Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1023

 

 

 

 

 

 

 

 

 

2019          12          05                                   2019/ШЦТ/1017

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Н.Түвшинбаяр, шүүгдэгч Б.Х хохирогч С.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч А.Туул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Биход овогт Бямбачулууны Хадбаатарт холдбогдох эрүүгийн “1809055010085 ” дугаартай, 185/2019/0966/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл дэмжих төвд мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, 18-29 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

-2002 оны 03 дугаар зарын 11-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн  65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих япаар шийтгүүлж уг хорих ялыг 1 жил тэнсэж хянан харгалзаж байсан. Биход овогт Б.Х /РД: ФМ80092337/,

 

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Хадбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 05-наас 2018 оны 12 дугаар сарн 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "ЭМ ПИ ЭМ" цогцолборын байрны гадна иргэн С.Мөнхбаатартай марган түүний нүүрэн тус газарт гараараа 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Б.Хадбаатар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Би өнөөдөр яагаад яллагдагч болоод шүүх хуралдааны танхимд яллагдагч болоод байгаагаа тайлбарлах нь зүйтэй. 2017 онд Ардчилсан нам намын

даргын сунгаа явуулсан. С.Эрдэнэ намын дарга болоод одоо хүртэл Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа.Дарга болсноос нь хойш эсэргүүцдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг.Чингэлтэй дүүргийн С.Мөнхбаатар даргатай хүмүүс байгаа. Таарахаараа даргаа даргаа гээд яваад байдаг. Байнга бид нарыг өдөж хоргоож хэл амаар дарамталдаг.Хүлээн авалт дуусахад хэдэн залуучууд бүгд үлдсэн. Үүрийнтуяа дарга намайг гаргаад өгөөч гэж хэлсэн. тэгээд би даргыг гаргаж өгч байхад үүдэнэд зөндөө олон хүн байсан. Үүрийнтуяа нь Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх байсан.Тэгээд хүмүүс даргыг тойрсон байсан.Тэгэхэд нэг 25-30 нассны цагаан цайвар царайтай залуу Баянгол дүүргийн хүн байна гэхэд би Баянгол дүүргийн 6 дугаар үүрийн хүн байна гэхээр нь би танихгүй юм байна. тэгээд надаас үүрийнтуяа утсаа аваад бид 2 гарч ирсэн. 5-10 минутын дараа гадаа байж байхад хойноос гарч ирсэн.Тэгээд бид нар дотор маргалдсан байхад эд нар гадаа болсон гэж хэлээд байгаа.Энэ хүн архи уухаараа өөр зантай болдог. Одоо байгаа шигээ ийм хүн биш. Ардчилсан залуучуудын хурал дээр байнга согтуу хэрүүл зодоон хийгээд яваад байдаг. намайг илт дарамталаад байсан болохоор нь би Үүрийнтуяаг дагуулаад явсан. Мөнхбаатар өөрөө Үүрийнтуяатай андуураад машинаас заамдаад гаргаад ирсэн. би очоод салгахад 2 залуу гарч ирээд малгай дараад зодсон. Нэг нь нам гээд цагдаад хандаагүй байсан. Энэ хүн болохоор цагдаад түрүүлж өгсөнөөрөө энэд ингээд байж байна. Би хүн зодоод байсан юм байхгүй. Чи ичээч ээ. Үүрийнтуяаг би танихгүй гэж мэдүүлэг өгсөн. Одоо дахин мэдүүлэг өгөхдөө таньдаг болсон. Хоорондоо үсэж тохирч байгаад мэдүүлэг өгдөг. Мэдүүлгүүд нь хоорондоо зөрдөг. Хүн хараад хэдий хэр настай хүн байна гэж танихааргүй согтуу байсан. наад дүүгээд байгаа залуудаа хэл гэж хэлсэн. хойноос гүйж ирээд хэрүүл маргаан үүсгээд зодоон хийгээд өнөөдөр ирээд хохирогч гээд сууж байдаг. Базаррагчаа нь намайг зодсон цохисон юм байхгүй гэж байдаг.Оюунцэцэг гэж хүн энэ намын хуралд оролцсон жагсаалтад байхгүй.Нөгөө 2 нь оролцсон.Оюунцэцэг нь 2лаа байсан гэж яриад байдаг. Өнөөдөр хохирогч болсон гэж суугаад байдаг. Эр хүмүүс гээд би яагаач үгүй. би бол санаа зовсон энэ хүний санаа зовдоггүй. Би намайг шалгаад өгөөч гэж хэлэхэд энэ хэрэгт та гэмтэл шалгуулахгүй өөр хэрэг үүгүүлж шалгуул гэж хэлсэн. 10 сарын дараа гэмтэл үзэхээр гэмтэл гардаггүй. Та хохиролгүй юм байна гэж хэлдэг.Мөнхбаатарын мэдүүлэг зөрүүтэй, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй. Миний хувцас бас урагдсан. Тухайн үед эмчилгээ хийлгэсэн зардалуудаа үнэлүүлсэн бол хэдэн төгрөг болох байсан.Сүүлдээ манай гэр бүлийн хүмүүсийг хүртэл дарамталдаг болсон.Би гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй.Мөнхбаатар хэнтэй маргалдаж яасныг би мэдэхгүй.Надаас ирээдүйд эмчлүүлэх зүйлийг нэхэж байгаа  төлөхгүй.Үнэн зөвөөр, олон талаас зөв тунгааж шийдэж өгнө үү гэв.

Хохирогч С.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Үнэнтэй нийцэхгүй юм яриж байна.Хэргийн нөхцөл байдлыг олон дэлгэрэнгүй юм ярьж байна.Их удаан хугацаа өнгөрлөө.Надруу залгасан бол гар утасаа харуулчих.Их худлаа ярьж байна.Энэ хугацаанд биеээрээ сэтгэлээрээ маш их хохирсон.Над руу нэг ч удаа залгаагүй. Бодит байдлыг харсан хүмүүс яг байгаагаар нь харсан хэлсэн байдаг.Намайг тэр өдөр яах аргагүй цохисон. уучлалт гуйхыг хүссэн гэж байна та өнөөдөрч уучлалт гуйх шинжгүй байна. Оюунаа эгч үүрийн дарга тэнд байж байсан. миний хамар байнга битүү явдаг болсон. эмч хагалгаа хийлгээд битүүрлээ арилгах хэрэгтэй гэсэн. Өөрөө үнэхээр хэрцгий байсан. Нэхий куртик ураад л хаячихсан.МЖЖ дээр хагалгаа хийлгэх гээд хэлсэн, одоогоор бол ороогүй байгаа.Гомдолтой байна гэв. 

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Мөнхбаатарын:..Би 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "ЭМ ПИ ЭМ" цогцолборын голд байдаг байранд хүлээн авалтад орсон. Хүлээн авалт тараад шөнийн 00:00 цагийн үед найз Базараагийн /99997915, 88117915/-н араас гарсан. Намайг байгууллагын хаалгаар гарч ирэхэд Базарааг танихгүй эрэгтэй хүн хэрүүл хийгээд хоргоогоод байсан. Тэгэхлээр нь би очоод Базарааг салгаж авч явах гэхэд тэр залуу Базарааг хоргоогоод явуулахгүй байсан. Би тэр залууд хандаж ахын дүү хэрэггүй, одоо ингээд явчихъя гэж хэлсэн чинь тэр залуу би чиний дүү байхдаа яадаг юм бэ гэж хэлээд гараараа миний толгойг цохиод байсан. Тэгээд хэрүүл маргаан үүссэн. Би тэр залууд зодуулсан гэх мэдүүлэг. /хх-8/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Базаррагчаагийн:..надтай маргалдаад байсан залуу миний араас гарч ирээд дахиад хэрүүл өдөөд байсан. Тэр үед С.Мөнхбаатар гарч ирээд тэр залууг чи ингэж болохгүй гэж хэлээд тэр залууг салгах гээд шаардлага тавихад надтай маргалдаад байсан өндөр залуу С.Мөнхбаатарыг цохьчих шиг болсон. Намайг харахад Мөнхбаатарын хамарнаас цус гарчихсан байсан гэх мэдүүлэг. /хх-14/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч С.Энх-Эрдэнэбаянгийн:.. Мөнхбаатар ирээд тэр ногоон өнгийн куртиктай залууд юу болоод байна аа, өнөөдөр чинь баярын өдөр шүү дээ гэж хэлээд гар барих гэхэд тэр залуу муу бацаан минь чи юу солиороод байгаа юм бэ гэж хэлээд Мөнхбаатарын толгой хэсэг рүү нь гараараа цохиод заамдаж авсан. Тэр үед би С.Мөнхбаатар тэр ногоон куртиктэй залуу хоёрын дундуур орж салгасан. Мөнхбаатарыг ногоон куртиктай залуу толгойгоороо мөргөх гээд хүрэхгүй байснаа гараараа С.Мөнхбаатарын нүүр хэсэгт нь гараараа цохиж газарт унагаагаад дээрээс нь цохисон. Мөнхбаатар тэр залууд зодуулаад газарт уначихсан, хамар амнаас нь битүү цус гарчихсан, хувцасных нь энгэр цус болчихсон байсан. Би Мөнхбаатарыг зодуулж, цохиулахыг нүдээрээ харсан гэх мэдүүлэг. /хх-15/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Оюунчимэгийн:.. Базаррагчаа ногоон өнгийн куртиктэй буурал үстэй залуутай маргалдсан байдалтай ПМП төвийн гадаа шатнаас нь жаахан зайтай зогсож байсан. Тэр үед С.Мөнхбаатар бид хоёр зэрэгцэж гүйж очоод би Базаррагчааг салгаж, С.Мөнхбаатар нөгөө ногоон куртиктэй залууг салгаад урд зогсоол дээр зогсож байсан машины арагшаа ногоон куртиктэй залуутай хамт явсан. Би Базаррагчаатай хүмүүстэй маргалдаж болохгүй, зодоон цохион дэмий гэсэн юм яриад зогсож байгаад С.Мөнхбаатарыг харахад С.Мөнхбаатар микро шиг машины хажууд С.Мөнхбаатар зодуулаад хамар амнаас нь цус гарчихсан, ногоон куртиктэй залуутай барьцалдчихсан зогсож байсан. Тэгээд би гүйж очоод С.Мөнхбаатарыг салгаж аваад С.Мөнхбаатарыг нойлын өрөө рүү дагуулж явсан. Ер нь бол Базаррагчаа ногоон куртиктэй залуу хоёрыг салгах ажлыг С.Мөнхбаатар бид хоёр хийсэн. Би Базаррагчаатай зогсож байгаад хүмүүс болиоч гээд хэлэхийг сонсоод С.Мөнхбаатарыг харахад С.Мөнхбаатар газар уначихсан байдалтай чи яаж байна аа гэж хэлээд босч ирээд ногоон куртиктэй залууг цааш нь татаад, бид нар С.Мөнхбаатарыг салгаад авсан. Мөнхбаатарын нэхий дээл нь энгэр нь урагдчихсан, хамар амнаас нь цус гараад тогтохгүй байсан. С.Мөнхбаатарыг газар уначихсан, зодуулчихсан зогсож байхад хажууд нь С.Мөнхбаатар ногоон куртиктэй залуу хоёроос өөр хүн харагдаагүй. Угаасаа С.Мөнхбаатар ногоон куртиктэй залуутай уулзах гээд машины арагшаа орсон байсан гэх мэдүүлэг. /хх-17/,

 

2.5.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч С.Мөнхтулгын:..МПМ цогцолборын үүдэнд шатны доор нэг хар энгийн дунд оворын машин байсан. Б.Хадбаатар тэр хар өнгийн машины цаашаагаа гараад явсан. Би тэр үед зодоон цохион болсныг мэдээгүй. Сүүлд нь газарт цус болчихсон байхаар нь мэдсэн. Намайг дөнгөж хүнтэй

юм яриад буугаад явах гэхэд газарт цус болчихсон Б.Хадбаатар ч байхгүй, зодуулсан гээд байгаа хүн ч байхгүй байсан. Болсон явдал ердөө 1 минут хүрэхгүй л болсон байх. Миний санаж байгаагаар Б.Хадбаатар бид нарыг МПМ цогцолборын үүдээр гараад явахад хаалганы үүдэнд асуудал гаргасан хүмүүс зогсож байсан. Б.Хадбаатарын шатаар буугаад явахад тэр хүмүүс хоорондоо яах гээд байгаа юм бэ зүгээр орхи, баярын өдөр шүү дээ гэсэн юм ярьж байсан гэх мэдүүлэг. /хх-н 95/,

2.6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №23 тоот актын:

1.С.Мөнхбаатарын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ариунзул гэх дүгнэлт. /хх-н 08/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1.хохирогч С.Мөнхбаатарын мэдүүлэг, гэрч Г.Базаррагчаагийн мэдүүлэг, С.Энх-Эрдэнэбаянгийн мэдүүлэг, Д.Оюунчимэгийн мэдүүлэг, С.Мөнхтулгын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт 1 ширхэг сиди зэрэг болно.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Б.Хадбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 05-наас 2018 оны 12 дугаар сарн 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "ЭМ ПИ ЭМ" цогцолборын байрны гадна иргэн С.Мөнхбаатартай марган түүний нүүрэн тус газарт гараараа 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн нь хохирогч С.Мөнхбаатар, гэрч   Г.Базаррагчаа, С.Энх-Эрдэнэбаян, Д.Оюунчимэг, С.Мөнхтулга нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжилгээний №23 тоот дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгийн үед шүүгдэгч болон хохирогч нарын өгсөн  мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Хадбаатарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Хадбаатарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болэн эрүүгийн хариуцлагын  талаарх гаргасан санал, дүгнэлтэндээ:Шүүгдэгч Б.Хадбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 000 төгрөгөөр торгох, эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулах санал, дүгнэлт гаргасан болно.

 

            Харин шүүгдэгч  Б.Хадбаатар нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон зүйлчлэлийн хувьд маргаж, цагаатгах байр сууринаас оролцсныг шүүх хүлээн авах боломжгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтууд, хохирогчийн мэдүүлэг, сиди авагдсан дүрс билэг, шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар дүгнэлт зэргээр хохирогч С.Мөнхбаатарт хөнгөн хохирол учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.  

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Хохирогч С.Мөнхбаатар нь  эмчилгээ болон бусад зардал нийт  2.905.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт баримтаар бодит хохиролд ЭМЖЖ үзлэг 35000 төгрөг, Гэрэгэ Эстимэйт ХХК хөрөнгийн хохиролоор тогтоогдсон 270 000 төгрөг, нийт 305 000 төгрөгийг шүүгдэгч Б.Хадбаатараас гаргуулж хохирогч С.Мөнхбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 600 000 төгрөгийг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Биход овогт Бямбачулууны Хадбаатарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Хадбаатарыг 750  /долоон зуун таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Хадбаатарт оногдуулсан торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Хадбаатар нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Хадбаатараас 305 000  /гурван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Мөнхбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 600 000 төгрөгийг шүүх хэлэлцэхгүй орхисугай.

 

6. Хохирогч С.Мөнхбаатар нь цаашид эмчилгээний болон гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит  хохиролыг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

7.Шүүгдэгч Б.Хадбаатар нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хадбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