Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 109

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00467 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн *******т ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух ******* ******* ******* ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг *******т *******ийн тоотод оршин суух Боржигон ******* т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч Б. түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.             

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хашааны газар чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Би 2015 оны 5 дугаар сарын 19-нд Б.т өөрийнх нь хүсэлтийн дагуу хоногийн 2 хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатай 7,000,000 төгрөг зээлдүүлсэн юм. Надаас зээлж авсан мөнгөө төлөөгүй байсан учир 2015 оны 07 дугаар сарын 09-нд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсан юм.

Ингээд би Б.ээс 8,612,000 төгрөг гаргуулахаар болоход бэлнээр төлөх боломжгүй гээд харилцан тохиролцож түүний өмчлөлийн газрыг авахаар болж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Ингээд уг газрын гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлсэн боловч одоог хүртэл тус газрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Ховд аймгийн *******т *******ийн 20-04 тоот хашааны газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “ ******* гэдэг хүнд зээлж авсан нийт 8.612.000 төгрөг тухайн үед жирэмсний амралттай байсан тул зээл авах боломжгүй байсан болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар бид хоёр харилцан тохиролцож миний өмчлөлийн хашааны газар болон доторх граж амбаарыг зохих үнэнд нь тооцож, тохиролцож мөнгөө төлөх хүртэл энэ хүний нэр дээр шилжүүлж өгөөд зөрүүг цалин дээрээс сар бүр төлж байгаа болно. Иймд миний бие нь хашаагаа өгөхгүй мөнгөө төлөх болно.” гэжээ. 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00467 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар *******ийн өмчлөлийн Ховд аймгийн *******т *******ийн 20-04 тоотод байрлах 904,9 кв.м талбайтай хашааны газрыг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Б.т үүрэг болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “ ******* бид хоёр 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хоорондоо эвлэрч *******ийн нэхэмжилсэн 13.720.000 төгрөгнөөс үндсэн зээл 7.000.000 төгрөг, алдангид 1.582.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30000 нийт 8612000 төгрөгийг төлж өгөхөөр бусад мөнгийг нь өгөхгүйгээр эвлэрч байгуулсан гэрээг 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 194 дугаар шүүгчийн захирамж гарсан. Гэтэл нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргаж миний эзэмшлийн хашааны газрыг чөлөөлүүлэхээр хандсан ба шүүх уг нэхэмжлэлийг хүлээж авсан нь үндэслэлгүй юм. Учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байсаар байхад дахин энэ үйл баримтыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

                Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  хуулийн шаардлагад нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь хашааны газар болон амбаар, граж чөлөөлүүлэх тухай шаардлагыг хариуцагч Б.т  холбогдуулан  гаргажээ. Шүүх   нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэснийг  хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид  2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр  хоногийн 2 хувийн хүүтэй 3 хоногийн хугацаатай 7.000.000 зээлдүүлжээ. Хариуцагч нь  уг зээлээ хугацаанд нь төлөөгүй тул нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлагчид хандсан бөгөөд  талууд 8.612.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 09-ний дотор *******ийн Төрийн банкин дахь тоот дансанд шилжүүлэх, өргөдлийн зөрүү 5.138.000 төгрөг илүү бодогдсон тул татгалзаж 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 4-5 дугаар тал/ Уг эвлэрлийн гэрээг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 194 дүгээр шүүгчийн захирамжаар баталгаажуулсан  байна./хх-ийн 6-8 дугаар тал/ Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд Б.ийн өмчлөлийн Ховд аймгийн *******т 4 дүгээр *******, *******ийн 20 дугаар гудамжны 4 тоот дахь нэгж талбарын  дугаартай 904.9 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хашааны газар болон граж амбаарыг 7.000.000 төгрөгт тооцож миний нэр нэр шилжүүлэх, үлдэгдэл 1.612.000 төгрөгийг түүний цалингаас сар бүр тооцож авч байхаар тохиролцсон гэж тайлбарлажээ. Хариуцагч нь шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрийн гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагааны журмаар бид хоёр харилцан тохиролцож миний  өмчлөлийн хашааны газар болон доторх граж амбаарыг зохих үнэд нь тооцож мөнгө төлөх хүртэл *******ийн нэр дээр шилжүүлж өгөөд  зөрүүг цалин дээрээс сар бүр төлж байгаа,  гэтэл    гэр бүлийн хэрэгцээний зориулалтай уг хашааны газар болон амбаар гражийг гэр бүлийн бусад гишүүд   *******ид өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа   тул газраа өгөхгүй харин түүнээс зээлж авсан  мөнгөө  буцааж өгнө гэж   тайлбарласан байна./хх-ийн 18 дугаар тал/ Хэрэгт авагдсан  баримтаар худалдагч Б. нь “Ховд аймгийн *******т 4 дүгээр *******, *******ийн 20 дугаар гудамжны 4 тоот дахь нэгж талбарын  дугаартай 904.9 м.кв талбайтай, 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 000241572 тоот гэрчилгээний дагуу уг газрыг худалдан авагч  *******ийн нэр дээр шилжүүлнэ” гэж 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр худалдах худалдан авах гэрээ  байгуулжээ./хх-ийн 9 дүгээр тал/ ******* нь уг  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр   2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ авсан байна. /хх-ийн 10 дугаар тал/ Анхан шатны шүүх  нэхэмжлэгчийн шаардлага  түүний үндэслэлийг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан агуулгад нийцээгүй байна. Нэхэмжлэгчийн дээрх  шаардлагаас хашаан дотор байгаа амбаар гражийг шийдвэрлэхгүй орхигдуулжээ. Энэ талаар шүүхээс тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар маргааны ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй байна. Шүүх нэхэмжлэгчийн амбаар гражийг чөлөөлүүлэх тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулж Талууд уг маргаж буй хашааны газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмын дагуу *******ийн өмчлөлд   шилжүүлсэн гэх боловч  маргааны үйл баримт шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай хэрхэн уялдаж байгаа талаарх баримт  хэрэгт авагдаагүй байна.  Хэрэгт  авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүх  хэргийг  эцэслэн  шийдвэрлэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах зүйтэй гэж үзэв.

Хуульд зааснаар хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч Б.т буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       Д. ЖАМБАЛСҮРЭН

                                                                        Н.ТУЯА