Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 612

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

Улсын яллагч Т.Мандахнаран.

Шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Х Ц-д холбогдох эрүүгийн ………………… дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, …… оны … дугаар сарын …-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, … настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ……………., ам бүл …, эхийн хамт …….. дүүргийн … дугаар хороо, … дугаар хороолол, …. тоотод оршин суух хаягтай, урьд ……. дүүргийн шүүхийн …. оны … дугаар сарын …-ний өдрийн … дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х Ц-д /РД: …………/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Х.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ........дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт "......" гэсэн бичиглэл бүхий шошготой хуванцар саванд хийсэн, ...грамм хэмжээтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 теткрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Хэрэг гарсан шөнө буюу 29-ний шөнө миний цүнхэнд өвс байсан гэдгийг би мэдээгүй байсан. Саванд байсан зүйлийн талаар Ц-ын мэдүүлэгт “ шар хатсан ургамлын үндэс байгаа, дотор нь ямар ч нунтаг зүйл байхгүй, ороож татах боломжгүй, Ц маш чийглэг хурц үнэртэй мөнгөлөг цаасан дээр тухайн өвсийг шатааж татсан гэдэг нь үнэн гэдгийг хэлмээр байна. Гэрэл зураг дээр байгаа зүйл нь ногоон өнгөтэй байгаагүй, шар өнгийн хатсан ургамлын үндэс байсан. Тухайн зүйлийг өвс гэж хараагүй. Хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудсанд М-ийн мэдүүлэг авагдсан байдаг ба тухайн мэдүүлэгт “ и баримтын цаас асуугаад цаасанд ороогоод татсан гэсэн байдаг. Хавтаст хэргийн 52-53 дугаар хуудсанд авагдсан Ц-н мэдүүлэгт “ и баримтын цаас асуугаад өвөр дээрээ тавиад ороогоод татсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл тухайн и баримтын цаас хэнээс гарч ирсэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Би мөрдөгчөөс удаа дараа асуусан боловч энэ талаар шалгаагүй. М цул бор өнгийн цүнхийг хар өнгийн цүнх байсан гэж мэдүүлсэн байдаг. М, Ц нар миний цүнхийг хараагүй. Хэрэв миний цүнхнээс тухайн өвсийг авсан бол миний цүнх ямар өнгөтэй байсан бэ гэдгийг мэдэх байсан. Тухайн үед болсон зүйлийн хувьд гэвэл Ц чийглэг ногоон ургамал гаргаж ирсэн. Тухайн өвсийг бид нар мөнгөлөг цаасан дээр тавиад доороос нь галлаж байгаад татсан. Миний машинд нэгжлэг хийхдээ дутуу хийсэн байдаг. Тэд явж байх замдаа хаячихсан гэж байсан. Хэрэг гарсан шөнө буюу 29-ний шөнө би Мишээлтийн гэрт байсан. М-ийн ээж хэрэг гарахаас 2 хоногийн өмнө над руу залгаад “миний хүү гэрээсээ алга болчихлоо, чи миний хүүг олж өг” гэж байнга сүрдүүлдэг байсан. Хэрэг гарсан өдөр М над руу залгаад сансарт байна гэхээр нь ээжид нь олж өгөх гээд хаана байгааг нь мэдэж аваад М-ийг сургуульд нь хүргэж өгөх замаараа М рүү очтол М “би Ц-той уулзмаар байна, одоо ажил нь тарж байгаа” гэсэн. Ц-ыг авахаар и-март руу очтол байхгүй байсан. Тэгээд Ц-ыг 19-д ажиллаж байгаа гэдгийг мэдээд 19-ийн автобусны буудал дээр очиж Ц-ыг авсан. Тэгээд М-г гэртээ харь гэхэд М “надад мөнгө хэрэгтэй байна, компьютер тоглоомын газарт хонуулчих гэсэн. Тэгээд М-ийг аваад 13-руу компьютер тоглоомын газар руу явсан боловч бүгд хаасан байсан. М, Ц нар ундаа авна гээд ТҮЦ-рүү явсан ба тухайн үед Ц өвс татъя гээд Ц миний урд байсан шоколадны мөнгөлөг цаасыг нь аваад тухайн цаасан дээр өвсөө тавиад доороос нь галлаж татсан. Тухайн өвсийг татчихаад Ц-ыг 19-рүү хүргэж байгаад Нарны гүүр дээр цагдаагийн албан хаагч нарт баривчлагдсан. Тухайн үед цагдаа нар миний машинд нэгжлэг хийгээгүй ба Цагдаагийн хэлтэс дээр очоод нэгжлэг хийсэн байдаг...” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “......... дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах авто зогсоолд ертөнцийн зүгээр урагшаа харуулж байрлуулсан .......... улсын дугаартай цагаан өнгийн приус-… авто машинд.., багажнаас "........"гэсэн бичигтэй .... мл савтай хатсан өвс мэт …. грамм орчим зүйл байв...” гэжээ./хх-н 14-18-р тал /,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 31-р тал /,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-9-р тал /,

Гэрч Н.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…Натурын замын ойролцоо нэрийг нь мэдэхгүй байрнуудын дунд зогссон. Зогсоод байж байтал хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй .... мл "............" гэсэн бичигтэй саван дотор хийсэн өвс гаргаж ирсэн. Үүний дараа тэр гурав тэр эд зүйлсээ аваад буухаар нь би дагаж буугаад харахад харанхуй газарт очоод тухайн “өвс”-ийг мөнгөлөг цаасанд тавиад шатаагаад гарсан утааг нь сорсон..., Сороход миний хоолой мах их гашуун оргиж ханиалгасан, үүний дараа …-р хорооллын автобусны буудал руу Ц-ыг хүргэж өгнө гэж гараад замдаа замын цагдаа нарт баригдаж Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авч ирсэн...”, “...ын машин дотроос бид 2-ын цүнхийг гаргаж ирсэн. ын бор өнгөтэй цүнхийг нээж үзэхэд дотроос нь 900 мл савалгаатай ..... ундааны сав гарч ирсэн...” гэжээ /хх-н 38-39, 41-р тал/,

 

Гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр.., Х.той 21 цагийн үед утсаар яриад уулзахаар тохироод  ..........ын буудал дээр найз охин М-тэй хамт ирсэн. Тэгээд би .... дугаартай цагаан өнгийн ..... маркийн автомашинд нь суугаад ойр зуурын сонин хачин ярьж байгаад би өнөө шөнө ... тоглоомын газар хонох санаатай байгаагаа хэлэхэд намайг хүргэж өгөхөөр болсон. Түүнээс өмнө Ц найзтайгаа уулзахаар болоод Ц-ыг ...-р хорооллын буудлаас авсан. Үүний дараа бид 4 Натурын голын замаараа Халдвартын эмнэлэг чиглэлдээ явж байх үедээ бид хэд хар тамхины талаар ярилцаж байгаад оо нэг хар цүнхнээс ... мл "......." гэсэн бичигтэй саванд хийчихсэн байсан “Бацаан” гэсэн нэртэй өвс /............/ гаргаж ирээд бид 4 ярилцаж тохироод татахаар болсон. Тэгээд тухайн өвсөө цагаан цаасан тамхи шиг ороогоод ээлжлээд сороод тал хүртэл нь татаад би үлдсэнийг нь машины цонхоор гаргаад шидчихсэн.., Үүний дараа .... дүгээр хороололд Ц-ыг буцаад ... дүгээр хороолол руу хүргэж өгөхөөр явж байгаад Замын цагдаад баригдаж ....... дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн...” гэжээ. /хх-н 42-44-р тал/,

 

Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бүх тоглоомын газар хаалттай байсан. Тэгээд хаашаа явахаа мэдэхгүй сууж байхад  “Е баримтын цаас байна уу” гэж асууж байсан, М яах гэж байгаа юм гэж асуухад  найзад нь мансууруулах өвс байгаа, өвс ороох гэсэн юм гэж хэлж байсан. Би утсаа оролдож байгаад нүдний булангаараа урагшаа харсан чинь өвөр дээрээ жижиг хивс авчихсан, цаасанд өвс ороочихсон, амандаа зуугаад асаах гэж байсан. М болиоч хэрэггүй, лай болно гэж хориглож байсан. Харин урдаас нь давгүй, зүгээр зүгээр гэж хэлээд нөгөө өвсөө асаагаад өөрөө сорсон. Тэгээд хажуудаа сууж байсан М-д эхэлж өгсөн. М тэр ороосон өвснөөс нь ... удаа сороод шууд надруу өгсөн..., Би М-с тэр ороосон өвсийг нь аваад … удаа сороход хоолой хорсоод эхэлсэн, тэгээд хажууд сууж байсан М-д өгсөн. М бас ... удаа сороод урагш од өгсөн.  Тэрийг нь аваад сорсон чинь шууд хүчтэй ханиалгасан.  ханиалгаж байхдаа ороосон өвсөө хойшоо М өгсөн. М тэрийг нь аваад шууд цонхоор шидсэн. Тэгээд гэр рүүгээ явахаар болсон. Би …-р хороололд буцаж очихоор болсон. Намайг эхэлж ...-р хороололд хүргэж өгөхөөр болоод явж байх замд Энхтайваны гүүрэн дээр цагдаа нар машинуудыг зогсоож, жолооч нарыг нь үнэртүүлж сайсан..., цагдаа үнэртүүлдэг төхөөрөмжөөр үнэртүүлж байснаа машин дотроос чинь юу үнэртээд байгаа юм, ийшээ зогс” гэж хэлээд бусад цагдаа нараа дуудсан.Тэгээд бид нарыг Цагдаагийн хэлтэс рүү хүргэж өгсөн. Хэлтэс дээр очиход бид 4-өөс шээсний шинжилгээ авсан..., Цагдаагийн хэлтэс дээр очиход ын машиныг шалгахад машин дотроос М, 2-ын цүнхийг гаргаж ирсэн. Бор өнгөтэй ын цүнхнээс 900 мл-ийн “.....” ундааны сав гарч ирсэн. Тэр ундааны тал хэсэгт нь нунтаг өвс байсан...” гэжээ /хх-н 52-53-р тал/,

 

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... мл савалгаатай “.....” ундааны савтай өвс, ургамал мэт зүйл нь бор өнгийн цүнхэн дотор байсан...” гэжээ /хх-н 202-р тал /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн …. оны … дугаар сарын …-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Н-ын М шээсний дээж” гэж хаягласан хуванцар савтай шээс, “Х-ын  шээсний дээж” гэж хаягласан хуванцар савтай шээс, “Э-ийн М-ний шээсний дээж” гэж хаягласан хуванцар савтай шээс, “Н-ын Ц шээсний дээж” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” гэжээ. /хх-н 64 /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "........" гэсэн шошготой хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 67-68 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “........... серийн дугаартай, Флиппин улсын 20 писо дэвсгэрт, тугалган цаас тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 70-71 /,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-14-18/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-19-28/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-31/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-130, 140, 168-173 /, Ял шийтгэлийн хуудас /хх-138 /, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Х.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ..... дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт "....." гэсэн бичиглэл бүхий шошготой хуванцар саванд хийсэн, ...грамм хэмжээтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.М-ийн “..Натурын замын ойролцоо нэрийг нь мэдэхгүй байрнуудын дунд зогссон. Зогсоод байж байтал хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй ... мл “....” гэсэн бичигтэй саван дотор хийсэн өвс гаргаж ирсэн. Үүний дараа тэр гурав тэр эд зүйлсээ аваад буухаар нь би дагаж буугаад харахад харанхуй газарт очоод тухайн “өвс”-ийг мөнгөлөг цаасанд тавиад шатаагаад гарсан утааг нь сорсон..., Сороход миний хоолой мах их гашуун оргиж ханиалгасан..., үүний дараа …-р хорооллын автобусны буудал руу Ц-ыг хүргэж өгнө гэж гараад замдаа замын цагдаа нарт баригдаж ....... дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авч ирсэн...”, “..ын машин дотроос  бид 2-ын цүнхийг гаргаж ирсэн. ын бор өнгөтэй цүнхийг нээж үзэхэд дотроос нь ....мл савалгаатай .... ундааны сав гарч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.М-нийн “…оны ... дүгээр сарын ....-ний өдөр.., Х.той 21 цагийн үед утсаар яриад уулзахаар тохироод  найз охин М-тэй хамт ирсэн. Тэгээд би ... дугаартай цагаан өнгийн .... маркийн автомашинд нь суугаад ойр зуурын сонин хачин ярьж байгаад би өнөө шөнө .... тоглоомын газар хонох санаатай байгаагаа хэлэхэд намайг хүргэж өгөхөөр болсон. Түүнээс өмнө Ц найзтайгаа уулзахаар болоод Ц-ыг …-р хорооллын буудлаас авсан. Үүний дараа бид … Натурын голын замаараа Х-ын эмнэлэг чиглэлдээ явж байх үедээ бид хэд хар тамхины талаар ярилцаж байгаад оо нэг хар цүнхнээс ....мл "...." гэсэн бичигтэй саванд хийчихсэн байсан “Бацаан” гэсэн нэртэй өвс /........../ гаргаж ирээд бид … ярилцаж тохироод татахаар болсон. Тэгээд тухайн өвсөө цагаан цаасан тамхи шиг ороогоод ээлжлээд сороод тал хүртэл нь татаад би үлдсэнийг нь машины цонхоор гаргаад шидчихсэн..., Үүний дараа … дүгээр хороололд Ц-ыг буцаад … дүгээр хороолол руу хүргэж өгөхөөр явж байгаад Замын цагдаад баригдаж Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Ц-ын “...Бүх тоглоомын газар хаалттай байсан. Тэгээд хаашаа явахаа мэдэхгүй сууж байхад “Е баримтын цаас байна уу” гэж асууж байсан.., М яах гэж байгаа юм гэж асуухад найзад нь мансууруулах өвс байгаа, өвс ороох гэсэн юм гэж хэлж байсан. Би утсаа оролдож байгаад нүдний булангаараа урагшаа харсан чинь өвөр дээрээ жижиг хивс авчихсан, цаасанд өвс ороочихсон, амандаа зуугаад асаах гэж байсан. М болиоч хэрэггүй, лай болно гэж хориглож байсан. Харин  урдаас нь давгүй, зүгээр зүгээр гэж хэлээд нөгөө өвсөө асаагаад өөрөө сорсон. Тэгээд хажуудаа сууж байсан М-д эхэлж өгсөн. М тэр ороосон өвснөөс нь 2-3 удаа сороод шууд надруу өгсөн..., Би М тэр ороосон өвсийг нь аваад 2 удаа сороход хоолой хорсоод эхэлсэн, тэгээд хажууд сууж байсан М-д өгсөн. М бас 2-3 удаа сороод урагш од өгсөн.  тэрийг нь аваад сорсон чинь шууд хүчтэй ханиалгасан. ханиалгаж байхдаа ороосон өвсөө хойшоо М-д өгсөн. М тэрийг нь аваад шууд цонхоор шидсэн. Тэгээд гэр рүүгээ явахаар болсон. Би ...-р хороололд буцаж очихоор болсон. Намайг эхэлж ...-р хороололд хүргэж өгөхөөр болоод явж байх замд Э-ы гүүрэн дээр цагдаа нар машинуудыг зогсоож, жолооч нарыг нь үнэртүүлж сайсан..., цагдаа үнэртүүлдэг төхөөрөмжөөр үнэртүүлж байснаа машин дотроос чинь юу үнэртээд байгаа юм, ийшээ зогс” гэж хэлээд бусад цагдаа нараа дуудсан. Тэгээд бид нарыг Цагдаагийн хэлтэс рүү хүргэж өгсөн. Хэлтэс дээр очиход бид 4-өөс шээсний шинжилгээ авсан..., Цагдаагийн хэлтэс дээр очиход ын машиныг шалгахад машин дотроос М, 2-ын цүнхийг гаргаж ирсэн. Бор өнгөтэй ын цүнхнээс мл-ийн.... ундааны сав гарч ирсэн. Тэр ундааны тал хэсэгт нь нунтаг өвс байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.М-ын “... мл савалгаатай “.....” ундааны савтай өвс, ургамал мэт зүйл нь бор өнгийн цүнхэн дотор байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .....-ны өдрийн …. дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ......-ны өдрийн ........ дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ....-ны өдрийн ....... дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр шүүгдэгч Х. нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй талаар хэдэн үндэслэл гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгч Х.од холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, хэргийг тал бүрээс бүрэн бодитой нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Х.Ц-д Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Ц нь ........ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .........-ний өдрийн ....дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах арга хэмжээ авсны эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан "...." гэсэн шошготой хуванцар саванд хийсэн, савны хамт ...грамм, цэвэр жин нь ... грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, ........... серийн дугаартай, Флиппин улсын 20 писо мөнгөн дэвсгэрт, тугалган цаас нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  "........" гэсэн шошготой хуванцар сав, ... грамм жинтэй “өвс”, тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, ....... серийн дугаартай, Флиппин улсын 20 писо  мөнгөн дэвсгэрийг Монгол банкинд шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Х Ц-д ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар, шүүгдэгч Х-н Ц-ыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. .........  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ний өдрийн 800 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Ц-д энэ тогтоолоор оногдуулсан 2 / хоёр/ жилийн хорих ял дээр .... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .....-ний өдрийн ...... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 2 / хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Ц.ын биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан "...." гэсэн шошготой хуванцар сав, ....... грамм жинтэй “өвс”, тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, ........ серийн дугаартай, Флиппин улсын 20 писо мөнгөн дэвсгэрийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, дээрх эд мөрийн баримт нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсугай.

 

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