Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 0290

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Д.О    

            Улсын яллагч Г.Т     

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О   

            Шүүгдэгч Ө.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.О-д холбогдох 1925001380184 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Боржигон овогт Ө- О,

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ө.О нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пинк” дэлгүүрийн урд талын замд “Авто прайм” ХХК-ний эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 22-39 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний

 

 

 

 

 

 

 

 

 

 

аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3-д заасан заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Ц.М-ын амь насыг нь хохироосон, /17 настай/ Г.М-рын эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.О нь согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа ухаарч байна. Оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хохирогч Г.М-рын хууль ёсны төлөөлөгч Г.Б мэдүүлэхдээ “Орхонсайхан нь бидний нэхэмжилсэн хохиролыг төлсөн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ зардлаа нэхэмжлэх Хтэй байна” гэв.

 

Хохирогч Б.Бат-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн Хтдээ “Шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирол төлсөн гэсэн байна.

 

Хохирогч Ц.Х нь шүүхэд ирүүлсэн Хтдээ “Ө.О нь хохирол төлбөр болох 400 000 төгрөгийг төлж барагдуулсан тул дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, намайг оролцохгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1хх-ийн 5-14-р хуудас/

 

2. Хохирогч Б.Б-Э-ний ...“Талийгаачийн эцэг нь 2010 онд гэр бүлээ цуцлуулж Улаанбаатар хотод амьдрахаар явсан эх Ц нь өвчний учир нас барсан. Талийгаач хамгийн сүүлд гэртээ төрсөн дүү, ээжийнхээ дүү Ц болон түүний гэр бүлийн хамт амьдарч байсан. Одоо талийгаачийн төрсөн дүү 14 настай М 14 дүгээр сургуулийн 8-р ангид сурдаг. Талийгаачийн төрсөн эцэг Гэрэлчулуун гэдэг хүн байдаг бөгөөд Улаанбаатар хотод амьдардаг эмчийн хяналтанд байдаг учир намайг энэ хэрэгт хохирогчоор оролцож өгөхийг хүссэн. Талийгаачийн оршуулгын зардалд 3 060 800 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хэн буруутай этгээдээс гаргуулна” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 21-22-р хуудас/

 

3. Насанд хүрээгүй хохирогч Г.М-ын ...“Ө.Оы машинаар Э, талийгаач бид 4, талийгаачийн гэрийн гаднаас хөдлөөд холбооны газрын тэнд байдаг фитнес рүү талийгаачийг хүргэж өгсөн. Тэндээсээ Ө.О, Эрдэнэбат бид 3, Ө.Оы гэрт очиход 2 залуу нэг охин байсан. Тэгээд Ө.О, Х, тэдний гэрт байсан залуу 3, тал шил архи хувааж уусан. Тэгээд Ө.О, Эрдэнэбат бид 3, талийгаачийг очиж авсан. Буцаад Ө.О-ы гэрийн гадаа очиход Ө.О, Эрдэнэбат 2 маргалдаж Эрдэнэбат машинаас буугаад явсан. Тэгээд талийгаач болон Орхонсайхан бид гурав 6 дугаар микрийн дэлгүүрээс 2.5 литрийн савтай пиво хоёрыг аваад эргээд Ө.О-ы байрны гадаа очсон. Ө.О пиво задлаад ууж байхад Х гарч ирсэн. Байрны гадаа машинд Орхонсайхан, Хүслэн бид 3 пиво уусан. Тэндээсээ хөдлөөд Ө.О машинаа бариад наадмын талбайн хашаа руу явсан. Тэндээсээ хөдлөөд дэнжийн 3 байрны дэлгүүр ороод, цаашаа явж байсан. Үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Ө.О надтай анх уулзахдаа архи уучихсан байсан. Хэрэг болох үед Ө.О өөрөө машинаа жолоодож явсан. Би жолоочийн хажуугийн, талийгаач миний арын, Ц.Х мөн арын суудал дээр сууж явсан. Энэ хэргийн улмаас хүзүү, тархи, толгой, нуруу гэмтсэн. Хүзүүгээ хадуулсан, нурууны үе гулссан. Одоо 2 хөл өвдөөд босч явж чадахгүй байгаа. Хүзүү, нуруунаас болж мэдрэлд нөлөөлж байгаа Ө.Од гомдолтой байна. Одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 24-25-р хуудас/

 

4. Хохирогч Ц.Хийн ...“Ө.О ахыг Э, Г.М нартай гэртээ ирэхэд нь Төөгий, Ц, бид 3 байсан. Тэгээд урд өдрийн ууж байгаад үлдсэн байсан 1 литрийн Эден нэртэй архины тал үлдсэн байсныг О, Төөгий ах бид 3 хувааж уусан. Тэр архийг ууж дуусаад Ө.О. Э, Г.М 3 гараад явсан. Удалгүй Г.Эт буцаад ороод ирсэн. Би гэртээ харих гээд гартал байрны гадаа машин дотор Ө.О ах, Г.М болон нэг танихгүй охины хамт 2.5 литрийн савтай пиво уугаад сууж байсан. Ө.О, Г.М 2 хувааж уусан. Байрны гаднаас Ө.О ах машинаа жолоодоод наадмын талбайн тийшээ явсан. Тэндээсээ тамхи авах гээд дэнжийн дэлгүүр ортол тамхи зарахгүй гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ Ө.О ах хаашаа явж байгаа нь мэдэгдэхгүй шууд Эрдэнэ багийн чигт явж байгаад Пинк дэлгүүрийн тойрог дээр замын хажуу руу унасан. Миний баруун талын ташаа, баруун талын өвдгөнд зөөлөн эдийн гэмтэл, хамрын ясанд цууралт, толгойн ар дагзаар болон хүзүү эргэж болохгүй болсон. Эмчилгээний зардалаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 28-30-р хуудас/

5. Гэрч Л.Б-ын ...“2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Эрдэнэ багийн “Дуулга” дэлгүүрээс город тал руу чигээрээ явж байхад миний урдаас 22-39 ОРХ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл Пинк дэлгүүрийн тойргоор маш хурдтай гарч ирээд эргэлт дээр эргэж чадахгүй замын төмөр хашлагыг мөргөөд ертөнцийн зүгээр замын баруун жалга руу орчихсон” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 33-р хуудас/

6. Гэрч П.Эрдэнэбатын ...“Талийгаачийг фитнест нь хүргэж өгсөн. Тэндээсээ хөдлөөд Мэндзул, Ө.О бид 3, Т-сийн гэрт очсон. Замдаа 2.5 литрийн пиво 2 ширхэгийг авсан. Талийгаач утсаар ярихаар нь бид 3 очиж аваад буцаж Т-сийн гэрийн гадаа очсон Би Т-сийн гэрт ганцаараа ортол Хүслэн Ө.О хаана байна гэхээр нь гадаа байгаа гэж хэлтэл Х гараад явсан. Сүүлд авсан 2 5 литрийн 2 сав пивыг Ө.О, Г.М, Х 3 Ө.О-ы машин дотор ууж байсан. 22-39 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны цагаан сарын битүүний өдөр Ө.О бид хоёр Улаанбаатар хотоос худалдаж авсан. Үүнээс хойш өөрт нь мөнгөний хэрэг болоод машинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 37-38-р хуудас/

 

7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай ...“Талийгаачийн биед хавсарсан гэмтэл Гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхорыг хамарсан дух, чамархай, суурь ясны салсан, бутарсан, сэтэрхийт хугарал, тархины эдийн зүүн дух хэсгийн цусархаг няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус хуралт, цээж, хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн язрал, баруун болон зүүн уушигны няцрал, баруун 4-8-р хавирганы суганы урд шугамаар далд зөрөөгүй хугарал, нүүр, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтлүүд нь шууд үхэлд хүргэнэ. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно. Талийгаачийн үхлий шалтгаан нь хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхорыг хамарсан дух чамархай, суурь ясны салсан, бутарсан, сэлтэрхийт хугарал, тархины эдийн зүүн дух хэсгийн цусархаг няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус хуралт, цээж, хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн язрал, баруун болон зүүн уушигны няцрал, баруун 4-8-р хавирганы суганы урд шугамаар далд зөрөөгүй хугарал болно”... гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 54-56 хуудас/

 

8. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай ...“Тоёота приус маркийн 22-39 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлсийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ”. 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зерчсөн байх үндэслэлтэй байна. Ө.О нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Зөрчлийн тухай хуульд зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасагдсан байна. Уг осол нь Тоёота приус маркийн 22-39 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө.О нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 61-р хуудас/

 

9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдриин 81 дугаартай дүгнэлт. /1-р хх-ийн 68-р хуудас/

 

10. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 223 дугаартай ...“Г М-рын биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, хүзүүний 5-р нугаламын хугарал, бүрэн бус мултрал, нугасны няцрал, хуйханд зүсэгдсэн шарх, зүүн өвдөгний язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Хүзүүний нугаламын хугарал, нугасны няцрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.7-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, хуйх, өвдөгний шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 -д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” ... гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 78-р хуудас/

11. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 185 дугаартай ...“Ц Х-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал баруун ташаа, өвдөгт зөөлөн эдэд цус хуралт, нүүрэнд 5 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 82-р хуудас/

 

12. Жолооч Ө.О-ыг драйгер багаж ашиглан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.60% тоон үзүүлэлт гарсан тухай тэмдэглэл. /1-р хх-ийн 129-р хуудас/ , Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн байдлыг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Т би Прокурорын тухай хуулийн 17, 19 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1-д тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ө.О-д холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ө.О нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтууруулах ундаан зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт хохирсон хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан байна. Насанд хүрээгүй хохирогч Г.Мэндболор, түүний хууль ёсны төлөөлөгчийн цаашид гарах нэхэмжлэлийг нээлттэй үлдээх саналтай байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаас согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй 27.10.4.1-т 7 жилийн хугацаагаар хасч 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Тэнсэнтэй хугацаатайгаар 7.1-д зааснаар хүчингүй болгож ял оногдуулна гэж зааснаар 2018.6.11-ний шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, 27.10 дахь гэмт хэрэгт дахин ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. 6.8 баримтлан гэмт эрэгт 1 жилийн хугацаагаар хасч 1 жилийн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хасч 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт сиди, эдгээрийн хавтаст хэрэгт хадгалах тээврийн хэрэгслийг шүүхийн хүргүүлэх, энэ хэрэгт битүүжилсэн хөрөнгөгүй болно. Цагдан хорих саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат дүгнэлтдээ “Шүүгдэгч Ө.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд гэж ялласан зүйлчлэл дээр улсын яллагчтай мэтгэлцэх зүйлгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа замын хөдөлгөөний дүрэмч зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Мөн энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас зүйлчлэл дээр маргахгүй. Хохирол төлбөрийн хувьд нас барсан хохирогчийн ах Бат-Эрдэнэ 3 100 000 төгрөг нэхэмжилсэн байсан. Үүнийг бүрэн барагдуулсан, хохирогч Ц.Х-лийн хувьд 402 000 төгрөг нэхэмжилсэн түүнийг төлж барагдуулсан, хохирогч Мэндболорын хувьд 4 000 000 гаран төгрөг нэхэмжилсэн байсан үүнээс гэмтэл согогын хоёр баримтыг хасаад бусад хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн ар гэрийн байдал болох 4 настай хүүхэд эхнэр хоёр болон өөрийнх нь биеийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг 1 жил 6 сараар тооцож ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.О нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пинк” дэлгүүрийн урд талын зам дээр Тоёота приус 30 маркийн 22-39 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Ц.М-ын амь насыг нь хохироосон, Г.М-рын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, Ц.Х-лийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Ө.О нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.О-ыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарын нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.О нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ө.О-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Оы гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч нарын нэхэмжилсэн гэм хорын хохирлыг төлж барагдуулсан байна. Насанд хүрээгүй хохирогч Г.М-ын хууль ёсны төлөөлөгч Г.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ зардлаа нэхэмжлэх Хтэй байна” гэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогч Г.М болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ө.Оы охин 4 настай О.А нь шүүгдэгчийн асрамжинд байдаг тул Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийг төрсөн эх Б.Э асрамжид шилжүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн дүрс бичлэгийн хуурцаг, согтуурал шалгасан тэмдэглэл 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 02248845 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Өл-ны О-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.О-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.О-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасч, 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Од оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө.О-ы 4 настай охин О.А-г /РД:ФЯ15243027/ төрсөн эх Б.Эрдэнэзаяагийн асрамжид шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, согтуурал шалгасан 3 ширхэг баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 02248845 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

            8. Энэ хэрэг битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.М болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС