Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 961

 

 

 

 

 

 

 

 

 

  2019           11           13                                      2019/ШЦТ/961

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Т.Чингэс,

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

            Улсын яллагч Н.Анхбаяр,

            Шүүгдэгч Л.М нарыг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт Л.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831003970001 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, дээд боловсролтой, төмөр замын дохиолол холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 808 тоотод оршин суух хаягтай,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2007 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

2016 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Л.М /регистрийн дугаар /, 

 

         Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Л.М нь:

1.2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Жайка” олон улсын байгууллагаас Ерөө суманд хоёр иргэнийг төсөлд хамруулах нэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Х.Мөнгөн-Долгио, Д.Батмөнх нараас тус бүр 190.000 төгрөг, Х.Дэлгэрмаагаас 80.000 төгрөг нийт 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийг залилсан гэмт хэргийг,

2.2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр “Төмөр замд кассчинаар сургаж ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч иргэн А.Баярмаагаас 666.620 төгрөгийг залилсан,

3.2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Оюу толгой” ХХК-д “тогооч нягтлан бодогч ажилд авна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч иргэн Б.Сарантуяагаас 195.000 төгрөгийг залилсан,

4.2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Жайка” олон улсын байгууллагаас төсөлд хамруулна гэж зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Ц.Алтанцэцэгээс 490.000 төгрөгийг залилсан,

5 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Хүмүүнлэгийн байгууллагаас ярьж байна нэг өрөө байр танд өгөхөөр болсон” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Д.Хишигжаргалаас 373.600 төгрөгийг залилсан,

6.2018 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд “Хүүхдийн хөгжлийн сангаас танайд 67.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч иргэн Н.Насантогтохоос 1.075.000 төгрөгийг залилсан,

7.2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Жайка” олон улсын байгууллагаас төсөлд хамруулах гэсэн нэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч иргэн Ц.Оюунтуяа, Б.Мөнхзул, Ц.Даариймаа нараас тус бүр 180.000 төгрөгийг залилсан,

8.2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Олон улсын “Жайка” байгууллагын нэрийг ашиглан иргэн Ж.Түмэнжаргалыг “орон сууцны тусламжид хамруулна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч мэхлэн 210.000 төгрөгийг залилсан,

9.2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Олон улсын “Жайка” байгууллагын нэрийг ашиглан иргэн Э.Даваажаргалыг “орон сууцны тусламжид хамруулна” гэж хуурч мэхлэн 90.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

10.2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Олон улсын “Жайка” байгууллагын нэрийг ашиглан иргэн Б.Нарантуяагийн “хүүхдийн сургуулийн төлбөрийг даана” гэж хуурч мэхлэн 120.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12.2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Нийгмийн даатгалын сангаас буцалтгүй тусламж олгоно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Э.Бадраагаас 220.000 төгрөгийг залилсан,

13.2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн буцалтгүй мөнгөн тусламжид хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч иргэн О.Бат-Итгэлээс 260.000 төгрөгийг залилсан,

14.2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ““Жайка” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Энхбаатар байна гэж амьжиргааны түвшин дээшлүүлэх төсөлд хамруулж өгнө” гэж хуурч мэхлэн иргэн Н.Отгонтуул, А.Чанцалдулам нараас тус бүр 85.000 төгрөгийг залилсан,

15.2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 94066007 гэсэн дугаарын утаснаас 99358930 дугаарын утас руу залгаж өөрийгөө “Улаанбаатар төмөр зам гэх газар программистаар ажилладаг Итгэл гэдэг хүн байна” гэж танд байр авч өгнө гэж хуурч мэхлэн Г.Оюунбилэгээс 240.000 төгрөг залилсан,

16.2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ““Шинэ Амьдрал” төсөл хэрэгжүүлнэ. ...Танай аймагт зурагт радиогийн хүмүүстэй хамт төслийн багийнхан очно бэлэг дурсгалын зүйл бэлдэх шаардлагатай” гэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч иргэн В.Цэрэн-Очироос 195.000 төгрөг залилсан,

17.2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ё.Алтанчимэг рүү 94066007 дугаарын утсаар холбогдож, “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ амьдрал” төсөлд хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 523.000 төгрөг залилсан,

18.2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Х.Аманбекийг “тэгвэл СӨХ-ийн мөнгө нь 200.000 төгрөг гарсан байгаа чи төлөөд өгвөл би нөгөөдрөөс зараад авах хүн бэлэн байгаа би чамд 10.000.000 төгрөгөөр өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

19.2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Эрдэнэт Улаантолгой өртөөний зөрлөгийн дарга Д.Мягмарсүрэнг “16.0 сая төгрөг буцалтгүй тусламжийн төсөлд хамруулна” гэж хуурч мэхлэн 160.000 төгрөг залилсан,

20.2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг дарга Д.Мөнх-Эрдэнэтэй холбогдон Жайка олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хамруулж өгөх нэрээр зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн Б.Энхтүвшингээс 260.000 /хоёр зуун жаран мянган/ төгрөгийг Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө 125 дугаар техник импорт хувьцаат компанийн урд, Голдон төвд байрлах бэлэн мөнгөний машинаас бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн хуурч мэхлэн залилсан,

21.2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг дарга Д.Мөнх-Эрдэнэтэй холбогдон “Жайка олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хамруулж өгнө” гэх нэрээр зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн Ч.Пунцагдашаас 260.000 /хоёр зуун жаран мянган/ төгрөгийг Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө 125 дугаар Техник импорт хувьцаат компанийн урд, Голдон төвд байрлах бэлэн мөнгөний машинаас бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн хуурч мэхлэн залилсан,2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н.Содномчимэгийг байр өгнө гэж хуурч мэхлэн 990.000 төгрөг шилжүүлж залилсан,

22.2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сангийн яамнаас “Шинэ айл төсөл хэрэгжүүлж байна” гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Ц.Эрдэнэчимэгээс 1.222.000 төгрөгийг гэмт хэргийг,

23.2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэн А.Энхмөнх, Г.Пүрэв-Очир нарыг ”Жайка олон улсын байгууллагын ахлах мэргэжилтэн” гэж хуурч мэхлэн нийт 520.000 төгрөгийг залилсан,

24.2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн иргэн Л.Цэдэв, Л.Сарантуяа нараас “Сангийн яамнаас ярьж байна” гэж “тусламж үзүүлнэ” гэж хуурч мэхлэн тус бүр 470.000 төгрөгийг нийт 940.000 төгрөгийг хуурч залилсан,

25.2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын иргэн Б.Нэргүйг “Сангийн яамнаас ярьж байна. Залуу гэр бүлийг дэмжих зээлд хамрагдахаар болсон” гэж хуурч 380.000 төгрөгийг залилсан,

26.2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Боловсролын их сургуулийн орчим, иргэн А.Чулуунмөнхөд “төслийн батламж өгнө уг арга хэмжээний мөнгө өг” хэмээн хуурч мэхлэн 470.000 төгрөгийг залилсан,

27.2018 оны 7 сард “Улаанбаатар төмөр замын билетийн касст ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн иргэн Ц.Түвшинжаргалаас 45.000 төгрөг, М.Золзаяагаас 80.000 төгрөг, П.Золзаяагаас 60.000 төгрөг, Д.Өлзийсайханаас 80.000 төгрөг, У.Чулуунцэцэгээс 45.000 төгрөг залилсан,

28.2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ““Шинэ амьдрал” нэртэй төсөл хэрэгжүүлэх гэж байна. ...буцалтгүй тусламж үзүүлнэ” гэж хуурч мэхлэн иргэн Л.Долгороос 350.000 төгрөгийг залилсан,

29.2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Шинэ амьдрал нэртэй төсөл хэрэгжүүлэх гэж байна. ...буцалтгүй тусламж үзүүлнэ” гэж хуурч мэхлэн иргэн Г.Ганзаяагаас 350.000 төгрөгийг залилсан,

