Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 955

 

 

                                                           

 

 

 

   

    2019        12          12                                2019/ШЦТ/955

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Улсын яллагч Б.Бүжинлхам,

Шүүгдэгч А, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Нарантуяа,

Шүүгдэгч Д, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав,

Шүүгдэгч У., түүний өмгөөлөгч А.Золжаргал, Б.Билгүүн,

Орчуулагч: Б.Мягмардорж, О.Мөнгөндолгион нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анози Дарлингтон Дон, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Уранчимэгийн  нарт холбогдох эрүүгийн 1902 000480032 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн,1988 оны 07 сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн захиргааны мэргэжилтэй, эрхлэсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдон шалгагдах хүртлээ Монгол Улсад 2016.10.30-ний өдөр ОХУ-аас 30 хоногийн аялал /жуулчлал/, суралцагч /оюутан/-ны визээр орж ирсэн, “Тольт” бүрэн дунд сургууль, “Up Line” гадаад /англи/ хэлний сургалтын төв, “Ханну” гадаад /англи/ хэлний сургалтын төвд Принц Шон Азелотти /Prince Sheun Azelotty/ гэх хуурамч нэрээр ажиллаж байсан /, БГД-ийн 11-р хороонд байрлах “Монголын Үндэсний Их Сургууль”-ийн оюутны дотуур байрны 03 тоот, СХД-ийн 29-р хороо 131/2-4 тоотод түр оршин суух хаягтай, Монгол улсад урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А /паспортын дугаар: ..........

2. Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн,1985 оны 12 сарын 05-ны төрсөн, эрэгтэй, Монгол Улсад 2019 оны 01 сарын 10-ны өдөр ОХУ-аас 30 хоногийн аялал /жуулчлал/-ын визээр орж ирсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Монгол улсад урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д, /паспортын дугаар: ............

3. Монгол Улсын иргэн1988 оны 09 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн30 настай ,эмэгтэй дээд боловсролтой, худалдааны зөвлөх мэргэжилтэй,Мөнгөн завъяа дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг, ам бүл 7ээж, эгч дүү, 2 хүүхдийн хамт, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Тагнуулын 25 дугаар байрны 59 тоотод оршин суух хаягтай ,ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт У  /регистрийн дугаар у................

/Холбогдсон хэргийн талаар/

 Шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн А й бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

мөн А Г. нартай  бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрын 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан,  

Шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн А нь А- тай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 А, У. нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрын 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

Шүүгдэгч У. нь А, Анартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрын 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А-тай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсоноор ял сонсгож ирснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Д-ы энэ хэрэгт дээрхи үйлдлийг нотлогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзсэн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар уг үйлдэлд оролцсон, тус хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт авагдаагүй  тул түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн А Oluwaseun Azeez нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

мөн Анози Дарлингтон Дон /Aнартай  бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрын 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан,   

Шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Ань А, У. нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрын 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

Шүүгдэгч У. нь А, А нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрын 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Намайг Адикола гэж дууддаг. Намайг сургалтын төвд байхад цагдаа нар шууд баривчилсан. Тухайн үед миний нэрийг асуугаагүй. Би хуурамч нэр ашиглаагүй. Миний фэйсбүүк нэрээр намайг хуурамч нэр ашигласан гэж хэлээд байна. Улсын яллагчийн гаргасан дүгнэлт дээр миний урьд өгсөн зарим мэдүүлэг бичигдээгүй байна. Мөн миний гар утсыг хураасан талаар тэмдэглээгүй байна. 1 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ Донтой цуг байсан. Тэр өдөр би хичээлтэй байсан. Тухайн өдөр Дон Оросруу явна гэж хэлсэн. Гэнэт яараад явсан ийм төлөвлөгөө байгаагүй гэж хэлсэн. Тэр өдөр надруу шуудангаар бэлэг явуулсан гэж хэлсэн. Тэр өдөр цагдаа намайг баривчлах хүртэл надтай хамт байсан. Цагдаа ирэхэд шуудангаар бэлэг ирсэн гэхэд тэрийг авчихаад явсан. Надтай хамт байхдаа баривчлагдана гэдгээ мэдээд явсан байх гэж бодож байна...” гэв

Шүүгдэгч Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайн Дон гэдэг. Би Нигер улсын иргэн орос эхнэртэй гэр бүл болж Орос улсад гэрлэлтээ бүртгүүлсэн. Орос улсад байсан миний визны хугацаа дууссан учир сунгах гэж гарах шаардлагатай болсон. Нигер улсруу явах зардал өндөр байсан учир виз сунгах гэж Монгол Улсад ирсэн.  2018 оны 10 дугаар сарын 10-нд анх Монголд ирсэн. Оросын элчин миний визийг 8 хоногоор сунгасан учир би 8 хоног Монголд байсан. Би 7 дахь өдөр нь Шонтой уулзсан. 8 дахь өдөр нь би Монголоос Оросруу буцсан. 2 дахь удаагаа Монголд ирсэн шалтгаан Оросын элчин сайдын яамнаас урт хугацааны виз авах тул хилээр гарах хэрэгтэй гэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2 дахь удаагаа Монголд 30 хоногийн визтэй ирсэн. Яагаад тодорхой хугацаа зарцуулсан бэ гэхээр визтэй холбоотой хугацаа надад хэрэгтэй байсан. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр визны урилга ирсэн. Шоны гэр Оросын элчин сайдын яамтай ойрхон учир гэрт нь хоносон. Тэр өдөр Шон болон түүний найз бүсгүйтэй хоол идэж Оросын элчин явсан. 1 өдрийн дотор виз гарна гэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр миний визний хугацаа дуусна. Шон болон түүний найзуудтай хамт байхад Шон байрны түлхүүр өгсөн. Байранд байхад цагдаа дайрсан. Би цагдаа гэж мэдээгүй. Намайг Азеезыг таних уу гэсэн. Би түүнийг Шон гэж л мэднэ. Би Орос улсын элчин сайдын яам явах замдаа такси дуудсан. Би Шоны тухай багш гэдгээр нь мэднэ. Би ямар ажил хийдэг болон бусад талаар мэдэх зүйл байхгүй ...” гэв

Шүүгдэгч У. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Донтой 10 дугаар сарын 13-ны орой эхнэртэйгээ явж байхад нь танилцсан. Урд нь манай найз “...Монголд манай Нигер найз очно гадуур дагуулж явах хэрэгтэй байна дагуулж явах хүн байна уу?”... гэж асуусан. Би эхнэртэйгээ хамт байгаа юм байна гээд очтол Азеезтай хамт байсан. 10  дугаар сарын 14-нд танилцаж Тэрэлж явж зугаалсан. Тэрнээс хойш холбоогүй байсан. Дараад нь 12 дугаар сард Төрөө надруу залгаад юманд яваад өгөөч гэж гуйсан. Төрөө миний утсаар нэг хүн рүү ярьсан. Машинд байхад Азеез орж ирсэн. Нэг юм өгсөн. Юу гэдгийг би мэдээгүй. Мөрдөгч намайг хар тамхины хэрэгт орооцолдсон гэж хэлээд доромжилсон. Би энэ хүмүүстэй холбоогүй. Хааяа зурвас бичдэг байсан. Урьд нь энэ хоёр хар тамхины талаар ярьж байгаагүй ...” гэв

