Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2017/0071/З |
Дугаар | 489 |
Огноо | 2017-06-19 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 489
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С
Хариуцагч: Нийслэлийн Газрын алба
Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* нэгж талбарын дугаартай, 1044 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газрыг 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *******, *******, *******-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *******, *******-1, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн , -1, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *******, 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* зэрэг зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд Х*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гэрч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Иргэн Д.С миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын ******* дугаартай, 1044 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг.
Гэвч миний эзэмшлийн газрыг Х*******" ХХК болон Э ХХК, иргэн Б. нарын хооронд байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар Барьцааны гэрээ-нд оруулан барьцаанд бүртгэсэн байна.
Дээрх гэрээгээр миний бие ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, өөрийн эд хөрөнгөө барьцаанд тавьж, барьцаалбарт бүртгүүлэхийг зөвшөөрч гарын үсэг зураагүй байхад Нийслэлийн газрын алба /хуучнаар Нийслэлийн Өмчийн харилцааны газар/ миний эзэмшлийн газрыг бусад этгээд хоорондын байгуулсан барьцааны гэрээнд үндэслэн, тухайн газрыг хэний эзэмшлийн эд хөрөнгө болохыг шалгалгүй барьцааны бүртгэл хийсэн байна.
Төрийн захиргааны байгууллагын энэхүү үйлдэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж заасныг зөрчсөн байна.
Миний бие тус хууль зөрчсөн үйлдлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э ХХК, иргэн Б.Э, Д.С нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед олж мэдлээ.
... Нийслэлийн Газрын албанаас 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Барьцааны бүртгэлийн тухай" 03/1019 дүгээр албан бичгээр хариуг ирүүлсэн.
Гэвч тус албан бичигт заагдсанаар миний эзэмшлийн газар өнөөдрийн байдлаар 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *******, *******, *******-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *******, №1Т/165-1, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн , -1, 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №ЗШГ13/109, ******* зэрэг зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд газрын улсын бүртгэлд бүртгэлтэй байна.
Дээрх гэрээгээр миний бие ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, өөрийн эд хөрөнгөө барьцаанд тавьж, барьцаалбарт бүртгүүлэхийг зөвшөөрч гарын үсэг зураагүй байхад Нийслэлийн газрын алба миний эзэмшлийн газрыг барьцааны бүртгэл хийсэн байна. Иймд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* нэгж талбарын дугаартай, 1044 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газрыг 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *******, *******, *******-1, 2011 оны 07 дугаар сарын. 27-ны өдрийн *******, *******-1, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн , -1, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *******, 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* зэрэг зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бусаар Барьцааны гэрээ-ний дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.С нь Сүхбаатар дүүрэгт 1044 м.кв үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхтэй. Уг газрыг Х******* болон Э ХХК нарын хоорондын барьцааны гэрээнд бүртгэгдэж, Газрын тухай хуулийн 38.5-д заасныг үндэслэн барьцаа хөрөнгөнд бүртгэгдсэн тэмдэглэгээ хийгдсэн. Барьцааны гэрээгээр нэхэмжлэгч нь ямар нэг үүрэг хүлээсэн зүйл болон өөрийн хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гарын үсэгтэй өргөдөл байдаггүй. Нийслэлийн Газрын алба уг газрыг хэний эзэмшил газар вэ гэдгийг тогтоолгүй, хэний зөвшөөрлөөр бүртгэсэн нь мөн тодорхойгүй байдаг. Дээрх хууль зөрчсөн үйлдлийг миний бие Х*******наас Э-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан иргэний хэрэгт Д.С өмгөөлөгчөөр оролцож байхдаа хэргийн материалтай танилцах үед энэ талаар мэдэж нэхэмжлэгчид хэлэхэд газрын барьцаанд тавьсан талаар анх мэдсэн.
Энэ дагуу Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасны дагуу Нийслэлийн Газрын албанаас цахимаар 2017 оны 1 дугаар сарын 12-ны өдрийн 03/157 дугаар албан бичгээр энэ нь Газрын тухай хуулийн 38.5-тай нийцэж байгаа тул энэ асуудлаа шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирсний дагуу шүүхэд хандсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж заасан. Газрын алба дээрх хуулийн заалтын дагуу тэмдэглэгээ хийхдээ нэхэмжлэгчийн хүсэл зориг байсан уу гэдгийг шалгаж үзээгүй. Нийслэлийн Газрын албанд Д.С өргөдөл ирсэн боловч тэр нь түүний гаргасан өргөдөл биш байдаг. Мөн нотариатаар гэрчлүүлсэн баримт байдаггүй. Түүнчлэн нэхэмжлэгч уг газрыг Э-д барьцаалуулахаар гэрээ байгуулсан, нотариатаар гэрчлүүлсэн зүйл байгаа эсэхийг шалгаж үзэлгүйгээр бүртгэлийг хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Д.С гаргасан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах 1044м2 бүхий үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газрыг 2013 оны 06 дугаар сарын 27-ны ******* дугаар Барьцааны гэрээ-ний дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Өмчийн харилцааны газарт барьцаа хөрөнгө давхар бүртгүүлэх тухай Х.Б-ийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19/4425 тоот албан бичиг Э ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 339 тоот барьцааны гэрээ бүртгүүлэх тухай албан бичиг, иргэн Д.С барьцаа бүртгэж өгөхийг хүссэн өргөдлийн дагуу 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Х.Б-ийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* барьцааны гэрээ, ******* зээлийн шугамын гэрээний бүртгэлийг газрын улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж зааснаар газар эзэмших барьцааны бүртгэл хийгдсэн байна.
Иймд иргэн Д.С шүүхэд гаргасан барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Э ХХК нь Х*******-ийн Байгууллагын Банкны Газартай 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болон 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан *******, *******, ******* тоот зээлийн гэрээнүүдийн үүргийг хангуулахаар барьцаалуулсан хөрөнгийн жагсаалтад 001/0058 нэгж талбарын 600м2 талбайтай үйлчилгээний зориулалттай газар гэж орсон тул барьцааны бүртгэлд бүртгэгдсэн байна.
Мөн 2012 оны 01 дүгээр сарын 27, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Э ХХК нь Х.Б-ийн Байгууллагын Банкны Газартай байгуулсан ******* барьцааны гэрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ******* нэгж талбарын дугаартай 1044м2 талбайтай үйлчилгээний зориулалттай газар байх тул мэдээллийн санд холбогдох материал болон иргэн Д.С Нийслэлийн Өмчийн харилцааны Газарт хандан гаргасан өргөдлийг үндэслэн бүртгэгдсэн байна.
Иймд дээрх газрыг барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд " Х Б" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Учир нь: 2014 оны 04 сарын 10-ны өдөр 213 тоот албан бичгээр, 2014 оны 04 сарын 21-ний өдөр 223 тоот албан бичгээр, 2014 оны 03 сарын 28-ны өдрийн 201 тоот албан бичгээр нэхэмжлэгч Д.С нь Х.Б-ийн байгууллагын банкны газарт хандаж, Сүхбаатар дүүргийн 1-р хороо 1044 м.кв талбайтай газраа барьцаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтээ удаа дараа гаргаж байжээ.
Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...1044 м.кв газар эзэмших эрх нь Х.Б-ийн барьцаанд байгааг Д.С нарт холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хянан хэлэлцэх үед буюу 2016 оны 12 сарын 23 -ны өдөр мэдлээ. Ингээд Нийслэлийн Засаг даргад гомдлоо гаргасан боловч Нийслэлийн газрын албанаас 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/157 тоот албан бичгээр хариу өгсөн тул шүүхэд хандаж байна гэжээ.
Түүний тайлбар нь өөрийнх нь гарын үсэг бүхий 2014 оны дээрх баримтуудаар няцаагдаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2-рт: Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлахдаа: ...1044 м.кв газрын барьцааг бүртгүүлэх тухай Нийслэлийн газрын албанд хандаж гаргасан өргөдөлд Д.С гэж гарын үсгийн дардас ашигласан нь миний эрх ашгийг зөрчсөн байна, би газраа барьцаалах хүсэл зориг байгаагүй гэсэн утга бүхий тайлбар өгчээ.
Урьдчилан хэлэлцүүлэг болох шүүх хуралдааны үед /хх-92 дугаар тал/ даргалагчийн асуусан Захирлын гарын үсгийн дардас ашиглах журам байдаг уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Байдаг, шүүхэд гаргаж өгье гэжээ. Гэвч өнөөдрийн байдлаар ийм баримт хэрэгт гаргаж өгөөгүй байна.
Хэрэв Э ХХК-ийн ажилтан хариуцлага алдсан эсвэл ямар нэг санаатай үйлдлийн улмаас Д.С захирлын гарын үсгийн дардасыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг нь барьцаалах өргөдөлд дарж явуулсан бол энэ үйлдэл нь эрүүгийн хэргийн шинжтэй байх бөгөөд энэ талаар гэм бурууг тогтоолгох, шалгуулахаар цагдаад хандах нь зүйтэй.
Гэтэл үүний оронд энэ нөхцөл байдлыг ашиглаж барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж Нийслэлийн газрын албыг буруутгаж нэхэмжлэл гаргаж байгаа бол хууль зүйн үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй байна. Д.С хувьд Э ХХК-ийн буруутай нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоосны дараа Захиргааны байгууллага албан тушаалтныг буруутгаж асуудлаа ярих нь зүйд нийцэх болов уу.
Э ХХК энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож өгсөн тайлбартаа: бид дардасыг нь ашиглаж зөвшөөрөл авалгүйгээр барьцаалсан нь үнэн, нэхэмжлэлийг нь хангаж өгнө үү гэсэн утга бүхий тайлбар өгч байгаагаас үзэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бололтой.
Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн газрын албыг буруутгахдаа: миний гарын үсгийг таниагүй, дардас байхад мэдээгүй нь буруу, миний эрхийг зөрчсөн гэжээ.
Үнэхээр эрх нь зөрчигдсөн юм бол Э ХХК болон ажилтан нарыг буруутгах ёстой. Гэтэл Э ХХК-тай үгсэн тохирч барьцааны гэрээг хүчингүй болгохоор санаархаж байгаа нь хэтэрхий илэрхий бөгөөд шударга ёсонд нийцэхгүй үйлдэл байна.
3-рт Д.С тайлбараар бол Э ХХК-ийн Х.Б-аас авсан зээлд барьцаалсныг мэдээгүй мэдэх боломжгүй байсан бололтой.
Гэвч Э ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь Д.С өөрөө бөгөөд хавтаст хэргийн 108, 119, 127-р талд авагдсан Барьцааны гэрээнүүдэд өөрөө гарын үсгээ зуржээ. Эдгээр Барьцааны гэрээнүүдэд зурсан гарын үсгийг өөрийнх нь биш гэж нэхэмжлэгч маргахгүй байгаа нь хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.
4-рт 600 м.кв байхад нь барьцаалсан 1044 м.кв болох үед нь барьцаалаагүй гэж байгаа бол эдгээр газрууд нь нэг газар болох нь Нийслэлийн газрын албанаас гаргаж өгсөн баримтаар нотлогдоно. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 951 дугаар захирамжийн хавсралт хүснэгтийн 21 дугаар хүснэгт. Мөн хэргийн 149 дүгээр талд авагдсан Нийслэлийн газрын албаны 1/1418 тоот албан бичиг.
Уг газар нь анхнаасаа Х.Б-ийн зээлийн барьцаанд 600 м.кв талбайтай байхаасаа бүртгэлтэй байсан. Дараа нь 1044 м.кв болсны дараа үргэлжлүүлэн барьцаалах талаар Д.С нь хүсэлтээ газрын албанд гаргасан /гарын үсгийн дардас бүхий өргөдлөөрөө/ дараа нь 2014 онд дээрх барьцаа хөрөнгөө суллуулах хүсэлтээрээ Х.Б-ийн зээлд барьцаалагдсан гэдгийг цаад зах нь 2014 мэдсэн гэдэг нь нотлогдож байна.
5-рт Х.Б Д.С зөвшөөрөлгүй барьцаалсан болохоо хүлээн зөвшөөрч уг маргаж байгаа 1044 м.кв газраар үүргийг хангуулахгүй гэж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан зүйл огт байхгүй. Э ХХК Х.Б-ийн хооронд хэргийн зохигч болж хянагдаж байгаа 4 хэрэг байна. Э ХХК-ийн зүгээс Х.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 1044 м.кв газраас шалтгаалан түдгэлзүүлэх хүсэлт гаргасан тул арга буюу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж уг газраас үүрэг хангуулах шаардлагаа хойшлуулсан байгаа. Энэ талаар баримтыг хавсаргав. /2016,10,04 29/8833/
Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд ноцтой хохирол учирсан гэх ямар ч нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хариуцагч талыг хариуцсан ажилдаа хайнга хандлаа, миний эрх ашгийг ноцтой хохироолоо гэж байгаа боловч хариуцагч нарын энэ үйлдлээс болж ямар эрх нь зөрчигдсөн барьцааны гэрээг бүртгэсэн үйлдлийг шүүх хүчингүй болговол ямар эрх нь сэргэх гээд байгааг хавтаст хэрэгт баримтаар нотлоогүй юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Э ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Х.Б болон Э ХХК, иргэн Б. нарын хооронд байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар Барьцааны гэрээ-ний зүйл болгож иргэн Д.С эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1044 м.кв газрыг түүнээс зөвшөөрөл авалгүй барьцаалбарт бүртгүүлсэн нь үнэн болно.
Нийслэлийн Газрын албанд иргэн Д.С өөрийн эд хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрч Нийслэлийн Газрын албанд хандан хүсэлт гаргаагүй, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зураагүй болно.
Д.С дардсыг Э ХХК-ийн ТУЗ-ын даргын туслах Т.Ганбат дарсан болно.
Иймд, Д.С нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.С нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай ******* нэгж талбарын дугаартай 1044 мкв үйлчилгээний зориулалттай газрын 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ-13/109 дугаартай Барьцааны гэрээ-ний дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ... 1044мкв газрыг 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *******, *******, *******-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *******, *******-1, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн , -1, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *******, 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* зэрэг зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бусаар Барьцааны гэрээ-ний дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлжээ[1].
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 882 дугаар захирамжаар Д.Сд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 600мкв, үйлчилгээний зориулалттай газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар уг газрын хэмжээ 1044 мкв болгон нэмэгдүүлж 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.[2]
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.С эзэмшлийн газрыг Э ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэхдээ хэний зөвшөөрлөөр барьцаалбарыг бүртгэсэн нь тодорхойгүй, Д.С хүсэл зориг ямар байсныг тодруулаагүй нь хууль бус гэж маргажээ.
Д.С эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 600мкв газар-ыг анх Э ХХК болон Х.Б-иудын хооронд байгуулагдсан 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11/163-1 тоот, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11/165-1, мөн 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12/5-1 тоот Барьцааны гэрээ[3]-нүүдийн дагуу Х.Б-ийн 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Барьцаа хөрөнгө бүртгүүлэх тухай , 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 05/4420, Э ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/29 тоот Барьцаа хөрөнгө давхар бүртгүүлэх тухай ерөнхий захирал Б.ын гарын үсэг бүхий албан бичгүүдийг[4] үндэслэн барьцаанд байгаа болохыг нийслэлийн газрын алба бүртгэжээ.
Улмаар Э ХХК нь Х.Б нь 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗШГ-13/109 тоот Зээлийн шугамын гэрээ-г байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГ-13/109 тоот Барьцааны гэрээ-нд Д.С эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1044мкв газар-ыг барьцаалсныг нийслэлийн газрын алба 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр[5] иргэн Д.С өргөдлийг[6] үндэслэн бүртгэсэн байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын Гурав дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалах тохиолдолд Иргэн, хуулийн этгээд нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загварын дагуу дараах тохиолдолд өргөдөл гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/, талуудын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар, газрын төлбөр төлсөн тухай баримт-ыг хавсаргахаар зохицуулсан байна.
Гэтэл хариуцагч Нийслэлийн газрын алба нь 2011 оны 07 дугаар сарын 18-ы өдрийн 11/163-1 тоот, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11/165-1, мөн 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12/5-1 тоот Барьцааны гэрээ-үүдийг бүртгэж авахдаа иргэн Д.Сгээс хүсэлт гаргаагүй байхад Э ХХК, Х.Б-иудын албан бичгүүдийг үндэслэн бүртгэсэн нь дээрх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Гэвч 2011-2012 онуудад иргэн Д.С нь өөрийн эзэмшил газрыг барьцаанд бүртгүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргаагүй хэдий ч 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11/165-1 болон 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12/5-1 Барьцааны гэрээ-нүүдэд гарын үсэг зурсан, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ-13/109 тоот барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй боловч эзэмшил газраа барьцаанд бүртгэх-ийг зөвшөөрч өргөдөл[7] гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийн газраа барьцаанд бүртгүүлэх хүсэл зориг байгаагүй гэсэн тайлбар эргэлзээтэй байна.
Нөгөө талаас, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр гийн г 2007 оны 07 дугаар сарын 27-нд бүртгэсэн байх ба уг бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Э.г өөрчлөн бүртгэсэн тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг ирүүлсэн байна.[8]
Мөн Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслахаар 2008 оноос өнөөг хүртэлх ажиллаж байгаа Т.Ганбат нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Д.С нь тус компанийн захирлаар ажиллаж байхдаа компанийн ажилд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх үүднээс гарын үсгийн дардас хийлгэсэн. Уг дардас нь надад хадгалагддаг бөгөөд би Б. болон Э. захирал уг дардсыг дар гэсэн тохиолдолд тушаал, албан бичиг, гэрээ гэх мэт баримтууд дээр дардаг. Д.С газрын албанд хандаж гаргасан өргөдөлд Б. дарга хурдан дарж өг гэхээр нь би дардас дарсан. Би гэр бүлийн хүмүүс мэдэж байгаа байх гэж бодоод дардсыг дарсан гэж мэдүүлж байна.[9]
Э ХХК-аас 2014 оны 03 дугаар сарын 23-нд 201 тоот, мөн оны 04 дүгээр сарын 13-нд 213 тоот, 23-нд 223 тоот албан бичгүүдээр маргаан бүхий газрыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг ерөнхий захирал Д.С гарын үсэгтэйгээр Х.Б-ийн байгууллагын банкны газарт тус тус хүргүүлж байжээ.[10]
Дээрхээс үзвэл, Д.С нь 2007-2014 онуудад Э ХХК-ийн захирлаар ажиллаж байсан байх бөгөөд ажлаа хөнгөвчлөх зорилгоор хийлгэсэн дардсыг хэн, ямар баримтад дарж байгаад өөр хяналт тавих үүрэгтэй байх тул Д.С дардас бүхий барьцааны гэрээ, өргөдлийг үндэслэж бүртгэл хийсэнд хариуцагчийг буруутгах боломжгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн газрын алба нь Д.Сг зөвхөн компанийнхаа үйл ажиллагаанд ашиглах зорилгоор дардас хийлгэсэн бөгөөд уг дардсыг түүний хувь хүний хувьд гаргасан өргөдөл дээр дарсан болохыг мэдэх боломжгүй, шалгах үүрэг хүлээхгүй юм.
Түүнчлэн иргэн Д.С газар эзэмших эрхийг Э ХХК-ийн авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр эсэхийг шалган тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул нэхэмжлэгч нь уг гэрээнүүдийг хуулийн хүчин төгөлдөр эсэхийг холбогдох шүүхээр шалгуулж тогтоолгосны үндсэн дээр барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлтэй дахин маргах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11/163-1 тоот болон 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ-13/109 тоот барьцааны гэрээнүүдэд гарын үсэг зураагүй бөгөөд Х.Б-аас зээл аваагүй хэмээн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Мөн Д.С гарын үсгийн дардсыг Э ХХК-ийн ажилтан өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж үзвэл энэ тухай гомдлоо эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлсний үндсэн дээр Нийслэлийн газрын албанд улмаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх гэрээнүүдэд Д.С нь ерөөсөө гарын үсэг зураагүй. Дардсыг дарсан байна хэмээн тайлбарыг шалгах шаардлагагүй байна.
Иймд нэхэмжлэгчээс гаргасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* нэгж талбарын дугаартай, 1044 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газрыг 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *******, *******, *******-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *******, *******-1, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн , -1, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *******, 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* зэрэг зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бусаар Барьцааны гэрээ-ний дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С гээс гаргасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* нэгж талбарын дугаартай, 1044 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газрыг 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *******, *******, *******-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *******, *******-1, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн , -1, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *******, 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* зэрэг зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бусаар Барьцааны гэрээ-ний дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