Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1057

 

 

 

 

 

 

 

 

   2019          10            09                                        1057

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмон, түүний өмгөөлөгч С.Одгариг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0744/,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1420/,

иргэний нэхэмжлэгч С.Тогтохсүрэн,

иргэний хариуцагч Ж.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Эын Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Эын С, 1995 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд дурдСр/

Шүүгдэгч Э.С нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны замд 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 05 цаг 05 минутын үед ... улсын дугаартай “...” маркийн автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”; 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуугийн бетонон хашлагыг мөргөж зорчигч Ц.Эын амь насыг хохироож, А.Мөнхмаралын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын өгсөн мэдүүлэг:

 Шүүгдэгч Э.С мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр миний төрсөн өдөр болоод найз нартайгаа тэмдэглэхээр гарсан. Бид бааранд орох гэтэл хаалттай байхаар нь харих гээд явсан. Шөнийн 02-03 цагийн үед 3, 4 дүгээр хорооллоос ... улсын дугаартай машинтай явж байтал хойно сууж явсан хүмүүсийн нэг нь баруун, баруун гэж хэлэхээр нь би дараад зүүн талынхаа толь руу хартал хашлага тулаад, тэгээд осол гарсан. Ингээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд талийгаач болон Мөнхмарал нарыг авч явсан, мөн хэргийн газар үзлэг хийсэн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. 2014 онд жолооны курс төгсөж жолооч болсон. Миний жолоодон явсан машин нь минийх юм. Хохиролд Мөнхмаралд 5.400.000 төгрөг төлсөн. Амь хохирогчийн оршуулгын зардалд 7.700.000 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмон мэдүүлэхдээ: Ц.Э нь миний ганц хүү байсан юм. 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүү маань 20 цагийн үед  найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд гэрээсээ гарч явсан. Би шүүгдэгч Э.Сгаас оршуулгын зардалд 7.700.000 төгрөг авсан. Э.С нь миний хүүгийн багын найз тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч С.Тогтохсүрэн мэдүүлэхдээ: Миний эрүүл мэндэд учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн тул төлбөр нэхэмжлэхгүй гэв.

Иргэний хариуцагч Ж.Эрдэнэтуяа мэдүүлэхдээ: Би осол гаргасан машиныг том хүү Гаваад авч өгч байсан. Гаваа, С нар дундаа тус машиныг ашигладаг. Гарах хохирол төлбөрийг би төлнө гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 7 дугаар сарын 06-ны ...орой 20 цагийн үед манай хүү Э найз Сгийн төрсөн өдөр болж байна, би гарлаа найзуудаараа тэмдэглэх гэж байна гээд явсан. Манай хүүгийн найзууд багаасаа нэг ангид явдаг байсан, бүх найзуудыг нь би  таньдаг, манайхаар орж гардаг хүүхдүүд юм. 7 дугаар сарын 07-ны өглөө 6 цаг 40 минутын үед хаалга тогшихоор нь Эыг байна гэж бодоод хаалгаа нээсэн чинь манай хүүгийн найз Буянравжих эхнэртэйгээ Гэмтлийн эмнэлэг явах хэрэгтэй байна гээд намайг дагуулаад гарсан. Би эмнэлэг дээр ирэхэд манай хүү нас барсан байсан. Ослын талаар миний хүүтэй хамт явсан найзууд нь их зүйл яриагүй, ярьсан ч сайн ойлгоогүй.  Би ганц хүүхэдтэй. Хүүхэдтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан. Миний хүү 12 дугаар дунд сургуулийг төгссөн. 1 дүгээр ангид ороод 11 дүгээр ангиа төгсөөд Мэдээлэл технологийн Хүрээ дээд сургуулийн интернэт бизнес чиглэлээр төгссөн. Эхнэр хүүхэдгүй байсан. Сүүлийн 1 жил ажил хийгээгүй. Багш нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн төлөв томоотой хүүхэд байсан. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дахин өгсөн:

“...Би гомдолтой байна. Жолоочийн зүгээс одоогоор 3.800.000 төгрөг өгсөн. Надад 7.000.000 төгрөгийн хохирол учирсан. Баримтаар хэргийн материалд хавсаргасан. Ганцаараа үлдэж хоцорсон. Сэтгэл С хэцүү байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

2. Хохирогч А.Мөнхмаралын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед найз Тогтохсүрэн над руу залгаад танай гэрийн гадаа ирсэн байна, гараад ир гэсэн. Тухайн өдөр найз Сгийн төрсөн  өдөр болж байсан. Намайг гарахад С машин барьчихсан, Э, Буянравжих нар хамт байсан. Манай гэрээс хөдлөөд Тогтохсүрэнг гэрээс нь авсан. Тэгээд сүлжмэл дээр байдаг Үржинсүрэн, Баасанбаяр хоёртой уулзсан. Тэр хоёр бол эхнэр, нөхөр бөгөөд, өөрсдөө машинтайгаа, бид нар Сгийн машинтай 3, 4 дүгээр хорооллын Ахуй үйлчилгээний төвд караокед орсон. Тэндээ дуу дуулж байгаад Тогтохсүрэн, Э, Буянравжих, Баасанбаяр бид тав 0,5 литрийн савалгаатай нэг шил архи хувааж уусан. 03 цагийн үед гараад Үржинсүрэн, Баасанбаяр хоёрын машинд бид бөөндөө суугаад “Таван шар” луу явсан. Тэгээд Үржинсүрэн, Баасанбаяр нарыг гэрт нь хүргэж өгөөд такси бариад Сүхбаатарын талбай орчим бааранд орох гэсэн боловч хаасан байсан. Бид буцаад нөгөө караокед очиж С машинаа аваад гэр гэртээ харихаар болсон. С машинаа жолоодоод, машины урд суудалд Тогтохсүрэн, хойд талын суудлын голд би, зүүн талд Э суугаад гэмтлийн эмнэлгийн баруун талын замаар явж байснаа санаж байна, өөр зүйл санахгүй байна. Гэмтлийн эмнэлэгт 7 дугаар сарын 11-нд ухаан орсон. Миний биеийн баруун гар булчин хэсгээр хугарсан, тархинд цус хурсан, зүүн шүд, хацар гэмтсэн, аарцаг хугарсан, ахар сүүл хугарсан. Тухайн үед С, Тогтохсүрэн нар хамгаалах бүс зүүсэн байсан. Ард сууж явсан гурван хүн зүүгээгүй байсан. Ойролцоогоор 7.000.000 төгрөгийн зардал гарсан. С 2.000.000 төгрөг өгсөн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дугаар тал),

3. Иргэний нэхэмжлэгч С.Тогтохсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 7 дугаар сарын 06-ны 22 цаг 30 минутын үед намайг гэртээ байхад манай найз Э над руу залгаад Сгийн төрсөн өдөр болж  байна, уулзья гэхээр нь би “орой болсон байна, машингүй байгаа шүү дээ” гэхэд “очоод авья” гэсэн. 23 цаг 40 минутын үед Мөнхмарал, С, Э, Буянравжих дөрөв манай гэрийн гадаа ирэхээр нь би очсон юм. Тэгээд бас нэг найз болох Баасанбаярын гэрийн гадаа “Москва” хороололд очсон чинь Баасанбаяр эхнэр Үржинсүрэнгийн хамт өөр машинтай араас явсан. 3, 4-р хорооллын Ахуй үйлчилгээний тэнд байх нэг караокед шөнийн 1 цаг болж байхад орсон. Тэнд Үржинсүрэн, С хоёр архи уугаагүй, үлдсэн найзууд 1 шил 0,75 литрийн савалгаатай архи хувааж уугаад тэндээс 03 цаг өнгөрч байхад гараад бөөндөө Үржинсүрэнгийн машинд суугаад С машинаа караокены тэнд үлдээгээд Үржинсүрэнгийн гэр лүү явчихаад буцаад Баасанбаярыг аваад эхнэр Үржинсүрэнг гэрт нь үлдээх гэтэл эхнэр нь нөхрөө явуулахгүй гээд байхаар нь тэр хоёрыг гэрт нь үлдээгээд Мөнхмарал, С, Э, Буянравжих бид дөрөв такси бариад талбайн хажуу талын баар руу явсан. Баар хаасан байхаар нь буцаад анхны караоке руу очоод Сгийн машиныг аваад гэр рүүгээ явсан. Тухайн үед С машинаа жолоодоод би хажууд нь суугаад миний ард Э түүний хажууд, голд Мөнхмарал, хамгийн баруун захад Буянравжих суусан явж байсан. Би машинд суугаад доошоо хараад утсаа оролдоод явж байхад хальт зогсох шиг, араас нэг нь бөөлжих гээд байна гэх шиг болсон, яг хэн бөөлжих гээд байсныг мэдэхгүй. Тэгээд 1 дүгээр хорооллын арын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байхад нь би дээшээ харсан чинь яах ийхийн зуургүй замын хашлага очоод мөргөсөн. Би хэсэг ухаан алдсан байсан. Нэг мэдсэн гадаа баахан цагдаа нар ирсэн. Миний биеийн хэвлий, хүзүү, нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа. Бид нар хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна, гэхдээ тийм хурдан яваагүй, зогсоох арга хэмжээ авсан байх, ямарч байсан би урагшаа болоод хамгаалах бүсэндээ баригдаад гарнаас утас мултраад унахаар нь дээшээ харсан чинь юм тулаад ороод ирчихсэн байсан. Гадаа үүр цайчихсан гэгээтэй байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал),

4. Иргэний хариуцагч Ж.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“... Миний нэр дээр “...-20” маркийн ... дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. 2017 оны 9 дүгээр сард Банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч, 2018 оны 02 дугаар сард зээлээ төлж дуусаад автомашинаа нэр дээрээ шилжүүлэх албан бичгээ авсан байсан, шилжүүлж амжаагүй байна. Ослын дараа С над руу залгаад “уучлаарай ээжээ би осол гаргачихлаа” гэж хэлэхээр нь шууд Гэмтлийн эмнэлэг рүү яваад очсон. Авто машинд учирсан хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй, үнэлгээ хийлгээгүй, миний зүгээс автомашины эвдрэлд ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар тал),

-2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн:

“... Би зам тээврийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулж байгаа. Талийгаач Эын гэр бүлд одоогоор 3.500.000 төгрөг, зорчигч Мөнхмаралд бэлэн мөнгө, эм тарианы мөнгө нийлээд 2.150.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар тал),

 

5. Гэрч Э.Буянравжихын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай найз Сгийн төрсөн өдөр байсан. Би ажлаа тараад орой 22 цагийн үед гэртээ ирээд байж байхад С над руу залгаад гараад ир гэхээр нь 23 цагийн үед гараад Э, С нартай уулзсан.  Сгийн машинд суугаад Нарангийн голд очиж Тогтохсүрэн, Мөнхмарал нартай уулзсан. Бид нар 3, 4 дүгээр хорооллын Ахуй үйлчилгээний тэнд байдаг караокед орсон. Тэнд Э, Тогтохсүрэн, Мөнхмарал, Баасанбаяр бид 1 шил 0,75 литрийн савалгаатай архи хувааж уусан. С жолоо барьж байсан болохоор архи уугаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8455 дугаартай дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зам тээврийн осолд орсон гэх.

“...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсэг, зүүн хацрыг хамарсан 11х7см захаасаа шарлаж шимэгдэж буй хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун дээд, доод зовхи, зүүн шилбэний урд дээд хэсэгт 10х7см шар, зүүн нүдний эргэн тойронд захаасаа шарлаж шимэгдэж буй хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун бугалга, тохойд мэс заслын шархтай. Зүүн нүдний алиманд цус хурсан.

Гэмтэл Согог Судалын Төвийн №08885 тоот өвчний түүхээс: Өвчний түүх нээсэн 2019.7.07, Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүд, дух хэсэгт хөхрөлт няцралттай. Зүүн талд хүүхэн хараа өргөссөн, амнаас цус гарна, баруун чихнээс цус гарна...

2019 оны 7 дугаар сарын 07 өдрийн толгойн КТГ-д: Дух ясны зүүн хэсгээс зүүн нүдний ухархайн дээд хана, дотор ханыг дамжин суурь яс турк эмээл, сфинойд синус дайрсан, зүүн нүдний ухархайн гадна хананаас суурь ясны зүүн их далавч чамархай яс дайрсан үйрч бяцарсан олон тооны ясны хэлтэрхийнүүд бүхий цөмөрсөн хугарлуудтай.

Нүүрний зүүн хэсэгт зүүн гайморовын хөндийн урд болон арын ханыг хамарсан цөмөрсөн, зүүн нүдний ухархайн урд доод ирмэг, доод ханын цөмөрсөн зөрөө ихтэй, гадна ханын зөрөө багатай, дотор хана этмойд хөндий рүү бага зэргийн цөмөрсөн зүүн хацар ясны гурвалсан нүүрний яснуудын зүүн хэсгийн нийлмэл хугаралтай. Хамрын зүүн дайвар хөндий, сфинойд, этмойд, духны хөндийнүүдийн салст зузаарсан, цустай. Зүүн духны хажуу хэсэгт 4.6х0.9см хэмжээтэй, зүүн чамархайн урд доод хонхорт 3х2см хэмжээтэй, зүүн зулайн ар хэсэгт 0.5х1.8см,0.8х0.3см тус тус хэмжээтэй хатуу хальсан дээр цус хуралттай. Зүүн духны суурийн хэсэг, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн урд хэсгийг хамарсан 6.2х4.5см хэмжээтэй талбайд зүүн зулайн ар хэсгийн тархины эдэд 0.8х0.7см хэмжээтэй, баруун чамархайн суурийн ар хэсэгт 2.7х2.5см хэмжээтэй цусархаг няцралын голомттой. Тархины эдэд хавантай. ...голын бүрдэл баруун тийш 0.4см орчим хазайсан. Нүүрний зөөлөн эд нилэнхүйдээ, зүүн зовхи, духны зөөлөн эдийг хамарсан зөөлөн эдэд их хэмжээний хаван хавдартай.

2019.7.09-ний өдрийн Аарцаг түнхний үений КТГ-д: Баруун талын умдаг ясны доод салаа симфиз хэсгээр сэлтэрсэн, баруун талын ацетабулын урд ирмэг дайрсан сэлтэрсэн, зүүн талын суудал ясны доод салаа зөрөөгүй, зүүн талын умдаг ясны дээд салаа ацетабулын дээд ирмэг рүү чиглэсэн зөрөөгүй хугарлуудтай. Ууцны 1-5-р нугалмуудын их зүүн талын латерал массууд хугаралтай, хугарлын түвшинд жижиг ясны хэлтэрхийнүүдтэй. 2019.7.09-ний өдөр баруун атгаалын дунд 1/3 хэсгийн зөрөөтэй хугарал засах мэс засал хийгдсэн гэжээ.

ДҮГНЭЛТ:

-А.Мөнхмаралын биед дух яс, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, турк эмээл, зүүн нүдний ухархайн гадна хана, суурь ясны зүүн их далавч чамархай яс дайрсан үйрч бяцарч цөмөрсөн хугарал, зүүн гайморовын хөндийн урд болон арын хана, зүүн нүдний ухархайн доод, гадна, дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн дух, чамархай, зүүн зулайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух, хоёр чамархай, зүүн зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун умдаг ясны доод салаа, баруун сүүжний тогооны сэлтэрсэн хугарал, зүүн суудал ясны доод салаа, зүүн умдаг ясны дээд салааны хугарал, ууцны 1-5-р нугалмын хугарал, баруун атгаалын дунд 1/3 хэсгийн далд, зөрөөтэй хугарал, дух, зүүн хацар, хоёр нүдний зовхи, зүүн шилбэ, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /Шинжээч Ш.Цэцэгмаа /...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дугаар тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 8469 дугаартай дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зам тээврийн осолд орсон гэх.

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн эгэмний дээд хэсгээр 5х3см, хэвлийн урд доод хэсгээр 25х10см, зүүн ташаанд 20х9см, ахар сүүлэнд 6х5см хөх ягаан өнгийн цус хуралтуудтай.

ДҮГНЭЛТ:

-С.Тогтохсүрэнгийн биед зүүн эгэмний дээд хэсэг, хэвлийн урд доод хэсэг, зүүн ташаа, ахар сүүлэнд цус хуралтууд тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /Шинжээч Б.Ариунзул/... “ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 90 дүгээр тал),

 

8.2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэлд:

 “...зүүн нүдний дээд зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, зүүн нүдний гадна булан, хацарт 7х3.5 см хүрэн өнгийн зулгаралттай. Хавирга /зүүн/ 11х5.6 см өнгөц хүрэн өнгийн зулгаралттай, биеийн бусад хэсэгт мэдэгдэх ил гэмтэлгүй, 2 чих, ам, хамраас усархаг шингэн гарсан байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1508 дугаартай дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны замд 2019.7.07-ны өдөр 05 цагийн орчимд ...автомашины жолооч нь бетонон хашлага мөргөж улмаар зорчигч 23 настай Ц.Э нь гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн нас барсан гэх.

-Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд, содон тэмдэг: зүүн нүдний дээд зовхи бага зэрэг хавдартай, хөх ягаан цус хуралттай, зүүн нүдний гадна буланд 0х2х1см, 0.3х0.4см, зүүн шанаа, хацрын хажуу дээд хэсэгт 3х5см, 1х1.5см, 0х2х1.5см, 0.2х2см хүрэн улаан зулгаралт, цус хуралттай, баруун өвдөгт 1х2см, 1х1.5см улаан хүрэн зулгаралттай.

Дотор эрхтнүүдийн шинжилгээ:

Толгойн хуйхны дотор гадаргуу цайвар ягаан, зүүн чамархайн хуйханд 1.5х3см, 0.5х2см улаан хүрэн цус хуралттай, зүүн чамархайн булчинд цус хурсан, ... 4-р ховдолд шингэн цустай, ...тархин дахь голомтот гэмтэл, эмгэг өөрчлөлт: баруун тал бөмбөлгийн чамархай, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн болон суурийн баруун урд ба зүүн дунд, ар хэсгийн аалзан хальсан дор тархмал цус харвалттай, бага тархины орой ба суурь хэсгийн аалзан хальсан доор цус харвалттай, суурь яс: чулуулаг ясны дээгүүр хөндлөн бүрэн салсан хугаралтай, мөн зүүн ухархайн дээд хана, самалдаг яс, суурь ясны зүүн дунд ба баруун ар хонхорын олон салаалсан шугаман хугаралтай.

Цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж шалгахад: Уушги: ...2 уушгины гялтан доор болон эдэд олон тооны цус хуралт, няцралын голомттой. ...баруун дэлбэнгийн ар гадаргууд хальсан /капсул/ доор 1х6см, 1х2см, 0.5х4см хэмжээтэй цус хуралттай. ...”

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

-Хавсарсан гэмтэл: Гавал тархины гэмтэл: суурь ясны хөндлөн салсан хугарал, зүүн ухархайн дээд хана, самалдаг яс, суурь ясны олон салаалсан шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн болон тархины суурийн хэсэг, бага тархины орой ба суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины хажуугийн ба 4-р ховдлын цус харвалт, зүүн чамархайн хуйх, зүүн чамархайн булчингийн цус хуралт.

Цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн гэмтэл: Гол судасны ар хана дагуух болон элэгний ар гадаргуун хальсан доорх цус хуралт, 2 уушгины гялтан доорх болон эд дэх олон тооны цус хуралт, няцрал, зүүн талын 5 ба 9-р хавирга орчмын гялтангийн цус хуралт. Зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, хацрын зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний зулгаралт.

ДҮГНЭЛТ:

-Ц.Эын цогцост дээрх оношинд бичигдсэн хавсарсан гэмтлүүд тогтоогдлоо.   Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай, шинэ гэмтэл бөгөөд нэг цаг хугацаанд үүссэн байх тул дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

-Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй.

-Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

-Талийгаач 2019.7.07-ны 05.50-06.50 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна. /цогцосны гадна үзлэгээр/.

-Талийгаач BIII бүлгийн цустай байна.

-Талийгаачийн цус, цөсөнд шинжилгээгээр спирт илрээгүй. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 129-132 дугаар тал),

 

10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторын шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 3697 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс: ... дугаартай Toyota Prius-20 маркийн автомашин 1 ширхэг.

ДҮГНЭЛТ:

-Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prius-20” маркийн УБВ улсын дугаартай, NHW20-0090833 арлын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

-Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй. Автомашинд үүссэн дээрх гэмтлүүд нь үүсээд удсан гэмтэл байна.

-Toyota Prius-20 маркийн ... улсын дугаартай, NHW20-0090833 арлын дугаартай автомашины эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.

-Тоормос шингэн дамжуулгатай, ABS системээр тоноглогдсон. Зүүн урд тоормосны эд ангийн битүүмж алдагдсан, автомашины хөдөлгүүр асаж автомашин явах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны механизмуудын ажиллагааг шалгах боломжгүй.

-Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгүүр асаж автомашин явах боломжгүй тул тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй. /Шинжээч С.Дарханбаатар/. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 99-125 дугаар тал),

 

11. 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 05 цаг 18 минутад дуудлага хүлээн авсан лавлагаа, 05 цаг 28 минутад Зам тээврийн осол, хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-10 дугаар тал),

12. Шүүгдэгч Э.Сгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (О хувь), гэрэл зураг (хавтаст хэргийн 149 дүгээр тал),

 

13. 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 05 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны замд Т.Приус 20 маркийн 5025 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хажуугийн хашлагатай мөргөж зорчигч  Ц.Э нас барсан хэрэгт “...хэргийн газрын зүүн хойно байрлах Вьетнам авто засварын газрын хяналтын камерын бичлэг...”-т үзлэг хийхэд:

 “...Бичлэгийн дээд талд 2019-07-07 05-20-00 гэсэн он цагийн бичвэртэй байв. Бичлэгт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг 32 дугаар хороо явах тахир, хоёр талаараа бетонон хашлагатай, аспалтан, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ бүхий зам байв. Бичлэгийн 05-20-48 секунтэд тухайн замаар ертөнцийн зүгээр зүүн урдаас баруун хойшоо чиглээд цагаан өнгийн “Приус 20” маркийн автомашин явж байгаад ертөнцийн зүгээр замын баруун талын хашлагыг зүүн урд хэсгээрээ мөргөөд зогсов. ...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дүгээр тал), уг бичлэг бүхий компакт дискийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 17 дугаар тал),

 

14. Амь хохирогч Ц.Эын нас барсны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 26 дугаар тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонгийн оршуулгын зардал нэхэмжилсэн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 29-47 дугаар тал),

-Шүүгдэгч Э.Сгаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонд оршуулгын зардалд 7.700.000 төгрөг нөхөн төлсөн талаар нотариатаар гэрчлүүлсэн баримт (хавтаст хэргийн 202 дугаар тал),

 

15. Хохирогч А.Мөнхмаралаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 53-56 дугаар тал),  “УБТ” ХХК-ний 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 69/19 дугаартай “...А.Мөнхмарал /ТА97012209/ нь тус компанид нягтлангийн ажилтай тухай. ...” тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дугаар тал), хохирогч А.Мөнхмаралын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 167-194 дүгээр тал), шүүгдэгч Э.С нь хохирогч А.Мөнхмаралын эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 5.400.000 төгрөг төлсөн тухай нотариатаар гэрчлүүлсэн баримт (хавтаст хэргийн 203 дугаар тал), 

 

16. 5025 УБВ улсын дугаартай “Toyota Prius” маркийн эзэмшигчээр “Эм Эф Ай” ХХК өмчлөлд бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 158 дугаар тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

17. Гэрч Б.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“... Э.С нь миний эгчийн хүүхэд байгаа юм. 1996 онд 1 настай байхаасаа над дээр өссөн. 12-р сургуульд ороод тэндээ 10 жилийн боловсрол эзэмшээд Үндэсний их сургуулийн Хүнсний технологичийн ангид 2 жил сураад сургуулиас гарсан. Одоо төрсөн ах Гаваатай хамт Нисэхийн жаалууд гээд боксын дамжаа ажиллуулдаг. Осол гарсан тэр дороо надруу залгаад уучлаарай гээд уйлаад байсан, бас намайг ээж гэж дууддаг юм. Тэгээд би замын цагдаа дээр очсон. ...Тухайн үед жолоодож байсан машин нь манай эгч Эрдэнэтуяагийн машин юм. Уг нь Сд авч өгсөн. Машин авах өдөр нь С бичиг баримтгүй явсан учраас эгч өөрийнхөө нэр дээр авсан. С жолооч болоод 4-5 жил болж байна. ...тэр үед болгоомж алдсан байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар тал),

 

18. Гэрч Э.Гаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...Э.С миний дүү байгаа юм. ... Осол гарсны дараа хамгийн түрүүнд өглөө 06 цагийн үед надруу залгаж энэ хэргийн талаар мэдсэн. Тэгээд би ослын газар очсон чинь өөдөөс С хэмжилт хийгээд машин ачаад явсан гээд алхаад ирж байсан. Тухайн үед осол гаргасан машин нь манай ээжийн нэр дээр байдаг гэр бүлээрээ унадаг машин байсан юм. С 2013 онд ...жолооч болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),

19. Шүүгдэгч Э.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 155 дугаар тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 195 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 152 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 153 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 154 дүгээр тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 156 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 159 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу  цугларсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх нотлох баримтаар үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.С нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны замд 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 05 цаг 05 минутын үед 5025 УБВ улсын дугаартай “...” маркийн автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”;

-12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуугийн бетонон хашлагыг мөргөж зорчигч Ц.Эын амь насыг хохироож, А.Мөнхмаралын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Э.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төөлөлөгчийн өмгөөлөгч С.Одгаригаас “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө нөхөн төлсөн тул тусгайлан гаргах саналгүй. Өмгөөлөгчийн хөлсийг хохирол төлбөр төлөгдөөгүй гэж үзэх шаардлагагүй, төлөхөө илэрхийлсэн тул иргэний журмаар нэхэмжилж болно” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгч Э.С гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Сгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Сг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч уг яллах дүгнэлтээр “...шүүгдэгч Э.Сг тээврийн хэрэгслийн хурдыг ...Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлсэн, эсхүл хот суурингийн замд тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа тогтоосон хязгаар дотор хурдыг тохируулан явахдаа хурд хэтрүүлсэн” гэж буруутгаж байгаа эсэх үндэслэл нь тодорхой бус байна.

