Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 945

 

 

 

 

 

 

 2019          11           14                                       2019/ШЦТ/945

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                   

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.О- даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

   Улсын яллагч: Н.Энхболд

Шүүгдэгч: Т.Б-, түүний өмгөөлөгч А.Ариунаа,

Шүүгдэгч: Ц.О-, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг,

Шүүгдэгч: Ч.Ч-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

Шүүгдэгч: У.С-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ч.Ч-т холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.О-, Т.Б- нарт холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У.С-д холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526020982 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Ч-, 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, эгч нарын хамт .....тоот регистртэй,

            2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.О-, 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ......тоот регистртэй,

            3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б-, 1989 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... тоот регистртэй,

            4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У.У-, 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймагт төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч  Ч.Ч-, Ц.О-, Т.Б-, У.С- нар нь бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтуугаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /Queen/ Күйн баарны орчимд насанд хүрээгүй хохирогч Б.М-, Т.Т-нарыг алгадах, цохих зэргээр амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, Самсунг маркийн гар утас, бугуйн цаг, савхин куртика, пүүз, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэж 385.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч У.С- нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 64 дүгээр байрны 17 тоот орон байранд нэвтэрч Э.О-ын эзэмшлийн эд зүйлийг хулгайлж 3.300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Ч- нь ганцаараа 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Уурхайчны 4-8 тоотод байрлах И.Г-ын эзэмшлийн гараашид хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, агуулахад нэвтэрч 1.175.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Найзыгаа л өмөөрсөн” гэв.

Шүүгдэгч Ц.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нар эдгээр хүмүүсийг дээрэмдье гэж бодоогүй. Тэр хүмүүсийн хоёр нь цохьчихоод зугтаахаар нь араас нь хөөж очоод эд зүйлээ бид нарыг цохиод зугтаасан хоёр залуугаа олж ирээд ав гэж хэлээд авсан юм” гэв.

Шүүгдэгч У.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг дөнгөж тэр газарт очоод байж байхад цагдаа нар ирсэн. Би хохирогч нарын хувцсыг авсан зүйл байхгүй. Цагдаа нар намайг шалгахад надаас юу ч гарч ирээгүй. Би зөвхөн зодолдож байгаа хүмүүсийг л салгасан. Хулгайн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүгдэгч Ч.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ж-ийн ярьж байгаа үнэн. Ж- хамгийн сүүлд Б-тай гарч ирсэн. Зодоон цохионд оролцсон зүйл байхгүй. Би үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Насанд хүрээгүй хохирогч Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Би 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ...Т- бид 2 ...Цамбагаравын хот руу явдаг автобусны буудлын урд талд байдаг Күйн гээд бааранд 00 цагийн орчимд орсон. ...Ороод сул ширээн дээр нь нэг нэг пиво аваад сууж байсан чинь дахиад 2 залуу орж ирээд “цуг суучих уу, сул ширээ алга” гээд бид хоёртой цуг суусан.  ...Тэгээд нэг их удалгүй тэр 2 тамхилна гээд гарсан. Баарны гадаа үүдэн дээр тамхи татахаар гараад тамхи татаад зогсож байгаад тэр 2 гадаа тамхи татаад зогсож байсан 1 хүнтэй муудалцсан. Бид 2 тэр хоёроос жоохон зайтай зогсож байгаад...тэр хүнийг цохингуут нь “боль боль” гээд салгасан. Нөгөө цохиулсан хүн нь баар луу орчихсон. Тэгснээ баарнаас 3, 4 хүнтэй хамт гарч ирсэн чинь нөгөө 2 залуу зам хөндлөн гараад зугтаачихсан. Тэгэхэд нь бид 2 тэр хоёрыг дагаад айсандаа зугтаагаад нэг усан оргилуур шиг юмны тэнд очоод баригдсан. Тэд нар тэгэхэд тавуулаа байсан. ...намхан халзан цэнхэр футволктой хүн /Ц.О-/ нь “би та нараас хариугаа авна” гээд миний нүүр рүү цохиж авсан. Тэгэхэд хажуунаас нэг цагаан футволктой, цэнхэр яактай /Ч.Ч-/ нь бас ирж цохиж авсан. Т- цаахан талд зогсож байхад тэд нар бас барьж аваад цохиод байсан. Тэгэхэд нь би тэд нарт “бид 2 ямар ч буруугүй шүү дээ, та нар буруу хүнээ барьчихсан байна” гэхэд “тэр чинь ямар хамаатай юм, би заавал хариугаа авна” гээд ...намхан халзан ах /Ц.О-/ нь дайраад байсан. Тэгж байснаа цэнхэр яактай, цагаан  футволктой /Ч.Ч-/ нь “чиний хармаанд чинь юу байна” гэхэд  нь“би юу ч байхгүй” гэхэд миний өмдний бүх хармаа руу гараа хийж үзсэн. Тэгэхэд надад юу ч байхгүй байсан чинь гэрийн түлхүүр гаргаж ирснээ буцаагаад хийчихсэн. Тэгснээ юу ч байхгүй болохоор нь “наад пүүзээ тайл” гэхэд нь би пүүзээ тайлахгүй байсан чинь цаанаас нь цагаан футволктой, гадуур нь саарал ноосон цамцтай, шорттой /Т.Б-/ нь ирэнгүүтээ алгадаж аваад “наадахаа тайлаач” гэхээр нь би өөрийнхөө өмсөж байсан цэнхэр өнгийн 2К4 нэртэй NIKE пүүзээ тайлж өгсөн чинь тэр цэнхэр яактай нь /Ч.Ч-/ өөрийнхөө өмсөж байсан цэнхэр пүүзийг тайлж өгсөн. Тэгээд “наадахаа өмс” гэхээр нь би өмссөн. Тэгээд би бас дээгүүрээ богинохон эрэгтэй хүний савхин куртиктай байсныг нөгөө хамар руугаа цохиулдаг /Ц.О-/ нь “тайл” гэхээр нь тайлаад өгсөн чинь шууд аваад өмсчихсөн. Миний юмнуудыг авч байхад жоохон цаахан талд Т-гийн утас цагийг бас авч байсан.  ...Пүүзийг 1 жилийн өмнө 290.000 төгрөгөөр авч байсан. Юмнуудаа  буцаагаад авчихсан. Тухайн үедээ эрүү, буйл хавдчихсан, баруун чихний ард шалбарчихсан байсан ч одоо зүгээр болчихсон. Гэмтэл шарх нь гайгүй болохоор тухайн үедээ шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...За би тэр хүмүүсийн зургийг харлаа. Цэнхэр футволктой хамгийн эхний нүүрэнд байгаа нь /Ц.О-/ эхлээд цохиулчихаад, дараа нь бид 2-ын хойноос хөөгөөд намайг эхэлж барьж аваад нүүр рүү хоёроос 3 удаа цохиж авсан. Дараа нь савхин куртикыг тайлж авсан /Ц.О-/, цэнхэр яактай нь /Ч.Ч-/ болохоор алгадаад, гэдэс рүү өшиглөж авсан, тэгж байснаа “хармаанд чинь юу байна” гэж хэлээд миний пүүзийг авч өөрийнхийгөө өмсүүлсэн, дараагийн хуудсанд байгаа цагаан футволктой гадуур нь саарал цамц өмсчихсөн байгаа /Т.Б-/ нь болохоор “пүүзээ тайлаач” гэж хажуунаас ирж цохиж авсан намайг нэг цохичихоод цаашаа очиж Т-г цохиж аваад байсан /Т.Б-/...гэсэн мэдүүлэг /хх-н 36-37 /,

