Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 692

 

 

 

 

 

 

 

   

2019            11           28                                    2019/ШЦТ/692  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянжаргал,  

  Улсын яллагч С.Оюунжаргал,

  Хохирогч А.Ч ,  

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа,

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Одгэрэл,

Иргэний хариуцагч Д.Гнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт С-ийн  Г-д  холбогдох эрүүгийн 1903008830390 дугаартай, 187/2019/0692/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ....оны.... дугаар сарын ....-нд ...... суманд төрсөн, 34 настай, ..... боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...... механик ажилтай, ам бүл 1, ..... тоотод оршин суух хаягтай боловч “Петротранс” ХХК-ийн ажилчдын байранд түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, З овогт С-ийн  Г /РД:................../   

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Г.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт-Ухаа-1” хорооллын урд замд “Петротранс” ХХК-ийн эзэмшлийн “Beiben” маркийн 38-16 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Ч  жолоочтой “Тоёота Приус” маркийн 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, “Тоёота Приус” маркийн 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зогсож байсан Ж.Б жолоочтой “Тоёота Приус” маркийн 26-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч А.Ч ийн эрүүл мэндэд хүнд, зорчигч 11 настай Ч.Билэгтийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, “Тоёота Приус” маркийн 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.715.000 төгрөгийн шууд, 6.085.000 төгрөгийн нийт хохирол, “Тоёота Приус” маркийн 26-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 223.000 төгрөгийн шууд, 258.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа-1 хорооллын урд замд Петротранс ХХК-ийн эзэмшлийн “Beiben” маркийн 38-16 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Ч  жолоочтой Тоёота Приус маркийн 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Тоёота Приус маркийн 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зогсож байсан Ж.Б жолоочтой Тоёота Приус маркийн 26-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөн мөргөж, жолооч А.Ч ийн эрүүл мэндэд хүнд, зорчигч 11 настай Ч.Билэгтийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Тоёота Приус маркийн 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.715.000 төгрөгийн шууд, 6.085.000 төгрөгийн нийт хохирол, Тоёота Приус маркийн 26-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 223.000 төгрөгийн шууд, 258.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь: 

1. Шүүгдэгч Г.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч А.Ч ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Болсон асуудлыг ярихад хэцүү байна. Би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө хяналтын камерийн бичлэг үзэж байгаад санаж байгаа асуудлуудынхаа талаар мэдүүлэг өгсөн байгаа. Би хэрэг гарах үед хүү Билигтийн хамт явж байсан. Одоо миний биеийн байдал муу байгаа, мөнгөгүй тул эмчилгээ хийлгээгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Уг ослоос хойш ухаан санаа нь хэвийн бус болсон. Эмнэлгийн зүгээс цаашид эмчилгээ хийлгэ гэсэн. Манай нөхөр болсон асуудлын  зарим зүйлийн талаар санахгүй байгаа. Цалингийн зээл аваад хийх боломжтой эмчилгээнүүдийг хийлгэж байгаа. Гэхдээ зарим эмчилгээг хийлгэж чадахгүй байна. Шүүгдэгчид эмнэлэг дээр ирээд эмчтэй нь уулзаарай гэсэн санал хэлэхэд нэг ч удаа ирээгүй. Осол гаргасан өдөр л эмнэлэг дээр ирсэн. Хүн харахад ойлгохгүй байгаа юм шиг атлаа утсаар ярихдаа надад боломж байхгүй, би ялаа аваад явна гээд өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа зүйл байхгүй байгаад нь гомдолтой байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд 9.613.741 төгрөг нээхэмжилж байсан. Өмнө нь 18.613.741 төгрөгийг нэхэмжилж байсан. Үүнээс 9.000.000 төгрөгийг хүлээн авсан. Журмын хашаанд төлбөр нэмэгдээд 10.063.741 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд эмчилгээний зардал 2.443.160 төгрөг, хүүхэд асрах хөлс 1.800.000 төгрөг,  тээврийн хэрэгслийг 9.500.000 төгрөгөөр үнэлж байгаа. Үнэлгээгээр 6.050.000 төгрөг гэж үнэлсэн байгаа. Осол гарахаас өмнө 3 сарын өмнө тухайн тээврийн хэрэгслийг 9.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж байгаа. Дэлгэрмаагийн ажилгүй байсан үеийн цалин 758.796 төгрөг гарсан байгаа. Дэлгэрмаа нь нөхрөө асарч байсан тул хэсэг хугацаанд ажил хйигээгүй байдаг. Өөрөөр хэлбэл 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цалингүй байсан үеийн цалингаа гаргуулах хүсэлттэй байна. 774.000 төгрөгийн гэрээр эмчилгээ хийлгэсэн тухай баримт, Шүүх эмнэлгийн шинжилгээний хөлс 8000, хүүхдийн тэргэнцэр 360.000 төгрөг, тэргэнцэрийн үнэлгээ хийлгэсэн хөлс 20.000 төгрөг, эм тарианы 435.005 төгрөг, мөн 602.780, хууль зүйн үйлчилгээний хөлс үзүүлсэн 2.000.000 төгрөг, журмын хашааны 450.000 төгрөгийг нэхэмжилж байна...Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            4. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт-Ухаа-1” хорооллын урд замд асфальтан хучилттай, шулуун, тэгш хуурай, зохицуулдаггүй, явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай хайсгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтын бүдүүвч /хх-3-12/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9210/-ний дүгнэлт:

            -А.Ч ийн биед баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн гүн дэх цус харвалт, няцрал, субарахнайдаль зайнуудад цус харвалт, тархи доргилт, зулайн хуйх, духанд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, уруул, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

          -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 48/

           6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9211/-ний дүгнэлт:

           -Ч.Билэгийн биед тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

          -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 50/

            7. Хохирогч  А.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 52-60 УБО улсын дугаартай автомашинтай явж байгаад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсоод автомашины багажийг онгойлгоод зогсож байтал гэнэт л түс тас гээд л явчихсан. Тэгээд л би юу болсон эсэхийг мэдэхгүй байна. Миний хүү Ч.Билэгт автомашин дотор сууж байсан. Осол хэргийн улмаас миний хүү Билэгтийн биед хөнгөн гэмтэл, миний биед хүнд гэмтэл учирсан. Би одоогоор биеийн байдал хүнд, сайн ярьж чадахгүй байгаа. Мөн зарим нэг өмнө болсон асуудлыг санахгүй байна. Миний биед баруун талын бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн гүн дэх цус харвалт, няцрал зэрэг хүнд гэмтэл авсан. Миний зүгээс гомдолтой байгаа, өөрийн эрүүл мэнд болон эд хөрөнгөндөө учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгөхийг хүсч байна...” /хх-18-19/

            8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Билэгтийн толгой бага зэрэг улайсан, хавдсан байсан. Хүүгийн бие гайгүй болохоор эмчилгээ хийлгээгүй. Одоо миний зүгээс эмчилгээний хохирол гэх зүйл байхгүй. Харин суудаг тэргэнцэр нь эвдэрсэн тэгээд үнэлгээ гаргуулсан нийт тэргэнцэрийн хохирол 360.000 төгрөг тул жолоочоос нэхэмжилнэ...” /хх-34-35/

            9. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг Буянт-Ухаа-1 хорооллын урд замын хойд зогсоол дээр өөрийн Тоёота Приус маркийн 26-89 УНЛ улсын дугаартай автомашинтай зогсож байтал гэнэт миний машины араас машин мөргөсөн, юу болов гээд машинаасаа гараад иртэл улаан өнгийн Тоёота приус маркийн 52-60 УБО улсын дугаартай автомашин мөргөсөн, урд хэсэг нь бүхэлдээ чихэгдсэн байдалтай, жолооч нь байхгүй байсан. Тэгээд цааш зам руу хартал жолооч нь замын голд хэвтэж байсан. Миний машины араас мөргөсөн улаан машины кабин дотор суумгай нэг хүүхэд жолоочийн хажуу суудалд хамгаалалтын бүсэлсэн байдалтай сууж байсан. Тэгээд юу болов гэтэл цаана замын урд нэг чиргүүлтэй том машин онхолдсон байдалтай хажуулдсан байсан. Тэгтэл тэр том машины замын хажуу руу орсон үедээ зам дээр зогсож байсан машиныг мөргөөд тэр машин нь эргэж шидэгдээд миний машиныг мөргөсөн бололтой байсан. Би машины эвдрэлийг үнэлгээний газраар үнэлүүлсэн. Тэгээд нийт 258.000 төгрөг болсон. үнэлгээ хийлгэх төлбөр 25000 төгрөг нэмж авсан нийт 282 000 төгрөгийн хохирол гарсан. Үүнийг буруутай жолоочоос нэхэмжилж байна...” /хх-30-31/

            10. Иргэний хариуцагч Д.Гэрэлт-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын зүгээс одоогийн байдлаар хохирол барагдуулсан зүйл байхгүй байгаа. Ер нь бол хохирлыг барагдуулна гэж бодож байгаа. Д.Мөнхтөр жолооч амьдрал ахуй муутай, манай компани дээр мөн байрлаж ажиллаж амьдардаг. Эхнэр нь нас барсан хэцүү хүн байдаг. Иймээс манай компани энэ хоёр хүнд тусалж дэмжиж байгаа юм...” /хх-27-28/

          11. Ашид Билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 51-61/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Г нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№/-ний дүгнэлт хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Г.Гг үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт-Ухаа-1” хорооллын урд замд “Петротранс” ХХК-ийн эзэмшлийн “Beiben” маркийн 38-16 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Ч  жолоочтой “Тоёота Приус” маркийн 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, “Тоёота Приус” маркийн 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зогсож байсан Ж.Б жолоочтой “Тоёота Приус” маркийн 26-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөн мөргөж, жолооч А.Ч ийн эрүүл мэндэд хүнд, зорчигч 11 настай Ч.Билэгтийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, “Тоёота Приус” маркийн 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.715.000 төгрөгийн шууд, 6.085.000 төгрөгийн нийт хохирол, “Тоёота Приус” маркийн 26-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 223.000 төгрөгийн шууд, 258.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Ггийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.    

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн хэдий ч хохирогч А.Ч ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Болсон асуудлыг ярихад хэцүү байна. Одоо миний биеийн байдал муу, ярьж чадахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Манай нөхөр А.Ч  нь уг ослоос хойш ухаан санаа нь хэвийн бус болсон. Эмнэлгийн зүгээс цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Г.Ггийн хувийн байдал /...34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Петротранс” ХХК-нд механик ажилтай, ам бүл 1 амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар Г.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ггийн эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.    

            Шүүгдэгч Г.Гд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Иргэний хуулийн 498 дугаар зүлйийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-гээс 9.000.000 төгрөг, иргэний хариуцагч “Петротранс” ХХК-аас 3.542.388 төгрөг гаргуулж хохирогч А.Ч ид тус тус төлснийг дурдъя.   

            Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч З овогт С-ийн  Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эхгүй үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар З овогт С-ийн  Г-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.    

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ггийн эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Г.Гд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Иргэний хуулийн 498 дугаар зүлйийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-гээс 9.000.000 төгрөг, иргэний хариуцагч “Петротранс” ХХК-аас 3.542.388 төгрөг гаргуулж хохирогч А.Ч ид тус тус төлснийг дурдсугай.   

            6. Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.  

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Г.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР