Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 14

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод оршин суух ******* овогт *******ын *******

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ад хариуцагдах, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 20 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн тоот тушаалыг хүчингүй болгуулж, Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 508*******4*******1 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай”.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2005.10.12-ны өдрийн тоот тушаалаар ЗДТГ-ын нягтлан бодогчоор, 2019.0*******.-ны өдрийн тоот тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээр, 2011.09.30-ны өдрийн *******1 тоот тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтнээр тус тус томилогдсон. 20 оны орон нутгийн сонгууль болсоны дараа шинээр томилогдсон ЗДТГ-ын дарга нь Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэж үзэж намайг 20 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр ажлаас чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.4, мөн Засгийн газрын 20 оны 9 дугаарт тогтоол, аймгийн Засаг даргын 20 оны А/390 захирамжуудыг тус тус үндэслэсэн байна.

Миний бие анх 2009 онд Төрийн албаны шалгалт өгч тэнцэж, 2010 онд тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Засгийн газрын 20 оны 09 дүгээр тогтоолоор ЗДТГ-ын хэлтсүүдийн нэр өөрчлөгдсөн гэж үзэж намайг ажлаас чөлөөлсөн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 3 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж хуульчилсан.

Миний орон тоо хасагдаагүй гүйцэтгэх үүрэг нь хадгалагдаж байгаа ба зөвхөн манай хэлтсийн нэр, албан тушаалын нэр өөрчлөгдсөн байхад уг хуулийн заалтаар намайг чөлөөлсөн нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Албан тушаалын нэр өөрчлөгдсөн ч гүйцэтгэх ажлын чиг үүрэг хэвээрээ орон тоо, цалингийн сан нь бүрэн батлагдсан болно.

Мөн намайг ажлаас чөлөөлөх тухай Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулах шаардлагатай ба ямар ч сонсох ажиллагааг явуулаагүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байх тул зөрчигдсөн эрхээ сэргээлэхээр шүүхэд хандаж байна.

Миний бие уг асуудлаар урьдчилан шийдвэрлэх журмаар Монгол Улсын Төрийн албан зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс 20.12.20-ны өдрийн 1439 тоот албан бичгээр харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд шилжүүлсэн тухай хариу ирүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн Дундговь дахь салбар зөвлөлөөс 201******* оны 2 сарын 2-ны өдрийн 10 тоот тогтоолоор аймгийн ЗДТГ-ын 20.11.22-ны өдрийн тоот тушаал нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн хариуг ирүүлсэн.

Иймд намайг ажлаас чөлөөлсөн Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 20.11.22-ний өдрийн тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 5.08*******.4*******1 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би багш, нягтлан бодогч, бизнесийн удирдлага мэргэжилтэй ба төрийн албанд 22 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тоот тушаалаар ЗДТГ-т нягтлан бодогч, 2009 оны ******* дугаар сарын -ны өдрийн тоот тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн *******1 тоот тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан. Гэтэл 20 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт гэсэн нэрээр намайг ажлаас халж, тухайн өдөрт нь өөр хүнийг томилсон. Ажлаас чөлөөлөх тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.4 дэх заалт, Засгийн газрын тогтоолыг үндэслэсэн байсан. Хэлтсийн болон албан тушаалын нэр өөрчлөгдсөн ч гүйцэтгэх ажлын чиг үүрэг минь хэвээр хадгалагдаж байна. Би Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт гэсэн ажлуудыг хийж байсан. Төлөвлөлтөөс нь авахуулаад бүгдийг хийдэг байсан. Энэ нь төлөвлөлт, иргэдийн санал асуулгыг эрэмблэх, нэгтгэх, саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулах, тайлагнах гэх мэт. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Худалдан авах ажиллагааны алба  зохион байгуулдаг. Үүн дээр үндэслэн гэрээг байгуулдаг байсан. Одоо ч энэ ажлыг хийж байгаа. 

Хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр ******* дарга намайг ажиллах явцдаа хууль зөрчиж байсан гэж байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд тухайн ажлыг хариуцсан хүн үнэлгээний хорооны гишүүнээр орж болохгүй гэж хориглоогүй. Үнэлгээний хороонд А-3 сертифакаттай хүн орно гэж бий. Тамгын газарт ийм сертифакаттай хэдхэн хүн байдаг. Тэдний нэг нь би. ******* дарга өөрөө ч үнэлгээний хорооны гишүүн болон даргаар нь ажиллаж байсан. Үнэлгээний хороо нь шийдвэр гаргахдаа 5 гишүүний олонхийн саналаар шийдвэрээ гаргадаг. Би ганцаар шийдвэрлэдэггүй. Хэрвээ одоо үүнийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бол ******* дарга та тухайн үед яагаад эрх бүхий албан тушаалтанд нь хэлээгүй юм бэ. Хууль зүйн хэлтсийн дарга нь ажлын чиг үүргийнхээ дагуу Засаг даргын захирамж, тушаалууд дээр хяналт тавих ёстой. Дөрвөн жил юу ч дуугарахгүй хажуугаар нь юу хийгээд яваад байсан юм бэ. Хууль зүйн хэлтсийн дарга хууль зөрчсөн асуудал байна гэж үзвэл анхаарлаа хандуулах ёстой биз дээ.    

Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй. Тэтгэмжийг  бол би зөвшөөрөөгүй байсан. Нярав мөнгө гарсан байна ирж ав гэхээр нь ажилгүй байсан болохоор очиж авсан. Үүнийг төлөхөд бэлэн. Зуслангийн менежерийн ажил байна гэж хэлсэн нь үнэн. Гэвч тухайн ажил нь ТҮ-ийн зэрэглэлтэй байсан ба мөн тухайн ажил дээр хүн нь ажиллаж байсан. Хүн нь ажлаа хийж байхад яаж орохов дээ. Эрүүл мэндийн газарт эдийн засагчийн орон тоо байсан гэж байна. Энэ тухайд бол би өөрөө Энхсайхан дарга дээр орж өргөдөл өгч төсөв нь батлагдаагүй гэсэн хариуг албан бичгээр авсан юм.    

Би хэргийн материалд өгсөн ажлын байрны тодорхойлолтоо Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн гээс 201******* оны 2 дугаар сарын 14-ний өдөр хуулбарлан авч нотариатаар баталгаажуулж авсан. Миний өгсөн энэ ажлын байрны тодорхойлолт нь хариуцагчаас гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтоос зөрүүтэй байна. Анх ажлын байрны тодорхойлолтдоо эдийн засагч, инженер эдийн засагч, бизнесийн удирдлага гэсэн шаардлагыг тавьж ыг энэ ажилд томилсон. Ер нь бол намайг ажиллаж байх хугацаанд энэ асуудал яригдаж тухайн хүнд нь зориулагдан ажлын байрны тодорхойлолт боловсруулагдсан. Гэвч шүүхэд хариу тайлбар өгөх үед ажлын байрны тодорхойлолтдоо өөрчлөлт оруулж бизнесийн удирдлага гэсэн мэргэжлийг нь хассан байна. Уг нь бид хоёр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр хамтдаа төгссөн юм. Ингээд би шүүх хурлаас өмнө ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсгийн зарим нэг хүмүүстэй холбогдож өөрчлөлт оруулсан эсэх талаар лавлахад дахин ажлын хэсэг хуралдаж өөрчлөлт оруулаагүй гэж хэлсэн. Мөн тухайн хэлтсийг хариуцсан дарга оос асуухад бид өөрчлүүлээгүй гэсэн. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдаж ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан юм чинь мөн адил ажлын хэсэг хуралдаж өөрчлөлтийг хийх байх гэж бодож байна. Намайг ажиллаж байх үед ажлын байрны тодорхойлолтод ямар нэгэн өөрчлөлт орвол тухайн хүнд нь танилцуулж гарын үсгийг зуруулдаг байсан.  Ажлын байрны тодорхойлолт нь бичгээр д, файлаар хуулийн хэлтсийн д хадгалагдаж байх ёстой. Гэвч файлаар хадгалагдаагүй байсан. Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн тул энэ ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан байсан гэж үзэж байна.

Иймд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 20 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, өмнөх ажлын чиг үүрэг минь хэвээр хадгалагдаж байгаа Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалин 508*******4*******1 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ажил олгогч 20 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан. Энэ нь хавтаст хэрэгт авсан баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэл тогтоогдохгүй байна.  Иймээс энэ нь хүний эрхийг зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.4-т зааснаар цалин хөлсийг бууруулахгүй өөр ажил, албан тушаалд шилжүүлэх болон төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар мэргэшүүлэх боломжтой байхад цаашид хамтарч ажиллаж чадахгүй гээд шууд ажлаас нь чөлөөлсөн байдаг.  Уг нь бидний зүгээс боломжийн шаардлага тавьж эвлэрлэх гэтэл хариуцагч зөвшөөрсөнгүй. Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 тоот тогтоолд төрийн байгууллага татан буугдсан гэдгийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу ойлгоно гэж тайлбарласан байдаг. Гэтэл Иргэний хуульд заасан үндэслэл байхгүй байна.

Мөн хариуцагч болон нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтууд өөр хоорондоо тохирохгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхны ажлын байрны тодорхойлолтод сүүлд өөрчлөлт оруулснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна. Төрийн чухал баримтыг хувь хүнд зориулж дураараа өөрчилж болдог юм уу.  Иймд хариуцагчаас гаргаж ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлүүлмээргүй байна. Цаашдаа энэ үйлдэл нь нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болно. Энэ баримт нь нотлох чадвараа алдаж байх тул нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцээгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Ж.*******, хоёр хоёулаа бизнесийн удирдлага мэргэжилтэй байхад ыг сонгон  томилж, дараа нь ажлын байрны тодорхойлолтоос энэ мэргэжлийг хассан байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй. Иймд миний үйлчлүүлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “20 оны 6 дугаар сард болсон УИХ-ын ээлжит Сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар /ЗГ/-ын 20.08.03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газар /ЗДТГ/-ын бүтцийг шинэчлэн тогтоосон. Уг тогтоолоор аймгийн ЗДТГ-ын бүтцэд /ЗГ-ын 2008.12.24-ны 6*******-р тогтоолоор/ 5 хэлтэс ажилладаг байсныг 6 хэлтэс, Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлаг /ЗГ-ын 2008.12.24-ний 6*******-р тогтоолоор/ 23 байсныг 22 болгон өөрчилж, ЗДТГ-ын хэлтсүүдийн зарим чиг үүрэг Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлагуудад нэмэгдэн шилжих, зарим агентлагууд татан буугдах, нийлэх зэргээр өөрчлөгдөн зохион байгуулагдах болсон юм.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-ийн хүрээнд ЗГ-ын 9 дүгээр тогтоолоор хийсэн аймгийн ЗДТГ-ын бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлж Дундговь аймгийн Засаг даргын 20.09.02-ны өдрийн А/325 тоот захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, зарим хэлтэс, тасгийн чиг үүрэгт өөрчлөлт оруулан баталсан. Аймгийн ЗДТГ-ын бүтэц, хэлтэс, тасгийн зарим чиг үүрэг өөрчлөгдөх болсонтой холбогдуулан хэлтэс, тасгийн үйл ажиллагаа, чиг үүрэгтэй уялдуулан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлагаар Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн 2004.11.08-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах заавар, загварын дагуу аймгийн ЗДТГ-ын даргын 20.09.05-ний А/131 дугаар тушаалаар ажлын байрны тодорхойлолт боловсруулах ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг тодорхой хугацаанд ажиллаж Засаг даргын 20.09.02-ны өдрийн А/325 тоот захирамжийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын бүтэц, хэлтэс, тасгийн чиг үүрэгт нийцүүлэн ажлын ачааллыг уялдуулан аймгийн ЗДТГ-ын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, түүнд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг боловсруулан ирүүлсэн ажлын байрны тодорхойлолт тус бүрийг албажуулан тамга дарж, гарын үсэг зурж 20.10.21-ний өдөр ЗДТГ-ын дарга баталсан. Ийнхүү аймгийн ЗДТГ-ын өөрчлөгдсөн бүтэц, зохион байгуулалттай уялдан батлагдсан хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолт түүнд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж буй аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, албадын 31 албан хаагчийг ЗДТГ-ын даргын 20.11.22-ны өдрийн Б/4******* дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөр үүрэгт ажилд нь томилсон.

Харин бүтцийн өөрчлөлтөөр шинэчлэгдсэн тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа зарим албан тушаалтнуудыг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд албан тушаалаас нь чөлөөлсөн.

Бүтцийн өөрчлөлтөөр аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс нь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болж, тус хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн ажлын чиг үүрэг, ажлын байрны зорилго, зорилтод тодорхой өөрчлөлт орсноор тухайн ажлын байр /албан тушаал/-нд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага өөрчлөгдөж тухайн ажлын байрнаас нь чөлөөлж, өөрчлөлт орсон ажлын байранд нь буцаан томилох болоход тус хэлтсийн дарга болон Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр /албан тушаал/-ны зорилго, зорилт, үйл ажиллагааны хамрах хүрээ нэмэгдэж, түүнтэй уялдан тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага буюу боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар нэмэгдэж тухайн ажлын байр Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн албан тушаал болон өөрчлөгдсөн. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр /албан тушаал/-ны зорилго, зорилт, үйл ажиллагааны хамрах хүрээ нэмэгдэх, өөрчлөгдөх болсон шалтгааны тухайд:

  1. ЗГ-ын 20.08.03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудыг тогтоохдоо ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн харьяа агентлагуудын зарим нь нийлсэн, зарим агентлаг шинээр нэмэгдсэн.
  2. Аймгийн Засаг даргын 20-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн чиг үүрэг чухал оролцоотой тул тус хэлтсийн албан хаагчдын ажлын ачаалыг тэнцүүлэх
  3. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай Монгол Улсын хууль батлагдаж 20.01.01-ний өдрөөс хэрэгжиж байгаатай холбогдуулан тус хэлтсийн үйл ажиллагааг уялдуулах шаардлага гарсан.
  4. ЗГ-аас Улс орны эдийн засгийн хямрал, төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас хамааран тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдын ажлын байранд шинээр хүн томилохгүй байх чиглэл өгч байгаа тул тухайн хэлтсээс 201******* оны 2 дугаар сард тэтгэвэрт гарах хүний ажил, чиг үүргийг зохицуулах, уялдуулах зэрэг болон ажил хэрэг сайжруулах бусад шаардлага зүй ёсоор гарч байсан.
  5. Засгийн газрын 2008.12.24-ний 6******* дугаар  тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Худалдан авах ажиллагааны алба байгуулагдан үйл ажиллагаа явуулсаар байхад аймгийн ЗДТГ-ын уг асуудлаарх бодлого хариуцсан мэргэжилтэн /Ж.*******/ нь томоохон өртөгтэй тендерийн үнэлгээний хороо /дарга эсхүл нарийн бичгийн дарга/-г өөрөө удирдаж худалдан авах ажиллагааг зохион байгуулж ирсэн нь хэт оновчгүй, тухайн худалдан авах ажиллагаагаар Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж, Орон нутгийн хөгжлийн сантай холбоотой холбогдох дүрэм, журам зөрчсөн байсан. Зөвхөн 20*******, 20 оны зарим жишээг тодруулбал: ЗДТГ-ын тухайн бодлого хариуцсан мэргэжилтэн /Ж.*******/ нь 20******* онд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-ийн хөрөнгө 2,4 тэрбум төгрөгийн өртөгтэй “Сүм хөх бүрдийн ерөнхий төлөвлөгөө, Сүм хөх бүрд цогцолборын дэд бүтэц, цахилгаан дамжуулах шугам, дэд өртөөний барилга байгууламж, Сүм хөх бүрдийн байгаль орчныг нөхөн сэргээх ажил”-ын Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга,

-ОНХС-ийн хөрөнгө 300 сая төгрөгийн өртөгтэй “Орон сууц хөтөлбөрийн ажил”-ын Үнэлгээний хорооны дарга

-Замын сангийн хөрөнгө 19*******,3  сая төгрөгийн өртөгтэй “ТХДЖТ-с Мандал сургууль хүртлэх явган зам, Ажнай шаргын хөшөөний авто зогсоолын ажил”-ын Үнэлгээний хорооны гишүүн,

-20 онд улсын төсвийн 50.0 сая төгрөгийн өртөгтэй “аймгийн ЗДТГ-ын албан хэрэгцээнд тоног төхөөрөмж” нийлүүлэх ажлын Үнэлгээний хорооны дарга,

-Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/ -ийн хөрөнгө *******9.9 сая төгрөгийн өртөгтэй “Жуулчны баазуудын хоорондох тэмдэг, тэмдэглэгээ” хийх ажлын Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга,

-ОНХС-н хөрөнгө 6*******,4 сая төгрөгийн өртөгтэй “Бүрдийн уянга зуслангийн нийтийн бие засах газар”-ын ажлын Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллахдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байдаг. Энэ байдал нь аймгийн Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлаг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /ажил хариуцсан мэргэжилтэн/-ийн үйл ажиллагааны уялдаа, холбоо, чиг үүргийн оновчгүй хуваарийг засах залруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Сангийн яамнаас тус аймгийн 20******* оны төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлж байсан. Сангийн яамнаас 20 оны ажлыг үнэлээд худалдан авах ажиллагаатай холбоотой 12 гомдлын 9 нь буюу *******5% нь захиалагч буруу шийдвэрлэсэн байгааг онцолж тухайн асуудал хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцуулахыг мэдэгдээд байгаа нь ч энэ асуудлаар чиг үүргийн зохион байгуулалтыг оновчтой болгох хэрэгтэй байсныг ч нотолж байдаг.

Энэхүү өөрчлөлтөөр нэхэмжлэгч Ж.*******ийн ажиллаж байсан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн /хуучин нэрээр/ -ний ажлын байр нь 3 асуудлаар гол үйл ажиллагааг хариуцан төвлөрдөг байсан бол бүтцийн өөрчлөлтөөр Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн албан тушаалын ажлын байр нь зорилго, зорилт нь 9 асуудлын хүрээнд 32 гол үйл ажиллагаа хариуцахаар өөрчлөгдөж тухайн ажлын байранд дээд бакалавр болон түүнээс дээш боловсролтой, Инженер, Эдийн засагч, Инженер-Эдийн засагч мэргэжилтэй  /аль нь ч болно/ Төрийн албанд 2-оос доошгүй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, зураг, төсөв, техникийн үзүүлэлт боловсруулах, хянах чадвартай, Англи хэлний зохих мэдлэгтэй гэх мэт ерөнхий болон тусгай шаардлага хангасан байхаар өөрчлөгдөн батлагдсан юм.

Гэтэл Ж.******* /нэхэмжлэгч/ нь нягтлан бодогч мэргэжилтэй байгаа нь мэргэжлийн шаардлага хангахгүй, төрийн албанд олон жил ажиллаж байсан боловч инженер эсхүл эдийн засагчаар ажиллаж байгаагүй зэрэг нь тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагуудыг хангахгүй байсан. Тухайн ажлын байранд Ж.******* /нэхэмжлэгч/ -ийг буцаан томилох нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь заалт, бусад хууль тогтоомжийг зөрчих, улмаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.5 дахь зарчим алдагдахын зэрэгцээ тодорхой мэргэжил, мэдлэг шаардлагатай бодлого төлөвлөлт /аймаг, сумын ерөнхий төлөвлөгөө/-ийн зохицуулалт, байгаль орчин, уул уурхай зэрэг салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх аймгийн ажил хохирох ноцтой үр дагавар гарахаар байсан.

Тухайн үед Ж.******* /нэхэмжлэгч/-т үүсээд буй нөхцөл байдал, шийдвэрлэх боломж, гарцын талаар тайлбарлан, танилцуулж, сонсох ажиллагаа явуулж харилцан санал солилцож улмаар Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.4 буюу “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн заалтыг үндэслэн Ж.*******ийг чөлөөлсөн.

Ж.******* /нэхэмжлэгч/-ийг албан тушаалаас нь чөлөөлөхдөө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтын хүрээнд аймгийн Засаг дарга , ЗДТГ-ын дарга миний бие хамтдаа  20.11.14, 20.11.-ны өдрүүдэд Ж.*******тэй уулзаж Төрийн албаны тухай хуулийн дээрх 2*******.2.4-ийн дагуу мэргэжил, мэргэшлийн дагуу аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-т Хүүхдийн зуслан хариуцсан зохион байгуулагч эсвэл төрийн захиргааны албан тушаалд тус тус ажиллуулах тухай санал тавьсан боловч тэрээр би тэр байгууллага /ГБХЗХГ/-д очихгүй, аймгийн Эрүүл мэндийн газарт эдийн засагчаар очих боломжтой эсэх талаар санал гаргаж бидний саналыг хүлээж аваагүй юм. Аймгийн Эрүүл мэндийн газарт тухайн үед Ж.*******ийн мэргэжилд таарсан сул орон тоо байсан боловч төсөв нь батлагдаагүй учир одоо ч хүн томилогдоогүй байна.

Санал болгосон ажлын байранд очоогүй учир Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтын дагуу Ж.*******т 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож шийдвэрлэсэн. Ж.******* ч энэ тэтгэлгийг хүлээн авсан учир хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Уг асуудлаар Төрийн албаны Зөвлөлд иргэн Ж.*******ийн гаргасан гомдлыг Төрийн албаны Зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар Зөвлөлөөс байгуулагдсан маргаан хянан шийдвэрлэх комисс шалган дүгнэлт гаргаж, тус салбар Зөвлөлөөр дүгнэлтийг хэлэлцээд хууль тогтоомж зөрчөөгүй тухай шийдвэр гарсан байдаг. Дээрх үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчөөгүй тул Сайнцагаан сумын ******* дугаар баг, Залуус хороолол *******-р байр, тоотод оршин суух иргэн Ж.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “20 оны 6 дугаар сард болсон УИХ-ын ээлжит Сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар 20 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Уг тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцэд 5 хэлтэс ажилладаг байсныг 6 хэлтэс, Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлаг 23 байсныг 22 болгон өөрчилж, хэлтсүүдийн зарим чиг үүрэг Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлагуудад нэмэгдэн шилжих, зарим агентлагууд татан буугдах, нийлэх зэргээр өөрчлөгдөн зохион байгуулагдах болсон.

Засгийн газрын 9 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж Дундговь аймгийн Засаг дарга 20 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А/325 тоот захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, зарим хэлтэс, тасгийн чиг үүрэгт өөрчлөлт оруулан баталсан. Энэхүү чиг үүрэг өөрчлөгдөх болсонтой холбогдуулан хэлтэс, тасгийн үйл ажиллагаа, чиг үүрэгтэй уялдуулан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага гарсан. Ийнхүү аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 20 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/131 дугаар тушаалаар Төрийн албаны Зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан заавар, загварын дагуу ажлын байрны тодорхойлолт боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ингээд ажлын хэсгийн боловсруулан ирүүлсэн ажлын байрны тодорхойлолт тус бүрийг албажуулан тамга дарж, гарын үсэг зурж 20 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Засаг даргын тамгын газрын дарга баталсан.

Энэхүү өөрчлөлтөөр Хөгжлийн бодлогын хэлтэс нь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болж, тус хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн ажлын чиг үүрэг, ажлын байрны зорилго, зорилтод тодорхой өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор тухайн ажилтныг ажлын байрнаас нь чөлөөлж, өөрчлөлт орсон ажлын байранд нь буцаан томилох болоход тус хэлтсийн дарга болон Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны зорилго, зорилт, үйл ажиллагааны хамрах хүрээ нэмэгдэж, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага буюу боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар нэмэгдэж тухайн ажлын байр нь Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн албан тушаал болон өөрчлөгдсөн.

Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны зорилго, зорилт, үйл ажиллагааны хамрах хүрээ нэмэгдэх, өөрчлөгдөх болсон шалтгааны тухайд тайлбарлахад

-Засгийн газрын 20 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудыг тогтоохдоо Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн харьяа агентлагуудын зарим нь нийлсэн, зарим агентлаг шинээр нэмэгдсэн.

-Аймгийн Засаг даргын 20-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн чиг үүрэг чухал оролцоотой тул тус хэлтсийн албан хаагчдын ажлын ачаалыг тэнцүүлэх

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай Монгол Улсын хууль батлагдаж 20 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаатай холбогдуулан тус хэлтсийн үйл ажиллагааг уялдуулах шаардлага гарсан.

- Засгийн газраас Улс орны эдийн засгийн хямрал, төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас хамааран тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдын ажлын байранд шинээр хүн томилохгүй байх чиглэл өгч байгаа тул тухайн хэлтсээс 201******* оны 2 дугаар сард тэтгэвэрт гарах хүний ажил, чиг үүргийг зохицуулах, уялдуулах зэрэг болон ажил хэрэг сайжруулах бусад шаардлага зүй ёсоор гарч байсан.Энэ тухай баримт хэргийн материалд бий.

- Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6******* дугаар  тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Худалдан авах ажиллагааны алба байгуулагдан үйл ажиллагаа явуулсаар байхад уг асуудлаарх бодлого хариуцсан мэргэжилтэн Ж.******* нь томоохон өртөгтэй тендерийн үнэлгээний хорооны дарга эсхүл нарийн бичгийн даргаар ажиллаж худалдан авах ажиллагааг зохион байгуулж ирсэн нь хэт оновчгүй байсан. Энэ нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж байсан. Энэ тухай хариу тайлбарт дэлгэрэнгүй бий.

Сангийн яамнаас 20******* онд тус аймгийн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлж байсан. Энэ нь тухайн хүнээс хамаарсан буюу энэ хүний буруу биш. Бид *******ийг муу ажилласан гэж үзээгүй. Энэ бол бүтэц зохион байгуулалт, тухайн үеийн бодлогын алдаатай холбоотой. Хяналт тавьж ажиллах ёстой ажлаа өөрөө гүйцэтгээд байсан нь буруу. ******* өөрөө ажлаа гүйцэтгэчихээр өөртөө яаж хяналт тавих юм бэ. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан юм. Би тухайн үед хуулийн хэлтсийн даргынхаа хувьд буруу зүйлийг нь хэлж байсан. Гэхдээ би шийдвэр гаргадаг хүн биш. Мөн 20 оны ажлыг үнэлээд худалдан авах ажиллагаатай холбоотой 12 гомдлын 9 нь буюу *******5 хувь нь захиалагч буруу шийдвэрлэсэн байгааг онцолж тухайн асуудал хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг мэдэгдэж байсан. Иймд энэ ажил, албан тушаал  өөрчлөн зохион байгуулагдаж уг орон тоо нь бүхэлдээ хасагдаж, хөрөнгө оруулалт, уул уурхай, байгаль орчин, аялал жуулчлал гэх мэт олон томоохон ажлуудыг хариуцсан ажил нэмэгдэж эдийн засгийн бодлого төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажлын байр шинээр бий болсон.  

Тухайн ажлын байранд дээд бакалавр болон түүнээс дээш боловсролтой, Инженер, Эдийн засагч, Инженер-Эдийн засагч гэсэн мэргэжил тавигдсан. *******ийн хувьд төрийн байгууллагад 20 гаруй жил ажилласан ч мэргэжил нь таарахгүй байсан. ******* нь нягтлан бодогч мэргэжилтэй учраас ерөнхий болон тусгай шаардлагад нийцээгүй юм. Одоо томилогдсон нь уул уурхайн мэргэжилтэй. Энэ ажлын байрны тодорхойлолтод 20 оны 12 дугаар сард өөрчлөлт оруулсан. Энэ нь 201******* оны 2 сард тэтгэвэрт гарах ын ажлыг бусад хүмүүст хуваарилах асуудалтай холбоотой юм. Ажлын байрны зорилго, зорилтод  бол өөрчлөлтийг оруулаагүй. Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсгийг дахин хуралдуулж өөрчлөлтийг хийгээгүй, хэлтсийн дарга нар сууж байгаад шийдвэрлэсэн. Энэ тухай ажил олгогч, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, ажлын хэсгийг ахалсан нар л мэдэж  байгаа. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ажлын байрны тухайд анхны боловсруулсан ажлын байрны тодорхойлолт байна. Анхны баримтыг гаргаж өгсөн нь тухайн ажлыг хариуцаж байсан хүний алдаатай үйлдэл байх. Одоо бол сүүлд 12 сард өөрчилж гаргасан ажлын байрны тодорхойлолт хүчинтэй. Өглөө энэ ажлын байрны тодорхойлолтыг эхээр нь авъя гэхэд хүний нөөц хариуцсан мэргэжилтэн үүнийг өгсөн юм. Тэгэхээр сүүлд өөрчлөлт орсон ажлын байрны тодорхойлолт уг асуудлыг хариуцсан хүнд нь байгаа гэсэн үг. *******, нарын хооронд ямар нэгэн сонгон шалгаруулалтыг явуулаагүй. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг тэнцэх, тэнцэхгүй эсэх талаар дүгнэлт гаргах комисс байгуулагдаагүй. Тухайн хүн ажил үүргээ хэрхэн яаж гүйцэтгэж байсан талаар нь хэлтсийн дарга болон хамт ажиллаж байсан хүмүүсээс нь саналыг сонссон.    

Төрийн албаны тухай хуулийн 2*******.2.4-т зааснаар мэргэжил, мэргэшлийн дагуу аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт Хүүхдийн зуслан хариуцсан зохион байгуулагч эсвэл төрийн захиргааны албан тушаалд тус тус ажиллуулах тухай санал тавьсан боловч очихгүй гэсэн. Мөн аймгийн Эрүүл мэндийн газарт эдийн засагчаар очих боломжтой эсэх талаар санал гаргахад бидний саналыг хүлээж аваагүй юм. Би та нар шиг баян биш болохоор бага цалинтай ажилд очихгүй гэж хэлсэн байсан.

Нэгэнт санал болгосон ажлын байранд очоогүй учир Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.4-т зааснаар Ж.*******т 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хүн тэтгэлгийг хүлээн авсан учир хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Ж.*******ийн гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөл хэлэлцээд хууль тогтоомж зөрчөөгүй тухай шийдвэр гарсан байдаг. Сонсох ажиллагааг 20 оны 11 дүгээр сарын 14, -ны өдрүүдэд явуулахад ******* сонсоогүй гараад явсан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн ярьж буй тайлбараас сонсоход бид зөв шийдвэр гаргасан. Энэ нь Сангийн яамнаас аймгийн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 20*******, 20 онуудад үнэлсэн үнэлгээнээс тодорхой харагддаг. 20 оны үйл ажиллагаанд өгсөн үнэлгээний хувьд захиалагч нь Тамгын газар бөгөөд уг ажлыг гүйцэтгэгч нь ******* байсан. Иймд Ж.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ Ж.*******ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хариуцагдах захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй тул хүсэлтийг хүлээн авна уу. Иймд Ж.*******ийн нэхэмжлэлд хариу тайлбар өгөх боломжгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 20 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн тоот тушаалыг хүчингүй болгуулж,  өмнөх ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 508*******4*******1 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан байна.

 Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.    

1/ Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 20 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ж.*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” 54 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ж.*******ийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны ******* дугаар сарын -ны өдрийн тоот “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтсийн Эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан мэргэжилтнээр анх томилж, улмаар түүнийг 20 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт гэсэн үндэслэлээр уг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 20 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.4, Засгийн газрын 20 оны 09 дүгээр тогтоол, “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо батлах тухай” аймгийн Засаг даргын 20 оны 10 сарын 21-ны өдрийн А/390 дугаар захирамж, Сангийн сайдын 20 оны 09 сарын -ны өдрийн 3-1/5*******01 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн байна.   

Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.4-т “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж, Дундговь аймгийн Засаг даргын 20 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/390 тоот захирамжид “Худалдан авах ажиллагааны алба, Орон нутгийн өмчийн албыг татан буулгаж, Орон нутгийн өмчийн газрыг /Худалдан авах ажиллагааны алба/ байгуулсугай ...” гэж, Сангийн сайдын 20 оны 9 дүгээр сарын -ны өдрийн 3-1/5*******01 албан бичигт “20 оны төсвийн тодотгол хүргүүлэх тухай” гэж тус тус заажээ.  

1/ Хариуцагчаас бичгээр ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан “ ... энэ ажил, албан тушаал өөрчлөн зохион байгуулагдаж уг орон тоо нь бүхэлдээ хасагдаж, хөрөнгө оруулалт, уул уурхай, байгаль орчин, аялал жуулчлал гэх мэт олон томоохон ажлуудыг хариуцсан ажил нэмэгдэж эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажлын байр шинээр бий болсон. Тухайн ажлын байранд ... Инженер, Эдийн засагч, Инженер-Эдийн засагч гэсэн мэргэжил тавигдсан. *******ийн хувьд ... мэргэжил нь таарахгүй байсан. ******* нь нягтлан бодогч мэргэжилтэй учраас ерөнхий болон тусгай шаардлагад нийцээгүй ...”  гэх тайлбарын тухайд:

Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилго өөрчлөгдсөн байх хэдий ч агуулгын хувьд нэхэмжлэгч Ж.*******ийн өмнө нь гүйцэтгэж байсан ажлууд бүхэлдээ тусгагдаж, зорилгын хүрээнд тодорхой ажлууд нэмэгдсэн байна. Иймд нэхэмжлэгч Ж.*******ийн урьд эрхэлж байсан буюу хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байна гэж үзэхээр байх тул Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.4-д заасан “... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан...” гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Харин Монгол Улсын Засгийн газрын 20 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 тоот тогтоол, Дундговь аймгийн Засаг даргын 20 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн  “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц,орон тоо батлах тухай” А/325 тоот захирамжаар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаал нь Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажил, албан тушаал болж өөрчлөгдөн улмаар зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг хийсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.3-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь Ж.*******ийг ажлын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа албан тушаал дээр нь үргэлжлүүлэн ажиллуулах болон байгууллага дотроо ажлын хэсэг томилж дүгнэлт гаргуулан хуульд заасан ерөнхий болон тусгайлсан шаардлагыг хамгийн илүү хангасан ажилтныг сонгон шалгаруулж томилох байтал уг ажиллагааг хийгээгүй байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.3 дахь заалтыг зөрчжээ.

2/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр “... Энэ ажлын байрны тодорхойлолтод 20 оны 12 дугаар сард өөрчлөлт оруулсан. ... Энэ тухай ажил олгогч, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, ажлын хэсгийг ахалсан нар л мэдэж байгаа. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ажлын байрны тухайд анхны боловсруулсан ажлын байрны тодорхойлолт байна. Одоо бол сүүлд 12 сард өөрчилж гаргасан ажлын байрны тодорхойлолт хүчинтэй” гэж маргадаг ч энэхүү өөрчлөлт нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн албаны үндсэн зарчимд нийцэхгүй байна. Тухайлбал анхны ажлын байрны тодорхойлолтдоо тавигдах шаардлагад эдийн засагч, инженер-эдийн засагч, Бизнесийн удирдлага гэж тодорхойлсон атлаа 12 сард өөрчлөлт оруулсан ажлын байрны тодорхойлолтдоо бизнесийн удирдлага гэсэн мэргэжлийг хассан нь хариуцагчийн “... *******ийн хувьд ... мэргэжил нь таарахгүй байсан...” гэх тайлбарыг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гаргасан “... бизнесийн удирдлага гэсэн шаардлагыг тавьж ыг томилсон. Уг нь бид хоёр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр хамтдаа төгссөн юм...” гэх тайлбараас нь дүгнэхэд түүнийг энэ ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.   

Хариуцагч нь Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтыг /хх-н 5*******-61-р хуудас/ нотлох баримтын шаардлага хангуулан, мөн эхээр нь ирүүлсэн байх боловч энэ нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтоос зөрүүтэй байсан болно. Гэсэн хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь шүүх хуралдаан дээр сүүлд буюу 20 оны 12 сард энэ ажлын байрны тодорхойлолтод тодорхой өөрчлөлтийг оруулсан болон нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт нь анхны тодорхойлолт мөн болохыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед үйлчилж байсан анхны ажлын байрны тодорхойлолтыг /хх-н 143-146-р хуудас/ хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой /хх-н 62-66-р хуудас/ харьцуулан үзэж үнэлэлт хийсэн болно.  

3/ Дундговь аймгийн Засаг даргын 20 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх тухай” А/390 тоот захирамж, Сангийн сайдын 20 оны 9 дүгээр сарын -ны өдрийн “20 оны төсвийн тодотгол хүргүүлэх тухай” 3-1/5*******01 тоот албан бичиг нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлд хэрхэн ямар байдлаар холбогдолтой болох талаар хариуцагч хариу тайлбартаа дурьдаагүй, мөн энэ асуудлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарыг гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.     

4/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр “... бид зөв шийдвэр гаргасан. Энэ нь Сангийн яамнаас аймгийн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 20*******, 20 онуудад үнэлсэн үнэлгээнээс тодорхой харагддаг. 20 оны үйл ажиллагаанд өгсөн үнэлгээний хувьд захиалагч нь Тамгын газар бөгөөд уг ажлыг гүйцэтгэгч нь ******* байсан...” гэж маргадаг боловч шүүх маргаан бүхий актын үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийв. 

Дээрх үндэслэлүүдээр Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 20 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн “Ж.*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” тоот тушаалыг хүчингүй болгож, Ж.*******ийг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажилд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааны цалин олговорт 508*******4*******1 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт үндэслэн түүний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 508*******4*******1 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Мөн олгогдвол зохих цалин олговор болох 508*******4*******1 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон хасч дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй байна. 

Хариуцагч бичгээр ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ж.*******т төрийн захиргааны байгууллагад ажиллах ажлын байрны саналыг тавьсан боловч хүлээж аваагүй гэж тайлбарладаг ч энэ нь баримтаар тогтоогдоогүй  ба энэхүү тайлбар нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл биш юм. Мөн хариуцагч нь сонсох ажиллагааг явуулсан, энэ нь түүнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээр нотлогдоно гэх боловч энэ баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан шаардлагыг хангахгүй байна. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 59 тоот шүүгчийн захирамжаар ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй тухайгаа бичгээр мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 2******* дугаар зүйлийн 2*******.2.1, 2*******.2.3-т заасныг баримтлан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 20 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ж.*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” 54 тоот тушаалыг хүчингүй болгож, ******* овогт *******ын *******ийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.  

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******т ажилгүй байсан хугацааны цалин олговорт 508*******4*******1 төгрөгийг олгох, мөн энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ад даалгасугай.    

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******0200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч , хариуцагч , түүний итгэмжлэгдсэн Б.*******, гуравдагч этгээд нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            *******