Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 689

 

 

 

                                                           

 

 

 

 

 

2019         09          07                                   2019/ШЦТ/689

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж, шүүгч Б.Халиун, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй ,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Л.Соёмбо,

Насанд хүрээгүй хохирогч: Ө.Х хууль ёсны төлөөлөгч Я.Өөлд,

Шүүгдэгч: С.М, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М -д  холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 55 тоот тогтоолоор хэргийг харьяаллын дагуу шилжүүлснийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Хархираа суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа краны засварчны ажил хийдэг гэх, ам бүл-2, ээжийн хамт, ,  урьд ял шийтгэлгүй  С.М  

Холбогдсон хэргийн талаар: С.М нь 2018 оны 8 дугаар сарын 21, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 10-77/б тоотод оршин суух бага насны хүүхэд /12 настай/ Ө.Халиунагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон. С.М нь 2018 оны 10 дугаар сарын 05, 2018 оны 10 дугаар сарын 14, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн түрээсийн байрандаа /15 настай/ Э.Чимэддүүрийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ө.Х хууль ёсны төлөөлөгч Я.Өөлд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өглөө 04 цагт ажилдаа явж орой гэртээ ирдэг. Нэг өдөр ажил дээр байж байхад манай охин залгаад цагдаагийн газраас надтай уулзана гэж байна гэж надад хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл цагдаа надад 108 дугаарын утсанд таны охины талаар мэдээлэл ирсэн учраас танай охинтой уулзаж, асуух зүйл байна гэж хэлсэн. Тэгээд би энэ хэргийн талаар мэдсэн. Охиноосоо яагаад энэ хэргийн талаар хэлээгүй юм бэ гэхэд гэр бүлийнхээ хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд хэлээгүй гэдгээ надад хэлсэн. Тухайн үед С.М хэдэн сар олдоогүй. Тэгээд охиноо наад хүнтэйгээ харьцахаа больж болохгүй шүү, уулзъя гэвэл цагдаад барьж өгнө гэж хэлсэн. Тэгээд хэдэн сарын дараа манай охин нөгөө хүн чинь уулзъя гэж байна гэхээр нь би энэ талаар нь мөрдөгчид мэдэгдсэн. Мөрдөгч манай охиныг гэрийн гаднаас дагаж байгаад С.М тэй уулзах үед нь барьсан. С.М ийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ө.Ө.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Ө.Х  гэсэн фэйсбүүк хаягтай бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр над руу фэйсбүүк чатаар “Бүхнийг чадагч” гэсэн хаягтай хүнээс сайн уу танилцъя гэсэн чат ирсэн ...би 12 настай чи хэдэн настай вэ гэж асуухад 18 настай гэж насаа хэлээд бид хоёр ойр зуурын зүйл чатаар бичиж танилцсан. ...Тэр хүн 2 хоногийн хугацаанд зүгээр ойр зуурын зүйл асууж байгаад 3 дахь хоногоосоо чамайг тэврээд хэвтэх юмсан, үнсэх юмсан, хоёулаа уулзах уу гэж чатаар бичих болсон. ...2018 оны 9 дүгээр сард фэйсбүүк чатаар нэрийг нь хэн гэдэг юм бэ гэж асуухад Монголоо гэж нэрээ хэлж байсан ...2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 9 цагийн үед фэйсбүүкээрС.Мнь хоёулаа уулзах уу гэхээр нь би тэгье, гэртээ байна гэж хэлсэн, яг хаана уулзах аа надад хэлээгүй байсан, 11 цагийн орчимд миний 98272797 гэсэн утас руу 95790238 гэсэн утаснаас залгаад танай гэр чинь хаана вэ одоо очлоо гэхээр нь хорооллын эцэст байдаг 113 дугаар сургуулийн хойшоо яваад цэнхэр ТҮЦ өнгөрөөд дээшээ өгсөөд улбар шар дээвэртэй байшин манайх гэж зааж өгсөн. Удалгүй 13 цагийн үед гараад ир ирчихлээ гэж ярихаар нь би гэрээсээ гараад очтол 160 см орчим өндөртэй, дээгүүрээ хар өнгийн бөөрөнхий захтай даавуун цамцтай, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, улаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн зогсож байсан. Шууд л танай гэрт хэн байгаа юм бэ гэж асуусан. Би дүүтэйгээ хоёулаа байгаа гэхэд танайх руу би оръё гэхээр нь би дагуулаад орсон ...Дүүг гэрээс дөнгөж гараад явангуутС.Мнь намайг хойд талын ор луу түлхэж хэвтүүлээд миний өмсөж байсан палажийг дээш нь сөхөөд дотоожийг ил гаргаад утсан дээрээ зураг дараад бичлэг хийсэн би зураг дарж яах гэж байгаан гэхэд чи одоо надтай унтахгүй бол би энэ зургийг чинь яг одоо фэйсбүүктэй хүмүүст харагдахаар пост тавьлаа, энэ зураг бичлэгээ устгуулмаар байвал яг одоо надтай унт гэхээр нь би зураг тавьчих байх гэж айгаад тэгье гэхэд шууд миний өмсөж байсан палаж, дотоож хоёрыг тайлаад өөрийнхөө өмдийг өвдөг хүртэл шувтлаад тэгээд шууд миний дээр гараад миний боожгой руу бэлэг эрхтнээ хийгээд хөдлөөд байсан, 10-аад минут бэлгийн харьцаанд ороод миний дээрээс босоод өмдөө татаад надтай ярьж байгаарай гэж хэлээд гэрээс шууд гараад явчихсан. Би хувцасаа аваад дотоожоо өмсөх гэтэл миний бэлэг эрхтнээс цус гарчихсан байсан. Би алчуур норгож байгаад бэлэг эрхтэн, орны бүтээлэг зэргийг арчаад дотоожоо өмстөл миний бэлэг эрхтнээс зунгааралдсан цагаан, шаргалдуу өтгөн зүйл гараад дотоож муухай болчихоор нь би сольж өмссөн. Миний гэдэснээс доошоо их өвдөөд байсан, би аав ээждээ хэлж болохгүй байх одоо яах вэ гээд их олон зүйл бодсон. ...Тэр өдрийн орой 18 цагийн үед над рууС.М чат бичээд дахиад хэзээ уулзах уу хоёулаа одоо ганц уулзаад хэн хэндээ гай болохгүй салъя гэж хэлсэн ...Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өглөө 6 цаг өнгөрч байхад цонх тогших чимээ гарсан би хөнжлөө сөхөөд харталС.М байсан, намайг хаалгаа онгойлго гэхээр нь би хаалгаа онгойлгож өгөөгүй.С.Мнь манай зүүн талын онгорхой байсан том цонхоор гэрт орж ирээд дүү бид хоёрын унтаж байсан орон дээр шууд өмдөө тайлаад миний хөнжилд орж ирсэн. Би яах гэж байгаа юм дүүгээ сэрээлээ шүү гэхэд чимээгүй бай би чиний зургийг чинь аав, ээжид чинь үзүүлнэ шүү гэхээр нь би айгаад дуугүй байсан тэгтэл миний дотоожийг тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд 5-6 минут бэлгийн ажил хийгээд орноос босоод 00-н цаас аваад бэлэг эрхтнээ арчаад надаас чиний сарын тэмдэг ирчихсэн юм уу гэж асуухаа рнь би ирчихсэн байгаа гэж хариулсан. Нөгөө өрөө рүүС.М ороод 2-3 минут болоод над дээр ирээд намайг өргөж орноос аваад нөгөө өрөөнд матрасан дээр хэвтүүлсэн, би санамсаргүй байдлаар хартан манай буйдангийн дэрийг босгоодС.М гар утсаа түшүүлээд матрас руу харуулсан байдалтай тавьчихсан байхаар нь би энэ юу болж байгаа юм бэ яах гэж байгаа юм бэ гээд уйлсан чинь С.М би одоо хөдөө явах ажилтай байгаа чамайг санах байх гэж бодоод бичлэг хийсэн юм аа уучлаарай гээд бичлэгээ устгаад байх шиг байсан. Яг устгасан үгүйг нь би сайн мэдэхгүй байна.С.М одоо хоёулаа дахиад нэг унтая гэхээр нь би яах гээд байгаа юм бэ одоо яв л даа гэж хэлээд зөндөө уйлсан чинь за за явлаа гээд гэрээс гараад явсан. Тэр өдрийн оройноос эхлээдС.М фэйсбүүк чатаар чи орон дээрх цусаа цэвэрлэсэн үү угаасан уу хоёулаа дахиж хэзээ уулзах уу одоо хичээл орох гэж байгаа юм чинь бэлэг гээд би чамд 20.000 төгрөг өгье мөн жирэмснээс хамгаалах эм чамд өгнө чи уугаарай гэсэн. ...2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр фэйсбүүк чатаар С.М гэрийн чинь тэнд эм, мөнгө хоёр тавьчихсан байгаа гээд нуусан газрыхаа зургийг над руу явуулсан. Би тэр зургаар нь очиж үзэхэд тамхины хайрцаг дотор 2 ширхэгтэй цагаан өнгийн эм, 20.000 төгрөгтэй хийчихсэн байсан. Би эмийг нь тэр дор нь уугаад мөнгийг нь үрчихсэн ...Мөнхтөр нь 2018 оны 8 дугаар сарын 21-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нийт 2 удаа ирсэн ...би дур ханах гэдгийг мэдэхгүй байна ...Надтай 2 удаа бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй ...одоо миний биед зовиур бол байхгүй. Тэгэхдээ их хэцүү байгаа, би хааяа амьдармааргүй, уйлмаар санагдаад байгаа ...би маш их гомдолтой байна. Бас маш их айж байна. Тэр хүнийг дахиж хэзээ ч царайг нь хармааргүй байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-86-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Э.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би “............” гэсэн фэйсбүүк хаяг ашигладаг, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны үед байх яг өдрөө сайн санахгүй байна “Buhniig chadagch” нэртэй фэйсбүүк хаягнаас танилцая гэж чат ирэхээр нь би за гэж хариу бичихэд чи хэдэн настай вэ гэж шууд нас асуусан, би 15 настай гэж хэлээд өөрөөс нь насыг нь, нэрийг нь асуухад 18 настай, Азаа гэдэг чи хаана байдаг вэ утасны дугаар чинь хэд вэ гэхэд нь би Баянзүрх дүүргийн 1000 оюутны байрны хойшоо Монелд байдаг, миний утас 86588278 гэж бичээд тэр өдрөө өөр олигтой зүйл ярилцаагүй ...хэд хоног чатлаад байж байхад намайг хүнтэй унтаж үзсэн үү гэж асуусан би унтаж үзээгүй гэхэд мхн гэж хариу явуулсан ...фэйсбүүк чатаар намайг үерхэх үү гэж асуугаад би зөвшөөрөөд бид хоёр үерхсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын эхээр бид хоёр утсаар ярьж байгаад Баянбүрдийн автобусны буудал дээр уулзаад бид хоёр түрээсийн байранд нь очоод кино үзэж байгаад бэлгийн харьцаанд орсон. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр уулзаад бас гэрт нь очиж бэлгийн харьцаанд орсон. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр уулзаад бас гэрт нь очиж бэлгийн харьцаанд орсон ...бид хоёр гурван удаа бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй. Надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй. Би өөрөө хүсэж бэлгийн харьцаанд орсон. ...Би дур тавина гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Тэгэхдээ бэлгийн харьцаанд орж дууссаны дарааС.М 00-ын цаасаар бэлэг эрхтнээсээ гарсан шингэн зүйлээ арчаад байсан. Мөн миний боовноос шингэн зүйл гардаг. ...Надаас цус гарсан. Би айгаад яанаа гэхэдС.М зүгээрээ зүгээр гээд байсан. Бас аймар өвдсөн ...надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 92-94-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 10 дугаар сарын үед 7в ангид хамт сурч байхад сар өдрийг нь сайн санахгүй байна манай хичээл өдөр 13:30 минутаас орой 18:45 минутын хооронд хичээл ордог бөгөөд 5 дахь өдөр хичээлд суугаад их завсарлагаан буюу 15 цагийн орчимд ангидаа суугаад Ө.Х, бас найз Энэргүнж бид гурав 2 дугаар салааны урд хэсэгт суугаад гурвуулаа ярилцахад Энэргүнж бид хоёр нээх нууц байхгүй гээд Ө.Х нь нууцаа ярихаар болоод ярихдаа “...би 1 сарын өмнөөс фэйсбүүкийнхээ хаягаар нэг эрэгтэй хүүхэдтэй танилцаад” гэхээр нь ямар хаягтай хүүхэд байсан юм гэж асуухад “бүхнийг чадагч” гэсэн хаягтай хүүхэдтэй танилцсан нилээн хэд хоног чатлаж байгаад Ө.Х нь өөрийнхөө гэрийн хаягийг нөгөө эрэгтэйдээ зааж өгөөд аав, ээжийг нь ажилдаа явчихсан, төрсөн эгч дүү хоёр нь гэмтлийн эмнэлэг рүү өөр байрлуугаа явчихсан байхад нөгөө залуу нь Ө.Хгийн гэр хороолол дундах хашааных нь гадаа ирээд залгахаар нь Ө.Х гэртээ ганцаараа  байсан учраас гэртээ оруултал тухайн үед Ө.Х өнгийг нь мэдэхгүй сарпанчикан палаж өмссөн байхад нь нөгөө эрэгтэй алагдаж газарт унагаагаад миний зургийг аваад энэ зургийг чинь фэйсбүүк дээр тавих болно гэж сүрдүүлж үгүй бол надтай яа гэж хэлсэн ...Хичээл тарах гэж байхад Ө.Х тай дахиж уулзаад наад асуудлаа 108-д залгаж хэлсэн юм уу гэхэд айгаад хэлээгүй гэж хэлсэн. 108 утасны дугаар нь хүүхэд хамгаалах төвийн утас гэж боддог. Ингээд би хичээлээ тараад гэртээ очоод өөрийхөө 95630290 дугаарын утсаараа 108 дугаарын утас руу /цаг хэд болж байсныг санахгүй ямар ч байсан орой болчихсон байсан, 21 цагийн орчимд байх/ залгаад ярих гэсэн боловч зүрх хүрэхгүй байсан. Тэгтэл 108 дугаар луу залгасан байсан учраас над руу зөрүүлж залгахаар нь найз Ө.Хгийн надад хэлсэн зүйлийг бүгдийг эхнээс нь маш сайн тайлбарлаж хэлж өгсөн ...Ө.Х гэсэн фэйсбүүк хаягтай, нөгөө эрэгтэй хүнийхээ фэйсбүүк хаягийг Bukhniig chadagch гэсэн фэйсбүүк хаяг надад харуулж байсан. ...Надад нөгөө залуутайгаа харилцсан чатаа үзүүлсэн ба би нээх сайн уншаагүй, хичээл орох гээд яараад бас их чатууд байсан учраас доод талын хэсгийг нь харахад чи өөр хүнтэй болсон юм уу гэхэд үгүй гэхэд чи яг өөр хүнтэй болчихсон юм байна гэсэн байсан”  гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 104-105-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Ч.Ю мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр над руу Buhniig chadagch” гэх нэртэй фэйсбүүк хаягаас танилцая гэсэн мессеж ирсэн. Тэгээд бас өөр нэг сонин нэртэй хаягаас надтай харилцаж байгаад би өөрийхөө бэлэг эрхтний болон нүцгэн зургуудыг явуулсан. Тэгсэн чинь тэр хүн намайг “надтай уулзаж бэлгийн харьцаанд орохгүй бол энэ зургуудыг чинь олон нийтийн сүлжээнд тавина шүү гэж намайг дарамталсан. Би айгаад аав, ээждээ болсон асуудлыг хэлсэн. ...миний нүцгэн зургууд болон  бэлэг эрхтний зургийг олон нийтийн сүлжээнд тараана гэж маш олон удаа айлгаж дарамталсан”  гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 108-109-р хуудас/

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “миний охин Б  фэйсбүүк цахим хуудасны Д.Т.Б гэсэн хаяг руу нь 2018 оны 12 дугаар сарын эхээр Bataa Batka гэсэн хаягнаас Hi гэсэн чат бичээд чатаар танилцсан гэсэн. 4-5 хоног билүү, 5, 6 хоног чатаар харилцаж байгаад нөгөө хүн нь нүцгэн зургаа явуулаач хүнтэй унтаж үзсэн үү гэж муухай асуултууд асуухад нь миний охин давраад байгаарай гэж бичиж байгаад сүүлд нь зураг нэхээд байхад нь нэтээс эмэгтэй хүний бэлэг эрхтний зураг явуулсан гэсэн. Тэгтэл тэр хүн нь уулзахгүй бол зургийг чинь олон нийтийн сүлжээнд тавьлаа гэхэд нь миний охин фэйсбүүкийг хаягийг нь блок хийсэн гэсэн”  гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 64-65-р хуудас/

Гэрч А.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 63-р хуудас/

Гэрч Я.Ө  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 102-103-р хуудас/

Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 112-113-р хуудас/

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 114-116-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №Х-11545 тоот дүгнэлт: 1. Ө.Х  биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Ө.Х бэлгийн замын халдварт өвчингүй байна. 3. Ө.Х үтрээнээс авсан арчдас наалдацанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. 4. Ө.Х охин хальсанд сорвижил үүсээгүй, хуучин урагдалтай байна. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бэлгийн харьцаанд орох үед үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 131-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №3646 тоот дүгнэлт: 1. Э.Чнь бэлгийн бойжилт олсон байна. 2. Э.Ч охин хальс хуучин урагдалтай байх ба бэлгийн харьцаанд орсон байна. 3. Э.Чүтрээний хальс наалдацанд биологийн шинжилгээгээр бэлгийн эс илрээгүй байна. 4. Э.Чнь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 5. Э.Ч  биед гэмтэл тогтоогдсонгүй. 6. Э.Ч нь B/III/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 131-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №-310 дугаар дүгнэлт: “1. С.М нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна. 2. С.М нь асуултанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. С.М нь хэрэг хариуцах чадвартай байна. 4. С.Мд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 134-136-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1863 тоот дүгнэлт: 1. С.М нь хурьцал үйлдэх чадвартай байна. 2. Бэлэг эрхтний толгойн арьсан дор гадны биеттэй байна. Шодойн урт 10.5 см, өргөн 3.3см, өндөр 3.3см, бэлэг эрхтний толгойн өргөн хэмжээ 2.7 см, өндөр 2.3 см байна. 3. Бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү өвчинтэй байна. 4. Цус нь 4 дүгээр бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 138-р хуудас/

Нас тоолсон тэмдэглэлд: “Ө.Х нь хэдэн настай байсныг тоолоход: ...2018 оны 8 дугаар сарын 21-ны өдөр буюу яллагдагч С.М нь анх удаа хүчиндэх үед 12 нас 3 сар 12 хоногтой, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр буюу яллагдагч С.М нь 2 дахь удаагаа хүчиндэх үед 12 нас 3 сар 18 хоногтой байсан болохыг тогтоов” /1-р хавтаст хэргийн 192-р хуудас/

Нас тоолсон тэмдэглэлд: “Э.Ч нь хэдэн настай байсныг тоолоход: ...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буюу яллагдагч С.М тэй анх удаа бэлгийн харьцаанд орох үедээ 15 нас 8 сар 7 хоногтой, 2018 оны 10 дугаар сарын 14-ны өдөр буюу яллагдагч С.Мтэй 2 дахь удаагаа бэлгийн харьцаанд орох үедээ 15 нас 8 сар 16 хоногтой, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр буюу яллагдагч С.Мтэй 3 дахь удаагаа бэлгийн харьцаанд орох үедээ 15 нас 9 сар 9 хоногтой байсан болохыг тогтоов” /1-р хавтаст хэргийн 192-р хуудас/

Яллагдагч С.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “би 2018 оны 8 дугаар сарын дундуур өөрийн “Бүхнийг чадагч” нэртэй фэйсбүүк цахим хаягаараа Ө.Х гэсэн хаяг руу чат бичиж бид хоёр танилцаж байсан. 2-3 хоног чатлаж байгаад 2018 оны 8 дугаар сарын 15-16-ны үеэр байх яг өдрөө сайн санахгүй байна. Би завтай бол уулзах уу чат бичихэд тэгье гэхээр нь би гадуур юм үзэж зугаалах уу гэж асуухад гэртээ дүүтэйгээ байна гарч чадахгүй чи манайд хүрээд ир гэсэн би танихгүй айлд очоод яах юм бэ аав, ээж чинь мэдвэл уурлана гэхэд Ө.Х  зүгээр гээд гэрээ хаана байдгийг зааж өгсөн. ...маргааш нь би Ө.Х тай чаталж байгаад гэрт нь дахиж очоод дүүтэйгээ хоёулаа байсан. Арын өрөөнд бид хоёр ороод орон дээр нь юм ярьж сууж байгаад би үнсээд орон дээр хэвтээд урд нь чи найз залуутайгаа хэдэн удаа унтсан бэ гэж асуухад 2 удаа унтаад салсан гэхээр нь би өвдсөн үү гэж асуухад жаахан цус гараад жаахан л өвдсөн гэхээр нь би хоёулаа унтах уу гэхэд тэгье гэсэн. ...Ө.Х гийн өмдийг доош нь хагас шувтлаад дээр нь гарч хэвтээд бэлэг эрхтнээ Ө.Х гийн бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байгаад өвдөж байна уу гэж асуухад үгүй гэсэн ...20 орчим секунд болоод Ө.Х дуу гаргаад байсан учраас би дүүг нь мэдчих байх гэж бодоод болиод өмдөө татаад жаахан юм ярьж сууж байгаад явсан ...хэд хоногийн дараа би Ө.Х гийн гэрт өглөө эрт очоод цонхыг нь нүдсэн чинь Ө.Х хөнжлөө сөхөж хараад буцаад хэвтээд өгөхөөр нь би гэр лүү нь ортол дүүтэйгээ хамт ар талын өрөөний орон дээр унтаж байсан ...Ө.Х г суулгаад үнсэж эхэлсэн, хойш нь хэвтүүлээд бандаашийг нь тайлаад өөрийнхөө өмдийг шувтлаад бэлэг эрхтнээ хийгээд хөдөлсөн чинь миний бэлэг эрхтэнд нойтон юм мэдрэгдээд гаргаж хартал миний бэлэг эрхтэн цус болчихсон байсан, би Ө.Хгийн дээгүүрээ унтлаганы богино даашинзтайгаа доогуураа нүцгэн сууж байгаа хөөрхөн харагдаад байсан учраас гар утсаараа зургыг нь дарсан чинь Ө.Х уурлаад миний нүцгэн зургаар яах гээд байгаан гэхээр нь би зүгээрээ хааяа санахаараа харж байя гэтэл Ө.Х уурлаад уйлахаар нь би айгаад тэр дор нь устгаад гэрээс нь гарсан ...Би Ө.Хд  хүч хэрэглээгүй, нийт 2 удаа бэлгийн харьцаанд орсон ...Би чатаар эхэлж танилцаад эхлээд нүүрнийхээ дараа нь биеийнхээ дараа нь нүцгэн зургаа явуулчих гэж хэлдэг. Зургаа явуулсан охидуудаас хүнтэй унтаж үзсэн үү гэж асуугаад уулзах уу гэдэг. Уулзахгүй гэвэл над руу явуулсан зургуудыг чинь фэйсбүүкт тавьж хүмүүст харуулана шүү гэж хэлдэг. Би зургийг ил тавьж байгаагүй зүгээр тэр охидуудтай уулзах гэж худлаа ярьдаг юм”

“би Ч-тэй үерхээд 1 сар гаран болсон байна. Би Ө.Хг насанд хүрээгүй гэдгийг нь мэдэж байсан боловч бага насны гэдгийг нь мэдээгүй юм” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 178-183, 184-186-р хуудас, 2-р хавтаст хэргийн 66-68-р хуудас/

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт “Я.Ө хохирлын эмчилгээний зардлаас өөрийн санаачилгаар урьдчилан 300.000 төгрөгийг хүлээлгэн өгөв” /2-р хавтаст хэргийн 3-р хуудас/

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт “Я.Ө  миний бие С.Мийн авга ах Ш.Батсүхээс 1.000.000 төгрөг хүлээн авлаа” /2-р хавтаст хэргийн 4-р хуудас/

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт “С.Мийн авга ах Б-с хохирлын мөнгө 500.000 төгрөг хүлээн авлаа” /2-р хавтаст хэргийн 5-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Ө.Х хууль ёсны төлөөлөгч Я.Өөлдийн мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт “Я.Ө би яллагдагч С.М өөс дахин нэхэмжлэх зүйл байхгүй хохирлыг бүрэн төлүүлсэн тул нэмж гаргах санал хүсэлт гомдол байхгүй тул шүүх хуралд оролцохгүй” /2-р хавтаст хэргийн 6-р хуудас/

Шүүгдэгч С.М, хохирогч Э.Ч, Ө.Х хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 22-24-р хуудас/

Шүүгдэгч С.М ийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 207-р хуудас/

Шүүгдэгч С.М ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /1-р хавтаст хэргийн 211-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.М нь 2018 оны 8 дугаар сарын 21-н, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 10-77/б тоотод оршин суух бага насны хүүхэд болох 12 настай Ө.Х хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  насанд хүрээгүй хохирогч Ө.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №Х-11545 тоот дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №-310 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1863 тоот дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч Ө.Х нас тоолсон тэмдэглэл, шүүгдэгч С.М ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр бүрдэл төгсдөг гэмт хэрэг байна. Мөн зүйлийн дор хууль тогтоогчийн хийсэн тайлбарт “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэжээ.

Шүүгдэгч С.М нь бага насны хүүхэд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн дор хууль тогтоогчийн хийсэн тайлбарт “Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж зааснаар 14 насанд хүрээгүй хохирогч Ө.Х /12 настай/-ын хүсэл зоригийн эсрэг түүнд хүч хэрэглэж, зураг бичлэгийг олон нийтэд тараана зэргээр дарамтлан сүрдүүлж, эрхшээлдээ байгааг далимдуулан 2018 оны 8 дугаар сарын 21, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 10-77/б тоотод үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг халдаж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн  гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч С.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч С.М нь хохирогч Ө.Хг 12 настай гэдгийг мэдээгүй гэж мэдүүлэх боловч хохирогчийн бага насны хүүхэд болохыг субъект мэдсэн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байна.

Прокуророос С.М ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч С.М нь 2018 оны 10 дугаар сарын 05, 2018 оны 10 дугаар сарын 14, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн түрээсийн байрандаа арван зургаан насанд хүрээгүй буюу 15 настай хохирогч Э.Ч  14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Э.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №3646 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №-310 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1863 тоот дүгнэлт, хохирогч Э.Ч  нас тоолсон тэмдэглэл, шүүгдэгч С.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол бүрдэл төгсөнө. Шүүгдэгч С.М нь гэмт хэрэгт холбогдох үедээ 18 насанд хүрсэн байсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Э.Чмэдүүлсэн ““Buhniig chadagch” нэртэй фэйсбүүк хаягнаас танилцъя гэж чат ирэхээр нь би за гэж хариу бичих үед чи хэдэн настай вэ гэж шууд нас асуусан, би 15 настай гэж хэлээд өөрөөс нь насыг нь, нэрийг нь асуухад 18 настай,” гэх мэдүүлэгээр нотлогдож байна. Хохирогч Э.Чнас тоолсон тэмдэглэлээр “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буюу яллагдагч С.Мтэй анх удаа бэлгийн харьцаанд орох үедээ 15 нас 8 сар 7 хоногтой, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр буюу яллагдагч С.Мтэй 2 дахь удаагаа бэлгийн харьцаанд орох үедээ 15 нас 8 сар 16 хоногтой, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр буюу яллагдагч С.Мтэй 3 дахь удаагаа бэлгийн харьцаанд орох үедээ 15 нас 9 сар 9 хоногтой байсан болохыг тогтоов” гэжээ. Э.Чнь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...бид хоёр гурван удаа бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй. Надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй. Би өөрөө хүсэж бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь 18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол бүрдэл төгсөнө. Хохирогч нь бэлгийн харьцаанд орохыг хэдийгээр зөвшөөрсөн байдаг боловч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй хохирогчийн бэлгийн эрх, эрх чөлөөнд халдсан, нийгмийн ёс суртахуун, 16 насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн бойжилт, бие бялдарын зөв хөгжилд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан байдаг. Шүүгдэгч С.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Прокуророос С.М ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.М ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн хүн болох С.М нь 15 настай хохирогч Э.Чимэддүүрийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсонд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Ө.Ххууль ёсны төлөөлөгч Я.Өөлдөд хохирол төлбөрт 1.800.000 төгрөгийг хохирол төлбөрт хүлээлгэн өгсөн, насанд хүрээгүй хохирогч Э.Чнь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч С.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.М нь хэдийгээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч үргэлжилсэн үйлдлээр бага насны болон насанд хүрээгүй хохирогчдын бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.800.000 төгрөг төлсөн боловч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх насаар хорих ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч С.М  нь энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчлагдсан, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баривчлагдсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба нийт 261 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжмлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүхээс шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэгт тухайн зүйлийн хэсэгт заасан хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тухайн зүйлийн хэсэгт заасан хорих ялыг тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С.М -г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн хүн болох С.М нь 15 настай хохирогч Э.Ч  14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсонд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих  ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 17 жилийн хугацаатай байхаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М д оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч С.М ийн цагдан хоригдсон 261 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.М ийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР

          

                                               ШҮҮГЧИД                           Б.ХАЛИУН

                          

                                  П.АРИУНБОЛД