданд номд уншуулсан 8.500 төгрөгийн, ажил явдалд зориулсан хүнс барааны үнэ 470.580 төгрөгийн, ажил явдалд зарцуулсан шатахууны үнэ 55.500 төгрөгийн, ажил явдалд зарцуулсан шатахууны үнэ 48.000 төгрөгийн, ажил явдалд зарцуулсан барааны үнэ 14.800 төгрөгийн, ажил явдалд зориулсан цэцэгний үнэ 161.000 төгрөгийн, ажил явдалд зориулсан барааны үнэ 61.000 төгрөгийн, ажил явдалд зориулсан хэвлэлийн үнэ 21.000 төгрөгийн, ганданд ном уншуулсан 16.500 төгрөгийн, ажил явдалд зориулсан хүнсний барааны үнэ 32.891 төгрөгийн, гандан ном уншуулсан 5.000 төгрөгийн, ажил явдалд зориулсан хүнс, барааны үнэ 154.800 төгрөгийн, ажил явдалд зарцуулсан шатахууны үнэ 40.000, ажил явдалд зарцуулсан шатахууны үнэ 40.000 төгрөгийн, ганданд ном уншуулсан 10.000 төгрөгийн, ажил явдалд зарцуулсан шатахууны үнэ 49.100 төгрөгийн, ганданд ном уншуулсан 5.000 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч О.Х-аас 558.087 төгрөгийг гаргуулж амь хохирогч Б.Х-, арван найман насанд хүрээгүй хохирогч О.М- нарын хууль ёсны төлөөлөгч О.О-т олгох нь зүйтэй байна.

Хохирогч Ц.О- нь цаашид энэ хэрэгтэй холбоотойгоор өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх, амь хохирогч Б.Х-, арван найман насанд хүрээгүй хохирогч О.М- нарын хууль ёсны төлөөлөгч О.О- нь амь хохирогч Б.Х-гийн амь нас, түүний амь нас хохирсноос үүдэн гарах хор уршиг, арван найман насанд хүрээгүй хохирогч О.М-гийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийг, арван найман насанд хүрээгүй хохирогч А.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.А-,  арван найман насанд хүрээгүй хохирогч А.Д-ийн хууль ёсны төлөөлөгч А.А-, арван найман насанд хүрээгүй хохирогч Ж.О-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Ө- нар арван найман насанд хүрээгүй хохирогч нарын эрүүл мэндэд цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.      

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай: 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийнтусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөөгүй, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогч нараас уучлалт гуйж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч О.Х- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 185/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 188-197/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Х- нь хохирогч Ц.О-т 320.000 төгрөгийг, амь хохирогч Б.Х-, арван найман насанд хүрээгүй хохирогч О.М- нарын хууль ёсны төлөөлөгч О.О-т 2.500.000 төгрөгийг өгсөн, шүүх хуралдаанд “хохирогч нарт 31.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Одоо шууд хохирол төлөх боломжгүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаад хохирлоо төлнө” гэж байгааг хохирол төлбөр төлөхөө бодитоор илэрхийлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлнэ гэдэг нь бодитоор төлөх боломж бий болгосон байхыг ойлгоно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч О.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч О.Х-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг, мөн шүүгдэгчийн эрүүл мэнд, нас, хувийн байдлыг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч О.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.Х-ын ... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хачгин овогт Оюундэлгэрийн О.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оюундэлгэрийн О.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Х-аас 16.011.170 /арван зургаан сая арван нэгэн мянга нэг зуун дал/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О- /.../-т, 558.087 /таван зуун тавин найман мянга наян долоо/ төгрөгийг гаргуулж амь хохирогч Б.Х-, арван найман насанд хүрээгүй хохирогч О.М- нарын хууль ёсны төлөөлөгч О.О- /.../-т тус тус олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.Х-ын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