Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 587

 

Г.Туяа, А.Жаргалтулга, Л.Эрхэмбаяр, Д.Оюунбаатар, Б.Батдалай, С.Чулуунбаяр, Д.Цэрэндолгор, Т.Гангантөгс нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

ялтан Г.Туяа, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

ялтан А.Жаргалтулгын өмгөөлөгч Н.Нарантуяа,

ялтан Л.Эрхэмбаярын өмгөөлөгч Б.Халзан,

ялтан Д.Оюунбаатарын өмгөөлөгч А.Ундрах,

ялтан Б.Батдалайгийн өмгөөлөгч Б.Ууганбаатар,

ялтан С.Чулуунбаярын өмгөөлөгч Ц.Гансүх,

ялтан Д.Цэрэндолгор, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

ялтан Т.Гангантөгсийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Туяа, ялтан Т.Гангантөгс, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Туяа, А.Жаргалтулга, Л.Эрхэмбаяр, Д.Оюунбаатар, Б.Батдалай, С.Чулуунбаяр, Д.Цэрэндолгор, Т.Гангантөгс нарт холбогдох 201601000071 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Харчин овогт Ганбатын Туяа, 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 7-257 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЧБ85072504/,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1066 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

 2. Гэндэн овогт Алтансүхийн Жаргалтулга, 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг Баянарцатын 36 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: М391120539/,

3. Шаалай овогт Батсайханы Батдалай, 1985 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхай ашиглалтын технологич мэргэжилтэй, “Алтан Дорнод майнинг сервис” ХХК-д хөдөлмөр хамгааллын инженерээр ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-1-73 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ФД85091415/,

4. Боржигон овогт Дэлгэрдоржийн Оюунбаатар, 1986 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнсний микробиологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол АОС-ын 160 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЧВ86072110/,

5. Боржигон овогт Содномдаржаагийн Чулуунбаяр, 1980 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол 116 байр 21 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЦД80110810/,

- Сүхбаатар дүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар 4 cap 29 хоногийн ялыг тэнсэн сулласан,

6. Боржигин овогт Төрбаянгийн Гангантөгс, 1985 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зөөгч бармен мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 86-09 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЧО85112079/,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилээр хойшлуулсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 cap 12 хоногийг Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор өршөөн хэлтрүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

7. Ураанчууд овогт Доржийн Цэрэндолгор, 1981 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан 1-144 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХМ81010505/,

8. Сэмүүн овогт Лүндэгжавын Эрхэмбаяр, 1979 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тэнгэрийн Чоно” ХХК-д менежерээр ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байр 174 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЧР79050673/,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалсан,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 cap 3 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан.

1. Г.Туяа нь 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Нэхий плаза” төвийн гадна А.Жаргалтулгад Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.5 гр бодисыг 100.000 төгрөгөөр, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Магнай трейд” шатахуун түгээх станцын орчим Д.Оюунбаатарт метамфетамины агууламжтай 0.4 гр бодисыг 180.000 төгрөгөөр, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын орчим С.Чулуунбаяр, Т.Гангантөгс нарт метамфетамины агууламжтай 0.6 гр бодисыг тус тус хариу төлбөргүйгээр өгсөн буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалан, давтан үйлдлээр бусдад борлуулсан,

2. А.Жаргалтулга нь 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Нэхий плаза” төвийн гадна Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий 0.5 грамм бодис Г.Туяагаас 100.000 төгрөгөөр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Этүгэн” зочид буудлын 406 тоот өрөөнд хууль бусаар хадгалсан,

3. Д.Оюунбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Магнай трейд” шатахуун түгээх станцын орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис метамфетамины агууламж бүхий 0.4 грамм бодисыг Г.Туяагаас 180.000 төгрөгөөр худалдан авч, борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс Молл” төвийн орчим Б.Батдалайтай бүлэглэн 69-83 УБИ улсын дугаартай “Ниссан Тида” загварын тээврийн хэрэгсэлд борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

4. Б.Батдалай нь Д.Оюунбаатартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс Молл” төвийн орчим 69-83 УБИ улсын дугаартай “Ниссан Тида” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

5. С.Чулуунбаяр нь 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаагийн замын цагдаагийн пост орчим 77-76 УББ улсын дугаартай “Мерседес Бенз” загварын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4 грамм /уутны хамт/ бодисыг Д.Цэрэндолгороос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороололд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4 грамм /уутны хамт/ бодисыг Г.Туяагаас борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 64-42 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын автомашинд хадгалсан,

6. Д.Цэрэндолгор нь 2016 оны 2 дугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кино театрын орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай 13.99 грамм бодисыг “Ану” гэгчээс 600.000 төгрөгийн өрийн төлбөр болгон хууль бусаар олж авч, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл биедээ борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан,

- 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргиин нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөн нуур төвийн авто зогсоолын орчим ахуйн хэрэглээний асаагуурт тусгайлан наасан, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай 1.5 см урттай бодис, мөнгөлөг цаасанд боосон “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай 0.5 грамм бодисыг “Энхээ” гэгчээс борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хууль бусаар биедээ хадгалсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн Замын цагдаагийн постны ойролцоо Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4 грамм бодисыг С.Чулуунбаярт хариу төлбөргүйгээр өгсөн буюу хууль бусаар борлуулсан,

7. Т.Гангантөгс нь 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодисуудыг давтан үйлдлээр бусдад хууль бусаар борлуулсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын орчим 64-42 УБҮ дугаартай “Тоёота Приус 20” загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.2 грамм /уутны хамт/ бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

8. Л.Эрхэмбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 1 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Американ Грилл” рестораны гадна автомашины зогсоолд 35-60 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай, савалгааны хамт 1.1 грамм бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: А.Жаргалтулга, Л.Эрхэмбаяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Г.Туяад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар, Д.Цэрэндолгорт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсэгт зааснаар, Т.Гангантөгсөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.4 дэх хэсэгт зааснаар, С.Чулуунбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Д.Оюунбаатар, Б.Батдалай нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 1. Харчин овогт Ганбатын Туяаг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалан, давтан үйлдлээр бусдад борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Гэндэн овогт Алтансүхийн Жаргалтулгыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Дэлгэрдоржийн Оюунбаатарыг бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шаалай овогт Батсайханы Батдалайг бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Содномдаржаагийн Чулуунбаярыг давтан үйлдлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Ураанчууд овогт Доржийн Цэрэндолгорыг давтан үйлдлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигин овогт Төрбаянгийн Гангантөгсийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Сэмүүн овогт Лүндэгжавын Эрхэмбаярыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт  зааснаар Г.Туяад 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар А.Жаргалтулгад 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.Оюунбаатар, Б.Батдалай нарт тус тус 6 сар баривчлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар С.Чулуунбаярт 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.Цэрэндолгорт 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт  зааснаар Т.Гангантөгсийг 10 жил, 1 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Л.Эрхэмбаярт 1 жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Цэрэндолгорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил, 1 сар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтааж, нийт 5 жил, 1 сар хорих ял биечлэн эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Гангантөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил, 1 сар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтааж, нийт 10 жил, 1 сар хорих ял биечлэн эдлүүлэхээр тус тус тогтоож,

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар А.Жаргалтулга, Д.Оюунбаатар, Б.Батдалай нарыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж баривчлах ялыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Туяад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Гангантөгсөд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Чулуунбаяр, Л.Эрхэмбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Цэрэндолгорт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Туяагийн цагдан хоригдсон нийт 211 хоногийг, С.Чулуунбаярын цагдан хоригдсон нийт 106 хоногийг, Т.Гангантөгсийн цагдан хоригдсон нийт 136 хоногийг, Л.Эрхэмбаярын цагдан хоригдсон нийт 197 хоногийг тус тус биечлэн эдлэх хорих ялын хугацаанд,  А.Жаргалтулга, Д.Оюунбаатар, Б.Батдалай нарын цагдан хоригдсон нийт 17 хоногийг тус тус биечлэн эдлэх баривчлах ялын хугацаанд нь оруулж тооцож,

6. Г.Туяа, А.Жаргалтулга, Д.Оюунбаатар, Б.Батдалай, С.Чулуунбаяр, Д.Цэрэндолгор, Т.Гангантөгс, Л.Эрхэмбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, Д.Цэрэндолгор нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Туягаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 280.000 төгрөгийг хураан авч улсын орлого болгож,

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт “Мерседес Бенз С200” загварын 77-76 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 талын үзүүр нь шатаж хайлсан мэт тэгш бус хэлбэртэй болсон сунадаг, байгаа байдлаараа 12.7 см урттай цагаан өнгийн хуванцар соруул №5 гэж дугаартай, 00 өрөөнөөс хураагдсан 3 ширхэг эвдэрхий асаагуур №6 дугаартай, Лидокайн 20мг/мл гэсэн бичиглэлтэй тарианы усны шил, дээд хэсэг нь хагарч 2 хэсэг болсон дотроо ямар нэгэн эд зүйлгүй тунгалаг №7 дугаартай, дотор тал нь бохирлогдсон сунасан байдлаараа 10.5 см урттай цагаан өнгийн хуванцар соруул №9 дугаартай, Г.Туяагийн цүнхнээс хураагдсан 24.3 см урттай нэг үзүүр нь гадна хэсгээрээ цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг соруулыг №10 дугаартай, өрөөний баруун цонхон доороос хураан авсан xaгapxaй тарианы усны шилний хэлтэрхий №3 гэж дугаарласан, 00 өрөөний суултуурнаас хураан авсан хуйлсан гялгар уут мэт зүйл №2 гэж дугаарласан, өрөөний голын шүүгээн дээр байсан 2.5x2 см хэмжээтэй нэг талыг нь хайлуулж наасан мэт гялгар уут дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон №11 гэж дугаартай, Өрөөний голын шүүгээний доод талын тавцан дээрээс хураан авсан нэг талын үзүүрийг нь хайлуулсан мэт улбар шар өнгийн хуванцар соруул 1 ширхэг, нэг талын үзүүр нь цагаан өнгийн зүйлээр үл ялиг бохирлогдсон нил ягаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, 12 дугаартай, Г.Туяагийн биед хийсэн үзлэгээр хураан авсан 10x7 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар уут 1 ширхэг №13 дугаартай, жижиг гялгар ууттай амсар хэсэг нь задгай дотроо цайвар цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлтэй уут 0.4 гр №20 дугаартай, Хар өнгийн гялгар уутанд ороосон цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.5 гр №21 дугаартай, Лидокайн 20мг/2мл гэсэн бичиглэл бүхий дээд хэсгийг нь хагалсан дотроо ямар нэгэн эд зүйлгүй тарианы усны шил 1 ширхэг №22 дугаартай, Хар өнгийн гялгар уутанд боосон 2 ширхэг цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 0.4 гр №23 дугаартай, улаан өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар соруул 1 ширхэг, №25 дугаартай, Борлуулагч ento Co Ltd, салбар Энто-2, №252691 Cashier Лхагвасүрэн, Огноо 2016.04.05 цаг 18:52:31, ТТД5020166, Барааны нэр novokain_2ml_70698 үнэ 130, нийт 2 ширхэг, нийт үнэ 260 төгрөг гэсэн бичиглэлтэй талон №26 гэж дугаартай, Цагаан өнгийн амсарыг нь хайлуулж наасан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 0.2 грамм №27 дугаартай, Тагнуулын ерөнхий газар гэсэн бичиглэл бүхий тэмдэг, Дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсгийг нь хагалж авсан тарианы усны шил мэт зүйл №29 дугаартай, Т.Гангантөгс нь 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисууд бусдад удаа дараагийн үйлдлээр зарж борлуулсан хэрэгт 0.1373 грамм мөс, 0.2422 грамм шавар, үзлэгээр №8 гэж дугаарлан хураан авсан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг шинжилгээнд хүргүүлэхэд сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрсэн ба шинжилгээнд ирсэн бодисыг албаны Т1000 загварын жин дээр жинлэхэд 0.2 грамм, №16 гэж дугаарлан хураан авсан цагаан өнгийн 2.6x4 см харьцаатай гялгар уут, №24 гэж дугаарласан салфетканд боосон өнгөгүй хуванцар гуурс 1 ширхэг, цэнхэр өнгийн гуурс, 2см урттай дугуй хэлбэртэй хуванцар соруул, 4.1х1.2 см урттай хэмжээтэй ууттай 0.1 грамм мөс, цэнхэр өнгийн хуванцар таганд холбосон шилэн гаанс, 18.5см урттай хуванцар гуурс 1 ширхэг, 8 см урттай хуванцар гуурс 1 ширхэг, Зиплок түгжээ бүхий ууттай “мөс” мэт цагаан өнгийн талстлаг зүйл 3.1 грамм /уутны 3.2 грамм байсан ба шинжилгээнд зориулан уг зүйлээс 1.2 грамм /цэвэр жин/ мөсийг дээжлэн шинжилгээнд явуулахад метамфетамин /мөр/ илэрсэн ба шинжилгээнээс ирсэн “мөс”-г жинлэн үзэхэд 1.1 грамм байсныг буцаан нийлүүлэн жинлэхэд уутны хамт 3.1 грамм болж байна. Уг мөсийг 100 гэж дугаарласан, Зиплок түгжээ бүхий ууттай “шавар” мэт бор өнгийн зүйл 0.4 грамм /уутны 0.4 грамм байсан ба шинжилгээнд зориулан уг зүйлээс 0.2 грамм /цэвэр жин/ дээжлэн шинжилгээнд явуулахад дельта-9 тетрагидроканнабинол /шавар/ илэрсэн ба шинжилгээнээс ирсэн “шавар”-г жинлэн үзэхэд 0.1 грамм байсаныг буцаан нийлүүлэн жинлэхэд уутны хамт 0.3 грамм болж байна. Уг шаварыг 101 гэж дугаарласан, Зиплок түгжээ бүхий ууттай “мөс” мэт цагаан өнгийн талстлаг зүйл 10.8 грамм /шинжилгээнд зориулан уг зүйлээс 1.9 грамм /цэвэр жин/ мөсийг дээжлэн шинжилгээнд явуулахад метамфетамин /мөс/ илэрсэн ба шинжилгээнээс ирсэн “мөс”-г жинлэн үзэхэд 1.3 грамм байсныг буцаан нийлүүлэн жинлэхэд уутны хамт 10.2 грамм болж байна. Уг мөсийг 102 гэж дугаарласан,  Доторх нь бохирлогдсон шилэн гаанс 103 гэж дугаарласан, Хажуу хэсэгт нь зориуд нүх гарган цоолж хуванцар гуурс шургуулсан хуванцар сав, уг савын гуурсны хамт 104 гэж дугаарласан, хар өнгийн электрон жин 105 гэж дугаарласан, ногоон эрээн өнгийн асаагуур хажуу хэсэгт нь бор өнгийн шавар мэт зүйл наасан. Уг асаагуурыг бор өнгийн наалдсан зүйлийн хамт 106 гэж дугаарласан, 1.1 грамм мөс, цагаан өнгийн хуванцар гуурс, 3 хэсэг тарианы усны шилний хагархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Монгол Улсын 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг №4 гэж дугаартай, AG6739946 гэсэн серийн дугаартай хуйлсан мэт хэлбэр орсон 20 төгрөгийн дэвсгэрт №8 дугаартай, өрөөний баруун цонхон доороос хураан авсан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт №1 дугаартай, АО9771045 серийн дугаартай үрчийсэн 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг №18 гэж дугаартай, Сери дугаарыг нь харах боломжгүй хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг №19 дугаартай, Хуйлж соруул мэт болгосон 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, сери дугаарыг харах боломжгүй байна. №24 дугаартай, Хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт AQ7869720 серийн дугаартай, №28 дугаартай, №17 гэж дугаарласан хуйлсан 1000 төгрөг,  Б.Амарбаясгалангаас хураан авсан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийн тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлж,

10. Энэ хэрэгт Г.Туяагийн хүрэмний халааснаас хураагдсан 40.000 төгрөгийг түүний төлөх төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Цэрэндолгорт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан 192 дугаар зүйлийн 192.1, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулж,

12. Г.Туяа, А.Жаргалтулга, Д.Оюунбаатар, Б.Батдалай, С.Чулуунбаяр, Т.Гангантөгс, Л.Эрхэмбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Т.Гангантөгс гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 4 дүгээр сарын 5-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын хар тамхитай тэмцэх тасгийн цагдаа нарт баригдан тухайн өдөр цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчлэгдэж шалгагдаж байсан юм. Гэтэл намайг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодисуудыг давтан үйлдлээр бусдад хууль бусаар борлуулсан гэж хүндрүүлэн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Уг 2 үйлдлээр зарж борлуулсан гэх бодисыг хаанаас, хэнээс, хураан олж авч эд мөрийн баримт болгосон нь тодорхой биш ба хэн намайг хэзээ, хаана, хэнд, хэдэн төгрөгөөр ямар хэмжээний юу гэх зүйл зарж борлуулсан гэж тодотгож байгаа нь ойлгомжгүй. Үнэхээр надаас тэр шинжилгээнд явуулаад хар тамхийг мөн биш гэж шинжлэгдээд байгаа зүйлийг ямар нэгэн хүнээс хураан авсан бол тэр этгээд яагаад ял сонсож яллагдаагүй байгааг гайхаж байна. Хууль бусаар олж авч хадгалсан гэх зүйлд заалтад тодорхой заасан байдаг учир тэр этгээдийг яагаад ял завшуулаад байгаа юм бэ. Гэтэл намайг ямар ч гэрч, худалдан авсан хүнгүйгээр зохиомлоор ял сонсгон яллаж байгаад маш их гомдолтой байна. Уг эд мөрийн баримт гэх зүйл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний лабораторын дүгнэлтээр анх биш гарсан байтал дахин явуулж мөн биш гээд янз бүрээр дүгнэгддэг юм. Шинжилгээнд явуулаад байгаа зүйлээс шинжилгээ аваад байгаа атлаа тухайн зүйлээс жин хэмжээ нь хасагдаагүй учир шинжилгээг ямар зүйлээс дээжилж яаж авч тогтоож байна вэ. Иймд дээрхи байдлуудаас харахад миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь нотлогдож байгаа ба дээрх байдлуудыг харгалзан үзэж хэргийг тал бүрээс нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Ялтан Г.Туяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр уг хэрэгт холбогдож цагдан хоригдсон. Цагдан хоригдох үедээ анх мэдүүлсэн тайлбартаа хэргийн талаар яг үнэн зөвөөр мэдүүлсэн. Үүний дараа цагдан хорих байрны байцаалтын хэсэгт холбогдогч Ариунболдтой уулзахад Ариунболд нь “Туяа би чамтай уулзахдаа ямар ч мөнгөгүй, чамаас 50.000 төгрөг зээлсэн, би юу ч мэдэхгүй шүү” гэж хэлсэний дагуу анхны байцаалтаа өөрчилж мэдүүлсэн. Мөн тэр үед Энхжаргал гэж эгч маань цуг хоригдсон байсан учраас эгчийгээ хамгаалах гэж түүнээс худалдаж авсан гэдгээ нууж байцаалт өгсөн. Ариунболдыг гурван охинтой, мөн эхнэрээсээ түр салсан байгаа, Энхжаргал эгчийг олон жилийн өмнөөс таньдаг бас олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй гэдгийг нь бодож, энэ хэрэгт холбогдвол хүнд ял шийтгүүлж ар гэр, үр хүүхдээсээ холдож хүнд хэцүү байна байх гэж бодож тэднийг нууж байцаалт өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр унтаж байхад Ариунболд залгаж “хоол идье” гэхээр нь 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр уулзаж байтал Ариунболд “одоо миний нэг найз ирнэ, би мөнгө авах гэж байгаа юм, мөс олж соръё” гэсний дагуу би ч зөвшөөрч А.Жаргалтулга гэх найзыгаа дуудаж, би 100.000 төгрөг, А.Жаргалтулга 100.000 төгрөг нийлүүлж байтал Ариунболдын найз гэх урд нь Ариунболдтой явж байгаад нэг удаа харж байсан залуу ирж Ариунболдтой уулзаад явсан. Ариунболд, Жаргалтулга бид гурав мөнгөө нийлүүлж Ариунболд бид хоёр мөс хайхаар такси хөлсөлж “Алтай” хотхон орохоор явж байтал Энхжаргал эгч залгахаар нь “мөс олсон уу” гэж асуусан чинь “шинэ гэмтлийн урд хүрээд ир” гэсэн. Очоод гэмтлийн урд талын авто угаалга дээр би мөнгө авч таксинаас буугаад урагшаа алхаад Хаан бүрээсийн зогсоол дээр зогсож байсан “Тоёота Краун” загварын автомашинд Энхжаргал эгчтэй уулзаж мөс худалдаж авсан. Энхжаргал эгч ганцаараа явж байсан. Би буцаад Ариунболд дээр очиход таксигаа явуулчихсан хүлээгээд зогсож байхаар нь дахиад такси хөлсөлж таксины хойд суудал дээр авсан мөсөө 3 хуваагаад нэг хэсгийг нь би, нөгөө хэсгийг нь Ариунболд, үлдсэн хэсгийг нь Жаргалтулгад өгөхөөр хорооллын эцсийн “Дархан нэхий” дээр дуудаж уулзахад А.Жаргалтулга нь “харих гэсэн чинь мөнгөгүй байна” гэхээр нь өөрт байсан задгай мөнгөө нийлүүлж 5.000 төгрөг өгөөд салсан. Буцаж таксиндаа суугаад хөдлөх гэж байтал Чулуунбаяр “автомашин явахгүй дугаартай, бичилийн МТ дээр байна” гэхээр нь “ойрхон байна яваад очъё” гээд Ариунболд бид хоёр очсон. Бид хоёрыг очиход Чулуунбаяр ганцаараа байсан. Би автомашины урд суугаад Ариунболд таксины мөнгө өгөөд хойно суусан. Би өөрт байсан мөсөө гаргаж бид гурав хэрэглэх гэж байтал Ариунболдын найз нь ирчихсэн явж байсан. Ариунболд автомашины цонхоор нэг зүйл шидэж өгөхөд тэр найз нь газар унасан зүйлийг авахад Ариунболд “найз нь хоол идчихээд араас чинь яваад очноо” гэсэн чинь нөгөө найз нь яваад өгсөн. Би өөрт байсан мөсөө гаргаж Чулуунбаярын автомашины урд тавиад шилэнд хийгээд хэрэглэж байтал Гангантөгс нэг танихгүй хүнтэй ирж автомашинд суусан. Танихгүй хүн байсан болохоор Ариунболд бид хоёр автомашинаас буухдаа автомашины урд тавьсан мөсөө мартаад, сорж байсан мөсөө халаасандаа хийгээд буусан. Ариунболд бид хоёр тэндээс такси барьж Бөмбөгөр худалдааны төвийн хажууд байх Хар хорин зочид буудал руу явсан. Ариунболд замдаа МТ дээр ирсэн найз руугаа залгаад байсан боловч нөгөө найз нь “утсаа авахгүй байна, би тэр найз дээрээ очно, өөрийнхөө мөсийг бүгдийг нь МТ колонк дээр байхдаа өгөөд явуулчихсан” гэж байсан. Бид хоёр Хар хорин буудлын доор хоол идээд Ариунболд очих газаргүй гээд өрөө авч ороод надад үлдсэн мөсийг хувааж хэрэглээд байж байтал миний утас дуугарч, би явахаар болоход Ариунболд намайг 25 дугаар эмийн сан хүргэж өгөөд бид хоёр салсан. Би тэр өдрийн өглөө 25 дугаар эмийн сангийн урд байрлах зочид буудалд өрөө авч орж унтсан. Урд өдөр нь найзуудтайгаа уулзаж өглөө болтол харьж чадаагүй учраас ганцаараа орж унтсан. Шинээ гэх найзтайгаа буудлын өрөөндөө орж уулзаж байгаад гэр нь ойрхон тул Агарыг “тамхи аваад ороод ирээч” гэж гуйсан. Агар гэх найз маань орж ирээд Шинээ гэх эмэгтэй найз зөрж гараад 5 минут бололгүй цагдаа нар орж ирсэн. Тэндээс Улсын мөрдөн байцаах газар очоод Ариунболдын нөгөө найзыг Оюунбаатар гэдэг болохыг мэдсэн. Намайг унтаж байхад Ариунболд дуудаж анх энэ бүгдийг эхлүүлчихээд, адилхан мөнгөө гаргаж хувааж хэрэглэсэн байхад намайг энэ бүгдийг зарсан болгож харагдуулж, түүний найз Оюунбаатар нь найзыгаа хамгаалж, намайг энэ хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна. Мөн Ариунболдын утасны дуудлагын түүхээс Оюунбаатартай холбогдож байсан эсэхийг цаг минуттай нь, Оюунбаатарын утасны дуудлагын түүхээс надтай холбогдож байсан эсэхийг, миний утасны дуудлагын түүхээс Энхжаргал эгчтэй холбогдож байсныг цаг минуттай нь шалгаж өгөхийг хүсч байна. Мөн Оюунбаатар нь анхны мэдүүлэгтээ “МТ колонк дээр саарал өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашины баруун хойд цонхоор 100 төгрөгөнд боосон “Мөс” Туяа шидэж өгсөн” гэж байгаа нь Чулуунбаяр бид хоёрын “Туяа автомашины урд Ариунболд хойно суусан” гэх мэдүүлэгтэй зөрж, намайг гүтгэж байгаа нь нотлогдоно. Би урд өдөр нь өөрийн гар утсыг зарж 200.000 төгрөгтэй болсон. Ариунболдын илүү утсанд урд өдөр нь сим картаа хийсэн, хэрэг болохоос 8 цагийн өмнө буудлын төлбөр төлсөн байсан. Баригдахдаа 40.000 төгрөгтэй байсан нь намайг хар тамхи зарж ямар нэг ашиг олоогүйг харуулж байхад хүнд зүйл ангиар зүйлчилж, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулж 10 жил, 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийтгэж байгаад гомдолтой байна.” гэв.

Ялтан Т.Гангантөгсийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Гомдол гаргасан гол шалтгаан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэг заасан мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж, авч худалдах зорилгоор бусдад худалдсан гэж 10 жил хорих ял оногдуулсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар зөвхөн гүйцэтгэсэн ажлын шугмаар авагдсан материалуудаар нотлогдож байна гэж үзсэн. Гэтэл хэрэгт цугларсан баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт давтан үйлдлээр үйлдсэн гэж нотлогдохгүй, эргэлзээтэй байдаг. Учир нь Т.Гангантөгсөд 2016 онд шинжилгээ хийсэн байдаг. Гэтэл түүнийг яллаж байгаа үйлдэл нь 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл хугацаанд 2 удаагийн үйлдлээр тухайн сэтгэцэд нөлөөлөх худалдан борлуулсан гэж ял сонсгосон. Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 4132 дугаартай дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 4133 дугаартай дүгнэлтүүд нь “Гангантөгс нь дүрслэгдсэн” гэх боловч яг хэзээ, хэнд, хаана, хэнд, юу өгч, авсан гэдэг нь тодорхой бус, яг энэ дүгнэлтүүдээр түүнийг бусдад удаа дараа зарж борлуулсан гэх үйлдэл нь хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Тухайн дүгнэлтүүд 2016 онд хийгдсэн гэх боловч дугаар, он, сар нь эргэлзээтэй, тухайн үед яагаад үүнийг шалгаж тодруулаагүй нь эргэлзээтэй байна. 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд борлуулж байсан бол яагаад 2016 оны 6 дугаар сард уг шинжээчийн дүгнэлт гарсан бэ, нөгөө талаар хурааж авсан 0.6 грамм сэтгэцэд нөлөөлөх бодис /0.06 грамм зарим баримт дээр хэмжээ нь өөр өөр бичигдсэн байдаг/ Т.Гангантөгсийн удаа дараа бусдад зарж борлуулсан гэх сэтгэцэд нөлөөлөх бодис мөн эсэх нь тодорхойгүй. Анх шинжилгээнд өгөхөд сэтгэцэд нөлөөлөх бодисод хамаарахгүй гэдэг. Гэтэл удаа дараа шинжилгээнд өгч сэтгэцэд нөлөөлөх бодис мөн гэсэн дүгнэлт гарсан харагддаг. Тэгэхээр тухайн бодисийг Т.Гангантөгсийн зарж борлуулсан гэдэг нь эргэлзээтэй, хэдийгээр гүйцэтгэх ажлын шугмаар авагдсан гэсэн хэдий ч нэг хуудас материал танилцуулсан. Уг материалд илтгэх маягаар бичснээс хаана, хэзээ ямар зүйлийг хэрхэн борлуулсан талаар тодорхой нотлогдсон зүйл байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан давтан үйлдлээр борлуулсан гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Чулуунбаяртай хамт явж байгаад сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн. Энэ нь шээснээс авсан шинжилгээгээр илэрсэн учраас Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 192 дугаар 192.3.4 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэв.

Ялтан Г.Туяагийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Туяа нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг олборлох зорилгоор хариу төлбөргүйгээр хууль бусаар давтан үйлдлээр бусдад борлуулсан гэм буруутайд тооцож, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй юм. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэсэн хэсэгт хамаарч байна. Иймд шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар 1.1 дэх хэсэгт заасан “шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн хуулийн 1.2 дахь хэсэгт “ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” хэт яллах талыг барьж, хуулийг төсөөтэй байдлаар хэрэглэсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар ялтай байдал, хорих ялыг тэнсэн хянан харгалзах гэсэн ял байхгүй болсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, болон Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Ялтан А.Жаргалтулгын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ялын төрлөөс баривчлах ял хасагдсан учраас А.Жаргалтулгыг суллаж өгнө үү.” гэв.

Ялтан Л.Эрхэмбаярын өмгөөлөгч Б.Халзан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй. Нэмж хэлэхэд Шинэчлэн найруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “хорих ялыг оногдууулахгүйгээр тэнсэх” гэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгч 257 хоног хоригдсон байна. Иймд үлдэх хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.

Ялтан Д.Оюунбаатарын өмгөөлөгч А.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд засарч хүмүүжсэн гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хууль хэрэглэх нь ашигтай байгаа тул миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар баривчлах ял байхгүй болсон учраас өнөөдрөөс эхлэн миний үйлчлүүлэгчийг суллаж өгнө үү.” гэв.

Ялтан Б.Батдалайгийн өмгөөлөгч Б.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч А.Ундрахтай санал нэг байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар баривчлах ял байхгүй болсон учраас өнөөдрөөс эхлэн миний үйлчлүүлэгчийг суллаж өгнө үү.” гэв.

Ялтан С.Чулуунбаярын өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. С.Чулуунбаяр болон өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Өнөөдрийн байдлаар оногдуулсан ялаас 6 сар буюу нийт ялын хоёрны нэг хэсгийн хугацааг эдэлсэн байгаа. Иймд миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Ялтан Д.Цэрэндолгорын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчүүлэгч Д.Цэрэндолгор нь бусдад “мөс” гэх бодисыг зарсан гэх үйлдэл тогтоогдоогүй. Энэ талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Анхан шатны шүүх Д.Цэрэндолгор нь Чулуунбаярт мөсийг шилжүүлж өгсөн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд бусдад “мөс” гэх бодис шилжүүлснийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хойшлуулж өгнө үү.” гэв.

Ялтан Д.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт үйлдэлд тохирсон, тухайн гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Д.Цэрэндолгорын хувьд  бага насны хүүхэдтэй, мөн тодорхой өвчтэй гэсэн эмнэлгийн акт байсан. Давж заалдах гомдол гаргасан Т.Гангантөгсийн үйлдэлийг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар баримтжуулсан материалаар шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж байх шиг байна. Энэ нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар “гүйцэтгэх ажлын баримт сэлтийг ашиглаж нотлох баримтаар баримтжуулж болно. Ингэхдээ тухайн нотлох баримтын эх сурвалжийг нууцална” гэсэн заалт байгаа. Гомдолд Т.Гангантөгсөөс худалдаж авсан хүн бусад зүйлүүд тодорхой биш байхад шийдвэрлээд байгаа хэргийг шийдвэрлээд байгаа талаар бичсэн байна. Энэ нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасан заалтаар зохицуулагдаж байна гэж ойлгож байгаа. Шүүгдэгч Г.Туяагийн хувьд хэрэгт авагдсан баримтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг бусдад давтан үйлдлээр борлуулсан болох нь тогтоогдсон учраас анхан шатны шүүх тохирсон ял шийтгэл оногдуулсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх байр суурьтай оролцож байна. Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дагаж мөрдөгдөж байгаатай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан оногдуулах хорих ялыг багасгасан эсвэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтын дагуу шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.4 гэсэн зүйл заалтууд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар оногдуулах ялын дээд хэмжээ багассан байгаа. Мөн зарим тохиолдолд борлуулсан үйлдлийг тодорхой ялгамжтайгаар заасан. Энэ утгаараа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг уг хуульд нийцүүлэн ашигтайгаар шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Г.Туяа нь 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Нэхий плаза” төвийн гадна А.Жаргалтулгад Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.5 гр бодисыг 100.000 төгрөгөөр, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Магнай трейд” шатахуун түгээх станцын орчим Д.Оюунбаатарт метамфетамины агууламжтай 0.4 гр бодисыг 180.000 төгрөгөөр, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын орчим С.Чулуунбаяр, Т.Гангантөгс нарт метамфетамины агууламжтай 0.6 гр бодисыг тус тус хариу төлбөргүйгээр өгсөн буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч хадгалан, давтан үйлдлээр бусдад борлуулсан,

2. А.Жаргалтулга нь 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Нэхий плаза” төвийн гадна Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий 0.5 грамм бодис Г.Туяагаас 100.000 төгрөгөөр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Этүгэн” зочид буудлын 406 тоот өрөөнд хууль бусаар хадгалсан,

3. Д.Оюунбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Магнай трейд” шатахуун түгээх станцын орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис метамфетамины агууламж бүхий 0.4 грамм бодисыг Г.Туяагаас 180.000 төгрөгөөр худалдан авч, борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс Молл” төвийн орчим Б.Батдалайтай бүлэглэн 69-83УБИ улсын дугаартай “Ниссан Тида” загварын тээврийн хэрэгсэлд борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

4. Б.Батдалай нь Д.Оюунбаатартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс Молл” төвийн орчим 69-83УБИ улсын дугаартай “Ниссан Тида” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

5. С.Чулуунбаяр нь 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаагийн замын цагдаагийн пост орчим 77-76УББ улсын дугаартай “Мерседес Бенз” загварын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4 грамм /уутны хамт/ бодисыг Д.Цэрэндолгороос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороололд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4 грамм бодисыг Г.Туяагаас борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч 64-42УБЧ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинд хадгалсан,

6. Д.Цэрэндолгор нь 2016 оны 2 дугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кино театрын орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай 13.99 грамм бодисыг “Ану” гэгч иргэнээс 600.000 төгрөгийн өрийн төлбөр болгон хууль бусаар олж авч 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл биедээ борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан,

- 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргиин нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөн нуур төвийн авто зогсоолын орчим ахуйн хэрэглээний асаагуурт тусгайлан наасан, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай 1.5 см урттай бодис, мөнгөлөг цаасанд боосон “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай 0.5 грамм бодисыг “Энхээ” гэгч иргэнээс борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хууль бусаар биедээ хадгалсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн Замын цагдаагийн постны ойролцоо Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4 грамм бодисыг С.Чулуунбаярт хариу төлбөргүйгээр өгсөн буюу хууль бусаар борлуулсан,

7. Т.Гангантөгс нь 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодисуудыг давтан үйлдлээр бусдад хууль бусаар борлуулсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын орчим 64-42УБҮ дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.2 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан,

8. Л.Эрхэмбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 1 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Американ Грилл” рестораны гадна автомашины зогсоолд 35-60УБТ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай, савалгааны хамт 1.1 грамм бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

ялтан Г.Туяагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Ариунболдтой уулзсан. Оюунбаатар ирсэн. Би тэр хүнийг хоёр дахь удаагаа тэр өдөр харсан. Тэндээсээ Ариунболд бид хоёр дөрвөн замын тийшээ хоол идэх гэж явсан. Энхмаа гэх охин над руу залгаж надад нэг зүйл үлдээх гэсэн юм намайг шинэ гэмтлийн энд хүрээд ир гэж хэлсэн. Намайг тэнд очиход нэг ууттай зүйл үлдээсэн. Тэр зүйл нь мөс байсан. Тэгээд байж байхад Чулуунбаяр залгаад бичлийн МТ колонк дээр уулзахаар болсон. Тэр үед Жаргалтулга над руу залгаж 5.000 төгрөг байна уу гэртээ харих гэсэн юм гэж хэлсэн. Би бичил орох гэж байсан учраас дархан нэхий дээр дуудаж уулзаад 5.000 төгрөг өөрт байсан мөснөөсөө нэг хэсгийг өгсөн. МТ колонк дээр очиход Чулуунбаяр ганцаараа автомашин дотор сууж байсан. Ариунболд бид гурав өөрт байсан мөсөө гаргаж ирээд би хэрэглэсэн. Чулуунбаатар хэрэглэж амжаагүй. Гангантөгс, Ижилболд гэх хоёр хүн автомашинд орж ирсэн. Танихгүй хүн орж ирэхээр нь би Ариунболдтой хамт бууж хоол идэхээр буухдаа Чулуунбаярын автомашинд өөрт байсан мөсөө мартаж буусан байсан. Буудалдаа байж байхад цагдаа нар ирээд барьж авсан. Би ямар нэг мөс мөнгөөр зараагүй. Оюунбаатар эд нартай уулзаагүй. Бичлийн МТ колонкийн тэнд автомашинд байхад Оюунбаатар ирж автомашины гадаа Ариунболдтой уулзсан. Тэр үед надтай уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх11, х35-70/,

ялтан А.Жаргалтулгын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Мөнх-Оргил гэх найз руу залгаад “зээлсэн мөнгө авъя” гэсэн. Тэгээд би Туяа руу залгаад “таксины мөнгө байна уу” гэсэн чинь “хорооллын дархан нэхий дээр хүрээд ир” гэсэн. Тэнд очоод таксины мөнгө авахад надад хар жижиг хайрцагтай зүйл өгсөн. Буцаад таксиндаа суугаад замдаа явж байхдаа тэр зүйлийг шалгахад дотор нь тарианы шил мөс байсан. Тэрнээс сониуч зан хөдлөөд тэрнээс нь хэрэглэсэн. Тэгээд байж байхад цагдаа нар орж ирээд барьсан.” гэх мэдүүлэг /хх11, х35-70/,

