Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/01023

 

      2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/01023

               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******, Дунд гол 33-66 тоотод оршин суух, Шандас овогтой Жавзангийн Цэрэндолгор /РД:ТВ72111208/,

Хариуцагч: *******,*******, Эрлийн 36-14 тоотод оршин суух,*******-д холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 178.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 102.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэйиргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гарагасан тайлбартаа: Хариуцагч аас үндсэн төлбөр 100.000.000, хүү 75.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг нийт 178.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр талууд хамтран ажиллах гэрээгээр ашгийн 65%, 35% хувиар ашиг хувааж авахаар харилцан тохиролцож 100.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн хүүнд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 21.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 10.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 45.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 30.000.000 төгрөг, нийт 187.000.000 төгрөгийг т өгсөн гэдэг. Гэтэл нь 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 100.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 200.000.000 төгрөгийг тус тус зээлж, нийт Цэрэндолгороос хариуцагч нь 300.000.000 төгрөг авсан. нь оос 100.000.000 төгрөг авсныгаа 180.000.000 төгрөг болгож буцааж өгсөн гэж тайлбартаа бичсэн нь үндэслэлгүй. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр оос авсан 200.000.000 төгрөг дээр талууд тооцоо нийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагадаа оруулаагүй. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 100.000.000 төгрөг зээлсэн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд гэрээ байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээ байгуулна гэж мөнгө зээлдүүлсэнээр т 65 хувийн ашиг, ажлаа олсон тул 35 хувийн ашиг авна гэж тохиролцож 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан боловч бизнес маань бүтэхгүй болчихсон гэсэн. Баярсайхан 100.000.000 төгрөг зээлснээс 2014 оны 11 дүгээр сард 21.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 10.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөг, нийт 81.000.000 төгрөгийг т ашиг гэж төлсөн. 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр нар тооцоо нийлж, 2015 оны 7 дугаар сарын 27-ны байдлаар үлдсэн хүү 105.000.000 төгрөгөөс Баярсайханы өгсөн 81.000.000 төгрөгийг хасаж 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдрөөр 124.000.000 төгрөгийг үлдэгдэлтэй гэх акт үйлдсэн байдаг. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Цэрэндолгор нэхэмжлэлдээ үндсэн төлбөр 100.000.000 төгрөг, ашиг 75.000.000 төгрөг, гэрээнд заасан алданги 3.000.000 төгрөг, нийт дүнгээр 178 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр той Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мах бэлтгэн нийлүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу мах бэлтгэн нийлүүлэх цэвэр ашиг нь 65 хувь буюу 21.216.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр т өгөх ёстой байсан боловч бэлтгэн нийлүүлэх ажилд саад учирсан бөгөөд мах бэлтгэн нийлүүлэх ажил явагдаагүй. Гэтэл нь хамтран ажиллах гэрээний дагуу 100.000.000 төгрөгөөс хүү нэхээд нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21.000.000 төгрөгийг өгч цаашид ямар нэгэн байдлаар мөнгө өгөх боломжгүй гэдгээ т хэлсэн боловч нэхэмжлэгч сар болгон үндэслэлгүйгээр мөнгө тооцож авна гэж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг. Мөн ыг нэр хүндэд чинь халдана гэж удаа дараа сүрдүүлж хоёр сар тутам мөнгө авч байсан. нь хамтран ажиллах гэрээний дагуу 100.000.000 төгрөгт 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 21.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 10.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 45.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 30.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 15.000.000 төгрөг өгсөнөөс 100.000.000 төгрөгөө хасч тооцоход, нийт 102.000.000 төгрөгийг т төлсөн. Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мах бэлтгэн нийлүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч ажилд саад учирсан тул цаашид хэрэгжих боломжгүй болсон. Гэтэл нь 100.000.000 төгрөгөөс хүү нэхэж зээлийн гэрээ байгуулаагүй мөртлөө үндэслэлгүйгээр сард 10,5 хувийн хүү тооцон хоёр сар тутамд 21.000.000 төгрөгийг тооцож авдаг байсан. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 21.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 10.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 45.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 30.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 15.000.000 төгрөг, нийт 202.000.000 төгрөг өгсөн байна. Иймд энэ Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж үндсэн төлбөр 100.000.000 төгрөгийг хасч 102.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэншинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч , хариуцагч д холбогдуулан Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 178.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч талуудын хооронд байгуулагдсан Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 102.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн гаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