30.2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын
иргэн Б.Солонгомаа, Б.Соёлоо нарыг “Засгийн газарт ажилладаг Ганбаатар гэж хүн байна.
төсөл хөтөлбөрт хамруулж өгнө” гэх нэрээр зохиомол байдлыг зориуд бий болгож, 540.000
төгрөгийг 5071111429, 5907089778, 5003406036 дугаарын данс руу шилжүүлүүлж бусдын
эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн хуурч мэхлэн залилсан,

31.2018 оны 11 дүгээр сарын 25-26-ны хооронд “зээлийн төсөлд хамруулах” нэрээр иргэн Ж.Цэрэннадмидаас 510.000 төгрөг авч залилсан нийт 31 удаагийн үйлдлээр 43 хохирогчоос 12.550.220 /арван хоёр сая таван зуун тавин мянга хоёр зуун хорин/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт “…Ц.Алтанцэцэгээс 490.000 төгрөг, Д.Хишигжаргалаас 380.000 төгрөг авсан гэснийг зөвшөөрөхгүй байна. Бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. Энэ хоёр хүнтэй би холбогдоогүй. 94066007, 88805007, би юнителийн 2 дугаар, мобикомын 1 дугаартай. Гэтэл 10 гаран дугаар гараад ирсэн байсан. Сэлэнгэ аймагт Наранбаатар ахлах дэслэгч мэдүүлэг авахдаа чи угаасаа үйлдсэн нь тодорхой юм байна гэж хэлсэн. Би та нар юугаар нотолж байгаа юм бэ?, надад авсан юм байхгүй гэж хэлсэн боловч цаанаасаа бэлдсэн мэдүүлэг дээр гарын үсэг зур гэсэн. Би зурахгүй гэхэд чи угаасаа үйлдсэн юм чинь гарын үсэг зур гэж хэлсэн. Би ядаж мэдүүлгийг нь уншмаар гэхэд зүгээр гарын үсэг зур гэж хэлсэн. Ганбаяр миний эсрэг худлаа мэдүүлэг өгсөн байсан. Хишигжаргал, Алтанцэцэг нартай би ямар холбогдоогүй. Хишигжаргал, Алтанцэцэг нартай би ямар ч байдлаар холбогдоогүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би уг хүмүүсээс төсөл хөтөлбөрт хамруулна гэж мөнгө авсан нь үнэн. Жайка гэж нэртэй олон улсын хүмүүнлэгийн байгууллага байдаг гэдгийг хүн болгон мэднэ би хүмүүсээс мөнгийг нь авах даа нэрийг нь ашигласан бөгөөд Ганзориг гэж нэрийг тухайн үедээ өөрөө зохиогоод ярьсан. Би Ганзориг гэж хүн танихгүй...” гэсэн мэдүүлэг /9 хх-ийн 181-198/,

 

Хохирогч Х.Дэлгэрмаагийн “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед 94066007 дугаараас над руу үл таних өөрийгөө Жайка олон улсын байгууллагын төслийн ажилтан Алтангэрэл гэдэг хүн байна. ...яаралтай төсөлд хамруулах хоёр иргэнийг сонгох шаардлагатай байна. Төсөлд хамрагдах боломжтой гэр бүл байх хэрэгтэй байна гэж хэлсэн. ...тэгэхээр нь би 80.000 төгрөг явуулаач гэж хэлээд байхаар нь дансаа явуул гэж хэлээд над руу 5220041803 Алтангэрэл гэх данс өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23-26-р хуудас/,

Хохирогч Х.Мөнгөн-Долгионы “...надад нийт 200.000 төгрөгийн хохирол учирсан манай багийн дарга олон улсын байгууллагын талаар ярьж хэлж Жайка төсөл манай суманд хэрэгжиж байгаа юм байна гэж тухайн үед тайлбарлаж хэлж байсан төслийн дагуу ямар ч байсан 200.000 төгрөг шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28-30-р хуудас/,

Хохирогч Д.Батмөнхийн “...би 190.000 төгрөгийг Жайка олон улсын байгууллагаас төсөлд хамруулах болсон гэж багийн дарга Болормаагийн хэлснээр мөнгө тушаа гэсэн данс руу нь шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 34-36-р хуудас/,

Хохирогч А.Баярмаагийн “...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр утсаар ярихад
надаас миний мэргэжил ажиллаж байсан туршлага гэх зэрэг зүйлийг асууж тодруулаад
өөрийгөө надад Ирмүүн гэдэг Төмөр замын боловсон хүчин гэж ярьж байсан. Би уг хүнд нийт 666.620 төгрөг залилуулсан байна. ...739990 төгрөг гаргуулан авах хүсэлтэй
байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 117-118-р хуудас/,

              Хохирогч Б.Сарантуяагийн “...2018 оны 7 дугаар сарын 29-нд над руу залгаад бид ярилцаад таныг ажилд авахаар болсон биеийн хэмжээгээ явуулаад хувцасны мөнгө шилжүүл гэж тэгээд би тэр өдөр өөрийн 500649298 гэх дугаараас 195.000 төгрөгийг 5114003778/ Алтанчимэг гэсэн данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 167-168-р хуудас/,

              Хохирогч Д.Хишигжаргалын “...надад нийт Сэлэнгэ аймаг руу ирж буцсан унааны зардал 100.000 төгрөг, О.Лхагважав гэх хүний данс руу 180.000 төгрөг, Отгондэлгэр хүний данс руу 17600, 176000 төгрөг шилжүүлсэн. Надад нийт 473.600 төгрөгийн хохирол учирсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 243-246-р хуудас/,

Хохирогч Н.Насантогтохын “...тэгээд 2018 оны 10 дугаар сарын 12-нд надтай
ярьсан залуу 80844647 гэх дугаарын утаснаас залгаад надад 195.000 төгрөг дутаад
байна. Би танай сумд ирчихсэн байна. Та 5845347650 дугаарын данс руу 195.000 төгрөг
хийгээдэх гэхээр нь төрийн банк ороод уг данс руу 195000 төгрөг хийсэн. ...би нийт 1075.000 төгрөг залилуулсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 47-48-р хуудас/,

Хохирогч Ц.Дариймаагийн “...бид Оюунтуяа эгчийн данснаас Булган аймгийн Рашаант сумаас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед интернэт банкаар хоёр удаа нийт 540.000 төгрөгийг 5748097041 данс руу шилжүүлсэн. Б.Мөнхзул бид хоёр 360.000 төгрөгөө Оюунтуяа эгчид төлсөн байгаа...” гэсэн мэдүүлэг 2хх-ийн 111-113-р хуудас/,

Хохирогч Ц.Оюунтуяагийн “...нөгөө 2-т болохоор залуу гэр бүлийг дэмжих төсөл гэхээр нь багш нараасаа харж байгаад та 2-ын нэрийг өгнө гэж ярьж байсан...би 180.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 116-117-р хуудас/,

Хохирогч Б.Мөнхзулын “...2 гэр бүлийг хамруулна гэж байснаа дахиад нэг гэр бүл хамруулъя гэсэн юм билээ. Тэгээд би Оюунтуяа, Ц.Дариймаа бид гурав хамрагдахаар болсон. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нөгөө мэргэжилтэн Батбаатар би өнөөдөр Рашаант суманд очно хяналтыг буцаах шаардлагатай байна. 450.000 төгрөг шилжүүл гэхээр нь бид 3 нийлээд 450.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 123-124-р хуудас/,

Хохирогч Ч.Түмэнжаргалын “...над руу залгаад шалгуургүй оруулж байна. Яаралтай Улаанбаатар хотод ир гэж хэлэхээр нь би манай сум орон нутгаас захих зүйл
байна уу танд баярлалаа гэж хэлэхэд надад үнэхээр туслах гээд байвал захих зүйл
байхгүй 120.000 төгрөг шилжүүлчих гээд 5540474275 дугаарын данс өгөхөөр нь би 120.000
төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 140-141-р хуудас/,

Хохирогч Ц.Алтанцэцэгийн “...тухайн үед надаас эхлээд 240.000 төгрөг бэлэг дурсгалын мөнгө гэж авсан дараа нь бичиг цаас хүлээн авалтын мөнгө гэж шалтаг тоочиж 60.000 төгрөг, миний хувьд нийт 490.000 төгрөг хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 199-200-р хуудас/,

Хохирогч Э.Даваажаргалын “...Түмэнжаргал Нарантуяа багшаас 80844647 дугаарыг нь аваад эхлээд ярьсан дараа нь би ярихад сонссон биз дээ цаг давчуу болохоор ямар нэгэн шалгуургүй өөрийг чинь оруулж байна гадаадын хүмүүс байгаа болохоор бэлэг сэлтний юм авч өгөх хэрэгтэй байна. Нөгөө багштайгаа ярьж байгаад 95.000 төгрөг шилжүүл гэсэн. ...би нийт 95000 төгрөг дансаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 154-155-р хуудас/,

Хохирогч Б.Нарантуяагийн “...би өөрөө нийт 120.000 төгрөг шилжүүлсэн харин зардал гэвэл Улаанбаатар хот руу унааны зардал 80.000 төгрөг нийт 200.000 төгрөг надаас хохирол гарсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 168-169-р хуудас/,

Хохирогч Э.Бадраагийн “...тэгээд өглөө нь манай хүү нөгөө хүнтэй утсаар ярьсан чинь та 80.000 төгрөг яаралтай хийгээдэх би хүн хоолонд оруулж байна.өчнөөн олон сая төгрөг авах гэж байж иймэрхүү мөнгө гаргаж чадна биздээ гэж хэлэхээр нь манай охин 5029877461 гэсэн дугаараас данс руу нь 80.000 төгрөг шилжүүлсний дараа нөгөө залуу утас нь холбогдохоо байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 188-190-р хуудас/,

Хохирогч О.Бат-Итгэлийн “...тэр хүн тэр хамаагүй Улаанбаатар хотод таньдаг хүмүүс чинь байгаа юу гэж асуусан. Тэгээд нээх удалгүй над руу ахиж залгаад та энэ данс руу 160.000 төгрөг шилжүүлчхээч энэ мөнгөөр та нарт бэлэг авч өгөх хэрэгтэй байна гэж нэг хүний нэртэй хамт явуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 225-226-р хуудас/,

Хохирогч Г.Оюунбилэгийн “...би УБТЗ-д программистаар ажилладаг Итгэл байна
гэж өөрийгөө танилцуулсан бага байхад надад их тусалж байсан ачийг тань хариулмаар
байна танд би байр авч өгөх гэсэн юм гэхээр нь өө тийм үү ямар сайн юм бэ хаана очиж
чамтай уулзах бэ гэхэд ...5055185912 тоот данс руу 240.000 төгрөг хийчих гэсэн юм байна
лээ. Шилжүүлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 36-р хуудас/,

Хохирогч В.Цэрэн-Очирын “...төслийн багийн хүмүүс гээд над руу ярьж байна. Би чамд дугаарыг нь өгье чи өөрөө тэр хүн рүү яриад ямар учиртай төсөл болохыг нь тодруулаад асуу гэж хэлсэн. Төслийн багийнханд бэлэг дурсгалын зүйл бэлтгэх 195.000 төгрөгийг дугаарын дансанд хийчих гэсэн” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 68-р хуудас/,

Хохирогч Х.Аманбекийн “...нэг өрөө байраа хямдхан зарах гэж байгаа чамд бэлэн мөнгөөр бол 12 сая төгрөгөөр өгнө гэхээр нь би надад мөнгө байхгүй гэтэл тэгтэл СӨХ-ийн мөнгө нь 200.000 төгрөг гарсан байгаа чи төлөөд өгвөл би нөгөөдрөөс зараад авах хүн бэлэн байгаа би чамд 10.000.000 төгрөг гэж хэлэхээр нь яадаг ч байсан харья гээд түүний өгсөн 5029458076 дугаарын хаан банкны данс руу маргааш нь 200.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 194-195-р хуудас/,

Хохирогч Д.Мягмарсүрэнгийн “...тэгээд тэр өдрөө манай хүргэн Гантулга өөрийн 5111118569 данснаас 5135251321 данс руу 160.000 шилжүүлсэн байсан.орой би утасны жагсаалтаас УБТЗ-ын хэрэг эрхлэхийн Ганбаатар гэх хүнийг утасны дугаарыг нь олж хартал өөр дугаар байхаар нь би залилуулж байгаа юм байна гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг, 3 хх-ийн 228-р хуудас/,

Хохирогч Ё.Алтанчимэгийн “...би Итгэл гэх залууд нийтдээ 523.000 төгрөг Орхон аймгаас Улаанбаатар хот руу унагаар явах 70.000 төгрөгөөр бензин, замын хүнс 41.750 төгрөг, Улаанбаатараас Орхон аймаг руу явахдаа хувийн унаандаа 70.000 төгрөгөөр бензин хийсэн...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 119-121-р хуудас/,

Хохирогч Б.Энхтүвшингийн “...тэгэхээр нь би сумын засаг даргатай очиж уулзсан тэгсэн засаг дарга Мөнх-Эрдэнэ хэлэхдээ хууль зүйн яаманд ажилладаг хүн яриад байна Баянтал сумын сургууль төгссөн хүн юм гэнэ. Нэг хүнийг олон улсын Жайяка байгууллагын 17 сая төгрөгийн төсөлд хамруулж өгнө гэж яриад байна. бид нар ярилцаж байгаад танай гэр бүлийг сонгосон маргааш өглөө эрт Улаанбаатар хот руу явна засгийн газрын 2 дугаар байранд очиж уулзана тэр хүн рүү бичиг баримтаа явуулчихгүй юу өргөмжлөлийн хэдэн төгрөг хэрэг болох байх мөнгөө орохоор нь тэр хүндээ өгөөрэй гэж хэлсэн. 17цаг гэхэд мөнгө чинь орно банк хаах гээд байна. Өргөмжлөлийн мөнгө болох 170.000 төгрөгийг яаралтай явуул, мөнгө чинь орохгүй байна гээд би нягтлангийнхаа дансны дугаарыг мессэжеер явууллаа энэ дансанд яаралтай мөнгөө хий гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 14-16-р хуудас/,

Хохирогч Ч.Пунцагдашийн “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байсан санагдаж байна. Мөнх-Эрдэнэ засаг дарга над руу утсаар яриад төсөл хэрэгжүүлэхээр болж байгаа юм шиг байна таны утасны дугаарыг хүнд өгсөн байгаа гэж хэлсэн. ...тэр хүн надад хэлэхдээ төсөл хэрэгжихээр болсон хэрэгжүүлэхэд 170.000 мянган төгрөг тушаах хэрэгтэй болоод байна энэ мөнгийг 5749716324 дугаарын дансанд хий гэж хэлсэн тэр үед миний дансанд мөнгө байгаагүй болохоор гэрт байсан найз Магвансандаг энэ талаар хэлэхэд чиний дансанд мөнгө байна уу мөнгө байвал энэ данс руу хийгээд өгөөч би мөнгийг нь бэлнээр өгье гэж хэлээд нөгөө утсаар ярьсан хүний дансанд Магвансандагийн данснаас 170.000 төгрөг өгсөн...замд явж байхад нөгөө хүн утсаар залгаад дахиад хүн тус бүр 90.000 төгрөг өгөх хэрэг гараад байна гэж хэлсэн тэгэхээр нь би Энхтүвшинд бэлнээр 90.000 төгрөг өгсөн...Энхтүвшин цааш нь нөгөө хүнд дансаар 180.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг 4 хх-ийн 56-58-р хуудас/,

