Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1220

 

 

 

 

 

 

 

 

 

МАГАДЛАЛ

2019.12.5                                                        1220

 

 

 

 

С.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор А.Дүүрэнбилэг,

          шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/689 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Мийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1805050221274 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Галзад овгийн С.М, 1986 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа краны засварчины ажил эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 285 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ОЭ86112134/;

2018 оны 8 дугаар сарын 21, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 10-77/б тоотод оршин суух бага насны хүүхэд /12 настай/ Ө.Хгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон,

С.М нь 2018 оны 10 дугаар сарын 5, 2018 оны 10 дугаар сарын 14, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрандаа /15 настай/ Э.Чг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Галзад овогт С.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн хүн болох С.М нь 15 настай хохирогч Э.Чг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 17 жилийн хугацаатай байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч С.Мийн цагдан хоригдсон 261 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, С.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь урьд өмнө ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өөрийн санаачлагаар бүрэн төлж 1.800.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Өөлдөд хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбогдуулан Я.Өөлдийн мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт “Я.Өөлд би яллагдагч С.Мөөс дахин нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлыг бүрэн төлүүлсэн” тул нэмж гаргах санал, гомдол, хүсэлт байхгүй тул шүүх хуралд оролцохгүй. /2-хх 6/

Миний бие нь өөр бусдад төлөх төлбөр байхгүй. Би өндөр настай ээжийгээ /65 настай/ асран халамжилж, хамт амьдардаг. Миний бие нь анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хэргээ үнэн зөв мэдүүлсээр ирсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна.

Иймд миний ар гэрийн нөхцөл байдал, миний хувийн байдал, мөн дээрх үндэслэлүүд болон нөхцөл байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөрүүлэн, багасгаж өгнө үү. Ээжийгээ амьд мэнд байхад нь уулзаж асран сувилж, ачийг нь жаахан ч гэсэн хариулах боломж олгооч гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Би нийт жил гаруй хугацаанд хоригдож байна. Энэ хугацаанд маш их зүйлийг ухаарсан. Хөгшин ээжийгээ амьд байгаа дээр нь гарч очиж уулзахыг хүсч байна. Иймд ял шийтгэлийг минь багасгаж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч С.Мийн өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч С.Мийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч С.Мд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч С.Мд оногдуулсан 17 жилийн хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна. Шүүгдэгчийн гомдолд дурдсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

С.М нь 2018 оны 8 дугаар сарын 21, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 10-77/б тоотод оршин суух бага насны хүүхэд /12 настай/ Ө.Хгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн,

2018 оны 10 дугаар сарын 5, 2018 оны 10 дугаар сарын 14, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрандаа /15 настай/ Э.Чг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

С.Мийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-49/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-50/,

С.Мийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 дүгээр хх-64-68, 69-70/,

насанд хүрээгүй хохирогч Ө.Хгийн нас тоолсон тухай тэмдэглэл /1 дүгээр хх-99/,

 насанд хүрээгүй хохирогч Э.Чгийн нас тоолсон тухай тэмдэглэл /1 дүгээр хх-205/,

хохирол төлсөн баримт /2 дугаар хх-3-5/,

насанд хүрээгүй хохирогч Ө.Хгийн өвчний түүх /2 дугаар хх-7-21/,

насанд хүрээгүй хохирогч  Ө.Хгийн “...2019 оны 8 дугаар сарын эхээр миний “Ө.Х” гэсэн хаягтай фэйсбүүк хаягт “Buhnig chadagch” гэх фэйсбүүк хаягаас “танилцья” гэсэн мессеж ирсэн. Тэгээд түүнтэй 4-5 хоног танилцсан. ...2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед Монголоо гэх нэртэй эрэгтэй миний утас руу 99561479 дугаарын утсаар надтай холбогдсон. Тэр үед би гэрийнхээ хаягыг зааж өгсөн. Тэгсэн манай гэрийн гадна ирчихсэн гэсэн. Би гэрээс гарахад тэр шууд “танай гэрт орьё” гэж хэлэхээр би гэртээ оруулсан. ...Тэр намайг түлхээд миний сарпанжигийг дээшлүүлээд Самсунг маркийн гар утас гаргаад миний хөлний зургыг аваад, бичлэг хийсэн. Тэгсэнээ “энэ зураг, бичлэгээ устгуулмаар байвал надтай унт, унтахгүй гэвэл фэйсбүүкт тавина шүү” гэж хэлсэн. Би зураг бичлэгийг устгуулахын тулд зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон. ...10 минут бэлгийн харьцаанд орсон. Бэлгэвч хэрэглээгүй. ...Би энэ талаар эгч Баярцэцэг, ангийн найз Гэгээд хэлсэн. ....Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өглөө 6 цаг өнгөрч байхад цонх тогших чимээ гарсан бөгөөд хартал Мөнхтөр байсан, “хаалга онгойлго” гэхээр нь би хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэгтэл манай зүүн талын онгорхой байсан том цонхоор гэрт орж ирээд, шууд өмдөө тайлаад дүү бид хоёрын унтаж байсан хөнжилд орж ирсэн. Би яах гэж байгаа юм бэ, дүүгээ сэрээлээ шүү гэхэд “чимээгүй бай, би чиний зургийг чинь ээж, аавд чинь үзүүлнэ шүү” гэж хэлэхээр нь би айгаад дуугүй байсан. Тэгтэл миний дотуур хувцсыг тайлаад бэлэг эрхтнээ, миний  бэлэг эрхтэн рүү хийгээд 5-6 минут бэлгийн ажил хийсэн. ...Тэр өдрийн оройноос эхлээд  Мөнхтөр фэйсбүүк чатаар  “чи орон дээрх цусаа цэвэрлэсэн үү, угаасан уу, одоо хичээл орох гэж байгаа юм чинь бэлэг гээд би чамд 20.000 төгрөг, мөн жирэмснээс хамгаалах эм чамд өгнө, чи уугаарай. ...Дараа нь Мөнхтөр гэрийн чинь тэнд эм, мөнгө хоёр тавьчихсан байгаа гээд нуусан газрынхаа зургийг над руу фэйсбүүкээр явуулсан. Би тэр эмийг нь тэр дор нь уугаад, мөнгийг нь үрчихсэн. ...Би аав, ээжид минь миний зургийг үзүүлчих байх гэж айгаад хүчээр бэлгийн харьцаанд орсон...” /1 дүгээр хх-77-79, 81-82, 83-86, 87-88/,

насанд хүрээгүй хохирогч Э.Чгийн “...Би “Chimgee Erdeneochir” гэсэн фэйсбүүк ашигладаг. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны үед байх, яг өдрөө сайн санахгүй байна “Buhniig chadagch” нэртэй фэйсбүүк хаягаас “танилцья” гэж бичсэн. ...Өөрийгөө Азаа гэдэг 18 настай гэж хэлсэн. ....Бид хоёр хэд хоног чатлаад байж байхад намайг “хүнтэй унтаж үзсэн үү” гэж асуусан. ...2018 оны 10 дугаар сарын эхээр над руу залгаад хаана, хэзээ уулзах уу гэхэд нь би гэрээ зааж өгөөд манайд ирсэн. ...Тэр гэрийн гадаа ирээд “танай гэрт орж болох уу” гээд манай гэрт орсон. Бид хоёр гэрийн баруун талын орон дээр сууж байсан, намайг шууд уруул дээр үнсээд байсан. Удалгүй хажуу айлын гэрт байдаг ах, эгч хоёр гэртээ ирэхэд би Азааг яв гээд явуулсан. ...Дараа нь 2018 оны 10 дугаар сарын эхээр бид хоёр утсаар ярьж байгаад уулзаад, бид хоёрын түрээсийн байранд нь очиж кино үзэж байгаад бэлгийн харьцаанд орсон. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бас гэрт нь очиж бэлгийн харьцаанд орсон. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр уулзаж гэрт нь очиж бэлгийн харьцаанд орсон. Нийт 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Ингэхдээ бэлгэвч хэрэглээгүй. Би урьд нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй. Би өөрөө хүсч бэлгийн харьцаанд орсон. Би дур тавина гэдгийг сайн хэлж мэдэхгүй. Надаас цус гарсан. Бас аймар өвдсөн. Би айгаад яанаа гэхэд, Мөнхтөр зүгээрээ гээд байсан...” /1 дүгээр хх-90-94/,

гэрч Э.Гэгээгийн “...Халиунаа бид хоёр нууцаа ярихаар болоод ярихдаа “Би 1 сарын өмнө фэйсбүүкээр нэг эрэгтэй хүүхэдтэй танилцсан. ...Гэртээ ганцаараа байхдаа гэртээ оруултал, нөгөө залуу алгадаж газарт унагаагаад, миний зургийг аваад “энэ зургийг чинь фэйсбүүк дээр тавина” гэж сүрдүүлж, үгүй бол надтай унт гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би тэр эрэгтэйтэй хийсэн” гэж хэлээд байж байтал хонх дуугараад хичээлдээ орсон. ...108 нь хүүхэд хамгаалах төвийн утас гэж боддог. Би хичээлээ тараад гэртээ очоод  өөрийнхөө утаснаас залгаж, найз Халиунаагийн надад хэлсэн зүйлийг бүгдийг нь, эхнээс нь сайн тайлбарлаж хэлж өгсөн. ...Тэр өдрөөс хойш Халиунаа надтай юм ярихгүй, бид хоёр найзлахгүй байгаа...” /1 дүгээр хх-104-105/,

гэрч Я.Өөлдийн “...Би охин Халиунаатай уулзаж ярихад “би фэйсбүүк чатаар нэг хүнтэй танилцаад тэр хүн уулзах уу гээд 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай хашааны гадна ирээд дүү байхгүй байхад гэрт орж ирээд утсаараа зураг аваад фэйсбүүкт тавина гэж айлгаад хүчиндчихсэн гэж хэлсэн. ...Өмнө нь ямар нэгэн бэлгийн харьцаанд орж байгаагүй, ямар нэгэн хэл аманд ч орж байгаагүй. Хөдөө яваад байдаггүй., зуныхаа амралтаар гэртээ л байдаг. Өдрийн цагаар гэрт том хүн байдаггүй. Би тухайн өдөр эхнэртэйгээ өглөө 05 цагт ажилдаа яваад, орой 19 цагийн үед ирдэг байсан...” /1 дүгээр хх-100-103/,

гэрч Х.Халиунаагийн “...Би тэр талаар мэдэхгүй байна. Сая л цагдаагаас ярихад мэдээд өөрөөс нь асуухад үнэнээ хэлж байна. Хичнээн үерхсэн ч, хүч хэрэглээгүй бэлгийн харьцаанд орсон гэж дүү маань ярьж байгаа ч гэсэн тэр залуу нь, өөрөө олон насаар ах байж, насанд хүрээгүй хүүхдийн толгойг эргүүлж, худал ярьж бэлгийн харьцаанд орсонд их гомдолтой байна...” /1 дүгээр хх-123-124/,

сэжигтэн, яллагдагчаар С.Мийн “...Би 2018 оны 08 дугаар сарын дундуур өөрийн “Бүхнийг чадагч” нэртэй Фейсбүүк цахим хаягаараа Ө.Х гэсэн хаяг руу чат бичиж, бид хоёр танилцаж байсан. 2-3 хоног чатлаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 15-16-ны үеэр байх яг сайн санахгүй байна би завтай бол уулзах уу гэж, чат бичихэд тэгэе гэхээр нь би гадуур юм үзэж зугаалах уу гэж асуухад гэртээ дүүтэйгээ байна гарч чадахгүй чи манайд хүрээд ир гэсэн, би танихгүй айлд очоод яах юм бэ аав ээж чинь мэдвэл уурлана гэхэд Халиунаа зүгээр гээд гэрээ хаана байдгийг зааж өгсөн. Би гэрт нь очиж байхдаа өөрийнхөө 95790238 гэсэн утаснаас Халиунаагийн 98272797 гэсэн утас руу залгаад, гэрийг нь сайн асууж тодруулж байгаад гэрийнх нь гадна ирээд би ирчихлээ гэж ярихад Халиунаа гарч ирээд манай гэр лүү хамт оръё, дүүтэйгээ хоёулханаа байна гэхээр нь би яахын бэ энд юм яриад зогсож байя хүн ороод ирвэл уурлана гэхэд зүгээрээ хүн орж ирэхгүй, аав, ээж хоёр ажилдаа явчихсан, хүн ирэхгүй гээд байхаар нь би хашаа руу нь ороход 1 давхар байшин байсан. Дотогшоо хамт ороход 2 өрөөтэй, урд талын өрөөнд нь 4-5 орчим насны эрэгтэй хүүхэд зурагт үзээд сууж байсан. Хашаан дотор нь бас 1 монгол гэр байхаар нь би тэрийг Халиунаагаас асуухад манай эгч хүүхэдтэйгээ амьдардаг гэж хэлж байсан. Халиунаа бид хоёр урд талын өрөөнд дүүтэй нь хамт байж байхад арын өрөө рүү хоёулаа орж юм яръя гээд Халиунаа намайг дагуулаад арын өрөө рүүгээ орсон. Бид хоёр орон дээр нь суугаад би уруул дээр нь үнсэж эхлэхэд Халиунаа эсэргүүцэл үзүүлэхгүй харилцан үнсэлцээд хойшоогоо орон дээр налж хэвтээд, Халиунаагийн өмссөн байсан богинохон хагас даашинзыг хагас сөхөөд, гэдсийг нь ил гаргаад илж байгаад би гар утсаа гаргаж ирээд хамт тэврэлдэж байгаагаар, мөн Халиунаагийн гэдэс гарсан зургийг дарахад Халиунаа зураг дарж яах гэж байгаа юм бэ гээд зургаа устгачихсан. ...Халиунаагийн өмдийг доош нь хагас шувтлаад, дээр нь гарч хэвтээд, бэлэг эрхтнээ Халиунаагийн бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байгаад өвдөж байна уу гэхэд, үгүй гэсэн. 20 орчим секунд болоод Халиунаа дуу гаргаад байсан учраас би дүүг нь мэдчих байх гэж бодоод болиод өмдөө татаад жаахан юм ярьж байгаад явсан. ...Би Халиунааг сэрээгээд урд талын өрөө рүү чинь орж юм ярья гээд тэврээд, өрөө рүү нь ороод газарт байсан гудсан дээр Халиунааг суулгаж үнсэж эхэлсэн, хойш нь хэвтүүлээд дотуур хувцсыг нь тайлаад, өөрийнхөө өмдийг шувтлаад бэлэг эрхтнээ хийгээд хөдөлсөн чинь миний бэлэг эрхтэнд нойтон юм мэдрэгдээд гаргаж хартал, миний бэлэг эртхэн цус болчихсон байсан, би Халиунаагаас сарын чинь ирсэн юм уу гэхэд, тийм гэсэн. ...Би анх танилцахдаа насаа худлаа хэлсэн, 17-18 настай гэж хэлсэн санагдаж байна. Нэрээ Монголоо гэж танилцсан. ...Би насанд хүрээгүй охидуудтай фэйсбүүк чатаар танилцаж харьцдаг байсан. Уулзаж байгаагүй. Харин тэр дундаа 15 настай Чимгээ гэдэг охинтой уулзаад үерхээд, 2-3 удаа бэлгийн харьцаанд орж байсан. ...Би Халиунаад хүч хэрэглээгүй. Нийт 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Дур ханаагүй, бэлгэвч хэрэглээгүй. ...Би хүлээн зөвшөөрч байна. Чимиддүүрийтэй үерхээд 1 сар гаруй болсон. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /1 дүгээр хх-172-173, 175-186, 2 дугаар хх-26-29/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Насанд хүрээгүй хохирогч Ө.Хгийн охин хальсанд сорвижилт үүсээгүй хуучин урагдалттай байна. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бэлгийн харьцаанд орох үед үүссэн байх боломжтой ...”  гэх 11545 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-129-131/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Насанд хүрээгүй хохирогч Ө.Х нь сэтгэцийн хувьд гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй, ...уг гэмтэл нь сэтгэлийн гэмтлээс шалтгаалсан сунжирсан хариу урвал юм. ...Ө.Х нь хүчирхийллийн дараах сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгт орсон байх боломжтой. ...Ө.Х нь С.Мийн үйлдлээс болж сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгт орсон байх боломжтой...” гэх 392 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-144-148/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Насанд хүрээгүй хохирогч Э.Чгийн охин хальс хуучин урагдалттай байх ба бэлгийн харилцаанд орсон байна...” 3646 дугаартай /1 дүгээр хх-153-154/,

 Шүүх сэтгэц эмгэг судлалын “...С.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай...” гэх 310 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-133-136/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...С.М нь хурьцал үйлдэх чадвартай, ...Бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү өвчинтэй байна...” гэх 1863 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-137-138/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Нотлох баримтуудыг шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.М нь 12 настай, бага насны хүүхэд Ө.Хгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, 15 настай Э.Чг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч С.М үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн хүн болох С.М нь 15 настай хохирогч Э.Чг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 17 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч С.М нь давж заалдах гомдолдоо: “...Миний бие бусдад төлөх төлбөргүй, өндөр настай ээжийгээ /65 настай/ асран халамжилж, хамт амьдардаг. Миний бие нь анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хэргээ үнэн зөв мэдүүлсээр ирсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Иймд миний ар гэрийн нөхцөл байдал, миний хувийн байдал, мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

С.Мийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан ба ял эдлэх дэглэмийг зөв тогтоосон,  С.Мд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.  

Иймд шүүгдэгч С.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Галзад овогт С.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн хүн болох С.М нь 15 настай хохирогч Э.Чг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон атлаа, тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласныг орхигдуулж бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/689 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч С.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