ялтан Б.Батдалайгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Ганзориг гэх найзаасаа 180.000 төгрөгийн авлагатай байсан. Би Ганзориг дээр очоод “мөнгө авъя” гэхэд Оюунбаатар гэх найзаа танилцуулаад “би Оюунбаатараас мөнгөний авлагатай юм. Чи дагаж яваад авчих” гэж хэлсэн. Би Оюунбаатарыг дагаж мөнгөө авах гэж явж байхад хэд хэдэн газар очиж зогссон. Тэгээд хамгийн сүүлд бичлийн МТ колонкийн тэнд очиж зогсож байхад “би одоо чамд мөнгийг чинь өгнө” гэж хэлээд доошоо уруудаж байгаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх11, х35-70/,

ялтан Д.Оюунбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тухайн үед манай найз “Батдалай гэх залууд мөнгөө өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгээд бичлийн МТ колонкийн тэнд автомашинд байж байхад хажууд “Тоёота Приус-20” загварын автомашин ирээд цонхоороо 100 төгрөгөнд боосон зүйл шидсэн. Тэгээд тэр зүйлийг задалж үзэхэд мөс гэх зүйл байсан. Тэгээд тэр зүйлээс Батдалай бид хоёр хэрэглэж үзсэн. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд барьсан.” гэх мэдүүлэг /хх11, х35-70/,

ялтан С.Чулуунбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2 дугаар сарын 17-ны өдөр Цэрэндолгор “лагер явах гэсэн юм” гэж хэлсэн. Буцаж хот руу явж байхад Цэрэндолгор “хүнээс өрөндөө авсан юм, чи өмнө ийм хэрэгт холбогдож байсан юм чинь үүнийг шалгаад өгөөч” гэсэн. Би тэр зүйлийг шилэнд хийгээд 2 удаа сорсон. Тэгээд байж байхад цагдаа ирээд барьсан. Дараа нь Туяа намайг автомашин чинь явах уу гэж асуусан. Миний автомашин явдаггүй өдөр байсан учраас ахынхаа машинаар МТ колонкийн тэнд байж байхад ирсэн. Ирээд шилтэй зүйл гаргаж ирээд бид нар хэрэглэсэн. Автомашинд үлдээсэн зүйлийн талаар мэдэхгүй. Сүүлд автомашинд байна гэж мэдсэн.” гэх мэдүүлэг /хх11, х35-70/,

ялтан Т.Гангантөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эхнэртэйгээ хорооллын эцэст уулзахаар болсон. Надад мөнгө байхгүй байсан учраас Чулуунбаяр ах руу яриад 60.000 төгрөг авч машинаа журмын хашаанаас авсан. Надад таксины мөнгө байхгүй байсан учраас Чулуунбаяраас утсаар асуухад “бичлийн МТ колонк дээр хүрээд ир” гэсэн. Очоод таксины мөнгө авч амжаагүй байж байхад цагдаа нарт баригдсан.” гэх мэдүүлэг /хх11, х35-70/,

ялтан Г.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өглөө 8 цагийн үед Мөнххустай зочид буудалд би ганцаараа өрөө авч орсон ба би тухайн үед бичиг баримтгүй явж байсан байх өөрийнхөө нэрийг хэлээд бүртгүүлчихээд уг буудлын 7 давхарт нэг өрөөнд орсон. Ариунболд бид 2 такси барьж яваад Шинэ гэмтлийн ойролцоо очоод би Ариунболдыг таксинд үлдээгээд Энхмаатай Шинэ гэмтлийн эмнэлгийн урд талд уулзсан. Энхмаа надад 1 грамм хүрэхгүй байх гэхээр хэмжээтэй хар уутанд боочихсон мөс гэх сэтгэцэд нөлөөт бодис зүгээр өгсөн. Энхмаагаас мөс аваад салаад явж байтал танил Жаргалтулга над руу залгаад “би гэртээ харих гэсэн юм, таксины мөнгө байна уу” гэхээр нь уулзахаар болоод уулзсан. Намайг Жаргалтулгатай уулзахад ганцаараа явж байсан ба 20 цаг орчим л болж байсан байх Ариунболд таксиндаа бас суугаад уулзсан. Жаргалтулгатай би уулзаад 5000 төгрөг өгөөд, дээрээс нь Энхмаагийн өгсөн мөс гэх бодисны талыг өгсөн... Жаргалтулгаас салаад Чулуунбаяртай бичил хорооллын МТ шатахуун түгээх станцын гадаа уулзахаар болсон Чулуунбаяр өөрөө над руу залгаад “миний автомашин явдаггүй, чи хүрээд ирээч” гэхээр нь би очихоор болсон. Ариунболд бид 2 Чулуунбаяр дээр очиход Чулуунбаяр “Тоёота Приус 20” загварын автомашинтай ганцаараа явж байсан. Би Чулуунбаярын автомашины урд талын суудал дээр суугаад Ариунболд хойд талын суудал дээр суугаад би нөгөө өөрт үлдсэн мөсөө гаргаж ирээд тугалган цаасан дээр мөсөө тавиад доороос нь галаар төөнүүлж утааг нь сорж хэрэглэсэн. ...би Ариунболдыг “хоёулаа явья” гээд автомашинаас нь буухдаа өөрийнхөө хэрэглэж байсан мөсийг автомашиных нь урд хэсэгт тавьчихаад буугаад явсан. ...үлдэгдэл мөсөө Чулуунбаярын унаж явсан автомашинд үлдээгээд буусан. ...намайг автомашинд мөс үлдээснийг Чулуунбаяр л харсан байх. ...2.5x2 см хэмжээтэй уут бол Чулуунбаярыг автомашинд хэрэглэсэн мөсний уут байгаа юм. Би халаасандаа хийж яваад буудлынхаа өрөөнд оруулж ирээд тэнд тавьчихсан юм. Чулуунбаярын автомашинд үлдээсэн мөс бол хар ууттай байх ёстой. Надад бол тарианы усны шил байгаагүй, тэрийг би мэдэхгүй байна. 50 төгрөгийн хуйлсан дэвсгэрт, гуурснуудыг Чулуунбаярын автомашинд мөс хэрэглэхдээ хэрэглэсэн. ...Энхмаа гэх охин өөрөө над руу залгаад надад уг мөсийг өгсөн. Би тэр мөсийг мөнгөөр худалдаж аваагүй. ...Би Энхмаатай 7-8 жилийн өмнө загвар өмсдөг байхдаа танилцаж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр би Энхмаатай “ШХ” гэх бааранд таараад тэгээд миний утасны дугаарыг аваад үлдсэн юм. Тэгсэнээ маргааш нь залгаад надад мөс өгсөн юм. Энхмаа намайг урьд өмнө хар тамхины хэргээр шалгагдаж байсан гэдгийг хэн нэгнээс сонссон юм шиг байгаа юм над руу залгаад “би гадагшаа гарах гэж байгаа юм чинь энийг чи ав” гээд надад мөс өгсөн ...Би тэр охины талаар өөр юу ч мэдэхгүй. ...Би Жаргалтулга, Чулуунбаяр нарт л жоохон мөс гэх сэтгэцэд нөлөөт бодис өгсөн. ...Би Чулуунбаярын автомашинаас буухдаа л бүх мөсөө үлдээгээд буусан.” гэх мэдүүлэг /хх9, х75-77/,

ялтан А.Жаргалтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр би түрээслэн амьдарч байсан байрнаасаа гараад “Этүгэн” зочид буудалд 406 тоот өрөөг 2 хоногоор авч байрласан. Мөнх-Оргилоос 100.000 төгрөг авчихаад танил Туяагийн 94...-тэй дугаар руу залгаад Мөнх-Оргил бид 2 тэндээсээ такси бариад Туяагийн хүрээд ир гэсэн газар болох 3, 4 дүгээр хорооллын автобусны эцсийн буудал орчим байх “Нэхий плаза” төв дээр очсон. Би таксигаа “Нэхий плаза” төвөөс зайтай зогсоогоод Мөнх-Оргилыг үлдээгээд Туяатай “Нэхий плаза” төвийн дотор уулзаад “Айс” олдох уу гэж асуусан. Би “Айс” гэх зүйлийг урьд өмнө хэрэглэж байгаагүй тухайн үед сонирхоод Туяагаас асуутал “би мэдэхгүй хүнээс асууж өгнө дөө гээд нэг хүнтэй утсаар яриад болох юм шиг байна” гэхээр нь би 100.000 төгрөг Туяад өгсөн. Тухайн үед Туяа ганцаараа явсан ба миний 100.000 төгрөгийг аваад “Нэхий плаза” төвөөс гараад явсан би дотор нь хүлээж байтал Туяа 10 орчим минутын дараа эргэж орж ирээд миний асуусан “Айс” гэх зүйлийг надад өгсөн. Би тэрийг нь бариад харахад жижиг уутанд хийчихсэн чигчий хурууны хумсны толионоос бага зэрэг том хэмжээтэй цагаан мөс шиг зүйл өгөхөөр нь аваад Мөнх-Оргилын суугаад намайг хүлээж байсан таксиндаа суугаад “Этүгэн” зочид буудал руугаа явсан. Буудалдаа ороод 10 орчим минут болоод байж байтал буудлын хаалга тогшоод цагдаа нар орж ирээд барьж авсан.

...Би уг бодисыг Туяагаас аваад “Этүгэн” зочид буудал руу явсан, буудалдаа ороод би ганцаараа 00 руу ороод ТҮЦ-нээс авсан гялгар цаасан дээрээ тэр “Айс” гэх зүйлээс жоохоныг бага зэргийг тавиад доороос нь асаагуураар халаатал ууршихаар нь утааг нь сорж хэрэглэсэн. Үлдэгдэл “Айс”-aa би буудлын орны дэрэн доор хийчихсэн байсан. Би бодисыг 00 өрөөнд орж байгаад ганцаараа хэрэглэсэн Мөнх-Оргил бол хэрэглээгүй. ...Надад байсан нь 100.000 төгрөг байсан учир би өгтөл Туяа асуугаад өгье гээд авч явсан юм.” гэх мэдүүлэг /хх9, 99-100/,

ялтан Б.Батдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Оюунбаатар буцаж ирээд “10 дугаар хорооллын МТ колонк орьё” гээд тэнд очиж зогсоод хүнтэй утсаар яриад тэрүүгээр хэд хэдэн удаа эргэлдсэн. Тэр үедээ санагдаж байна Оюунбаатар надад хандаж “хөгшиндөө мөнгө байвал зээлээч, хөгшин нь хүнтэй уулзчихаад Ганзоригийн мөнгөтэй цуг буцаагаад одоохон өгчихнө” гэж хэлэхээр нь би өөрт байсан 180.000 төгрөгөө өгсөн. ...Бичил хорооллын МТ колонк орьё гээд хөдөлж яваад колонкийн хажууд очиж зогсоод Оюунбаатар автомашинаас буугаад явсан. Тэгээд хойд зүгт гэр хороолол зүг рүү алхаж яваад 10-15 минутын дараа буцаж гүйж орж ирж суугаад “за хөдлөөрэй” гэсэн. Би ямар хүнтэй уулзсаныг нь мэдээгүй. ...Миний хажууд суухдаа гартаа 100 төгрөгийн дэвсгэрт базчихсан орж ирсэн автомашин хөдлөөд явсаны дараа 100 төгрөгөө дэлгээд харуулахад мөс шиг зүйл байсан. ...Оюунбаатар 100 төгрөгийн дэвсгэрт хуйлаад, тарианы усны шил гаргаж ирээд доторх усыг асгаад дотор нь нөгөө мөс шиг зүйлээ хийгээд хайлуулж шатаагаад хуйлсан мөнгөөрөө сороод намайг “сорж үзэх үү” гэхээр нь би сонирхоод 3 удаа сорсон. Тэгээд жолооч гүйж ирээд автомашинд суухад мөсөө сорж байсан ба автомашин хөдлөөд доошоо 100 метр хөдлөхөд цагдаа нар саатуулж баривчилсан. ...Бичил хорооллын МТ колонк орчим уулзсан хүнээсээ мөс гэх зүйл авсан тодорхой байсан. Гүйж орж ирээд л хөдлөөрэй хөдлөөрэй гээд сандарчихсан байсан. ...Оюунбаатар базсан 100 төгрөгийн дэвсгэртэд мөс гэх бодис авч орж ирсэн. Би тэр зүйл байх гэж бодож байна. Хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртээр бол мөс сорж хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх9, х105-107/,

ялтан Д.Оюунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр би Туяа гэх эмэгтэйгийн юнителийн дугаар руу өөрийнхөө 86684567 дугаараас залгаад “чамд мөс байна уу” гэтэл “мөнгөө олоод ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үед Батдалайгаас “мөнгө байна уу” гэж асуутал “180.000 төгрөг байна” гэхээр нь зээлж авсан. Туяатай яриад “хаана уулзах уу” гэтэл “Төмөр замын эмнэлэгийн замын хойд талд хүрээд ир” гэхээр нь Мэргэн, Батдалай хоёрыг Төмөр замын эмнэлгийн гадна автомашинд үлдээгээд би ганцаараа замын хойшоо алхаж гараад Туяатай уулзсан. Туяа ганцаараа явж байсан ба надаас 180.000 төгрөг аваад “би эргээд гялс хүрээд ирнээ” гээд яваад өгсөн. Тэгээд 2 цагийн дараа буюу 18 цагийн үед над руу залгаад “Бичил хорооллын МТ колонк дээр хүрээд ир” гэхээр нь явж очоод Батдалай, Мэргэн нарыг колонкийн ойролцоо автомашинтай нь зогсоогоод би автомашинаас буугаад ганцаараа алхаад Туяагийн заасан газар очиход саарал өнгийн автомашины баруун хойд талын цонх онгойгоод Туяа надад 100 төгрөгийн дэвсгэрт боочихсон юм өгөхөөр нь Туяатай үг солилгүй шууд тэрийг аваад нь буцаад автомашин дээрээ ирээд би Батдалайгийн хажууд хойд талд суугаад хөдөлсөн. ...би тарианы усны шил гаргаж ирээд дотор нь мөсөө хийгээд доороос нь галаар шатаагаад хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртээр сорсон. Би Батдалай руу ойртуулаад “хөгшөөн сорох уу” гэтэл “өө үзье” гээд нэг сорсон. ...Би одоо Туяаг харвал сайн танихгүй байх цагаан шар царайтай туранхайдуу охин байсан. ...2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр л Туяагаас мөс гэх бодис худалдаж авсан өөр хэн нэгнээс мөс гэх бодис худалдан авч байгаагүй. ...Базсан 100 төгрөгийн дэвсгэрт Туяа мөс өгсөн, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртээр нь мөсөө сорж хэрэглэсэн. 0.4 грамм мөсийг би цагдаад баригдах үедээ автомашины хойшоо шидчихсэн юм.” гэх мэдүүлэг /хх9, х111-113/,

ялтан С.Чулуунбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би эх нялхасын эмнэлгийн хойд талд байх МТ колонк хөдлөөд явах гэтэл Туяа нэг залуугийн хамт ирсэн. Сүүлд тэр залууг нь Ариунболд юм байна гэж мэдсэн. Тэр хоёр автомашинд суусан ба Туяа миний автомашины урд хажуугийн суудал дээр суусан. Тэр хоёрыг суулгачихаад хөдлөх гэтэл Гангантөгс, Ижилболд нар хүрч ирж суусан. ...Тэгээд би уг колонкоос хойшоо явсан нарийн замаар ороод Монголын үндэсний телевизийн байрны хойд талын гудамжинд зогссон. Гэтэл Туяа тарианы усны шилэн дотор мөс гэх зүйл хийчихсэн соруултай бэлдчихсэн зүйл гаргаж ирээд Туяа өөрөө сорсон, би сорсон сууж байсан хүмүүс сорсон эсэхийг хараагүй. ...Тухайн өдөр Туяа миний урд талын суудал дээр сууж байсан. Автомашинаас буухдаа тэр хөгжимний урд уг мөсийг тавьчихаад буусан гэсэн. ...2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед манай найз Цэрэндолгор утсаар яриад Шадивлан зуслан руу яваад өгөөч гэсэн. ...зуслангаас буцаж яваад Дамбадаржаагийн замын цагдаагийн пост орохын өмнө надад хэлэхдээ “хүнээс өрөө авах гэтэл оронд “мөс” гээд мансууруулах бодис өгсөн. ...чи энийг мөн бишийг нь үзээд өгөөч гээд жижиг гялгар ууттай мөс гэх бодисыг өгсөн. ...би шилэн гаансанд хийгээд доороос нь асаагуураар халаагаад гарсан утааг нь 2 удаа сороод “мөн юм шиг байна” гэж хэлсэн. ...Цэрэндолгор хэнээс хаанаас авсан талаараа надад хэлээгүй. ...77-76УББ улсын дугаартай “Мерседес Бенз” загварын автомашинд байсан ууттайгаа 0.3 гр бодис нь Цэрэндолгорын үзээд өгөөч гэсэн зүйл байгаа юм, шилэн гаанс болон салфетиканд боолттой гуурс, хуйлсан 1000 төгрөг нь миний халаасанд байсан юм. ...Цэрэндолгорын өгсөн 0.3 гр бодисыг гараараа гялгар ууттай нь 2 хуваагаад жоохон хэсгийг нь шилэн гаансандаа хийсэн, үлдэгдэл бодисыг гялгар ууттай нь цуг автомашинд үлдээсэн. ...Цэрэндолгороос гал асуутал асаагуур өгсөн бөгөөд тэгэхэд тэр асаагуур дээр бор өнгийн шавар гэх зүйл наалдсан байхаар нь жоохныг тасалж аваад тамхины цогон дээр тавиад татчихсан.” гэх мэдүүлэг /хх9, х146-151/,

ялтан Д.Цэрэндолгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 2 дугаар сард Цагаан сарын Шинийн 3, 4-ний үеэр Тэнгис кино театрын ойролцоо явж байгаад Анутай таараад өрөө авах гэхэд “надад мөс гэх бодис байна өрөндөө нэгийг авчих, наадах чинь мөнгө л гэсэн үг” гээд надад жижиг 2 ууттай мөс гэх бодис өгсөн. ...Би Анугаас авсан мөснөөсөө Чулуунбаяртай 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянбүрдийн урд талд тааралдаад Чулуунбаярын унаж явсан “Мерседес Бенз” загварын автомашин дотор түүнд багахан хэмжээний мөс өгсөн. ...2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дөлгөөн нуурын гадаа Энхээтэй таараад бага хэмжээний шавар асаагууран дээр наасан байсныг нь авсан, би тэр шаварнаас гэртээ байхдаа хэрэглэж үзсэн, Энхээ нь миний зүс таних залуу байгаа юм. ...би Чулуунбаярт нэг ууттай жоохон хэмжээтэй мөс өгсөн. ...Би Анугаас авсан мөснөөс 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ганцаараа байж байхдаа шилэн дотор тэр мөснөөс хийгээд доороос нь шатаагаад ууршсан утааг нь сорж хэрэглэсэн. Би интернет орчноос яаж хэрэглэдэг талаар мэдэж авсан юм. Гуурс шилэн гаансыг би Анугаас мөс гэх зүйл авахдаа хамт авсан.” гэх мэдүүлэг /хх9, х157-160/,