Хохирогч Н.Содномчимэгийн ”...би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байж байтал..Алтан-Очир залгаад танай аавын чинь дугаарыг асуухаар нь чиний дугаарыг өгсөн хамт өгсөн шүү гэж хэлсэн. 94066007 дугаараас залгаад...Би чамд засгийн газрын буцалтгүй тусламжаар 22 сая төгрөг өгнө гэсэн тэгээд зээлийн хураамжийн мөнгө гэж над руу 410.000 төгрөг 5032574664 данс руу шилжүүл гэхээр нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ шилжүүлсэн би нийт 800.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 104-105-р хуудас/,

Хохирогч Л.Цэдэвийн ”...малчин телевизээс ярьж байна танай сурвалжлага авсан сэтгүүлч байна танд нэвтрүүлэг таалагдсан уу гээд 88057749 дугаарын утаснаас залгасан яамнаас хүн ярих байх та утсаа аваарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 240-241-р хуудас/,

Хохирогч Ю.Сарантуяагийн ”...надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй надад ах дүүс өгсөн 470.000 авсан гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 245-246-р хуудас/,

Хохирогч Б.Нэргүйн ”...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13 цаг 08 минутад өөрийн 5278067803 дугаарын данснаас мобайль банкнаас 380.000 төгрөг явуулсан...тухайн хүн яг хаана болох талаар хэлээгүй ямар ч байсан мөнгөө шилжүүл, 14 цагт уулзаад ярилцъя, та ээжтэйгээ хамт яваа юм байна цуг орох хэрэгтэй учраас 2 хүний такс 380.000 төгрөг гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 89-92-р хуудас/,

Хохирогч Ц.Түвшинжаргалын ”...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байхад Молор зурагтаар Төмөр замын билетийн кассанд ажилд оруулж өгнө гэсэн зар явж байсан Утасны дугаараар холбогдоход ажилд оруулах мөнгөө шилжүүл мөнгөө шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 170-171-р хуудас/,

Хохирогч У.Чулуунцэцэгийн ”...тэгэхээр нь найзтайгаа орвол болох уу гэсэн чинь
болно гэж хэлсэн. Тэгээд месэжээр хувцасныхаа размерийг явуул гэхээр нь явуулсан..
тэгсэн ажлын байрны орон тоо гүйцэх гэж байна хувцсыг чинь авч өгөх гээд байна хурдан
мөнгийг нь шилжүүл гэсэн...45.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 175-176-р хуудас/,

Хохирогч Д.Өлзийсайханы ”...2018 оны 7 дугаар сарын 05-нд faсebook дээр
кассчин ажилд авна гэсэн зар байсан ..төмөр замд яаралтай кассчин ажилд авах хэрэгтэй
байна гэсэн. ...хувцасны мөнгө гэж 150.000 төгрөг яаралтай данс руу хийх хэрэгтэй байна
гэж дансаа өгсөн...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 184-185-р хуудас/,

Хохирогч П.Золзаяагийн ”...би 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэртээ
байхад М.Золзаяа утсаар яриад Улаанбаатар төмөр замын билетийн кассанд ажилд хүн
авна гээд байна.би ажилд орох уу гэж надаас асуусан. Би ажилд оръё гэж хэлээд өөрт
байсан 60.000 төгрөгөө хувцасны мөнгө гээд байхаар нь Золзаяагийн данс руу
шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 208-210-р хуудас/,

Хохирогч М.Золзаяагийн ”...тухайн өдөр зарын дагуу ярихад хоёр хүн ажилд
авна чиний ойр дотны найз нөхдөөс чинь ажилд орох хүн байна уу гэж асуусан. Тэгээд
байх юм бол Улаанбаатар хотод яваад ир гэж хэлсэн. Би хүнсний дэлгүүрт бараа авах
гээд явж байхдаа дэлгүүрийн худалдагч Дэлгэрмаа гэдэг хүнд төмөр замд ажилд орох гэж
байгаа юм.. Золзаяагийн... "хувцасны мөнгө гэж 60.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн
мэдүүлэг /5 хх-ийн 213-216-р хуудас/,

Хохирогч Л.Долгороос ”...тэгээд хураамж 350.000 төгрөгийг шилжүүлэх
шаардлагатай байна. энэ мөнгийг тушаачих юм бол төслийн мөнгөний эрх нээгдэх гээд
байна гээд 5748062642 дугаарын данс өгөөд маргааш өглөө банк онгойнгуут эртхэн
хийгээрэй эрт гарах хэрэгтэй байна. гэсэн болохоор нь би 2018 оны 10 дугаар сарын 01-
ний өглөө эрт хаан банкаар тухайн өгсөн дансанд 350.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн
мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

Хохирогч А.Чулуунмөнхийн ”...Өвөрхангай аймгийн Төгрөг сумын засаг дарга Батбаяр над руу утсаар яриад хууль зүйн яамнаас хэлтсийн дарга Энхбаатар гэж хүн ярина суманд төсөл хэрэгжүүлнэ гэж хэлсэн.тэр дагуу би өгсөн утсаар нь залгаж ярихад би хууль зүйн яамны хэлтсийн даргаар ажилладаг Төгрөгийн хүн учраас нутагтаа төсөл хэрэгжүүлмээр байна.. батламж өгнө арга хэмжээний эрхийн бичгийн үнэ гэж 310.000 төгрөг, төслийн бэлэн мөнгөний хураамж 160.000 төгрөг яаралтай хий гэж хэлээд надаас авсан...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 122-123-р хуудас/,

Хохирогч Г.Пүрэв-Очирын ”...би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Жайка олон улсын байгууллагын ахлах зохицуулагч Санчирболд гэх хүнд 260.000 төгрөг Хаан банкны 5048271786 тоот дансаар шилжүүлж залилуулсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 191-194-р хуудас/,

Хохирогч Г.Ганзаяагийн ”...2018 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 09 цагт нөгөө багштайгаа нийлээд 700.000 төгрөг нэг хүний 350.000 төгрөг болж байгаа юм байна гэж байсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 08 цаг өнгөрч байхад дахиж залгаад 5748062642 дансанд нөгөө мөнгөө хийчих 10 цаг өнгөрөөд төслийн мөнгөний эрх нээгдэх байх тэгээд та хоёрын мөнгө орно гэж байсан” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 41-43-р хуудас/,

Хохирогч Б.Солонгомаагийн ”...надад хаан банкны 5907089778 дугаартай
Пүрэвсүрэн гэж нэр хэлээд энэ дансны дугаар өгөөд энэ данс руу 190.000 төгрөг хий гэж
байна энэ мөнгөөр маргааш ирэхэд бэлэг өгдөг юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би
хэлсэн данс руу нь өөрийнхөө төрийн банкны 300100012426 данснаас хаан банкны
5907079778 тоот данс руу нь 190.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. Манай дүү
хэлэхдээ маргааш өдрийн 14 цаг гэхэд Улаанбаатар хотод Засгийн газрын 2 дугаар
байранд бэлэн ирээрэй гэж хэлсэн шүү гэж тэгээд өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 73-
75-р хуудас/,

Хохирогч Ж.Цэрэннадмидын ”...ээж Бямбажаргал Архангай аймгийн Тариат
суманд байхдаа хаан банкны 5020946967 дугаарын данс руу 420.000 Улаанбаатар хот
Сүхбаатарын талбайн ойролцоо явж байхдаа 90.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн
мэдүүлэг /6-хх-ийн 142-143-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн ”...би 1222.000 төгрөг өгч залилуулж би өөрийн эзэмшлийн 5104039081 дугаарын данснаас Оюунбилэг гэх хүний данс руу 5032799496 дугаарын данс руу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 490.000 төгрөг, 12 дугаар сарын 06-ны өдөр 210.000 төгрөг 12 дугаар сарын 06-ны өдөр 90.000 төгрөг, Бямбасүрэн гэх хүний 5037153565 дугаарын хаан банкны данс руу 220.000 төгрөг, Дашдондов гэх хүний 5079083413 дугаарын данс руу 192.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 147-148-р хуудас/,

Гэрч Л.Болормаагийн “...тэгэхэд Дэлгэрмаа нь намайг урьдчилгаа хураамж 190.000 төгрөг бүрдүүлээд банк хаахаас өмнө тухайн иргэнээрээ шилжүүлэг хийлгэсэн талаар зураг хөргийг нь гэж хэлээд над руу 17 цаг 09 минутын үед 5217048872 дугаартай гэсэн дансны дугаар явуулахаар нь тухайн данс руу нь Д.Батмөнхөөр 190.000 төгрөг тушаалгасан юм” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 32-р хуудас/,

Гэрч Э.Нандинцэцэгийн “...тэгээд хоёр багийн тухайн сонгогдсон гэх Батмөнх Мөнх-Долгио нараас тус бүр 190.000 төгрөг Ганзориг гэх хүнтэй холбогдож байгаад шилжүүлсэн гэж дуулсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 37-р хуудас/,

Гэрч Г.Балжмаагийн “...миний хаан банкны 5217048872 гэсэн дансны
дугаартай...миний картаар мөнгө авсан хүн 167 см орчим өндөртэй шар царайтай хүн
байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 39-41-р хуудас/,

Гэрч С.Алтангэрэлийн “...надад үзүүлсэн гэрэл зураг дээр байгаа хүн нь миний
юнителийн 1 тоот өрөөнд буусан хүний залуу мөн байна. ...Сэлэнгэ аймгийн иргэн гэж хэлж
байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 44-45-р хуудас/,

Гэрч Ц.Ариунболдын “...миний санаж байгаад намхан махлаг бөөрөнхий дугуй царайтай залуу байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 120-121-р хуудас/,

Гэрч Ш.Алтанчимэгийн “дансаа өгөөч гээд 210 тоот өрөөнд орсон залуу гуйгаад байхаар нь өөрийнхөө Хаан банкны 5114003778 дугаарын дансаа өгсөн” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 171-172-р хуудас/,

Гэрч Г.Бат-Орхоны “...тухайн үед би хөдөө ажлаар явж байсан ба Алтанцэцэг нь ажлын гадаа таараад Бат-Эрдэнэ гэх хүнтэй холбогдон яриулсан би тухайн төслийн талаар тодруулж ямар нэгэн байгууллагаас асуугаагүй...” мэдүүлэг /1хх-ийн 201-202-р хуудас/,

Гэрч Ж.Пүрэвсүрэнгийн “...2018 оны 8 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчим байх эрэгтэй 30-35 насны орчим, намхан шар царайтай манай 08 номерын өрөөнд хоногийн 20.000 төгрөгөөр хоносон.тухайн үедээ мөнгө байхгүй гээд надад эрүүл мэндийн дэвтрээ эвдэрхий гар утас барьцаанд тавьж хүнээс мөнгө авах гэж байгаа таны данс болон карт чинь байна уу гэхээр нь би өөрийн эзэмшлийн 5166231320 дугаартай өгч байсан...” гэсэн мэдүүлэг /1-хх-ийн 203-205-р хуудас/,

Гэрч Ж.Намбарнанзадын “...Сонгинохайрхан дүүргийн Хархорин худалдааны төвийн ойролцоо ирээд бэлэн мөнгө алга та дансаа өгчих гэхээр нь би өөрийн 5025592106 гэсэн дугаарын дансаа өгсөн гэтэл 5-10 минутын миний гар утсанд мессэж ирсэн. Мэссэжийг нь нээхэд миний дансанд 70.000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 207-р хуудас/,

Гэрч Б.Ганбаярын “...тэгээд Хишгээ багш ярьснаа утсан дээрээ дууг нь хураагаад авчихсан сонсдоо гэхээр нь сонссон чинь Орхонтуул сумд цуг нэг гэрт амьдарч байсан Мөнхзайсан гэх манай ангийн найзын дуу хоолой мөн байсан...” мэдүүлэг /1 хх-ийн 247-р хуудас/,

Гэрч Г.Солонгын “...харин над руу энэ дугаараас залгаад байна над руу бүр шөнө 3 цаг хүртэл залгаад яриад байна би дууг нь хураачихсан та хоёр сонсдоо гэхээр нь сонссон чинь шууд бид хоёр Мөнхзайсан байна гэж таньсан” мэдүүлэг /1 хх-ийн 248-р хуудас/,

Гэрч С.Лхагважавын “...тухайн үед Мөнхзайсанд би 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хишигжаргал гэсэн утгатай 180.000 төгрөг орж ирснийг нь авч өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 1-3-р хуудас/,

Гэрч Ш.Отгондэлгэрийн “...Л.М гэх залуу 2018 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 10 цаг 40 минутад миний данс руу хийлгэж манай дэн буудлын хажууд байдаг буюу Е-мартын баруун талд байрлах Хаан банкны АТМ-ээс 100.000 төгрөг бэлнээр гаргуулж үлдсэн 76.000 төгрөгийг буудлын тооцоонд авсан...” гэсэн мэдүүлэг 2 хх-ийн 4-5-р хуудас/,

Гэрч С.Цэгмэдийн “...Насантогтох надад хэлэхдээ хүн рүү яаралтай мөнгө шилжүүлэх ажилтай боллоо гээд 200.000 төгрөг барьж ирэхэд би мөнгийг нь өгсөн данс руу нь мобайлдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 50-51-р хуудас/,

Гэрч Г.Цэрэндамбын “2018 оны 10 сарын дундуур яг хугацааг нь сайн санахгүй
байна. Гэртээ амарч байхад 19 цагаас хойш над руу юнителийн дугаараас эрэгтэй хүн
залгаад та сургуулийн захирал мөн үү гэхээр нь би биш байна сумын тамгын газрын дарга
байна гэхэд Жайка олон улсын байгууллагаас ярьж байна танай сумын сургуулийн 2
багшийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах болсон яаралтай сургуулийн захирал
нийгмийн ажилтанг холбож өгнө үү гэсэн тухайн өдөр орой байсан учраас маргааш нь
холбуулж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 135-р хуудас/,

Гэрч Б.Цогтбаярын “...намхан шар залуу тааралдаад миний бие муу өвчин
зовлон тусаад эмнэлэг үзүүлэх гэсэн чинь карт байдаггүй таны дансанд эгчээсээ мөнгө
шилжүүлээд авах гэсэн юм. Гуйгаад байхаар нь би зөвшөөрч өөрийнхөө 5027213424
дугаарын дансыг өгөхөд удалгүй миний дансанд 180.000 төгрөг, дахиад 200.000 төгрөг
авна гэхээр нь би ажилтай гээд явчихсан” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 171-р хуудас/,

Гэрч Э.Дэлгэрцэцэгийн “...дэлгүүр дотор утсаар яриад удалгүй миний дансанд
120.000 төгрөг орж ирсэн..би бэлэн 120 төгрөг өгөөд тэр хүн шууд манай дэлгүүрээс
гараад явсан” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 172-173-р хуудас/,

Гэрч Ш.Мягмарсүрэнгийн “...би cap өдрийг нь санахгүй байна. Намайг өөрийн супер маркет дээрээ ажилтай байж байхад нэг танихгүй шар залуу орж ирээд хүнээс мөнгө авах гэсэн юм карт байна уу картаа өгөөч хүнээс мөнгө аваад өгье гэж гуйгаад байсан ингээд би өөрийнхөө 5029877461 дугаарын дансаа өгсөн” мэдүүлэг /2 хх-ийн 196-197-р хуудас/,

Гэрч А.Чанцалдуламын “...жайкагийн төлөөлөгчид ирж байгаа учраас сэтгэлийн бэлэг гээд 85.000 төгрөг шилжүүлнэ шилжүүлэхгүй байсан ч болно гэж өнөөдөр заавал уулзах шаардлагатай ирж уулзах хүртэл хүлээж бай гэж хэлсэн. ..Тэнгис кино театрын дотор байрлах ATM дотроос 85000 төгрөг тус тусдаа шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг 2 хх-ийн 249-250-р хуудас/,

Гэрч Н.Отгонтуулын “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 09 цагт Засгийн газрын ордны 2 дугаар байранд очоод Энхбаатар гэх хүн рүү манай сургуулийн нийгмийн ажилтан Уранжаргал залгаж ярихад наанаа байж бай би удахгүй очно гэсэн..би 85.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 1-2-р хуудас/,

Гэрч Б.Уранжаргалын “...тэгээд бид гурав 20 цагийн үед Улаанбаатар хотод ирээд нөгөө хүн рүү залгатал тэр хүн гадны байгууллагын хүмүүст гарын бэлэг өгөх хэрэгтэй байдаг юм. 85000 төгрөг шилжүүл гээд нөгөө хүн рүү залгатал утсаа авахгүй би уулзалттай байна өнөөдөр амжихгүй маргааш өглөө 09 цагт уулзъя гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 3-4-р хуудас/,

Гэрч М.Энхбатын “...тэгэхээр нь би ээжийн дугаарыг өгөөд ээж Хөвсгөлөөс Орхон аймаг руу ирэхээр болоод наашаа гарсан. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өглөө над руу залгаж ээж чинь яасан бэ байр авах гэж байж алга болчихлоо, байрны түлхүүр гардуулахад бэлэг сэлт авах хэрэгтэй байна. 240.000 төгрөг манай нягтлан руу шилжүүлчих гэхээр нь өө тэгэлгүй яахав гэж хэлээд өөрийнхөө данснаас явуулах гэтэл мөнгө хүрэхгүй байсан болохоор манай охин дүү шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 38-р хуудас/,

Гэрч М.Галиндэвийн “...чи энэ данс руу хийчих гэж хэлээд надад хаан банкны 5055185912 гэсэн дансыг өгөхөөр нь би уг данс руу 240.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 39-р хуудас/,

Гэрч Х.Гэрэлчимэгийн “...нэг жижигхэн шар залуу ирээд миний эхнэр хүүхэд хагалгаанд орох гээд байна надад карт байхгүй надад картаа өгч тус болооч гээд гуйгаад байсан ...миний картаар хэдэн төгрөг орсныг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 44-45-р хуудас/

Гэрч Н.Тэнгисийн “...2018 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн орчимд
94066007 дугаарын утаснаас миний 86114119 дугаар луу залган төсөл хэрэгжүүлэх гэж
байгаа талаараа яриад бага дунд орлоготой нэг ажилтай холбож өгөхийг хүссэн. Цэрэн-
Очир гэх ажилтныг санал болгосон...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 71-р хуудас/,

Гэрч Б.Хатансүлдийн “...махлаг шар залуу орж ирсэн манай анхны үйлчлүүлэгч байсан тэгээд бэлэн мөнгөөрөө 4 шил боргио авч уусан. ...Дуламсүрэн эгчээ энэ данс руу чинь мөнгө хийгээд бэлэн мөнгө болгоод авъя гэж гуйсан. ...надад карт үлээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 73-74-р хуудас/,

Гэрч Х.Аманбекийн “...шар намхан залуу ирээд..үүнээс хойш 20-30 орчим минутын дараа миний гар утсанд 160.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Надаас 25.000 төгрөгийн эд зүйл болон хүнсний зүйл аваад үлдсэн 135.000 төгрөгийг бэлнээр аваад надтай танилцаж миний гар утсыг бэлнээр аваад явсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 122-123-р хуудас/,

Гэрч П.Энхтуяагийн “...2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр намайг ээлжээ авах үед 202 тоот өрөөнд хоноод гарах гэж байсан залуу карт байхгүй дансаа өгөөч гээд гуйгаад байхаар нь өөрийн 5029458076 дугаарын дансаа өгч ашиглуулсан юм...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 198-199-р хуудас/,

Гэрч Т.Гантулгын “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны 18 цаг 17 минутын үед өөрийнхөө 5111118569 гэсэн данснаас 5135251321 тоот данс руу 160.000 төгрөг шилжүүлсэн өөр ямар нэгэн данс руу мөнгө шилжүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 230-р хуудас/,

Гэрч Д.Амарсайханы “...ингээд миний гар утсанд 160.000 төгрөг дансанд орсон тухай мэдээлэл ирэхээр нь би Дүүхээ төвийн гадна АТМ-ын 160.000 төгрөгийг авч өгөөд салаад явсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 232-234-р хуудас/,

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн “...би олон улсын Жайка байгууллагын төлөөлөгч хууль зүйн яамтай хамтран ажилладаг. Амьдрал дээшлүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа юм. Би Баянтал суманд хүүхэд байхдаа амьдарч байсан гэхдээ удаан байгаагүй, манай төслийн байгууллагаас танай сумын нэгээс хоёр иргэнийг энэ төсөлд хамруулаад амьдралыг нь дээшлүүлж мөнгөн тэтгэлэг өгөх гэсэн юм. Та нэг дэх өдөр нэг хүнийхээ материалыг өгөөч гэж хэлсэн. ..Басан дарга эргэж над руу залгаад Энхтүвшин, Пунцагдаш нарын нэрийг хэлсэн. ..бид нарыг Улаанбаатар хот явж байхад Энхтүвшин, Пунцагдаш хоёр нөгөө хүн рүү бас мөнгө шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч С.Басангийн “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр засаг дарга Мөнх-Эрдэнэ над руу утсаар яриад Жайяка гэдэг байгууллагаас хүн яриад ажил амьдрал нь дээшлэх боломжтой хүнд тусламж үзүүлэх байна гэхээр нь ямар хүн хэрэгтэй вэ гэхэд тэр өсөж дэвших боломжтой сумандаа нэр хүндтэй хийж байгаа ажил нь үр нөлөө үзүүлж болох тийм хүн л хэрэгтэй байна. та нар хоорондоо яриадах гэсэн тэгэхээр нь Лхагвасүрэн бид нар хоорондоо ярьж байгаад Пунцагдашийн нэрийг сонгосон тэгсэн засаг дарга дахиж залгаад дахиад нэг хүнийг дэмжих боломж байна гэж хэлсэн тэгэхээр нь бид нар ярилцаж байгаад Энхтүвшинг сонгосон...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Н.Баярмаагийн “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үдээс хойш манай нөхөр Энхтүвшин рүү засаг дарга Мөнх-Эрдэнэ залгаад төсөлд хамруулж өгнө гэж байна гэж байсан. Яг би тэр талаар засаг даргатай нь яриагүй 170.000 төгрөгийг шилжүүл гэж байна гэж хэлсэн.тэгээд бид хоёр хоорондоо энэ талаар ярилцсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 22-р хуудас/,

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн “...би олон улсын Жайка байгууллагын төлөөлөгч хууль зүйн яамтай хамтран ажилладаг Амьдрал дээшлүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа юм. Би Баянтал суманд хүүхэд байхдаа амьдарч байгаагүй гэхдээ удаан байгаагүй, манай төслийн байгууллагаас танай сумын нэгээс хоёр иргэнийг энэ төсөлд хамруулаад амьдралыг нь дээшлүүлж мөнгөн тэтгэлэг өгөх гэсэн юм. Та нэг дэх өдөр нэг хүнийхээ материалыг өгөөч гэж хэлсэн. ...Басан дарга эргэж над руу залгаад Энхтүвшин, Пунцагдаш нарын нэрийг хэлсэн. ..бид нарыг Улаанбаатар хот явж байхад Энхтүвшин, Пунцагдаш хоёр нөгөө хүн рүү бас мөнгө шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 61-62-р хуудас/,

Гэрч С.Басангийн “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр засаг дарга Мөнх-Эрдэнэ над руу утсаар яриад Жайяка гэдэг байгууллагаас хүн яриад ажил амьдрал нь дээшлэх боломжтой хүнд тусламж үзүүлэх байна гэхээр нь ямар хүн хэрэгтэй вэ гэхэд тэр өсөж дэвших боломжтой сумандаа нэр хүндтэй хийж байгаа ажил нь үр нөлөө үзүүлж болох тийм хүн л хэрэгтэй байна. та нар хоорондоо яриадах гэсэн тэгэхээр нь Лхагвасүрэн бид нар хоорондоо ярьж байгаад Пунцагдашийн нэрийг сонгосон тэгсэн засаг дарга дахиж залгаад дахиад нэг хүнийг дэмжих боломж байна гэж хэлсэн тэгэхээр нь бид нар ярилцаж байгаад Энхтүвшинг сонгосон...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 63-р хуудас/,

Гэрч А.Лхагвасүрэнгийн “...2018 оны 12 дугаар сарын эхээр байхаа өдрийг нь санахгүй байгаа зоогийн газарт байхад орой 17 цагийн орчим байсан шиг санагдаж байна намайг текний ард сууж байхад 30-35 насны шар жижиг залуу орж ирээд 100 грамм архи захиалж суугаад ...хэн нэгэнтэй утсаар яриад байсан ..ингээд тэр залуу би баян айлд хүргэн орж байгаа юм ээжээс сая мөнгө гуйсан эгчээ би таны дансаар мөнгө шилжүүлээд авах гэсэн юм. Би тухайн үед тогооч Баттогтохын картыг нь аваад 5014429461 гэх данс өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 108-109-р хуудас/,

Гэрч Б.Отгонбаярын “...Эрдэнэчимэг нь сум орон нутгаас ажлын байрны зээл төсөл хөтөлбөр хэрэгжвэл хамрагдуулж өгөөч гэж хүсэлт өгч байсан ба Эрдэнэчимэг нь сумандаа хувиараа талх нарийн боов хийдэг тул ..энэ айлын хамруулъя гэж бодсон...П гэсэн мэдүүлэг, 4-хх-ийн 149-150-р хуудас/,

Гэрч Н.Дашдондовын “...учир нь би хувиараа караоке ажиллуулдаг учир миний дансанд караокед үйлчлүүлсэн төлбөр гэж шилжүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг, /4 хх-ийн 156-р хуудас/,

Гэрч А.Оюунбилэгийн “...намхан шар залуу орж ирээд хөдөөнөөс айлд хотод амьдардаг нөгөө айлаасаа хөөгдөх гээд байна хөдөө гэрээс мөнгө явуулна гэсэн таны дансаар авчих уу гэж гуйхаар нь би зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 156-158-р хуудас/,

Гэрч Г.Бямбасүрэнгийн “...шар зүстэй намхан залуу манайхаар үйлчлүүлж байхдаа карт байхгүй гээд миний данс руу мөнгө шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 159-160-р хуудас/,

Гэрч М.Цэнгэлийн “...би А.Энхмөнх, А.Пүрэв-Очир хоёрыг өнөө орой яаралтай Улаанбаатар хот руу гар, өглөө 09 цаг нээлтэд оролцоно гэсэн би тэр орой 17 цаг 30 минутад хичээл тараад Баянмөнх сум руу явсан...” гэсэн мэдүүлэг, /4хх-ийн 195-196-р хуудас/,

Гэрч Д.Алтанзулын “...кино театрын өмнө хүлээгээд ирсэнгүй гэж над руу ярихдаа сангийн яамны хүн оройн шинэ шилийн арга хэмжээний таксын мөнгө гэж 380.000 төгрөг шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн одоо яах вэ гэж надад хэлэхээр нь чи тийм юм болсон бол засаг дарга руу залгаж асуухгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 93-94-р хуудас/,

Гэрч Ч.Баасанцэрэнгийн “...би өөрийн 5029554484 гэсэн дансаа өгсөн ингээд хойшоо 7 буудал өгсөж байхад миний гар утсанд 380.000 төгрөг шилжиж ирсэн мэдээлэл ирсэн ингээд ЧД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хажууд байдаг АТМ-ээс шилжих ирсэн 380.000 төгрөгийг өгөөд тэр залуугаас таксины 10.000 төгрөг аваад...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 96-97-р хуудас/,

Гэрч Л.Саруулчимэгийн “...5009226441 гэсэн дугаарын данс бол миний данс үл таних нэг залуу орж ирээд танай дэлгүүрээс юм авах гэсэн юм. Надад карт байхгүй байна гэж хэлээд миний данс руу 310.000 төгрөг хийгээд 139700 төгрөгийн бараа аваад үлдэгдэл 170000 төгрөгийг бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг, /5 хх-ийн 126-128-р хуудас/,

Гэрч Б.Түмэндэмбэрэлийн “...би 2018 оны 10 дугаар сарын 01-ний үдээс хойш Ганзаяа миний утас руу залгаад Л.Долгор бид хоёр нөгөө яриад байсан Энхбаатар гэж хүн рүү 700.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн тэгээд мэдсэн...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч Р.Ганбаатарын “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өглөө өөрийн дансанд байсан мөнгөнөөс 350.000 төгрөг бэлнээр авч төрсөн дүү Л.Долгорт өгсөн...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 18-р хуудас/,

Гэрч Ш.Эрдэнэжаргалын “...орой нь манай эхнэртэй нөгөө хүн нь холбогдоод 350.000 төгрөг тушаах болсон байна гэж байсан ба би өөрийн сургуулийн захиралтай ярьсан байсан болохоор .. маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Долгор, манай эхнэр Ганзаяа хоёр нийлээд 700.000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /6-хх-ийн 44-р хуудас/,

Гэрч Б.Түмэндэмбэрэлийн “...би 2018 оны 10 дугаар сарын 01-ний үдээс хойш
Ганзаяа миний утас руу залгаад Л.Долгор бид хоёр нөгөө яриад байсан Энхбаатар гэх
хүн рүү 700.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн тэгээд мэдсэн...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн
47-48-р хуудас/,

Гэрч Д.Идэрбатын “...манай эхнэр надад хэлэхдээ Ганбаатар гэж хүний нэр
хэлсэн тэр бас Засгийн газраас яриад байна гэж хэлсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод
дөнгөж ирсэн тэгээд 14 цаг болох гээд байсан манай эхнэр хурдал одоо Засгийн газар
дээр очно гэсэн тэгээд л гарсан...тэгээд сүүлд 14 цаг өнгөрөөд 80.0000 төгрөг нэхээд
эхлэхээр нь нөгөө утсаар яриад байгаа хүн нь аймаг руу буцсан...гэсэн мэдүүлэг /6 хх-ийн
89-р хуудас/,

Гэрч Б.Бямбажаргалын “...94066007 дугаараас 5014429461 тоот дансны дугаар мессэжээр явуулаад удалгүй хийсэн үү гээд байн байн залгаад байсан. Би 14 цагийн үед тухайн мессэжээр ирсэн 5014429461 тоот дансанд 90.000 төгрөг, 5142031113 тоот дансанд өөрийн данснаас мобайль банкаар хийчхээд очиж уулзъя гээд 20-30 минутын дараа 94066007 дугаарын утас руу залгахад утсаа унтраагаад алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 145-146-р хуудас/,

Гэрч Э.Даариймаагийн “...би тэр өдөр Бүрэн плаза худалдааны төвд байрлах ээжийнхээ цагаан идээний лангуун дээр сууж байсан. ...энэ өдөр тамхи зардаг лангууны хүн танихгүй хүнтэй ирээд дансандаа мөнгө хийгээд картаар гаргаж өгөөч гэж гуйсан...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 151-152-р хуудас/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /7хх-128/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /7хх-245-246/, хохирлын тооцоо /9хх-224-225/, хувийн байдалтай холбоотой баримт /7хх-ийн 249-250, 8хх-ийн 1-2/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /9хх-226-236/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Л.М нь 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 31 удаагийн үйлдлээр нэр бүхий 43 иргэнээс нийт 13.290.220 төгрөгийг залилан мэхлэж авсан болох нь дээр дурьдсан нэр бүхий 43 хохирогчийн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгүүд, дансны хуулга, шүүгдэгч Л.Мгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалсан бичгийн бусад баримтууд нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Л.Мгийн дээрх  “...Сангийн яамнаас Шинэ айл төсөл хэрэгжүүлж байна, ...Шинэ амьдрал төсөл хэрэгжүүлэх гэж байна. ...буцалтгүй тусламж үзүүлнэ, ...Жайка олон улсын байгууллагаас төсөлд хамруулна, ...Оюу толгой ХХК-д тогооч, нягтлан бодогч ажилд авна, ...Төмөр замд кассчаар сургаж ажилд авна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг үйлдлээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон нэр бүхий 43 хохирогчоос нийт 13.290.220 төгрөгийг залилж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Л.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт нийт 310 /гурван зуун арав/ хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Мгийн дээрх үйлдлийн улмаас нэр бүхий 43 хохирогчид нийт 13.290.220 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Л.Мгаас 13.290.220 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Мөнгөндолгионд 190.000 төгрөг, Д.Батмөнхөд 190.000 төгрөг,  Х.Дэлгэрмаад 80.000 төгрөг, А.Баярмаад 666.620 төгрөг, Б.Сарантуяад 195.000 төгрөг, Ц.Алтанцэцэгт 490.000 төгрөг, Д.Хишигжаргалд 373.600 төгрөг, Н.Насантогтоход 1.075.000 төгрөг, Ц.Оюунтуяад 180.000 төгрөг, Б.Мөнхзулд 180.000 төгрөг, Ц.Дариймаад 180.000 төгрөг, Ж.Түмэнжаргалд 210.000 төгрөг, Э.Даваажаргалд 90.000 төгрөг, Б.Нарантуяад 120.000 төгрөг, Э.Бадраад 220.000 төгрөг, О.Бат-Итгэлд 260.000 төгрөг, Н.Отгонтуулд 85.000 төгрөг, А.Чанцалдуламд 85.000 төгрөг, Г.Оюунбилэгт 240.000 төгрөг, В.Цэрэн-Очирт 195.000 төгрөг, Ё.Алтанчимэгт 523.000 төгрөг, Х.Аманбект 200.000 төгрөг, Д.Мягмарсүрэнд 160.000 төгрөг, Б.Энхтүвшинд 260.000 төгрөг, Ч.Пунцагдашид 260.000 төгрөг, Н.Содномчимэгт 990.000 төгрөг, Ц.Эрдэнэчимэгт 1.222.000 төгрөг, А.Энх-Мөнхөд 260.000 төгрөг, Г.Пүрэв-Очирт 260.000 төгрөг, Л.Цэдэвт 470.000 төгрөг, Л.Сарантуяад 470.000 төгрөг, Б.Нэргүйд 380.000 төгрөг, А.Чулуунмөнхөд 470.000 төгрөг, Ц.Түвшинжаргалд 45.000, М.Золзаяад 80.000, П.Золзаяад 60.000, Д.Өлзийсайханд 80.000, У.Чулуунцэцэгт 45.000, Л.Долгорт 350.000 төгрөг, Г.Ганзаяад 350.000, Б.Солонгомаад 350.000 төгрөг, Б.Соёлоод 190.000 төгрөг, Ж.Цэрэннадмидад 510.000 төгрөгийг тус тус гаргуулан олгох нь зүйтэй.

Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч Л.Мгийн бусдад учруулсан нийт  хохирлыг 12.550.220 төгрөг гэж буруу тооцож ирүүлснийг шүүх зөвтгөж шийдвэрлэсэн болно. 

Мөн шүүгдэгч Л.М нь шүүх хуралдаанд “хохирогч Ц.Алтанцэцэгээс 490.000 төгрөг, Д.Хишигжаргалаас 380.000 төгрөг авсан” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэдий боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хохирогч Ц.Алтанцэцэг, Д.Хишигжаргал нарын мэдүүлгүүдээр түүний хохирогч Ц.Алтанцэцэг, Д.Хишигжаргал нараас мөнгө аваагүй гэдэг нь үгүйсгэгдэж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Л.М-г 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Мгийн цагдан хоригдсон 310 /гурван зуун арав/ хоногийг түүний биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Л.Мгаас нийт 13.290.220 /арван гурван сая хоёр зуун ерэн мянга хоёр зуун хорин/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Мөнгөндолгионд 190.000 төгрөг, Д.Батмөнхөд 190.000 төгрөг,  Х.Дэлгэрмаад 80.000 төгрөг, А.Баярмаад 666.620 төгрөг, Б.Сарантуяад 195.000 төгрөг, Ц.Алтанцэцэгт 490.000 төгрөг, Д.Хишигжаргалд 373.600 төгрөг, Н.Насантогтоход 1.075.000 төгрөг, Ц.Оюунтуяад 180.000 төгрөг, Б.Мөнхзулд 180.000 төгрөг, Ц.Дариймаад 180.000 төгрөг, Ж.Түмэнжаргалд 210.000 төгрөг, Э.Даваажаргалд 90.000 төгрөг, Б.Нарантуяад 120.000 төгрөг, Э.Бадраад 220.000 төгрөг, О.Бат-Итгэлд 260.000 төгрөг, Н.Отгонтуулд 85.000 төгрөг, А.Чанцалдуламд 85.000 төгрөг, Г.Оюунбилэгт 240.000 төгрөг, В.Цэрэн-Очирт 195.000 төгрөг, Ё.Алтанчимэгт 523.000 төгрөг, Х.Аманбект 200.000 төгрөг, Д.Мягмарсүрэнд 160.000 төгрөг, Б.Энхтүвшинд 260.000 төгрөг, Ч.Пунцагдашид 260.000 төгрөг, Н.Содномчимэгт 990.000 төгрөг, Ц.Эрдэнэчимэгт 1.222.000 төгрөг, А.Энх-Мөнхөд 260.000 төгрөг, Г.Пүрэв-Очирт 260.000 төгрөг, Л.Цэдэвт 470.000 төгрөг, Л.Сарантуяад 470.000 төгрөг, Б.Нэргүйд 380.000 төгрөг, А.Чулуунмөнхөд 470.000 төгрөг, Ц.Түвшинжаргалд 45.000, М.Золзаяад 80.000, П.Золзаяад 60.000, Д.Өлзийсайханд 80.000, У.Чулуунцэцэгт 45.000, Л.Долгорт 350.000 төгрөг, Г.Ганзаяад 350.000, Б.Солонгомаад 350.000 төгрөг, Б.Соёлоод 190.000 төгрөг, Ж.Цэрэннадмидад 510.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.БОЛДБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.ДУЛАМСҮРЭН

 

                                                                                                Д.РЕНЧЕНХОРОЛ