Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1236

 

 

 

 

      

 

 

  2019           11            20                                            2019/ШЦТ/1236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Д.Хорлоо,  

улсын яллагч Х.Онолт,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайхан, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0096/,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1697/,

шүүгдэгч Ч.Ө, түүний өмгөөлөгч Б.Баттулга /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2814/,

шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185/,

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0234/,

гэрч Л.Ханджамц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Чы Сыг :

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалт,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;

-11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тус тус гэмт хэрэгт ;

 Б овогт Чы Эийг :

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалт,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

Б овогт Чы Өыг :

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх  заалт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

Б овогт Мгийн Оыг:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  ... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч,  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт Чы С Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ... тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1. Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10  дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

2. Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

3. Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4. Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацааны хорих ял дээр шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

5. Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хассан, 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан (РД:...).

 

2. Б овогт Чы Э Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр Архангай аймгийн ...т оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1. Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

2. Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

3. Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

4. Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 323 дугаар захирамжаар ял  дүйцүүлж, хорих ялыг 2 жил 2 сар 18 хоног болгон өөрчилж, 6 сар 19 хоногийн хорих ялаар үлдэх ялыг тогтоож, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан (РД:...).

 

3. Б овогт Чы Ө Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ... тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1. Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

2. Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хар хорин дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ял дүйцүүлэн хасах захирамжаар  суллагдсан (РД:...).

 

4. Б овогт Мгийн О Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ нийтийн байранд галчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.С нь:

Ч.Э, Ч.Ө, М.О нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна иргэн С.Бийг зодож, биед нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн чамархайн хэсэг, баруун 2-оос 5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, дух, баруун зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун зүүн тохой шуу, сарвуу, ууцанд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,

-Ч.Э, Ч.Ө, М.О нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна иргэн С.Бэд хүч хэрэглэн “Vega” маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, автомашины чиптэй түлхүүр зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч 146.300 төгрөгийн хохирол учруулсан;

- Ч.Э, Ч.Ө нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хонгдо” тоосгоны үйлдвэрийн байранд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лю Жин Шанд хүч хэрэглэж, компьютерийн дэлгэц, бэлэн 6.000.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авсан;

-Ч.Өтай бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лю Жин Шаны эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн, довтлох явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт ;

 

Шүүгдэгч Ч.Э нь:

Ч.С, Ч.Ө, М.О нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна иргэн С.Бийг зодож, биед нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн чамархайн хэсэг, баруун 2-оос 5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, дух, баруун зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун зүүн тохой шуу, сарвуу, ууцанд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,

-Ч.С, Ч.Ө, М.О нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна иргэн С.Бэд хүч хэрэглэн “Vega” маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, автомашины чиптэй түлхүүр зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч 146.300 төгрөгийн хохирол учруулсан;

- Ч.С, Ч.Ө нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хонгдо” тоосгоны үйлдвэрийн байранд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лю Жин Шанд хүч хэрэглэж, компьютерийн дэлгэц, бэлэн 6.000.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авсан;

 

Шүүгдэгч Ч.Ө нь:

Ч.Э, Ч.С, М.О нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна иргэн С.Бийг зодож, биед нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн чамархайн хэсэг, баруун 2-оос 5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, дух, баруун зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун зүүн тохой шуу, сарвуу, ууцанд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,

-Ч.Э, Ч.С, М.О нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна иргэн С.Бэд хүч хэрэглэн “Vega” маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, автомашины чиптэй түлхүүр зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч 146.300 төгрөгийн хохирол учруулсан;

- Ч.Э, Ч.С нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хонгдо” тоосгоны үйлдвэрийн байранд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лю Жин Шанд хүч хэрэглэж, компьютерийн дэлгэц, бэлэн 6.000.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авсан;

-Ч.Стай бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лю Жин Шаны эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн, довтлох явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан;

-Б.Анхбаяртай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 02 дугаар гудамжнаас иргэн З.Зоригоогийн 1 тооны монгол үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 780.000 төгрөгийн хохирол учруулсан;

 

Шүүгдэгч М.О нь:

Ч.Э, Ч.Ө, Ч.С нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна иргэн С.Бийг зодож, биед нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн чамархайн хэсэг, баруун 2-оос 5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, дух, баруун зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун зүүн тохой шуу, сарвуу, ууцанд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,

-Ч.Э, Ч.С, М.О нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна иргэн С.Бэд хүч хэрэглэн “Vega” маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, автомашины чиптэй түлхүүр зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч 146.300 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:

            Шүүгдэгч Ч.С мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гардаг орой Ө, Э, Ханджамц бид дөрөв бааранд орсон. Баар хаана гэхээр нь 01 цаг болж байхад гарсан. Ө, О бид гурав нэг бүдүүн ахтай тамхи татаад зогсож байсан. Бид нарыг баарнаас гарахад Ханджамц бөөлжөөд зогсож байсан. Тэгээд бид тав явж байхад хажуугаар үл таних залуу ирээд зөрөх гэх үедээ надтай зууралдсан. Бид хоёр боржурт тулаад хайс давж унасан. Тэгэхэд Ө ирж намайг салгахад О хашлага тойрч очоод амь хохирогчийн цээжин хэсэгт нилээн олон удаа өшиглөж байгаа харагдсан. О хэдэн удаа өшиглөсөн гэдгийг мэдэхгүй. Би мөр, шанаа хэсэгт нь хоёр удаа цохисон. Зодоон хурдан болоод өнгөрсөн. Амь хохирогчийн эд зүйлийг дээрэмдсэн гэдгийг мэдээгүй. Өглөө нь цагдаа дээр очоод мэдсэн.

            -Налайх дүүрэгт болсон хэргийн хувьд би урд талынх нь үйлдвэрт ажилладаг байсан. Өдөр нь Ө нутаг буцна гээд над дээр ирсэн. Э БНХАУ-ын иргэн Лю Жин Шаны үйлдвэрт ажилладаг байсан. Тухайн өдөр миний гар гэмтчихсэн, өвдөөд болохгүй байхаар нь хужаа нарт өвчин намдаах эм байдаг байх гээд Ө бид хоёр БНХАУ-ын иргэний гэрийн хаалган дээр очиж тогшсон. Хэн бэ гээд хаалгаа тал онгойлгоход гарт нь хайч харагдсан. Намайг хайчаар хатгасан. Би хатгуулснаа тухайн үед мэдээгүй, орсон хойноо мэдсэн. Мөн би 6.000.000 төгрөг авсан гэдгийг мэдээгүй. Дараа нь ажил дээр очоод 3-4 хоногийн дараа мэдсэн. Би БНХАУ-ын иргэнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ө, С нартай хамт явсан нь үнэн. Эхлээд Гантөмөрийн гэрт очсон, тэнд нэг шил архи хувааж уусан. Сыг үлдээгээд явсан. Гэтэл Гантөмөрийн эхнэр над руу утсаар яриад Сыг ирж ав, хүнтэй зодолдоод байна гэсэн. Би буцаж Гантөмөрийн гэрт очоод Сыг авсан. Ө Архангай явна гээд бид “Драгон худалдааны төв” ортол Архангай аймаг явах автобус байгаагүй. Улмаар Ө, С, Ханджамц бид “...” баар орж нэг шил архи, хүний нэг, нэг пиво аваад сууж байхад О орж ирсэн. Би Оыг танихгүй. Харин С өмнө нь хамт ажиллаж байсан, түүнтэй найз гэсэн. О бид тав дээр ирж хамт суусан. Баар хаах цаг болсон гэхээр нь “...” баарнаас хамтдаа гарсан. “...” баарнаас гарахад Ханджамц баарны баруун талд бөөлжөөд зогсож байсан. Би хажууд нь зогсож байсан. Ө, С, О гурав баарны үүдэнд зогсож байсан. Би Ханджамцыг бөөлжөөд дуусахаар нь урагшаа аваад явсан. Араас С, О хоёр явж байсан. Ө сүүлд бааранд сууж байсан хүнтэй юм яриад үлдсэн. Бид “Хөх чоно” караоке руу явсан. Амь хохирогч урд талаас ирж яваа харагдсан. О, С хоёр нийлээд амь хохирогчийг өшиглөөд зогсож байсан. Хохирогч дээшээ хараад хэвтэж байхаар нь би газарт унасан утас, түлхүүрийг нь авсан. Харин тамхи байгаагүй. Бид “West” бааранд орж суугаад баарны үүдэнд очиход С алга болсон. Ханджамц, Ө, О бид дөрөв “West” баарнаас 04 цаг өнгөрч байхад гарсан. Ханджамц бааранд унтаж байсан, юу болсныг мэдэх боломжгүй. Ханджамц мэдүүлэхдээ намайг очиж шанаа руу нь цохисон, эд зүйлийг нь дээрэмдсэн гэж мэдүүлсэн боловч  Ханджамц хэргийн газар байгаагүй. Зодоон болоогүй, зөрөөд өнгөрсөн хүнийг С барьж авч хэрүүл хийсэн. О байсан атлаа явсан байсан, эргэж ирсэн гэж худал хэлж байна. Намайг очиход С, О хоёр өшиглөж байсан. Би цохиж зодоогүй. Цутгамал цемент дээр амь хохирогч, С хоёр даваад унасан. Надад амь хохирогчийг дээрэмдэх зорилго байгаагүй. Хэрэгт камерын бичлэг байгаа гэсэн тул тодорхой харагдах байх. С Оын хажууд байсан болохоор юу болсон гэдгийг мэдэж байгаа. Бусад эрүүгийн хэргийг зөвшөөрч байна. Гэхдээ БНХАУ-ын иргэнээс 6.000.000 төгрөг аваагүй, 700.000 орчим төгрөг байсан гэв.

            Шүүгдэгч Ч.Ө мэдүүлэхдээ: БНХАУ-ын иргэн Лю Жин Шаныг дээрэмдсэн, хүний биед хүндэвтэр хохирол учруулсан, мал хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна.

            -Харин хүн алсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө Архангай аймаг явах гэж байгаад автобуснаас хоцроод явж чадаагүй. Улмаар “...” бааранд ороод нэг шил архи авч уусан. О тус бааранд орж ирээд бид нартай хамт суусан. Баар хаах цаг болсон гэхээр нь бид тав “...” баарнаас гарсан. Баарнаас гарсны дараа Ханджамц баарны үүдэнд, дэлгүүрийн хажууд бөөлжөөд зогсож байсан. Бөөлжөөд дууссаны дараа Э Ханджамцыг аваад явсан. С, О, нэг бүдүүн ах бид 4 тамхи татаж зогсож байгаад С, О хоёр түрүүлээд явсан. Би бүдүүн ахтай тамхи татаж зогсож байгаад араас нь очиход О, С хоёр амь хохирогчийг унагаасан зодож байсан. Би амь хохирогчийн утсыг хараагүй гэв.

 

            Шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 13-ны орой 21 цагт “...” бааранд ороход Ө, С, Э, Ханджамц дөрөв байсан. Намайг ороход тал шил архи байсан. Би дөрвөн шил пиво авсан. Баарнаас гараад тамхи татаж байхад Э Ханджамцыг аваад түрүүлээд явсан. С, Ө, нэг бүдүүн залуу бид дөрөв тамхи татаад үлдсэн. Намайг бие засаад ирэх үед зодоон болсон байдалтай, газар нэг хүн унасан, зодуулсан байдалтай, Ө, Э, С, Ханджамц дөрөв урд талд нь зогсож байсан. Би амь хохирогчид гар хүрээгүй. Эд зүйлийг нь авсныг мэдэхгүй. Бид дараа нь “West” бааранд орсон. Би хүн алсан, эд зүйлийг нь дээрэмдсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Намайг очиход бүх зүйл дууссан байсан гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайхан мэдүүлэхдээ:

            Амь хохирогч С.Б нь миний хамгийн бага дүү юм, 34 настай байсан. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, надтай хамт ажилладаг байсан. Манай дүү 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр надтай ажиллаад 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ирж цалингаа авах байсан. 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дүүгийн найз Цогтбаяр над руу залгаад манай дүүгийн “амь насыг нь хороосон” байна гэдгийг хэлсэн. Шүүгдэгч нарын ар гэрээс хүн яриагүй.  Шүүгдэгч нар бүгд зодоогүй, алаагүй гэж мэдүүлж байна. Хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө үү. Оршуулгын зардалд 9.270.285 төгрөг гарсан. Эд зүйлийг нь 146.300 төгрөгөөр үнэлсэн байсан. Нийт 9.415.585 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

   Гэрч Л.Ханджамц мэдүүлэхдээ: Бид “...” бааранд орсон. Баар хаах цаг болсон гэхээр нь гарсан. Миний дотор муухай болоод баарнаас түрүүлж гарсан. Би амь хохирогч ахаас тамхи гуйсан. Тэгэхэд “тамхи одоо олдохгүй байх “гэж хэлээд  надад тамхи өгсөн. Ингээд хохирогчтой яриад зогсож байхад Э гарч ирж харсан. Тэгээд би баарны хажуу талд очоод доошоо хараад сууж байхад хажуугаар эд нар зөрөөд явсан, миний дотор муухайраад байсан тул юм дуугараагүй. О, С, Ө, Э нар түрүүлээд явсан. Хүмүүсийн муудалцах дуу сонсогдоод байхаар нь хартал амь хохирогчтой муудалцаж байсан. Юунаас болж муудалцсан гэдгийг мэдэхгүй. Э, Ө хоёр улаан цамцтай хүн дээр очоод Э хохирогчтой муудалцаж байсан. Э түрүүлж муудалцаад заамдалцаад авсан байсан. Э хохирогчийг цохисон, дийлэх гээд шанаадаад арагш нь унагаасан. Тэгээд Э хохирогчийн цээжин хэсэгт өшиглөөд, дэвсэж байсан. Дахиад харахад О С хоёр хамт очсон байсан. Би бөөлжих гээд доошоо харж байсан тул болсон үйл явдлыг духаараа харсан. О, С хоёр амь хохирогчийг өшиглөж, талийгаач хэвтсэн байсан. О, С хоёр толгой руу нь цохиж байгаа харагдсан. Ө дараа нь өшиглөж байгаа харагдсан. Хөл нь хөдлөөд байсан болохоор өшиглөж байгаа юм байна л гэж харсан. Э халаасанд нь байсан утас, шагай, түлхүүрийг авч харагдсан. Тэгээд Э над дээр буцаж ирсэн. С хар өмд, хар цахилгаантай цамцтай, Ө хар өмд, хар савхи өмссөн, Э хар Jorden куртик, дээгүүрээ малгайтай цамц, О цэнхэр яак, цэнхэр өмд өмссөн байсан гэв.  

 

            Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан баримтууд: Үүнд:  

 

1. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан, амь хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийн баримтууд:

 

1.1 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 16-22 дугаар тал),

 

            1.2 Газар орон байранд буюу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Red rock” караоке зочид буудалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дугаар тал),  

 

1.3 Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ялалт” дэн буудлын өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 28-30 дугаар тал),

 

1.4 Сэжигтэн Ч.Баттөмөр нэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Ч.Эийн биед 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд “...

-хар улаан өнгийн саравчтай малгайтай, дээгүүрээ хөх өнгийн богино нимгэн куртик, уг куртикний зүүн энгэр хүрэн ягаан өнгийн зүйлээр бохирлогдсон, цахилгаантай саарал өнгийн юүдэнтэй ноосон цамц, ...9х0.5 см хэмжээтэй шархтай, ....доогуураа хар саарал өнгийн жинсэн өмдтэй, өмдөнд хар өнгийн цэрэг суран тэлээ зүүсэн, тэлээний гогцоо хэсэгт чонын шагай зүүсэн байсныг хураан авав. Хар өнгийн жордан пүүз өмссөн байв. ...хар хөх өнгийн богино куртик, саарал өнгийн юүдэнтэй цамц, хар саарал өнгийн жинсэн өмдийг тус тус хураан авсан. ...” гэх тэмдэглэл, гэрэл зураг, “Vega” маркийн гар утас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 31-36 дугаар тал),

 

1.5. Ч.Эөөс /Ч.Баттөмөр нэрээр/ хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “... Уг гар утас нь хар өнгийн, урд нүүрэн хэсэг нь цуурсан, доод хэсэгт “Vega” гэсэн бичигтэй Андройд утас асахгүй, ...утасны арын хэсэгт A-850 гэсэн сериал дугаартай  байсан. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар тал),

 

1.6 Хар өнгийн “Vega” маркийн гар утас, хар өнгийн төмөр оосортой чонын шагайг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

 

1.7 Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэлд: “... 3.3х1.5 см-ын харьцаатай гол хэсэг нь нүхэлж гарган төмөр цагираг хийсэн бор шаргал өнгийн зуйван хэлбэртэй /чонын шагай/ яс мэт зүйл байв ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал), 

 

            1.8 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ч.Өы биед үзлэг хийсэн тэмдэглэлд  “... гадуураа хар өнгийн, ханцуйндаа цагаан бичигтэй богино куртик, саарал өнгийн малгайтай цамц, хар даавуун өмд, бор өнгийн тэлээ, хар өнгийн пүүзэн гутал, бор өнгийн оймстой. ...хүзүүний зүүн талд 3х0.5 см босоо, зүүн эгэмний дагуу 2х0.2 см гүн хумсны шархтай. ..зүүн гарын чигчий болон ядам хурууны хоёрдугаар үеүдэд 1х08 см шинэ зулгаралтуудтай...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 49-52 дугаар тал),

 

1.9 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ч.Сын биед үзлэг хийсэн тэмдэглэлд “... хар өнгийн саравчтай малгай өмссөн, дээгүүрээ  хар өнгийн богино савхин хүрэмтэй, дотуураа хөх цэнхэр өнгийн малгайтай ноосон цамцтай, доогуураа хар өнгийн даавуун өмдтэй, ягаан өнгийн пүүз өмссөн, ...шар царайтай, хар өнгийн хөмсөгтэй байв. ...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар тал),

 

1.10 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр М.Оын биед үзлэг хийсэн тэмдэглэлд “... дээгүүрээ хөх өнгийн жинсэн хүрэмтэй, дотуураа ногоон эрээн өнгийн фудволк, чонын зурагтай хар хөх цэнхэр өнгийн даавуун цамцтай, хар хөх өнгийн жинсэн өмд, бор өнгийн бүс, саарал өнгийн үдээстэй пүүзэн гутал, хар өнгийн дотуур даавуун өмд, цэнхэр өнгийн оймстой. Хувцсанд урагдалтгүй. Халимаг үстэй, үсээ урагш самнасан, туранхай, бор царайтай, хар өнгийн хөмсөгтэй, өндөр 165 см...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал),

 

            1.11 Амь хохирогч С.Бийн өмсөж явсан гэх, “...” бааранд орхисон куртикт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дугаар тал),

 

            1.12 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн “... 4 дүгээр сарын 13-ны орой 21 цаг өнгөрч байхад над руу талийгаач залгаад "ахаа би ажлаа хүлээлгээд өгчихлөө, мөнгөө авчихлаа, таны мөнгийг маргааш өглөө өгье” гээд бид хоёр  маргааш  нь Хархорин  зах дээр уулзахаар болсон. 4 дүгээр сарын 14-ний өглөө ажилдаа явахаасаа өмнө дүүгийнхээ утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. 9 цаг өнгөрч байхад талийгаачийн найз Амараа гэж залуу над руу утсаар яриад "Б нас барсан байна, надад Цогтбаяр хэллээ” гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн хэлтэс дээр ирж болсон асуудлын талаар мэдсэн. ...Талийгаач хар өнгийн андройд “Vеgа” маркийн гар утастай байсан. Талийгаач гар утсаа одоогоос 10 гаран хоногийн өмнө надтай хамт Драгон төвийн урд талын гар утасны лангуунаас 90.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Мөн “Приус 20” маркийн машинтай байсан. Машиных нь түлхүүр нь хар чипэн түлхүүр байсан. Уг түлхүүрэнд чонын шагай зүүлттэй байсан. ...Дүү маань машинтай болохоор машиныхаа түлхүүрийг биедээ л авч явсан байх, машины түлхүүр лав байсан байх бас түлхүүртэй цуг байдаг чонын шагай, мөн гар утас, Хаан банкны виза карт, түрийвч зэрэг эд зүйлсүүд байсан байх. Түрийвч нь машин дотор нь байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117-119 дүгээр тал),

                -2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:

                “...Би энэ гар утасны зургийг хараад таньж байна. Талийгаач Бийн гар утас мөн байна. Бийн машины түлхүүрийн оосорт байсан чонын шагай байна. Гомдолтой байна. Оршуулгын зардалд 9.270.285 төгрөг нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол гэж одоогоор тооцоогүй байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 166-167 дугаар тал),

 

1.13 Амь хохирогч С.Бийг 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нас барсныг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн тухай нас барсны бүртгэлийн гэрчилгээ, оршуулгын зардал нэхэмжилсэн баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 176-200 дугаар тал),

 

1.14 “Дамно” ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн CX3-19-345 дугаартай “...Vega маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, Toyota Prius 20 маркийн автомашины чиптэй түлхүүрийг зах зээлийн үнэлгээгээр 146.300 төгрөгөөр үнийг тогтоосон” тайлан (2 дугаар хавтаст хэргийн 112 дугаар тал),

 

1.15 Гэрч Д.Пагамдуламын мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:

“...Би талийгаачийн утас руу олон удаа залгасан, утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь 4 дүгээр сарын 14-ний өглөө над руу Батсайхан ах яриад "Бийг нас барсан байна гэж хэлсэн. ...Хар өнгийн “Vega” маркийн гар утас байсан. Талийгаач гар утсаа 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Батсайхан ахтай хамт “Драгон” гар утасны худалдааны төвөөс худалдан авч байсан юм. ...хагархай байгаагүй. ...Гар утас, түрийвчтэй бичиг баримт, машины түлхүүр хаан банкны виза карт зэрэг эд зүйлсүүд байсан. Түрийвчтэй бичиг баримт нь машин дотор нь байна лээ. ...Утас худалдан авсан баримтыг нь би гэрээс авч ирсэн байгаа. ...Талийгаач нүдний шил зүүж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар тал),

-2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

“...Би гар утасны зураг хараад таньж байна. Манай нөхрийн гар утас мөн байна. Уг гар утсыг “Драгон” төвийн гар утасны худалдаанаас ах Батсайханы хамт явж байгаад 90.000 төгрөгөөр 2019 оны 4 дүгээр сарын 02-нд худалдан авч байсан. Баримт нь түрийвчинд нь байсныг мөрдөгчид өгсөн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 164 дүгээр тал),

           

1.16 Хэргийн газрын үзлэгээр хураан авсан “Хаан” банкны картыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайханд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дугаар тал), амь хохирогчийн эхнэр П.Пагамдуламаас хэрэгт өгсөн “Vega” маркийн гар утсыг худалдан авч байсан талаарх гар утасны баталгааны хуудас гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар тал),

 

                1.17  Гэрч А.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

                “...2019 оны 4 дүгээр сарын 13-нд ажлаа хийж дуусгаад Бтэй 0.5 л шилтэй архи авч уугаад ажлаасаа 18 цаг болж байхад гарсан.  ...Б бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд 2 ортой өрөө аваад тэндээ 0.ЗЗ л шилтэй архи ууж дуусгасан Зочид буудлын өрөөнөөс гараад буудлын доор байдаг бааранд Б бид хоёр орсон. Б тухайн үед бааранд бүжиглэж байгаа харагдсан. ...би нойр хүрээд баарны ширээ дэрлээд унтаж байтал намайг нэг хүн чирээд байх шиг байхаар нь сэрсэн чинь намайг баарны хүн гаргаж байсан. Тэгээд би тэр баарнаас гараад зогсож байтал хэдэн залуучууд манай найзыг зодож байсан. Би талийгаач Б дээр очоод тэр залуучуудыг салгах гэсэн чинь манай найзыг зодож байсан залуучууд намайг бас унагааж дээрээс өшиглөж зодоод яваад өгсөн. Тухайн үед Бийг дээш нь босгох гээд үзсэн чинь Б дээшээ босохгүй байсан. Бийн хажууд сууж байсан чинь бага зэрэг унтсан байсан, сэрээд Б рүү харсан чинь доошоо харсан хэвтэж байхаар нь би дээш харуулж хэвтүүлээд сэрээх гэсэн чинь хариу үйлдэл гаргахгүй байсан. Тэгээд урагшаа төв зам руу яваад такси зогсоогоод  таксины жолоочоор түргэн тусламж дуудуулсан. Буцаад Бийн хажууд зогсож байгаад гэр рүүгээ очиж эхнэрийгээ дагуулаад буцаад Б дээр ирсэн чинь цагдаа ирсэн байсан. ... нилээн согтолттой байсан учир тухайн хүмүүсийн царайг нь харвал танихгүй, ...4, 5 хүмүүс байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар тал),

            -2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн:

            “...Намайг салгах гээд очиход тэдгээр залуучууд манай найзыг газар унагаасан тал талаас нь өшиглөж байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор ямар зүс царайтай, ямар хувцас хунартай залуу нь манай найзыг яг хаана нь өшиглөж цохиж байсныг санахгүй байна. Ямар ч байсан тал талаас нь өшиглөөд байсан. ...Би тухайн үед согтуу байсан, мөн гадаа харанхуй байсан болохоор тэдгээр залуучууд хэдүүлээ байсныг хэлж мэдэхгүй, 4 бил үү тавуулаа байсан. ...Талийгаач шил зүүдэггүй. Талийгаач куртикээ бааранд байхдаа мартаад гарсан байх. Тэр куртикийг талийгаач бид хоёр буудалд таксигаар хүргүүлэхдээ манай найз Амаржаргалын куртикээр сольж өмссөн юм. Учир нь, өөрийнх нь куртик нь хиртэй байсан болохоор сольсон. ...Хар өнгийн андройд гар утас, ямар ч байсан утасных нь дэлгэц нь цуурчихсан хагарсан байсан. Бас Хаан банкны виза карт, машиных нь түлхүүр, машиныхаа түлхүүртээ чонын шагай зүүсэн байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дугаар тал),

            -2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өгсөн:

            “...Бид хоёр 4 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед “...” баарны хажуугийн буудалд орж дахин нэг шил 0.33 литрийн “Соёрхол” архи хувааж уугаад тэндээсээ гарч ... баар руу яг хэдэн цагт орсноо санахгүй байна. Тэнд ороод бид хоёр тус тусдаа хоёр пиво уусан. Би нилээн согтоод ширээ дэрлээд унтаж байхад баарны хүн намайг сэрээсэн, баар хааж байна гээд намайг баарнаас гаргасан. Баарнаас гараад урагшаа зүгт алхаж байхад хэсэг залуус зодолдож байх шиг болохоор нь хартал улаан өнгийн цамц өмссөн байсан манай найз Бийг 4-5 хүн тал талаас нь цохиж байхаар нь би очиж болиоч гэхэд намайг бас дундаа оруулж бид хоёрыг газарт унагааж энд тэндээс өшиглөж цохисон. ...Би согтуу дээрээс нь шөнө байсан болохоор 4-5 залуу байсан гэж багцаалдаж байна. Бийг хэн нь яаж зодож цохисон талаар хараагүй. ...Баарнаас гараад урд хэсэгт байдаг хүнсний дэлгүүрийн өөдөөс харсан Монгол шуудан гэсний хажуугийн хашлаганы хажууд зодолдож байсан. ...Би тухайн үед түргэн дуудах гэхэд гар утасгүй байсан болохоор талийгаачийн гар утсыг хайгаад олоогүй. Ингээд зам дээрээс такси барьж жолоочийн утсаар түргэн дуудсан боловч ирэхгүй удаад байсан. Би хэсэг зогсож хүлээж байгаад ирэхгүй  болохоор нь 07 цагийн  үед  гэр рүүгээ гүйж ороод эхнэрийнхээ дугаараас дахин түргэний 103-т залгахад түргэн очоод байхгүй байсан, одоо дахин явууллаа гэсэн. Ингээд би гэрээсээ гараад Бийн хэвтэж байсан газарт очих үед цагдаа ирсэн байсан, удалгүй түргэн ирсэн. ...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 84- дүгээр тал),

 

1.18 Гэрч Н.ГэрэлЧы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

            “...Би 2019 оны 4 дүгээр сарын 13-нд 10 цагийн үед нөхрийгөө болон талийгаачийг ажилд нь хүргэж өгсөн. ...оройны 21 цаг өнгөрч байхад талийгаач Бийн утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Дахин талийгаач Б рүү залгахад утсаа авсан.  Тухайн үед би нөхөр Цогтбаярыг асуусан чинь гэр рүүгээ явсан, би эгчтэйгээ хаана явж байгаагаа мэдэхгүй байна гээд утсаа салгасан. ...Тэгээд намайг гэртээ байхад өглөө 07 цагийн үед нөхөр Цогтбаяр ирээд хурдлаарай хувцсаа өмс Б нас барчихлаа хоёулаа очъё гээд гэрээс гараад явсан. Замдаа манай нөхөр надад хэлэхдээ шөнө 03 юм уу 04 цагийн үед түргэн тусламж дуудсан гэж хэлсэн, би лавлаж асуусан чинь Б хүнд зодуулаад элэг өвдөөд байна гээд хэвтээд байхаар нь түргэн тусламж дуудсан гэсэн. Тухайн үедээ над руу холбогдож ярихгүй яасан юм бэ гэхэд манай нөхөр таксины хүнээс утсыг нь гуйж аваад түргэн дуудсан гэсэн. Тэгээд нөхөр Цогтбаяр бид хоёр талийгаач Б дээр ирэхэд цагдаа ирсэн байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар тал),

 

1.19 Гэрч Ц.Очирхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

            “...Малгайтай цамцтай, гадуураа савхи шиг юм өмссөн нэг үл таних ах ирээд хойшоо явах уу гэхээр нь би явахгүй гэсэн. Тэгтэл надад утсаараа нэг яриулчих, түргэн дуудаад өгчих, манай найз ухаан алдаад сэргэхгүй байна гэсэн. 05 цаг 31 минутын үед 103 руу дуудлага өгсөн. ...Тэр хүн малгайтай цамцаа урагшаа буулгаад юүдэнг нь өмсөөд малгайтай цамцныхаа уяаг чангалсан байсан. Тэр хүн бага зэргийн аялгатай байсан. Мөн том давхраатай нүдтэй, хар царайтай, жинсэн өмдтэй, доогуураа цэнхэр өнгийн кеттэй, савхи өмссөн байсан. Эсхүл хар куртиктэй байсан ч байж магадгүй. ...Тухайн хүн согтуу байсан байх. ...ганцаараа явж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр тал),

 

1.20 Гэрч Н.Цэвэлмаагийн /Red rock зочид буудлын хүлээн авагч/ мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

                “... 2019 оны 4 дүгээр сарын 13-ны орой 19 цаг 30 минутын үед гаднаас 30-35 орчим насны 2 залуу орж ирээд сул өрөө байна уу гэхээр нь 201 тоот өрөөнд оруулсан. Тэр хоёр ах гаднаас орж ирэхдээ бага зэрэг халамцуу орж ирээд орой 22 цагийн үед манай захирал Пүрэв-Очирыг явсны дараахан байх, бид хоёр буцаж орж ирнэ гээд гарсан. Удалгүй 10 орчим минутын дараа нас барсан гэх ахтай хамт явсан эрээн куртиктэй ах орж ирээд ах нь гар утсаа мартсан байна гээд өрөө рүүгээ ороод гарсан. Ямар гар утас аваад гарсан эсэхийг мэдэхгүй. 4 дүгээр сарын 14-нд шилжих шөнө яг хэдэн цагт гэдгийг нь хэлж мэдэхгүй байна, талийгаачийн найз нь гэх хамт явж байсан ах орж ирээд манай найз орж ирсэн үү гэж асуухаар нь орж ирээгүй гэсэн чинь за за гээд гараад явсан. Тэгж орж ирэхдээ нилээн халамцуу орж ирээд гарсан. Тэрнээс хойш дахиж орж ирээгүй. ... өглөө 08 цаг өнгөрч байхад гаднаас цагдаа нар орж ирээд 201 тоот өрөөнд орсон залууг баарны гадаа нас барсан талаар хэлээд манай буудлын камерыг шүүж үзээд байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр тал),

 

                1.21 Гэрч М.Пүрэв-Очирын /Red rock зочид буудлыг түрээслэгч/ мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн:

                “... 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн үед би ажил дээрээ ирсэн. ...19 цаг өнгөрч байхад гаднаас 20 гаран насны хоёр залуу орж ирсэн. ...Уг хоёр залуу манай буудлын ресепшин Цэвэлмаад "бид хоёр хөдөөнөөс явж байна, хонох газар байдаггүй, танай буудалд өрөө аваад хонох гэсэн юмаа” гэсэн. Тэгээд төлбөр тооцоогоо нэг залуу нь картаар хийгээд 201 тоот өрөөнд орсон. ...өглөө 09 цаг өнгөрч байхад манай хорооны хэсгийн байцаагч залуу над руу утсаар яриад танай буудлын хяналтын камерыг шүүж үзэх хэрэгтэй болчихоод байна, танай буудлын өрөөнд хоносон залуу нас барсан байна гэж ярьсан. Ингээд би ажил дээр ирээд камер шүүлгэж үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дүгээр тал), 

 

            1.22 Гэрч Л.Ханджамцын мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

            “...С, Ө хоёр “хамт барилгын ажил хийдэг ахынхаа гэрт усанд орж байна, бид хоёрыг хүрээд ир” гээд Баттөмөр бид хоёр Цамбагаравын ард талд 12 дугаар байранд очсон. Бид дөрөв айлаас 19 цаг гээд гарсан. Ө Архангай явна гээд “Драгон” руу унаанд суулгаж өгөхөөр очиход унаа олдохгүй автобус нь явсан байсан. Бид дөрөв буцаад Хар хорин руу чиглээд алхаж байтал Ө бааранд оръё гээд “...” нэртэй бааранд орсон. Бид тус тусдаа 1 лааз пиво уусан. Гаднаас Ө Хараа нэртэй архи авч орж ирээд задлаад удаагүй байхад Сын найз О гэх залуу бааранд ганцаараа орж ирсэн. Тэд нар мэндлээд найзыгаа ширээндээ суулгасан. Архиа тэд нар хувааж уусан. Би архи уугаагүй. Би тамхи татмаар санагдаад сууж байтал манай ширээний өөдөөс харсан ширээнд сууж байсан гурван залуугийн нэг нь буюу улаан цамцтай залуу хайрцагтай парламент тамхи халааснаасаа гаргаж ирээд гадагшаа гарахыг нь хараад би 1 ширхэг тамхи авч татах санаа төрөөд дагаж гартал тэр залуу баарны гаднах хаалганы дотор талд тамхи татах гээд зогсож байсан. Би хажууд нь очоод 1 тамхи өгчих гэтэл 1 ширхэг тамхи өгөөд араас нь дахиад нэгийг надад өгөөд шөнө татаарай, энэ хавьд онгорхой дэлгүүр байхгүй гэж өгсөн. Би дотогшоо ороод гал аваад нөгөө хэдэд 2 ширхэг тамхи хүрэхгүй гэж бодоод хажуу талын дэлгүүр болон Түц рүү очиж тамхи авах гэтэл хаалттай байсан. Би буцаж баарны гадаа ирээд 1 тамхиа татаад дотогшоо орсон. Баар хаалаа гээд шөнө 01 цагийн орчим бид баарнаас гарахаар болсон. Миний дотор муухай оргиод халууцаад байсан учраас түрүүлээд ганцаараа баарнаас гараад зүүн талд нь явган суугаад байж байтал улаан цамцтай, тамхи өгдөг залуу над дээр ирээд яасан бэ ахын дүү гэж асуусан. Би бөөлжих гээд байсан учраас ямар нэгэн зүйл хэлээгүй. Энэ үед баарнаас Баттөмөр, С, Ө, О дөрөв ар араасаа цувраад гарч ирж байгаа харагдсан. Баттөмөр түрүүлж ирээд улаан цамцтай залууд хандаж “яагаад байна аа” гээд шууд цамцнаас нь татаад заамдаад авсан. Улаан цамцтай залуу зүгээр зүгээр гэж хэлтэл Баттөмөр зүүн талын шанаа руу нь гараараа 1 удаа хүчтэй цохитол нөгөө залуу хойшоо тэнцвэрээ алдаад арай унаагүй зогсоод яасан ч байсан яадаг юм гэж Баттөмөрт хэлтэл Ө зүүн талаас нь цээж рүү нь гараараа 1 удаа цохиод автал С, О хоёр бас ирээд нөгөө запуугийн гэдэс рүү нь С эхэлж гараараа 2 удаа цохисон. Энэ үед нөгөө залуу газарт дээшээ хараад унахад хөл хэсэг рүү нь буюу бүсэлхийнээс доошоо нь С, О нар 2-3 удаа өшиглөсөн. Ө тэр залуугийн цээжний хэсэг рүү нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Баттөмөр тэр залуугийн гэдэс болон бүсэлхийнээс дээш хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. С хөл рүү нь өшиглөж байгаад толгой руу нь бас өшиглөөд байсан. О нь боль, одоо явъя гээд болиулах гэтэл болихгүй байсан, Баттөмөр зодож байхдаа тэр залуугийн өмдний халаас руу нь гараа хийгээд гар утас, машины түлхүүр, хайрцагтай парламент тамхийг нь авсан. Баарнаас 2 эрэгтэй хүн гарч ирээд тэр дөрвийг болиулсан. Тэндээсээ бид нар “Вест” нэртэй бааранд очсон. С замдаа бид нараас салаад гэнэт алга болсон.

...Улаан цамцтай залуу над дээр ирээд зүгээр үү гэж асуухаар нь Баттөмөр миний хажууд зогсож байхыг нь хараад уурласан юм шиг байна лээ. Улаан цамцтай залууг Баттөмөр заамдаж аваад зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохисон. Мөн газарт унасан байхад нь цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Ө улаан цамцтай залууг зогсож байхад нь зүүн талаас нь цээж рүү нь баруун гараараа 1 удаа цохиод, газарт унасан байхад нь цээж рүү нь гараараа 2-3 удаа цохисон. С улаан цамцтай залуугийн гэдэс рүү нь 2-3 удаа цохиод газарт унагасан, газарт унасан байхад нь хөл рүү нь 2-3 удаа өшиглөөд, мөн толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. О улаан цамцтай залууг газарт унасан байхад нь хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. ...Би улаан цамцтай залууд гар хүрээгүй. ...Улаан цамцтай залуу Ө, Баттөмөр, С, О нарт гар хүрээгүй. ...Би танихгүй, харж байгаагүй, өчигдөр орой бааранд л танилцсан. ...Тухайн үед тэнд би л байсан, баарнаас гарч байгаа хүмүүс харсан байж магадгүй. ...Ямар ч гэсэн өмднийх нь халааснаас гар утас, машины түлхүүр, тамхи, чонын шагай авсан. ...Ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, гэхдээ ухаантай байсан. Юм ярихгүй байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-153 дугаар тал),

-2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:

“...хар өнгийн “Vega” гар утас нь талийгаач залуугийн гар утас байсан. ...Баттөмөрт гар утас байдаггүй. ...Баттөмөр тухайн зодооны үеэр хохирогч залууг газар уначихсан байхад халаасыг нь уудлаад хар өнгийн “Vega” гар утас, машины түлхүүр, парламент тамхи, чонын шагайг нь авсан. ...Би хажууд нь харж байсан болохоор бүгдийг сайн харсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр тал),

 

1.23 Гэрч О.Оюунболорын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “... Би Ч.Стай үерхээд 5 сар болж байна. ...2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг хүн тогшсон, ...хэн бэ гэсэн чинь Санжаа байна гэсэн. ...Тэгээд би Санжаатай хамт гэрээсээ гараад Зурагтын шинэ эцсээс дээшээ өгсөөд байдаг “Скай” зочид буудалд өрөө авч хоносон. 4 дүгээр сарын 15-ны өглөө ...1 дүгээр хороолол руу явж байхдаа Ханджамц, Төгөлдөр хоёртой уулзахаар болоод Хархорингийн ард талын 19 дүгээр байрны орчим уулзсан. Бид дөрөв Хар хорин захын арын “Пирамид” төвийн хажууд сууж байсан чинь цагдаа ирээд цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн юм. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар тал),

 

1.24 Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “...Ч овогтой Ө, Ч.С, Ч.Баттөмөр нарыг би танина. 2019 оны 4 дүгээр сарын 13-ны орой 17 цагийн үед намайг ажил дээр байхад Баттөмөр, С, Ө, Ханджамц дөрөв ирсэн. Ө орой нь 19 цагийн автобусаар хөдөө явна, танайд цай уучихаад явдаг юм уу гэсэн. Тэр дөрөвт цай уулгасан, тэд 18 цаг өнгөртөл сууж байгаад явлаа гээд гараад явсан. ...20 цагиин үед залгасан чинь “дүү нь хөдөө явахаа больчихлоо, унаа олдохгүй байна гэсэн. ...тэр өдрөөс хойш ямар ч холбоогүй болсон, дахиж уулзаагүй. ... Ханджамц гэдэг охин Баттөмөр, С, Ө нартай хамт барилга дээр ажиллаж байсан. Баттөмөрийн найз охин гэдгээр нь л мэднэ....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар тал),

 

1.25  Шүүгдэгч Ч.Сын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 13-нд би найз охин Оюунболорын гэрээс …дүү Өы хамт гараад Хархорин зах руу хувцас авахаар очоод хувцас аваад байж байхад Баттөмөр, Хандаа хоёр залгаад хаана байна, уулзъя гэсэн. Уулзаад орой 19 цагийн үед захаас гарч ирээд Архангай аймаг руу Өыг явуулах гээд “Драгон” ороход автобус явчихсан байхаар нь буцаад Саппоро руу явж байхад Ө энэ баар руу орж жаахан ууж, дуулах уу гэхээр нь зөвшөөрөөд орсон. Тэнд нэг шил архи, нэг, нэг шил пиво уусан. Гаднаас О орж ирээд хамт нэг ширээнд сууж уусан. Баар хаалаа гээд гарсан. Хандаа бөөлжөөд байхаар нь би яасан бэ гэхэд Баттөмөр над руу яах нь хамаагүй гэхээр нь за за гээд зогсож байхад манай дүү Баттөмөр танихгүй хүмүүстэй маргалдсан. Очиж дундуур нь орж салгах гэхэд зууралдаад салахгүй байсан. Баттөмөрийг барьж байсан залууг татаж салгахад салахгүй байхаар нь боль гээд цохих гэхэд араас нэг нь миний гарыг бариад авсан. Эргээд хартал нэг залуу намайг цохих гээд оноогүй. Намайг барьж байсан улаан өнгийн цамцтай залуугийн гарыг тавиулаад цаашаа зугтаасан. Тэгээд зам руу орж такси бариад зурагтын эцэс рүү Оюунболорын гэрт очсон. ...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 9-11 дүгээр тал),

 

1.26 Шүүгдэгч Ч.Эийн /Ч.Баттөмөр нэрээр/ мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би өмнөх мэдүүлэгтээ өөрийн нэр, төрсөн он сар өдрийг дүү Баттөмөрийн нэрээр хэлсэн, одоо би өөрийнхөө жинхэнэ нэрийг хэлье. Намайг Чы Э гэдэг. 1987 оны 01 дүгээр сарын 28-нд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд Чы 2 дахь хүү болж төрсөн. Манай ээжийг Эрдэнэчимэг гэдэг, би дээрээ нэг ах доороо гурван дүүтэй, ах С, дүү Баттөмөр, Шаарийхүү, Ө нар байдаг. Манай аав Ч нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төв дээр байдаг, ээж Эрдэнэчимэг намайг бага байхад ааваас салаад явсан, одоо хотод амьдарч байгаа гэсэн. 2018 онд нэг удаа уулзаж байсан.

...Хар хорин зах дээр Ханджамц бид хоёрыг явж байхад ... С залгаад байхаар нь авсан чинь Цамбагарав дээр байна, чи хаана байна, ... Цамбагарав дээр хүрээд ир гэсэн. Ингээд Ханджамц бид хоёр яваад очсон. С согтуу Ө арай гайгүй байсан. ... Бид хамт “...” баар руу орсон. Тэнд сууж байгаад Сын найз О гаднаас орж ирээд бид дөрөвтэй хамт суугаад пиво уусан. Бид дөрөв Оыг орж ирэхээс өмнө нэг нэг пиво, нэг шил 0,5 литрийн Хараа архи авч хувааж уусан. Тухайн бааранд амь хохирогчтой С үргэлжилсэн сандал дээр хоёр тийшээ хараад суучихсан байх үедээ эргэж хараад гараараа ёвроод бие биенийгээ яагаад байна гэх зэргээр хэлэх үед нь би Сыг боль гэж хэлээд өөрлүүгээ харуулсан. Нөгөө залууг ч бас хамт явсан залуу нь боль гээд болиулсан. Нэг хэсэг маргалдаагүй, тус тусдаа сууж байгаад ...баар хаалаа гэхээр нь бид баарнаас гарахаар болж тооцоогоо хийж, Ханджамцын хамт хамгийн сүүлд гарсан. Ханджамц бөөлжих гээд байна гэхээр нь бөөлжүүлэхээр баарны гадаа хажуу тал руу дагуулаад явж байхад С, О хоёр Ханджамц бид хоёрын ардхан талд алхаж байсан. Ө баарны үүд хэсэгт үлдсэн. Ханджамц бид хоёрыг алхаж байхад өөдөөс амь хохирогч залуу ганцаараа зөрөөд баар руу чиглээд алхсан. Ингээд С, О хоёртой зөрөх үедээ амь хохирогч Стай маргалдаж барилцаж авсан. Тэгтэл С цохиод амь хохирогч явган хүний замын хажуугаар байрлуулсан газраас дээшээ 1 метр орчим өндөртэй замын хашлага даваад унасан. Тэгээд би Ханджамцыг нэг газарт суулгачихаад эргээд С амь хохирогчтой маргалдаж байсан газарт явж очих үед амь хохирогч газарт хэвтчихсэн хажууд нь С,  Ө,  О нар тойроод зогсчихсон байсан. Би тэд нарыг явъя гээд дагуулаад явсан. Намайг очих үед С хоёр удаа цээжний хэсэгт О толгойн хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Харин би очоод амь хохирогчийн хар өнгийн малгай, тамхи, гар утас, чонын шагайтай хамт хар өнгийн дөрвөлжин зүйл зэрэг нь газарт байхаар нь аваад халаасандаа хийсэн. ...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 73-75 дугаар тал),

 

1.27 Шүүгдэгч Ч.Өы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:

“...Саппоро руу нийтийн байр руу явж байгаад замдаа “... нэртэй бааранд орсон. Нэг шил архи, хүн бүр нэг шил пиво авч уусан. Тэгтэл Санжаа ахын найз гэх залуу /О/ орж ирээд Санжаа ахтай юм яриад хамт сууж, уусан. Баар хаалаа гээд гарахад би хамгийн сүүлд үлдээд тооцоо хийсэн. Араас нь гартал Баттөмөр ах нэг залуутай барилцаж аваад зодолдож байсан. Наанаас нь Санжаа ах найз Оын хамт очиж салгасан. Би харчихаад урагшаа тойроод өөр баар руу явсан. Баарны үүдэнд байж байхад араас Баттөмөр, найз охин Хандаа, Санжаа ах, найз О нар ирээд тэр баарны гаднаас Санжаа ах яваад Баттөмөр, Хандаа, О нарын хамт тэр баар руу орж пиво авч уусан. ... ...” гэх мэдүүлэг  (4 дүгээр хавтаст хэргийн 14-16 дугаар тал),

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан хэргийг зөвшөөрөхгүй байна. Бусад зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн үед ах нартайгаа явж байсан нь үнэн. Гэхдээ намайг баарны үүдэнд байж байхад С, О нар талийгаачтай маргалдаж, газар унагааж дээрээс нь өшиглөөд улаан цамцтай залуу газарт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан болохоос би тэр хүнд гар хүрээгүй. Би тэр хоёрыг салгаад байж байхад Э ирээд салгаад явцгаасан. ...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 244-246 дугаар тал),

 

1.28 Шүүгдэгч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...... баар руу орж пиво уухаар очсон чинь тэнд С, Баттөмөр,  Ө  нар нэг эмэгтэйн хамт сууж байсан. Тэд нартай хамт нэг ширээнд суусан. 3 шил пиво аваад ууж байгаад бүжиглэж байхад баар хаахаар болж бид цуваад гарсан. Би  баарнаас гарч шууд баруун эргээд нийтийн байр руу явж байгаад буцаад “...” баарны урд ирэх үед С, Баттөмөр, Ө  бас  нэг  хүүхний  хамт  зодоон  хийж хүнтэй маргалдсан, бужигнасан байдалтай байсан. Газарт нэг хүн унасан байсан, ингээд би тэр хэдтэй нийлээд цааш явж дахин нэг баар руу орсон. ...Маргааш өглөө нь хоёр цагдаа орж ирээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...Би баарнаас гараад шууд нийтийн байр руу явж байгаад буцаад очих үед тэнд байсан хүмүүстэй манай нөгөө хэд маргалдсан байсан. ...Би тухайн хүн хэвтэж байсан газраас 3-4 метрийн зайтай өнгөрч яваад харахад улаан өнгийн цамцтай залуу байсан, ойртож дөхөж очиж хараагүй.

...Би Стай 2013 онд хотод блокны үйлдвэрт ажиллаж байгаад танилцсан, нэг нутгийн залуус гэдгээрээ сүүлд хааяа нэг уулзаж мэндийн зөрүүтэй явж байсан. Баттөмөрийг харж байгаагүй. ...Би цохиогүй, өшиглөөгүй, тэр зодоон эхлэх үед байгаагүй, баарнаас гарч яваад эргэж ирэх үед маргалдаж зодоон болоод дууссан байсан. ...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 4-7 дугаар тал),

 

1.29 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн крминиластикийн шинжилгээний газрын мөр судлалын ахлах шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2380 дугаартай дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн хар хөх хүрмэнд 6х7 мм, 2х1 мм, 2х2 мм, хэмжээтэй гэмтлүүд нь дулааны үйлчлэлээр хуучин түлэгдэлтүүд, хар саарал цамцанд 20 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр шинэ урагдалт, 4х5 мм, 8х6 мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр тус тус шинэ гогодолтууд гарсан. /шинжээч Ж.Солонго/. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 18-20 дугаар тал),

 

1.30 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2721 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Ч.Баттөмөрийн гэх хувцас-3ш

Дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. /шинжээч Ж.Оюунаа/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

1.31 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2524 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Сэжигтэн Ч.Баттөмөрийн гэх баруун, зүүн гарын хумс 10 ширхэг.

Дүгнэлт:

-Ч.Баттөмөрийн гэх 1 ширхэг гарын хумсанд цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй. /шинжээч М.Өнөржаргал/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр тал),

 

1.32 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2520 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Талийгаачийн гэх баруун, зүүн гарын хумс 8 ширхэг.

Дүгнэлт:

-Талийгаачийн гэх баруун, зүүн гарын хумсанд цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй. /шинжээч М.Өнөржаргал/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр тал),

 

1.33 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2446 тоот дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн Ч.Сын гэх цус нь ABO системээр B /III/ бүлгийн харьяалалтай байна. /шинжээч Ц.Бямбадорж/ гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 58 дугаар тал),

 

1.34 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2443 тоот дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн М.О гэсэн хаягтай цуснаас 2.2 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.2 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /шинжээч Д.Золзаяа/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр тал),

 

1.35 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2444 дугаартай дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн Ч.Оын гэх цус нь ABO системээр O /I/ бүлгийн харьяалалтай байна. /шинжээч Ц.Бямбадорж/...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 63 дугаар тал),

 

1.36 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2440 тоот дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн Ч.Өы гэх цус нь ABO системээр O /I/ бүлгийн харьяалалтай байна. /шинжээч Ц.Бямбадорж/...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 68 дугаар тал),

 

1.37 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2442 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Ч.Баттөмөр /Ч.Э/-ийн гэх шингэн цус-0.5 мл

Дүгнэлт:

-Шинжилгээнд ирүүлсэн Ч.Баттөмөр /Ч.Э/-ийн гэх цус нь ABO системээр O /I/ бүлгийн харьяалалтай байна. /шинжээч Ц.Бямбадорж/...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 73 дугаар тал),

 

1.38 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2558 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Сэжигтэн Ч.Өы гэх хувцас-5ш

Дүгнэлт:

-Шинжилгээнд ирүүлсэн куртик болон өмдөн дээр цус илэрсэн. ABO системээр O/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. /шинжээч Ж.Оюунаа/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр тал),

 

1.39 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2101 дугаартай дүгнэлтэд:

С.Б нь бусдад зодуулж нас барсан гэх хэрэгт: Шинжилгээнд ирүүлсэн улаан цамцны захын хэсэгт 3х2 мм, 10х10 мм, 10х7 мм, 10х8 мм, 20х10 мм хэмжээтэй, цэнхэр жинсэн өмдний баруун шуумгийн хэсэгт 15х3 мм, 5х2 мм хэмжээтэй, саарал дотуур өмдний халаас болон урд хэсэгт 12х2 мм, 75мм хэмжээтэй, салтааны хэсэгт 20х60 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралт, урагдалт байна. Татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан урагдалт, ханзралтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй. /шинжээч Г.Ганзориг/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 87-90 дүгээр тал),

 

1.40 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2451 дугаартай дүгнэлтэд:

- Улаан өнгийн цамц, саарал өнгийн футболк, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн нурууны бүс, ногоон өнгийн пүүз дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна. ...” /шинжээч М.Өнөржаргал/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр тал),

 

1.41 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2525 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Хэргийн газрын үзлэгээр толбо-3ширхэг.

Дүгнэлт:

-Шинжилгээнд ирүүлсэн зүйл хэргийн газрын үзлэгээр 3 ширхэг толбон дээр цус илэрсэн. ABO системээр O/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. /шинжээч Ж.Оюунаа/ ...” гэсэн  дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 108 дугаар тал),

 

            1.42 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 933 дугаартай дүгнэлтэд:

            Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

            1.Зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа.

            2.Зүрх чихэлдэлт.

            3.Элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт. Толгойн хуйхан доорх зүүн чамархай хэсэг, баруун 2-5-р хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, дух, баруун, зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун, зүүн тохой, шуу, сарвуу, ууцанд зулгаралт.

            Дүгнэлт:

1.Талийгаач С.Бийн цогцост гэмтэл учирсан байна.

2. Зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн чамархай хэсэг, баруун 2-5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, дух, баруун, зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун, зүүн тохой, шуу, сарвуу, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь шинэ гэмтэл байна.

 3. Дээрх гэмтлүүдээс зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цусан хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт,

-толгойн хуйхан доорх зүүн чамархай хэсэг, баруун 2-5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Харин зүүн чамархай, дух, баруун, зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун, зүүн тохой, шуу, сарвуу, ууцны зулгаралт нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Химийн шинжилгээгээр цусанд 2,1 промилли, бүлэнд 1,9 промилли спирт илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

5, 6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна.

8. Талийгаач нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хурааны улмаас зүрх чихэлдэлт үүсэж нас баржээ. /шинжээч Ч.Эрдэмболор/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 121-123 дугаар тал),

 

1.43 Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:

“...Зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлчлэлээр цээжний хэсэгт ялангуяа зүрхэн тушаа хүч үйлчилсэн үед үүснэ. Элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Элэгний няцрал, баруун бөөрний дээр өөхөн эдийн цус хуралт нь цохилтын улмаас үүснэ. Гол судасны дагуух зөөлөн эд, элэгний саран холбоосны цус хуралт нь цохилтын улмаас дотор эрхтэн доргиж үүсдэг цус хуралт юм. Толгойн хуйхан доорх зүүн чамархай хэсэг, баруун 2-5-р хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, дух, баруун, зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун, зүүн тохой, шуу, сарвуу, ууцанд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Зүрх задраад үнхэлцгийн хөндийд цус хурах, уг цус нь дарсаны улмаас агшилтгүй болж богино хугацаанд нас барах тул эмнэлгийн тусламж үзүүлж амжихгүй, амь нас аврах боломжгүй. ...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 199-200 дугаар тал),

 

1.44 Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 697 дугаартай дүгнэлтэд:

-Ч.Баттөмөр /Ч.Э/ нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлсийн талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай,  ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. /шинжээч Д.Дэжидмаа, Э.Амгалан, Я.Ганхүү/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 144-145 дугаар тал),

 

1.45 Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 700 дугаартай дүгнэлтэд:

-М.О нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлсийн талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Оод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. М.О нь ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. /шинжээч Д.Дэжидмаа, Э.Амгалан, Я.Ганхүү/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 148-149 дүгээр тал),

 

1.46 Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 699 дугаартай дүгнэлтэд:

-Ч.С нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ч.С нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Ч.С нь болсон зүйлсийн талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Сад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.С нь ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. /шинжээч Д.Дэжидмаа, Э.Амгалан, Я.Ганхүү/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар тал),

 

1.47 Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 698 дугаартай дүгнэлтэд:

Ч.Ө нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ч.Ө нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Ч.Ө нь болсон зүйлсийн талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Өд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд нөлөөлөх төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоогдоогүй байна. Хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна, ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. /шинжээч Д.Дэжидмаа, Э.Амгалан, Я.Ганхүү/ ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 156-157 дугаар тал),

 

1.48 Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, KFC хоолны газрын хойд талд “Дуган Хангай дэлгүүрийн зүүн талд хүн нас барсан гэх мэдээллийн дагуу хэрэг учралын газарт 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 08 цаг 00 минутад эхлүүлсэн үзлэгийн тэмдэглэлд:

“...Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, KFC сүлжээ хоолны газрын хойд талд буюу Монгол шуудан 21 холбооны газрын баруун талд 5 метрийн зайд 170-175 см орчим өндөртэй, 25-35 орчим насны эрэгтэй байв. Цогцос нь ертөнцийн зүгээр толгойгоо хойш харсан, хөлөө биеийн дагуу жийсэн байдалтай, хоёр гараа биеийн дагуу байрлуулсан, нүүр ам нь цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон, 2 гарын шуу болон алга, алганы ард цус мэт зүйлээр бохирлогдсон. Цогцос цээжээрээ цус мэт зүйлээр бохирлогдсон, улаан өнгийн ноосон цамц, саарал фудволк, доогуураа хөх өнгийн жинсэн өмд, түүний дотуур хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хөлдөө ногоон өнгийн хар өнгийн үдээстэй, пүүзэн гутал, цэнхэр ноосон оймстой. Шаргал өнгийн нурууны зориулалттай бүс бүсэлсэн байна.

-Цогцосны баруун гар талд газарт бетондсон талбай дээр 15х0.7 см хэмжээтэй цус мэт зүйл, мөн толгойн зүүн харалдаа бетондсон газарт 20х4 см хэмжээтэй цус мэт зүйл болсон байв. Толгойноос хойш 10 метрийн зайтай бөөлжис мэт шаргал өнгийн 25х10 см зүйл газарт тогтсон байлаа. Хэргийн газрын ойр орчимд үзлэг хийхэд 29 дүгээр байрны зүүн талын шатны хажуугаас цус мэт улаан хүрэн өнгийн зүйл газарт бетонон талбайд 20-30 см зайтай дуссан, гоожсон байдалтай, тогтсон. Дээрх дуссан мэт зүйл үргэлжлэн 18 метр яваад тасарч цогцос байсан газраас 3 метрийн зайд дахин газарт цус мэт зүйл болсон байв. ...18 метр үргэлжлэн дуссан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс, мөн цогцосны яг хажууд тогтсон цус мэт зүйлүүдээс тус тусад нь дээж авсан.