Нэхэмжлэгч , хариуцагч д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 178.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагчтай 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг зээлдүүлсэн боловч гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан тул үндсэн төлбөр 100.000.000 төгрөг, хүү 75.000.000 төгрөг, үндсэн төлбөрийн 3%-ийн алданги 3.000.000 төгрөг, нийт 178.000.000 төгрөгийн үүргийн  гүйцэтгэлийг хариуцагчаас шаардаж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаас 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 01 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу үндсэн хөрөнгө оруулалт 100.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сараас хойшхи ашиг 75.000.000 төгрөг, 100.000.000 төгрөгийн 3%-ийн алданги 3.000.000 төгрөг, нийт 178.000.000 төгрөгийг шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. 

            Нэхэмжлэгч хариуцагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мах бэлтгэн нийлүүлэхээр Хамтран ажиллах гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг өгсөн боловч хариуцагч 2014 оны 11 дүгээр сард 21.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 10.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөг, нийт 81.000.000 төгрөгийг ашиг гэж нэхэмжлэгчид өгсөнөөс хойш мөнгө өгөхгүй байсан тул хариуцагчтай 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр тооцоо нийлэхэд үндсэн төлбөр 100.000.000 төгрөг, ашиг 24.000.000 төгрөг, нийт 124.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул үндсэн төлбөр 100.000.000 төгрөг, ашиг 75.000.000 төгрөг, 100.000.000 төгрөгийн 3%-ийн алданги алданги 3.000.000 төгрөг, нийт 178.000.000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэжээ. 

Хариуцагч талуудын хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мах бэлтгэн нийлүүлэхээр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэдэгт маргаагүй боловч бэлтгэн нийлүүлэх ажилд саад учирсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид хэлэхэд ашгаа авна гэж нэхээд, мөн миний бие эрүүгийн журмаар шалгагдан асуудалтай байгааг минь далимдуулан их хэмжээний мөнгө нэхээд байхаар нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 21.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 10.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 45.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 30.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 15.000.000 төгрөг, нийт 202.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 01 дугаартай Хамтран ажиллах гэрээг шүүх талуудын хооронд эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.”, 476.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно.” гэж тус тус заасны дагуу талууд 2014 оны 8 дугаар сарын 27-оос 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл мах нийлүүлэхээр Хамтран ажиллах гэрээ бичгээр хийгдсэн, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн байна хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэхээр байна. 

Нэхэмжлэгч хариуцагчтай 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 01 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2014 оны 11 дүгээр сарын 05-аас өмнө мах бэлтгэн нийлүүлэхээр Хамтран ажиллах гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, цэвэр ашгийн 65% буюу 21.216.000 төгрөгийн ашиг авахаар харилцан тохиролцсон болон 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 02 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2014 оны 12 дугаар сарын 05-аас өмнө мах бэлтгэн нийлүүлэхээр Хамтран ажиллах гэрээ байгуулан 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, цэвэр ашгийн 65% буюу 42.432.000 төгрөгийн ашиг авахаар тус тус харилцан тохиролцсон гэх 2 гэрээ байгуулсан гэсэн нь Хамтран ажиллах гэрээ №01/хх3-5, 19-21/, Хамтран ажиллах гэрээ №02 /хх27-28/ болон талуудан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нэхэмжлэгчтэй 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр №01 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №02 дугаартай Хамтран ажиллах гэрээ гэсэн 2 гэрээ байгуулан нийт 300.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар тохиролцсон гэдэгт маргаагүй боловч Гэрээ №01-ийн дагуу нэхэмжлэгчид 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 21.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 10.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 45.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 30.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 15.000.000 төгрөг, нийт 202.000.000 төгрөг төлсөн гэсэн нь Хамтран ажиллах гэрээ №1 /хх3-5, 19-21/, Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн акт /хх6/, хүү бодох хугацаа гэх баримт /хх7/, 2015 оны 11 дүгээр сарын 26-нд 10.000.000 төгрөг авч 90.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх баримт /хх30/ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч хариуцагчтай дээрхи гэрээг байгуулсан гэдэгт маргаагүй боловч хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 26-нд 10.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 26-нд 21.000.000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч би дээрхи мөнгийг аваагүй бөгөөд талуудын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн тооцоо  нийлсэн актаар 124.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн баримтан дээр хариуцагч гарын үсгээ зурж баталгаажуулсан байтал 2 гэрээг хольж, үндсэн төлбөр 100.000.000 төгрөг, хүү 75.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөгөөр тус тус хохироож байна гэсэн нь Хамтран ажиллах гэрээ №1-ний ард бичигдсэн 2015 оны 12 дугаар сарын байдлаар Гэрээ №1-ийн 70.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэх бичилт /хх3-5, 19-21/, Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн акт, гэрээ /хх6, 3-5/, Хамтран ажиллах гэрээ №2 /хх27-28/, хүү бодох хугацаа гэх баримт /хх7/, 2015 оны 11 дүгээр сарын 26-нд 10.000.000 төгрөг авч 90.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх баримт /хх30/, Хамтран ажиллах гэрээ №1-ийн ард бичигдсэн 2014 оны 1 дүгээр сарын 26-нд 21.000.000 төгрөг хүлээн авлаа гэх нэхэмжлэгчийн гарын үсэгтэй гэрээ /хх19-21/ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.”, гэрээний 2.9.2-д “ашиг гаргаж чадаагүй буюу үр дүн гараагүй тохиолдолд нийт хөрөнгө оруулалтын 3 хувьтай тэнцэх торгуулийг нэхэмжлэгчид төлнө.” гэж тус тус заасны дагуу гэрээнд торгууль төлөхөөр заасан байхад нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасны дагуу алданги 3.000.000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмын үндсэн дээр мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.” гэж заасны дагуу дээрхи хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч хариуцагчаас үндсэн төлбөр 100.000.000 төгрөг, ашиг 75.000.000 төгрөг, 100.000.000 төгрөгийн 3%-ийн алданги алданги 3.000.000 төгрөг, нийт 178.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Харин талуудын хооронд Хамтран ажиллах гэрээ №1 нь 2014 оны 8 дугаар сарын 27-оос 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл мах нийлүүлэхээр байгуулагдсан бөгөөд дээрхи гэрээний дагуу 2015 оны 6 дугаар сарын 29-ний тооцоо нийлсэн актаар 124.000.000 төгрөгийн үлдэгдэл дээр 2015 оны 8 дугаар сарын хүү 21.000.000 төгрөгийг нэмж, нийт 145.000.000 төгрөгнөөс 45.000.000 төгрөгийг авч 2015 оны 10 дугаар сарын 31-ний дотор үлдсэн 100.000.000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцон гарын үсгээ зурж, 2015 оны 12 дугаар сард 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч авсанаар 70.000.000 төгрөг үлдсэн болох нь хэрэгт авагдсан Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн акт /хх6-7/, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “.....хариуцагч мөнгөө өгөлгүй байж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 26-нд 10 сая төгрөг өгч, Хамтран ажиллах гэрээ №”1-ийн үлдэгдэл 70.000.000 төгрөг, Хамтран ажиллах гэрээ №2-ийн үлдэгдэл 20 сая төгрөг, бүгд 2 гэрээ нийт 90.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж 2 тал баталгаажуулан гарын үсгээ зурсан гэх тайлбар /хх25/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар Хамтран ажиллах Гэрээ №1-ийн үлдэгдэл төлбөр 70.000.000 төгрөг байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

 Хариуцагч  Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 102.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчтэй 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр №01 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдэгт маргаагүй боловч бэлтгэн нийлүүлэх ажилд саад учирсан тул мах бэлтгэн нийлүүлэх ажил үргэлжлэх боломжгүй болсоныг нэхэмжлэгчид хэлсээр байхад 100.000.000 төгрөг зээлсэн мэтээр үндэслэлгүйгээр хүү, алданги нэхэж, надаас 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 21.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 10.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 45.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 30.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 15.000.000 төгрөг, нийт 202.000.000 төгрөг төлсөнөөс үндсэн 100.000.000 төгрөгийг хасч, нийт 102.000.000 төгрөгийг үндэслэлгүйгээр илүү авсан байх тул Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн актыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 102.000.000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагчаас Хамтран ажиллах гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардсаны дагуу хариуцагч гэрээнд заасны дагуу тооцоо нийлж, төлбөрийг төлсөн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэн гэдгийг хэлж, мэдэгдсээр байхад нэхэмжлэгч 100.000.000 төгрөг зээлсэн мэтээр хүү нэхэж, тооцоо нийлсэн акт үйлдэж, үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч надаас үндэслэлгүйгээр 102.000.000 төгрөгийг илүү авсан тул нэхэмжлэгчээс шаардаж байна гэжээ.  

Хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;”, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан  шаардах эрхтэй:” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг Хамтран ажиллах гэрээ №1-ээр тохиролцсоныхоо дагуу төлбөрийг хариуцагч төлж, дээрхи гэрээний дагуу тооцоо нийлсэн актыг хоорондоо үйлдэж, талууд гарын үсгээ зурсан тул дээрхи гэрээний тооцоо нийлсэн акт хүчин төгөлдөр бөгөөд хариуцагчаас 102.000.000 төгрөгийг үндэслэлгүйгээр илүү аваагүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

Харин хариуцагч нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй байхад нэхэмжлэгч хариуцагчид 100.000.000 төгрөгийг зээлсэн мэтээр Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн актыг байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт“хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;” гэж заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж байна гэсэн хэдий ч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;”, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу дээрхи актыг Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан хэлцлийн хэлбэрийг зөрчөөгүй буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 27-оос 2014 оны 11 дүгээр сарын 05-ны хооронд хамтран ажиллахаар тохиролцсон хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Гэрээ №1-ийн дагуу хариуцагч нэхэмжлэгчид 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 21.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 10.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 45.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 30.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 15.000.000 төгрөг, нийт 202.000.000 төгрөг төлж, 70.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдэг нь хэрэгт авагдсан Гэрээ №1 /хх3-5/, Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн акт /хх6/, Хамтран ажиллах гэрээ №2-ийн үлдэгдэл 20 сая төгрөг, бүгд 2 гэрээ нийт 90.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж 2 тал баталгаажуулан гарын үсгээ зурсан гэх тайлбар /хх25/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн талууд хамтран ажиллахаар 2 гэрээ байгуулсан болон Гэрээ №1-ийн үлдэгдэл 70.000.000 төгрөг, Гэрээ №2-ийн үлдэгдэл 20.000.000 төгрөг байгаа болох нь хэрэгт авагдсан Хамтран ажиллах гэрээ №1 /хх3-5/, Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн акт /хх6/, Хамтран ажиллах гэрээ №2 /хх27-28/, 2014 оны 10 дугаар сарын 07-нд 200.000.000 төгрөг Гэрээ №2-ийн дагуу авсан гэх баримт /хх29/, Баримт №4 /хх32/-өөр 10 сая төгрөг, Баримт №2 /хх33/-оор 30 сая төгрөг, Баримт №2-оор /хх34/-оор 50 сая төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 11-нд баримтаар 100.000.000 төгрөг авсан гэх /хх35/ баримтууд нийт Гэрээ №2-ийн дагуу 210 сая төгрөг төлж гэрээний үлдэгдэл Гэрээ №2-ын тооцоо нийлсэн акт /хх26/-аар 20.000.000 төгрөг үлдсэн гэх баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хариуцагчаас 102.000.000 төгрөг авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.     

Иймд дээрхийг нэгтгэвэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг,  232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Хамтран ажиллах гэрээ №1-ийн үүргийн гүйцэтгэл болох 70.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 108.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 476 дугаар зүйлийг баримтлан хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй байна

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1.047.950 төгрөг, хариуцагчийн төлсөн 778.000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 507.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг,  232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүргийн гүйцэтгэл болох 70.000.000 төгрөгийг хариуцагч аас гаргуулан нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэгт 108.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 476 дугаар зүйлийг баримтлан хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1.047.950 төгрөг, хариуцагчийн төлсөн 778.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 507.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд оролцогчид шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээталууд биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