            Хохирогч Т.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ... М-бид 2 ...Цамбагаравын хот руу явдаг автобусны буудлын урд талд байдаг Күйн гээд бааранд 00 цагийн орчимд орсон. ...Ороод сул ширээн дээр нь нэг нэг пиво аваад сууж байсан чинь танихгүй 2 залуу орж ирээд “шахаад суучихъя” гээд бид хоёртой цуг суусан.  ...Тэгээд нэг их удалгүй “гарч тамхилъя” гээ бид 4 цуг гарсан. Нөгөө 2 чинь гарч ирж байгаад баарны үүдний шатан дээр 1 бүдүүн ахтай муудалцсан. ...Тэгээд нөгөө 2 залуу чинь зам хөндлөн гарч зугтаачихсан. Тэгсэн чинь нөгөө ах нар чинь бид дээр ирэнгүүтээ “цуг явж байсан тэр хоёрыгоо олж ир” гээд зодоод эхэлсэн....Надад үзүүлсэн этгээдүүдийн зургийг харлаа 5 дахь залуу буюу цээж нүцгэн зургаа авахуулсан Ж- гэх залуу нь намайг бариад 4 дэх залуу буюу ногоон шорттой Б- гэх залуу нь миний хамар руу толгойгоороо 1 удаа мөргөөд, би нүүрээ гараараа хаагаад доошоо тонгойсон чинь миний нуруу руу 1 нь 1 удаа өшиглөсөн юм. Тэгтэл 2 дахь залуу буюу дээгүүрээ улаан хар алаг биеийн тамирын цамцтай  Б- гэх залуу нь миний гарнаас татаад нөгөө залуучуудаасаа жаахан холдуулаад “чамайг одоо цохиулахгүй” гээд байж байтал Жавлантөгс гэх залуу нь намайг “нааш ир” гэж дуудаад миний халаасыг ухаж байгаад миний халаасанд байсан гар утас, цаг, гэрийн түлхүүрийг аваад ...яваад өгсөн юм. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед хохирлоо барагдуулаад авчихсан юм. Шүүх хуралд оролцохгүй...”  гэсэн мэдүүлэг /хх 1-н 38-39, 2-н 73/,

Гэрч Х.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр өдөр цагдаад дуудлага өгсөн юм. Тэр өдөр би ...халтууранд явж байсан. Тэгээд шөнийн 02 цагийн үед байх, одоо цагийг нь яг сайн санахгүй байна, машинтайгаа Цамбагаравын замын урд хотын төв рүү явдаг автобусны буудал дээр хүн авах санаатай зогсож байсан юм. ...Өндөр, нам 2 залууг 5 залуу бариад тавуулаа зам дагуу байсан моднуудын тэнд харанхуйдуу газар аваачаад зодоод байхаар нь би цагдаа дуудчихсан юм. Би тэд нарыг холоос харж байхад эхлээд тэр хоёрыг зодож байснаа сүүлдээ тэр хоёрын пүүзийг нь тайлуулаад, утсыг нь аваад савхин куртикыг нь аваад байсан. Тэгээд тэд нар тэр хоёроос юмнуудыг нь аваад цаашаа яг явж байхад нь цагдаагийн алаг тэрэг хүрээд ирсэн. Тэр цагдаагийн машиныг ирэнгүүт нь би дуудаад нөгөөдүүлийг нь заагаад өгсөн чинь 2 залуугийн юмыг дээрэмдсэн 5 залуугийн 3 нь зугтаад 2 нь баригдчихсан. Тэгээд нөгөө дээрэмдүүлсэн 2 чинь цагдаагийн машин дээр өөрсдөө ирээд утсаа нэхээд байж байхад нь би яваад өгсөн. ...Нөгөө баригдсан 2 нь “манай найзууд биш, бид 2 цуг яваагүй шүү дээ” гэсэн утгатай юм яриад байсан. ...Хамгийн эхний хуудсан дээр байгаа хөх цамцтай халзандуу намхан залуу нь /Ц.О-/ ...дээрэмдүүлдэг хоёрыг дээш доош нь суулгаж босгоод ...байсан. Тэгж байхад гуравдугаар хуудсанд байгаа саарал ноосон цамцтай, ногоон шорттой залуутайгаа /Т.Б-/ наана нь ирээд “эд нарын савхи утсыг авчихъя” гээд яриад байсан. Би тэгэхэд нь тэд нарын наахан талд худлаа утсаар ярьж байгаа юм шиг болоод зогсож байсан. Тэгээд тэр ногоон шорттой нь  /Т.Б-/ баригддаг хоёрын жижигхэн дээр нь очоод “пүүзээ тайл” гэхэд нөгөөдөх нь “тайлахгүй” гэхэд зодоод байсан. Тэгээд намханаас нь пүүзийг нь тайлж аваад өөрийнхөө муу пүүзийг тайлж өмсүүлээд дахиж нөгөө өндөр дээр нь очоод, дагуулж авчраад өндрөөс нь савхин богинохон куртикыг нь тайлуулаад хармаанд нь утас нь байсныг хамт аваад нөгөө намхан халзандаа /Ц.О-/ өгөхөд тэр нь аваад куртикыг нь өмсчихсөн. ...Тэр хоёрыг ээлжлээд л цохиж аваад, толгой тархи, элэг рүү нь л цохиод байсан. Хэн нь хаана нь хэдэн удаа цохиж байгааг сайн харж чадаагүй ...нөгөө 2 нь эсэргүүцэл үзүүлж чадаагүй, ээлжлээд цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 43/,

Гэрч М.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 7 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ...шөнийн 01 цагийн орчимд “Өнөр хорооллын Номин супермаркетын хойно хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлага ирсэн. ...5 залуу хажуугаар өнгөрч байсан юм. Тэгэхэд нь эд нар байж магадгүй гэж бодоод машинаас буугаад тэр хүмүүсийг зогсооход цаад талаас нь дуудлага өгсөн залуу “ахаа наад хүмүүс чинь” гэж хэлэхэд тэр залуу шууд урагшаа байрнууд дунд руу зугтаасан. Тэгэхээр нь хойноос нь хөөж байгаад зугтааж байсан залуучуудын нэгийг бариад авсан. Тэгээд тэр дээрэмдүүлсэн гэсэн 2 залууг, бас нөгөө зугтааж байгаад баригдсан 1 залууг суулгаад Өнөр хорооллын байран дунд явж хайхад нөгөө зугтаасан 4 залуу нь байрны дундаас гараад ирэхэд нь дуудахад өөрсдөө хүрээд ирсэн. ...Тэгээд тэд нарыг бүгдийг нь цагдаагийн хэлтэст жижүүрийн мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн. Тэр анх баригдсан залуу нь зодуулсан залуугийн савхин куртикыг нь өмсчихсөн, бас гар утас, цагийг нь авчихсан байсан. ...Хохирогч нарын хамарнаас цус гарчихсан, зодолдсон болов уу гэсэн шинж тэмдэгтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 46-47/,

Хохирогч Э.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би гэр бүлийнхэнтэйгээ өдөржингөө гэртээ байсан ба 17 цаг 15 минутын үед гэрээсээ гараад ажил руугаа явсан. Харин манай эхнэр, хүүхэд, эмээгийн хамтаар намайг гэрээс гарснаас хойш 15 минутын дараагаар гэрээс гараад Нисэхийн 2 дугаар байранд очихоор явсан. 18 цаг 45 минутын үед би гэрийн гадаа машинаа тавих гээд үлдсэн. Харин манай эхнэр, хүүхэд хоёр гэртээ түрүүлээд орсон. Тэгээд гараашид машинаа хийж байхад манай эхнэр “гэрт хулгай орсон байна, гялс хүрээд ир” гэсэн. Мөн “цагдаа дуудаарай” гэсэн. Тэгээд би Нисэхийн цагдаагийн тасаг дээр очиж хулгай орсон талаар хэлээд гэртээ ирсэн. Би гэртээ орж эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд манай эхнэрийн пүүз 2 хос, миний 2 хос пүүз, кет 1 хос, эхнэрийн монетан ээмэг 3 хос, охины ээмэг 1 хос, монетан бөгж 1 ширхэг, монетан гинж 1 ширхэг, эмэгтэй  хүний цаг 3 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж  1 ширхэг, хар өнгийн шигтгээтэй мөнгөн  ээмэг, кулоны хамт, нөүтбүүк зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Харин дараа нь эд зүйлүүдээ дахин бүртгэж үзэхэд Адидасын эмэгтэй хүний бор өнгийн цүнх, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлүүд байхгүй байсан. Охины гацуур дээр байсан 3 ам доллар, 10.000 төгрөг эд зүйлүүд манайхаас алдагдсан. ...Мөнгөн эдлэлүүдээ үнэлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 31-32/,

Хохирогч И.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарны 26-ны өглөө 09 цагийн орчим засварын газар дээрээ очиход манай засварын газарт байсан цахилгааны тэжээлийн зэс утас, гагнуурын утас, зэрэг алдагдсан байсан. Сахиул Л-тэй уулзахад ...Ч- үл таних нэг залуутай хамт худгаас ус авъя гэж хэлээд засварын газарт байх худгаас ус авахаар орсон бөгөөд тэр хоёрыг орсны дараа гэрэл тасарсан. Тухайн үед гэрэл цаанаасаа таарсан гэж бодоод тоогоогүй, харин гэрэл ирэхгүй удаад байхаар нь засварын газар руу орж харахад цахилгааны шийд унтраасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 19/,

Гэрч Ч.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед би нилээн согтсон байсан. Мөн манайх тухайн хашаанд амьдарч байхдаа урд талын засварын газраас ус авдаг байсан юм. Тэгээд удалгүй Т- ах, Б- 2 усаа аваад орж ирсэн бөгөөд орж ирээд үлдсэн нэг шил архийг бид нартай хамт хувааж ууцгаасан. Тус архийг уугаад би унтсан байсан ба түүнээс хойш юу болсон талаар бараг санахгүй байна. Тухайн өдрийн үдээс хойш шиг одоо санаж байна би унтаж байгаад босоход ээж Хандам босчихсон байсан. Удалгүй манай дүү Б- гаднаас хуурай идэх юм, дахин нэг шил архи авч ирээд дахин бид нартай уусан. Ингэж байхдаа Т-г сэрээж байгаад уусан. Тухайн архийг бид нар хувааж ууж дуусаад байж байхад засварын газар сахиул хийдэг Л- ах орж ирээд “та нар засварын газраас цахилгааны утас хулгайлсан уу? хэрэв тийм бол гаргаад өг. Би цагдаа дуудсан байгаа” гэж хэлээд гараад явсан. Гэтэл манай дүү Б- хашаа даваад зугтсан. Тухайн үед манай гэрийн зүүн талд ямар нэг зүйл шатаасан шинжтэй байхаар нь би Б-г Л- ахын яриад байгаа цахилгааны утсыг хулгайлсан юм байх гэж бодсон. ...Харин тухайн өдрийн орой /цагийг нь тодорхой санахгүй байна гэх/ гэгээ тасарсны дараа Б- гэрт орж ирээд унтаж амарсан. Харин маргааш өглөө нь Б-, Т-гийн хамт гараад явсан бөгөөд хаашаа явсан талаараа надад хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-ийн 38/,

Гэрч Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ч-ын хамт ус авахаар засварын газар руу орохдоо ямар нэг цахилгааны утас авсан асуудал байхгүй бөгөөд цэнхэр усны саванд ус хийгээд аваад гарсан юм. Тухайн үед харанхуй болж байсан. Яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Засварын газарт ямар эд зүйл байсныг анзаараагүй... ” гэсэн мэдүүлэг /хх 3-н 39/,

            Яллагдагчаар Т.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ...өөрийн найз Ж-, Б-, О-, Ч- нартай хамт ...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Күйн бааранд орсон.  ...О- тамхи татах гээд гадагшаа гарсан. ...О- Номин их дэлгүүрийн урд талд нэг залууг бариад авчихсан алгадаж байсан. Бид нар гүйж очоод нэг залууг нь би барьж аваад гуя руу нь өшиглөсөн. ...Ч- гутлыг нь өмсөөд өөрийн өмсөж байсан цэнхэр пүүзийг нөгөө залууд өмсүүлсэн. Тэгээд Ч- нөгөө залуугийн гадуураа өмсөж байсан хар өнгийн савхийг тайлуулаад надад өөрийнхөө өмсөж байсан цэнхэр өнгийн жинсийг надад өгөөд өөрөө нөгөө залуугийн савхийг өмссөн. О- барьчихсан байсан залуугийнхаа цагаан өнгийн гар утсыг гарнаас нь булааж аваад ...нүүр рүү нь 2 удаа алгадаад “зайл” гэж хөөсөн. Тэгээд бид нар эргээд Хархорины автобусны буудал руу явж байтал цагдаагийн алаг тэрэг ирэхээр нь бид нар зугтаагаад О- баригдсан. Бид нар зугтаж байгаад бүгдээрээ буцаад цагдаагийн автомашин дээр очсон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 98/

Яллагдагчаар Ц.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ...Ж-, Б-, Ч- ...нарын хамт ... Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Күйн бааранд орсон. ...00 цаг болж байхад гарах гээд би түрүүлж гараад тамхи татаж байсан чинь...чи тамхи өгчөөчдээ гэхээр нь би тамхи дуусчихлаа гэсэн чинь шууд нүүрэнд гараараа нэг удаа цохьсон. Тэгээд миний хамарнаас цус гоожоод тонгойж зогсож байгаад... цохьдог залуу нөгөө баарны төмөр хашааны хаалгаар гараад явж байсан. Бид нар хойноос нь очоод би хүлээж бай хөгшөөн учираа ололцох уу гэхэд дахин нүүрэнд шууд цохьсон. Тэгээд зам гараад зугтаачихаар нь ...тэр залуу бид хоёр тэр хүнийг танихгүй гээд байсан. Тэгээд би тэр намайг цохьсон залууг олж ирж байж яваарай гэсэн чинь ...утас куртик аваад үлд гээд тайлж өгсөн та нар утсаа авахгүй алга болчихвол яах уу гэсэн чинь дахин бид хоёр пүүзээ өгнө гээд нэг нь пүүзээ тайлж өгөөд Чинбат өмсөж байсан гутлаа сольж өмсөөд тэд нар цаашаа явж байгаад хажуугаар нь цагдаагийн машин өнгөрсөн чинь энэ хүмүүс бид хоёрыг дээрэмдчихлээ гээд гүйгээд ирсэн. Тэр 2 залууг би гараараа 2, 2 удаа алгадсан. ...Тэр хоёрын махлагдуу биетэй залуу нь өмсөж явсан хар савхи, Самсунг маркийн саарал өнгийн гар утас зэрэг нь надад байсан. Өөр нэг залуугийнх нь гутлыг Ч- аваад өмсчихсөн байсан....Би хийсэн хэргээ хүлээж байгаа” гэсэн мэдүүлэг /хх 1-н 107, 233/,

Яллагдагч Ч.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оын 7 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ...24 цаг өнгөрч байхад Күйн бааранд Ж-, Б-, Бэк, О- бид пиво уугаад сууж байсан. ...О- “гарлаа” гэж түрүүлж гараад... баарны гадаа... О- тэр үл таних залуугийн куртикийг нь авч харагдсан. ...Тэгээд “гутлаа тайл” гэж хэлээд гутлаа тайлахаар нь “намайг өмс” гээд өгсөн. Тэгэхээр нь би гутлыг нь өмссөн. Тэгээд Номин их дэлгүүрийн гадаа хэсэг байж байгаад явах гэтэл цагдаагийн машин ирээд баригдсан. ...Миний өмссөн гэх пүүз цэнхэр өнгийн пүүз байсан. ...Бид  хохирогчдын Самсунг утас, хар куртик, бугуйн цаг, цэнхэр өнгийн пүүзийг нь авсан. ...О- бид 2 нөгөө 2 залууг дагуулан баарны баруун талд байдаг Номин их дэлгүүрийн үүдэнд аваачаад би намхан биетэй залууг нь “пүүзээ тайл” гээд пүүзийг нь тайлуулж аваад оронд нь өөрийнхөө пүүзийг өгсөн. Мөн барьж явсан куртикыг нь авч байснаа санаж байна. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор бусад зүйлийг санахгүй байгаа юм. ...Тухайн үед би цэнхэр өнгийн яак, дотуураа цагаан өнгийн футволк, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн байсан юм. ... ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, урьд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. ...Би 2018 оны 5 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр байсан гэдгээ одоо сайн санахгүй байна. Хүргэн ах Тулгатай хамт гэрээсээ гараад Хэрлэн сумын 10 дугаар баг Уурхайчин хороололд байдаг авто гарааш руу очиж Л- ахтай уулзахад Л- ах гараашийн хаалганы цоожийг өөрөө гараараа /түлхүүр хэрэглэхгүйгээр/ татаж онгойлгож өгөхөөр нь бид хоёр орж ус аваад буцаад гараад явсан. Тэгээд би гэртээ архи ууж байгаад буцаж гараад Уурхайчин хороололд байдаг авто гарааш руу дахин ирээд хаалганых нь цоожийг гараараа татаж онгойлгоод дотогш орж гагнуурын аппаратанд залгаатай байсан хар өнгөтэй цахилгааны утсыг төмөрт хөшиж татаж байгаад салгаж авсан мөн газарт шалан дээр сул тавьсан байсан саарал өнгөтэй цахилгааны утсыг аваад гараашаас гарч гэрийнхээ гадаа очиж хальсалж шатаагаад зэсийг нь гаргаж аваад “Шүр” зах дээр ирж танихгүй хүнд 45.000 төгрөгөөр зарсан. Тус мөнгөөрөө архи уугаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх 3-ийн 46-47, хх 1-н 231, 2-н 95/,

Яллагдагчаар У.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуу явж байгаад ХУД-ийн 10 дугаар хороо, 64-17 тоотын цонхыг нь хөшиж юмаар цохиж ороод 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан. Би энэ хэргээ үг дуугүй хүлээнэ, хулгайлж авсан эд зүйлээсээ зөөврийн компьютерыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байхдаа хүлээлгэн өгсөн, үлдсэн хохирлыг би төлж барагдуулна, хохирлын хэмжээ өөр бусад зүйл дээр маргах зүйлгүй. ...би 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16-17 цагийн хооронд ...найз маань Нисэхэд айлд тавилга угсарч байна 16-17 цагийн үед тарах байх гэж хэлэхээр нь ...Нисэхийн буудал дээр байдаг пс тоглоомын газар 30 минут орчим тоглож байгаад гараад хажуу талын караокед ороод 2 шил Боргио пиво авч уусан мөн дээрээс нь 100 гр архи авч уусан, би нөгөө караокенээс гараад байрны булан тойроод 1 давхрын айлын цонхыг харахад хөшиг татаагүй цүнх нь ил харагдаж байсан. Тэгэхээр нь би тэр айлаас хулгай хийх гээд гараараа цохиод цонх нь онгойхгүй болохоор нь газраас чулуу аваад цонх руу нь цохиход рам дээр нь оноод цонх нь онгойсон. Тэгээд би тэр айл руу нэвтэрч орсон. Айлын цонхоор ороход жижиг өрөөнд нь орж таарсан, тэр өрөөнөөс эд зүйл аваагүй, цаашаа дамжаад том өрөөнд нь ороход гацуур мод байсан ба гацуур модон дээр 10.000 төгрөг байхаар нь авсан мөн зөөврийн компьютер зурагтын хажууд байхаар нь авсан. Тэгээд гарах гэхэд ханын шүүгээн дээр байсан улаан өнгийн цүнхтэй эд зүйлийг авсан мөн гутлын тавиур дээр байсан 3 хос пүүз байсныг авсан өөр зүйл аваагүй. Хохирлын тооцоо болон үнэлгээтэй танилцсан ямар нэгэн санал, хүсэлт үгүй, тэндээс гараад автобусаар 5 шарын буудал дээр буугаад гэртээ харьсан. Би хулгайлсан эд зүйлээ гэрийнхээ хашаанд байсан эзгүй амбаарт нуусан, маргааш нь би 11 цагийн үед босоод Хархорин дээр аваачиж хулгайлсан юмаа зарсан, 2 ширхэг цаг, 3 хос пүүзийг зарсан, цаг, пүүз нийлээд 85.000 төгрөг болсон, харин нөтбүүкийг нь зараагүй цагдаад хүлээлгэн өгсөн, бусад юмыг нь хаясан...” гэсэн мэдүүлэг /хх 3-ийн 241-242/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1-н 4, 3-н 9/, Хохирогч нарын өргөдөл /хх 1-н 5-6, 2-н 10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 26-28, 179/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 29-30, 2-н 28, 3-н 13/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-н 11-17, 3-н 10-12/, хэргийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж /хх 2-н 229/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай шүүгчийн захирамж /хх 2-н 246/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай /хх 3-н 122/,  шүүгдэгч У.С-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 16-17, 23, 127-140, 182-183/, шүүгдэгч Т.Б-ы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 18-20, 128-133/, шүүгдэгч Ч.Ч-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 21, 126-129, 182-183, 3-н 56-60, 70-83/, шүүгдэгч Ц.О-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 22, 134-135, 2-н 98-102/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Б-, У.С- нарын өмгөөлөгч нарын шүүгдэгч Т.Б-, У.С- нар нь дээрмийн гэмт хэргийг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.М-гийн “...саарал ноосон цамцтай, шорттой /Т.Б-/ нь ирэнгүүтээ алгадаж аваад “наадахаа тайлаач” гэхээр нь би өөрийнхөө өмсөж байсан цэнхэр өнгийн 2К4 нэртэй NIKE пүүзээ тайлж өгсөн чинь тэр цэнхэр яактай нь /Ч.Ч-/ өөрийнхөө өмсөж байсан цэнхэр пүүзийг тайлж өгсөн.... Т.Б-/ нь болохоор “пүүзээ тайлаач” гэж хажуунаас ирж цохиж авсан намайг нэг цохичихоод цаашаа очиж Т-г цохиж аваад байсан /Т.Б-/” гэсэн мэдүүлэг, хууль сануулж авсан хохирогч Т.Т-гийн “...Надад үзүүлсэн этгээдүүдийн зургийг харлаа 5 дахь залуу буюу цээж нүцгэн зургаа авахуулсан Ж- гэх залуу нь намайг бариад 4 дэх залуу буюу ногоон шорттой Б- гэх залуу нь миний хамар руу толгойгоороо 1 удаа мөргөөд, би нүүрээ гараараа хаагаад доошоо тонгойсон чинь миний нуруу руу 1 нь 1 удаа өшиглөсөн юм. Тэгтэл 2 дахь залуу буюу дээгүүрээ улаан хар алаг биеийн тамирын цамцтай Б- гэх залуу нь миний гарнаас татаад нөгөө залуучуудаасаа жаахан холдуулаад “чамайг одоо цохиулахгүй” гээд байж байтал Жавлантөгс гэх залуу нь намайг “нааш ир” гэж дуудаад миний халаасыг ухаж байгаад миний халаасанд байсан гар утас, цаг, гэрийн түлхүүрийг аваад ...яваад өгсөн юм” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Д-ийн “.../Т.Б-/ наана нь ирээд “эд нарын савхи утсыг авчихъя” гээд яриад байсан. Би тэгэхэд нь тэд нарын наахан талд худлаа утсаар ярьж байгаа юм шиг болоод зогсож байсан. Тэгээд тэр ногоон шорттой нь  /Т.Б-/ баригддаг хоёрын жижигхэн дээр нь очоод “пүүзээ тайл” гэхэд нөгөөдөх нь “тайлахгүй” гэхэд зодоод байсан...” гэсэн мэдүүлэг, дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч гэрч М.Д- нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б-, У.С- нар нь шүүгдэгч Ц.Отгонаяр, Ч.Ч- нартай бүлэглэн хохирогч нарыг дээрэмдсэн нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Б-, У.С- нарыг уг гэмт хэрэгт гэм буруугүй болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Т.Б-, У.С-, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Мөн өмгөөлөгч А.Ариунаа, Л.Ганцэцэг нарын мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн санал гаргасныг хүлээж авах үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн “Т.Б- нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй, найзыг нь зодсон хүмүүс байна гэж андууран зодсон” бөгөөд тухайн шүүгдэгч нарын үйлдсэн танхайрах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал үндэслэлгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч нар нь өөрийн найз Ц.О-ыг зодсон хүмүүстэй хамт байсан хүмүүс гэж андууран хохирогч нарыг барьж авч зодсон байх ба энэ гэмт хэргийн санаа зорилгын хувьд танхайрах гэмт хэргийн шинжгүй, хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулах гэмт хэргийн шинжтэй хэдий ч хохирогч нарт гэмтэл тогтоогдоогүй тул хүний амь, бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна.

Харин шүүгдэгч нар нь хохирогч нарыг зодох явцдаа хохирогч нарт хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эд зүйлүүдийг нь дээрэмдэн авсан нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч  Ч.Ч-, Ц.О-, Т.Б-, У.С- нар нь бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтуугаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /Queen/ Күйн баарны орчимд насанд хүрээгүй хохирогч Б.М-, Т.Т-нарыг алгадах, цохих зэргээр амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, Самсунг маркийн гар утас, бугуйн цаг, савхин куртика, пүүз, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэж 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ц.О-, Ч.Ч- нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...баарнаас 3, 4 хүнтэй хамт гарч ирсэн чинь нөгөө 2 залуу зам хөндлөн гараад зугтаачихсан. Тэгэхэд нь бид 2 тэр хоёрыг дагаад айсандаа зугтаагаад нэг усан оргилуур шиг юмны тэнд очоод баригдсан. Тэд нар тэгэхэд тавуулаа байсан. ...намхан халзан цэнхэр футволктой хүн /Ц.О-/ нь “би та нараас хариугаа авна” гээд миний нүүр рүү цохиж авсан. Тэгэхэд хажуунаас нэг цагаан футволктой, цэнхэр яактай /Ч.Ч-/ нь бас ирж цохиж авсан. Т- цаахан талд зогсож байхад тэд нар бас барьж аваад цохиод байсан. Тэгэхэд нь би тэд нарт “бид 2 ямар ч буруугүй шүү дээ, та нар буруу хүнээ барьчихсан байна” гэхэд “тэр чинь ямар хамаатай юм, би заавал хариугаа авна” гээд ...намхан халзан ах /Ц.О-/ нь дайраад байсан. Тэгж байснаа цэнхэр яактай, цагаан футволктой /Ч.Ч-/ нь “чиний хармаанд чинь юу байна” гэхэд  нь“би юу ч байхгүй” гэхэд миний өмдний бүх хармаа руу гараа хийж үзсэн. Тэгэхэд надад юу ч байхгүй байсан чинь гэрийн түлхүүр гаргаж ирснээ буцаагаад хийчихсэн. Тэгснээ юу ч байхгүй болохоор нь “наад пүүзээ тайл” гэхэд нь би пүүзээ тайлахгүй байсан чинь цаанаас нь цагаан футволктой, гадуур нь саарал ноосон цамцтай, шорттой /Т.Б-/ нь ирэнгүүтээ алгадаж аваад “наадахаа тайлаач” гэхээр нь би өөрийнхөө өмсөж байсан цэнхэр өнгийн 2К4 нэртэй NIKE пүүзээ тайлж өгсөн чинь тэр цэнхэр яактай нь /Ч.Ч-/ өөрийнхөө өмсөж байсан цэнхэр пүүзийг тайлж өгсөн. Тэгээд миний пүүзийг надад өгөөд “наадахаа өмс” гэхээр нь би өмссөн. Тэгээд би бас дээгүүрээ богинохон эрэгтэй хүний савхин куртиктай байсныг нөгөө хамар руугаа цохиулдаг /Ц.О-/ нь “тайл” гэхээр нь тайлаад өгсөн чинь шууд аваад өмсчихсөн. Миний юмнуудыг авч байхад жоохон цаахан талд Т-гийн утас цагийг бас авч байсан.  ...би тэр хүмүүсийн зургийг харлаа. Цэнхэр футволктой хамгийн эхний нүүрэнд байгаа нь /Ц.О-/ эхлээд цохиулчихаад, дараа нь бид 2-ын хойноос хөөгөөд намайг эхэлж барьж аваад нүүр рүү хоёроос 3 удаа цохиж авсан. Дараа нь савхин куртикыг тайлж авсан /Ц.О-/, цэнхэр яактай нь /Ч.Ч-/ болохоор алгадаад гэдэс рүү өшиглөж авсан, тэгж байснаа “хармаанд чинь юу байна” гэж хэлээд миний пүүзийг өмсүүлсэн, дараагийн хуудсанд байгаа цагаан футволктой гадуур нь саарал цамц өмсчихсөн байгаа /Т.Б-/ нь болохоор “пүүзээ тайлаач” гэж хажуунаас ирж цохиж авсан намайг нэг цохичихоод цаашаа очиж Т-г цохиж аваад байсан /Т.Б-/...гэсэн мэдүүлэг /хх-н 36-37 /, хохирогч Т.Т-гийн: “...Надад үзүүлсэн этгээдүүдийн зургийг харлаа 5 дахь залуу буюу цээж нүцгэн зургаа авахуулсан Ж- гэх залуу нь намайг бариад 4 дэх залуу буюу ногоон шорттой Б- гэх залуу нь миний хамар руу толгойгоороо 1 удаа мөргөөд, би нүүрээ гараараа хаагаад доошоо тонгойсон чинь миний нуруу руу 1 нь 1 удаа өшиглөсөн юм. Тэгтэл 2 дахь залуу буюу дээгүүрээ улаан хар алаг биеийн тамирын цамцтай Б- гэх залуу нь миний гарнаас татаад нөгөө залуучуудаасаа жаахан холдуулаад “чамайг одоо цохиулахгүй” гээд байж байтал Жавлантөгс гэх залуу нь намайг “нааш ир” гэж дуудаад миний халаасыг ухаж байгаад миний халаасанд байсан гар утас, цаг, гэрийн түлхүүрийг аваад ...яваад өгсөн юм...”  гэсэн мэдүүлэг /хх 1-н 38-39, 2-н 73/, гэрч Х.Д-ийн: “...шөнийн 02 цагийн үед байх, одоо цагийг нь яг сайн санахгүй байна, машинтайгаа Цамбагаравын замын урд хотын төв рүү явдаг автобусны буудал дээр хүн авах санаатай зогсож байсан юм. ...Өндөр нам 2 залууг 5 залуу бариад тавуулаа зам дагуу байсан моднуудын тэнд харанхуйдуу газар аваачаад зодоод байхаар нь би цагдаа дуудчихсан юм. Би тэд нарыг холоос харж байхад эхлээд тэр хоёрыг зодож байснаа  сүүлдээ тэр хоёрын пүүзийг нь тайлуулаад, утсыг нь аваад савхин куртикыг нь аваад байсан. Тэгээд тэд нар тэр хоёроос юмнуудыг нь аваад цаашаа яг явж байхад нь цагдаагийн алаг тэрэг хүрээд ирсэн. Тэр цагдаагийн машиныг ирэнгүүт нь би дуудаад нөгөөдүүлийг нь заагаад өгсөн чинь 2 залуугийн юмыг дээрэмдсэн 5 залуугийн 3 нь зугтаад 2 нь баригдчихсан. Тэгээд нөгөө дээрэмдүүлсэн 2 чинь цагдаагийн машин дээр өөрсдөө ирээд утсаа нэхээд байж байхад нь би яваад өгсөн. ...Нөгөө баригдсан 2 нь “манай найзууд биш, бид 2 цуг яваагүй шүү дээ” гэсэн утгатай юм яриад байсан. ...Хамгийн эхний хуудсан дээр байгаа хөх цамцтай халзандуу намхан залуу нь /Ц.О-/ ...дээрэмдүүлдэг хоёрыг дээш доош нь суулгаж босгоод ...байсан. Тэгж байхад гуравдугаар хуудсанд байгаа саарал ноосон цамцтай, ногоон шорттой залуутайгаа /Т.Б-/ наана нь ирээд “эд нарын савхи утсыг авчихъя” гээд яриад байсан. Би тэгэхэд нь тэд нарын наахан талд худлаа утсаар ярьж байгаа юм шиг болоод зогсож байсан. Тэгээд тэр ногоон шорттой нь  /Т.Б-/ баригддаг хоёрын жижигхэн дээр нь очоод “пүүзээ тайл” гэхэд нөгөөдөх нь “тайлахгүй” гэхэд зодоод байсан. Тэгээд намханаас нь пүүзийг нь тайлж аваад өөрийнхөө муу пүүзийг тайлж өмсүүлээд дахиж нөгөө өндөр дээр нь очоод, дагуулж авчраад өндрөөс нь савхин богинохон куртикыг нь тайлуулаад хармаанд нь утас нь байсныг хамт аваад нөгөө намхан халзандаа /Ц.О-/ өгөхөд тэр нь аваад куртикыг нь өмсчихсөн. ...Тэр хоёрыг ээлжлээд л цохиж аваад, толгой тархи, элэг рүү нь л цохиод байсан. Хэн нь хаана нь хэдэн удаа цохиж байгааг сайн харж чадаагүй ...нөгөө 2 нь эсэргүүцэл үзүүлж чадаагүй, ээлжлээд цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 43/, гэрч М.Д-ийн: “шөнийн 01 цагийн орчимд “Өнөр хорооллын Номин супермаркетын хойно хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлага ирсэн. ...5 залуу хажуугаар өнгөрч байсан юм. Тэгэхэд нь эд нар байж магадгүй гэж бодоод машинаас буугаад тэр хүмүүсийг зогсооход цаад талаас нь дуудлага өгсөн залуу “ахаа наад хүмүүс чинь” гэж хэлэхэд тэр залуу шууд урагшаа байрнууд дунд руу зугтаасан. Тэгэхээр нь хойноос нь хөөж байгаад зугтааж байсан залуучуудын нэгийг бариад авсан. Тэгээд тэр дээрэмдүүлсэн гэсэн 2 залууг, бас нөгөө зугтааж байгаад баригдсан 1 залууг суулгаад Өнөр хорооллын байран дунд явж хайхад нөгөө зугтаасан 4 залуу нь байрны дундаас гараад ирэхэд нь дуудахад өөрсдөө хүрээд ирсэн. ...Тэр анх баригдсан залуу нь зодуулсан залуугийн савхин куртикыг нь өмсчихсөн, бас гар утас, цагийг нь авчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 46-47/ зэрэг баримтуудаар,

            Шүүгдэгч У.С- нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 64 дүгээр байрны 17 тоот орон байранд нэвтэрч Э.О-ын эзэмшлийн эд зүйлийг хулгайлж 3.300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч У.Ж-ийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.О-ын: “...манай эхнэр “гэрт хулгай орсон байна, гялс хүрээд ир” гэсэн. Мөн “цагдаа дуудаарай” гэсэн. Тэгээд би Нисэхийн цагдаагийн тасаг дээр очиж хулгай орсон талаар хэлээд гэртээ ирсэн. Би гэртээ орж эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд манай эхнэрийн пүүз 2 хос, миний 2 хос пүүз, кет 1 хос, эхнэрийн монетан ээмэг 3 хос, охины ээмэг 1 хос, монетан бөгж 1 ширхэг, монетан гинж 1 ширхэг, эмэгтэй  хүний цаг 3 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж  1 ширхэг, хар өнгийн шигтгээтэй мөнгөн  ээмэг, кулоны хамт, нөүтбүүк зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Харин дараа нь эд зүйлүүдээ дахин бүртгэж үзэхэд Адидасын эмэгтэй хүний бор өнгийн цүнх, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлүүд байхгүй байсан. Охины гацуур дээр байсан 3 ам доллар, 10.000 төгрөг эд зүйлүүд манайхаас алдагдсан. ...Мөнгөн эдлэлүүдээ үнэлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 31-32/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ч.Ч- нь ганцаараа 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Уурхайчны 4-8 тоотод байрлах И.Г-ын эзэмшлийн гаржид хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, агуулахад нэвтэрч хулгайлж авсан гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 1.175.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ч.Ч-ын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч И.Г-ын: “...2018 оны 5 дугаар сарны 26-ны өглөө 09 цагийн орчим засварын газар дээрээ очиход манай засварын газарт байсан цахилгааны Тэжээлийн зэс утас, гагнуурын утас, зэрэг алдагдсан байсан. Сахиул Л-тэй уулзахад ...Ч- үл таних нэг залуутай хамт худгаас ус авъя гэж хэлээд засварын газарт байх худгаас ус авахаар орсон бөгөөд тэр хоёрыг орсны дараа гэрэл тасарсан. Тухайн үед гэрэл цаанаасаа таарсан гэж бодоод тоогоогүй харин гэрэл ирэхгүй удаад байхаар нь засварын газар руу орж харахад цахилгааны шийд унтраасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 19/, гэрч Ч.Ч-ийн: “...Л- ах орж ирээд “та нар засварын газраас цахилгааны утас хулгайлсан уу? хэрэв тийм бол гаргаад өг. Би цагдаа дуудсан байгаа” гэж хэлээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-ийн 38/, гэрч Б-ын: “...Би Ч-ын хамт ус авахаар засварын газар руу орохдоо ямар нэг цахилгааны утас авсан асуудал байхгүй бөгөөд цэнхэр усны саванд ус хийгээд аваад гарсан юм. Тухайн үед харанхуй болж байсан. Яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Засварын газарт ямар эд зүйл байсныг анзаараагүй... ” гэсэн мэдүүлэг /хх 3-н 39/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Ч-, Т.Б-, Ц.О-, У.С- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн,

Шүүгдэгч Ч.Ч-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч” үйлдсэн,

Шүүгдэгч У.С-ийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ч-, Т.Б-, Ц.О-, У.С- нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Ч.Ч-, У.С- нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь тус тус гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдлүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч Ч.Ч-, Т.Б-, Ц.О-, У.С- нар нь хохирогч нарын эд зүйлийг үйлдлээрээ санаатай нэгдэж авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч У.С-ийн хулгайн гэмт хэргийн үйлдэл нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг ...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг ...хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүгдэгч У.С-ийн хулгайн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Мөн шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах гэмт хэргийг хуулийн дээрх заалтын дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Ч-, Ц.О-, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч И.Г-, Э.О- нарын хохирол нөхөн төлөгдөөгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр /хх 2-н 28, 3-н 13/ тогтоогдсон хохирол 1.175.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Ч-аас гаргуулж хохирогч И.Г-т, шүүгдэгч У.С-өөс 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Э.О-т тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч У.С- нь хохирогч Э.О-ын 1.300.000 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүкийг буцаан өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Магнайдүүрэнгийн мэдүүлэг, хохирогч Э.О-ын өргөдөл /хх 4-н 1/ зэргээр нотлогдож байх тул хохирлоос хасч тооцсон болно.

Хохирогч Т.Т-, Б.М- нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн дээрх хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирол төлөх талаар шүүгдэгч У.С-ийн өмгөөлөгч ажлын 4  хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд уг хугацаанд хохирол төлөгдөөгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.Ч-, Т.Б-, Ц.О-, У.С- нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч Ч.Ч-, Ц.О-, тэдгээрийн өмгөөлөгч нар нь маргаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ч-, Т.Б-, Ц.О-, У.С- нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.С-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч Ч.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч Ц.О-, Т.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 02 жил хорих ял оногдуулах санал дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Л.Ганчимэг шүүгдэгч Ц.О- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээнээс доогуур  хэмжээний хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал,

шүүгдэгч Т.Б-ы өмгөөлөгч А.Ариунаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул 01 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал,

шүүгдэгч Ч.Ч-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж доогуур хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү,

шүүгдэгч У.С-ийн өмгөөлөгч Л.Ганцэцэг ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэж,  1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах..” хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Б-, У.С- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргасан тул шүүгдэгч Т.Б-, У.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Ч.Ч-, Ц.О- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял тус тус оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял,

-шүүгдэгч Т.Б-, У.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хорих ял,

-шүүгдэгч У.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял тус тус оногдуулах оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг,

шүүгдэгч У.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-, Т.Б-, Ц.О-, У.С- нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Т.Б-, Ц.О- нарын урьд цагдан хоригдсон 97 хоног, шүүгдэгч Ч.Ч-ын урьд цагдан хоригдсон 313 хоног, У.С-ийн урьд цагдан хоригдсон 120 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1821003360332 тоот хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Ч-, Ц.О-, Т.Б-, У.У- нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

              - шүүгдэгч Ч.Ч-ыг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд,

              - шүүгдэгч У.У-ийг “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Ч-, Ц.О- нарыг тус тус 01 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б-, У.С- нарыг тус тус 03 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Ч-ыг 02 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-ийг эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 05 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-т оногдуулсан 03 жил хорих ял, шүүгдэгч Ц.О-т оногдуулсан 01 жил хорих ял, шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 03 жил хорих ял, шүүгдэгч У.С-д оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ч.Ч-ын урьд цагдан хоригдсон 313 хоног, шүүгдэгч Ц.О-, Т.Б- нарын урьд цагдан хоригдсон 97 хоног, шүүгдэгч У.С-ийн урьд цагдан хоригдсон 120 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-өөс 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Э.О-т, шүүгдэгч Ч.Ч-аас 1.175.000 төгрөг гаргуулж хохирогч И.Г-т тус тус олгосугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О-, Т.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч-, Ц.О-, Т.Б-, У.С- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.О-