Нөгөө талаас шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хэрэг учрал болох үед шүүгдэгч Э.Сгийн жолоодон явсан 5025 УБВ улсын дугаартай ... маркийн автомашинд зорчин явсан иргэний нэхэмжлэгч С.Тогтохсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хурдын талаар тодорхойлж мэдүүлэхдээ “Хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна, гэхдээ тийм хурдан яваагүй” гэж мэдүүлсэн, мөн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “тоормосны мөр байхгүй” гэж тэмдэглэгдсэн байх ба, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн техникийн шинжээчийн 3697 дугаартай дүгнэлтэд “... автомашин явах боломжгүй тул тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй....” гэсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.С нь 5025 УБВ улсын дугаартай “...” маркийн автомашиныг жолоодон явахдаа “хурд” хэтрүүлсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй атлаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар буруутгасныг үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Харин хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.С нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны замд 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 05 цаг 05 минутын үед 5025 УБВ улсын дугаартай “...” маркийн автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуугийн бетонон хашлагыг мөргөж зорчигч Ц.Эын амь насыг хохироосон, мөн зорчигч А.Мөнхмаралын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь :

-2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 05 цаг 18 минутад дуудлага хүлээн авсан лавлагаа, 05 цаг 28 минутад Зам тээврийн осол, хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-10 дугаар тал),

- цогцосны гадна 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),

-хэргийн газрын зүүн хойно байрлах “Вьетнам”  авто засварын газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд “...Бичлэгийн дээд талд 2019-07-07 05-20-00 гэсэн он цагийн бичвэртэй байв. ...Бичлэгийн 05-20-48 секунтэд тухайн замаар ертөнцийн зүгээр зүүн урдаас баруун хойшоо чиглээд цагаан өнгийн “Приус 20” маркийн автомашин явж байгаад ертөнцийн зүгээр замын баруун талын хашлагыг зүүн урд хэсгээрээ мөргөөд зогсов. ...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дүгээр тал),  уг бичлэг бүхий компакт дискийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 17 дугаар тал),

- Амь хохирогч Ц.Эын нас барсны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 26 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1508 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 129-132 дугаар тал),

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 7 дугаар сарын 06-ны ...орой 20 цагийн үед манай хүү Э найз Сгийн төрсөн өдөр болж байгаа би гарлаа найзууд тэмдэглэх гэж байна гээд явсан юм. ...7 дугаар сарын 07-ны өглөө 6 цаг 40 минутын үед хаалга тогшихоор нь ...хаалгаа нээсэн чинь манай хүүгийн найз Буянравжих эхнэртэйгээ ирсэн, гэмтлийн эмнэлэг явах хэрэгтэй байна гээд намайг дагуулаад гарсан. ...эмнэлэг дээр ирэхэд манай хүү нас барсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),  

-Хохирогч А.Мөнхмаралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед намайг гарахад найз С машин барьчихсан, Э, Буянравжих нар хамт байсан. ...Сгийн машинтай 3, 4 дүгээр хорооллын Ахуй үйлчилгээний төвд караокед орсон. ...С машинаа аваад гэр гэртээ харихаар болсон. С машинаа бариад, урд нь Тогтохсүрэн, хойд талын голд би, зүүн талд Э суугаад гэмтлийн эмнэлгийн баруун талын замаар явж байснаа санаж байна. ...Миний биеийн баруун гар булчин хэсгээр хугарсан, тархинд цус хурсан, зүүн шүд, хацар гэмтсэн, аарцаг хугарсан, ахар сүүл хугарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8455 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дугаар тал),

 

-Иргэний нэхэмжлэгч С.Тогтохсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... С машинаа жолоодоод би хажууд нь суугаад миний ард Э түүний хажууд, голд Мөнхмарал, хамгийн баруун захад Буянравжих суугаад 1-р хорооллын арын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байхад нь би дээшээ харсан чинь яах ийхийн зуургүй замын хашлага очоод мөргөсөн. ...Миний биеийн хэвлий, хүзүү, нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 8469 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 90 дүгээр тал),

 

- Гэрч Э.Буянравжихын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай найз Сгийн төрсөн өдөр байсан. ...23 цагийн үед гараад Э, С нартай уулзсан. Сгийн машинд суугаад Нарангийн голд очиж Тогтохсүрэн, Мөнхмарал нартай уулзсан. Бид ...Ахуй үйлчилгээний тэнд байдаг караокед орсон. Тэндээ ...бид нар 1 шил 0,75 литрийн савалгаатай архи хувааж уусан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар тал),

-Гэрч Б.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...С ....осол гарсан тэр дороо над руу залгаад уучлаарай гээд уйлаад байсан, ...Тэгээд би замын цагдаа дээр очсон. ...тэр үед болгоомж алдсан байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар тал),