ялтан Т.Гангантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Чулуунбаяр ах руу залгатал “хүрээд ир” гэсэн. Би яваад очтол Чулуунбаяр ax “Тоёота Приус 20” загварын автомашинтайгаа зогсож байсан ба дотор нь Туяа, Ариунболд нар байсан ба надтай зөрөөд буусан. Би зөрөөд автомашины хойд талын суудал дээр суусан. Намайг сууж байхад Ижилболд ах орж ирээд 2-3 минутын дараа цагдаад баригдсан. ...Намайг Чулуунбаяр ахын автомашинд суухад Чулуунбаяр ах миний энгэрийн халаасанд нэг зүйл хийгээд энийг кармалчих гэж хэлсэн. Би тэр зүйлийг гаргаж үзэж ч амжаагүй байтал цагдаад баригдсан. Тэр үед Ижилболд, Чулуунбаяр бид 3 байсан. 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр журмын хашаанаас эхнэрийнхээ автомашиныг авч өгөх гээд 28 дугаар сургууль руу явах замд Чулуунбаяр ах тарианы усны шилтэй зүйл гаргаж ирээд тэрийг би сорсон. Тэр шилэнд нь бараг мөс байгаагүй нэг сорох гэтэл сорогдоогүй дууссан.” гэх мэдүүлэг /хх9, х122-123/,

яллагдагч Д.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэр өдөр би Туяатай 13-14 цагийн үед 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр уулзсан. Тэндээсээ урд талын ресторан руу орж хоол идсэн. Тэгээд такси бариад Нарны гүүр даваад “Говь” ХК-ийн замаар яваад Гурвалжингийн гүүр даваад Шинэ гэмтлийн эмнэлгийн урд талд зогссон. Тэгэхэд Туяа таксинаас буугаад явсан, намайг булан эргээд зогсож бай гэж хэлсэн. Би булан эргээд зогсож байтал Туяа 10 орчим минутын дараа эргэж ирээд дахин такси бариад “Нэхий Плаза” төвийн гадаа ирээд Туяа таксинаас буугаад бас 5 минут болсон. Тэндээсээ хөдлөөд шууд Эх нялхасын хойно байрлах МТ шатахуун түгээх станц ороод Чулуунбаяр, Ижилболд, Гангантөгс нартай уулзсан. Тэгэхэд тэнд Оюунбаатар зам дээр алхаж явсан. Оюунбаатар тухайн өдөр Туяатай уулзсан эсэхийг мэдэхгүй, би Чулуунбаярын автомашинд хэсэг сууж байгаад буучихсан байсан. Оюунбаатарыг Туяатай уулзахыг хараагүй. Тэндээсээ хөдлөөд 8 шарга зах ороод хоол идээд би Туяатай анх уулзсан газар нь буулгаж өгсөн. ...Туяа хэлэхдээ “миний утасны цэнэг дуусчихсан Сим картаа хийгээд хүнтэй яриад өгье” гэхээр нь би өөрийнхөө утсыг өгсөн байсан. Тухайн өдөр Туяа ямар утасны дугаартай явсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх9, х89-90/,

гэрч Ц.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Жаргалтулгыг аваад шууд хорооллын эцсийн “Дархан нэхий” худалдааны төв рүү явсан. Замдаа явж байхад Жаргалтулга “мөнгөө өгчих” гэхээр нь өөрт байгаа 95.000 төгрөгөө өгсөн. Тэгтэл Жаргалтулга өөрийнхөө утсаар нэг хүнтэй яриад Туяа юу хаана уулзах уу гэж асуухад нөгөө хүн нь “Дархан нэхий” плаза дээр уулзъя” гэж хэлж байгаа бололтой байсан. Тэгээд “Дархан нэхий” худалдааны төвийн харалдаа ирэхэд Жаргалтулга эндээ хүлээж байгаарай би гялс нэг хүнтэй уулзчихаад ирье гэж таксинаас буусан. Таксины цонхоор Жаргалтулгыг хараад сууж байтал нэг эмэгтэй хүнтэй уулзаад “Дархан нэхий” плаза руу орчихсон. Нээх удалгүй Жаргалтулга гарч ирээд Төмөр замын “Этүгэн” буудал руу явъя гэж хэлсэн. Тэгээд Жаргалтулгын хэлсэн газар руу явж байтал Төмөр замын арктай шар байрны харалдаа түр зогсоорой гэж Жаргалтулга хэлэхээр нь “яасан бэ” гэж асуухад эмийн сан орчихоод ирье гээд таксинаас буугаад эмийн сан руу явсан. Удалгүй Жаргалтулга хоёр вакус барьчихсан гарч ирсэн. Тэгээд тэндээс хөдлөөд шууд Этүгэн зочид буудал руу орж, Жаргалтулгын байсан 406 тоот өрөө рүү ороход Жаргалтулга хоёр ширхэг тарианы шил гаргаж ирээд нэг шилнийнх нь толгойг хугалж аваад дотор нь байсан тариаг асгаад хатааж байтал цагдаа нар ороод ирсэн. ...Би Жаргалтулгыг мөнгө зээлчих гэхээр нь өгөх гэж очсон юм.” гэх мэдүүлэг /хх1, х221-222/

гэрч Б.Мэргэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 12 цагийн үед манай хүргэн ax Оюунбаатар намайг утасгүй байгаа болохоор ээжийн утас руу залгаж яриад өмнө нь ирэхдээ манайд үлдээсэн байсан малгайгаа аваад гараад ир гэхээр нь би гэрийнхээ үүдэнд гараад малгайг нь өгсөн. Оюунбаатар ах манай эмээ Өлзийхүүгийн хамтран амьдрагч Хишигдэлгэрийн 69-83 УБИ улсын дугаартай “Ниссан Тида” автомашиныг уначихсан ганцаараа явж байсан. ...Тэндээсээ би буцаад Оюунбаатар ахыг авахаар Нарны хорооллын автомат тогтлоомын газарт ирсэн. ...20 цагийн үед тэндээс гарахад Батдалай гээд сахалтай ах хамт гарч ирээд автомашинд суусан. Тэндээсээ “25 дугаар эмийн сан орно” гэж Оюунбаатар ахыг хэлэхээр нь би автомашин бариад тэр 2 хойд талын суудал дээр суугаад явсан. 25 дугаар эмийн сан ороод Оюунбаатар ах буугаад Кекшүзан таурын зүг хүнтэй уулзана гээд алхсан. Би замын урд талд зогсож байсан. Автомашины хойд талын суудал дээр Батдалай суугаад үлдсэн. 30 орчим минутын дараа Батдалай ах намайг “замын эсрэг талын эмийн сангаас 2 ширхэг шилтэй “Новакаин” аваад ир” гэхээр нь би зам гараад эмийн сангаас 2 ширхэг “Новакаин” авсан. Автомашин дээр ирээд 2 ширхэг тарианы ус буюу “Новакин”-аа Батдалай ахад өгөөд сууж байтал удалгүй Оюунбаатар ах ирсэн. Тэндээс 10 дугаар хорооллын МТ колонк руу очоод зогс гэхээр нь зогсоод 30-40 минут хүн хүлээсэн, хэнийг хүлээж байгааг би мэдээгүй. Хүлээсэн хүн нь ирээгүй болохоор утсаар ярьж байгаад бичил хорооллын МТ колонк дээр очоод Оюунбаатар ах автомашинаас буугаад замын хойшоо буюу гэр хорооллын зүг алхсан. Удалгүй Оюунбаатар ах ирээд хойно суусан. ...Автомашинаа хөдөлгөөд Макс Моллын замаар уруудаад явж байтал Батдалай ах намайг хажуу тийшээ дараад зогсож бай гэхээр нь дөнгөж зогстол цагдаа нар ирээд бариад авсан. ...Оюунбаатар ах автомашинд суунгуутаа 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт дөрвөлжлөөд дотор нь мөсөө хийчихсэн байх шиг байсан. Би ахыг суухад нь хойшоогоо хальт эргэж харахад тэгэж харагдсан юм. ...Оюунбаатар ах мансууруулах бодис хэрэглэдэг гэж мэднэ. Зарж борлуулдаг талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх1, х223-224/,

гэрч Х.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Американ Грилл” рестораны баруун талд байрлах автомат тоглоомын төвд 00 цагийн үед очиход Эрхэмбаяр, Амарбаясгалан, Оюунбаатар, Мэргэн нар тоглож байсан. ...Тэгж байгаад Эрхэмбаяраас “мөс байна уу” гэж асуухад “за хүлээж байгаарай ямар ч байсан тоглоомоо дуусгаад гаръя” гэхээр нь дагаад гарсан. Тухайн үед Оюунбаатар, Амарбаясгалан, Эрхэмбаяр бид дөрөв хамт гараад нэг бор өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашин дотор суусан. Гэтэл цагдаа нар ирээд бид нарыг эрүүгийн цагдаагийн газар руу авч явсан. ...Автомашин дотор байсан мөс хэнийх гэдгийг би сайн мэдэхгүй байна. Уг автомашины жолооны хүрдний ард Амарбаясгалан, хажуу талын урд суудал дээр Эрхэмбаяр, жолоочийн хойд суудал дээр Оюунбаатар, би Оюунбаатарын хажууд сууж байсан.” гэх мэдүүлэг /хх7, х181-186/,

гэрч Б.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрхэмбаяр автомашины голын хайрцаган дээр жижигхэн мөс шиг зүйл тавьчихсан байсан. ...Намайг харахад 2 ширхэг будаа шиг юм байсан.” гэх мэдүүлэг /хх8, х141-142/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны Оюунбаатар, Тамир, Э.Агар, Жаргалтулга, Г.Ижилболд, Ариунболд, гэсэн хаягуудтай шээсний дээжинд метамфетамины агууламж агуулга илэрч байна. С.Чулуунбаяр, Т.Гангантөгс, Б.Батдалай гэсэн хаягуудтай шээсний дээжинд метамфетамины, тетрагидроканнабинолын агуулга тус тус илэрч байна. Илэрсэн бодисууд нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно.” гэх 3163 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х14-15/,

“...шинжилгээнд ирүүлсэн №11 гэж дугаарласан 2.5x2 см хэмжээтэй нэг талыг нь хайлуулж наасан мэт гялгар уут, “Этүгэн” зочид буудлаас хураан авсан эд зүйл №21 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 64-42 УБҮ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлс: №23 гэж дугаарласан хар өнгийн гялгар уутанд боосон 2 ширхэг цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, Т.Гангантөгсийн биед хийсэн үзлэгээр хураан авсан: №27 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, №29 гэж дугаарласан дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил мэт зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг.” гэх 3387 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х23-26/,

“...шинжилгээнд ирүүлсэн С.Чулуунбаяр гэх шээсэнд метамфетамин, тетрагидроканнабинол илэрсэн. ...шинжилгээнд ирүүлсэн Д.Цэрэндолгорын гэх шээсэнд метамфетамин, тетрагидроканнабинол илэрсэн. Метамфетамин, тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэх 1799 тоот шинжээчийн дүгнэлт /хх6, х144-145/,

“...шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 77-76 УББ автомашинаас гарсан эд зүйл" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, №16 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хоосон гялгар уут, 8.5 см урттай ногоон өнгийн хуванцар гуурс зэргээс метамфетамины агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх 1793 тоот шинжээчийн дүгнэлт /хх6, х146-151/,

“...шинжилгээнд ирүүлсэн С.Чулуубаярын биед үзлэг хийж хураан авсан 4.1x1.2 см харьцаатай гялгар уутан дотор цагаан өнгийн талстлаг зүйл, түүнийг гялгар уутны хамт цахилгаан жин дээр тавьж үзэхэд 0.1 грамм гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, шилэн гаанс мэт зүйл, 18.5 см урттай ногоон өнгийн хуванцар гуурс, 8 см урттай ногоон өнгийн хуванцар гуурс зэргээс метамфетамины агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх 1794 тоот шинжээчийн дүгнэлт /хх6, х152-156/,

“...шинжилгээнд ирүүлсэн "Д.Цэрэндолгорын 2-1.9 ф” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, “Д.Цэрэндолгор 2-1.2 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, 5 см урттай урд хэсгээрээ хар хүрэн болон цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан. Д.Цэрэндолгор 2-0.4 гр гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл болон ногоон өнгийн асаагуурт наалдсан шавар мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх 2099 тоот шинжээчийн дүгнэлт /хх6, х157-161/,

“...шинжилгээнд ирүүлсэн 20160615065715.MTS гэсэн нэртэй дүрс бичлэг, гэрэл зургуудад Т.Гангантөгс нь шинжилгээнд ирүүлсэн “rec1_0003.avi” гэсэн дүрс бичлэгийн 00:04:06 секундэд хүнээс мөнгө авч байгаа, “rec1_0003.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:03:09 секундэд хүнд жижиг нийлэг ууттай зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна.” гэх 4132 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х240-243/,

“...шинжилгэзнд ирүүлсэн 20160615065449.MTS гэсэн нэртэй дүрс бичлэг, гэрэл зургуудад Т.Гангантөгс нь шинжилгээнд ирүүлсэн “rec2_0012.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:36 секундэд хүнээс мөнгө авч байгаа, 00:01:27 секундэд хүнд жижиг хэмжээтэй зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн.” гэх 4133 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х245-248/,

“...шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлд метамфетамины агууламж илэрч байна. “2” гэж дугаарласан хар ногоон өнгөтэй, гонзгой хэлбэрийн зүйлд дельта-9, тетрагидроканнабинолын агууламж илэрч байна. Метамфетамин, Дельта-9, тетрагидроканнабинол нь 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх 9824 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х9-12/,

“...шинжилгээнд ирүүлсэн “2” гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талст бодисод метамфетамин илэрсэн. Метамфетамин нь 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх 1298 тоот шинжээчийн дүгнэлт /хх7, х201-204/,

“...шинжилгээнд ирүүлсэн шээсэнд аргачлалын дагуу дээж бэлтгэж, мансууруулах
болон сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээ хийхэд Л.Эрхэмбаяр, Х.Энхжин нарын
шээсэнд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх 1302 тоот шинжээчийн дүгнэлт /хх7, х205-206/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х41-46, х58-65/,

Г.Туяа, А.Жаргалтулга, С.Чулуунбаяр, Д.Цэрэндолгор, Л.Эрхэмбаяр нарын биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх1, х48-50, 67-69, хх6 х121, х124, хх7 х122-123/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х78-82, х128-129, хх6, х106-109, хх7, х105-110/,

Б.Батдалай, Д.Оюунбаатар, Т.Гангантөгс, С.Чулуунбаяр нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х89-92, 94-95, 131-136, 138-140/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх6, х127-136/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх6, х137-138/,

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулсан үр дүнгийн талаархи танилцуулга /хх1, х195-197/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Ялтан Г.Туяа, ялтан Т.Гангантөгс, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан “Мансуурах бодисыг бусдад худалдаагүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх” тухай давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, гэрч Ц.Мөнх-Оргилын “...Жаргалтулга надаас 95.000 төгрөг авч Туяа гэх эмэгтэй уулзаж мөс авсан...” гэх /хх1, х221-222/, гэрч Б.Мэргэний “...2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эмийн сангаас 2 ширхэг шилтэй “Новакаин” авч... Оюунбаатар, Батдалай хоёр 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртэй мөс авсан ...Оюунбаатар ах мансууруулах бодис хэрэглэдэг гэж мэднэ” гэх /хх1, х223-224/, гэрч Х.Энхжингийн “...2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Эрхэмбаяраас “мөс байна уу” гэж асуухад Оюунбаатар, Амарбаясгалан, Эрхэмбаяр бид дөрөв хамт гарсан. ...Автомашин дотор байсан мөс хэнийх гэдгийг би сайн мэдэхгүй” гэх /хх7, х181-186/, гэрч Б.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрхэмбаяр автомашины голын хайрцаган дээр жижигхэн мөс шиг зүйл тавьчихсан байсан.” гэх мэдүүлгүүд /хх8, х141-142/, ялтан Г.Туяа, А.Жаргалтулга, С.Чулуунбаяр, Д.Цэрэндолгор, Л.Эрхэмбаяр нарын биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх1, х48-50, 67-69, хх6 х121, х124, хх7 х122-123/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х78-82, х128-129, хх6, х106-109, хх7, х105-110/, Б.Батдалай, Д.Оюунбаатар, Т.Гангантөгс, С.Чулуунбаяр нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х89-92, 94-95, 131-136, 138-140/, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулсан үр дүнгийн талаархи танилцуулга /хх1, х195-197/ зэрэг нотлох баримтууд болон Г.Туяа, А.Жаргалтулга, С.Чулуунбаяр, Д.Цэрэндолгор, Л.Эрхэмбаяр, Б.Батдалай, Д.Оюунбаатар, Т.Гангантөгс, С.Чулуунбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, бусдад хууль бусаар зарж борлуулсан үйлдлүүд нь хангалттай нотлогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул зарим ялтнуудын хувьд ял шийтгэлийг хөнгөрүүлсэн буюу эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх замаар шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авах” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд тусгагдаагүй буюу гэмт хэрэгт тооцохгүй болсон тул хуулийн зохицуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулж шүүгдэгч нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, харин “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “баривчлах” ялын төрөл хасагдсан бөгөөд зөвхөн “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах” ялтай болж шинэчлэгджээ.

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ял шийтгүүлсэн А.Жаргалтулга, Д.Оюунбаатар, Б.Батдалай нарт эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж тус тус баривчлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цэрэндолгорыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсгүүдэд зааснаар нийт 5 жил 1 сарын хорих ял шийтгэж, бага насны хүүхэдтэй нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ “нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих” болон “хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих” ял болж 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлээс хөнгөрүүлсэн хэдий ч шүүгдэгч Д.Цэрэндолгорын хувьд анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт оногуулсан ялыг багтааж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлын хувьд ашигтай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг зөвхөн нэмж нэгтгэх, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нөхцөл гагцхүү анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ялтны хувьд хэрэглэгдэхээр хуульчилсан тул шүүгдэгч Д.Цэрэндолгорын эрх зүйн байдал дордохоор байна гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй байна.

Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис...-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ... хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Чулуунбаяр, Л.Эрхэмбаяр нарт ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байх бөгөөд энэхүү ял шийтгэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын доод хэмжээнд нийцэж байх тул хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй байна.

Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж Г.Туяа, Т.Гангантөгс нарт оногдуулсан ял шийтгэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Туяа, Т.Гангантөгс нарт оногдуулсан ял шийтгэлийг “хаалттай” хорих байгууллагад, С.Чулуунбаяр, Л.Эрхэмбаяр нарт оногдуулсан ял шийтгэлийг “нээлттэй” хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын шүүгдэгч Алтансүхийн Жаргалтулга, Дэлгэрдоржийн Оюунбаатар, Батсайханы Батдалай, Содномдаржаагийн Чулуунбаяр, Доржийн Цэрэндолгор, Төрбаянгийн Гангантөгс нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт  зааснаар Г.Туяад 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ял,

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт  зааснаар Т.Гангантөгсийг 10 жил, 1 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял...” гэснийг,

“Г.Туяад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял,

...Т.Гангантөгсөд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Гангантөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтааж, нийт 10 жил, 1 сар хорих ял биечлэн эдлүүлэхээр...” гэснийг

“...Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гангантөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорихоор...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Туяад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Гангантөгсөд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Чулуунбаяр, Л.Эрхэмбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид... тус тус эдлүүлсүгэй” гэснийг,

 

“...Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Туяад оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, Т.Гангантөгсөд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад,

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсгүүдэд зааснаар С.Чулуунбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Л.Эрхэмбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад ... эдлүүлсүгэй” гэж,

мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар А.Жаргалтулгад оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ял, Д.Оюунбаатарт оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ял, Б.Батдалайд оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялуудыг Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж тус тус баривчлах ялаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулсугай.

2. Алтансүхийн Жаргалтулга, Батсайханы Батдалай, Дэлгэрдоржийн Оюунбаатар нарыг нэн даруй сулласугай.

3. Ялтан Г.Туяа, ялтан Т.Гангантөгс, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч А.Жаргалтулга, Б.Батдалай, Д.Оюунбаатар, Д.Цэрэндолгор нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                Ц.ОЧ