-....үзлэгээр KFC-ийн баруун хойно байрлах зүүн хойшоо талийгаачийн хэвтэж байгаа хэсэгт чиглэлтэй 1, зүүн тийшээ Пирамид төв рүү чиглэлтэй 1 камертай, KFC зүүн урд үзүүрт байрлах 21 холбоо руу харсан 1 камер, 29 дүгээр байрны зүүн хойд талд байрлах 3 чиглэлийн /баруун хойш, урд, зүүн хойд/ К-67 дугаартай хяналтын камерууд байсныг үзлэгийн явцад тэмдэглэлд тусгасан. Мөн К-67 дугаарын цагдаагийн камерын зүүн талд Хөх чоно гэх баарны улаан тоосгон байшингийн 2 давхрын цонхны хяналтын камерыг үзлэгийн явцад тэмдэглэлд тусгасан. ...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 5-15 дугаар тал),

 

1.49 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Молор” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр тал), 

2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр KFC түргэн хоолны газрын арын хүнсний дэлгүүрийн  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... 2019 оны 4 дүгээр сарын 14-ний шөнийн:

- 01 цаг 42 минут 13 секундэд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ... пабын хаалгаар царай төрх нь харагдах боломж тааруу гурван хүн уг газраас гараад  ертөнцийн зүгээр зүүн урагшаа “Вест” баар руу алхаж байх ба,

- 01 цаг 43 минут 10 секундэд царай төрх нь харагдах боломжгүй 2 хүн явж байгаад өөд өөдөөсөө харж зогсож байгаад 01 цаг 45 минут 10 секундэд ертөнцийн зүгээр зүүн урагшаа буюу “Вест” баар руу алхаж явсан.

-01 цаг 53 минут 24 секундэд царай төрхийг нь харах боломжгүй нэг хүн зүүн урагшаа явж байгаа бичлэг илэрсэн.

-01 цаг 57  минут 01 секундэд 5-6 хүмүүс сүйтэгнэж байгаа бичлэг илэрсэн.

-01 цаг 58 минут 57 секундэд 4-5 зүс царай нь харагдах боломжгүй хүмүүс ертөнцийн зүгээр зүүн урагшаа явж байгаа бичлэг илэрсэн.

-02 цаг 00 минут 11 секундэд зүүн урд зүгээр нэг хүн гүйж гарч ирэхэд араас нь нэг хүн хөөж, уг хүнээ хөөхгүй зогсож буцаад зүүн урагшаа явж байгаа хяналтын камерын бичлэг илэрсэн. ...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар тал),

 

            1.50 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн 101 тоот өрөөнд хэлтсийн К67 дугаартай камерын бичлэгийг буулгасан тухай тэмдэглэлд:

“...дээрх бичлэгт үзлэг хийхэд “...урд зүг рүү KFC түргэн хоолны газар руу чиглэсэн хяналтын камер байх ба, камерын дэлгэцний зүүн хэсэгт “Хөх чоно” баар, түүний урд талд хоёр аж ахуй нэгж дарааллан байна. ...2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02:28:29 цагийг заасан бичлэгийг үзэхэд:

-02:36:41 цагт ...цэнхэр өнгийн жинсэн яактай эрэгтэй, түүний араас 4-5 метрийн зайд ...хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй дагаж алхана. ...тухайн үед хамгийн урд талд алхаж байсан эрэгтэй эргээд 3 эмэгтэйтэй зөрж алхаж байв. Хар өнгийн үүргэвчтэй, саравчтай малгайтай эрэгтэй дээрх цэнхэр өнгийн жинсэн яактай этгээдтэй ямар нэг зүйл ярьж байгаа мэтээр уулзах ба, тэдний зүүн талын хашлаганы цаад талд мөн хар өнгийн хувцастай 2 хүн урд зүгийг чиглэн алхаж эхлэв. Дээрх 5 этгээд аж ахуй нэгжүүдийн урд хэсэгт байсан гэрэлтэй цонхны урдуур өнгөрөөд цааш алхаж өндөр шар өнгөтэй хаяг, рекламны цаагуур орж зөвхөн хөл хэсэг нь харагдах байдалтай болов.

-Энэ үед камерын бичлэг дээрх цаг 02:38:18 цагт гэнэт огцом хөдөлгөөн хийж зодолдож байгаа мэт дүрс камерын дүрсэнд буусан байх бөгөөд 10-20 орчим секунд бужигнаж байгаад ...алга болсон. ...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 73-75 дугаар тал),

 

1.51 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “...” баарны гадна болон дотор талын хяналтын камерын 2019 оны 4 дүгээр сарыг 14-ний 00 цагаас 01.00 цаг хүртэлх бичлэгийг хураан авсан тухай тэмдэглэл, (1 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар тал),

-Дээрх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хяналтын камерын цагаар 2019 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө 01 цаг 13 минутад амь хохирогч баруун, зүүн талдаа 2 эмэгтэй хүнийг тэврээд “...” пабын хаалганд тулж ирээд 2 эмэгтэйгээсээ салаад ганцаараа гараад явж байгаа,  ...... пабын гадна талд хяналтын камерын цагаар 2019 оны 4 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цаг 15 минутад амь хохирогч “...” пабаас гарч ирээд шатнаас согтуу эмэгтэй унасан байсан дээр очин 10 орчим секунд болоод пабын баруун талд байрлах хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож буй 2 эмэгтэй дээр очин ярилцаад зогсож байтал пабын үүдэнд байсан нэг эмэгтэй хүн хүрч ирээд амь хохирогчтой ярилцаж байсан 2 эмэгтэйг аваад 01 цаг 17 минутад явж байх бөгөөд 8 секундын дараа амь хохирогч тухайн 2 эмэгтэйн араас чиглэн явж байгаа тухай. ...” тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар тал),

 

1.52 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2612 дугаартай дүгнэлтэд:

 Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: CD-3 ширхэг /7 ширхэг дүрс бичлэгийн файл/.

Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн “... баар”, “СХД 16-р хороо Хүнсний дэлгүүр”, “СХДЦХ-III

K-67-2” гэсэн бичигтэй CD-нд бичигдсэн 7 ширхэг дүрс бичлэгүүд дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

            2.Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй мөрдөгчийн заасан СХД-ын 3-р хэлтсийн K-67-2 дугаартай камерт бичигдсэн K67 29-2019-04-14_01h51min31s388ms_1 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2:36:29-2:39:57 цагийн хооронд болж буй үйл явдлыг тодруулж, үйл хөдлөлийг удаашруулан, мөрдөгчийн таниулсан хүмүүсийн нэрсийг дүрс бичлэг болон гэрэл зурагт дурьдаж дүгнэлтэд хавсаргав.

            3.Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй, мөрдөгчийн заасан СХД-ын 3-р хэлтсийн K-67-2 дугаартай камерт бичигдсэн K67 29-2019-04-14_01h51min31s388ms_1 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2:36:29-2:39:57 цагийн хооронд болж буй үйл явдлыг тодруулах, үйлдэл тус бүрээр зурагжуулахад дэлгэцийн дээд хэсгийн төвд явган хүний зам дагуу улаан шаргал өнгийн “эмийн сан, зотол уул ...сургууль” гэсэн бичигтэй самбарын ард халхлагдсан байх тул үйлдэл тус бүрийг тодруулах боломжгүй байна. /шинжээч Х.Бат-Эрдэнэ/ ...” гэсэн дүгнэлт,

            -дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтэд  “... зураг 15 шинжилгээнд ирүүлсэн мөрдөгчийн заасан дүрс бичлэгийн харагдах байдал, №16 шинжилж буй дүрс бичлэгт  хүмүүсийг таниулсан зураг хэсэгт: хашлагын баруун талд Л.Ханджамц, Э хоёр, зүүн  талд М.О, Ч.Ө, Ч.С нар явж байгааг дүрсээр буулгасан хэсэг. (2 дугаар хавтаст хэргийн 204-209 дүгээр тал),

 

1.53 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2931 дугаартай дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн K67 гэсэн бичигтэй камерын бичлэг гэх K67 29-2019-04-14_01h51min31s388ms_1 гэсэн нэртэй дүрс бичлэгт дэлгэцийн цагаар 2:38:05 АМ цагаас 2:38:53 АМ цагт болсон үйл явдал /зодоон гэх/-ыг тодруулж, томруулан дүгнэлтэд хавсаргав.

            2. Шинжилгээнд ирүүлсэн зүйл K-67 гэсэн бичигтэй камерын бичлэг гэх K67 29-2019-04-14_01h51min31s388ms_1 гэсэн нэртэй дүрс бичлэгт дэлгэцийн цагаар 2:38:05 АМ цагаас 2:38:53 АМ цагт болсон үйл явдал /зодоон гэх/-ыг зурагжуулж дүгнэлтэд хавсаргав.

            3.Шинжилгээнд ирүүлсэн K67 гэсэн бичигтэй камерын бичлэг гэх K67 29-2019-04-14_01h51min31s388ms_1 гэсэн нэртэй дүрс бичлэгт дэлгэцийн цагаар 2:38:05 АМ цагаас 2:38:53 АМ цагт болсон үйл явдал /зодоон гэх/-д хэн, ямар үйлдэл хийж байгаа нь самбарын цаана халхлагдсан байх тул тогтоох боломжгүй байна. /шинжээч Х.Бат-Эрдэнэ/ ...” гэсэн дүгнэлт,

            -Дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтэд:

            Зураг №2 шинжилгээнд ирүүлсэн К-67-2019-4-14_01h51min31s388ms_1 гэсэн нэртэй дүрс бичлэгийн харагдах байдал,

            Зураг №3, 4, 5 дүрс бичлэгт дүрслэгдсэн үйл явдлын /зодоон гэх/-ыг эхэлсэн дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар харуулсан хэсэг. /2019.4.14 2:38:05 AM/

            Зураг №6, 7 дүрс бичлэгт дүрслэгдсэн үйл явдал /зодоон гэх/-ыг дууссан цагийг дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар харуулсан. /2019.4.14 2:38:53 АМ/

            Зураг №8 шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн дүрслэлийг тодруулж, томруулан дүгнэлтэд хавсаргах, зураг №9, 10, 11, 12, 13, 14,  15, зураг №9-16 шинжилж буй дүрс бичлэгт дүрслэгдсэн үйл явдал /зодоон гэх/-ыг зурагжуулсан байдал. (4 дүгээр хавтаст хэргийн 90-96 дугаар тал),

 

1.54 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2518 дугаартай дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар тал),

 

1.55 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2268 дугаартай дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 75-77 дугаар тал),

 

1.56 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2226 дугаартай дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 95-96 дугаар тал),

1.57 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2267 дугаартай дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 99-101 дүгээр тал),

 

1.58 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2557 дугаартай дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 102 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг;

               

1.59  Мөн шүүх хуралдаанд эд мөрийн баримт болох “...” баарны хяналтын камерын бичлэг, К-67 цагдаагийн гуравдугаар хэлтсийн бичлэг зэргийг судлахад:

“...” баарны бичлэгт: 2019 оны 4 дүгээр сарын 14-ний 01 цаг 13 минутад амь хохирогч тус баарнаас гарч явж байгаа, 01 цаг 30 минутад шүүгдэгч нар, гэрч Л.Ханджамц нар гарч ирж байгаа бичлэг,

Цагдаагийн гуравдугаар хэлтсийн К-67 бичлэгт:

 “... баарнаас гараад 02:36 минутад гэрч Л.Ханджамц, Ч.Э явж байгаа, цаана очиж байгаа, мөн гурван эмэгтэйтэй зөрөөд Ч.Ө, араас нь Ч.С, М.О гурав явж байгаа, хоорондоо зайтай явж байгаа, амь хохирогч тэд нартай зөрөөд явах үед Ч.С түүнтэй муудалцаж байгаа, улмаар Ч.Э тэдэн дээр буцаж очиж байгаа, гэрч Л.Ханджамц цаана нь байгаа гэх дүрс бичлэг байсныг тус тус шинжлэн судалсан болно.

 

2. Шүүгдэгч Ч.С, Ч.Э, Ч.Ө нар бүлэглэн БНХАУ-ын иргэн Лю Жин Шаны эд хөрөнгийг дээрэмдсэн, Ч.С, Ч.Ө нар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

 

2.1 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 2-8 дугаар тал),

 

2.2 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ч.Сын мэдүүлгийг мөрдөгчийн санаачилгаар газар дээр нь шалгасан тэмдэглэлд:

“... Э ширээн дээр байсан цагаан дэлгэцийг аваад цүнхэн дотроо хийж байгаа харагдсан, тэр дотроос бид хэд гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ алхаад шороон дээгүүр давхиад хойшоо том хашаа давуулаад шидсэн. Тэгээд нөгөө том хашааг хойгуур нь алхаж тойрсон...” гэж мэдүүлсэн мэдүүлгийг шалгахаар тогтож, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хонгда” гэх нэртэй тоосгоны үйлдвэрт явуулсан уг тэмдэглэлд  “...2 давхар тоосгон байшингийн шатаар өгсөн наад талаасаа 2 дахь цэнхэр өнгийн хаалгыг онгойлгож дотогшоо ороод зүүн гар талд байх ширээн дээрээс хар өнгийн компьютерийн дэлгэц, ширээний шургуулганаас мөнгө авч байгаа харагдсан гэж заасан. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 9-12 дугаар тал),

 

2.3 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ч.Сын биед үзлэг хийсэн тэмдэглэлд “... улаан өнгийн саравчтай малгайтай, бор өнгийн цахилгаантай куртик, саарал хүрээтэй майк, хар саарал өнгийн өмд, хар өнгийн усны гутал, цагаан өнгийн оймс зэрэг хувцас өмссөн байв. ...зүүн гуяны гадар хэсэгт 1х1 см хэмжээтэй тав бүхий шархтай, баруун өвдөгний дотор талд 1х1 см хэмжээтэй тав бүхий шархтай, зүүн шилбэний дотор хэсэгт 1х1 см хэмжээтэй тав бүхий шархтай байв. Баруун гарыг үзэхэд ядам хурууны дотор хэсэгт 2х1 см хэмжээтэй шархтай, зүүн гарыг үзэхэд дунд хурууны дотор талд 1х1 см хэмжээтэй тав бүхий шархтай ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 13-16 дугаар тал),

 

2.4 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хонгда” тоосгоны үйлдвэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Кам 1, Кам 2, Кам 3, Кам 4 гэсэн хяналтын камерын бичлэг байна. 

“...-Kам1 гэсэн хяналтын камерын бичлэгт үзлэгийг явуулахад уг камерт тоосгоны үйлдвэрийн буюу түүний хажууд хураалттай тоосгонууд харагдаж байв. 02 цаг 10 минут 40 секундэд доод хэсгээс ар араасаа цуварсан байдалтай, хувцасны өнгө, нүүр царай тод харагдахгүй 3 цайвар өнгийн хувцастай хүн гарч ирээд алхах ба 02 цаг 11 минут 11 секундэд камерын тусгалаас гарч байгаа нь харагдана.

-Kам2 гэсэн хяналтын камерын бичлэгт үзлэгийг явуулахад “...өрөөний дотор байрласан камер байв. Уг камерт хаалттай хаалга болон зүүн тийш орсон хаалгагүй гэрэл нь асаалттай өрөөний дүрс бичигдсэн байв. 02 цаг 13 минут 50 секундэд наад өрөөний гэрэл асаж унтран, масслаж байгаад шатах ба цаад хана дагуу шингэн зүйл урсав.  02 цаг 14 минут 47 секундэд цайван өнгийн юүдэнтэй цамцны малгай өмссөн эрэгтэй хүн хаалттай хаалгыг цаанаас нь онгойлгож орж ирээд шууд гэрэл нь асаалттай өрөө рүү ороод 02 цаг 15 минут 15 секундэд гараад явав....”

-Kам 3 гэсэн хяналтын камерын бичлэгт “...хураалттай тоосгонууд, автомашинууд зогсож байгаа харагдах ба 02 цаг 16 минут 22 секундэд цайвар өнгийн хувцастай 3 хүн гүйгээд гарч байгаа харагдаж байв...”.

-Kам 4 гэсэн хяналтын камерын бичлэгт “...2 давхар тоосгон байшин харагдах ба 02 цаг 11 минут 18 секундэд цайван өнгийн хувцастай 3 хүн байшингийн хажуу шатаар дээш өгсөж гараад 3 хаалганы голын хаалга руу ороод удалгүй 1 хүн гарч ирж доош буугаад 1 давхрын голын хаалгаар дотогш орж удалгүй гарч ирээд 02 цаг 16 минут 21 секундэд гараад гүйгээд явав. ...” гэх тэмдэглэл, дээрх хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 17-20 дугаар тал),

 

2.5 Хохирогч Лю Жин Шаны мөрдөн шалгах ажиллагаанд:

2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...Би Монгол Улсад 2003 онд тоосгоны үйлдвэр эрхлэх зорилгоор ирсэн Налайх дүүргийн 3 дугаар хороонд “Күн Лүн” тоосгоны үйлдвэр ажиллуулдаг. 2018 оны 7 дугаар сарын 19-ний шөнө үйлдвэрийн амрах байрны 2 дугаар давхарт ганцаараа унтаж байтал хүн хаалга тогшсон, би "хэн бэ, яасан бэ" гээд очоод хаалганы цаанаас асуусан. Тэгэхэд эрэгтэй хүн миний толгой өвдөөд байна эм байна уу гэж хаалганы цаанаас хэлсэн. Би хаалга онгойлготол нүүр рүү гараараа цохих үед би хойшоогоо болсон. Тэр үед хоёр залуу орж ирсэн. Харахад манайд өмнө нь ажиллаж байгаад халагдсан Э гэдэг нэртэй залуу байсан. Тэр залуу нэг сар манайд ажилласан, ажиллах хугацаандаа ихэнхдээ архи уугаад байсан болохоор би хараад шууд таньсан. Тухайн үед эдгээр хүмүүс цамцныхаа малгайг өмссөн, гэхдээ нүүр нь харагдаж байсан. Тэгээд шууд нэг нь багалзуурдаад нүүр толгой руу гараараа олон удаа цохиход би ор, ширээ хоёрын дунд газар унасан. Нэг нь миний зүүн талын хавирга руу өшиглөсөн, толгой руу дэвссэн. Орж ирсэн хоёр залуу хоёулаа намайг цохиж зодсон. Ширээн дээрээс юм аваад өөрийгөө хамгаалах гэж тэмцэлдэж өөдөөс нь цохисон, юугаар цохиж зодсоноо мэдэхгүй байна. Тэгээд намайг цохиж зодож байх үед би ухаан алдсан. Тэр хүмүүс өрөөнөөс гараад явсан байсан. Ухаан ороод орчуулагч руугаа утсаар ярьсан. Тэрний дараа цагдаа ирсэн. Миний байсан байрны доод давхрын өрөөнд байсан шүүгээнээс мөнгө алдсанаа мэдсэн. Миний хоёр нүд хөхөрсөн, толгой маш их өвдөж байна, зүүн талын хамгийн ар талын араа унасан зуүн талын хавирга хугарсан, зүүн талын долоовор хурууны өндөгний мах тасарсан, өвдөг, тохой зэрэг бүх л биеийн хэсгээр шалбарсан. Эдгээр гэмтлүүдийг шөнө орж ирсэн 2 залуу учруулсан. ...Миний байдаг  2 давхар байр нь офиссын өрөөтэй, дээд давхартаа амардаг өрөөтэй, доод давхартаа  офиссын  зориулалтаар үйл  ажиллагаа  явуулдаг, доод давхрын өрөөнд ажилчдын  цалингийн мөнгийг шүүгээнд хадгалдгийг манай ажилчид бүгд мэддэг. Намайг зодсон шалтгаан нь уг өрөөний түлхүүр нь миний амарч байсан өрөөн дотор ширээн дээр тавьсан байсан, тэрийг авах гэж л орж ирсэн юм байна лээ. Мөнгө байгаа өрөөг түлхүүрээр нь онгойлгосон байсан. Цагдаа очсоны дараа харахад өрөөг онгойлгоод бүх түлхүүрийг нь аваад явсан байсан. Миний алдсан  мөнгө ойролцоогоор 5-6 сая төгрөг байсан. Дандаа бэлэн мөнгөөр тоосго зарсан мөнгө байсан, зарсан баримтууд нь байгаа. Алдсан мөнгө 20.000-тын дэвсгэрт, 10.000-тын дэвсгэрт, 5.000-тын дэвсгэртүүд байсан. Тухайн үед миний амарч байсан өрөөн дотор байсан хар өнгийн том хайч, компьютерын дэлгэц, өрөөнүүдийн хаалганы түлхүүр 8-10 ширхэг байсан алга болсон. ...Надад гэмтэл учруулж зодсон, зодож байхдаа үг яриа яриагүй. ...Би тухайн үед өөрийгөө хамгаалахын тулд ширээн дээрээс юм аваад гараараа урагш савсан хөдөлгөөн хийж хамгаалсан, тэр үед нүд юм харахгүй байсан учраас тийм  хөдөлгөөн хийсэн, намайг юм бариад өөрийгөө хамгаалах үед тэд өөдөөс цохиж байсан. Би өөрийгөө хамгаалах гэж юм барьсан, юу барьснаа, хэнийг цохисноо мэдэхгүй байна. ...надад учруулсан гэмтлүүдийг эмчлүүлэхэд шаардагдах зардал, алдсан 5-6 сая төгрөгийг нэхэмжилнэ. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. ...Биеийн байдал хүнд байна. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 24-27 дугаар тал),

-2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:

“...Миний алдагдсан мөнгө 6.000.000 төгрөг орчим байсан гэсэн тооцоо байгаа, яагаад гэвэл шаардлагатай үед үйлдвэрийн өдөр тутамд гарах бензин шатахуун, хоол хүнс, ажилчид хааяа цалингаасаа урьдчилгаа авах зэрэг хэрэглээнд зориулсан мөнгө байсан болохоор тэдэн төгрөг байсан гэсэн тооцоо байхгүй байна. 2018 оны 7 дугаар сарын 19-ний орой намайг дээрэмдэхээс өмнө унтах гэж байхдаа харахад 20.000 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэгээр боосон 2 боодол 4.000.000 төгрөг, 5.000 төгрөгийн дэвсгэртээр 100 ширхэгээр боосон 3 боодол 1.500.000 төгрөг, 1.000 төгрөгийн дэвсгэртээр 1000 ширхэгээр 2 боодол 200.000 төгрөг, 500 төгрөгийн дэвсгэртээр боосон 1 ширхэг 50.000 төгрөг байсан, мөн задгайгаар 100, 5.000, 10.000 төгрөгийн дэвсгэртээр нийлүүлсэн нилээн хэдэн төгрөг байсан, тэгэхээр 6.000.000 төгрөг байсан гэсэн үг. ...Дээрх мөнгөн дэвсгэртүүд нь тоосго зарсан орлогын мөнгөнөөс хэрэглээндээ зориулж бага багаар нэмээд авч үлдсэн мөнгө байгаа юм. Манай үйлдвэр өдөрт хэдэн мянгаар нь тоосго зардаг болохоор маш их хэмжээний мөнгө эргэлддэг. Тэр мөнгийг надаас өөр харсан хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 204-205 дугаар тал),

-2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

“...Хаалга онгойлгоход 2 хүн орж ирсэн. Эхний хүн миний таньж байснаар манайд ажиллаж байгаад гарсан Эийн дүү, түүний араас Э орж ирж байгаа харагдсан. Эхлээд орж ирсэн залуу шууд нүүр рүү нэг удаа цохисон. Ингээд би ор ширээ хоёрын завсраар газар унасан чинь дээрээс зүүн талын хавирга руу олон удаа өшиглөж, толгой руу олон удаа дэвсэж байсан, хэн нь цохиж дэвсэж байсныг хараагүй. Миний биед учирсан гэмтлийг манайд ажиллаж байгаад гарсан Э, түүний дүү Ө нар учруулсан гэж бодож байна. ...Эхлээд орж ирсэн хүн намайг цохих үед би ширээн дээрээс нэг зүйл шүүрч аваад өөдөөс нь харж чадахгүй шууд цохих гээд гараараа савсан. Ингээд би газарт унасан. ...Тэр хүмүүсийг хутгатай байхыг хараагүй, миний гар хэзээ яаж зүсэгдсэн талаар мэдэхгүй. Тухайн үед миний толгой руу хүчтэй цохиод би манарсан тул энэ гэмтлийг яаж учирсан талаар мэдэхгүй байна. Харин бусад гэмтлүүдийг тухайн хоёр залуу надад учруулсан гэдгийг санаж байна. ...Хэн нь шүүгээнээс мөнгө авсныг би хараагүй. Камер шүүж үзэхэд доор байдаг өрөө рүү манайд хуучин ажиллаж байгаад гарсан Э орж мөнгө авч байгаа харагдсан. Би Эийг нүүр царайгаар нь, тухайн үедээ хөлөө гэмтээгээд хөлөө чирээд явж байсан болохоор тэр зүйлээр нь хараад таньж байсан. ...Тухайн үеийн камерын бичлэгт бүгд бичигдсэн байгаа. Би камерын бичлэгийг бүгдийг үзээгүй. ...Би маш их гомдолтой байна. Тухайн үед алдагдсан 5-6 сая төгрөгийг нэхэмжилнэ. Өмнөх мэдүүлэгтээ хэр хэмжээний мөнгө байсан талаар тодорхой хэлсэн. Би сар бүрийн 20-нд цалин тавьдаг. Ингэхээр манайд мөнгө байсныг мэдээд тэр хүмүүс ирсэн байх. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 196-198 дугаар тал),

-2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:

“...Надад тухайн үед тийм хэмжээний мөнгө байсан гэдгийг мэдэх хүн байхгүй. Харин манай ажилчид сар бүрийн 20-нд цалин тавьдаг гэдгийг мэднэ. ...Хуулийн дагуу шийдээд өгнө биз дээ, Тэр хүнээс илүү их мөнгө нэхэмжлэхгүй. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 249-250 дугаар тал),

           

2.6 Хохирогч Лю Жин Шаны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 159-161 дүгээр тал),

 

2.7 Гэрч Ц.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

“...2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс “Хонгда” тоосгоны үйлдвэрт цаг бүртгэгчээр ажиллаж байгаа болохоор урьд ажиллаж байсан болон ажиллаж байгаа ажилчдаа танина. 2018 оны 7 дугаар сарын 19-ний шөнө ...миний утас дуугарсан, утсаа аваад ярихад ...орчуулагч Өвөр Монгол Цагаанаа гэдэг хүн надруу залгаад Лю Жин Шан захирлын өрөөнд хүн орсон байна гэж над руу залгасан. Би босоод ойр хавиа хараад ажилчдаа бүртгэж үзсэн. Энэ үед манай ажилчид бүгд унтаж байсан болохоор нь би буцаж гараад үүдэнд зогсож байсан машины жолоочтой уулзаж юу болсон талаар тодруулахад сая баруун талаар 3 залуу ирээд хоёр залуу нь дээшээ гараад хаалга нүдэж байгаа харагдсан, тэрнээс хойш нээх удалгүй тэр гурван залуу зүүн тийшээ гүйгээд явсан гэж ярьсан. Би хэрэг болсон шөнийн хяналтын камерын бичлэгийг үзсэн, тухайн бичлэгт гурван эрэгтэй хүн явж байсан, энэ гурван хүнээс хамгийн түрүүнд явж байсан өндөр нь манай үйлдвэрт ажиллаж байсан Э гэдэг залуу явж байсныг таньсан. ...Захирлын өрөөнд байнга мөнгө байдаг талаар манай ажилчдын ихэнх хүмүүс мэднэ. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:

“...өглөө 05 цагт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөд, өдөр цайны цаг дуусаад орой ажил тарахад хүн бүрийг бүртгэж авдаг болохоор Эийн царай төрхийг сайн мэднэ. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 238 дугаар тал),

 

2.8 Гэрч Ө.Бадарчийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...Би 2018 оны 7 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тоосгоны үйлдвэрээс тоосго авахаар ирсэн. Гэтэл бороотой байна ачих хүн байхгүй, өглөө ачина гэхээр нь найз Чаминэрдэнэцэцэгийн хамт машин дотор унтаж байхад шөнө 02 цаг 20 минутын үед хүн орилох чимээ гарсан. Өндийгөөд хартал 2 давхар улаан тоосгон байшингийн 1 давхрын хаалгыг улаан өнгийн цамцтай эрэгтэй хүн хаалга онгойлгоод дотогш орж байгаа нь харагдсан, дотор ороод удалгүй нөгөө залуу гарч ирээд хоёр давхар руу гараад голын хаалганы үүдэнд зогсож байтал өрөөн дотроос дахиад хоёр залуу гарч ирээд тэр гурван залуу нийлээд зүүн тийшээ гүйгээд явсан. Миний харснаар тухайн гурван залуугийн хоёр нь улаан өнгийн юүдэнтэй ноосон цамцтай, нөгөө залуу нь цайвар өнгийн юүдэнтэй цамцтай залуу байх шиг байсан. Тэр гурван залуугийн нэг нь нилээн өндөр туранхайвтар, нөгөө хоёр залуу арай намхан бага зэргийн таргандуу залуу байх шиг байсан. Тэр залуучууд 20-25 орчим насны болов уу гэмээр залуучууд байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

 

2.9 Гэрч С.Чаминэрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...Би 2018 оны 7 дугаар сарын 19-ний орой 20 цагиин үед Налайх дүүргийн тоосгоны үйлдвэрээс  тоосго авахаар ирсэн. Гэтэл бороотой байна ачих хүн байхгүй, өглөө ачина гэхээр нь найз Бадарчийн хамт машин дотор унтаж байхад шөнө 02 цаг 20 минутын үед хүн орилох чимээ гарсан. Бид хоёр өнгийгөөд хартал 2 давхар улаан тоосгон байшингийн 1 давхарт улаан юүдэнтэй цамцтай өндөр туранхай залуу хаалга онгойлгоод дотогш орж байгаа харагдсан. Дотор ороод удалгүй буцаж гарч ирээд хоёр давхар руу гараад хаалганы үүдэнд зогсож байсан. Гэтэл хоёр давхрын өрөөнөөс дахиад хоёр залуу гарч ирээд тэр гурван залуу зүүн тийшээ гүйгээд явсан. ...Миний харснаар тухайн гурван залуугийн хоёр нь улаан өнгийн юүдэнтэй ноосон цамцтай, нөгөө залуу нь цайвар өнгийн юүдэнтэй цамцтай байх шиг байсан. Тэр гурван залуугийн нэг нь нилээн өндөр туранхайвтар, нөгөө хоёр залуу арай намхан бага зэргийн таргандуу залуу байсан. Тэр залуучууд 20-25 орчим насны болов уу гэмээр залуучууд байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

 

2.10 Гэрч У.Энхтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...Би өчигдөр орой 21 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ орж амарсан, тэрнээс хойш би дахиж гадагшаа гараагүй, өглөө 05 цаг 30 минутын үед ажилдаа гарсан. Тухайн үед урьд шөнө юу болсон талаар мэдээгүй. Монгол тал хариуцсан эмэгтэй захирал Тунгалаг урьд шөнө болсон асуудлын талаар надад хэлэхээр нь би мэдсэн. Би Э гэдэг хүнийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажилд орох гээд ирж байхад анх таньдаг болсон. Э ажилд ороод 15 хоног болсны дараа цалингаа авах ёстой байтал хоногтоо багтаад хийх ёстой ажлаа хийж чадаагүй болохоор хятад захирал цалинг нь өгөхгүй удаагаад бараг 1 сар орчим болж байгаад 100,000 орчим мянган төгрөг өгсөн гэж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Э хятад даргатай муудалцаад зогсож байсан. Тэгээд манай гэрт ирээд надтай ярьж байхдаа “энэ хятад намайг шулаад байна болохгүй бол зодож байгаад цалингаа авна” гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

 

            2.11 Шүүгдэгч Ч.Өы мөрдөн шалгах ажиллагаанд:

сэжигтнээр өгсөн “...Би намгийн үйлдвэрээс очиж хулгай хийе, мөнгө нь хаана байдаг бол гэхэд Энхтөгөлөдөр ах урьд нь ажиллаж байсан болохоор мөнгө нь доороо л байдаг биз гэж хэлсэн. Тэгээд намгийн тоосгоны үйлдвэр рүү яваад гадна нь очоод Санжаа ахыг хоёулаа хужаагийн хаалгыг цохиод дараад байж байя, Э ах та мөнгийг нь мэдэж байгаа юм бол доороос мөнгийг нь авчих гээд Санжаа ах бид хоёр дээшээ 2 давхар руу гараад, би Санжаа ахаар хаалгыг нь тогшуулаад өөрөө хажууд нь зогсоод 10-аад минутын дараа хаалгаа онгойлгоод Санжаа ахын өөдөөс хайчаар цээж хэсэг рүү нь хатгасан. Санжаа ах цааш нь цохиж унагахаар нь би нүүр хэсэгт нь 2-3 удаа, мөн цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохиод байж байтал Э ах орж ирээд болчихлоо гэсэн. Э ширээн дээр байсан компьютерийн дэлгэцийг аваад бид гурав зүүн тийш урт үргэлжилсэн цементэн хашааг зүглээд зугтаасан. Э ахын авсан мөнгийг тоолоход 5000 төгрөгтэй боодол 2 ширхэг, 100 төгрөгтэй боодол 1 ширхэг, 50 төгрөгтэй боодол 2 ширхэг байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр тал),

яллагдагчаар 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

            “...Тухайн үед манай ах Э нь тухайн тоосгоны үйлдвэрт ажилладаг байсан. С ах бид хоёр Э ажилладаг гэхээр нь уулзах гэж шөнө очсон юм. Тэгээд хаалгыг нь нүдсэн чинь тэр хятад нь хаалга онгойлгоод С ахын цээж рүү нь цэнхэр иштэй хайчаар цохиход би хайчийг нь булааж аваад нөгөө хятадыг 2-3 удаа хэвлий хэсэгт нь цохисон. Тэгээд байж байхад Э ах мөнгийг нь авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө хятадыг хаячихаад мөнгийг нь аваад Налайх руу алхаад явсан. Налайх дээр очоод С ахыг тоосгоны үйлдвэр рүү нь явуулаад Э бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед тэр мөнгийг тоолоод үзсэн чинь 700.000 гаран төгрөг байсан. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 187-189 дүгээр тал),

 

            2.12 Шүүгдэгч Ч.Сын мөрдөн шалгах ажиллагаанд

            сэжигтнээр 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “... Ө эм аваадахъя гээд 2 давхарт байрладаг үйлдвэрийн эзний өрөөний хаалгыг цохиод байсан юм. Би араас нь очоод тухайн хаалганы хажууд очсон. Хятад хүн хаалгаа онгойлгосон чинь Ө тэр хүний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөөд олон удаа гараараа бие рүү нь цохисон. Би очоод салгасан. Тухайн хятад хүн миний цээж рүү хоёр удаа хайчаар хатгах шиг болсон. Ө тухайн хятадтай маргаад би салгаад байж байсан чинь Э орж ирээд ширээн дээр байсан компьютерийн дэлгэцийг аваад гарч байхыг нь би харсан. Өрөөнөөс Э эхэлж гараад араас нь би, миний араас Ө гарсан. Бид гурав шууд зүүн тийш гүйгээд том цементэн хашааны хажууд очсон юм. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр тал),

- яллагдагчаар 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

            “...Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. ... 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дүү Өтай гар утсан дээрээс болж маргалдаад намайг гараараа цохисон юм. Тэрнээс болоод баруун талын нүд бага зэргийн хавдартай байна. Мөн гэмт хэрэг үйлдэж байхдаа хятад хүнд цээжин тус газар 2 удаа, гуяндаа 1 удаа хайчаар хатгуулсан. ...Би тэр мөнгийг үйлдвэрийнхээ хүмүүстэй архи уугаад дууссан. Ө 100.000 төгрөг өгөхөөр нь авсан. ...Би тэр хятад хүнд гар хүрсэн асуудал байхгүй. Ө эм гуйна гэхээр нь дагаад орсон, тэгэхэд тэр хятад хайч барьчихсан байсан. Ө тэр хятадыг бариад авахаар нь би дундуур нь ортол гартаа барьсан хайчаар намайг дүрчихсэн. Би мөнгө хаанаас авсныг мэдээгүй. Сүүлд нь мэдэхэд надад 100.000 төгрөг л өгсөн, бусад нь хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. Бид гурав гурвуулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр тал),

            -2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

            “...Тухайн үед компьютерын дэлгэцийг Э авсан байсан. Тэгээд Налайхын төв дээр очоод Э 100.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг  /5 дугаар хавтаст хэргийн 193-195 дугаар тал/,

 

            2.13 Шүүгдэгч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд

            Сэжигтнээр өгсөн “...Өлзий намгийн тоосгоны үйлдвэр дээр очоод хужаагийн мөнгийг авчихъя, мөнгө нь хаана байгаа юм, та мэднэ биз дээ, мэднээ гээд явж байсан. Санжаа ах дагаад яваад байсан. Бид гурав намгийн тоосгоны үйлдвэр дээр очоод хаалгыг нь эвдээд авчихъя гэхээр нь би хаалгыг нь эвдэхэд хэцүү гэхэд Өлзий, Санжаа хоёр дээшээ хоёр давхар руу гараад хужаагийн хаалгыг онгойлгоод орохоор нь араас нь дээшээ гараад ширээн дээрээс доод талынх нь өрөөнийх нь түлхүүрийг аваад доошоо буугаад онгойлгосон. Шүүгээн дотор байгаа мөнгийг нь аваад буцаад дээшээ гартал харанхуй байсан. Нэг нь нөгөө хужаа эзний дээр гарчихсан, нэг нь хажууд нь зогсож байхаар нь болчихлоо явъя гээд би ширээн дээр байсан компьютерийн дэлгэцийг нь аваад цементэн хашаа руу зугтсан. Мөнгөө тоолоод Санжаа ахад 100.000 төгрөг өгсөн. 800.000 төгрөг байх шиг байсан. Өлзий тоолоод байсан. Тухайн үед дээрэмдэх санааг Өлзий гаргасан. Мөн Налайхад байхдаа Цогзолмааг явуулсны дараа Өлзий манай нэг Хоргын тоосгоны үйлдвэр, нэг бол таны ажиллаж байсан намгийн тоосгоны үйлдвэрийн эзний мөнгийг авъя, хаана байдаг юм бэ гэж ярьж байсан. Тэр үед миний ажиллаж байсан тоосгоны үйлдвэрийн эзний байрладаг хоёр давхар тоосгон байшингийн доод талд нь их мөнгө байдаг гэж хэлж байсан. ....Би тухайн үед доороос мөнгө авч байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар тал) ,

 

Яллагдагчаар 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

            “...Тухайн үед тэндээс 700.000 гаран төгрөг шүүгээн дотроос нь авсан юм. Харин Ө нэг компьютерийн дэлгэц авсан. Өөр эд зүйл аваагүй. Би тухайн үед тэнд байсан мөнгийг бүгдийг нь авсан. Тэнд 20.000, 10.000, 5.000, 1.000, 500, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд байсныг авсан. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн  191-192 дугаар тал),

 

            2.14 “Дамно” ХХК-ний 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн НА-19-038 дугаартай “...14 инч, хяналтын камерын дэлгэцээр ашиглаж байсан гэх компьютерийн дэлгэцийн үнийг 130.000 төгрөгөөр тогтоосон” үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

            2.15 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрч Ц.Сарантуяаг оролцуулан явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд:

 “...яллагдагч CЗ87012818 регистрын дугаартай Чы Эийн гэрэл зургийг №1, яллагдагч ... регистрын дугаартай Мгийн Оын гэрэл зургийг №2, ... регистрын дугаартай Чы Сын гэрэл зургийг №3, ... регистрын дугаартай Чы Өы гэрэл зургийг №4 гэж тэмдэгтээр тэмдэглэн гэрэл зургуудыг үзүүлэхэд гэрч Ц.Сарантуяагаас:

-Зураг№1 дугаараар тэмдэглэсэн фудволктой залуу бол Чы Э байна. Зураг№4 гэсэн дугаартай залуу болохоор манай үйлдвэрт ажилд орно гээд Этэй хамт ирж байсан залуу байна, нэрийг нь мэдэхгүй, Э дагуулж ирээд надтай уулзуулаад ажилд оруулах гэсэн юм, орон тоо байхгүй гэж хэлээд буцааж байсан залуу байна. Зураг №2, №3 дугаараар тэмдэглэсэн хүмүүсийг таньж мэдэхгүй.  ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 239-242 дугаар тал),

           

            2.16 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэлд:

            “... Хохирогч Лю Жин Шанаар тухайн үед байсан гэх мөнгөний хэмжээтэй ижил хэмжээний мөнгө бэлтгэж үзүүлнэ үү гэхэд их хэмжээний мөнгө байхгүй байсан тул 1000, 500, 20 төгрөгийн дэвсгэртээр орлуулж нийт 7 боодол мөнгө байрлуулах ба мөнгө хар өнгийн гялгар ууттай байсан гээд хар өнгийн жижиг гялгар уутанд хийж шүүгээнд байсан гэх газар нь тавьсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Мөнгийг яллагдагчтай бие, насаар ойролцоо эрэгтэй хүнд тухайн үед өмсөж явсан цамцтай ижил саарал өнгийн, юүдэнтэй, хэвлий хэсэгтээ үргэлж халаастай цамц өмсүүлж мөнгийг халаасанд хийлгэхэд цамцны халаасанд багтаж орсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Мөнгийг авч гарах хугацааг тогтоох зорилгоор оролцогчийг захиргааны байрны үүднээс өөрт бололцоотой хурдаар дотогш орж шүүгээнээс мөнгийг авч халаасандаа хийгээд гарч ирэх хүртэлх хугацааг өөрийн эзэмшлийн “Huawei  P20”  маркийн гар утасны секундометрийг ашиглаж үзэхэд нийт 17 секунд болж байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 247-250  дугаар тал),

 

2.17  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 08 шэ/365 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үенд эдийн дутагдал бүхий 1х0,3 см, зүүн бугуйн үений дотор зах ирмэг нь тэгш шархнуудтай. Шарханд ариун боолттой. Зүүн доод 5 дугаар шүд суурин дээрээ бүх чиглэлд хүчтэй ганхаж хөдөлнө. Баруун доод зовхинд 3х2 см захаараа шаргал туяа бүхий хүрэн өнгийн, зүүн дээд зовхинд 4х1 см захаараа шаргал туяа бүхий хүрэн өнгийн, цээжний урд олон тооны жижиг шаргал өнгийн, зүүн гуяны дотор дээд талд 3х1 см шаргал өнгийн цус хуралттай. Зүүн хацарт 3х3 см хүрэн тав тогтсон, хамрын нуруунд 1х0,5 см хүрэн тав тогтсон, баруун хөмсөгний дор 2х1 см хүрэн тав тогтсон, зүүн чамархайд 6х3 см хүрэн тав тогтсон, хүзүүний баруун талд 2 см урттай, цээжний урд болон хэвлийн баруун хажуу тал, нуруунд олон тооны янз бүрийн хэмжээ, дүрс бүхий хүрэн тав тогтсон, зүүн бугалганы ард дээд талд зураглал бүхий хүрэн тав тогтсон, баруун бугалганы дотор дунд талд зураглал бүхий хүрэн тав тогтсон, баруун гуяны гадна дээд талд зураасан хэлбэрийн янз бүрийн хэмжээтэй хүрэн тав тогтсон, баруун шилбэний урд олон тооны жижиг хүрэн тав тогтсон зулгаралтуудтай. Нүүр, хамрын нуруу хавдаж овойсон. Цээжний хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй.

Мөнгөн гүүр эмнэлгийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны толгойн КТГшинжилгээний хариунд: хамрын эргэн тойрон бага зэргийн хавантай. Цээжний КТГ-н шинжилгээнд: “... Зүүн талын 5-р хавирга эгэмний дунд шугамаар, зүүн талын 6-р хавирга суганы урд шугамаар зөрөөтэй ихтэй хугаралтай. Хугарлын хэлбэр дотогшоо бага зэрэг шаантагласан. Зүүн талын 7, 8, 9-р хавиргууд суганы урд шугамаар зөрөө багатай хугарлуудтай. ...” гэжээ.

Дүгнэлт:

1. Лю Жин Шаны биед зүүн 5, 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн 2 дугаар хуруу, зүүн бугуйн үенд шарх, зүүн доод 5 дугаар шүдний сулрал, нүүр, цээж, нуруу, хэвлий, баруун бугалга, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, нүүр, цээж, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн 2 дугаар хуруу, зүүн бугуйн үенд шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, зүүн 5, 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн 7, 8, 9 дүгээр хавирганы зөрөөгүй хугарал, зүүн доод 5 дугаар шүдний сулрал, нүүр, цээж, нуруу, хэвлий, баруун бугалга, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, нүүр, цээж, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /Шинжээч С.Төгсбуян/...” гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 42 дугаар тал),

           

            3.Яллагдагч Ч.Ө нь Б.Анхбаяртай бүлэглэн мал хулгайлсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

 

3.1 Хохирогч З.Зоригоогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:

            “... Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Баянбулаг хорооллын 02-03 тоотод амьдардаг. Би өөрийн үхрээ аймгийн төвд малладаг. 2016 оны 7 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед манайх үхрээ хураагаад, өглөө бүртгэж үзэхэд монголын улаан тарлан соёолон настай үхэр алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд үхрээ хайтал манай гэрийн хойд талд байдаг хуучин хорих ангийн цагаан байшин дотор үхрийг төхөөрсөн бололтой, гэдэс дотор, сэвсийг нь үлдээсэн байсан. Мөн үхрийн толгой, 4 шийр, сүүлийг нь хорихын хуучин цагаан байшингийн зүүн талын хуучин бие засах газар хаясан байсан. Соёолон настай, зөв талын догол имтэй, баруун талын чих цуулбар имтэй, энэ жилийн гусран улаан тарлан зүстэй монгол үхэр байсан. Би монгол үнээгээ 1.500.000 төгрөгөөр нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 15 дугаар тал),

            -2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:

            “...2016 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Баянбулагийн 2-03 тоот хашааныхаа гаднаас улаан халзан зүсмийн монголын үнээгээ хулгайд алдсан. Уг үнээ урд орой нь байсан. Маргааш өглөө нь  үнээ алга болсон байсан. ...Цагдаа нар ирж үзлэг хийгээд явснаас хойш хэсэг хугацааны дараа дахиж холбогдоод манай үхрийг хулгайлсан хүнийг оллоо, махыг нь ирээд аваадах гэсэн. Бид нар хэлсэн газар нь яваад очиход манай үхрийн махыг арьстай нь 4 хэсэг болгоод Бортолгой хорооллын нэг эзэнгүй эвдэрхий байшингийн дээвэрт оруулж хийсэн байсан. ...Би 264 дугаартай хөрөнгийн үнэлгээтэй танилцлаа. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

            3.2 Гэрч З.Баасанбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

            “...Зоригоо нь миний эцэг байгаа юм. 2016 оны 7 дугаар сарын 12-ны өглөө босоод үхрээ хурааж үнээгээ саах гэтэл аавын улаан халзан зүсмийн монголын үнээ байхгүй байсан. Тэр хавиараа нилээн эрж хайтал хуучин хорихын хашаан дотор байх нурсан байшингийн балгас дотор үхрийн гэдэс дотрыг нь гаргаад хаясан байсан. Толгой шийрийг нь балгасны зүүн талын нүх рүү хийж орхисон байсан. ...Дуудлагын дагуу цагдаа нар ирж ажиллаад манай үхрийг, хулгай хийсэн хүмүүсийг олсон байсан. ...Улаан халзан зүсмийн эвэртэй, соёолон насны монголын үнээ байсан. Баруун чих нь цуулбар имтэй, зүүн чих нь хойноосоо догол имтэй байсан. ...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

3.3 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хэрэг учралын газарт буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулаг хорооллын 2 дугаар гудамжны зүүн талд байх голын эрэг дээрх үхрийн хэвтэр бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 дугаар хавтаст хэргийн 6-10 дугаар тал),

 

            3.4 Яллагдагч Ч.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “...Би Өтай 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр уулзаад Ө надад хулгай хийх үү гэхээр нь зөвшөөрч, тэр шөнөө Баянбулаг хорооллын гудамж руу ортол 20-иод тооны үхэр байхаар нь 1 тооны монголын үхэр бугуйлдаж барьж аваад Сүрьеэгийн хойд талд хашаанд байсан нурсан байшингийн балгасан дотор оруулж, нөгөө үхрээ төхөөрч янзлаад Өы амьдарч байсан байшингийн дээвэрт хийж орхиод явсан. Харин үхрийн толгой, шийр, гэдсийг тэнд нь хаясан. Маргааш өглөө нь нөгөө махаа авахаар нөгөө хашаандаа очтол цагдаа нар ирсэн байсан учир баригдсан. Хулгай хийх санааг Ө гаргасан. Хулгай хийхдээ цагаан өнгийн мяндсан буйл, сүх, хутга ашигласан. ...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 68 дугаар тал),

 

            3.5 Шүүгдэгч Ч.Өы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “... Би 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчаар татаж ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 75 дугаар тал),

 

            3.6 2016 оны 7 дугаар сарын байдлаар соёолон насны хусран үнээний үнийг 780.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (6 дугаар хавтаст хэргийн 33 дугаар тал),

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд.

4. Гэрч М.Нарансайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Манай дүү О нь Эрдэнэбулган сумын сургуульд 1989 онд орж 4 жил сураад өвчин тусаад амьдрал хэцүү болох үед сургуулиас нь гаргасан.  Би О, Золзаяа гэх 2 дүүтэй. О нь хүнтэй гэр бүл болж байгаагүй, архи тамхи хааяа нэг хэрэглэдэг. О нь Архангай аймгаас 8-9 жилийн өмнө хотод ирээд ганцаараа амьдарч байсан, нийтийн байранд галч хийж байгаа гэж өөрөө хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр тал),

 

5. Гэрч М.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өгсөн“...М.О нь Улаанбаатар хот руу миний мэдэхээр 2017 онд орж ирсэн байх. Хотод өөрөө ажил хийгээд явж байгаа гээд хааяа ярьдаг байсан. Өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр тал),

 

6.  Гэрч З.Санжаадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:

“...М.О нь манайд 4 жил дараалан өвөл ирж ажилласан. Зундаа Дархан болон Цайз захын блокны үйлдвэрт ажиллаж байгаад ирлээ гэж ярьдаг байсан. ...Манайд ажиллаж байх үед ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй. ...Миний мэдэхээр Архангай аймагт байдаг эгчтэй нь утсаар ярьж байсан, өөр хамаатан хотод байхгүй. ...О нь хамгийн сүүлд манай нийтийн байранд байхдаа цагдаа нарт баригдаж явсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр тал),

7. Гэрч Ч.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

“... Би Ч.Баттөмөр, Ө нартай 2018 оны намар 11 дүгээр сард “Ханбогд” хорооллын барилгын ажил дээр хамт ажиллаж байгаад танилцсан. Түүнээс хойш тэр өвөлжингөө хамт ажилласан. Сүүлд 2019 оны хавар Стай танилцсан. Хааяа нэг манай ажил дээр ирж барилгын туслах ажилтан хийж байсан. ...Би өнгөрсөн өвөл хамт ажиллаж байхад Баттөмөр, Ө нар нь хэлсэн үгнээс гардаггүй хүүхдүүд байсан. Харин Сын зан харьцааг мэдэхгүй. ...Баттөмөр нь найз охин Ханджамц гэх эмэгтэйтэй нийлдэг. ... Бид 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл хамт ажилласан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 170-171 дүгээр тал),

 

8. Гэрч Ж.Чы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:

“... Би С.Эрдэнэчимэгтэй 1982 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйд ажиллаж байхдаа танилцаж, гэр бүл болсон. Түүнээс хойш 1984 онд ууганхүү С, дараа нь 1987 онд Э, 1989 онд Шаарийхүү, 1991 онд Баттөмөр, 1995 онд Ө  нар төрсөн. Би эхнэр Эрдэнэчимэгээс 1998 онд салсан. Манай том хүү С нь 2-3 удаа ял шийтгэл эдэлж дуусаад суллагдаж байсан. Э мөн адил 2 удаа ял шийтгэл эдэлж байгаад суллагдаж байсан. ...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 168-169 дүгээр тал),

 

9. Шүүгдэгч Ч.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 124, 4 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (3 дугаар хавтаст хэргийн 125, 5 дугаар хавтаст хэргийн 248 дугаар тал), шийтгэх тогтоолууд (4 дүгээр хавтаст хэргийн 23-42, 188-197, 232-250, 6 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Нийслэлийн Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, (3 дугаар хавтаст хэргийн 17 дугаар тал ),

 

10. Шүүгдэгч Ч.Өы иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 135, 4 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (3 дугаар хавтаст хэргийн 136, 6 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр тал), шийтгэх тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 226-231, 232-250, 6 дугаар хавтаст хэргийн 48-54, 145-153 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Нийслэлийн Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 170 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 172 дугаар тал),

 

11. Шүүгдэгч Ч.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр тал, 4 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (3 дугаар хавтаст хэргийн 155 дугаар тал), шийтгэх тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 178-183, 198-203, 212-224 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Нийслэлийн Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр тал), мөн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн хариу тоот (3 дугаар хавтаст хэргийн 172 дугаар тал),

 

12. Шүүгдэгч М.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар тал), Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (5 дугаар хавтаст хэргийн 137 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө, М.О нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

            Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Ч.С, Ч.Э, Ч.Ө, М.О нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 14-ний шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна иргэн С.Бийг зодож онц харгис хэрцгийгээр алсан,

            -мөн бүлэглэн иргэн С.Бэд хүч хэрэглэн “Vega” маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, автомашины чиптэй түлхүүр эд зүйлсийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Л.Ханджамц, А.Цогтбаяр болон бусад гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хяналтын камерын бичлэгүүд, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл, энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.

            Өмгөөлөгч нараас шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргасан дүгнэлтийг гаргаж байна. Тухайлбал өмгөөлөгч Г.Хандсүрэн нь “...гэрч Л.Ханджамц нь М.Оыг амь хохирогчийн хөл рүү нь өшиглөсөн гэж мэдүүлсэн...” гэж маргаж байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Ханджамц нь М.Оыг амь хохирогчийн бие болон толгой руу цохисон гэж, мөн бусад шүүгдэгч нараас М.Оыг амь хохирогчийг цохиж зодсон талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Шүүгдэгч М.О нь үйл явдал болсны дараа ирсэн гэж өөрөө мэдүүлдэг боловч энэ нь хэргийн бусад баримтаар хангалттай үгүйсгэгдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэг, хяналтын камерын бичлэгээр зодоон эхлээд дуусах хүртэл М.О нь хэргийн газрыг орхиж яваагүй болох нь харагддаг. Мөн шүүгдэгч М.О нь хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэх хэрэгт оролцоогүй гэх боловч, баримтуудаас харахад шүүгдэгч Ч.Э амь хохирогчийн эд зүйлийг авсан гэдгийг гэрч Л.Ханджамц мэдүүлсэн, урьдчилан тохироогүй боловч үйлдлээрээ тус гэмт хэрэгт нэгдсэн гэж үзсэн.

            Өмгөөлөгч Н.Намжилцогтоос гэрч Л.Ханджамцын өгсөн мэдүүлэг зөрүүтэй гэх боловч зөрүүтэй зүйл байсангүй.

            Өмгөөлөгч А.Очбадрал нь онц харгис хэрцгий аргаар хүний амь насыг хохироосон зүйлгүй гэж мэтгэлцсэн. Амь хохирогчийн биед хийсэн үзлэг болон шинжээчийн дүгнэлт, гэрч А.Цогтбаярын мэдүүлгээр амь хохирогчийн биед олон тооны гэмтэл учруулсан байсан тул онц харгис хэрцгий аргаар хүний амь насыг хохироосон  гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Мөн хүнийг алсан гэх эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэх боломжтой гэж байх боловч хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

            Мөн шүүгдэгч Ч.С, Ч.Ө, Ч.Э нар нь бүлэглэж 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хонгда” тоосгоны үйлдвэрийн байранд иргэн Лю Жин Шанд хүч хэрэглэж, компьютерийн дэлгэц, 6.000.000 төгрөг зэргийг дээрэмдэн авсан,

            -шүүгдэгч Ч.С, Ч.Ө нар нь бүлэглэж иргэн Лю Жин Шаныг дээрэмдэх явцдаа хүч хэрэглэж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Ц.Сарантуяа, Ө.Бадарч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн.

            Шүүгдэгч Ч.Ө нь Б.Анхбаяртай бүлэглэж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 02 дугаар гудамжнаас иргэн Зоригоогийн 1 тооны монгол үхрийг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч З.Зоригоогийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон.

            Иймд шүүгдэгч Ч.С, Ч.Ө, Ч.Э, М.О нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар,

            -мөн шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө, М.О нарыг бүлэглэж,  хүч хэрэглэж амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг дээрэмдсэн,

            - шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө нар нь БНХАУ-ын иргэн Лю Жин Шаныг бүлэглэж, хүч хэрэглэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт, шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            Шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            -шүүгдэгч Ч.Ө, Ч.С нарыг БНХАУ-ын иргэн Лю Жин Шаны эд хөрөнгийг дээрэмдэх явцдаа бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

            -шүүгдэгч Ч.Өыг бусадтай бүлэглэж мал хулгайлсан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч Ч.Э, Ч.Ө, Ч.С, М.О тус бүрээс амь хохирогчийн оршуулгын зардал  9.415.585 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох, БНХАУ-ын иргэн Лю Жин Шаны эд хөрөнгөд учруулсан хохиролд 6.135.000 төгрөгийн хохирлыг Ч.Ө, Ч.С, Ч.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулах, шүүгдэгч Ч.Өаас 390.000 төгрөг гаргуулж хохирогч З.Зоригоод тус тус олгуулах саналтай  гэсэн дүгнэлтийг гаргасан.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу дүгнэлтдээ “ “Хяналтын камерын бичлэгээс харахад шүүгдэгч нар бүгд амь хохирогчийг зодсон байна. М.О хэрэг үйл явдал болсны дараа ирсэн гэж мэдүүлдэг боловч бичлэгт тухайн  цаг хугацаанд хамт байсан байна. Хэрвээ хэн нэгэн нь салгасан бол ийм болтол нь зодохгүй байх байсан. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь зүрхний задрал, элэгний няцрал гэсэн хүнд хэлбэрийн гэмтлүүд учирсан. Магадгүй дөрвөн шүүгдэгчийн хоёр нь зодоод, хоёр нь оролцоогүй бол ийм хэмжээний хүнд гэмтэл учруулах боломжтой эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Шүүгдэгч нар бүгдээрээ санаатайгаар нэгдэж амь хохирогчид олон тооны гэмтэл үүсгэж амь насыг нь хохироосон. Зүрхний задралыг үзвэл амь хохирогч зовсон нь харагдаж байна. Иймд улсын яллагчийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч М.Оын өмгөөлөгч Г.Хандсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Оыг цагаатгах байр суурьтай оролцсон ба дүгнэлтдээ “хэрэгт авагдсан баримтын хүрээнд үзэхэд хангалттай нотлогдсон гэж үзэх боломжгүй байгаа тул улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Ч.Эөөс “цэнхэр өнгийн хувцастай залуу толгойн тус газар нь 2 удаа өшиглөсөн” гэж, шүүгдэгч Ч.С “О бид хоёр толгойн тус газар нь хоёр удаа цохисон гэж, шүүгдэгч Ч.Ө нь М.О нэг залууг түлхэхэд хашлага давж унасан” гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй. М.О бааранд ороход таньдаг 2-3 залуу байхаар нь хамт суусан. Улмаар баар хаах цаг болоод бүгд гарч явсан нь бичлэгт харагддаг. М.О “хэрэг явдал хурдан болоод өнгөрсөн, би бие засах гэж яваад, зодоон болсны дараа эргэж ирсэн” гэдгээ тогтвортой мэдүүлсэн. М.О хүний амь нас хохироосон гэдгийг хөдөлбөргүй нотолсон байх шаардлагатай. Гэрч Л.Ханджамцаас шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг тань үнэн зөв үү” гэхэд “үнэн зөв” гэж байгаа боловч түүний мэдүүлэг эргэлзээтэй. Л.Ханджамц баарнаас гараад сууж байхад Ч.Э баарнаас гараад амь хохирогч дээр шууд очоод барьцалдаж авсан гэсэн. Ч.С эхэлж амь хохирогчтой муудалцсан гэдэг. Л.Ханджамц бааранд сууж байхдаа амь хохирогчийг тамхитай байна гэдгийг хараад гадаа тамхи татах гээд гарахад нь дагаж гарсан. Үүнийг Ч.Э хараад амь хохирогчтой очиж маргаан үүсгэсэн, эсхүл Ч.С “манай дүүтэй юу яриад байгаа юм” гээд очсон нөхцөл байдал харагдаад байна. Иймд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хардалтаас болсон байх магадлалтай. Мөн амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг шүүгдэгч нарын хэнийх нь үйлдлээс болсон гэдгийг ялгаж тогтоогоогүй” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ч.Эийн өмгөөлөгч Н.Намжилцогт шүүгдэгч Ч.Эийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж хүнийг алсан гэх хэргийг цагаатгах, бусад холбогдсон хэргийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон ба дүгнэлтдээ “...Э мэдүүлэхдээ амь хохирогчийн биед гар хүрээгүй, цохиж зодсон зүйлгүй, харин эд зүйлийг нь авсан нь үнэн” гэж тогтвортой мэдүүлдэг. Шүүгдэгч Ч.Өаас “Ч.Э, Л.Ханджамц хоёр цаана байсан, намайг харж байхад Ч.Э ирж цохиогүй” гэж, шүүгдэгч Ч.Саас “Ч.Э “цохиогүй” гэж мэдүүлсэн. Гэрч Л.Ханджамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зөрүүтэй байна. Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт “би баарнаас гараад хажууд нь суусан, Ч.Э шууд амь хохирогч руу гүйж очсон, би Этэй уулзаагүй, харин явахад нь хамт явсан” гэж мэдүүлсэн. Камерын бичлэг үзэхэд Ч.Э, Л.Ханджамцтай байнга хамт явсан нь харагдаж байна, Ч.Э амь хохирогчийг зодсон гэдэг нь харагдахгүй байна. Харин амь хохирогчийн эд зүйлийг авсан тул дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрнө. Гэрч Л.Ханджамцын мэдүүлгээр шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход учир дутагдалтай. Амь хохирогчид учирсан гэмтлийг заавал дөрвөн хүн учруулна гэсэн зүйл байхгүй нэг хүн ч учруулах боломжтой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү, бусад холбогдсон хэргийнх нь хувьд гэм буруугийн талаар тайлбаргүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүгдэгч Ч.Өы өмгөөлөгч Б.Баттулга шүүгдэгч Ч.Өд оногдуулж болох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн ба, дүгнэлтдээ “шүүгдэгч Ч.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан гэмт хэргийг зөвшөөрөхгүй байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээс харахад шүүгдэгч Ч.Өыг гэм буруугүй гэж үзэж байна. Учир нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэдэгт “хоол өгөхгүй удаан хугацаагаар байлгаж өлсгөх, амьдаар нь шатаах” зэрэг аргууд орно. Тус хэргийн нөхцөл байдлыг харахад онц харгис хэрцгий аргаар үйлдэгдсэн гэх нөхцөл байхгүй. Иймд хүнийг алсан гэх хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүгдэгч Ч.Сын өмгөөлөгч А.Очбадрал  шүүгдэгч Ч.Сад оногдуулж болох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон ба, дүгнэлтдээ  “шүүгдэгч Ч.С нь бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх хоёр удаагийн үйлдлээ  хүлээн зөвшөөрч байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгий аргаар, бүлэглэж хүний амь насыг хохироосон гэх хэргийн зүйлчлэлийн хувьд маргаж байна.  Онц харгис хэрцгий арга гэдэгт хүн шатаах, сийчэх гэх мэт хүнд хэлбэр орно. Ийм хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Хүний амь нас хохироох явцдаа бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь хууль зүйн хувьд үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” хийсэн байна. Мөн амь хохирогчийн эд зүйлийг авсаныг Ч.Эөөс бусад шүүгдэгч нар мэдэх боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрмийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, 11.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт маргах зүйлгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

            Мөн шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө, М.О нар нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүнийг алсан хэргийн талаар, шүүгдэгч Ч.С, Ч.Ө, М.О нар нь бүлэглэж амь хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргасан, шүүгдэгч Ч.Э нь амь хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийн талаар маргаагүй.

            Түүнчлэн шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө нар нь БНХАУ-ын иргэн Лю Жин Шаны эд хөрөнгийг бүлэглэж хүч хэрэглэж дээрэмдсэн, шүүгдэгч Ч.Ө, Ч.С нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа дээрх иргэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн, шүүгдэгч Ч.Ө нь бусадтай бүлэглэж, бусдын мал хулгайлсан гэмт хэргийн гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө, М.О нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Нэг: Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, бүлэглэж, амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийн талаар.

 

Шүүх шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө, М.О нарыг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, мөн бүлэглэж амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэж прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс дараах үндэслэлээр зарим хэсгийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинхайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” бааранд шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө, М.О, гэрч Л.Ханджамц нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар тус баарнаас хамтдаа гарсан үйл баримт  тогтоогджээ.

Мөн хэрэгт цугларсан баримтаар хүний амь насыг хохироосон хэрэг үйл явдал нь 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02-03 цагийн үед болсон байна.

Хэргийн газрын үзлэгээр илрүүлсэн, тус хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон “...” баар, KFC түргэн хоолны газрын арын хүнсний дэлгүүр, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн К67-2 дугаартай камерын бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, мөн шинжээчийн 2612, 2931 тоот дүгнэлтүүдээс үзэхэд “...” баарнаас амь хохирогч 2019 оны 4 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цаг 15 минутад, шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө, М.О нар нь 01 цаг 30 минутад гарсан байна. Хэрэг үйл явдал нь KFC сүлжээ хоолны газрын хойд талд, Монгол шуудан 21 холбооны газрын баруун талд болсон байх бөгөөд тус газарт 02:36 минутад гэрч Л.Ханджамц, Ч.Э нар хашлагын баруун талд явж байгаа, цаана очиж байгаа, зүүн талд М.О, Ч.Ө, Ч.С нар ар араасаа явж байх ба, амь хохирогч тэд нартай зөрөөд явах үед Ч.С нь амь хохирогчтой маргалдаж, улмаар зөрж өнгөрсөн шүүгдэгч Ч.Э тэдэн дээр буцаж очсон, 02:38:05 цагт хохирогч, шүүгдэгч нарын хооронд зодоон эхэлж, 02:38:53 үйл явдал буюу зодоон дууссан байна.

 Хэргийн газар байсан гэрч Л.Ханджамц мөрдөн шалгах ажиллагаанд “...Улаан цамцтай залууг Баттөмөр /Ч.Э/ заамдаж аваад зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохисон. Мөн газарт унасан байхад нь цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Баттөмөр /Ч.Э/ тэр залуугийн гэдэс болон бүсэлхийнээс дээш өшиглөсөн...” гэж (1 дүгээр хавтаст хэргийн 149-153 дугаар тал), шүүхийн хэлэлцүүлэгт “...амь хохирогчтой Ч.Э муудалцаад заамдалцаад авсан байсан, Ч.Э хохирогчийг цохисон, дийлэх гээд шанаадаад арагш нь унагаасан. Нэг харахад цохиод авсан, тэгээд Э хохирогчийн цээжин хэсэгт дэвсэж байсан. ...” гэж мэдүүлсэн.

Түүнчлэн гэрч Л.Ханджамц мөрдөн шалгах ажиллагаанд “...Ө улаан цамцтай залууг зогсож байхад нь зүүн талаас нь цээж рүү нь баруун гараараа 1 удаа цохиод, газарт унасан байхад нь цээж рүү нь гараараа 2-3 удаа цохисон. ..С улаан цамцтай залуугийн гэдэс рүү нь 2-3 удаа цохиод газарт унагаасан, газарт унасан байхад нь хөл рүү нь 2-3 удаа өшиглөөд, мөн толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. ...О улаан цамцтай залууг газарт унасан байхад нь хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. ...” гэж мэдүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 149-153 дугаар тал),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 933 тоот дүгнэлтээр “... амь хохирогч С.Бийн биед “...Зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн чамархай хэсэг, баруун 2-5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, дух, баруун, зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун, зүүн тохой, шуу, сарвуу, ууцанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон байх ба,

-талийгаач нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хурааны улмаас зүрх чихэлдэлт үүсэж нас барсан байна. ...” гэж дүгнэсэн.  (2 дугаар хавтаст хэргийн 121-123 дугаар тал),

Шинжээч Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ “...Зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа гэмтэл нь ...цээжний хэсэгт ялангуяа зүрхэн тушаа хүч үйлчилсэн үед үүснэ....” гэж мэдүүлжээ. (5 дугаар хавтаст хэргийн 199-200 дугаар тал),

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч нар нь амь хохирогчийг зодсон нөхцөл байдал тогтоогдож байх боловч шүүгдэгч Ч.Эийн амь хохирогчийн цээжин хэсэгт өшиглөсөн, дэвссэн үйлдэл нь бусад шүүгдэгч нарын амь хохирогчийн цээжин хэсэгт гараараа цохих, гэдэс рүү болон хөл рүү нь цохих, өшиглөхөөс хүчний үйлчлэлийн хувьд ялгаатай. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Эийн дээрх үйлдэл нь хохирогчид үхлийн шалтгааныг бий болгосон гэмтлийг учруулсан шалтгаантай холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC сүлжээ хоолны газрын хойд талд, Монгол шуудан 21 холбооны газрын баруун талд иргэн С.Бийг шанаанд нь цохих, удаа дараа цээжинд нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож, биед нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт, зүүн чамархай, дух, баруун, зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун, зүүн тохой, шуу, сарвуу, ууцанд зулгаралт бүхий олон тооны гэмтлийг учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, дээр тодорхойлон дурдсан дараах баримтуудаар:

-гэрч Л.Ханджамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-153 дугаар тал), түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд), “...” баар, хүнсний дэлгүүр, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн К67 дугаартай хяналтын камерын бичлэгүүд, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоолууд (1 дүгээр хавтаст хэргийн 72-75, 77 дугаар тал) шинжээчийн 2612, 2931, 933, 2101, 2541 тоот дүгнэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 204-209 дүгээр тал), хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 5-12 дугаар тал), амь хохирогч С.Бийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ (2 дугаар хавтаст хэргийн 176 дугаар тал) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Гэрч Л.Ханджамц, шүүгдэгч Ч.Э нар нь хамтран амьдарч байсан байх ба тухайн өдөр Л.Ханджамц нь амь хохирогчоос тамхи авсан, түүнтэй хамт зогсож байхыг Ч.Э харсан, “Ч.Э үүнийг хараад уурласан байх, Ч.Э маргааныг үүсгэсэн” гэж мэдүүлсэн дээрх гэрчийн мэдүүлгээр тус хэргийг эр эмийн хардалтын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн онц харгис хэрцгий аргад хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон нөхцөл байдлыг ойлгох бөгөөд тухайн хэргээс үзвэл шүүгдэгч С.Э нь амь хохирогчийг шанаанд нь цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож олон тооны гэмтлийг учруулсан байх тул онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Э нь хохирогч С.Бийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд бус санаа, идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж үйлдсэн байна.

Шүүгдэгч Ч.С нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02-03 цагийн үед KFC сүлжээ хоолны газрын хойд талд, Монгол шуудан 21 холбооны газрын баруун талд амь хохирогч С.Бийн хөл рүү нь өшиглөж, толгой руу нь 2-3 удаа цохиж зодсон талаар гэрч Л.Ханджамц мэдүүлсэн, мөн шинжээчийн 933 тоот дүгнэлтээр амь хохирогчид толгойн хуйхан доорхи зүүн чамархай хэсэг, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирсан байх ба, тус гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Иймд тухайн хөнгөн гэмтэл нь хохирогчийн толгой хэсэг рүү шүүгдэгч Ч.Сын цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэж, дээрх нотлох баримтад үндэслэн түүнийг амь хохирогч С.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Прокуророос хүний амь нас хохирсон, амь хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” баарны гадна болсон гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгүүдэд үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт KFC сүлжээ хоолны газрын хойд талд, Монгол шуудан 21 холбооны газрын баруун талд болсон байгааг зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, гэрч Л.Ханджамцын мэдүүлгээр шүүгдэгч М.О нь  амь хохирогч С.Бийн хөл рүү өшиглөсөн, шүүгдэгч Ч.С нүүрэнд нь цохихоос гадна гэдэс рүү нь 2-3 удаа цохиж газарт унагасан, шүүгдэгч Ч.Ө нь цээжин хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж зодсон зэрэг үйлдэл хийсэн нь тогтоогдож байх боловч тэдний эдгээр хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас амь хохирогч үхэлд хүрэх гэмтлийг авсан гэж үзэх үндэслэл тогтоодоогүй тул шүүгдэгч М.О, Ч.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ч.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүнийг алсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон  зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлий 2 дэх хэсгийн 2.11 дэх заалтад заасан  хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт цугларсан үйл баримтаар шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC сүлжээ хоолны газрын хойд талд, Монгол шуудан 21 холбооны газрын баруун талд иргэн С.Бийн биед халдаж, түүнийг өшиглөх, дэвсэх зэргээр зодож, хүч хэрэглэн “Vega” маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, автомашины чиптэй түлхүүр зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч 146.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-гэрч Л.Ханджамцын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Баттөмөр /Ч.Энхтөгөлдөо/ зодож байхдаа тэр залуугийн өмдний халаас руу нь гараа хийгээд гар утас, машины түлхүүр, хайрцагтай парламент тамхийг нь авсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-153 дугаар тал), мөн шүүх хуралдааны тэмдэглэлд,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...талийгаач хар өнгийн андройд “Vеgа” маркийн гар утастай байсан. ...Мөн “Приус 20” маркийн машинтай байсан. Машиных нь түлхүүр нь хар чипэн түлхүүр байсан. Уг түлхүүрэнд нь чонын шагай зүүлттэй байсан. . ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117-119 дүгээр тал),

                -2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн “...Би энэ гар утасны зургийг хараад таньж байна. Талийгаач Бийн гар утас мөн байна. Бийн машины түлхүүрийн оосорт байсан чонын шагай байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 166-167 дугаар тал),

-гэрч Д.Пагамдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...талийгаачид...Хар өнгийн “Vega” маркийн гар утас байсан. Талийгаач гар утсаа 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Батсайхан ахтай хамт “Драгон” гар утасны худалдааны төвөөс худалдан авч байсан юм. ...Гар утас, түрийвчтэй бичиг баримт, машины түлхүүр, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлүүд байсан.....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар тал),

-Ч.Эөөс “Vega” маркийн гар утас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 31-36 дугаар тал), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар тал), “Vega” маркийн гар утас, хар өнгийн төмөр оосортой чонын шагайг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал), эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал),

-шүүгдэгч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...амь хохирогч С.Бийн гар утас, тамхи, чонын шагайтай хар өнгийн дөрвөлжин зүйл зэргийг аваад халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин прокуророос  шүүгдэгч Ч.С, Ч.Ө, М.О нар нь бүлэглэн амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна. Тодруулбал амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэх хэрэгт шүүгдэгч Ч.С, Ч.Ө, М.О нар бүлэглэн оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Ч.Эийг амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.С, Ч.Ө, М.О нарыг бүлэглэж, амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Баттулга, А.Очбадрал нарын гаргасан шүүгдэгч Ч.Эт холбогдох хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг амь насыг хохироосон гэх хэргийг, шүүгдэгч Ч.Сад холбогдох хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох, өмгөөлөгч А.Очбадралын хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай тус тус дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Харин хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан, бүлэглэж амь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэх хэрэгт шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө, М.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байх ба, яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул тэдний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн шүүгдэгч Ч.Өы цус нь 1 дүгээр бүлгийн харьяалалтай болох талаар шинжээчийн 2440 тоот дүгнэлтээр тогтоосон, шинжээчийн 2558 тоот дүгнэлтээр Ч.Өы куртик, өмдөн дээр илэрсэн цус 1 дүгээр бүлгийн харьяалалтай хүнийх гэх боловч хэний цус болохыг тогтоогоогүй тул тус дүгнэлтүүдийг,

-шүүгдэгч Ч.Эийн /Ч.Баттөмөр/ хувцас дээр илэрсэн цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй тухай, гарын хумсанд илэрсэн цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй үндэслэлээр бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй тухай шинжээчийн 2721, 2524 тоот дүгнэлтүүд,

-шинжээчийн 933 тоот дүгнэлтээр хэргийн газраас илэрсэн 3 ширхэг толбон дээр илэрсэн цус нь 1 дүгээр бүлийн харьяалалтай хүнийх гэх ба, хэнийх болохыг тогтоогоогүй шинжээчийн 2525 тоот дүгнэлт, 2446, 2444, 2442 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэв.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Э нь өөрийгөө Ч.Баттөмөр гэж худал хэлэн тус нэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх ба, ажиллагааны явцад тус этгээдийн нэрийг зөвтгөсөн байгааг дурдах нь зүйтэй. 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайхан нь “амь хохирогч С.Бийн эхнэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байна гээд намайг оролцохыг зөвшөөрсөн тул тус хэрэгт төлөөлөн оролцож байна гэж мэдүүлсэн тул шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр С.Батсайханыг тогтоосныг буруутгах боломжгүй байна.

 

Хоёр. Шүүгдэгч Ч.С, Ч.Э, Ч.Ө нар бүлэглэн БНХАУ-ын иргэн Лю Жин Шаны эд хөрөнгийг дээрэмдсэн,

-шүүгдэгч Ч.Ө, Ч.С нар бүлэглэн хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар.

 

-Шүүгдэгч Ч.С, Ч.Э, Ч.Ө нар бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хонгда” тоосгоны үйлдвэрийн байранд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лю Жин Шанд хүч хэрэглэж, компьютерийн дэлгэц, бэлэн 6.000.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан;

-мөн дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүгдэгч Ч.Ө, Ч.С нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лю Жин Шаныг  зодож, биед нь зүүн 5, 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн 2 дугаар хуруу, зүүн бугуйн үенд шарх, зүүн доод 5 дугаар шүдний сулрал, нүүр, цээж, нуруу, хэвлий, баруун бугалга, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, нүүр, цээж, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Лю Жин Шаны мөрдөн шалгах ажиллагаанд:

2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 19-нд шөнө ...хаалга тогшсон, ...хаалгаа онгойлгосон, нүүр рүү гараараа цохисон. ...Э гэдэг залуу байсныг харсан. ...нүүр нь харагдаж байсан. ...нэг нь багалзуурдаад нүүр толгой руу гараараа олон удаа цохисон, ...нэг нь миний зүүн талын хавирга руу өшиглөсөн, толгой руу дэвссэн. ...орж ирсэн хоёр залуу хоёулаа намайг цохиж зодсон. ...дараа нь шүүгээнээс мөнгө алдсанаа мэдсэн. ...Миний хоёр нүд хөхөрсөн, толгой их өвдөж байна, зүүн талын хамгийн ар талын араа унасан, зүүн талын хавирга хугарсан, зүүн талын долоовор хурууны өндөгний мах тасарсан, өвдөг, тохой зэрэг бүх л биеийн хэсгээр шалбарсан. Эдгээр гэмтлийг шөнө орж ирсэн 2 залуу учруулсан. ...Алдсан мөнгөнүүдийн ихэнх нь 20.000-тын дэвсгэрт, 10.000-тын дэвсгэрт, 5.000-тын дэвсгэртүүд байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 24-27 дугаар тал),

-2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Миний алдагдсан мөнгө 6.000.000 төгрөг орчим гэсэн тооцоо байна. ...2018 оны 7 дугаар сарын 19-ний орой ...20.000 төгрөгийн дэвсгэртээр 100 ширхэгээр боосон 2 боодол буюу 4.000.000 төгрөг, 5.000 төгрөгийн дэвсгэртээр 100 ширхгээр боосон 3 боодол буюу 1.500.000 төгрөг, 1.000 төгрөгийн дэвсгэртээр 1000 ширхгээр 2 боодол буюу 200.000 төгрөг, 500 төгрөгийн дэвсгэртээр боосон 1 ширхэг буюу 50.000 төгрөг байсан ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 204-205 дугаар тал), мөн түүний 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 196-198 дугаар тал),

-гэрч Ц.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 19-ний шөнө орчуулагч Цагаанаа залгаад Лю Жин Шан захирлын өрөөнд хүн орсон байна гэсэн. ...үүдэнд зогсож байсан машины жолоочтой уулзаж юу болсон талаар асуухад баруун талаар 3 залуу ирээд хоёр залуу нь дээшээ гараад хаалга нүдэж байгаа харагдсан, ...удалгүй тэр гурван залуу зүүн тийшээ гүйгээд явсан гэж ярьсан. ...хяналтын камерын бичлэг үзэхэд ...гурван эрэгтэй хүн явж байсан, энэ гурван хүнээс хамгийн түрүүнд явж байсан өндөр нь ...Э гэдэг залуу байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-гэрч Ө.Бадарчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Чаминэрдэнэцэцэгийн хамт машин дотор унтаж байхад шөнө 02 цаг 20 минутын үед хүн орилох чимээ гарахаар нь харахад 2 давхар улаан тоосгон байшингийн 1 давхрын хаалгыг улаан өнгийн цамцтай эрэгтэй хүн онгойлгоод дотогш орж байгаа, удалгүй нөгөө залуу гарч ирээд хоёр давхар руу гараад голын хаалганы үүдэнд зогсож байтал өрөөн дотроос дахиад хоёр залуу гарч ирээд тэр гурван залуу нийлээд зүүн тийшээ гүйгээд явсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-гэрч С.Чаминэрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шөнө 02 цаг 20 минутын үед хүн орилох чимээ гарсан. ...хартал 2 давхар улаан тоосгон байшингийн 1 давхарт улаан юүдэнтэй цамцтай өндөр туранхай залуу хаалга онгойлгоод дотогш орж байгаа харагдсан. Дотор ороод удалгүй буцаад гарч ирээд хоёр давхар руу гараад үүдэнд нь зогсож байсан. ...хоёр давхрын өрөөнөөс дахиад хоёр залуу гарч ирээд тэр гурван залуу зүүн тийшээ гүйгээд явсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

-гэрч У.Энхтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Э хятад даргатай муудалцаад байсан. Тэгээд манай гэрт ирээд надтай ярьж байхдаа энэ хятад намайг шулаад байна, болохгүй бол зодож байгаад цалингаа авна гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

            - Шүүгдэгч Ч.Өы мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би намгийн үйлдвэрээс очиж хулгай хийе, мөнгө нь хаана байдаг бэ гэхэд Э... мөнгө нь доороо л байдаг биз гэсэн. ...Санжаа ахыг хоёулаа хужаагийн хаалгыг цохиод дараад байж байя, Э ах та мөнгийг нь мэдэж байгаа юм бол доороос мөнгийг нь авчих гэсэн. Санжаа ах бид хоёр дээшээ 2 давхар руу гарч, Санжаа хаалгыг нь тогшсон. ...хаалгаа онгойлгосон. ...Санжаа ах цааш нь цохиж унагахаар нь би нүүр хэсэгт нь 2-3 удаа, мөн цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгтэл Э ах орж ирээд болчихлоо гэсэн. Э ширээн дээр байсан компьютерийн дэлгэцийг  аваад бид гурав зүүн тийш цементэн хашааг зүглээд зугтсан. Э ахын авсан мөнгийг тоолоход 5000 төгрөгтэй боодол 2 ширхэг, 100 төгрөгтэй боодол 1 ширхэг, 50 төгрөгтэй боодол 2 ширхэг, байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр тал), яллагдагчаар 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...хаалгыг нь нүдсэн чинь тэр хятад хаалга онгойлгосон. ...хятадыг 2-3 удаа хэвлий хэсэгт нь цохисон. Тэгээд байж байхад Э ах мөнгийг нь авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө хятадыг хаяад мөнгийг нь аваад явсан. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 187-189 дүгээр тал),

            -шүүгдэгч Ч.Сын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Хятад хүн хаалгаа онгойлгосон чинь Ө нүүр рүү нь толгойгоороо нэг удаа мөргөөд олон удаа гараараа бие рүү нь цохисон. ...Э орж ирээд ширээн дээр байсан компьютерийн дэлгэцийг авсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр тал), яллагдагчаар өгсөн “...тухайн үед компьютерын дэлгэцийг Э авсан байсан. ...Э 100.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 193-195 дугаар тал),

            -шүүгдэгч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Өлзий намгийн тоосгоны үйлдвэр дээр очоод хужаагийн мөнгийг авчихъя, мөнгө нь хаана байгаа юм, та мэднэ биз дээ, мэднээ гээд явсан. ...Өлзий, Санжаа хоёр дээшээ хоёр давхар руу гараад хужаагийн хаалгыг онгойлгоод орохоор нь араас нь дээшээ гараад ...түлхүүрийг аваад доошоо буугаад онгойлгоод шүүгээн дотор байгаа мөнгийг нь аваад буцаад дээшээ гарсан. ...Нэг нь нөгөө хужаа эзний дээр гарчихсан, нэг нь хажууд нь зогсож байхаар нь болчихлоо явъя гэсэн. Би ширээн дээр байсан компьютерийн дэлгэцийг нь аваад цементэн хашаа руу зугтсан. Мөнгөө Өлзий тоолоод байсан. Тухайн үед дээрэмдэх санааг Өлзий гаргасан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар тал), яллагдагчаар өгсөн ... Би тухайн үед тэнд байсан мөнгийг бүгдийг нь авсан. Тэнд 20.000, 10.000, 5.000, 1.000, 500, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд байсныг нь авсан. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн  191-192 дугаар тал),

            -гэрч Ц.Сарантуяаг оролцуулан явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 239-242 дугаар тал),

            -“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/365 дугаартай дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 42 дугаар тал), 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (3 дугаар хавтаст хэргийн 2-8 дугаар тал), шүүгдэгч Ч.Сын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 9-12 дугаар тал), “Хонгда” тоосгоны үйлдвэрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 17-20 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг.

Шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө нар нь дээрэмдэх гэмт хэргийг санаа зорилго, үйлдлээрээ нэгдэн бүлэглэж, шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлджээ.

Харин шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө нар нь хохирогчоос авсан мөнгө нь 700.000 төгрөг орчим байсан гэж маргасан, хохирогч БНХАУ-ын Лю Жин Шан нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ өөрт байсан мөнгийг дэвсгэртээр, боодол, тоо ширхэг зэргээр зааж, 6.000.000 төгрөг байсан талаар мэдүүлсэн ба, бэлэн мөнгөний эх сурвалжийг тоосгоны үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд борлуулалтын орлого байсан тухай мэдүүлснийг хэрэгт үгүйсгэх баримтгүй, нөгөө талаас шүүгдэгч нар нь 700.000 төгрөг орчим байсан гэж мэдүүлсэн атлаа дэвсгэрт, боодлоор мэдүүлсэн тооцоо нь 700.000 төгрөгөөс илүү үнийн дүнтэй байсан зэрэг нь хохирогчид бэлэн 6.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Үүн дээр хохирогчийн компьютерийн дэлгэцийг хөрөнгийн үнэлгээний байгууллага 130.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 6.130.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцад шүүгдэгч Ч.Ө, Ч.С нар бүлэглэж хохирогч Лю Жин Шаныг багалзуурдах, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр хүч хэрэглэн зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө нарыг бүлэглэж, хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт, ингэхдээ Ч.Эийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэж үзсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах үндэстэй ба, шүүгдэгч Ч.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч  Ч.С, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Ч.С, Ч.Ө нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гурав. Шүүгдэгч Ч.Ө нь бусадтай бүлэглэн мал хулгайлсан хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ө нь Б.Анхбаяртай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 02 дугаар гудамжнаас иргэн З.Зоригоогийн 1 тооны монгол үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 780.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-хохирогч З.Зоригоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед манайх үхрээ хураагаад, өглөө бүртгэж үзэхэд монголын улаан тарлан соёолон настай үхэр алга болсон байсан.  ...цагдаад дуудлага өгөөд үхрээ хайтал манай гэрийн хойд талд байдаг хуучин хорих ангийн цагаан байшин дотор үхрийг төхөөрсөн бололтой, гэдэс дотор, сэвсийг нь үлдээсэн байсан. ...монгол үнээгээ 1.500.000 төгрөгөөр нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 15 дугаар тал), мөн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор дахин өгсөн“...2016 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Баянбулагийн 2-03 тоот хашааныхаа гаднаас улаан халзан зүсмийн монголын үнээгээ хулгайд алдсан юм. ...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-гэрч З.Баасанбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зоригоо нь миний эцэг байгаа юм. 2016 оны 7 дугаар сарын 12-ны өглөө босоод үхрээ хурааж үнээгээ саах гэтэл аавын улаан халзан зүсмийн монголын үнээ байхгүй байсан. ...хорихын хашаан дотор байх нурсан байшингийн балгас дотор үхрийн гэдэс дотрыг нь гаргаад хаясан байсан. ...Улаан халзан зүсмийн эвэртэй, соёолон насны монголын үнээ байсан. Баруун чих нь цуулбар имтэй, зүүн чих нь хойноосоо догол имтэй байсан. ...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хэрэг учралын газарт буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулаг хороолын 2 дугаар гудамжны зүүн талд байх голын эрэг дээрх үхрийн хэвтэр бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 дугаар хавтаст хэргийн 6-10 дугаар тал), хөрөнгийн үнэлгээний тайлан (6 дугаар хавтаст хэргийн 33 дугаар тал),

-Яллагдагч Ч.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ө надад хулгай хийх үү гэхээр нь зөвшөөрч, тэр шөнө Баянбулаг хорооллын гудамж руу ортол 20-иод тооны үхэр байхаар нь 1 тооны монголын үхэр бугуйлдаж барьж аваад Сүрьеэгийн хойд талд хашаанд байсан нурсан байшингийн балгасан дотор оруулж, нөгөө үхрээ төхөөрч янзлаад Өы амьдарч байсан байшингийн дээвэрт хийж орхиод явсан. ...Хулгай хийх санааг Ө гаргасан. ...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 68 дугаар тал), шүүгдэгч Ч.Өы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 75 дугаар тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Прокуророос шүүгдэгч Ч.Өыг бүлэглэж мал буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан эрүүгийн хэргийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ч.Өы үйлдсэн нэг тооны мал хулгайлах гэмт хэрэг нь 2016 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гарсан байх ба, энэ хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус хуульд нэг тооны мал хулгайлах гэмт хэргийг хуульчилсан зохицуулалт байгаагүй тул тус гэмт хэргийг дээрх хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээр зүйлчлэгдэх үндэслэлтэй байна. Уг зүйл хэсэг нь эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Дээрх гэмт хэрэг нь буюу бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй нийцэж байх ба, уг зүйл хэсэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. 

            2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан.

Иймд прокуророос шүүгдэгч Ч.Өд зүйлчилж ирүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өыг гэм буруутайд тооцов.

 

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.        

          Монгол Улсын Үндсэн хуулиар хүн амьд явах, эрх зүйн хамгаалалтаар хамгаалуулах эрхтэй байх ба, улмаар эрх нь зөрчигдсөн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, сэргээх үүрэг нь иргэний өмнө төрд байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор хуульчилсан ба, “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505, 508, 510 дугаар зүйлд тус тус зохицуулсан тул шүүх тус эрүүгийн хэрэгт хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хор уршгийн зардлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Эийн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн С.Б нь амь насаараа хохирсон байх ба, амь хохирогчийн оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайхан нь 9.270.285 төгрөг нэхэмжилж, баримтыг хэрэгт ирүүлсэн, мөн амь хохирогчийн дээрэмдүүлсэн эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний байгууллага 146.300 төгрөгөөр үнийг тогтоосон, мөн биетээр зарим эд зүйл нь хэрэгт хураагдаж ирүүлсэн байна.  

   Иймд шүүх шүүгдэгч Ч.Эөөс оршуулгын зардалд нотлох баримтын шаардлага хангасан 8.980.685 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайханд олгож, 289.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин хэрэгт эд зүйлийн үнийг тогтоосон эд хөрөнгө нь эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тул Vega загварын хар өнгийн гар утас, чонын шагай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хууль ёсны төлөөлөгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

2.Шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө нар бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн  гэмт хэргийн улмаас БНХАУ-ын иргэн Лю Жин Шанд учирсан бэлэн 6.000.000 төгрөг, компьютерийн дэлгэцийн үнэ 130.000 төгрөг, нийт 6.130.000 төгрөгийн хохирол учирсан ба, уг хохирлыг шүүгдэгч Ч.Э, Ч.С, Ч.Ө нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 2.043.333 төгрөгийг гаргуулж хохирогч БНХАУ-ын иргэн Лю Жин Шанд олгох үндэстэй байна. Харин шүүгдэгч Ч.Ө, Ч.С нар бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Лю Жин Шаны эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд тус хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын зардлыг  нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй болохыг дурдаж, энэ талаар тогтоолоор шийдвэрлэх төлбөргүй байна.

3.Шүүгдэгч Ч.Өы бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 780.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу түүнд оногдох 390.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Зоригоод олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Оод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тул бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.   

            3. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ч.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 17 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох;

-шүүгдэгч Ч.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийг  нэг хоногийн хорих ялаар тооцон 90 хоногийн хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 3 сарын хугацаатай хорих ялаар эдлэх ялыг тогтоох, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох;

шүүгдэгч Ч.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх хорих ялыг 8 жилийн хугацаагаар тогтоох, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох гэсэн дүгнэлтийг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу дүгнэлтдээ  “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бол гомдолтой, хийсэн хэрэгтээ гэмшээгүй, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ч.Эт 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Ч.Эийн өмгөөлөгч Н.Намжилцогт дүгнэлтдээ “шүүх дотоод итгэлээрээ эрүүгийн хариуцлагыг оногдуулна уу” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Ч.Өы өмгөөлөгч Б.Баттулга дүгнэлтдээ “шүүгдэгч Ч.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

   Шүүгдэгч Ч.Өы өмгөөлөгч А.Очбадрал дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Сад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасанд хэлэх тайлбар байхгүй. Харин шүүгдэгч Ч.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт хорих ялыг 4 жил 3 сарын хугацаагаар тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Ч.С 5 удаа ял шийтгэгдсэн байх ба сүүлд 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

шүүгдэгч Ч.Э 4 удаа ял шийтгэгдэж байсан байх ба, сүүлд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хэдий ч Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 323 дугаар захирамжаар ял  дүйцүүлж, хорих ялыг 2 жил 2 сар 18 хоног болгон өөрчилсөн, үлдэх ялыг 6 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосон байх ба, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан байна.

Шүүгдэгч Ч.Ө нь 2 удаа ял шийтгүүлж байсан байх ба, Өвөрхангай аймгийн Хар хорин дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ял дүйцүүлэн хассан захирамжаар суллагдсан байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 697 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ч.Э /Ч.Баттөмөр нэрээр/ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.Эийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт, шүүгдэгч Ч.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Ч.Өыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бүлэглэж  бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр  хулгайлсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн:

шүүгдэгч Ч.Эийг Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

-шүүгдэгч Ч.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Ч.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн   хуулийн   ерөнхий  ангийн  6.8   дугаар  зүйлийн  1, 2 дахь   хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 20 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Өд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 8 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарын урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн ба, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлаар:

            Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  6.10  дугаар  зүйлийн   1, 2 дахь   хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон, мөн 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 221 хоногийг,  шүүгдэгч Ч.Өы 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон, мөн 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 221 хоногийг, Ч.Сын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон, мөн 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 221 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ц.О нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 219 хоног цагдан хоригдсон болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч М.Оод холбогдох эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Хүнсний дэлгүүр”, “...” баар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн К-67-2 хяналтын камерын бичлэг бүхий 6 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 0.5 литрийн Хараа нэртэй архины шил 1 ширхэг, 0.75 литрийн Соёрхол нэртэй архины шил 1  ширхэг, Нийслэл нэртэй пивоны хагархай шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

            -мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Vega” маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, чонын шагай 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайханд буцаан олгож, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Мгийн Оыг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан; мөн бүлэглэж амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, М.Оыг цагаатгасугай.

 

            2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч Б овогт Чы Өд холбогдох бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан, бүлэглэж амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хэргийг,

            -шүүгдэгч Ч.Сад холбогдох бүлэглэж хүнийг алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан, мөн бүлэглэж амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг,

            -шүүгдэгч Ч.Эт холбогдох бүлэглэж хүнийг алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан эрүүгийг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

            3. Сонгинохайрхан  дүүргийн  прокурорын  газраас шүүгдэгч  Ч.Сад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

            -шүүгдэгч Ч.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

            4. Шүүгдэгч  Б овогт Чы Эийг онц харгис хэрцгийгээр  хүнийг алсан, амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн бүлэглэж БНХАУ-ын иргэн Лю Жин Шаны эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

            -Шүүгдэгч Б овогт Чы Өыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

            -Шүүгдэгч Б овогт Чы Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            5. Шүүгдэгч Ч.Эийг Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 (арван тав) жилийн хугацаагаар хорих ял,

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял;

 

            -шүүгдэгч Ч.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял,

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял;

 

            -шүүгдэгч Ч.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял,

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

            6. Эрүүгийн   хуулийн   ерөнхий  ангийн  6.8   дугаар  зүйлийн  1, 2 дахь   хэсэгт зааснаар:

            шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялын төрөл, хэмжээг 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ялаар;

            шүүгдэгч Ч.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар;

            шүүгдэгч Ч.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг төрөл, хэмжээг 6 (зургаа) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.Э, Ч.Ө, Ч.С нарт оногдуулсан хорих ялыг  хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  6.10  дугаар  зүйлийн   1, 2 дахь   хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 221 (хоёр зуун хорин нэг) хоногийг; шүүгдэгч Ч.Өы 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 221 (хоёр зуун хорин нэг) хоногийг; шүүгдэгч Ч.Сын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 221 (хоёр зуун хорин нэг) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ц.О нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 219 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  гаргавал  зохих  хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Хүнсний дэлгүүр”, “...” баар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн К-67-2 хяналтын камерын бичлэг бүхий 6 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 0.5 литрийн Хараа нэртэй архины шил 1 ширхэг, 0.75 литрийн Соёрхол нэртэй архины шил 1  ширхэг, Нийслэл нэртэй пивоны хагархай шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

            -мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Vega” маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, чонын шагай 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайханд буцаан олгосугай.

 

            11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505  дугаар зүйлийн  505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар:

            шүүгдэгч Ч.Эөөс 11.024.018 (арван нэгэн сая хорин дөрвөн мянга арван найм) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайханд 8.980.685 (найман сая есөн зуун наян мянга зургаан зуун наян тав) төгрөгийг, БНХАУ-ын иргэн Лю Жин Шанд 2.043.333 (хоёр сая дөчин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөгийг;

            шүүгдэгч Ч.Өаас 2.433.333 (хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөгийг гаргуулж БНХАУ-ын иргэн Лю Жин Шанд 2.043.333 (хоёр сая дөчин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөгийг, хохирогч З.Зоригоод 390.000 (гурван зуун ерэн мянга) төгрөгийг;  

            шүүгдэгч Ч.Саас 2.043.333 (хоёр сая дөчин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөгийг гаргуулж БНХАУ-ын иргэн Лю Жин Шанд тус тус олгосугай.

 

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайханы нэхэмжлэлээс 435.900 (дөрвөн зуун гучин таван мянга есөн зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Э, Ч.Ө, Ч.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж, М.Оод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар болон улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

15. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Э, Ч.Ө, Ч.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.Оод авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА          

 

ШҮҮГЧИД                                                       Г.МӨНХЗУЛ

 

Л.БААТАР