-гэрч Э.Гаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Э.С миний дүү байгаа юм. ... Осол гарсны дараа хамгийн түрүүнд өглөө 06 цагийн үед надруу залгаж энэ хэргийн талаар мэдсэн. Тэгээд би ослын газар очсон чинь өөдөөс С хэмжилт хийгээд машин ачаад явсан гээд алхаад ирж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),

-Иргэний хариуцагч Ж.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Ослын дараа С над руу залгаад “уучлаарай ээжээ би осол гаргачихлаа” гэж хэлэхээр нь би шууд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.С нь “машинд явж байсан хүмүүсийн нэг нь баруун баруун гэхээр нь баруун талаас юм гарч ирсэн юм болов уу гээд нөгөө тал руу дарахад хашлага мөргөсөн” гэж мэдүүлэх ба тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь жолооч замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдалтай явсны улмаас тус гэмт хэрэг гарсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Ц.Эын амь нас хохирсон, хохирогч А.Мөнхмаралын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүх улсын яллагчын дүгнэлтээс шүүгдэгч Э.Сг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн гэх хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Э.Сг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар Стай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

Шүүгдэгч Э.С нь “Эм Эф Ай” ХХК-ний эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй  “... 20” маркийн 5025 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн осол үйлдсэн байна.

Хэрэгт цугларсан баримтаар иргэн Ж.Эрдэнэтуяа нь “...дээрх машиныг барьцаалан  “Эм Эф Ай” ХХК-иас зээл авсан, 2018 оны 02 дугаар сард зээлээ төлж дууссан, автомашинаа өөрийн нэр дээрээ шилжүүлэх албан бичийг хүлээн авсан боловч шилжүүлж авч амжаагүй байсан талаар шүүхэд мэдүүлсэн, мөн энэ талаар албан бичиг авагдсан байх бөгөөд, зээлдүүлэгч байгууллагын өмнө хүлээсэн хэлцлийн үүрэг дуусгавар болсон хэдий ч автомашины өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан байх тул Иргэний хуулийн 89.3-т заасан шууд бус эзэмшигч гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэсэн заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Эрдэнэтуяаг тус хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх ба, бодитоор тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан, мөн шүүгдэгч Э.Сд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн этгээд байх тул эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд гэж үзнэ.  

Шүүгдэгч Э.Сгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эын амь нас хохирсон, хохирогч А.Мөнхмаралын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч С.Тогтохсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонгоос оршуулгын зардалд нэхэмжилж хэрэгт 7.696.234 төгрөгийн баримтыг ирүүлснээс 7.700.000 төгрөгийг, хохирогч А.Мөнхмаралаас 3.173.635 төгрөгийн баримт хэрэгт ирүүлснээс 5.400.000 төгрөгийг шүүгдэгч Э.С, иргэний хариуцагч Ж.Эрдэнэтуяа нар нь төлсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч, иргэний хариуцагч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин иргэний нэхэмжлэгч С.Тогтохсүрэн нь “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг, мөн хохирогч А.Мөнхмарал нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэж заасан.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хуулиар олгогдсон эрхийн хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ  “...шүүгдэгч Э.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Одгаригаас: Шүүгдэгчийг заавал хорих ялаар шийтгэж эрх зүйн байдлыг нь хүндрүүлэх шаардлагагүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг шүүх анхаарч үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэж өгнө үү гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргалаас: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Тус гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй,  болгоомжгүйгээр үйлдэгддэг. Бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Мөн шүүгдэгч Э.С нь гэм  буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Э.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн зардлыг баримтын хүрээнд төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч шүүгдэгч Э.Сг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой.

Нөгөө талаас шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэх учиртай бөгөөд, тухайн хэргийн хувьд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хувьд нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, ингэхдээ олон тооны гэмтлүүд учирсан байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Э.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргалын гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй болно.

 

4.Бусад асуудлаар:

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт хавсарган ирүүлсэн Э.Сгийн 926752 дугаарын жолооны эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт диксийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 1, 4,  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Эын Сг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч,  1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд оногдуулсан 1 жил (нэг) 3 (гурав) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч Э.С, иргэний хариуцагч Ж.Эрдэнэтуяа нар нь энэ тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмон, хохирогч А.Мөнхмарал нарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч С.Тогтохсүрэн нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонгийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 1.000.000 (нэг сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар хохирогч А.Мөнхмарал нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

   8.Шүүгдэгч Э.Сгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 926752 дугаарын үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

   9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Сд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АЛТАНТУЯА