| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2016/01065/И |
| Дугаар | 207Ма2016/00169 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 207Ма2016/00169
**********нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1209 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч **********нэхэмжлэлтэй
Хариуцагч **********холбогдох
“2.556.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч **********гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********
Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Бид Сум дундын шүүхийн 2014-10-28-ны өдрийн 902 тоот шийдвэрээр гэр бүлээ цуцлуулж, эцэг ********** хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон юм. Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн дагуу салсан эцэг эх хүүхдийн хүмүүжил, боловсролд үүрэг хариуцлага тэнцүү хүлээхийн хувьд би дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Хүүхэд **********сургалтын төлбөрт 2.350.000 төгрөг, сурагчийн дүрэмт хувцас 82.000 төгрөг, сарабон сампингийн сургалт 260.000 төгрөг, өдөр өнжүүлэхийн төлбөр 2015 оны 09 сараас 2016 оны 03 сар дуустал сар бүр 200.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг, харшлын сорил 50.000 төгрөгийг тус тус зарцуулсан. Би эцэг эх байх тэгш хариуцлагыг хангахын тулд дээрхи дурьдсан зардлын 4.152.000 төгрөгийн 50 хувь буюу 2.076.000 төгрөгийг эцэг Ц.********** нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч ********** нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ********** хүү **********сургалтын орос хэлний давтлагын төлбөр 960.000 төгрөгийг төлсөн ба үүний 50 хувийн төлбөр 480.000 төгрөгийг эцэг ********** нэхэмжилж байна. Би хүүхдийн өнгөрсөн оны сургалтын гарсан зардлуудыг 50 хувь нэхэмжилж байсан ч хугацаа хойшилж 2 дахь жилийн сургалтын төлбөр гарч эхэлж байгааг харгалзан үзэж, хамтад нь шүүх хурлаар шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч **********шүүхэд гаргасан тайлбартаа:
**********миний бие нэхэмжлэгч **********эс 2014-10-28-ны өдрийн 902 дугаар шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр миний бие хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдэгдсэн.Уг шийдвэр гарснаас хойш хүүхдийн мөнгийг сар бүр төлөн хоцрогдолтой сарыг шийдвэр гүйцэтгэлээс зөвшөөрөл аван график гарган нөхөн төлж байгаа. Би өөрийн хүү **********бололцоотой үедээ нэхүүлж шаардуулахгүйгээр хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийг авч өгдөг.Одоо нэхэмжилж буй нэмэлт төлбөр гэх мэт шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Надад нэхэмжилж буй мөнгийг өгөх боломж байхгүй байна. Эхнэр ажилгүй хүүхэдтэй, банкны зээлтэй. ******************** хотод орос сургуульд явж байгаад энэ жил ********** орос сургуульд явж байгаа. Өдөр өнжүүлэхэд болон соробан сампинд явж байгаа гэж ярьж байсан гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1209 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан Ц.********** 2.526.000 төгрөг гаргуулан **********д олгож, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 63.216 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж Ц:********** 55.366 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч **********давж заалдсан гомдолдоо: 2014.10.28-ны өдрийн 902 тоот шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Уг шийдвэрийн дагуу би хүүхдийн мөнгийг төлдөг. Төлөгдөөгүй саруудын мөнгийг миний үндсэн цалингийн 40 хувиар суутгуулахаар болсон. Би өөрийн хүү ********** ямар нэгэн санхүүгийн баримтгүйгээр хэрэглээний хувца, хичээлийн хэрэгсэл зэргийг бэлдэж ирсэн. Гэтэл ********** намайг хүүхэддээ санаа тавьж харж ханддаггүй мэтээр худал мэдүүлэг өгсөн. Миний төлдөг хүүхдийн мөнгөн тэтгэлэгийг бага төлсөнгөөр анхан шатны шүүхэд худал мэдүүлсэн. Өнөөгийн байдалд өрхийн орлогыг ганцаараа бүрдүүлдэг, өөрийн настай эцэг эхийг харж ханддаг, миний ажиллаж буй “**********” ХХК-ийн ажилтнуудын цалин буурсан гэх мэт олон шалтгаан байна. Иймд **********нэхэмжилсэн 2.526.000 төгрөгийг өгөх боломжгүй гэжээ. .
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч ********** хариуцагч Ц.********** хүү **********сургалтанд зарцуулсан нийт 5.112.000 төгрөгийн 50 хувь болох 2.556.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ********** нь хүү **********сургалтын төлбөр, сурагчийн дүрэмт хувцас, сорабон сургалт, өдөр өнжүүлэх, зэргийн төлбөрт 5.112.000 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хариуцагч Т.**********нь хэдийгээр хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр шийдвэрлэгдсэн боловч тэтгэлэгээ бүрэн хэмжээгээр төлөөгүй, гэр бүлийн хуулинд зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэйн хувьд хүү **********сургах хүмүүжүүлэх зорилгоор эх **********эс зарцуулсан зардлыг эцэг **********хуваан хариуцах үүрэгтэй болно.
Энэ үндэслэлээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Иймд **********давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1209 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч **********давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч **********давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.470 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
С.УРАНЧИМЭГ