  Шүүгдэгч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:      “...Бараг жилийн өмнө Тэгээд Дон надаас чи хар тамхины талаар мэдэх үү, Монголд сонирхдог хүмүүсийг мэдэх үү гэж байсан, би тэгэхэд нь багшлахаас өөр зүйл мэдэхгүй гэж байсан...”, “...танилцсан өдрийнхөө маргааш нь Доны зочид буудалд хүрээд ир гэхээр нь очтол Монголд хар тамхины бизнес хийвэл ямар вэ? гэж асууж байсан би тэр талаар мэдэхгүй гэж хэлсэн. Дон надтай дотносоод ирсэнийхээ дараа хар тамхины бизнесдээ намайг ашиглах сонирхолтой болж эхэлсэн гэж сүүлд бодохдоо ойлгож эхэлсэн. Анх Донтой танилцаж байхад хамт ирсэн нэг эмэгтэй нь одоо бодохоор Санни / Sanny/ гэх эмэгтэй байсан. Тэгээд танилцсанаас хойш 3-4 сарын дараа Дон Санни гэх эмэгтэйтэй өөрөө холбоо бариад надад хаана уулзахыг нь хэлж өгөөд явуулдаг байсан. Би урьд нь “Кокайн” гэдэг хар тамхины талаар сонсож байсан. Түүнээс биш ямар нэгэн өөр хар тамхины талаар мэддэггүй байсан. Тэгтэл Дон нэг өдөр Саннид аваачиж өг гээд гаднаасаа харагдах боломжгүй жижигхэн асаагуур хайрцаг шиг зүйл өгч явуулж байсан. Би Санни гэх эмэгтэйтэй Донтой анх уулзсан өдрөө танилцсан. Дараа Санни бас өөр хоёр эмэгтэйтэй хөдөө явсан...”, “...2018 оны 08, 09 сарын үед байсан. Дон 3-4 удаа Саннид маш жижигхэн зүйл өгч явуулдаг байсан...”, “...Миний биеэс гарсан бодисыг Москва хороололд байдаг гэрээсээ олсон. Тэр үед Дон манай гэрт амьдардаг байсан. 2019 оны эхээр олсон”, “...Анх бол Дон өөрийгөө бизнесмен импорт, экспорт хийдэг гэж байсан. Юу импорт, экспорт хийдэг вэ гэхэд бүх төрлийн зүйлийг гэж хэлж байсан. Дараа нь хэдэн сарын дараа Санни эмэгтэйд юм хүргээд өгөөч гэж байсан. Би тухайн үед ямар учиртай зүйл болохыг мэдээгүй. Тэгээд 1-2 удаа хүргэж өгснийхөн дараа надаар хар тамхи зөөлгүүлээд байгаан биш үү гэж өөрөө бодсон. Хүнд юм бол биш жижигхэн л зүйл байдаг байсан. Дон яагаад надаар хүргүүлдэг байсан гэдгийг мэдэхгүй байна. Намайг хүргээд өгчих гэхээр нь зөвшөөрдөг байсан. Би Саннид Донын тэр зүйлийг өгөхөд хариуд нь ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй.Саннитай бол энд тэнд машинд уулзаж л өгдөг байсан...”, “...Мөн хаанаас яаж оруулж ирсэн талаараа ярьдаггүй...”, “...Би Саннитай 2-3 удаа уулзахдаа хар тамхины талаар ярилцаж байгаагүй...”, “...Дон Санни хоёр л хоорондоо харилцдаг байсан. Дон Орос явчихаад Монголд буцаж ирэхдээ буудалд баймааргүй байна. Танайд хэсэг хугацаанд байж болох уу гээд миний сургуулиас түрээслэж өгсөн Москва хорооллын байранд түр сууж байсан...”, “...Би он сар өдөр тогтоохдоо муу. Би өмнө нь Монголд явж байхдаа танилцаж байсан хар залууг “IGBO” гэдэг. Тэр өдөр “IGBO” надруу яриад илгээмж явуулах талаар яриад байсан. Харин Дон “IGBO” хоёр холбоотойг мэдэхгүй байсан.Тэр өдөр Дон бас өнөөдөр заавал буцах ёстой гээд байсан би тэр хоёрыг холбоотой гэж байж магадгүй гэж бодсон. Би бусдад мөс худалдаалаагүй Доныг Саннид аваачаад өг гэхээр нь өгдөг байсан...”, “...Би таньж олуулах үед Санни гэх эмэгтэйгийн ерөнхий төрөхөөр шууд таньсан. Тийм ч өндөр биш намхан биш, нүүр царайгаар нь шууд таньсан...”, “...Миний биеэс гарсан бодисыг Москва хороололд байдаг гэрээсээ олсон.Тэр үед Дон манай гэрт амьдардаг байсан. 2019 оны эхээр олсон. Надад бол өгч байгаагүй. Саннид өг гэсэн юм нь цагаан зүйл байсан...”, “...Дон 3-4 удаа Саннид маш жижиг зүйл өгч явуулдаг байсан. ” гэх /хх-ийн 3-р хавтас 195-198х/,

Шүүгдэгч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би хамгийн анх 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байсан байх тодорхой сайн санахгүй байна. Монгол улсад би Орос улсын Улаан-Үүд хотоос Монгол Улсад ирж Орос улсын Виза хүсэхээр ирсэн. Би Монголд ирэхдээ эхнэр Аня Сергеевна Анозиегийн ирсэн намайг намайг виз хүсэх хүртэл Монголд хамт байж байгаад түрүүлээд явсан. Би Оросын Холбооны Улсад эхнэрийн хамт түр оршин суудаг учир хамгийн ойр улс Монгол улсад ирж визээ 3 сараар сунгуулаад буцах гэж ирсэн. Эхнэр бид 8 хоног буудалд байж байгаад Орос улсын визээ сунгуулаад буцсан. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр визны 3 сарын хугацаа дууссан учир дахин сунгуулахаар Монгол улсад орж ирсэн.Би хамгийн сүүлд ирэхдээ ганцаараа ирсэн. Манай эхнэр төрөөд хүүхэд 5 сартай байсан учраас хүүхдээ хараад гэртээ үлдсэн. Би Монголд ирээд Шонтой /Адекола Олавасен Азеез/ тай танилцсан. Би Шонтой яаж танилцсан гэдгээ эхлээд ярьж өгье. Монголд анх визээ сунгуулахаар эхнэртэйгээ ирээд вокзал орох гээд такси бариад явж байхад нэг хар хүн зам гараад явж байхаар зогсоод уулзтал Нигер улсаад хоёулаа ирсэн гэхдээ хоёр өөр хотоос ирсэн гэдгээ мэдэглцээд танилцсан. Тэгээд ресторанруу ороод хоол идсэн. Тэгээд энд яах гэж ирсэн гэхээр нь визны асуудалтай ирсэн гэж хэлсэн. Буудалд байхдаа бид хоёр утсаараа ярилцдаг байсан. Тэгээд бид 2 дахь удаагаа Монголд ирэхдээ Шонруу өөрөө залгасан. Би яагаад Шонруу залгасан гэхээр виз мэдүүлэхээр урилга нь 20 хоногийн дараа ирдэг олон хонох байсан учраас Шон руу залгаж холбогдсон. Би Шонтой Москва хороололд хамт байдаг байсан. Шон Москва хороололдоо байдаггүй ерөнхийдөө найз охиныдоо байдаг байсан. Ирж очин байдаг байсан. Би Шоны түрээсэлдэг байсан Москва хороололд 3 Хятад охинтой байдаг байсан. Би өөрөө нэг өрөөнд ганцаараа байдаг байсан. Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монголд ирээд Шоны гэрт байх хугацаандаа зөвхөн ажиллах үндэс байхгүй зөвхөн визээ хүлээгээд байдаг байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Шонийн /Азеез/ гэрт найз охин Чойма Изичукву Чойма Фавор Адиоди Елижах Оладапо нартай хамт хоносон. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өглөө Шонтой хамт Москва хороололруу такси бариад визны материалуудаа авахаар явсан. Шоны ажил нь Москва хороололтой ойрхон байдаг учраас тэндээ үлдсэн. Тэгээд би ганцаараа Оросын илчин рүү явсан тэнд очиж виизны мөнгө тушаачихаад буцаж гараад Москва хороолол явах гээд Шонруу залгатал утсаа авахгүй байсан тэгэхээр нь Москва хороолол орох гээд явж байхад 4 цагдаа намайг барьж газар унагаад баривчилсан. Би тухайн үед яагаад намайг баривчилсан гэдгийг ойлгоогүй...” гэх /хх-ийн 213-245х/,

     Шүүгдэгч У. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 сарын сүүлээр “Мах mall” дэлгүүрийн гадаа , 56-86 гэх цагаан өнгийн “SAI” гэх машинд байгаа талаараа хэлээд тасалсан...удалгүй миний машины арын хаалгыг татаад хүн орж ирэхээр нь хартал Тэрэлж рүү хамт явсан хар арьстай залуу мөн байсан, ингээд машинд суугаад хойно сууж байсан Төрөөд нэг зүйлийг өгөөд надтай мэндэлчихээд буугаад явчихсан...надад сонин санагдсан учир нь Төрөөтэй уулзахаас өмнө Төрөө нь надтай утсаар холбогдоод чи надад хэдэн зүйлийг орчуулаад өгөөчээ гэж хэлээд “зээлээр өгчих, дараа 7 хоногт  өгчихнө, надад итгэ, гуйж байна “гэх мэт утгатай өгүүлбэрүүдийг орчуулаад явуулаад өгөөч гэж утсаараа яриад гуйхаар нь би тэгье гээд хэлсэн...Түүнээс хойш 14 гаран хоногийн дараа над руу Дон гэх залуу нь өөрийнхөө хаягнаас найзтайгаа холбогдож, найзаасаа миний мөнгийг авч өг гэсэн утгатай мессеж явуулахаар нь Төрөө гэх залуу миний найз биш, Ээгий гэх залуутай холбогдож, Төрөөтэй холбогд гэсэн утгатай мессеж явуулсан...Миний Sunny гэх хаягыг надаас өөр хүн ашигладаггүй нууц үгийг нь надаас өөр хүн мэдэхгүй...давхар ашигладаг хүн байхгүй...” гэх /4 хх18-19х/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ”...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Самбуугийн гудамжны 13/2 Глобал бизнес төвийн 1 дүгээр давхарт 101 тоот гэсэн хаалган дээрээ UPLINE Англи хэлний сургалтын төв гэсэн хаягтай албан тасалгаа ...буйдан дээр “THAILAND POST” гэсэн бичиглэлтэй амсар хэсгүүдийг шаргал өнгийн наалдамхай туузаар наасан хайрцаг байна...Уг хайрцгийг БННигер улсын иргэн Prince Azelotty Sheun нь миний эд зүйл гэж хэлсэн тул өөрийг нь оролцуулан задлаж, доторх эд зүйлд үзлэг хийхээр тогтов. Задлахад Хятад үсэглэл бүхий бичигтэй загасны дүрслэлтэй улаан өнгийн нарийн хайрцаг 3 ширхэг гарч  ирснийг №24, №16, №17 гэж дугаарлан эхнээс нь задлав. №24 гэж дугаарласан хайрцгийг залахад 2 талдаа хатуу хөндий хуванцар труба мэт зүйлд ороосон загас, хятад үсэглэл бүхий дүрслэлтэй улаан өнгийн бичээс мэт зүйл байх бөгөөд 2 талд нь байх шар өнгийн тагтай хөндий хуванцар зүйлийн 1 талын тагийг онгойлгоход амсар хэсэгт 00 цаас чихсэн байдалтай, 00 цаас авч үзэхэд дотор нь цагаан өнгийн талсталаг хэлбэртэй мөс мэт зүйл байх ба цагаан өнгийн цаасан дээр асган үзэхэд мөс мэт зүйл байна. Уг мөс мэт зүйлийг багажаар шалгахад сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрсэн бөгөөд жинлэхэд 40,7 граммыг зааж байсныг хураан авав...41,6 грамм, ...32,3 грамм ...36,6 грамм...38,6 грамм...44,7 грамм байсныг дугаарлан хураан авав... Илгээмжийн хайрцагт дээрх хайрцагнаас гадна жижиг хэмжээтэй 4 ширхэг улаан өнгийн ...хайрцаг ...20 гэж дугаарласан хайрцгийг задлахад дотор нь цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл байх бөгөөд багажаар шалгахад метамфетамины агууламж илэрч байна...жинлэхэд 23,8 грамм зааж байсныг уутанд хийж бэхжүүлж авав...” гэсэн /хх-ийн 1-р хавтас 45-60х/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл,”...Мөн түрийвчний нарийн карт хийх тасалгаанаас багцалж дөрвөлжин хэлбэрт оруулж хуйлсан 1 төгрөгийн ...дэвсгэрт байх бөгөөд задлан үзэхэд дотор нь 7*5 см-ийн хэмжээтэй зиплок түгжээтэй ууттай цагаан өнгий нунтаг зүйл байх бөгөөд уг зүйлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх багажаар шалгахад сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрч байна. Уг зүйлийг...жин дээр жинлэхэд 0,8 граммыг заав. Уг зүйлийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа...”гэсэн /хх-ийн 1-р хавтас 77-78х/,

А-ийн биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 1-р хавтас 79-80-р хуудас /,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 1-р хавтас 81-97/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол “Эрүүгийн 1902000480032 дугаартай хэргийн эд мөрийн баримт болох Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олувасеум Азеез /Adekola Oluwaseum Azeez/-аас хураагдсан:

1. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал бизнес” центрийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд үзлэг хийж хураан авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм сэтгэцэд нөлөөт бодисоос:

№24-1 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “24-1, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№24-2 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “24-2, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№20 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “20, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№17-1 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “17-1, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№17-2 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “17-2, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№16-1 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “16-1, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№16-2 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “16-2, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанддээжлэн авсан метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисууд,

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Адекола Олавасен  Азеез /Adekola Oluwaseun Azeez/-ийн биед үзлэг хийж хураан авсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0,8 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис,

Хэргийн газарт үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан “Sukhbaatar district 1 khoroo post office Ab Floor 14,door 2, Ulaanbaatar Mongolia name URANCHIMEG, Phone number-80200474 post kod 14201 гэх дугаар илгээмжийн хаягтай, “EE 1672 4542 2 ТН, THAILAND гэх Тайланд бичиглэлтэй, 20190128 гэх Гаалийн ерөнхий газрын тэмдэгтэй улаан өнгийн цаасан хайрцаг. Уг цаасан хайрцаг дотор байсан улаан өнгийн Хятад ханз үсэг бүхий бариултай даавуун зүйл 7 ширхэг,

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А-ийн биед үзэг хийж хураан авсан биет нийт 3165 ам. доллар, МУ-ын мөнгөн дэвсгэрт биет 2,180,000 төгрөг /хоёр сая нэг зуун наян мянган төгрөг/ зэргийг эд мөрийн баримтаар тооцсон”/ хх-ийн 1-р хавтас 43-44/

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 973 дугаартай дүгнэлт “... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ, 7 ширхэг цагаан өнгийн зүйл бүрээс метамфетамин /methamphamine/ илэрч байна. Метамфетамин /methamphamine/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” гэсэн /хх-ийн 2-р хавтас 93-98х/

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 972 дугаартай дүгнэлт“... Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 30 гэж хаягласан цагаан өнгийн нунтаг зүйлээс метамфетамин/methamphamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг...” гэсэн /хх-ийн 2-р хавтас 101-102-р хуудас /

Шинжээчийн 439 дугаартай дүгнэлтэд “...А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 189-190-р хуудас /

Шинжээчийн 651 дугаартай дүгнэлтэд “...У. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай,...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 215-216-р хуудас/

Шинжээчийн 448 дугаартай дүгнэлтэд “...А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 193-194х/

Шинжээчийн 692 дугаартай дүгнэлт“...448 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна... АF 68.1 биеийн ба сэтгэл зүйн шинж тэмдэгүүд буюу тахир дутуу байдлын шинжүүдийг зориуд санаатайгаар үүсгэх буюу баашлах /зохиомол эмгэг/ илэрч байна...” гэсэн /хх-ийн 2-р хавтас 198-202х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Шүүх, шүүгдэгч А-ыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

мөн А Г. нартай  бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрын 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан,

Шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн А-ыг А, У. нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрын 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

Шүүгдэгч У.ыг А, Анартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрын 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д, А, У. нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг ялгамжтай оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А, А  У. нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч А энэ хэрэгт нийт 154, Д нийт 102 хоног, У. нийт 31 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялд оруулан тооцов.  

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн А хураагдсан:

1.2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд үзлэг хийж хураан авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм сэтгэцэд нөлөөт бодисоос:

№24-1 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “24-1, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№24-2 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “24-2, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№20 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “20, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№17-1 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “17-1, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№17-2 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “17-2, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№16-1 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “16-1, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№16-2 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “16-2, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанддээжлэн авсан метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисууд,

2.2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Адекола Олавасен  Азеез /Adekola Oluwaseun Azeez/-ийн биед үзлэг хийж хураан авсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0,8 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис,

3.Хэргийн газарт үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан “Sukhbaatar district 1 khoroo post office Ab Floor 14,door 2, Ulaanbaatar Mongolia name URANCHIMEG, Phone number-80200474 post kod 14201 гэх дугаар илгээмжийн хаягтай, “EE 1672 4542 2 ТН, THAILAND гэх Тайланд бичиглэлтэй, 20190128 гэх Гаалийн ерөнхий газрын тэмдэгтэй улаан өнгийн цаасан хайрцаг. Уг цаасан хайрцаг дотор байсан улаан өнгийн Хятад ханз үсэг бүхий бариултай даавуун зүйл 7 ширхэг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А-ийн биед үзэг хийж хураан авсан биет нийт 3165 ам. доллар, МУ-ын мөнгөн дэвсгэрт биет 2,180,000 төгрөг /хоёр сая нэг зуун наян мянган төгрөг/ хх-ийн 1-р хавтас 43-44-р хуудас/ -ыг гэмт хэргийн улмаас олсон гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдохгүй тул шүүгдэгчид буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн эд  хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч, Анози Дарлингтон Донд авсан 20,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний барьцааны мөнгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Анози Дарлингтон Донд буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокуророос шүүгдэгч А холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Тайландын Вант улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсоноор ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

У. ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил,

Шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил,

Шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 154 хоног, Д-ны энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 102 хоног, шүүгдэгч У.ын энэ хэрэгт нийт цагдан хоригдсон 31 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олувасеум Азеез /Adekola Oluwaseum Azeez/-аас хураагдсан:

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд үзлэг хийж хураан авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм сэтгэцэд нөлөөт бодисоос:

№24-1 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “24-1, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№24-2 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “24-2, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№20 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “20, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№17-1 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “17-1, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№17-2 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “17-2, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№16-1 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “16-1, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан.

№16-2 гэж дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан Т-1000 загварын албаны жин дээр жинлэж үзэн 1,5 граммыг “16-2, дээж, 1,5 грамм” гэж хаягласан жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанддээжлэн авсан метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисууд,

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Адекола Олавасен  Азеез /Adekola Oluwaseun Azeez/-ийн биед үзлэг хийж хураан авсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0,8 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис,

Хэргийн газарт үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан “Sukhbaatar district 1 khoroo post office Ab Floor 14,door 2, Ulaanbaatar Mongolia name URANCHIMEG, Phone number-80200474 post kod 14201 гэх дугаар илгээмжийн хаягтай, “EE 1672 4542 2 ТН, THAILAND гэх Тайланд бичиглэлтэй, 20190128 гэх Гаалийн ерөнхий газрын тэмдэгтэй улаан өнгийн цаасан хайрцаг. Уг цаасан хайрцаг дотор байсан улаан өнгийн Хятад ханз үсэг бүхий бариултай даавуун зүйл 7 ширхэг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

7. А-ийн биед үзэг хийж хураан авсан биет нийт 3165 ам. доллар, МУ-ын мөнгөн дэвсгэрт биет 2,180,000 төгрөг /хоёр сая нэг зуун наян мянган төгрөгийг шүүгдэгч  А-д буцаан олгосугай.

8. Шүүгдэгч А, Анози Дарлингтон Дон/Anozie Darlington Don/,  У. нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Анози Дарлингтон Дон/Anozie Darlington Don/-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

9. Шүүгдэгч, Д-д авсан 20,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний барьцааны мөнгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Аолгосугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД