Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 481

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Э даргалж, шүүгч Т.Батжаргал, Ч.Отгонбаяр шүүгч нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга Т.СТ,

улсын яллагч Б.Чинбилиг,

иргэдийн төлөөлөгч Т.Отгонбат,

шүүгдэгч Ү.Д, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ү.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___тоот, 15 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Ү.Д.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ү.Д нь учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Г.И, Г.М, Ж.О, Г.У, Ө.Т, Д.О, Д.Б, С.Б, Б.Ш, Ц.С, Э.Г, Н.Б, Д.Э, Д.З, Л.Д, Р.М, А.Д, З.Б, Б.Тцэцэг, А.Х, О.О, Г.Ж, Б.Б, Ч.А, Б.У, Ө.Ц, А.М, Д.Ш, Б.ЧТ, Т.С, М.Л, Д.Б, Б.Б, Ч.Н, Д.Б, Б.Б, Н.Б, С.Б, Р.Б, Ж.Ц, Б.Ж, М.Н, Ц.А, Ц.О, Ө.М, Б.А, М.ЭЧ, Д.О, Б.А, Г.Ц, Б.Н, Д.Э нарын эд хөрөнгийг нийт 55 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосоны улмаас бусдад их хэмжээний буюу 89.191.406 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Д мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ү.Дгийн өгсөн:

“...Би 2017 оны 08 сарын дундуур санаж байна, яг хэдний өдрийг мэдэхгүй байна, урагшаа харсан байрлалтай улаан өнгийн өвлийн тоосгон байшин байсан, тухайн үед өдрийн цагаар 12 цагийн хавьцаа хашааны хаалгаар нь ороод байшингийн урд талын вакум цонхыг отвёркаар хөшиж онгойлгон ороод том өрөөний зурагтны тавиур дээр байсан том зурагтыг авсан, бас суурин компьютер аваад тэр айлаас гараад такси бариад 6 буудал ороод танил Аамка /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг залууд зурагтыг 150.000 төгрөгөөр зарсан, суурин компьютерийг нь 50.000 төгрөгөөр зарсан, Аамкагийн утасны дугаар 85125500. Аамка нь Компьютер Ланд худалдааны төв дээр компьютер засдаг ажил хийдэг. Хэрэг үйлдэхдээ ганцаараа байсан. Би 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр хорих 427 дугаар ангиас суллагдаад гэртээ ажилгүй нэг хэсэг байсан, тэгэхдээ гэрийнхээ ойролцоо байдаг У /бүтэн нэрийг мэдэхгүй/ гэдэг залуугийн авто засварын газарт очиход машин бариад өгөөч гэж У гуйхаар нь машиныг бариад явж байхдаа машины араас мөргөж осол гаргаад мөргөсөн машиндаа 2 сая төгрөг өгөхөөр болсон, харин Угийн машин нь засварын газарт засуулах гэж өгсөн машин байсан юм байна лээ, тэгээд машины эзэн нь надаас 8 сая төгрөг нэхсэн, би ингээд л өрөнд ороод, үүнээсээ болж хулгай хийхээр шийдсэн юм. Би 1 дүгээр хорооллын арын гэр хорооллоос нийт 10 орчим орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн зарим санаж байгаагаасаа ярихад 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр СХД-ийн 31 дүгээр хорооны Алтайн 2-132 тоот айлд 12 цагийн үед цагаан өнгийн төмөр хашааны хаалгатай айлын хаалгаар ороод улаан өнгийн тоосгон байшингийн баруун вакум цонхыг отвёркаар хөшиж ороод 3 мөнгөн аяга, 1 ширхэг зөөврийн компьютерыг аваад Их дэлгүүрийн баруун тийш явж байх үед нэг ломбарданд өөрийн бичиг баримтаар 190.000 төгрөгөөр тавьсан, ломбардны бичгийг хаясан, ломбардыг зааж өгч чадна, зөөврийн компьютерийг Түвшөө гэдэг залууд зарсан утасны дугаар 88891339 /эрүүгийн 170800788 тоот хэрэг/

2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр СХД-ийн 23 дугаар хорооны Хангайн гудамжны 24-07 тоотод байрлах улаан өнгийн тоосгон байшинтай айлын вакум цонхыг отвъёркаар хөшиж онгойлгоод суурин компьютер хулгайлан авч такси бариад компьютер ланд орж Түвшөөд зөөврийн компьютерээ зарсан, /эрүүгийн 170800692 тоот хэрэг/

2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр СХД-ийн 31 дүгээр хорооны Дунд нарангийн 9-233 тоотод байрлах Улаан өнгийн байшинтай айлын вакум цонхыг отвъёркаар хөшиж онгойлгож ороод Асер маркийн зөөврийн компьютер, пумсайт брэндийн пүүз, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга авсан, мөнгөн аягыг Нарантуул зах дээр зүс таних 50 орчим насны эгчид зарсан, би тэр эгчийг хараад танина, нэрийг нь мэдэхгүй, Нарантуул захын алт мөнгө авдаг хэсэгхэн талбай байдаг юмаа тэр хавьцаа тэр эгч байгаа. Зөөврийн компьютерийг Түвшөөд зарсан.

Би БГД-ийн нутагт гэмтлийн эмнэлгийн хойгуур байдаг гэр хорооллоос 2017 оны 8 дугаар сард 2 айлаас хулгай хийсэн. Мөн Чингэлтэй дүүргийн зурагтын эцэст байдаг гэр хорооллын 2 айлаас хулгай хийсэн. СХД-ийн Баянхошууны тойргийн орчим байдаг гэр хорооллын айлаас 6 айлаас хулгай хийсэн, энэ айлуудын нэгнээс нь 13 ширхэг мөнгөн аяга авсан үйлдэл байгаа, 13 ширхэг мөнгөн аягыг Түвшөөд 1 сая төгрөгөөр зарсан, би бүх хэргээ хүлээж гэм хороо арилгаж хохирлыг барагдуулж өгнө.

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр БЗД-ийн 10-р хороо Витсамо 5-575 тоотоос өвлийн байшинг судлаж байгаад цонхоор нь орж том өрөөнд байсан 55 инчийн “Самсунг” зурагт гадуураа шаргал хүрээтэй, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, айпад 1 ширхэг, 2 ширхэг цагаан Ч хөөрөг зэрэг зүйлүүдийг хулгай хийгээд ганцаараа аваад гарсан. Дээрх зүйлүүдийг замаас такси аваад Шархадны 2 буудал гэх газрын ломбарданд 350.000 төгрөгөөр зурагтыг нь өөрийн иргэний үнэмлэхний лавлагааг ашиглан тавьсан. Би ганцаараа тавьсан. Айпадыг Теди төвд явуулын хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Мөнгөн аягыг нь урт цагаан дээр аваачаад мөнгийг нь хуулаад урт цагааны баруун захад байдаг хэсэгт 50.000 төгрөгөөр зарсан. Одоо тэр хүнээ хараад танихгүй. Би урьд өгсөн байцаалтандаа хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би ийм хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг ямар нэгэн хүнтэй цуг үйлдээгүй. Хохирогчийн хохирлыг барагдуулаагүй байгаа. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө, үл хөдлөх болон автомашин байхгүй. Ажил хийдэггүй болохоор хохирлоо барагдуулж чадаагүй. Намайг гэх хамаатан садан байхгүй. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна.

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ганцаараа 14 цагийн орчимд Баянзүрх дүүрэг 23-р хорооны нутаг дэвсгэр За хэсэг Улиастай 117 тоотод байрлах улаан өнгийн тоосгон мансарттай байшинтай айлд урагшаа харсан вакум цонхны салхивчаар нь орж том өрөөнд нь хойд талд байсан 39 инчийн ВСВ маркийн зурагтыг нь авсан. Тэгээд жижиг өрөөнд нь ороод “Самсунг” загварын зөөврийн компьютерийг мөн “Сони” маркийн зургийн аппаратыг аваад цааш нь жижиг өрөө рүү ороод бөөгийн хэрэгсэл байсан ширээн дээрээс 11 ширхэг мөнгөн аягыг хулгайлсан. Тэгээд хулгай хийсэн зүйлүүдээ уг айлын хашааны дотор талд нь тавиад өөрөө төв замруу очиж зам дээрээс такси аваад буцаж нөгөө айлдаа ирээд хулгай хийсэн эд зүйлээ таксиндаа хийгээд аваад явсан. Миний хулгай хийсэн бүх үйлдэл ижил би хүнтэй нийлж хулгай хийдэггүй. Би хулгай хийсэн айлынхаа үүдийг нь нүдээд хүн гарч ирэхгүй болохоор нь шууд ороод хулгай хийсэн. Хулгай хийсэн зүйлээ таксигаар авч яваад “Нарантуул” зах дээр очоод гадаа нь буугаад тэнд явж байсан явуулын хүмүүст зарсан. Зурагтыг нь 200.000 төгрөгөөр, мөнгөн аягыг бүгдийг нь нийлүүлээд 500.000 төгрөгөөр, зургийн аппаратыг нь зарагдахгүй болохоор нь авч явж байгаад хаана гэдгээ мэдэхгүй байна нэг газар хаясан байсан. “Самсунг” загварын зөөврийн компьютерийг нь ТЕДИ төвийн гадна 70.000 төгрөгөөр зарсан. Надаас хулгайн эд зүйлүүдийг худалдаж авсан хүмүүсийг одоо хараад танихгүй. Ямар нэгэн хаяг нэр байхгүй. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Таксины дугаар номерыг нь мэдэхгүй. Урьд өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа.

Би 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурор Б.Эбаатарын гаргасан эрүүгийн 1706024230105 хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.

Би 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ганцаараа 12 цагийн үед Баянзүрх дүүрэг 23-р хорооны нутаг дэвсгэрт явж байгаад хаягийг нь мэдэхгүй нэг давхар шар өнгийн өвлийн байшингийн урагш харсан вакум цонхны салхивчаар орж том өрөөний шар өнгийн шкафны дээд талын хэсгийн онгорхой шургуулганаас 4 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг, 2 ширхэг нь ижил том жижиг, жижиг цагаан өнгийн хөөрөг, хар өнгийн гар утас маркийг нь мэдэхгүй ажилладаг үгүйг нь санахгүй байна. 2 ижил хөөрөг нь монетан нуухтай, халбага нь ямар байсан талаар санахгүй байна. Цагаан өнгийн хөөрөг нь гуулин нуухтай байсан. Дээрх эд зүйлүүдийг би Урт цагаан дээр очоод явуулын хүнд зарсан. Би хулгай хийсэн зүйлүүдээ явуулын хүнд зардаг учир нь дараа нь хэн хэнээ танихгүй ямар нэгэн бичиг баримт үйлдэхгүй болохоор дээр байдаг юм. Хулгай хийсэн эд зүйлийн овор нь бага байсан тул автобусанд суугаад урт цагаан орсон. Би ижил 2 хөөргийг нь 3-р хорооллын бичилийн автобусны буудлын орчимд зүүн урд байдаг ямар нэгэн нэргүй “Ноtеl” гэсэн бичигтэй буудлын 1 давхрын өрөөний тоотыг нь санахгүй байна 2017 оны 9 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед очиж хонохдоо монетан нуухыг нь аваад чулуу нь шинэ үеийнх болохоор нь хогийн саванд нь хийсэн. Би буудалд ганцаараа байсан. Гар утсыг нь яаснаа санахгүй байна.

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед байх ганцаараа БЗД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэрт хаягийг нь санахгүй байна. Саарал өнгийн хашааны хаалгатай, хашаандаа улаан тоосгон мансарттай 1 давхар байшин байсан. Тэр айл хашаандаа дайрдаг нохойтой байсан. Би байшингийн урагшаа харсан цонхоор нь ороод том өрөөнд шар өнгийн зурагтын тавиур дээр байсан 44 инчийн зурагт маркийг нь санахгүй байна, цагаан өнгийн хөөрөг жижиг өрөөний орны толгой хэсгийн хажууд байсан шүүгээнээс авсан. Гарнет 2 гэсэн бичигтэй ногоон өнгийн пүүз 1 хос 2 ширхэг байсныг коридорт тавиур орчмоос авсан. Би өөрийн өмсөж явсан пүүзээ үлдээгээд тэр пүүзийг өмссөн. Компьютерийн “Делл” дэлгэц нэг ширхэгийг хулгай хийгээд аваад гарсан. Дээрх зүйлүүдийг хашаанд нь үлдээгээд өөрөө явж такси авчираад нөгөө эд зүйлээ хийгээд явсан. Би таксины жолооч нарт хулгай хийсэн зүйлээ ачихдаа дандаа гэрийнхээ зурагтыг зарахгүй бол мөнгөгүй болчихлоо гэж хэлээд ачдаг байсан. Би хулгай хийсэн эд зүйлүүдээ “Нарантуул” захын гадаа явуулын хүнд зарсан. Хашаан дотор ороод зарах гэхээр цагдаад баригдах гээд байдаг. Зурагт, Делл дэлгэцийг нийлүүлээд 250.000 төгрөгөөр зарсан. Хөөргийг яасан талаараа одоо санахгүй байна. Пүүзийг өмсөж явж байгаад хаясан. Нэг үүргэвч байсан тэрийг хаана хаясан талаар санахгүй байна. Би хулгай хийгээд олсон мөнгөөрөө буудлаар явдаг байсан. Олдсон буудалдаа ороод явдаг байсан. Би шоронгоос гарч ирээд хэн нэгэнтэй огт нийлээгүй өөрөө ганцаараа явдаг байсан. Хулгай хийсэн хохирогч нарт хохирлыг барагдуулж төлөх зүйл байхгүй. Би өөрийн гэсэн эд хөрөнгө, үл хөдлөх байхгүй. Би насанд хүрээгүй байхдаа шоронд орсон тэгээд гарч ирээд удалгүй хулгай хийгээд баригдсан. Ямар нэгэн ажил хийж байгаагүй. Би хохирлуудыг барагдуулах боломжгүй. Би хэргүүдийн талаар урьд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байгаа. Би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл хийгүй. Хүмүүсээс болон шүүхээс уучлалт хүсч байна.

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 3-р буудлын арагшаа байрлах гэр хороолол дундуур явж байгаад урдаа хоёр том цонхтой нэг давхар байшингийн вакум цонхыг түлхэн орж хар өнгийн их том хавтгай дэлгэцтэй зурагтыг авч тэр өдрөө компьютер Ландын доор засварын газарт ажилладаг Төвшөө гэдэг залууд 200,000 төгрөгөнд зарсан. Би урьд нь орон байрны хулгай хийгээд хулгайлсан компьютераа Төвшөөд зарж байгаад танилцсан юм. Төвшөө компьютер ланд дээр байнга сууж засвар хийдэг залуу байгаа юм. Энэ айлаас зурагтнаас өөр юу ч аваагүй.

Би Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр орон байрны хулгайн гэмт хэрэгт холбогдож тэндээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр батлан даалтанд гараад тэр өдрөө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах найз Г-ынд хоноод маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн Нисэхийн эцсээр явж хулгай хийх гээд нэг айлд ортол хөгшин настай хэвтрийн хүн байхаар нь болиод буцаж гарч хажуу айлын хашааг нь давж ороход улаан тоосгон байшин байсан байх тэр байшингийн вакум цонхыг түлхэн орж хагархай дэлгэцтэй Lenovo маркийн зөөврийн компьютерийг жижиг өрөөний ширээн дээрээс нь авч, гал тогооны аяга тавагны шургуулган дээр нь дунд гарын мөнгөн аягыг хулгайлан авч зөөврийн компьютерийнх нь хар цүнхэд хийж гарсан. Тэр айл нохойтой байсан ба би хашааны том хаалгаар давж орсон. Тэгээд Нисэхийн эцсээс автобусанд сууж урт цагаан орж мөнгөн аяганы мөнгийг нь хуулж ченжид 50,000 төгрөгөөр зарсан. Тэр ченжийг очоод зааж өгч чадна. Lenovo маркийн зөөврийн компьютерийг хорооллын бичилд өөрийн бичиг баримтаар 40,000 төгрөгөөр ломбарданд тавьсан. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргиин Яармагийн дэнжээр явж ягаан байшинтай айлын вакум цонхыг түлхэн орж 2 билүү 3 мөнгөн аягыг сервантан дотроос нь авч мөнгийг нь хуулж урт цагааны ченжид 150,000 төгрөгөөр зарсан.

Мөн тэр өдрөө үргэлжлүүлж яармагийн дэнж уруудаж яваад хуучин эцэс хавьцаа цагаан байшинтай айлын вакум цонхыг нь түлхэн орж жижиг өрөөнийх нь авдар дотроос нь дунд гарын мөнгөн аяга авч бас урт цагааны ченжид 100,000 төгрөгөөр зарсан.

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед дахин Хан-Уул дүүрэг орж Яармагийн хуучин эцэс очиж баруун тийшээ гэр хорооллоор явж байгаад хашаандаа шавран жижиг цагаан байшинтай айлын цонхыг нь түлхэн орж том өрөөнийх нь сервантан дотроос 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бас сервантан дотроос нь 5-6 ширхэг эвдэрхий гар утаснуудыг авч тэр айлаас жижиг хар өнгийн цүнх авч хийгээд гарсан. Мөнгөн аяганы мөнгийг нь хуулж урт цагаан дээр очиж урд очдог байсан ченждээ 100,000 төгрөгөөр зарсан. Гар утаснууд нь ажилладаггүй байсан ба одоо миний цүнхэнд бүгд байгаа.

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхний хулгай хийсэн айлаасаа гарч зүүн тийшээ явж байгаад арын гудамжны айлын хашааг нь давж ороход улаан тоосгон байшин байсны вакум цонхыг нь түлхэн орж том өрөөний сервантан дотроос дунд гарын мөнгөн аяга хоёрыг авч өөр юм аваагүй гарсан. Тэр хоёр мөнгөн аяганы мөнгийг бас хуулж урт цагааны ченжид 100,000 төгрөгөөр зарсан. Уг айлын баруун талын айлын хашааруу дараа ороход хашаандаа хоёр гэртээ хажууд нь нэг байшин байхаар нь вакум цонхыг нь түлхэн орж бөөгийн хувцастай өрөөнөөс хоёр мөнгөн аяга авч гарсан. Тэр хоёр мөнгөн аягыг бас урт цагааны ченжид 100,000 төгрөгөөр зарсан.

Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед зурагтын шинэ эцэс орж гэр хороолол дундуур явж бас нэг улаан тоосгон байшинтай айлын онгорхой модон цонхоор орж том өрөөнөөс нь 50 инчийн хар өнгийн Скай воорд гэсэн зурагтыг авч гараад хорооллын бичлийн ломбарданд 300,000 төгрөгөөр өөрийн бичиг баримтаар тавьсан.

Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 9-164 тоот хашаанд байсан 2 том цонхтой 1 давхар байшингийн вакум цонхыг түлхэн орж 51 инчийн зурагтыг хулгайлан авсан. Аваад Компьютер ланд дээр зарсан. Түүнээс хойш 10 сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хэд хэдэн айлын башингийн вакум цонхыг түлхэн орж мөнгөн аяганууд болон бусад жижиг зүйлсийг авсан.

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хулгайн гэмт хэрэг үйлдэхээр Яармагийн гудамжуудаар явсан. Дараа нь зүүн тийш явж Жаргалантын гудамжуудаар явсан. Тэгээд Жаргалантын 10 дугаар гудамжинд 243 гэсэн дугаартай ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны гадна очсон. Тэгээд эзэнгүй байхаар нь хашааны жижиг хаалгыг нь онгойлгон орсон. Хашаанд улаан тоосгон байшин байсан. Уг байшингийн вакум цонхыг отвёркаараа хөшиж онгойлгон дотогш орж дотроос нь 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөний цуглуулга хулгайн авч цонхоороо буцаж гарсан. Өөр эд зүйлс аваагүй. Хэргийг би ганцаараа үйлдсэн.

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Яармагийн эцсийн буудал дээр автобуснаас буугаад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн гудамжруу алхсан. Тэгээд 13 дугаар гудамжинд очоод улбар шар өнгийн том, ногоон өнгийн жижиг төмөр хаалгатай хашаатай айлын гадна очсон. Хашааны хаалга нь хаалттай байсан учраас би завсраар нь харахад хүн харагдахгүй, эзэнгүй байсан. Жижиг ногоон өнгийн хаалганд нь уяа байхаар нь татахад хаалга онгойсон. Хаалгаар ороход хашаанд 1 давхар мансарттай цайвар өнгийн байшин байсан. Байшингийн баруун хойд талын вакум цонхыг хөшин дотогш орж дунд гарын мөнгөн аяга 2, бага гарын мөнгөн аяга 1, монетон ээмэг 1 хос, 1 ширхэг монетан бөгж зэргийг хулгайлан аваад буцаад цонхоороо гарсан. Дээрх хулгайлан авсан эд зүйлсээ Урт цагаан дээр нэрийг нь мэдэхгүй ченжид зарчихсан. Би мөнгө олох гэж л хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Яагаад гэвэл би Замын цагдаагийн газрын байцаагч ахлах дэслэгч Б гэх хүний машиныг унаж явж байгаад зам тээврийн осол гаргасан. Тэгээд машиных нь хохирлыг төлөх гэж хулгайн гэмт хэрэг үйлдэж мөнгийг нь тэр Б гэх хүнд өгч байсан. Нийт 7 сая орчим төгрөгийг би тэр хүнд өгсөн. Би Яармагийн нутаг дэвсгэрт 7 хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Тэр айлуудаас хулгайлан авсан бүх зүйлсээ би Урт цагааны тэр эмэгтэй ченжид зарсан. Хулгайн эд зүйлс худалдан авч байгаа гэдгээ тэр эмэгтэй ченж мэдэж байсан. Би тэр эмэгтэй ченжтэй 2017 оны 09 дүгээр сараас харьцаа тогтоосон. Түүнээс өмнө мэддэггүй байсан. Дээрх 7 хэргийн бүх эд зүйлсийг тэр ченж худалдан авсан. 40 гаран насны, махлаг, бор царайтай эмэгтэй байгаа.

Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд би Нисэхийн гудамжуудаар эзэнгүй айл байвал хулгай хийхээр явж байгаад Буянт-Ухаагийн 2 дугаар гудамжинд 78 тоот улаан өнгийн төмөр хаалгатай хашааны гадна очсон. Очиход хашааны хаалга цоожтой, завсраар нь харахад хүн харагдахгүй эзэнгүй байдалтай байсан. Би хашааг давж дотогш орсон. Хашаанд 1 давхар улаан тоосгон байшин байсан. Байшингийн баруун урд талын цонхны салхивчийг отвёркаараа хөшиж дотогш орсон. Дотроос нь 1 ширхэг Ленова маркийн нөүтбүүк, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайлан авч цонхоороо буцаж гарсан. Өөр эд зүйлс аваагүй. Авсан нөүтбүүкээ явуулын хүнд зарсан. Мөнгөн аягыг бол нөгөө Урт цагааны ченж эмэгтэйд зарсан. Би тухайн үед тээврийн хэрэгсэлгүй явган, ганцаараа явсан. Хэргийг ганцаараа үйлдсэн.

Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Яармагийн гудамжуудаар эзэнгүй айл байвал хулгай хийхээр явж байгаад Сонсголонгийн 18 дугаар гудамжинд 648, 649 гэсэн дугаартай зэргэлдээ 2 айлд орж эд зүйлсийг нь хулгайлан авсан. 649 тоот өнгөгүй төмөр хашаатай айлын хашааных нь жижиг хаалгыг татаж онгойлгон дотогш орсон. Хашаанд улаан тоосгон байшин байсан. Уг байшингийн баруун хойд талын вакум цонхыг нь отвёркаар хөшиж онгойлгож дотогш орсон. Надад өөрт маань отвёрка явж байсан юм. Тэр байшин дотроос би зурагтын тавиурын зүүн талынх нь шүүгээнээс 3 ширхэг мөнгөн аяга авсан. 1 аяга нь жижиг аяга байсан нөгөө 2 аяга нь дунд гарын аяга байсан байх. Буцаад цонхоороо гарсан. Дээрх хулгайлан авсан эд зүйлсээ Урт цагаан дээр нөгөө эмэгтэй ченжидээ зарчихсан.

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хулгай хийхээр Яармагийн гудамжаар явж байгаад 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 5 дугаар гудамжинд байрлах 127 тоот цэнхэр өнгийн дэлгэгддэг хаалгатай айлын хашааны түгжээг мулталж улаан тоосгон 1 давхар байшингийн баруун талын вакум цонхыг отвёркоор хөшиж онгойлгон орж 1 ширхэг мөнгөн аяга болон гар утаснуудыг хулгайлан авсан.

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Хан- Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн дэнжээр хулгай хийхээр явж байгаад Дэнжийн гудамжуудаар явсан. Тэгээд Сонсголонгийн 18 дугаар гудамжны 648 тоот хаягтай цэнхэр өнгийн төмөр хаалгатай модон хашаатай айлын хашааны хаалгыг нь татаж онгойлгодог түгжээг нь татаж онгойлгоод дотогш орсон. Хашаанд 1 давхар цэнхэр өнгийн модон байшин байсан. Тэр байшингийн баруун талын том цонхных нь дээд талын салхивчийг авч явсан отвёркаараа хөшиж онгойлгосон. Хөших үедээ отвёркоо хугалчихсан. Тэгээд тэр цонхоор байшинруу нэвтрэн ороод уг хугархай отвёркоо тэр байшинд үлдээсэн. Тэр байшингийн миний орсон цонх жижиг өрөөний цонх байсан. Өрөөний хаалга хаалттай байсан. Би тэр өрөөнөөс цагаан жижиг шүүгээн дотор байсан том жижиг нийлсэн 3 ширхэг мөнгөн аягыг авч гарсан. Би тэр байшингийн бусад хэсэгрүү ороогүй. Тэр байшингаас 3 ширхэг мөнгөн аяганаас өөр зүйл аваагүй. Би орсон цонхоороо буцаж гарсан. Би 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед тэр газрыг болон бусад хуууль бусаар нэвтрэн орсон газруудаа /айлуудаа/ өөрийн хүсэлтээр зааж өгсөн. Надад хэн нэгэн хүн дарамт шахалт үзүүлж албан хүчээр тэр газруудыг заалгаагүй.

Би 2017 оны 10-р сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах нэрийг нь мэдэхгүй нэг буудалд ганцаараа байж байгаад 10.00 цагийн үед гараад такси аваад зурагтын шинэ эцэсрүү явсан. Тэгээд би гэр хороолол дундуур явж байгаад “260” гэсэн хаягтай ногоон өнгийн хаалгатай хашааны доторхи байшин нь цоожтой болохоор нь цонхыг нь татаж ороод “Скай Ворд” маркийн 55 инчийн зурагтыг авч гарсан. Би тэр айлд орж зурагт авахдаа ганцаараа орж авсан. Тэгээд тэндээсээ гараад таксигаар бичил хороолол ороод өөрийнхөө бичиг баримтаар нэрийг нь санахгүй байна нэг ломбарданд 350 000 төгрөгөөр тавьсан. Тэгээд би 350 000 төгрөгөө үрж амжаагүй байж байгаад Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс баригдсан.

Би 2017 оны 8 дугаар сарын 16-нд өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо баянцагааны 3-14 тоотод улаан тоосгон байшингийн цонхыг түлхэж орж гэрт нь байсан суурин компьютер 2 ширхэг мөнгөн аяга, гартам хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлж таксигаар авч гараад компьютер ланд дээр Түвшөө гэх залууд өгсөн.

2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн Баянцагааны 2-01 тоотын хашаанд дотор байх улаан тоосгон байшингийн цонхыг түлхэж ороод том өрөөний зурагтын тавиур дээр байсан 50 инчийн зурагт, зурагтны хажуу талын шилэн хаалгатай шүүгээн дотор байсан дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга байсныг аваад иж бүрэн компьютер, цүнх зэрэг эд зүйлсийг хулгайлаад компьютер ландад Т гэх залууд аваачиж өгсөн.

2017 оны 9 дүгээр сарын 10-11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаянцагааны 2-14 тоотод улаан тоосгон байшингийн цонхыг түлхэж орж том өрөөнд байсан 42 инчийн хар өнгийн зурагт, жижиг өрөөнд байсан компьютерийн дэлгэц зэргийг хулгайлж таксигаар авч гараад компьютер ланд дээр Түвшөө гэх залууд 300.000 төгрөгөөр өгсөн. Өөр эд зүйл энэ айлаас хулгайлаагүй.

Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 32-43 тоотод улаан өнгийн тоосгон байшин, Монгол гэр хоёр байсан ба тус байшингийн цонхыг нь түлхэж ороод 42 инчийн зурагт, компютерийн дэлгэц нэг ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан. Тэндээсээ гараад тус хашаан дотор байсан Монгол гэрийн хаалга нь далд цоожтой байсан ба бариулаас нь барьж байгаад хүчтэй татчихсан чинь онгойчихоор нь гэр дотор ороод гэрийн хоймор байсан зурагтны тавиур дээр байсан хар өнгийн 32 инчийн зурагтыг аваад гэрээс гарч ирээд хашаан дотор 2 ширхэг зурагт, 1 ширхэг компьютерийн дэлгэцээ хашааны том хаалганы ард тавьж байгаад гудамж руу гарч зам дээрээс такси бариад тухайн эд зүйлсийг ачаад аваад явсан. Тухайн эд зүйлсийг компьютер ланд орж Түвшөө гэх залууд 450.000 төгрөгөөр зарсан. Өөр эд зүйл энэ айлаас хулгайлаагүй.

2017 оны 9 дүгээр сарын 04-нд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн 3-05 тоотод байх ногоон өнгийн шавар байшингийн цонхыг түлхэж ороод том өрөөнд байх шургуулгатай толины шургуулга дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга аваад хажуу талд байх Монгол гэрт байсан 2 ширхэг Айфоне 4 маркийн гар утас байсныг авч гараад Нарантуул зах дээр аваачаад 300.000 төгрөгөөр танихгүй хүнд зарчихсан.

2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хоро Мон-Лаагийн 1-13 тоотод улаан тоосгон байшингийн цонхыг түлхэж орж том өрөөнд байсан 43 инчийн хар өнгийн зурагт байсныг таксигаар авч гараад компьютер ланд дээр Түвшөө гэх залууд 250.000 төгрөгөөр өгсөн. Өөр эд зүйл энэ айлаас хулгайлаагүй.

Би 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би Баянхошууруу хулгай хийхээр явсан. Тэгээд Мон лааны гудамжин дунд явж байгаад нэг айлын хашаагаар давж ороод байшингийн цонхыг нь түлхэн орж гал зуухны өрөөний шүүгээний нүдэнд байсан 2 ширхэг мөнгөн аягыг аваад жижиг өрөөнд нь байсан саарал өнгийн судалтай нөүтбүүк, канон маркийн зургийн аппарат зэргийг аваад орсон цонхоороо буцаж гараад Баянхошууны автобусны буудал дээрээс автобусанд сууж компьютер ланд төв орсон. Тэгээд уг нөүтбүүкийг Т гэх залууд өрөндөө хүнээс авсан юм гэж хэлээд 120.000 төгрөгөөр зарсан. Зургийн аппаратыг нь Тд зүгээр өгчихсөн. Надаас ямар учиртай юм бэ гэхээр нь өрөндөө авсан юм гэж хэлсэн. Тэгээд 2 ширхэг мөнгөн аягыг нь Нарантуул зах дээр очоод танихгүй хүнд 140.000 төгрөгөөр зарчихсан. Тэр хүнийг одоо хараад танихгүй. Ямар хүн байсан талаар ч санахгүй байна.

Би 2017 оны 08 дугаар сарын 14-ний өглөө Цайз захын тэр хавьд байх зүс таних айлаас гараад микро автобусанд суугаад Баянхошуу орсон. Тэгээд тэр хавиар айл судалж байгаад өдрийн 12 цаг өнгөрч байхад саарал өнгийн төмөр хаалгатай хашааруу орж тоосгон байшингийн вакум цонхоор нэвтэрч ороод том өрөөнд байсан Сони маркийн зурагтыг зурагтын тавиур дээрээс аваад жижиг өрөөнд байх бор өнгийн шкафыг ухаж дотор байсан хөөрөг, 7-10 ширхэг мөнгөн бөгж, сувдан зүүлт, мөнгөн ээмэг, хос монетан бөгж зэрэг эд зүйлийг аваад буцаад цонхоор нь гараад төв замруу ороод такси аваад компьютер ланд орж Т гэх залууд найз нь эд зүйл барьцаалж зээл олгодог бөгөөд хүмүүс юм аа авахгүй болохоор нь зарж байна гэж хэлээд уг телевизийг 90.000 төгрөгөөр зарсан. Учир нь уг зурагт голоор нь зураас гарсан байсан учир ингэж зарсан юм. Хөөргийг нь хүнд зараагүй бөгөөд архи ууж явж байгаад хаячихсан байсан. Монетан бөгж, сувдан зүүлт, мөнгөн бөгжүүдийг нь Урт цагаан дээр очоод замын хүмүүст хямдхан зарчихсан юм.

Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зочид буудалд амарч байгаад 10 цагийн үед гарч Микронд суугаад гэмтлийн эмнэлэг дээр буусан. Тэгээд хойшоо алхаж Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 9-233 тоотод байх улаан өнгийн тоосгон байшингийн жижиг өрөөний баруун талын цонхыг хөшиж дотогш орж үнэтэй эд зүйл хайсан. Тэгээд орон дээр дэлгээд тавьчихсан хувцаснууд дунд хар өнгийн нөтебүүк байхаар нь авсан. Тэгээд гарах үед үүдний өрөөний гутлын тавиур дээр гайгүй пүүз харагдахаар нь өөрийнхөө гутлын тайлж үлдээгээд пүүзийг нь өмсөөд гарч явсан. Миний хулгайлсан нөтбүүкний маркийг нь санахгүй байна. Пүүз нь помбсайт брэндийн цэнхэр өнгөтэй байсан санагдаж байна. Тэгээд уг айлаас гарч төв замруу гарч такси аваад компьютер ланд төв орж нөтбүүкийг нь Т гэх залууд зарсан. Хэдэн төгрөгөөр зарсан талаараа огт санахгүй байна. Пүүзийг нь өмсөж яваад сүүлд цагдаад баригдах үед хураалгасан.

Би 2017 оны 8 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчим Баянгол дүүргийн нутагт байх Горькийн 2-34 тоотод байсан байшингийн зүүн тийшээ харсан цонхыг түлхэж ороод Нөүтбүүк, зургийн аппарат, 40.000 төгрөгийг авсан.

2017 оны 08 дугаар сарын 01, 02-ны үед би 10 дугаар хорооллын уулзвар дээр зам тээврийн осол гаргасан энэ ослын улмаас 20 сая төгрөгийн хохирол гарсан бөгөөд хохирлын мөнгийг эзэд нь нэхээд байхаар би хулгай хийж хохирлын мөнгийг барагдуулъя гэж бодсон ингээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Монголын үндэсний телевизийн харалдаа замын зүүн талд гудамжинд цэнхэр өнгийн хаалгатай 042 гэсэн дугаартай хашаа байсан хашааны хаалга онгорхой байхаар нь дотор нь ороход цагаан өнгийн байшин байсан байшинд хүнгүй байсан учраас вакум цонхыг нь отвёркаар хөшиж онгойлгоод орсон энэ айлаас би фунай маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, суурин компьютер 1 ширхэг, 2 нүдний дуран 1 ширхэг, сони маркийн зургийн аппарат 1 ширхэг, хөгжим 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан. Хулгайлсан эд зүйлээ би барьж гараад таксигаар авч явсан ямар такси байсныг би мэдэхгүй.

фунай маркийн 32 инчийн зурагтыг 150.000 төгрөгөөр, компьютерийг мөн 150.000 төгрөгөөр тус тус компьютер ланд төвийн доод талын засварын газрын 6 тоот лангуун дээр суудаг Түвшинжаргал гэж хүнд зарсан, харин Сони маркийн зургийн аппарат, хоёр нүдний дуран зэргийг 20.000 төгрөгөөр явуулын хүнд зарсан. Ямар хүн байсныг нь би мэдэхгүй байна. Хөгжмийг би явж байгаад хаячихсан байсан ямархуу хөгжим байсныг би санахгүй байна. Би хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч байна.

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын гудамжинд ногоон өнгийн хаалгатай хашаанд нь хаалгаар нь орсон улаан өнгийн тоосгон байсшин байсан уг байшингийн вакум цонхыг түлхэн ороод ЛЖ брендийн 40 инчийн зурагт, самсунг таб гар утас 1 ширхэг, 5 ширхэг хөөрөгний даалин, бэлэн 50.000 төгрөг, жижиг хайрцагтай мөнгөн эдлэл буюу мөнгөн гинж, бөгж, бугуйвч зэрэг эд зүйл байсныг авч яваад Түвшинжаргалд 40 инчийн зурагт, Самсунг таб гар утас зэргийг 350.000 төгрөгөөр зарсан, 5 ширхэг даалин, мөнгөн эдлэлийг явуулын хүнд 250.000 төгрөгөөр зарсан. Олсон мөнгөө би хохирлын мөнгө болгож ЗЦГ-ын байцаагч ахлах дэслэгч Бөд өгдөг байсан. Б байцаагч хохирогч нарт нь өгдөг байсан байх. 20 сая төгрөгийн хохирлыг би барагдуулж дууссан байгаа. Замын цагдаагийн байцаагчийн дугаарыг би мэдэхгүй байна.

Би 2017 оны 08 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт хулгай хийх гэж явж байгаад саарал өнгийн төмөр хаалгатай тоосгон байшин байсан. Ингээд би уг байшингийн вакум цонхыг нь түлхэн орж ЛЕД зурагт 1 ширхэг, хар өнгийн суурин компьютер 1 ширхэг зэргийг хулгайлан авч гараад такси авч 3,4-р хорооллын гар утас худалдааны төвийн хажууд очоод явуулын хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Авсан мөнгөө хүний машин мөргүүлчихсэн өрөндөө өгөхөөр хадгалж байгаад үрээд дуусгасан.

Үүнийн өмнө 2017 оны 08 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн гудамжинд байрлах цагаан саарал өнгийн төмөр хашаатай дотроо мансарттай 1 давхар байшингийн жижиг өрөөний цонхоор орж орон дээр байсан самсунг маркийн нөтбүүкийг аваад гал тогооны өрөөнд орж цагаан өнгийн шүүгээний дээд талын шургуулганаас 4 ширхэг мөнгөн аягыг авч гараад компьютер ланд төвд ажилладаг Т гэх залууд нөтбүүкийг нь зарсан. 4 ширхэг мөнгөн аягыг нь би Саятан нэртэй ломбарданд 210.000 төгрөгөнд тавьсан. Уг мөнгийг өмнө нь машин мөргүүлсэн өрөндөө өгсөн. Ингээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр шалгагдаж байхдаа зугтаасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо шар хадны эмнэлэгээс доошоо уруудаад явж байгаад хүрэн өнгийн төмөр хаалгатай хашаанд дотор байх 1 давхар саарал байшингийн зүүн тийшээ харсан цонхоор орж 55 инчийн самсунг маркийн зурагт, 2 ширхэг хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, пад зэрэг эд зүйл хулгайлж гараад такси аваад Шар хадны 2 дугаар буудал гэдэг газар байрлах ломбарданд зурагтыг нь 300.000 төгрөгөнд тавьсан. Бусад эд зүйлсийг нь авч яваад тэди төв дээр очоод явуулын хүнд 50.000 төгрөгөөр зарсан, Мөнгөн аягыг нь урт цагаан дээр очоод бас явж байсан хүнд мөнгийг нь хуулаад зарсан. Одоо хүнээ хараад танихгүй. 2 ширхэг хөөргийг нь цүнхэндээ хийж явж байгаад алга болгосон. Зурагтыг нь сүүлд цагдаа дээр ирээд хэлээд ломбарднаас хураагаад хохирогчид нь хүлээлгэж өгсөн.

БЗД-ийн 22-р хороо баруун алтан өлгий гэх газар явж байгаад 15-209 тоот хашаанд байрлах байшингийн урагш харсан цонхоор орж 65 инчийн лед зурагт самсунг брэндийн зөөврийн компьютер, монетан хослол, делл брэндийн компьютерийн дэлгэц, монетан хослол, 300.000 төгрөг, мөнгөн аяга, хөх шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж, ягаан шигтгээтэй ээмэг, бугуйн цаг, дан монетан ээмэг зэрэг эд зүйлсийг авч гараад бүгдийг нь даахгүй байсан учир такси авчираад машинд хийтэл юун эд зүйл бэ гэж асуухаар нь гэрээсээ хөөгдөөд эд хогшилоо аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд эдгээр зүйлсийг авч яваад Нарантуул захын гадаа очоод явуулын хүмүүст зарсан. Одоо юуг нь хэдэн төгрөгөөр зарсан талаар сайн санахгүй байна.

БЗД-ийн 22-р хороо Алтан Өлгийн 12-1 тоотод байрлах блокон хашаа руу өдөр 11 цагийн үед явж ороод урд талын цонхыг нь отвёркаар хөшиж ороод хартал нэг ах эгч 2 унтаж байсан. Тэгтэл эмэгтэй нь орилоод босоод ирэхээр нь хаалгыг нь онгойлгоод гараад зугатаасан. Энэ айлаас юу ч аваагүй. Энэ айлд цонхыг хөшиж орсон отвёркаа хаячихсан юм.

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хулгай хийхээр явж байгаад Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэр Алтан Өлгийн гудамжинд явж байгаад 16-215 тоотод байрлах байшингийн цонхыг түлхэн явж ороод дунд гарын мөнгөн аяга бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, нөүтбүүк, ДВД тоглуулагч зэргийг авч гарахдаа хананд өлгөөтэй байсан жаазыг нь унагаад хагалчихсан юм. Тэгээд гарч яваад Нарануутл захын гадаа очоод мөнгөн аягыг нь мөнгөн аяга авдаг хүнд зарсан. Хэдээр зарснаа санахгүй байна. Ямар хүнд зарснаа ч мэдэхгүй байна. ДВД тоглуулагчийг нь том овортой болохоор нь хаясан. Нөүтбүүкийг нь явуулын нэг залууд 20.000 төгрөгөөр зарсан.

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр БЗД-ийн Улиастайн гудамжинд явж байгаад 117 тоот хашаанд байрлах тоосгон байшингийн вакум цонхыг түлхэн орж ВСВ маркийн 39 инчийн зурагт, хар өнгийн сони маркийн зургийн аппарат, зөөврийн компьютер /баттерей байхгүй/, дунд гарын мөнгөн аяга 11 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг, цагаан алтан бөгж мөнгөн ээмэг бөгж зэрэг эд зүйл хулгайлсан. 11 ширхэг мөнгөн аягыг нь бөөгийн хэрэглэлтэй өрөөнөөс авсан. Гараад зурагтыг нь барьж явж байгаад явуулын хүнд зарсан. Миний харснаар 50 орчим насны эрэгтэй ах байсан. Зургийн аппаратыг нь замдаа хаячихсан. 11 ширхэг мөнгөн аягыг нь аваад Нарантуул зах орж явуулын хүмүүст зарсан. Зурагтыг нь 200.000 төгрөгөөр, мөнгөн аягануудыг бүгдийг нь 500.000 төгрөгөөр өгсөн. Зургийн аппаратыг нь зарагдахгүй болохоор нь хаячихсан юм. Самсунг маркийн нөтбүүкийг нь Тэди төвийн гадаа очоод 70.000 төгрөгөөр зарсан. Ямар хүнд зарсан талаараа мэдэхгүй байна.

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БЗД-ийн 23-р хороо Баатархайрханы гудамжинд явж байгаад хашааны завсраар хартал цэнхэр дээвэртэй шар өнгийн байшин байхаар нь хашааны хаалгыг нь онгойлгож ороод зүүн талын урагш харсан цонхыг түлхэж ороод мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг авсан. 4 ширхэг мөнгөн аягыг нь Урт цагаан дээр аваачаад явуулын хүнд 600.000 төгрөгөөр өгсөн. 3 ширхэг хөөргийг нь авч явж байгаад 6 дугаар бичил хорооллын нэр байхгүй буудалд орж амарсан бөгөөд 2 шинэ цагийн хөөргийг нь хогийн савруу шидчихсэн. Нөгөө хөөргийг нь буудлын эзэн гээд байгаа ахад зүгээр бэлэглэсэн. Дараа нь Ч мөрдөгч намайг дагуулаад очиж тэр буудлын эзэнтэй уулзах гэтэл байхгүй байсан. Гар утасны дугаарыг нь аваад ярьтал уулзахаар болоод үлдсэн. Тэрнээс хойш мэдэхгүй байна.

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23-р хороо Баатархайрханы гудамжинд явж байгаад цэнхэр өнгийн төмөр хаалгатай блокон хашааны хаалгаар явж ороод цэнхэр дээвэртэй тоосгон байшингийн урд талын цонхыг нь түлхэж ороод том өрөөнөөс нь 40 инчийн зурагт, компьютерийн дэлгэц, мөнгөн аяга 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, гарнет 2 маркийн пүүз зэргийг нь аваад пүүзийг нь өмсөөд, зурагтыг компьютерийн дэлгэцийг нь нийлүүлээд 250.000 төгрөгөөр зарсан, хөөргийг нь яасан талаараа санахгүй байна. Тэгж явж байгаад хаясан байх.

2017 оны 09 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 6-р хорооны гудамжаар явж байгаад Нүхтийн 9-164 тоот хашааны хаалгыг нүдэхэд хүнгүй байхаар нь явж ороод 51 инчийн зурагт хулгайлаад гарч яваад такси аваад компьютер ланд төв ороод Т гэх залууд зарсан. Хэдээр зарсан талаараа сайн санахгүй байна. Т тухайн үед надаас энэ юун зурагт юм бэ хулгайнх биш биз гэж асуухаар нь би ломбард ажиллуулдаг юм. Тэгтэл хүмүүс авахгүй болчихоор нь зарж мөнгөө олж авч байна гээд хэлчихсэн юм. Т гэх залуу энэ хэрэгт ямар ч хамаарал байхгүй.

 

 

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын гудамжинд явж байгаад ногоон өнгийн төмөр хаалгатай хашааруу явж ороод тоосгон байшингийн урд талын цонхыг нь түлхэн ороод 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн эдлэлийн өөдөс байсныг аваад автобусанд суугаад Урт цагаан ороод нэг эмэгтэйд зарсан. Одоо тэр эмэгтэйг хараад танихгүй. Тухайн үед би ганцаараа явсан. Намайг хулгай хийхэд уруу татсан хүн байхгүй. Энэ өдөр би хулгай хийх гэж олон газраар явж байгаад энэ айлын хашааны завсраар харж байгаад хулгай хийсэн.

 

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өмнө хулгай хийсэн айлаар орсоны дараа Хан-Уулын 8 дугаар хороо Сонсголонгийн гудамжаар буцаж явж байгаад ногоон өнгийн төмөр хаалгатай шар өнгийн байшингийн цонхыг түлхэн орж 3 ширхэг мөнгөн аяга монетан ээмэг 1 ширхэг, монетан бөгж 3 ширхэгийг хулгайлж гараад Урт цагаан орж өмнөх айлаас хулгайлсан юмтай хамт зарсан. Тэр эмэгтэй юун эдлэл юм гэхээр нь яаралтай мөнгөний хэрэг гараад гэрийнхээ юмыг зарж байна гэж хэлсэн.

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 2-78 тоотод байрлах Улаан өнгийн төмөр хаалгатай хашааруу нь давж ороод тоосгон байшингийн урд талын вакум цонхны салхивчийг нь отвёркаар хөшиж явж ороод дугаар хороо Буянт-Ухаагийн 2-78 тоотод байрлах Улаан өнгийн төмөр хаалгатай хашааруу нь давж ороод тоосгон байшингийн урд талын вакум цонхны салхивчаар нь явж ороод Леново маркийн нөтбүүк, 1 ширхэг мөнгөн аяга хулгайлж аваад хашааных нь арын жижиг хаалгаар гараад автобусанд суугаад мөнгөн аягыг нь замын хүнд зарсан. Нөүтбүүкийг нь 3,4 р хорооллын тэрүүгээр явж байсан хүнд зарсан. Яг хэдэн төгрөгөөр эдгээр зүйлсийг зарсан талаараа сайн санахгүй байна. Би өмнө яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй Урт цагааны ченж эмэгтэйд зарсан гээд буруу зөрүү хэлсэн байна. Одоо байгаа мэдүүлэг яг үнэн зөв.

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны гудамжаар явж байгаад 649 дугаартай хаалганы гадаа 13 цагийн үед очоод хаалгыг нь онгойлгож ороод ногоон дээвэртэй улаан тоосгон байшингийн зүүн талын цонхыг нь отвёркаар хөшиж ороод 2 ширхэг мөнгөн аяга бас нэг жижиг мөнгөн аяга аваад буцаад цонхоороо гараад явсан.

Тэгээд хажуу талын хашааруу нь явж ороод ногоон өнгийн модон байшингийн булангийн том цонхны салхивчийг нь отвёркаар хөшиж ороод 3 ширхэг мөнгөн аяга, монетан ээмэг бөгж, гинжний хослол аваад буцаж цонхоор нь гараад явсан. Тэгээд дахиад айлаас орж хулгай хийсэн.

Мөн энэ өдөр дээрх айлаас гараад Хан-Уул дүүргийн 7-р хороо Жаргалантын 5-127 тоотод байрлах цэнхэр өнгийн төмөр хаалгатай хүрэн хашааны онгорхой хаалгаар явж ороод улаан тоосгон байшингийн урагш харсан цонхыг нь отвёркаар хөшиж онгойлгож дотогш ороод мөнгөн аяга 1 ширхэг, гар утас 3 ширхэгийг хулгайлж гараад Урт цагаан ороод Уранчимэг гэх эмэгтэйд мөнгөн аягыг зарсан. Бусдыг нь өөр явуулын хүнд зарсан. Тэр эмэгтэй дээр дахиад очих үед чи юун эдлэл зараад байгаа юм гэхээр нь би ломбард ажиллуулдаг юм гэж хэлсэн.

Би бас 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 6-230 тоотод байрлах “Зарна “ гэсэн бичигтэй хашааны хаалгаар орж палкан байшингийн цонхыг хөшиж ороод 40 инчийн Пунай маркийн зурагтыг хулгайлж аваад цонхоор нь гараад Нарантуул зах дээр аваачаад явуулын хүнд зарсан. Тэр хүнээ одоо хараад танихгүй.

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 23-р хороо Зүүн Ард Аюушийн гудамжинд явж байгаад 260 тоотод байрлах ногоон өнгийн хашааны хаалга цоожтой байхаар нь отвёркаар хөшиж ороод байшингийн цонхоор чүү арай багтаж ороод 5 инчийн зурагтыг нь хулгайлж үүдэнд байсан сүхээр хаалгыг нь хөшиж онгойлгоод Бичил хороололд байрлах Силвер ломбарданд 350.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд цагдаа нар ирээд хурааж аваад хүнд нь хүлээлгэж өгсөн.

2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 25 дугаар гудамжинд хулгай хийхээр явж байгаад саарал өнгийн төмөр хаалгатай хашааруу ороод улаан тоосгон байшингийн урд талын цонхоор явж ороод бэлэн 10.000 төгрөг, 15 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс авч гараад компьютер ланд төв орж Т гэх залууд 900.000 төгрөгөөр зарсан. Т надаас юун эд юм бэ гэж асуухаар нь би ломбард ажиллуулдаг юм тэгээд хугацаа нь дууссан зүйлсээ зарж байна гэж хэлсэн. Т хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй.

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны гудамжинд явж байгаад төмөр хаалгатай хашаагаар ороод улаан тоосгон байшинруу ороод монетан бөгж, монетан ээмэг, мөнгөн гинж унжуургатайгаа, мөнгөн бугуйвч, сваровский бөгж, ЭЛЖИ маркийн гар утас, цүнх, зэрэг эд зүйл хулгайлсан.

Өмнөх айлаас хулгай хийгээд гарч зугтаагаад явж байхдаа Баянцагааны 3- 14 тоотод байрлах цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашааны гүйдэг хаалгыг нь түлхэж онгойлгож ороод цэнхэр өнгийн төмөр дээвэртэй байшингийн цонхыг нь түлхэж ороод 2 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, цүнх, нөтбүүк зэрэг эд зүйл аваад гарч уг хашаан дотор байх жижиг цагаан байшингаас 14 инчийн компьютер, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, 2 ширхэг хөөрөг зэргийг аваад компьютер ланд төв ороод Тд зарсан. Т чи яг хулгайн юм авчираад байна уу гэхээр нь үгүй ээ би чамд хэлсэн шүү дээ ломбард ажиллуулдаг гэж хэлээд зарсан. Яг хэдээр зарсан талаараа санахгүй байна.

2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баян цагааны гудамжинд явж байгаад блокон хашаатай айлын хашааны хаалгыг онгойлгож ороод ногоон дээвэртэй тоосгон байшингийн урд талын цонхыг отвёркаар хөшиж онгойлгоод дотогш орж 50 инчийн зурагт, суурин компьютер, 4 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг аваад цүнхэнд заримыг нь хийгээд ор хөнжпийн даавуунд зурагтаа боогоод гарч явсан. Тэгээд такси аваад Т гэх залуу дээр очоод компьютер, цүнх зэргийг нь өгсөн. Мөнгөн аягануудыг нь гадуур замын хүнд зарсан байх. Яг яасан талаараа сайн санахгүй байна. Бодвол танихгүй хүнд зарсан байх.

2017 оны 8 дугаар сарын сүүлээр хоног өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. СХД-ийн Ханын материалын тэрүүгээр явж байгаад баруун тийшээ гэр хороололруу гарч нэг айлын хашааруу ортол саарал өнгийн дээвэртэй тоосгон байшин байсан. Би цонхыг нь отвёркаар хөшиж ороод том өрөөнд нь байсан зурагтыг нь аваад тавиур дээр байсан гуулин бурхан, мөнгөн аяга зэргийг нь нэмж аваад гараад такси авч компьютер ланд ороод Тд зарах гэтэл би авахгүй чи ямар ч юм авчирч байгаа юм билээ гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад явж байгаад хувь хүнд 300.000 төгрөгөөр зарсан. Одоо тэр хүнийг ямар хүн байсныг ч санахгүй байна.

2017 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр СХД-ийн 8 дугаар хороо Зүүн баян цагааны 2-14 тоотод байрлах хашааны арын хаалгаар нь орж улаан тоосгон байшингийн урд талын цонхыг отвёркаар хөшиж ороод том өрөөнд байсан самсунг маркийн зурагт, 2 ширхэг компьютерийн дэлгэц зэрэг эд зүйлсийг аваад Т гэх залууд 300.000 төгрөгөөр өгсөн. Ломбардны юмаа зарж байна гэж хэлсэн.

2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 43 тоотод байрлах цэнхэр хаалгатай хашааруу орж дотор нь байсан Монгол гэрийн хаалгыг нь хажуу талынх нь төмөр авдаг цэгээс хаалга хөших төмөр олж аваад эргэж очоод гэрийн хаалгыг нь хөшиж онгойлгоод 32 инчийн шарп маркийн зурагт аваад гараад хашаан дотор нь байсан байшингийн цонхыг нь хөшиж ороод Скай ворт маркийн зурагт, Делл маркийн компьютерийн дэлгэц зэргийг аваад цонхоор нь гараад хашааны арын хэсэгт нь эд зүйлсээ тавьчихаад явж такси авчираад компьютер ланд төв орж Т гэх залууд 450.000 төгрөгөөр зарсан. Тухайн үедээ би ломбард ажиллуулдаг. Хугацаа нь дууссан юмнуудаа зарж байна гэж хэлсэн.

2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт Мон лааны гудамжинд явж байгаад цайвар өнгийн хаалгатай хашааруу явж ороход Монгол гэр, байшин 2 харагдаж байсан. Би эхэлж байшингийн урд талын цонхыг атвёркаар хөшиж ороод стенкний хажуу талын шургуулганд байсан 4 ширхэг мөнгөн аягыг авсан. Тэгээд цонхоороо гараад хажууд нь байсан Монгол гэрийн хаалганы цоожийг отвёркаар хөшиж онгойлгоод I Phone 4 маркийн гар утас, нокиа маркийн гар утас, арьсан түрийвч, 3000 төгрөг зэрэг эд зүйлсийг авсан. Тэгээд гарч такси аваад Нарантуул зах орж танихгүй хүнд нийлүүлээд 300.000 төгрөгөөр зарсан.

2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр СХД-ийн 7-р хороо Мон лааны гудамжинд явж байгаад цэнхэр өнгийн хаалгатай хашаа байхаар нь харж байгаад хүнгүй болохоор нь явж ороод тоосгон байшингийн урд цонхыг нь отвёркаар онгойлгож ороод том өрөөнөөс нь 42 инчийн зурагтыг аваад цонхоор нь гараад хашааны хажууд тавьж байгаад такси авч ирээд хулгайлсан эд зүйлээ авч яваад Т дээр очоод хугацаа нь дууссан эд зүйл гэж хэлээд 250.000 төгрөгөөр зарсан.

2017 оны 8 дугаар сарын 20-оор байх Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Мон лааны гудамжинд явж байгаад гүйдэг төмөр хаалгатай блокон хашааруу явж ороод улаан тоосгон байшингийн урд талын цонхыг отвёркаар хөшиж онгойлгоод дотогш орж стенк нь дээр байсан зурагт, хөөрөг, хос монетан бөгж, хос мөнгөн бөгж, хос мөнгөн ээмэг, сувдан зүүлт хэдэн ширхэг мөнгөн бөгж зэргийг аваад Т дээр очоод найзынх нь ломбардны эд зүйл байгаа юм гэж хэлээд зурагтыг 90.000 төгрөгөөр зарсан. Хөөргийг нь архи ууж явж байгаад гээчихсэн, бусад зүйлсийг нь Урт цагаан дээр очоод замын хүмүүст зарчихсан.

2017 оны 8 дугаар сарын эхээр СХД-ийн 23-р хорооны Хангайн гудамжаар явж байгаад 47 тоот дугаартай хашааны гадаа очоод хаалгыг нь нүдэхэд эзэнгүй байхаар нь хашааны хаалгаар нь ороод цонхыг нь түлхэж ороод суурин компьютер, чемодан зэргийг аваад буцаж цонхоор нь гараад явуулын хүнд зарсан.

2018 оны 8 дугаар сарын дундуур СХД-ийн 31-р хороо Дунд нарангийн гудамжинд явж байгаад 233 дугаартай хашааны хаалгыг нүдээд хүнгүй юм шиг болохоор нь хаалгаар нь явж ороод нөүтбүүк, 2 ширхэг мөнгөн аяга аваад гарахдаа үүдэнд байсан помбсайт фермийн пүүзийг аваад цонхоор нь гарсан. Пүүзийг нь өөрөө өмсөж нөтбүүк, мөнгөн аягыг нь авч яваад Тд зарсан. Хэдээр зарсан талаараа огт санахгүй байна.

2017оны 8 дугаар сарын 07-ны өдөр БГД-ийн 21-р хороо Горькийн гудамжинд явж байгаад 1 давхар улаан тоосгон байшингийн урд талын цонхыг нь хөшиж ороод унтлагын өрөөнд нь байсан Делл маркийн суурин компьютер, мөнгөн аяга, пүүз зэргийг нь аваад Нарантуул зах ороод мөнгөн аягаа зарсан. Компьютероо авч яваад компьютер ланд төв ороод зарсан. Ямар хүнд зарсан талаараа мэдэхгүй байна. Пүүзийг нь өмсөж явж байгаад хаясан.

2017 оны 8 дугаар сарын эхээр БГД-ийн 9-р хороо Горькийн гудамжинд явж байгаад шар өнгөтэй 1 давхар байшингийн зүүн талын цонхыг түлхэж ороод авдарнаас нь нөүтбүүк, зургийн аппарат, 40.000 төгрөг зэргийг аваад танихгүй хүнд зарсан. Сайн санахгүй байна.

БГД-ийн 21-р хороо Горькийн гудамжинд 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр явж байгаад улаан тоосгон байшинтай айлын цонхоор орж самсунг маркийн зурагт, тошиба маркийн нөтбүүк, гагнуурын аппарат, будаг хийдэг компрессор, зурагтын хүлээн авагч зэргийг хулгайлж аваад Нарантуул зах ороод компрессорыг нь 80.000 төгрөгөөр, зурагтыг нь 350.000 төгрөгөөр, зарсан. Үлдсэн зүйлсийг нь зарсан байх сайн санахгүй байна. Тухайн үед явуулын хүмүүст зараад дуусгасан.

Л гэх залуутай танил юм. Манай хашааны хажуу талын хашааны засвар хийдэг залуу байсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 07-ны орой гэртэй байж байтал намайг машин бариад яваад өгөөч гэхээр нь тэгье гээд очсон. Тэгтэл Л гэх залуу хажууд суугаад приус маркийн саарал өнгийн машиныг унаад морингийн давааруу явсан. Тэгээд тэндээсээ Улиастай явж байгаад үүрээр 5 цагийн үед 10 дугаар хорооллын уулзвар дээр гэрлэн дохион дээр зогсож байсан машины араас мөргөсөн. Би нойр муутай байсан учир зүүрмэглэсэн байсан. Тэгтэл тэр машин нь Лгынх биш засуулахаар өгсөн байсан Замын цагдаагийн байцаагч Зоригоо гэх хүнийх болохыг мэдсэн. Тэгтэл Зоригоо шинэ машин авна гэхээр нь би өөрийнхөө портер машиныг өгөөд дээрээс нь машиныг нь засуулж өгсөн. Нөгөө жолоочийн нэхсэн мөнгийг нь өгөөд гомдолгүй болгосон. Энэ хэргээс болоод би өрөнд орчихоод мөнгө олохын тулд хулгай хийсэн. Сүүлдээ нэгэнт цайраад хулгай хийгээд явах болсон.

2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр БГД-ийн 21-р хороо Горькийн 18дугаар гудамжинд явж байгаад 529 гэсэн дугаартай хашааны гадаа очоод хүнгүй байхаар нь хашааруу нь ороод ногоон дээвэртэй тоосгон байшингийн цонхыг нь түлхэж дотогш орж 32 инчийн зурагт, компьютерийн дэлгэц, хөөрөг, савхин куртик, мөнгөн ээмэг, бөгжний хослол зэргийг аваад явуулын хүнд зарчихсан.

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр БЗД-ийн 23-р хороо Улиастайн гудамжаар хулгай хийхээр явж байгаад 576 гэсэн хаягтай хашааруу орж модон байшингийн вакум цонхыг түлхээд 42 инчийн зурагт, мөнгөн аяга, зэргийг хулгайлан авч гараад Амгалан захын ойролцоо явуулын хүнд 200.000 төгрөгөөр зарсан.

2017 оны 9 дүгээр сарын дундуур БЗД-ийн Этолгойн гудамжаар явж байгаад ногоон өнгийн төмөр хаалгатай хашаагаар явж ороод хүрэн өнгийн модон байшингийн түлхүүр нь хаалгандаа зоолттой байхаар нь явж ороод 2 ширхэг зурагт хулгайлаад такси аваад ломбард оруулаад үзтэл эвдэрхий байна гэхээр нь замын хүнд 2 зурагтаа 80.000 төгрөгөөр зарсан. Надтай хамт явсан хүн байхгүй. Би ганцаараа байсан бөгөөд хашааны хажууд зурагтаа тавьчихаад такси авч ирээд аваад явсан.

2017 оны 9 дүгээр сарын сүүлээр БЗД-ийн 23-р хороо Баатархайрханы гудамжинд явж байгаад ногоон дээвэртэй улаан тоосгон байшингийн цонхоор орж самсунг гар утас 2 ширхэг, Скай маркийн 1 ширхэг гар утас, 1 ширхэг мөнгөн аяга зэргийг хулгайлаад Тэди төв дээр очоод танихгүй хүнд зарсан. Хэдээр өгсөн талаараа мэдэхгүй байна.

2017 оны 10 дугаар сарын эхээр БЗД-ийн Жанжин клуб гэдэг газрын ойролцоо явж байгаад улаан өнгийн тоосгон байшинруу орж 1 ширхэг мөнгөн аяга хулгайлаад урт цагаан дээр аваачаад зарах гээд чадаагүй. Тэгээд цагдаад баригдаад хүлээлгэж өгсөн.

2017 оны 9 дүгээр сарын сүүлээр БЗД-иин 12-р хороо Амины орон сууцны гудамжаар явж байгаад 2 давхар улаан тоосгон байшингийн цонхыг түлхэн орж гал зууханд байсан 39 шил архийг авдартай нь аваад Улиастайн эцэсрүү таксигаар яваад зам дээр тавьж байгаа зарчихсан.

Үүний дараа 2017 оны 10 дугаар сарын эхээр БЗД-ийн 12-р хороо Амины орон сууцны гудамжаар хулгай хийх гээд явж байгаад улаан тоосгон байшингийн урд цонхыг нь юмаар хөшиж ороод цагаан өнгийн стенк нь дээр байсан 42 инчийн зурагт, буйдан дээр байсан леново нөтбүүк зэрэг эд зүйл хулгайлаад гарч яваад зарж чадаагүй онц хүндийн төлөөлөгч нарт баригдсан. Тэгээд хохирогч нарт нь хүлээлгэж өгсөн.

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо дэнжийн 37-499 тоотод байрлах тоосгон байшингийн урд цонхоор орж 2 ширхэг мөнгө аягыг стенкны хажуу талын шургуулганаас аваад 32 инчийн зурагтыг авч цонхоор гараад такси авчираад авч яваад Нарантуул зах орж явуулын хүнд зурагтыг 200.000 төгрөгөөр, мөнгөн аягыг 150.000 төгрөгөөр зарсан. Энэ айл нь ногоон өнгийн хашаатай. Хаалган дээрээ 499 гэсэн том бичигтэй байсан.

2017 оны 8 дугаар сарын сүүлэээр Чингэлтэй дүүргийн нутаг байх Дунд тасганы гудамжинд хулгай хийхээр явж байгаад цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаанд байх цагаан шавар байшингийн цонхыг түлхэж ороод компьютерийн дэлгэц, процессорийн хард диск, пунай маркийн зурагт, сони маркийн зургийн аппарат 2 нүдний дуран, том хөгжим зэргийг хулгайлж аваад хашааны хажууд тавиад такси олж ирээд хулгайлсан эд зүйлсээ аваад компьютер ланд төв орж Т гэх залууд, зурагт, компьютер зэргийг зарсан. Одоо хэдээр зарсан талаараа санахгүй байна. 2 нүдний дуран, зургийн аппаратыг явуулын хүнд зарсан. Хөгжимийг нь замдаа хаячихсан юм.

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шиг санагдаж байна. Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хувьсгалчдын гудамжаар хулгай хийхээр явж байгаад ногоон өнгийн хашаатай мансарттай тоосгон байшингийн зүүн талын цонхыг юмаар хөшиж ороод ТСЛ 40 инчийн зурагт, Таб 1 ширхэг, хөөрөгний дайлан 4 ширхэг, хайрцагтай гоёлын ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлан буцаж цонхоор нь гараад такси аваад зурагт, самсунг таб зэргийг 350.000 төгрөгөөр зарсан. 5 ширхэг дайланг 250.000 төгрөгөөр явуулын хүнд зарсан.

2018 оны 8 дугаар сарын 20 гарсан байхад ЧД-ийн 7-р хороо Хувьсгалчдын гудамжаар явж байгаад жалганы хажууд байх мөнгөлөг төмөр хаалгатай хашааруу орж улаан дээвэртэй улаан тоосгон байшингийн хажуу талын цонхоор орж гуулин бурхан, 3 ширхэг гуулин домбо хулгайлж аваад цонхоор нь гарч такси аваад Хар хорин захруу ороод О- гэх таньдаг залуудаа 150.000 төгрөгөөр зарсан. О-т хулгайн эд зүйл гэдгээ хэлээгүй. Тэгээд байж байтал цагдаагийнхан Хар хорин зах орсоныг мэдээд О-өөс хурааж аваад хохирогчид нь өгөөд хохиролгүй болгосон байсан.

2017 оны 10 дугаар сарын эхээр БЗД-ийн 23-р хороо Улиастайн гудамжинд явж байгаад 167 тоот хашааруу явж ороод улаан дээвэртэй цагаан байшингийн урд цонхыг хөшиж ороод тошиба маркийн нөтбүүкийг хулгайлж аваад ломбарданд тавьсан. Тухайн үед хаана тавьсан талаараа сайн санахгүй байна.

2017 оны 9 дүгээр сарын дундуур байх 15-ны өдөр шиг санагдаж байна. СХД-ийн 8-р хороо Зүүн баянцагааны гудамжаар хулгай хийх гэж явж байгаад урдаа Монгол гэртэй шавар байшингийн хаалгыг нь эвдэж ороод нөүтбүүк 39 инчийн Хайнсе маркийн зурагт, нөүтбүүк, монетан ээмэг, мөнгөн эдлэл, гоёлын ээмэг, зүүлт, нокиа маркийн гар утас хулгайлж аваад төв зам гарч такси аваад урт цагаан дээр очиж явуулын хүнд бүгдийг нь зарчихсан.

2017 оны 7 дугаар сарын дундуур байх СХД-ийн Монлааны гудамжаар явж байгаад блокон хашаатай дотроо нэг байшин 2 гэртэй хашааруу орж байшингийн урд байх монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр эвдэж ороод мөнгөн бүс мөнгөн аяга, бэлнээр 640.000 төгрөгийг аваад төв зам гарч автобусанд суугаад мөнгөн бүс, мөнгөн аягыг явуулын хүнд зарсан. Одоо ямар хүн байсан талаар нь санахгүй байна. 640.000 төгрөгийг нь үрээд дуусгасан.

2017 оны 8 дугаар сарын 20 гарчихсан байхад СХД-ийн 8-р хороо Баянцагааны гудамжаар хулгай хийх гэж яваад блокон хашаатай цэнхэр хаалгатай хашааруу орж Монгол гэр байхаар нь хаалгыг нь юмаар хөшиж ороод 40 инчийн Шарп маркийн зурагтыг аваад хажууд байсан гэрийн хаалгыг нь эвдэж ороод 42 инчийн зурагт авдарнаас нь нэг хөөрөг аваад гарч яваад явуулын хүнд зарсан. Хаана зарсан талаараа сайн санахгүй байна

Би Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, ахмад ГанЧ дээр шалгагдаж байгаа. 2018 оны 08 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн чанх хойно нилээд хэдэн гудамжны цаана, дотроо гражтай, улаан тоосгон байшинтай, хашаа нь будаггүй загалтсан, банхар нохойтой айлын хашааны хаалгаар орж байшингийн зүүн талын вакум цонхыг түлхэн дотогш ороод том өрөөнөөс нь 32 инчийн лед зурагт, тоос сорогч, печь, хөнжил гудас, цахилгаан бараануудыг хулгайлан авч цонхоор нь буцаж гарсан. Хулгайлсан зүйлсээ хашаанд тавьж байгаад Яармагийн эцэс дээр саарал өнгийн Алион загварын такситай залуу байхаар нь “ээжийнхээ гэрээс юмаа аваад нүүж байгаа юм” гэж хэлж итгүүлээд машинд нь ачаад аваад явсан. Тэр зүйлс одоо байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Тухайн үед би хөлсний байрандаа аваачиж тавьж байсан юм. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Надад машин унаа байхгүй. Хохирлын мөнгийг би төлөөгүй. Төлөх боломж байхгүй. Тогтоолын 1-50 хүртэл дугаарласан хэргийн үйлдэл холбогдлыг уншихад миний хийсэн үйлдлүүд байх тул хүлээн зөвшөөрч байна. Ингэхдээ би зарим айлд орохдоо халив /отвёрк/ хэрэглэдэг байсан. Миний хэрэглэж байсан халив хураагдсан байсан. Хэргийн материалтай танилцахад байсан. Дээрх үйлдлүүдийг хэрэг тус бүр дээр дэлгэрэнгүй мэдүүлсэн тул энэ талаар дахиж мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Хулгайн эд зүйлээ хаа сайгүй зардаг бас биет хэлбэрээр төлбөрт өгчихдөг байсан. Тухайлбал байнга буудлаар хонож явахад буудлын мөнгө, хоол унд, тамхи, такси унаа зэрэгт хэрэглэсэн. Гол нь авто осол хийж хохирлын мөнгө төлөх зорилгоор эдгээр үйлдлүүдийг хийсэн.Энэ үйлдлүүлийг хийхээс өмнө портероор ачаа зөөдөг байсан /хувиараа/, Авто ослын дараа ямар ч  ажил хийгээгүй. Эд хөрөнгө мөнгө байхгүй учраас хулгай хийсэн. Дээрх хулгайн хэргүүдээс өөр хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Надад авто ослын хэрэгт буруу байхгүй. Ослын хэргийг хэрэгсэхгүй болгосныг ойлгосон. Хэрэгсэхгүй болгосон тогтоолтой танилцсан. Хулгайлсан эд зүйлээ зарахдаа хулгайн эд зүйл гэдгийг хэлдэггүй байсан. Тэр хүмүүс хулгайн эд зүйл гэдгийг ч мэддэггүй байсан. Би өөрийгөө ломбард ажиллуулдаг гэх мэт зүйл хэлж байгаад зардаг байсан. Өөр надад нэмж яриад байх зүйл байхгүй. Би хийсэн бүх үйлдэл хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэргийг хөнгөнөөр шийдэж өгөхийг хүсэж байна.

2017 оны 9 дүгээр сарын сүүлээр шиг санагдаад байна Улиастайн эцсээр би ганцаараа явж байгаад гудамж дундуур эзэнгүй айл хайж байхад 13 цаг өнгөрөөд саарал өнгийн төмөр хаалгатай банзан хашаанд байрлах нэг өвлийн байшин гэр хоёр эзэнгүй байхаар нь хашааны хаалганы түгжээ нь гаднаасаа уяагаар онгойж байхаар нь хаалгаар нь ороод байшингийн баруун талын вакум цонхыг түлхэж онгойлгож ороод том өрөөнд нь байсан 55 инчийн нуман зурагт, жижиг өрөөний авдар дээр нь байсан таблет, хар өнгийн нөүтбүүк  зэргийг авсан. Тэгээд зурагт нь цонхоор багтахгүй байхаар нь том өрөөний ширээн дээр байсан түлхүүрээр байшингийн хаалгыг нь дотроос нь онгойлгож гараад улиастайн эцсээс такси бариад уг байшин дээр очоод дээрх эд зүйлийг авч явсан.

2017 оны 10 дугаар сарын эхээр байх яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна өдрийн 11 цагийн орчим Шархадны 2 буудал гэдэг газар ганцаараа явж байгаад буудлаасаа ертөнцийн зүгээр зүүн тийшээ гудамжаар ороод худгийн хажууд байдаг саарал өнгийн банзан хашаатай төмөр хаалгатай айлын хашааны хаалганы түгжээг мулталж ороод 1 давхар тоосгон байшингийн вакум цонхны салхивчийг нь түлхэж ороод том өрөөний тавиур дээр нь байсан 49 инчийн нэрийг нь санахгүй байна лед зурагт авч гараад зам дээрээс такси бариад Шархадны эцэс дээр ертөнцийн зүгээр зүүн талын 3 давхар шар байшингийн 1 давхарт байдаг ломбарданд өөрийнхөө лавлагаагаар 350.000 төгрөгийн барьцаанд тавьсан.

2017 оны 9 дүгээр сарын эхээр би хулгай хийх зорилготой Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 4 дүгээр гудамжинд явж байгаад 100 тоотын айлыг хашаагаар нь харахад гүйдэг хаалга нь цоожгүй онгорхой байсан. Тэгээд хашаандаа нэг байшин байсан цоож зүүлттэй байсан. Тэгээд би хашаа руу нь ороод жижиг өрөөний цонхыг түлхэж орсон. Тэгээд том өрөөний хойд талын хананд байсан 32 инчийн хар өнгийн маркийг нь санахгүй зурагт байсныг авсан. Мөн 2 ширхэг төмөр дрилл байсан тэрийг нь авсан мөн түрийвчинд байсан 30 орчим мянган төгрөг байсныг авсан. Би өөр юм аваагүй. Би гараад мөнгийг үрсэн мөн 2 ширхэг таслагчийг Нарантуул худалдааны зах дээр очоод нийлүүлээд 60.000 төгрөгөөр ченжид зарсан.

2017 оны 8 дугаар сарын дундуур би хулгай хийх зорилготой Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад дунд дарь эхийн 13 дугаар гудамж 1141 тоот айлын хаалгыг нь цохиход хүн гарч ирэхгүй болохоор нь хашааных нь жижиг хаалгыг онгойлгосон. Тэгээд хашаанд ороход улаан өнгийн 1 давхар тоосгон байшин байсан. Би гал тогооны цонхыг нь түлхэн орж том өрөөнийх нь зурагтын тавиурны хажууд авдар дээр нь зөөврийн компьютер 2 ширхэг давхарласан байсан. Тэгээд би тэр 2 зөөврийн компьютерийг аваад өөр эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж толины өмнө жижиг дөрвөлжин хайрцаганд байсан мөн цагаан өнгийн хөөрөг байсныг бас авсан. Тэгээд би уг айлаас гараад тэр өдрөө 2 зөөврийн компьютерийг нь компьютер ландын подвалийн засварт нийлүүлээд 300.000 төгрөгөөр өгсөн. Би цонхыг түлхэж ордог ямар нэгэн багаж хэрэглэдэггүй.

2017 оны 8 дугаар сарын эхээр би хулгай хийх зорилготой Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад 200 тоот айлын хаалгыг нь цохисон хүн гарч ирэхгүй байхаар нь хашааных нь гүйдэг төмөр хаалгыг хажуу тийш татахад онгойж байсан. Тэгээд дотогшоо ороход хашаандаа том нохойтой байсан. Тэгээд баруун тийшээ харсан байшин байсан би ертөнцийн зүгээр урагшаа харсан цонхоор нь түлхэж орсон. Тэгээд би том өрөөний авдарт байсан мөнгөн хөөрөг, мөн домбо, бурхан, 2 ширхэг самсунгийн гар утас байсан. Мөн гуулин цөгц 4 ширхэг байсан бурханы тавиур байсан эд нарыг аваад гарсан. Энэ бүгдийг Нарантуул захын ченжэд нийлүүлээд 180.000 төгрөгөөр өгсөн...” гэх мэдүүлэг /1-p хх-н 37-39, 113-115, 117-118, 196-197, 2-р хх-н 55-57, 39-34, 146-147, 3-р хх-н 5-8, 47, 86-87, 122-123, 159-160, 187-188, 235-236, 4-р хх-н 59, 148-150, 221-222, 5-р хх-н 20-21, 60-61, 104-105, 148-150, 189-190, 6-р хх-н 41-42, 91-92, 134-135, 168-169, 210-211, 240-243, 250, 7-р хх-н 69-71, 102-104, 130-131, 156-158, 162-163, 8-р хх-н 12-15, 18-19, 21-24, 53-54, 206-208, 241-242, 9-р хх-н 24-25, 53-54, 76, 160-161, 202, 247, 11-р хх-н 39-40, 181-188, 12-р хх-н 89-90, 200, 13-р хх-н 210-212, 14-р хх-н 72-73, 134-135, 190-191, 244-245/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Игийн өгсөн:

“...Би нөхөр Жагслаг, хоёр хүүхдүүдийн хамт СХД-н 30-р хороо чулуут 9-05 тоотод 2002 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байна. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өглөө 07:30 цагийн үед би гэрээсээ ажил руугаа явсан. Манай охин Ж.Айгерин түүний дүү Ж.Сербулан гэрээсээ 11:00 цагийн орчим гэрээ цоожлоод гарсан. Тэгээд орой 23:40 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн вакум цонх түлхэн хулгайч орж гэрээс 49 инч Самсунг ЛСД зурагт, суурин компьютер 1 ширхэг алдагдсан байсан. Энэ зурагтаа 2017 оны 6 дугаар сард 520.000 төгрөгөөр худалдан авч байсан. Суурин компьютер 2010 онд 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Алдсан зурагтаа 520.000 төгрөгөөр, суурин компьютер 500.000 төгрөгөөр үнэлж байна. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 12-17, 11-р хх-н 207-208/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Мын өгсөн:

“...Би 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эхнэр АлтанТгийн хамт тусдаа гарч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2-132 тоот хашаа байшинг худалдан авч нүүж ирсэн юм. Уг байшинд эхнэр бид хоёр болон эхнэрийн хамаатан Шын хамт амьдардаг бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 04-ний орой 18:00 цагийн үед эхнэр бид хоёр найзуудтайгаа амралтанд явсан бөгөөд Ш орой 20:00 цагийн үед ирж хоноод маргааш нь 08:00 цагийн үед ажилдаа явсан гэсэн. Тэгээд Ш орой 21:30 минутын үед надруу залгаад та хоёр гэрт ирсэн юмуу нөүтбүүк байхгүй байна гэж надруу утсаар ярьсан юм. Тэгээд би гал тогооны тавилгын шүүгээн дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга байна уу гэж асуухад бас алдагдсан байна гэж хэлсэн.

Миний хар цүнхтэй Самсунг маркийн зөөврийн компьютер, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан. Самсунг маркийн зөөврийн компьютерын зүүн талын нугасан дээр нь хагарчихсан байсан юм. Энэ зөөврийн компьютераа 2012 онд 1.400.000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоо 1.000.000 төгрөгөөр, харин 4 ширхэг мөнгөн аягаа бэлэгэнд авч байсан бөгөөд тус бүрийг нь 175,000 төгрөгөөр үнэлэж байна. Алдагдсан мөнгөн аяганы 2 нь Харт хүүгийнхээ гэр бүлд 2017.07.24 гэсэн бичигтэй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 96-97, 11-р хх-н 189-190/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Оын өгсөн:

“...Би 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Витсамо 5-575 тоотод байрлах өвлийн байшин 11 цаг өнгөрөөгөөд цоожлоод гарсан. Тэгээд өдөр 16 цаг өнгөрөөгөөд 2 хүүхдээ аваад гэртээ ирсэн чинь зүүн талын вакум цонхны салхивчийг онгойлгож гэрт хулгайч ороод БНХАУ-д үйлдвэрлэсэн 55 инчийн “Самсунг” лед зурагтыг хулгай хийсэн байсан. Уг зурагтыг 2017 оны 8 дугаар сард Хятад худалдааны төвөөс 950.000 төгрөгөөр худалдан авч байсан. Зурагт маань гадуураа шар өнгийн хүрээтэй мөн Цагаан хаш хөөрөг манай талийгаач хадам аав манай нөхөр Ренцэндоржид өгсөн. Шинэ цагийн хөөрөг 1.500.000 төгрөгөөр үнэлэж байгаа. Даваа толгойтой, шармал бөгжтэй, зэс халбагтай хөөрөг гадуураа бор өнгийн дайлантай, цагаан өнгийн Ч хөөрөг цагаан Ч толгойтой, төмөр бөгжтэй, төмөр халбагатай 500.000 төгрөгөөр хөдөө Шарын голоос авч байсан уг үнээр нь үнэлж байна. Орчин цагийн мөнгөн дунд гарын аяга. Аяга нь дээрээ зүүн агуулахын хамт олноос гэсэн бичигтэй үүнийг 200.000 төгрөгөөр үнэлж байна. Пад 250.000 төгрөгөөр үнэлж байна. Ренцэндоржид 2016 оны ажлынхаа шинэ жилийн баяраар хожиж байсан. Саарал өнгийн нүүрэн хэсэгтээ цуурсан дээрх зүйлүүдийг хулгай хийгээд аваад явсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.

Гэрээс хулгай хийсэн 55 инчийн Самсунг зурагтыг маань манай гэрээс ойрхон 2-ын буудал дээр байдаг “Баян дагуул” ХХК-ны байранд байдаг Мөнх Эгшиглэн нэртэй ломбарданд тавьсан байсныг цагдаагийн хүмүүс бүрэн бүтэн авч өгсөн. Харин 2 хөөрөг, мөнгөн аяга, пад зэргийг одоо болтол олоогүй байгаа. Иймд дээрх хулгай хийсэн хүнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 166-167/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Б-гийн өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн орчимд нөхөр Жаминсүрэнгийн хамт гэртээ амарч байтал цонх түлхэн 20 гаран насны дунд зэргийн нуруутай дугуй царайтай улаан малгай, богино хар куртиктэй баруун гартаа хутга барьсан залуу цонхоор хулгай хийхээр орж ирсэн. Тэр бид 2-ыг харчихаад царай нь хувирснаа хөдөлвөл ална шүү гэсэн тэгэхээр би миний дүү, зүгээр гараад явчихаа гээд 2, 3 удаа гуйсан тэгсэн тэр залуу хаалгаар гүйн гаран зугтаасан. Би өмдөө өмсөн тэр залуугийн араас хашааны хаалгаар гаран хартал хашааны гадаа хэн ч байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 213-214/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Уийн өгсөн:

“...Манай гэрээс 65 инчийн Самсунг маркийн Лед зурагт, Самсунг маркийн нөүтбүүк, Делл маркийн компьютерийн дэлгэц, монетон ээмэг бөгж, Прада бугуйн цаг, бэлэн 300.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга, хөх шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж 100.000 төгрөгөөр худалдан авч байсан, ягаан шигтгээтэй төмөр ээмэг, 100.000 төгрөгөөр авч байсан, нэг монетан ээмэг 2015 онд 250.000 төгрөгөөр авч байсан эд зүйл алдагдсан байсан. Хохирлын 1.040.000 төгрөгийг төлсөн тохиолдолд өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 4-7, 11-р хх-н 203-204/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Тгийн өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23-р хороо Баатархайрхан 2а хэсгийн 1462 тоот байрлах өвлийн байшингаа цоожлоод өглөө 07 цаг өнгөрөөгөөд гарсан. Орой 17 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь байшингийн баруун талын вакум цонхны салхивчаар хулгайч орж гэрээс цонхны хажууд ширээн дээр байсан суурин “Делл” компьютерын дэлгэцийг авсан байсан. Уг дэлгэцээ 250.000 төгрөгөөр үнэлж байна. Том өрөөний цонхны урд хэсэгт байсан 40 инчийн “Фунай” маркийн зурагтыг хулгайлсан уг зурагтаа 2013 онд 700.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан тэр үнээр нь үнэлж байна. Орчин цагийн дунд гарын мөнгөн аяга. ЦЕГ-ийн Цагаан Шонхорын хамт олноос дурсгав гэсэн бичигтэй 180.000 төгрөгөөр надад хамт олон маань авч өгсөн аягыг гал тогооны өрөөний тавилга дотор байсныг авсан байна. Тэр үнээр нь үнэлж байна. Орчин цагийн халтар мана хөөрөг. Алтан нуухтай, шүрэн толгойтой, мөнгөн халбагатай хөөрөг 2016 онд 4 сая төгрөгөөр хийлгэж байсан, тэр үнээр нь үнэлж байна. “Гарнетт-2” загварын ногоон өнгийн пүүз 350.000 төгрөгөөр 2017 оны 8 дугаар сард худалдан авч байсан. Гэрийн үүдэнд байсан уг пүүзийг өмсөөд 2 ширхэг хуучин пүүз үлдээгээд яваад өгсөн байсан. Дээрх үлдээсэн 2 пүүзийг цагдаагийн хүмүүс ирээд хураагаад аваад явсан. Манай хүүгийн ногоон өнгийн үүргэвчтэй цүнхийг хулгайлсан байсан. Тэр цүнхийг 50.000 төгрөгөөр худалдан авч байсан уг үнээр нь үнэлж байна. Гэрээс өөр зүйл алдагдаагүй. Хулгай хийсэн хүнийг урьд өмнө харж байгаагүй, хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Хулгай хийсэн хүн одоогийн байдлаар надад нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Надад нийт 5.530.000 төгрөгийн хохирол учирсан энэ мөнгөө бардуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 44-45, 11-р хх-н 191-192/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Оийн өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагаас 20:00 цагийн хооронд манай байшингийн цонхоор хулгайч орж байшингаас “BSB” маркийн 39 инчийн LED зурагт, хөр өнгийн “Сони” маркийн зургийн аппарат, “Sony-viao” батерей байхгүй нөүтбүүк, 11 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бугуйвч, даймонд шигтгээтэй цагаан алтан бөгж, мөнгөн ээмэг бөгжнүүд зэрэг эд зүйлүүд алагдсан. Алдсан эд зүйлийг минь олж өгнө үү. 5.020.000 төгрөгийг төлсөн тохиолдолд гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 80-81, 11-р хх-н 205-206/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бгийн өгсөн:

“...Би 2017 оны 8 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд манайхан гэр бүлээрээ Өмнөговь аймаг руу явсан. Тэгээд гэртээ 5 хоногийн дараа ирэхэд цонх онгорхой гэр доторх эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. Тэгэхээр нь манай хүүхэд ирж цэцэг услаад гэрийг маань эргэж тойроод явдаг байсан болохоор нь охиноо цонх онгорхой орхичихож гэж бодсон. Тэгсэн чинь гэр доторх эд зүйлсээс мөнгөн аяга, нөүтбүүк, DVD тоглуулагч байхгүй мөн бэлэг дурсгалын жаазтай зурагнуудыг хагалж гэмтээсэн байсан. Тэгээд энэ тухайгаа хорооны цагдаад мэдэгдэх гэсэн боловч цагдаа өөр газар ажилтай явж байсан болохоор тухайн үед энэ асуудлыг орхисон. Тэгээд байж байсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Хан-Уул дүүргийн цагдаа гэж 2 хүн хулгайч гэх нэг залуутай хамт ирээд манай байшингийн хаалганы хажууд эд зүйлс хулгайлсан газруудын хажууд зогсоож байгаад зургийг нь аваад явсан.

 

 

Манай гэрээс 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга 1995 онд Дундговь аймгийн хүнээс 900.000 төгрөгөөр авч байсан. Одоо энэ аягаа 900.000 төгрөгөөр нь үнэлж байна. 2 ширхэг бага гарын мөнгөн аяга нийтэд нь 500.000 төгрөгөөр үнэлж байгаа. Нөүтбүүк Швед улсаас ирсэн хүүхэд маань 2012 онд бэлэглэж байсан маркийг мэдэхгүй энэ нөүтбүүкээ 1.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Бага оврын DVD тоглуулагч 2010 онд Нарантуул захаас 200.000 төгрөгөөр авч байсан одоо 150.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн манай гэрт байсан 4 ширхэг бэлэг дурсгалын жаазтай зураг байсан тэр бүгдийг 103.000 төгрөгөөр шиллүүлж байсан энэ бүгдийг хагалсан байсан. Нийт 2.653.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 112-113/,

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Бы өгсөн:

“...Би энэ хэрэгт албан ёсоор хохирогчоор оролцоно хулгай орсон айл бол манай гэр манай том хүү Тамир гэрээсээ өрх тусгаарлаж гараагүй байгаа. Хулгайд алдсан эд зүйлүүд дандаа миний мэдлийн эд зүйлүүд байгаа юм. 2017 оны 9-р сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг 23-р хороо Улиастай 1 хэсэг 750 тоотод байрлах өвлийн сууцаа 07 цаг 30 минутын үед хүүхдүүд гарч яваад би хамгийн сүүлд 09 цагийн үед цоожлоод гарсан. Манай том хүү Тамир гэртээ 15 цаг өнгөрөөгөөд ирсэн чинь гэрийн бүх зүйл хэвийн мөртлөө гал тогооны өрөөний вакум цонхны салхивчаар хулгайч ороод том өрөөний стинкний хамгийн дээд талд нь байсан их гарын орчин цагийн мөнгөн аяга 2 ширхэг нэг ширхэг нь 1 ширхэг 400.000 төгрөгийн үнэтэй нийт 800.000 төгрөгөөр үнэлж байна. Нэг аяга нь хайрт эгч Ө.Баасанхүүгийн 90 насны ойд зориулан дурсгав гэсэн бичигтэй ёроол нь манай гэрт байгаа. Нөгөө аяга нь цулгуй ямар нэгэн бичиг байхгүй. Дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга. Ямар нэгэн бичиг содон шинж байхгүй цулгуй аяга. Нэг ширхэг 350.000 төгрөг 2013 онд Зоос гоёлоос худалдан авч байсан. Нийт 2 ширхэг нь 700.000 төгрөг. 4 ширхэг мөнгөн аяга худалдан авч байсан бичиг баримт байхгүй. Гэхдээ дандаа мөнгөний орц ихтэй аяга. Манай ааваас өвлөж 3 дахь үе дээрээ ирсэн эрт дээр үеийн халтар манан хөөрөг нэвт харагддаг. Хүрэн Ч толгойтой нэрийг нь мэдэхгүй байна. Нуух нь шармал өнгийн монетан, халбага нь төмөр хэлбэр нь болих хийгдсэн угаар нь шар өнгийн утсаар ороосон байгаа. Эртний эдлэлийн үнэлгээнд бүртгүүлээгүй. Энэ хөөргөө 15.000.000 сая төгрөгөөр үнэлж байна. Мөн манай том хүү Тамирын “Төмөрт барын нүд“ гэдэг нэртэй хөөрөг. Тамир өөрөө энхийг сахиулах ажиллагаанд Афганистан-д явж ирэхдээ чулууг нь авчираад хийлгэсэн. Толгой нь алтан нуухтай, мөнгөн халбагатай, алтан хажтай энэ хөөргөө 7 сая төгрөгөөр үнэлж байна. Нөгөө хөөрөг нь яг ижил чулуугаар буюу Төмөрт барын нүд чулуугаар хийсэн. Хэмжээ нь жижиг алтан нуухтай мөнгөн хажтай, мөнгөн халбагатай толгой нь өөрөөсөө чулуугаар цүдгэр хийцтэй үүнийг 5 сая төгрөгөөр үнэлж байна. Дээрх эд зүйлүүүд хулгайд алдагдсан. Миний хувьд төлбөр барагдуулж авах хүсэлтэй байна. Гомдол байна.

2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгч Ч над руу утсаар залгаад хүрээд ир гээд дуудахаар нь явж очсон чинь танай гэрээс алдагдсан эд зүйлсээс 1 ширхэг хөөрөг чинь олдсон байгаа гээд надад хүлээлгэж өгсөн бөгөөд олдсон уг хөөрөг нь бага гарын бор шаргал өнгийн халтар манан хөөргийг хүлээлгэж өгсөн юм. Уг хөөргийг нь би урд өгсөн мэдүүлэг дээрээ 15 сая төгрөгөөр үнэлсэн байгаа. Гадуур зах зээлийн ханш нь тийм үнэ ханштай байгаа. Одоо хүлээж авсан хөөрөг болохоор чүнчигноров толгойтой, төмөр халбагатай, нуух нь шаргал өнгийн металлан хөөрөг байсан. Энэ хөөрөг нь манай ааваас уламжлагдаж ирсэн бөгөөд миний эмэг эх барьж байгаад аавд минь уламжилж үлдээсэн хөөрөг байсан юм. Одоо алдагдсан бусад эд зүйлсээ олж авмаар байнаа. Одоо 11.200.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 133-135, 10-р хх-н 117, 11-р хх-н 197-198/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Мбадамын өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манай байшингийн зүүн урд талын вакум цонхыг түлхэн хулгайч орж дотроос нь хар өнгийн, 51 инчийн, Самсунг маркийн лед зурагтыг хулгайлан авч явсан байсан. Нөхөр хүүхэд бид гурав өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээс гараад орой 19 цагийн үед ирэхэд цонх онгорхой хаалга цоожтой байсан. Өглөө явахдаа хаалга, цонхоо бүгдийг нь хаагаад цоожлоод явсан байсан. Гэрээс зурагтаас өөр зүйл алга болоогүй, бусад бүх зүйлс бүрэн бүтэн байсан. Манайх тэр зурагтыг 2015 онд 1.300.000 төгрөгөөр “Арина” дэлгүүрээс худалдан авсан байсан. Тухайн үед цагдаад манай нөхөр Б.Ш мэдээлэл, мэдүүлэг өгч байсан. Нөхөр маань 2017 оны 10 дугаар сард Солонгос улсруу явсан байгаа учраас би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би хохиролоо гаргуулан авмаар байна. Өөр гомдол санал байхгүй. Зурагтаа олж авах юмуу эсхүл хохирлын мөнгийг гаргуулан авмаар байна. Үнэлгээний комиссын гаргасан дүгнэлтийн дагуу 931.140 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 227-228. 11-р хх-н 221-222/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Сийн өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 08-12 цагийн хооронд манай байшингийн том өрөөний 2 цонхны салхивчийг хөшиж хулгайч орж эд зүйлс хулгайлсан байсан. Анх манай 4-р ангийн охин хичээлээсээ ирээд хулгай орсон талаар мэдээд надад утсаар хэлж мэдэгдсэн. Тэр даруй би цагдаад дуудлага мэдээлэл өгч гэртээ очсон. Гэртээ орж эд зүйлсээ бүртгэж үзэхэд жижиг өрөөнд байсан шар өнгийн модон авдарны цоожийг эвдэн онгойлгож, доторх зд зүйлсийг гаргаж тавиад дотроос нь дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөн мөнгөний өөдөснүүд байсныг авч явсан байсан. Гэрээс өөр эд зүйлс алдагдаагүй. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би хохирлынхоо 408.400 төгрегийг гаргуулан авмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-н 30-31/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Гын өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 07:40 цагийн үед 3-лаа гэрээсээ ажил цэцэрлэгтээ явахаар гарсан. Орой 17:40 цагийн үед эхнэр хүүхэд хоёр түрүүлж ирэхэд цонх онгорхой гэрт хулгай орчихсон мөнгөн аяганууд, ээмэг, бөгж алдагдсан байна гэж хэлэхээр нь би шууд өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн. Гэрээс 7-н хэмжээтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 6-н хэмжээтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 4-н хэмжээтэй бага гарын аяга 1 ширхэг алдагдсан. Мөн манай эхнэрийн монетан ээмэг 1 хос, монетон бөгж 2 ширхэг, хуримын монетан бөгж 1 ширхэг алдагдсан байна. Би нэг бүрийг үнэлсэн үнийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 66-71, 11-р хх-н 193-194/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.Бгийн өгсөн:

            “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 2-78 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би нөхөр охиныхоо хамт гэрээсээ 12 цаг 50 минутын үед гарсан. Гарах үедээ хашааны хойд хаалгаа түгжээд, урд хаалгаа түгжээд урд хаалгаараа гарсан. Тэгээд удалгүй 13 цаг 25 минутын үед эргээд урд хаалгаа онгойлгон хашаандаа ороод иртэл хашааны хойд хаалга онгорхой, байшингийн том өрөөний жижиг вакум цонх онгорхой байсан. Байшингийн хаалгыг татахад цоожтой, цоожийг түлхүүрээрээ онгойлгон дотогш орж харахад эд зүйлсийг онгичиж, хулгайч орсон байсан. Тиймээс цагдаад дуудлага өгсөн. Гэрт байгаа эд зүйлсээ бүртгэж үзэхэд хүүхдийн жижиг өрөөнд байсан Ленова маркийн нөүтбүүк, мөн гал тогооны өрөөний шүүгээнд байсан дунд гарын мөнгөн аяга алга болсон байсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Үнэлгээгээр гарсан 510.000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 109, 11-р хх-н 199-200/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.О-ийн өгсөн:

“...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон 18-649 тоотод нөхөр Д.Э, бага хүү Э.Энхболд нарын хамт амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өглөө нөхөр хүү бид гурав гэрээсээ 07 цаг 30 минутаас 08 цаг 35 минутын орчимд ажил сургуульд явахаар гарсан. Тэгээд орой би 18 цаг 10 минутын орчимд гэртээ ирэхэд хашааны хаалга болон байшингийн хаалга хэвийн эвдрэл гэмтэлгүй байсан. Би байшингийн хаалгыг өөрийн түлхүүрээр онгойлгон ортол гэр доторх эд зүйлсийг эмх цэгцгүй болгож хулгайч орсон байдалтай байсан. Хаалга цоожтой байсан учраас би хаагуур хулгайч орсон юм бол гэж бодоод өрөөнүүдээр явахад байшингийн баруун хойд талын жижиг өрөөний цонхыг хөшиж түлхээд хулгайч орж гарсан байсан. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд том өрөөний зурагтын тавиурын зүүн талын шүүгээн дотроос 2 ширхэг шинэ цагийн, дунд гарын мөнгөн аяга алдагдсан. Мөн Бурханы урд талд байсан 1 ширхэг шинэ цагийн тахилгын мөнгөн аяга алга болсон байсан.

Үнэлгээтэй танилцлаа. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зах зээлийн үнэнээс бага ханшаар үнэлсэн байна. Эд зүйлийн үнэлгээгээр гарсан 290.000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 142, 11-р хх-н 215-216/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч З.Отгоны өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалант 5-127 тоотод эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхнэр бид хоёр гэрээсээ 10 цагийн орчимд гарсан. Гарах үедээ байшингийнхаа хаалга, цонхыг түгжээд гарсан. Тэгтэл 14 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Онон манай гэрт ирээд надруу “та байшингийнхаа цонхыг онгорхой орхичихсон юмуу, хулгай орчихсон юм шиг байна, шалан дээр ааруул асгасан, шүүгээнүүдийн нүдийг онгойлгосон байна” гэж ярьсан. Манай дүүд манай байшингийн түлхүүр байдаг юм. Байшингийн хаалга цоожтой байсныг дүү түлхүүрээрээ онгойлгон ортол дотор эд зүйлсийг нь эмх замбараагүй болгочихсон байсан гэсэн. Байшингийн баруун урд талын цонхыг хөшиж онгойлгоод хулгайч орсон бололтой онгорхой, хаалга бол цоожтой эвдрэл гэмтэлгүй байсан гэсэн. “Зурагтын тавиурын хажуу талын шүүгээнд мөнгөн аяга байна уу” гэж асуухад “байхгүй байна” гэсэн. Тэр мөнгөн аяганд байсан ааруулуудыг шалан дээр асгасан байсан. Тэгээд би ямарч байсан хулгайч орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Орой очоод гэр доторх эд зүйлсээ бүртгэж үзэхэд шинэ цагийн, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 7-8 тооны эдвэрхий гар утаснууд алга болсон байсан. Өөр бусад зүйлс бүрэн бүтэн байсан.

Дээрх 7-8 ширхэг Нокиа болон LG маркийн гар утаснуудаас гадна гэрээс “Самсунг нөүт-2”, “Самсунг мини”, “Скай” маркийн, хуучин дэлгэц нь хагархай, ажилладаггүй гар утаснууд алга болсон байсан. Уг гар утаснууд хэдийгээр ажилладаггүй байсан ч гэсэн засаад ажиллуулах боломжтой утаснууд байсан. ‘Самсунг нөүт-2” маркийн гар утас нь ер нь 180.000 төгрөг, “Самсунг мини” маркийн гар утас нь 120.000 төгрөг, “Скай” маркийн гар утас нь 70.000 төгрөгийн үнэтэй байдаг. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээтэй холбоотой санал хусэлт байхгуй. Би эвдэрхий 8 ширхэг Нокиа болон LG маркийн гар утаснуудыг хүлээн авсан. Бусад эд зүйлсийн хохирол төлөгдөөгүй байгаа. Би хохирлынхоо мөнгийг гаргуулан авмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-н 178-179, 11-р хх-н 217-218/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Дгийн өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хөдөө Орхон аймагт хүүхдийн үсний найранд явсан тэгээд Орхон аймагт байхад манай хүү З миний гар утасруу залгаад ээж таны шүтээний өрөөнд хулгайч орсон байна гэж хэлсэн тэгээд цагдаад дуудлага өгөөд тэмдэглүүл гээд би 10 дугаар сарын 15-ны орой гэрт ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд дунд гарын мөнгө аяга 2 ширхэг, бага гарын мөнгө аяга 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, хүзүүний гинжний хослол алга болсон байсан. Монетон хос эдлэлийг 330.000 төгрөгөөр үнэлж байна дунд гарын 2 ширхэг мөнгө аягануудыг 300.000, бага гарын мөнгө аягагыг 80.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 214-215/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Зын өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон 18-648 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай ээж Л.Д нь манай хашаанд Монгол гэрт амьдардаг. Гэхдээ манай байшингийн 1 өрөөнд ээжийн тахилын эд зүйлсээ хадгалдаг өрөө байдаг. Тэр өрөөний түлхүүр ээжид байдаг, дотор нь дан ээжийн эзэмшлийн эд зүйлс байдаг. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ ганцаараа байсан. Эхнэр 2 хүүхэд маань хөдөө явсан байсан. Манай ээж мөн хөдөө явсан байсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад байшингийн хаалгаа түгжээд ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байтал манай хөрш айлын Э гэх ах надруу залгаад “цонх чинь онгорхой байна, гэрт чинь хүн байгаа юмуу манайд хулгай орсон байна” гэж ярьсан. Тэр даруй би гэртээ ирсэн. Ирэхэд цагдаа ирчихсэн хажуу талын айлд үзлэг хийж байсан. Би цагдааг дагуулж гэртээ ороход хашааны хаалга хэвийн цоожтой байсан. Хаалгыг онгойлгон ороход байшингийн хаалга мөн цоожтой байсныг би түлхүүрээрээ онгойлгон орсон. Байшингиин урд талын ээжиин тахилын өрөөнии цонхны жижиг салхивчийг түлхэж хулгайч орсон байсан. Ээжийн өрөө дотроосоо онгойдог учраас манай өрөөрүү хулгайч дамжин орсон байсан. Ороход эд зүйлсийг эмх цэгцгүй болгосон байсан. Эд зүйлсийг бүртгэж үзэхэд манай том өрөөний зурагтын тавиурын зүүн талын шүүгээн дотроос шинэ цагийн Их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, миний хуримын монетон бөгж 1 ширхэг зэрэг зүйл алга болсон байсан.

Ээжийн өрөөнөөс шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, монетон хослол нь алга болсон байна гэсэн. Би тухайн үед ээжийн өрөөнөөс яг юу алга болсныг мэдээгүй. Сүүлд ээжээс асуухад 3 ширхэг мөнгөн аяга, 1 хослол алга болсон байна гэж хэлсэн. Ээж өрөөнөөсөө алга болсон эд зүйлсийг өөрөө үнэлж, уг хэрэгтээ хохирогчоор явж байгаа. Манайхаас алдсан эд зүйлс ээжийнхээс тусдаа үнэлэгдэнэ. Үнэлгээтэй танилцлаа. Би өөрийн бөгжөө хэдэн грамм байсныг мэдэхгүй байсан учраас үнэлгээний комисс 1 граммаар тооцож үнэлсэн байна. Худалдаж авахдаа би 360.000 төгрөгөөр авч байсан юм...” гэх мэдүүлэг /3-р хх-н 217-218/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Р.Мын өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө 07 цагт би ажилдаа явсан гэрт нөхөр Б.Энхбат үлдсэн. Нөхөр маань 08 цагт гэрээ түгжин ажилдаа явсан гэсэн. Би орой  ажлаа таран 20 цаг 10 минутанд гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой байхаар нь гайхаад гэртээ орж ирэн нөхөр лүүгээ залгаж цонх онгорхой явсан юм уу гэхэд нөхөр маань хаалга үүдээ түгжиж цонхнуудаа хаагаад явсан гэсэн. Жижиг өрөөнд ортол 40 инчийн Фунай маркийн зурагт маань байхгүй байсан. Би зурагтын хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4-р хх-н 77-78, 11-р хх-н 232-233/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.О-ийн өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 23-р хороо ЗААН 25-9-206 тоотод гэр бүлээрээ нүүж ирээд 7 хонож байна. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өглөө ажилдаа нөхөр бид 2 08:30 цагт явсан. Тэгээд оройн 21:30 цагт манай эгч над руу залгаад танай 3 хүүхдийг хүргэж иртэл танай хашааны хаалга онгорхой байна гэхээр нь ирэхэд гэрийн цонхны порчик онгорхой, гадаах хаалганы цүүг эвдэн орж дотроос нь “sky worth” маркийн 55 инчийн зурагт алдагдсан байсан. Би зурагтаа буцаагаад авсан. Одоо надад ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-н 133-134, 11-р хх-н 211-212/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Дгийн өгсөн:

“...Мөнгөн тоногтой бүсийг 2006 онд 350.000 төгрөгөөр Нарантуул зах дээрээс худалдан авч байсан одоо 350.000 төгрөгөөр үнэлж байна. 3 ширхэг бага гарын мөнгөн аягыг 2004 онд эхнэртэйгээ хурим хийж байхад ах дүү нар маань бэлэглэж байсан. Тухайн бага гарын мөнгөн аягыг тус бүрт нь 70.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн 13 ширхэг дунд гарын мөнгөн аягыг 2004 онд эхнэртэйгээ хурим хийж байхад ах дүү нар маань бэлэглэж байсан. Тухайн бага гарын мөнгөн аягыг тус бүрт нь 180,000 төгрөгөөр үнэлж байна. Бага гарын мөнгөн аяганы нэгнийх нь бөөрөн дээр Н.Намхайгаас дурсгав гэсэн бичигтэй байсан. Нөгөө хоёр бага гарын мөнгөн аяган дээр Эмээ Долгоржаваас дурсгав гэсэн бичигтэй байсан, дунд гарын мөнгөн аяганы хоёр дээр нь Рагчаагийн гэр бүлээс дурсгав гэсэн бичигтэй, мөн нэг дунд гарын аяган дээр ах Аюурзана нь дүү Аюунзанад дурсгав гэсэн бичигтэй, хоёр дунд гарын мөнгөн аяган дээр Энхсайхан, Баяраа, Баясгалан, Д-, Хасарваань нараас дурсгав гэсэн бичигтэй, үлдсэн 8 аяга нь ямар нэгэн бичиг байхгүй. Мөн бэлэн 10,000 төгрөг алдагдсан байсан. Мөн мөнгөн амны жижиг халбага байсан тэр маань алга болсон байсан. Түүнийг 100,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /4-р хх-н 199, 11-р хх-н 219-220/ ,

Мөрдөн байцаалтад хохирогч З.Бийн өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 09:20 цагийн үед баган насны охиноо аваад гадагшаа гарсан юм. Буцаж 11 цагт гэртээ ирэхэд байшингийн зүүн урд талын барьж байгаа ханан дээгүүр 25 насны насны нүүрээ халхалсан цэнхэр саарал өнгийн малгайтай, хар малгайтай цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй хар бор өнгийн хажуу талдаа үүрдэг нөхрийн маань цүнхийг үүрчихсэн эрэгтэй хүн явж байхыг харсан. Манай том өрөөний цонхоор орсон байсан. Гэрээс 2 ширхэг гар утас, ээмэг, бөгж, цагтай 2 хайрцаг, цүнх зэрэг алдагдсан. Эд зүйлийн үнэлгээгээр гарсан 1.328.000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /4-р хх-н 236-238, 11-р хх-н 213-214/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Тцэцэгийн өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 05 цаг 40 минутын үед гэрээсээ гарсан. Гэрт дүү Б үлдсэн. Б 07:30 цагийн үед гэрээс гарч түгжээд эмнэлэг явж шинжилгээ өгөхөөр явсан. Тэгээд Б орой 17 цагийн үед гэртэй ирээд надруу залгаад эгчээ танайд хулгай орчиж зурагт алга болчихсон байна гэхээр нь би гэртэй ирээд цагдаа дуудсан. Тэгээд хажуу айлыгаа үзэхэд цонх нь онгорхой байсан. Тэгээд ах дүү нараа дуудаад ороод үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, цүнх, нөтебүүк зэрэг эд зүйл нь алга болчихсон байсан. Тэгээд удаагүй байтал цагдаа ирчихсэн. Зурагтны 60.000 төгрөгөө гаргуулж авсан тохиолдолд өөр ямар нэг санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг 5-р хх-н 33-34, 11-р хх-н 223-224/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Хгийн өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 11:30 цагийн орчим би гэрийнхээ хаалга үүдийг түгжээд гарсан ба намайг гадуур явж байхад манай хажуугийн хашаанд байдаг ээж Раднаа над руу 15:53 цагт утсаар “танай байшингийн чинь хаалга, цонх онгорхой байна зурагт чинь алга байна” гэхээр нь гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоожийг эвдээд орж том өрөөнд тавиур дээр байсан 50 инчийн 2015 оны 1.749.999 төгрөгөөр авч байсан хар өнгийн ЛЖ маркийн хэвийн ажиллагаатай Плазма зурагт, үүдний өрөөнд ширээн дээр байсан 2012 онд 1,5 сая төгрөгөөр авч байсан хар өнгийн Эйсэр маркийн бүрэн компьютер мөн том өрөөнд сервантан дотор байсан 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэгэн дээр нь Зандангийн Лд, үйлдвэрчний эвлэлийн залуу шилдэг ажилтанд дурсгав. 2 дахь аяган дээр зээ хүү Хангарьдадаа эмээ өвөөгөөс нь дурсгав гэсэн бичигтэй эд зүйлс алдагдсан байна. Үнэлгээгээр гарсан 1.469.400 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /5-р хх-н 76-77, 11-р хх-н 234-235/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Огийн өгсөн:

“...Манай гэрээс Самсунг брэндийн шаргал өнгийн хүрээтэй, ар тал нь цагаан өнгөтэй, Хятад улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн ЛСД зурагт байсан, яг хэдэн инчийнх байсныг нь мэдэхгүй байна 46 хавьцаа л байх, Манчир нэртэй шаргал өнгийн 10 орчим см өндөртэй суугаа хэлбэртэй гуулин бурхан байсан, мөн жижигхэн мөнгөн аяга байсан, яг хэдийн аяга хэдгийг нь мэдэхгүй, манайх цайны дээж тавьдаг байсан юм. Самсунг брэндийн 2 сим уншдаг товчлууртай гар утас, манай нөхрийн бор өнгийн түрийвч алга болсон байсан, дотор нь 5.000 төгрөг, эмнэлэгийн цахим виза карт байсан юм. 3урагтыг 2016 онд Хар хорин захаас 540.000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ, Гуулин бурханыг 2017 оны 03 дугаар сард Гандангаас 80.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо 80.000 төгрөгөөр үнэлнэ, жижиг мөнгөн аягыг 2014 онд 60.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо 60.000 төгрөгөөр үнэлж байна, Затзипд нэртэй 2 симтэй хар өнгийн гар утсыг 2017 онд Хар хорин захаас 60.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо 50.000 төгрөгөөр үнэлнэ, бор өнгийн түрийвч 20.000 төгрөг, Виза картаа 3000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Үнэлгээгээр гарсан 484.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5-р хх-н 123-124, 11-р хх-н 236-237/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Жы өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчим гэрийнхээ хаалга, цонхоо түгжээд явсан ба түүнээс хойш гэртээ ирээгүй байж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 18:30 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонхыг онгойлгож ороод том өрөөнд байсан 42 инчийн Самсунг маркийн хар өнгийн Лед зурагт, жижиг өрөөнд байсан компьютерийн дэлгэц 2 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байна. Үнэлгээгээр гарсан 1.180.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /5-р хх-н 161-162, 11-р хх-н 242-243/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бийн өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 10-нд 17 цагт байшингаа цоожлоод ажилдаа явсан. Өнөөдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 12-ны 16-17 цагийн хооронд гэртээ ирэхэд байшингийн цонхоор хулгай ороод том өрөөнд байсан 42 инчийн Sky worth маркийн зурагт, Делл маркийн 14 инч компьютерийн дэлгэц тус тус алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-н 207-208/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Аын өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 09 цагийн орчимд эхнэр хүүхдүүдийн хамт ажилдаа явсан. Тэгээд орой 18 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай ороод 32 инчийн Sharp маркийн ЛСД хар өнгийн зурагт алдагдсан байсан. Уг зурагтаа 350.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг 5-р хх-н 212-213/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Уын өгсөн:

“...Манай гэрээс их гарын мөнгөн аяга 2 ширхэг ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй 2017-оны 08 дугаар сарын 06-ны өдөр нөхөр бид хоёрыг хурим хийж байх үед манай ах дүү нар бэлэглэж байсан содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй 1 ширхэгийг 280.000 төгрөгөөр үнэлнэ нийтдээ 2 ширхэг нь 560.000 төгрөгөөр үнэлнэ. Дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг нэг аяганы хажуу хэсгээр Баясгалан У хоёртоо аз жаргал хүсье өвөө эмээгээс нь гэсэн бичигтэй байгаа өөр содон шинж тэмдэг байхгүй мөн л хурим хийж байх үед ах дүү нар бэлэглэж байсан. 1 ширхэгийг нь 160.000 төгрөгөөр үнэлнэ нийтдээ 2 ширхэг нь 320.000 төгрөгөөр үнэлж байна. Манай хашаан дотор байрлах хадам аавын гэрээс хадам дүүгийн нокиа маркийн гар утас, Айфоне 4 маркийн гар утас тус тус 1 ширхэг, эрэгтэй хүний түрийвч дотроо 3.000 төгрөгтэй зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Өөр алдагдсан зүйлс байхгүй. Гомдолтой байна алдагдсан эд зүйлсээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /6-р хх-н 59-60/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Ц-ий өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ байж байгаад 14 цагийн орчимд гэрээсээ гарсан. 100 айл орж аав ээж дээрээ байж байгаад орой аав ээжийн хамтаар гэртээ 22 цагийн орчимд ирэхэд гэрийн урд талын том өрөөний цонх онгорхой байхаар нь гайхаад гэртээ яваад ортол том өрөөнд зурагтын тавиур дээр байсан манай зурагт алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс 43 инчийн ЛЖ маркийн лед хар өнгийн зурагт алдагдсан. 850.000 төгрөгөөр үнэлнэ. Алдсан эд зүйлээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /6-р хх-н 106-107/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Мын өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим гэр бүлийн хамтаар Эт хотруу явчихаад өнөөдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 20-ны үүрээр 4 цагийн орчим гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгорхой, байшингийн цонхнууд онгорхой байсан, тэгээд байшиндаа ороод үзтэл манай байшингаас тошиба маркийн i3 маркийн мөнгөлөг саарал өнгийн судалтай нөүтбүүк, дунд гарын хоёр ширхэг мөнгөн аяга, канион маркийн хөх өнгийн зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан, ингээд бид нар шөнө эхлээд гэрээ цэвэрлэж янзлаад хүүхдүүд уйлаад байхаар нь гэртээ оруулаад унтуулсан юм, тэгээд байшингаа зарах гэж байгаа болохоор хүн амьтан цагдаа ирэхийг харчихвал сэжиглэх байх гэж бодоод цагдаа дуудаагүй тэгтэл манай хадам аав цагдаад заавал тэмдэглүүлэх ёстой тэгэхгүй бол ахин дахин хулгайч ордог гэхээр нь одоо цагдаад бүртгүүлж өргөдөл өгөх гэсэн юм...” гэх мэдүүлэг /6-р хх-н 145-146/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Шын өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 07:20 цаг гэж гэрээсээ гарсан ажил руугаа явсан. Манай хашаанд хадам ах З эхнэр болох Н-гийн хамтаар гэртээ үлдсэн. Тэгээд би оройны 23 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. Тэгээд гал тогооны гэрлээ асаасан чинь үүдэнд гутал жижиг эд зүйлс гаргаад тараагаад хаясан байсан том өрөөнд байсан 42 инчийн сони маркийн зурагт байхгүй байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 181-182/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ЧТгийн өгсөн:

“...би Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 24-7 тоотод 7-8 жил амьдарч байна. 2017 оны 8 дугаар сарын 02-ны 09 цагийн үед ажилдаа явахаар гэрээсээ гарсан бөгөөд гэрт Т үлдсэн. Манай хүү Т Баянхошуу руу 11 цагт явсан гэсэн. Тэгээд би ажлаа тараад 19 цаг 30 минутын үед гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод орсон чинь гэрийн маань хамаг эд зүйлийг эмх замбараагүй болгоод хаячихсан байсан. Тэгээд хулгай орсон байна гэж бодоод дуудлага өгсөн. Манай гэрээс том өрөөнд авдар дээр байсан хар өнгийн нэр, марк тодорхойгүй суурин компьютер, том өрөөний орны хөндийд байсан хар хөх өнгийн хуванцар чирдэг дугуйтай чемодан алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 231-233, 7-р хх-н 3-4/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Сын өгсөн:

“...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд наран 9-233 тоотод гэр бүлийнхэн хамт амьдардаг. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн эхнэр Дуламын хамт 11 цагийн орчим гарч яваад 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн баруун тийш харсан цонхны порчикоор хулгайч ороод, Ассер маркийн Ая5 үзүүлэлттэй хар өнгийн зөөврийн компьютер, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг алдагдсан байсан тэгээд эхнэр бид хоёр цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 38-41/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Лгийн өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 07-нд 12:40 цагийн үед БГД-н 21-р хороо Горькийн 24-989 тоот гэрээсээ эмчилгээ хийлгэхээр гарсан юм. Тэгээд гэрт буцаад 17:20 цагийн үед ирсэн чинь гадаа хаалга хаалттай байшингийн хаалганы цоож бүтэн байсан. Гэрт орж ирэхэд ...унтлагын өрөөнд байсан Делл маркийн i3 маркийн суурийн компьютер, 7-н хэмжээтэй мөнгөн аяга, Адидас фирмийн оригинал пүүз алдагдсан байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /7-р хх-н 81-82/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бгийн өгсөн:

“...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлтэйгээ хөдөө яваад 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр үүрээр гэртээ ирсэн. Манай гэрийн унтлагын өрөөнд байсан авдрын цоожийг нь мултлаад дотор байсан эд зүйлсийг бүгдийг нь гаргасан байсан. Авдран дотор байсан Делл маркийн Ай7 үзүүлэлттэй нөүтбүүк, цэнэглэгч, цүнхтэйгээ, канон брендийн зургийн аппарат, бэлэн 40.000 төгрөг алдагдсан байсан. Гомдолтой байна. Үнэлгээгээр гарсан 1.250.000 төгрөг, бэлэн 40.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /7-р хх-н 109-110, 11-р хх-н 246/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бын өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр аймаг руу явсан юм. Тэрнээс хойш өдөр болгон энүүгээр нохойгоо ирж хооллодог байсан. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим охины хамт ирж ойр зуурын цэвэрлэгээ хийсэн. Орой 20 цагийн орчим манай хажуу талын айлын хүн над руу залгаад танай хашааны болон хаалганы цонх онгорхой байна гэхээр нь би эхнэрийн хамт гэртээ ирэхэд байшингийн хаалга болон цонх ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Гэрээс Самсунг брендийн 42 инчийн зурагт, Тошиба брендийн зөөврийн компьютер, Ирланд фирмийн цэнхэр өнгөтэй компьютер, саарал өнгөтэй MNBC-н хүлээн авагч зэрэг эд зүйл алдагдсан байсан. Үнэлгээгээр гарсан 1.010.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /7-р хх-н 148, 11-р хх-н 247/

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Нийн өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрээсээ 11 цагийн орчимд гараад орой 21:40 цагийн үед ирэхэд байшингийн цонх онгорхой байсан. Гэрт ороход том өрөөний тавиур дээр байрлуулсан 32 инчийн Панасоник маркийн нимгэн дэлгэцтэй зурагт, 17 инчийн суурийн компьютерийн дэлгэц, цайвар шаргалдуу жижигхэн хөөрөг, савхин куртик, мөнгөн 1 хос ээмэг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 240-242/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бийн өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүрэг 23-р хороо Улиастай 36-576 тоотод байрлах өвлийн сууцаа 09 цагийн үед цоожлоод ажилдаа явсан. Орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь гэрийн бүх зүйл хэвийн мөртлөө вакум цонхны салхивчаар хулгайч ороод 2016 оны 07 сарын 08 ны өдөр Шөнийн зах доороос 599.900 төгрөгөөр худалдан авч байсан. 42 инчийн лед “ Наiег хар өнгийн зурагтыг мөн орчин цагийн дунд гарын цулгай мөнгө аяга 1 ш түүнийг 180.000 төгрөгөөр 2013 онд худалдан авч байсныг хулгайлсан байсан. Эдгээр зүйлийг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн эд зүйл хулгайд алдагдаагүй. Хулгай хийсэн гэх хүнийг урьд өмнө харж байгаагүй. Манай вакум цонхыг хөшиж орсон байсан өөр зүйл эвдэгдээгүй байсан. Хулгай хийсэн хүн манайд ямар нэгэн байдлаар хохирол барагдуулж нэг ч төгрөг өгөөгүй. Мөн ирж уулзаагүй тул гомдолтой байна, Хуулийн хүрээнд хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү. Үнэлгээгээр гарсан 889.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /8-р хх-н 185-187, 11-р хх-н 248/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бийн өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай Баянзүрх дүүрэг 17-р хороо Этолгой 33-883а тоотод байшингийн хаалгаар түлхүүр тааруулан хулгайч гэрт орж гэрээс том өрөөний хананд байсан 42 инчийн “Хайер” маркийн зурагтыг мөн түүний доод талд гэрийн мөлхөө тавилга дээр байсан “Самсунг” маркийн 32 инчийн лед зурагтыг хулгай хийгээд гарсан байсан. Манай гэрээс өөр эд зүйл аваагүй гэрийн бүх зүйл хэвийн байснаараа байсан. Би нөхрийн хамт Говьсүмбэр аймгаас ирж байхдаа цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаагийн байгууллагын хүмүүс ирээд үзлэг хийсэн. Би өөрийн 42 инчийн “Хайер” маркийн зурагтыг 300.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Асалт нь хэвийн байсан. “Самсунг” маркийн 32 инчийн лед зурагтыг 400.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Энэ зурагт нь шинээрээ байсан. Дээрх хулгай хийсэн хүнд гомдолтой. Одоог хүртэл надад нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Хулгай хийсэн хүнийг танихгүй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Хулгай хийхдээ манай гэрт ямар нэгэн эд зүйл үлдээгээгүй байсан. Юугаар зурагтаа ороож аваад гарсан талаар мэдэхгүй орны бүтээлэгнүүд бүгд бүрэн байсан. Иймд хулгай хийсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Миний хувьд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /8-р хх-н 226-227/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Бын өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг 23-р хорооны нутаг дэвсгэрт 2а хэсэг Баатархайрханы 923 тоотод манай өвлийн байшингийн вакум салхивчаар хулгай орж зөөврийн компьютер, мөнгөн дунд гарын аяга, 3 гар утас хулгайлсан. Хохирлыг барагдуулаагүй байгаа. Иймд хохирлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /9-р хх-н 5-7/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Б-ын өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө гэрээсээ 08 цаг өнгөрөөгөөд байшингаа цоожлоод гараад явсан. Манай нөхөр Энхсайхан хөдөө ажлаар явсан байсан. Тэгээд ажилтай байж байгаад орой хүүхдээ цэцэрлэгээс аваад 17 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь байшингийн цоожийг хөшиж онгойлгоод гэрт ороод шууд том өрөөний хойморт байсан дунд гарын мөнгөн аягыг хулгай хийгээд аваад явсан байсан. Би мөнгөн аягаа 150.000 мянган төгрөгөөр 2017 оны 04 дүгээр сард худалдан авч байсан. Энэ үнээр нь үнэлэж байна. Манай гэрээс өөр ямар нэгэн эд зүйл хулгайд алдагдаагүй. Гэрийн бусад зүйлийг огт хөдөлгөөгүй байсан. Манай гэрээс өөр авчихаар зүйл байгаагүй зурагт маань хуучны өргөн артай зурагт байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан чинь гэрт ирж үзлэг  хийгээд явсан. Тэгээд удалгүй 2-3 цагийн дараа эрүүгийн мөрдөгч гэх залуу манай аягыг надад үзүүлээд мөрдөн байцаагч чинь хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Миний хувьд хулгайд алдсан зүйлээ олсон буцааж авсан учраас одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай гэрт Ү.Д гэх хүн орсон талаар цагдаагийн хүн надад хэлсэн би тэр хүнийг урьд өмнө харж байгаагүй танихгүй. Манай мөнгөн аяга хараад андашгүй дотор талдаа өлзий хээтэй, зурагдсан, доод талдаа морь сийлсэн байдаг юм. Би гэмт хэргийн учраас учирсан бодит хохирлоо гаргуулан авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /9-р хх-н 38-40/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Т-ийн өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө гэрээсээ 08 цаг өнгөрөөгөөд байшингаа цоожлоод гараад явсан. Тэгээд ажилтай байж байгаад 15 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь байшингийн цонхоор хулгайч ороод галын өрөөнд байсан Болор архи 30 ширхэг 1 ширхэг нь 23000 төгрөг нийт 690.000 төгрөг, Экс 0,75 гр 7 ширхэг 1 ширхэг нь 15000 төгрөг нийт 105.000 төгрөг, Соёмбо 0,75 гр 1 ширхэг нь 35.000 төгрөг, 2 ширхэг 0,75 гр Хар экс архи 1 ширхэг нь 20,000 төгрөг нийт 40.000 төгрөг бүгд нийт 870.000 төгрөгийн архийг хулгайлсан байсан.Уг архинуудыг манай хамаатны хүүхэд бэр гуйх гэж байхдаа хэрэглэх гэж байсан . Манай гэрээс өөр ямар нэгэн эд зүйл хулгайд алдагдаагүй. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй учир нь манай хүргэн өнгөрөөд 2 хонож байсан юм тэгээд цагдаад хэлээгүй харин дараа нь цагдаагийн хүн ирээд танай гэрээс архи хулгай хийсэн хүн олдсон гэж хэлсэн. Миний хувьд хулгайд алдсан зүйлээ олсон буцааж аваагүй учраас одоо гомдолтой байна 870.000 төгрөг нэхэмжилж байна. Манай гэрт Ү.Д гэх хүн орж хулгай хийсэн талаар цагдаагийн хүн надад хэлсэн би тэр хүнийг урьд өмнө харж байгаагүй танихгүй. Манай хамаатаны эгчийн хүүхэд Ганчимэг уг нь хохирогч байгаа юм одоо өөрөө Архангай аймгийн Бүрд суманд нялх хүүхэдтэй тул ирж чадахгүй тул намайг хохирогчоор оролцчих гэсэн тул би өргөдөл гаргасан. Би гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоо 870.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Хохирлыг минь барагдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг /9-р хх-н 65-66, 11-р хх-н 249/,

 

 Мөрдөн байцаалтад хохирогч Д.М-гийн өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө гэрээсээ 07 цаг өнгөрөөгөөд байшингаа цоожлоод гараад явсан, Манай нөхөр Л хөдөө Сүхбаатар аймаг руу ажлаар явсан байсан. Тэгээд ажилтай байж байгаад орой хүүхдээ сургуулиас нь аваад 17 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь байшингийн вакум цонхны салхивчийг онгойлгоод гэрт хулгайч ороод том өрөөний буйдан дээр байсан зөөврийн Леново маркийн хар өнгийн компьютер 1.300.000 төгрөгийн үнэтэй мөн 2015 оны 4 сард 850.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан хар өнгийн Лед маркийн зурагт зэргийг хулгайлсан байсан , Манай гэрээс өөр ямар нэгэн эд зүйл хулгайд алдагдаагүй, Гэрийн бусад зүйлийг огт хөдөлгөөгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан чинь гэрт ирж үзлэг хийгээд явсан. Тэгээд удалгүй 3-4 цагийн дараа цагдаагийн хүн утсаар яриад хулгайд алдсан эд зүйлээ ирээд үзээч гээд надад манай алдсан зүйлүүдийг үзүүлээд мөрдөн байцаагч чинь хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Миний хувьд хулгайд алдсан зүйлээ олсон тул буцааж авсан учраас одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай гэрт Ү.Д гэх хүн орж хулгай хийсэн талаар цагдаагийн хүн надад хэлсэн би тэр хүнийг урьд өмнө харж байгаагүй танихгүй. Би хулгайд алдсан зүйлээ бүрэн бүтнээр нь олж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /9-р хх-н 90-91/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Р.Бгийн өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 37-499 тоотод байх гэртээ очиход манай байшингийн баруун талын вакум цонхыг хөшиж онгойлгож хулгай орсон байсан. Тэгээд манай байшин дотор байсан гэрийн хойморт байх мөлхөө тавилган дээр байсан зурагт, мөлхөө тавилганы хажуу талын шүүгээнд байсан 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайч авсан байсан. Гомдолтой байна, алдсан эд зүйлээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /9-р хх-н 154-156/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Цын өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед манай бага охин Гоомарал гэрээсээ гараад манай том охин Номуундарь болохоор 15 цагийн орчим гэртээ ирэхэд манай өвлийн  сууцны вакум цонхыг хөшиж онгойлгон байдалтай гэрийн цонх онгорхой байсан. Манай гэрээс Дайво брендийн компьютерийн дэлгэц, процессороос нь зөөврийн хардыг авчихсан байсан. Фунай брендийн 32 инчийн ЛСД зурагт, Сони брендийн зургийн аппарат хоёр нүдний дуран, хөгжим алга болсон байсан. Алдсан эд зүйлээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /9-р хх-н 194-196/,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Жгийн өгсөн:

“...Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ638 тоотод эхнэр хүүхдийн хамт 1 жил орчим амьдарч байна. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 09 цагийн орчим гэрээсээ гараад 18 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн хаалга бүрэн бүтэн байсан ба гэртээ ороход жижиг өрөөний цонх онгорхой, гэрийн эд зүйлүүдийг эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд тухайн үед хулгай орж гэж мэдээд 102 дугаарын утсанд дуудлага өгсөн.

Манай гэрээс ЛЖ маркийн 40 инчийн зурагт, 5 ширхэг зүү ороож хийсэн хөөрөгний даалин. Самсунг брендийн 128 гб багтаамжтай Солонгос улсаас 2015 онд 320.000 төгрөгөөр худалдаж авч байсан таб, энэ таб-г би одоо авсан үнээрээ үнэлнэ. Хайрцагтай мөнгөн эдлэл байсан ээмэг бөгж, зүүлт зэрэг эд зүйл байсан хэзээ хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авсан нь тодорхойгүй байгаа учраас би энэ хайрцагтай байсан мөнгөн эдлэлийг үнэлэхгүй нэхэмжлэхгүй, харин гэм буруутай этгээдээс өөрийн зурагт, Таб, даалин, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг нэхэмжилж байна. Миний хувьд гомдолтой байна. Алдагдсан эд зүйлийн хохирлыг барагдуулж авмаар байна. Үнэлгээгээр гарсан 2.200.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /9-р хх-н 228-231, 11-р хх-н 244-245/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Г-гийн өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манай ЧД-ийн 7 дугаар хороо Хувьсгалчид Г-11-29б тоотод байрлах байшингийн вакум цонхоор хулгайч орж манай гэрээс хуучин цагийн 30 см өндөртэй гуулин бурхан 1 ширхэг, 50 см өндөртэй гуулин 3 ширхэг домбо зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би өөрийн гэрээс алдсан 1 ширхэг Доржцэмбэ бурхан, 3 ширхэг домбо зэрэг эд зүйлийг бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /10-р хх-н 36/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Аийн өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 11 цаг өнгөрөөгөөд эхнэрийн хамт Налайх дүүрэг явсан. Өдөр 14 цаг өнгөрөөгөөд ирэхэд байшингийн урагшаа харсан цонхны салхивч онгорхой. Гэрээс зөөврийн "Тошиба” маркийн компьютерийг хулгай хийгээд аваад явсан байсан. "Тошиба” маркийн компьютерийг 2013 онд 1.000.000 сая төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 250.000 төгрөгөөр үнэлж байна. Хэрэглээд 4 жил гаран болсон хурд, үзүүлэлт багатай мөн гэрийн эд зүйлүүдийг эмх цэгцгүй болгоод явсан байсан. Манай гэрээс өөр эд зүйл хулгайд алдагдаагүй. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би хохирлоо нэхэмжилж байна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /10-р хх-н 156-158/,

    

Мөрдөн байцаалтад хохирогч М.ЭЧы өгсөн:

“...2017 оны 7 дугаар сарын 11-ний өглөө Өвөрхангай, Архангай аймаг руу аяллын журмаар гэрээс гараад явсан. 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ээж С залгаад танай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан гэж хэлсэн тэгээд л мэдсэн. Мөнгөн бүс, дунд гарын мөнгөн аяга, бэлэн 640.000 төгрөг алдагдсан байсан. Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйлгүй, гэрийн цоожийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /10-р хх-н 250, 11-р хх-н 1, 240/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Нгийн өгсөн:

“...Би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гарахад миний хүү Билгүүтэй гэртэй үлдсэн юм. Тэгээд 12 цагаас 17 цагийн хооронд манай байшин эзэнгүй байсан хугацаанд хулгайч орсон байсныг манай доод айлын хүн мэдээд хадам ээжид хэлсэн байсан хадам ээж тэгээд надад мэдэгдсэн. Орой гэртээ ирэхэд манай байшингийн үүдний амбаарын цонхыг цүүгээр нь хөшиж эвдээд, гэрт хулгайч ороод том өрөөнд байсан 39 инчийн Хайсан маркийн ЛСД зурагт, марк тодорхойгүй жижиг миний нөүтбүүк, монетон хос ээмэг, граммыг нь мэдэхгүй байна зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Гэрийн цоожийг нэхэмжлэхгүй, орны бүтээлгээ 20.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан, орны бүтээлгээ нэмж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /11-р хх-н 67-68, 241/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Оы өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байгаад 09 цагийн үед ажилдаа гараад явсан. Тэгээд намайг ажил дээр байж байхад манай охин Уранчимэг гэрт хулгай орчихлоо гэж залгасан тэгэхээр нь би гэр рүүгээ яваад очиход манай гэрээс skyworth маркийн 42 инчийн зурагт удирдлагын хамт, бас авдар дотор байсан нэрийг нь мэдэхгүй Ч хөөрөг алдагдсан байсан. Манай хажуу гэрийн дүүгийн зурагт бас алдагдсан байсан. Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйлгүй. Монгол гэрийн хаалганы цоожийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /11-р хх-н 121-122, 237-238/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Аын өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би ээжийн гэр болох Баянцагааны 3-03 тоотод байсан манай гэр тухайн үед эзэнгүй байсан ба манай хашаанд хамт гэртээ амьдардаг эгч О гэртээ байсан тэгээд манай эгч гэрээсээ 09 цаг 30 минутын үед ажилдаа яваад өгсөн байсан ба би өөрийн дүү Содгэрэлийг гэрээс очоод юм аваад ир гэж явуулсан чинь том хашааны хаалга онгорхой байна гэж намайг дуудсан тэгэхээр нь би яваад очтол гэрийн хаалга онгорхой байхаар нь гэртээ ортол гэрийн бүх эд зүйлсийг онгичоод манай гэрийн хойд хэсэгт байсан 40 инчийн sharp маркийн зурагт байхгүй болчихсон байсан. Зурагтыг орны бүтээлгэнд боогоод явсан байсан ба 10.000 төгрөгөөр үнэлнэ. Өмнөх мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй. Гэрийн цоожийг нэхэмжлэхгүй..” гэх мэдүүлэг /11-р хх-н 124-125, 11-р хх-н 239/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Р.СТгийн өгсөн:

“...Намайг ээжийн хамт БНХАУ-д эмчилгээ хийлгэхээр явсан байх үед манай гэрт хулгай орсон байсан. Манай дүү Тцэцэг бид хоёрын гэр нэг хашаанд байдаг юм. Гэтэл Улаанбаатар хотод ирэхэд манай гэрт хулгай орсныг мэдсэн. Тухайн үед манай байшинд төрсөн хүү Ж.Бат-Э эхнэрийн хамт түр байсан. Гэтэл хулгай ороод Делл брэндийн суурийн компьютер, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, 2 ширхэг хөөрөг алдагдсан байсан. Хохирлоо барагдуулж авсан тохиолдолд өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /11-р хх-н 227-228/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Мын өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 23-406 тоотод нөхрийн хамт амьдардаг юм. Ажилдаа яваад гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан. Гэрээс хойморт зурагтын тавиур дээр байсан зурагт алга болчихсон, гэрийн бүх л тавилга эд зүйлийг ухаж онгичсон байдалтай байхаар нь цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс 32 инчийн Филипс маркийн хар өнгийн, доод ирмэг нь саарал өнгөтэй, ЛСД зурагт, эвдрэл гэмтэл содон шинж тэмдэг байхгүй, Печ буюу шарах шүүгээ, цагаан өнгийн, нэрийг нь санахгүй байна электрон дэлгэцтэй, хар өнгийн Сони нэртэй ДВД тоглуулагч, цэнхэр өнгийн уурын индүү, компьютерийн Асер маркийн хар өнгийн хавтгай 17 инчийн дэлгэц, ягаан өнгийн ус буцалгагч, 4-5 кг орчим хонины цул мах, цахилгаан тогоо, 1 ширхэг хутга, цэнхэр эрээн өнгөтэй ор хөнжлийн даавуу, шаргал өнгөтэй бор өнгөтэй нийт 3 хөнжил, 5 ширхэг даавуу, буйдангийн цэнхэр өнгөтэй дэр 2 ширхэг, 0,75 литрийн хар Экс архи 1 шил, том хар өнгийн цүнх, 2 бариултай цахилгаантай том цүнх нэг ширхэг, халбага сэрээний ком, орны шаргал өнгийн том зөөлөн материалтай бүтээлэг, зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-н 62-63/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Оын өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ байж байгаад 13 цагийн орчим гэрээсээ гараад том хүүхдээ 87 дугаар сургуульд хичээлд нь хүргэж өгчихөөд 6 дугаар цэцэрлэгт очиж бага хүүхдийнхээ Алтан намар нэртэй арга хэмжээнд орчихоод 16 цаг 40 минут орчим гэртээ ирэхэд хашааны хаалга, байшингийн хаалганы цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй учраас түлхүүрээр нээгээд ортол том өрөөний зурагтын тавиур дээр байсан 55 инчийн “Haier” маркийн зурагт байхгүй байхаар нь эд зүйлээ бүртгээд үзтэл зурагтын тавиурын доод ... байсан цагаан өнгийн ТАВ болон Samsung S2 гар утас, хүүхдийн өрөөний авдранд байсан жижиг миний нөүтбүүк, Никон маркийн гэрэл зургийн аппарат зэрэг зүйл алга болсон байсан. Хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /13-р хх-н 167-170/,   

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Аын өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 6-127 тоот гэрээсээ өглөө гараад өдөр манай охин гэртээ ирэхэд байшингийн вакум цонх онгорхой байсан ба гэртээ ороход зүүн талд байх зурагтын тавиур дээр байсан Панасоник маркийн 49 инчийн зурагт хулгайд алдагдсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. BSB худалдааны төвөөс 1.399.900 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдаж аваад удаагүй байсан болохоор энэ үнээрээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /14-р хх-н 39-41/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Цийн өгсөн:

“...Би 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 09:20 цагийн үед нөхөр Баттулгын хамт гэрээс гарч 19:10 цагийн үед гэртээ буюу БЗД 27-р хороо Сэлбийн 4-100 тоотод гэртээ ирэхэд байшингийн урд талын вакум цонхны жижиг порчик онгорхой байсан. Тэгээд цонхоор харахад зурагт байхгүй байсан. Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан. Бор хавтастай халбага, хутга, сэрээтэй ком, самсунг брэндийн 32 инчийн LED хар өнгийн зурагт байсан. Би зурагтаа 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 310.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн Бурханы доод талын гүнгарваан дотор бор өнгийн арьсан түрийвчинд 30.000 төгрөг бэлнээр байсан. Цонхны түгжээ төмөр эвдэрсэн зардалд 20.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /14-р хх-н 100-102/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Нгийн өгсөн:

“...2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өглөө 11:00 цагт гэрээс Өвөрханай аймаг руу явсан. Нийт 19 хоногийн дараа гэртээ ирэхэд бүх зүйлс эмх замбараагүй эд зүйлсийн байрлал өөрчлөгдсөн байсан. Гэрийн хоймор хэсэгт байрлах хүрэн улаан өнгийн мөлхөө тавилганы зүүн дээд тавцангийн доод хэсэгт DELL болон SAMSUNG брендийн нөтебүүк байсан мөн адлил мөлхөө тавилганы доод хэсгийн шургуулганд байсан мөнгөн нуухтай шар даалимбатай цагаан хөөрөг 1 ширхэг, мөнгөн эдлэлүүд хамт хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 163-165/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Эийн өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 03-ны өглөө би нөхрийн хамт өглөөний 08 цаг 40 минутын орчим гэрээсээ гарсан. Нөхөр бид хоёрыг гэрээс гарахад гэрийн эд хогшил бүх зүйл байрандаа хэвийн байсан. Бид хоёр гэрээс гарахад хаалганы баруун талын вакум цонхоо салхи оруулах гээд бага зэргийн онгорхой орхисон. Манай вакум цонх нь гаднаа ялааны цагаан торон хаалттай байсан. 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ах, эгч хоёр лагераас ээжийн цүнхийг авахаар ирэхэд бх зүйлс замбараагүй байрлал нь өөрчлөгдсөн байсан гэсэн. Тэгээд эгч над руу 11 цаг 21 цагийн орчимд гэрт хулгай орсон талаар хэлсэн.

Унтлагын өрөөнд байдаг бор авдар дотроос мөнгөн хутга 1 ширхэг, мөнгөн аяга  1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн хөөрөг 1 ширхэг шүрэн шигтгээтэй эрэгтэй хүний мөнгөн бөгж, ээмэг 1 ширхэг, хэмжээ болон жингийн мэдэхгүй мөнгөн гулууз 1 ширхэг, шүнэнд байсан 20.000 төгрөг байсан Самсунг маркийн 2 ширхэг симтэй гар гэх эд зүйлсийг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /14-р хх-н 211-212/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.Бийн өгсөн:

“...манай ломбарданд өөрийн бичиг баримтаа үзүүлээд тавьсан. Тэр залуу 4 ширхэг мөнгөн аягыг 210.000 төгрөгөнд барьцаанд тавьсан юм. Өөрт учирсан 210.000 төгрөгийн хохирлын тухайн Ү.Дгээс нэхэмжилж байна. Би хохирлын 210.000 төгрөг нэхэмжлэхгүй, намайг дахиж дуудахгүй байхыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 99, 11-р хх-н 209-210/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Цын өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд байх манай Баянзүрх дүүрэг 17-р хорооны нутаг дэвсгэрт төв засмал зам дагуу байрлалтай Эмнэлгийн 6-5 тоотод “Мөнх-Эгшиглэн” ХХК-ны ломбарданд өөрийгөө Ү.Д гэх залуу бичиг баримтаа үзүүлээд 55 инчийн Хятад гадуураа шар хүрээтэй “Самсунг” лед зурагтыг 300.000 мянган төгрөгөөр тавьсан. Тухайн үед тэр залуугаас би хулгайн зурагт биш биз дээ гэж асуухад миний өөрийн зурагт гэж хэлж байсан. 55 инчийн Хятад шар хүрээтэй зурагтыг 14 хоногийн хугацаатай 9% хүүтэй 300.000 мянган төгрөгөөр тавьсан. Хүүг тооцохгүйгээр 300.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 169, 11-р хх-н 195-196/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Э.Д-гийн өгсөн:

“...би одоо хэдэн сарын хэднийг нь санахгүй байна. Намайг ажил дээрээ байж байтал 55 инчийн ТСЛ брэндийн зурагт барьсан нэг залуу орж ирээд удирдлагын хамт 10 хоногийн хугацаатай 350.000 төгрөгөнд тавьсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд хулгайн эд зүйл гээд хурааж авсан. Одоо надад 350.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ асуудлыг шийдэж хохирлыг гаргуулж өгөхийг хүсэж байна өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /11-р хх-н 230-231/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ОТгийн өгсөн:

“...Би 2017 оны 8 дугаар сарын 15-нд найз Иг гэрт хулгай ороод эд зүйлсээ алдсан гээд цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгснийх нь дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр такси барьж ирээд гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгэхэд над руу оройны 23 цагийн үед залгаж хүрч ирээд аваач гэхээр нь ирээд бараг 2017 оны 08 сарын 16-ны шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад гэрт нь хүргэж өгсөн юм. Тухайн үед машин дотор надад байшингийнх нь цонхоор нь хулгайч ороод зурагт, зөөврийн компьютер алдагдсан гэж хэлсэн ба цуг гэрт очоод ороход байшингийнх нь урагш харсан цонхны зүүн талын цонхны салхивч нь онгорхой, гэр дотор нь байсан зурагт нь байхгүй, гэрийн өрөөг тусгаарласан жижиг хана бүхий аркан хаалганы хажууд байсан зөөврийн компьютер нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Шын өгсөн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 04-ны орой 20:30 минутанд хүргэнийдээ ирэхэд манай хүргэн эхнэрийн хамт найзуудтайгаа амралтанд явчихсан байсан. Тэгээд би шөнө ганцаараа хоноод маргааш өглөө 08:30 минутын үед ажилдаа явсан бөгөөд орой ажлаа тараад 21:50 минутын үед хүргэнийдээ ирээд түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод том өрөөнд ороод гэрэл асаагаад гар утсаа цэнэглэх гээд хайгаад том өрөөний хөшгийг нээхэд цонх онгорхой байсан. Тэгээд жижиг өрөөнд ороход цонх нь онгорхой орон дээр байсан зөөврийн компьютер байхгүй байсан. Тэгээд би ардаатараа олоод утсаа цэнэглээд хоёр дүүрүүгээ яриад та хоёр гэрт ирсэн юмуу гэж асуухад, бид хоёр яармагт айлд байна удахгүй очно гэсэн. Би гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн бөгөөд хүргэн цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 100-101/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.О-ийн өгсөн:

“...Би Хар хорин худалдааны төв гүүрэн байгууламж 15 тоотод алт мөнгөний дарханы ажил хийдэг бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байж байхад миний танил Д гэж залуу над дээр ирсэн ба надад хандан дүүгээ сургуульд оруулах гээд юмыг нь бэлдэх шаардлагатай байна чи хөгшиндөө энэ хэдийг зараад өгөөч манай гэрийн амбаарт хог шороонд дарагдаад байж байдаг байсан юм гээд цагаан эрээн өнгөтэй дэрний уутанд 3 ширхэг домбо, 1 ширхэг бурхан хийгээд нөгөө гартаа нэг будаа агшаагч барьчихсан явж байсан. Би Дг хүүхэд байхын мэддэг эцэг, эх нь нас барсан бага насны 1 дүүтэйг нь мэддэг учраас тус болъё гэж бодоод дэрний ууттай эд зүйлүүдийг нь аваад үлдсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3 Домбыг нь эртний эдлэлийн лангуун дээр заруулах гээд тавьсан ба 5 орчим минутын дараа эртний эдлэлийн лангууны эзэн Раднаа намайг буцааж дуудаад энэ чинь хулгайн эд зүйл гэж байна эзэн нь энэ байна гээд нэг эрэгтэй хүн заасан. Тэгээд би тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээд хамт бас бурхан байсан гэж эзэнд нь хэлээд бурхныг нь харуулахад мөн байна гэж таньсан...” гэх мэдүүлэг /10-р хх-н 39-40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 4367 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1, 2 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцсэн №1, 2 дугаарын гарын мөр санд MN0000ШШГ02222, MN005210003846, MN005210010435, MN000210009744, MN0000БГД01205, MN000510005425 дугаар Үржинсүрэн овогтой Даваасүрэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын алганы дардастай тохирч байна гэх дүгнэлт /1-р хх-н 24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5055 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2,3,4,5,6,7 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. 3 дугаарын гарын мөр нь Папилон системийн нэгдсэн санд MN005210010435 дугаараар бүртгэгдсэн Үржинсүрэн овогтой Даваасүрэнгийн баруун гарын долоовор хурууны хээтэй тохирч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрд нь Папилон системийн нэгдсэн санд байгаа эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна гэх дүгнэлт /1-р хх-н 185/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/988 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5,6 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь Үржинсүрэнгийн Даваасүрэнгийн баруун гарын эрхий хуруугаар, 2 гэж дугаарласан дахкто хальсан дахь гарын мөр нь мөн ҮРжинсүрэнгийн Даваасүрэнгийн зүүн гарын алгаар тус тус үүссэн байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрд нь Папилон системийн нэгдсэн санд байгаа эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

4. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй гэх дүгнэлт /1-р хх-н 217/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 02/999 тоот:

1. Хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн №2,3,4,5 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Хохирогч Г.Урангэрэлийн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

3. Шинжилгээнд тэнцэх №3 гэж дугаарласан 1 ширхэг мөр санд Үржинсүрэн овогтой Даваасүрэн, Даваасүрэн овогтой Үржинсүрэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын алганы хээгээр үүсгэгдсэн байна.

4. №2,4,5 дугаартай 3 ширхэг гарын мөр хохирогч Г.Уийн гарын хээ болон санд хадгалагдаж буй нийт гарын хээний дардастай тохирохгүй.

5. Дээрх 3 ширхэг гарын мөр санд хадгалагдаж буй эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөртэй тохирохгүй айна гэх дүгнэлт /1-р хх-н 9-10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02/1069 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2,4,10,12,17,18,21 гэж дугаарласан гарын мөрүүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 1,3,5,6,7,8,9,11,13,14,15,16,19,20,22 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжлэгдсэн 12,17 гэж дугаарласан гарын мөрүүд нь Үржинсүрэнгийн Даваасүрэнгийн зүүн гарын эрхий хуруу болон баруун гарын ядам хуруугаар тус тус үүссэн байна.

3. Шинжилгээнд тэнцэх 4 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд 2017-590-БГД гэж дугаарласан 2017.09.06-ны өдөр БЗД-н 22-р хороо Алтан-Өлгийн 12-138 тоот хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөртэй тохирч байна.

4. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй гэх дүгнэлт /1-р хх-н 86-87/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 05/554 тоот:

1. 2017.09.05-ны өдөр ХУД 6 дугаар хороо Нүхтийн 9 дүгээр гудамжны 164 тоотод оршин суух Б.Шын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхны салхивчийг түлхэн хулгай орж “Samsung” маркийн 51 инчийн LED зурагт 1 ширхэг алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр а/д Б.Баясгалангийн илрүүлж бэхжүүлсэн №1,3 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин №2, 4, 5 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд хүргүүлсэн хохирогч Б.Ш, гэрч О.Мбадам нарын гары хээний дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

3. Шинжилгээнд ирүүлсэн №1 “Вакум цонхны босоо хүрээн дээрээс гадна болон дотор талаас” гэж дугаарласан дакто хальсан дахь гары нмөр нь Папилон санд MN005210003846, MN000210009744, MN000510005425, MN005210010435, MN0000БГД01205, MN0000ШШГ02222 дугаараар бүртгэгдсэн Үржинсүрэнгийн Даваасүрэнгийн Баруун гарын алганы хээтэй, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

4. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь хохирогч Б.Ш, гэрч О.Мбадам гарын хээний дардастай болон нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт /2-р хх-н 237-238/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 05/554 тоот:

1. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагаас 17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 8-р хороо Сонсголонгийн 13-515а тоотод оршин суух иргэн Э.Гын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн хулгай орж 3 ширхэг мөнгөн аяга, монетан ээмэг 1 хос, монетан бөгж 3 ширхэг алдагдсан гэх, хэргийн газрын үзлэгээр мэргэжилтэн д/ч Б.Мөнгөнсүхийн илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдээс №1 "Хулгайч орсон гэх вакум цонхны порчигны дотор талын бариулны доод ,талаас”,.№2, 3 "Вакум цонхны шилний дотор талаас” гэсэн дугаартай Т- наалттуузан дахь 5 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Э.Г, гэрч О.Гоомарал нарын гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хохирогч Э.Г, гэрч О.Гоомарал нарын гарын хээний дардас нь санд бүртгэлгүй байна.

3. Шинжилгээнд тэнцэх №1 "Хулгайч орсон гэх вакум цонхны порчигны дотор талын бариулны доод талаас гэж тодорхойлон бичсэн Т- наалт туузан дахь 2 ширхэг гарын мэр нь хохирогч Энхжаргалын Гын зүүн гарын дунд, ядам хурууны хээгээр, №2, 3 "Вакум цонхны шилний дотор талаас” гэж дугаарлан тодорхойлон бичсэн Т- наалт туузан дахь 3 ширхэг гарын мөрүүд нь Үржинсүрэнгийн Даваасүрэнгийн баруун гарын дунд, ядам хуруу болон баруун гарын алганы хээтэй тус тус тохирч байна.

4. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь “Адис-Папилон” системийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт /3-р хх-н 79-80/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 05/554 тоот:

1. ХУД 8 дугаар хороо Сонсголонгийн 18-649 тоотод хулгай орсон гэх, хэргийн газрын үзлэгээр а/д Б.Даваадоржийн илрүүлж бэхжүүлсэн №2, 3, 4, 5 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 6 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд хүргүүлсэн хохирогч Ц.Отгончимаг, Д.Энхжаргал, Э.Энхболд нарын гарын хээний дардасууд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

3. Шинжилгээнд ирүүлсэн №3 “Гаргаж тавьсан байсан гэх цагаан шаазан аяганы гадна талаас”, гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь Папилон санд МN000210009744,            МN 000510005425, МN05210003846, МN005210010435, МN0000БГД01205,            МN0000ШШГ02222 дугаараар бүртгэгдсэн Үржинсүрэнгийн Даваасүрэнгийн баруун гарын дунд хурууны хээтэй, №4 “Ерөөл архины шилний гадна талаас”, гэж дугаарласан дакто хаггысан дахь гарын мөр нь Папилон санд МИ000120005819 дугаараар бүртгэгдсэн хохирогч Эгийн Энхболдын баруун гарын долоовор хурууны хээтэй, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тус тус тохирч байна.

4. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь хохирогч Ц.Отгончимаг, Д.Энхжаргал нарын гарын хээний дардасууд болон нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт /3-р хх-н 153-154/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4663 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5,6 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж буй 5 дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн Р.Мын баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна.

3. Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр санд МN05210003846, МN000210009744, МN005210010435, МN000510005425,  МN0000БГД01205 дугаараар Үржинсүрэнгийн Даваасүрэн нэрээр, МN0000БГД01205, МN0000ШШГ02222 Даваасүрэнгийн Үржинсүрэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын ядам хуруугаар, 2 дугаартай гарын мөр уг хүний зүүн гарын эрхий хуруугаар, 3 дугаартай гарын мөр уг хүний зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.

4. Шинжилгээнд тэнцэж буй 4,6 дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн гарын дардас болон санд бүртгэлтэй ззэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй гэх дүгнэлт /4-р хх-н 98-99/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4508 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2,10,12 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин бусад дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй 10 дугаартай гарын мөр МN05210003846, МN000210009744, МN005210010435, МN000510005425, дугаараар Үржинсүрэнгийн Даваасүрэн нэрээ, МN0000БГД01205, МN0000ШШГ02222 Даваасүрэнгийн Үржинсүрэн нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын алгаар үүсгэгдсэн байна.

3. Шинжилгээнд тэнцэж буй 10,12 дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүүлсэн гарын дардас болон санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газрын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт /4-р хх-н 250/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4766 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж буй 1,3 дугаартай гарын мөр санд МN05210003846, МN000210009744, МN005210010435, МN000510005425 дугаараар Үржинсүрэнгийн Даваасүрэн нэрээр, МN0000БГД01205, МN0000ШШГ02222 Даваасүрэнгийн Үржинсүрэн нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын алгаар үүсгэгдсэн байна.

3. Шинжилгээнд тэнцэж буй 4 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй гэх дүгнэлт /5-р хх-н 167/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4361 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 3, 4, 7, 8 дугаартай 5 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэх №1а гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN000510005425, MN005210010435, MN0000БГД01205, MN000210009744, MN0000ШШГ02222, MN005210003846 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Үржинсүрэн овогтой Даваасүрэнгийн зүүн гарын ядам хурууны хээтэй, №1б гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN000510005425, MN005210010435, MN0000БГД01205, MN000210009744, MN0000ШШГ02222, MN005210003846 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Үржинсүрэн овогтой Даваасүрэнгийн зүүн гарын дунд хурууны хээтэй, №5 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN000510005425, MN000110016350 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Ж овогтой Бийн баруун гарын ядам хурууны хээтэй тус тус тохирноо.

3. Шинжилгээнд тэнцэх 6 ширхэг гарын мөр Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй гэх дүгнэлт /5-р хх-н 218-219/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6277 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1,4 дугаарын 2 ширхэг, №2 дугаарын 2 ширхэг, №3 дугаарын 3 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарын 1 ширхэг гарын мөр санд MN0000БГД01205, MN005210003846, MN0000ШШГ02222, MN000210009744, MN005210010435, MN000510005425, MN005610006573 дугаарт Үржинсүрэн овогтой Даваасүрэнгийн зүүн гарын эрхий хурууны дардастай, №3 дугаарын 3 дахь мөр Үржинсүрэн овогтой Даваасүрэнгийн зүүн гарын долоовор хурууны дардастай, №3 дугаарын 2 дахь мөр Үржинсүрэн овогтой Даваасүрэнгийн зүүн гарын дунд хурууны дардастай, №3 дугаарын 1 дэх мөр Үржинсүрэн овогтой Даваасүрэнгийн зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцсэн бусад дугаарын гарын мөрүүд санд байх эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт /6-р хх-н 114/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 4336 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1,3,4,7 дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн Ч.Нийн гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2,5,6 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй 7 дугаартай гарын мөр MN005210003846, MN000210009744, MN005210010435, MN000510005425 дугаараар Үржинсүрэнгийн Даваасүрэн нэрээр, N0000БГД01205, MN0000ШШГ02222 Даваасүрэнгийн Үржинсүрэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.

3. Шинжилгээнд тэнцэж буй 1,3,4 дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн гарын дардас болон санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй гэх дүгнэлт /8-р хх-н 2/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1597 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн “1,2,3,4,5” дугаарын Т- наалтуузанд бэхжүүлсэн 5 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1,2” дугаартай гарын мөрүүд нь гарын алганы хэсгийн мөрүүд байна. №3,4,5 дугаарын гарын өндгөн хэсгийн мөрүүд нь аль гарын ямар хурууных болохыг тогтоох боломжгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн “1,2” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN005210003846, МN0000БГД01205, MN000210009744, MN005210010345 дугаараар 4 удаа бүртгэгдсэн Үржинсүрэнгийн Даваасүрэнгийн зүүн гарын алганы дардастай тохирч байна.

4. Шинжилгээнд тэнцсэн “3,4,5” дугаартай 3 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын дардсууд болон эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй гэх дүгнэлт /8-р хх-н 193-194/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/611 тоот:

1. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн 1, 2 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж байгаа 1 дугаартай гарын мөр нь Үржинсүрэн овогтой Даваасүрэнгийн зүүн гарын алгаар, 2 дугаартай гарын мөр нь Үржинсүрэн овогтой Даваасүрэнгийн баруун гарын алгаар үүсгэгдсэн байна гэх дүгнэлт /10-р хх-н 1/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5390 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1,4,6 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 2,3,5,7 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй 4,6 дугаартай гарын мөр санд MN005210003846, MN000210009744, MN005210010435, MN000510005425 дугаараар Үржинсүрэнгийн Даваасүрэн нэрээр, MN0000БГД01205, MN0000ШШГ02222 Даваасүрэнгийн Үржинсүрэн нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна.

3. Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын мөр дардсуудтай тохирохгүй гэх дүгнэлт /13-р хх-н 182-184/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02/1070 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн 6,8,13 гэж дугаарласан гарын мөрүүд, хохирогч Б.А, сэжигтэн З.Золбоо, З.Золжаргал нарын гарын дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 1,2,3,4,5,6,7,9,10,11,12 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжлэгдсэн 6,8,13 гэж дугаарласан гарын мөрүүд нь Үржинсүрэнгийн Даваасүрэнгийн баруун гарын долоовор, ядам буруу болон зүүн гарын дунд хуруугаар тус тус үүссэн байна.

3. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд болон хохирогч Б.А, сэжигтэн З.Золбоо, З.Золжаргал нарын гарын дардас нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

4. Хохирогч Б.А, сэжигтэн З.Золбоо нарын гарын дардас нь папилон санд өмнө нь бүртгэгдсэн байна гэх дүгнэлт /14-р хх-н 49-50/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02/1070 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн НШШГ-ын БЗДКШТ-ийн шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Нямдаваагийн хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангаж байна. “2, 3” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй байна.

2. Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN005210010435, MN000510005425, MN005610006573, MN000210009744. MN005210003846 дугаараар Үржинсүрэнгийн Даваасүрэн нэрээр 5 удаа, MN0000БГД01205, MN0000ШШГ02222 дугаараар Даваасүрэнгийн Үржинсүрэн нэрээр 2 удаа, нийт 7 удаа бүртгэгдсэн хүний /Овог нэр солигдсон байж болно. Маягт 1-г хавсаргав/ зүүн гарын эрхий хуруугаар дарагдаж үүссэн байна гэх дүгнэлт /14-р хх-н 118-119/,  

 

            - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 4-8, 13-р хх-н 158-165, 14-р хх-н 92-96, 151-152, 206-209/,

            - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 49-53, 82-86, 2-р хх-н 101-104, 206-216, 5-р хх-н 14-16, 6-р хх-н 28-38, 84-86, 160-162, 203-205, 223-228, 8-р хх-н 221-224, 9-р хх-н 240-243, 10-р хх-н 153-154, 11-р хх-н 24-26, 11-р хх-н 88-89, 158-159, 12-р хх-н 58-59, 14-р хх-н 184, 235-236, 238-239, 15-р хх-н 13-15/,

            - Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /1-р хх-н 55, 104-105, 191, 2-р хх-н 22, 41, 77-78, 105-106, 3-р хх-н 40-41, 76, 115-116, 149-150, 230-231, 233-234, 4-р хх-н 191, 195, 200-201, 13-р хх-н 26-30, 14-р хх-н 62, 107-108, 113-114, 171-172, 177-178, 180-181, 224-225, 230-231/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /6-р хх-н 197, 8-р хх-н 39, 10-р хх-н 126/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /10-р хх-н 122, 12-р хх-н 15/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ү.Д нь учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халив хэрэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсны улсаас бусдад 89.191.406 төгрөгийн хохирол учруулж, нийт 55 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. шүүгдэгч Ү.Д нь 2017 оны 8 дугаар 15-ны өдөр СХД-ийн 30 дугаар хороо, 9-5 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 970,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: шүүгдэгч Ү.Дгийн “...Би 2017 оны 08 сарын дундуур санаж байна, яг хэдний өдрийг мэдэхгүй байна, урагшаа харсан байрлалтай улаан өнгийн өвлийн тоосгон байшин байсан, тухайн үед өдрийн цагаар 12 цагийн хавьцаа хашааны хаалгаар нь ороод байшингийн урд талын вакум цонхыг отвёркаар хөшиж онгойлгон ороод том өрөөний зурагтны тавиур дээр байсан том зурагтыг авсан, бас суурин компьютер аваад тэр айлаас гараад такси бариад 6 буудал ороод танил Аамка /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг залууд зурагтыг 150.000 төгрөгөөр зарсан, суурин компьютерийг нь 50.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Г.Игийн “...2017 оны 8 дугаар сарын 15-ны өглөө 07:30 цагийн үед би гэрээсээ ажил руугаа явсан. Манай охин Ж.Айгерин түүний дүү Ж.Сербулан гэрээсээ 11:00 цагийн орчим гэрээ цоожлоод гарсан. Тэгээд орой 23:40 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн вакум цонх түлхэн хулгайч орж гэрээс 49 инч Самсунг ЛСД зурагт, суурин компьютер 1 ширхэг алдагдсан байсан. Энэ зурагтаа 2017 оны 6 дугаар сард 520.000 төгрөгөөр худалдан авч байсан. Суурин компьютер 2010 онд 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Алдсан зурагтаа 520.000 төгрөгөөр, суурин компьютер 500.000 төгрөгөөр үнэлж байна. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 12-17, 11-р хх-н 207-208/ гэх мэдүүлэг,эд зүйлийн үнэлгээ Самсунг брендийн 49 инчийн Лед зурагт 520,000 төгрөг, Монел брендийн суурин компьютер 450,000 төгрөг нийт 970,000 төгрөг /хх1х55/,

2.  2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр СХД-ийн 31 дүгээр хороо, Алтайн 2-132 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халивыг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр СХД-ийн 31 дүгээр хорооны Алтайн 2-132 тоот айлд 12 цагийн үед цагаан өнгийн төмөр хашааны хаалгатай айлын хаалгаар ороод улаан өнгийн тоосгон байшингийн баруун вакум цонхыг отвёркаар хөшиж ороод 3 мөнгөн аяга, 1 ширхэг зөөврийн компьютерыг аваад Их дэлгүүрийн баруун тийш явж байх үед нэг ломбарданд өөрийн бичиг баримтаар 190.000 төгрөгөөр тавьсан, ломбардны бичгийг хаясан, ломбардыг зааж өгч чадна, зөөврийн компьютерийг Түвшөө гэдэг залууд зарсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Г.Мын “...2017 оны 8 дугаар сарын 04-ний орой 18:00 цагийн үед эхнэр бид хоёр найзуудтайгаа амралтанд явсан бөгөөд Ш орой 20:00 цагийн үед ирж хоноод маргааш нь 08:00 цагийн үед ажилдаа явсан гэсэн. Тэгээд Ш орой 21:30 минутын үед надруу залгаад та хоёр гэрт ирсэн юмуу нөүтбүүк байхгүй байна гэж надруу утсаар ярьсан юм. Тэгээд би гал тогооны тавилгын шүүгээн дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга байна уу гэж асуухад бас алдагдсан байна гэж хэлсэн.

Миний хар цүнхтэй Самсунг маркийн зөөврийн компьютер, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан. Самсунг маркийн зөөврийн компьютерын зүүн талын нугасан дээр нь хагарчихсан байсан юм. Энэ зөөврийн компьютераа 2012 онд 1.400.000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоо 1.000.000 төгрөгөөр, харин 4 ширхэг мөнгөн аягаа бэлэгэнд авч байсан бөгөөд тус бүрийг нь 175,000 төгрөгөөр үнэлэж байна. Алдагдсан мөнгөн аяганы 2 нь Харт хүүгийнхээ гэр бүлд 2017.07.24 гэсэн бичигтэй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 96-97, 11-р хх-н 189-190/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх49,хх149/ зэрэг баримтуудаар,

3. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Витсамогийн 5-575 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр  сарын 28-ны өдөр БЗД-ийн 10-р хороо Витсамо 5-575 тоотоос өвлийн байшинг судлаж байгаад цонхоор нь орж том өрөөнд байсан 55 инчийн “Самсунг” зурагт гадуураа шаргал хүрээтэй, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, айпад 1 ширхэг, 2 ширхэг цагаан Ч хөөрөг зэрэг зүйлүүдийг хулгай хийгээд ганцаараа аваад гарсан. Дээрх зүйлүүдийг замаас такси аваад Шархадны 2 буудал гэх газрын ломбарданд 350.000 төгрөгөөр зурагтыг нь өөрийн иргэний үнэмлэхний лавлагааг ашиглан тавьсан. Би ганцаараа тавьсан. Айпадыг Теди төвд явуулын хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Мөнгөн аягыг нь урт цагаан дээр аваачаад мөнгийг нь хуулаад урт цагааны баруун захад байдаг хэсэгт 50.000 төгрөгөөр зарсан. Одоо тэр хүнээ хараад танихгүй. Би урьд өгсөн байцаалтандаа хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би ийм хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг ямар нэгэн хүнтэй цуг үйлдээгүй. Хохирогчийн хохирлыг барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг,

хохирогч Ж.Оын “...Би 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Витсамо 5-575 тоотод байрлах өвлийн байшин 11 цаг өнгөрөөгөөд цоожлоод гарсан. Тэгээд өдөр 16 цаг өнгөрөөгөөд 2 хүүхдээ аваад гэртээ ирсэн чинь зүүн талын вакум цонхны салхивчийг онгойлгож гэрт хулгайч ороод БНХАУ-д үйлдвэрлэсэн 55 инчийн “Самсунг” лед зурагтыг хулгай хийсэн байсан. Уг зурагтыг 2017 оны 8 дугаар сард Хятад худалдааны төвөөс 950.000 төгрөгөөр худалдан авч байсан. Зурагт маань гадуураа шар өнгийн хүрээтэй мөн Цагаан хаш хөөрөг манай талийгаач хадам аав манай нөхөр Ренцэндоржид өгсөн. Шинэ цагийн хөөрөг 1.500.000 төгрөгөөр үнэлэж байгаа. Даваа толгойтой, шармал бөгжтэй, зэс халбагтай хөөрөг гадуураа бор өнгийн дайлантай, цагаан өнгийн Ч хөөрөг цагаан Ч толгойтой, төмөр бөгжтэй, төмөр халбагатай 500.000 төгрөгөөр хөдөө Шарын голоос авч байсан уг үнээр нь үнэлж байна. Орчин цагийн мөнгөн дунд гарын аяга. Аяга нь дээрээ зүүн агуулахын хамт олноос гэсэн бичигтэй үүнийг 200.000 төгрөгөөр үнэлж байна. Пад 250.000 төгрөгөөр үнэлж байна. Ренцэндоржид 2016 оны ажлынхаа шинэ жилийн баяраар хожиж байсан. Саарал өнгийн нүүрэн хэсэгтээ цуурсан дээрх зүйлүүдийг хулгай хийгээд аваад явсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.

Гэрээс хулгай хийсэн 55 инчийн Самсунг зурагтыг маань манай гэрээс ойрхон 2-ын буудал дээр байдаг “Баян дагуул” ХХК-ны байранд байдаг Мөнх Эгшиглэн нэртэй ломбарданд тавьсан байсныг цагдаагийн хүмүүс бүрэн бүтэн авч өгсөн. Харин 2 хөөрөг, мөнгөн аяга, пад зэргийг одоо болтол олоогүй байгаа. Иймд дээрх хулгай хийсэн хүнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 166-167/, эд зүйлийн үнэлгээ нийт 1,900,000 төгрөг /хх1х191/ зэрэг баримтуудаар,

4. 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр БЗД-ийн 22-р хороо, Алтан Өлгийн 12-138 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халивыг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг завдсан болох нь шүүгдэгч Ү.Дгийн “...БЗД-ийн 22-р хороо Алтан Өлгийн 12-1З8 тоотод байрлах блокон хашааруу өдөр 11 цагийн үед явж ороод урд талын цонхыг нь отвёркаар хөшиж ороод хартал нэг ах эгч 2 унтаж байсан. Тэгтэл эмэгтэй нь орилоод босоод ирэхээр нь хаалгыг нь онгойлгоод гараад зугтаасан. Энэ айлаас юу ч аваагүй. Энэ айлд цонхыг хөшиж орсон отвёркаа хаячихсан юм...” гэх мэдүүлэг,

хохирогч Ө.Б-гийн өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн орчимд нөхөр Жаминсүрэнгийн хамт гэртээ амарч байтал цонх түлхэн 20 гаран насны дунд зэргийн нуруутай дугуй царайтай улаан малгай, богино хар куртиктэй баруун гартаа хутга барьсан залуу цонхоор хулгай хийхээр орж ирсэн. Тэр бид 2-ыг харчихаад царай нь хувирснаа хөдөлвөл ална шүү гэсэн тэгэхээр би миний дүү, зүгээр гараад явчихаа гээд 2, 3 удаа гуйсан тэгсэн тэр залуу хаалгаар гүйн гаран зугтаасан. Би өмдөө өмсөн тэр залуугийн араас хашааны хаалгаар гаран хартал хашааны гадаа хэн ч байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 213-214/ зэрэг баримтуудаар,

5. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр БЗД-ийн 22-р хороо, Баруун Алтан Өлгийн 15-209 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ү.Дгийн “...БЗД-ийн 22-р хороо баруун алтан өлгий гэх газар явж байгаад 15-209 тоот хашаанд байрлах байшингийн урагш харсан цонхоор орж 65 инчийн лед зурагт самсунг брэндийн зөөврийн компьютер, монетан хослол, делл брэндийн компьютерийн дэлгэц, монетан хослол, 300.000 төгрөг, мөнгөн аяга, хөх шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж, ягаан шигтгээтэй ээмэг, бугуйн цаг, дан монетан ээмэг зэрэг эд зүйлсийг авч гараад бүгдийг нь даахгүй байсан учир такси авчираад машинд хийтэл юун эд зүйл бэ гэж асуухаар нь гэрээсээ хөөгдөөд эд хогшилоо аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд эдгээр зүйлсийг авч яваад Нарантуул захын гадаа очоод явуулын хүмүүст зарсан. Одоо юуг нь хэдэн төгрөгөөр зарсан талаар сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг,

хохирогч Т.Уийн “...Манай гэрээс 65 инчийн Самсунг маркийн Лед зурагт, Самсунг маркийн нөүтбүүк, Делл маркийн компьютерийн дэлгэц, монетон ээмэг бөгж, Прада бугуйн цаг, бэлэн 300.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга, хөх шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж 100.000 төгрөгөөр худалдан авч байсан, ягаан шигтгээтэй төмөр ээмэг, 100.000 төгрөгөөр авч байсан, нэг монетан ээмэг 2015 онд 250.000 төгрөгөөр авч байсан эд зүйл алдагдсан байсан. Хохирлын 1.040.000 төгрөгийг төлсөн тохиолдолд өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 4-7, 11-р хх-н 203-204/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...1 ширхэг гарын мөр санд Үржинсүрэн овогтой Даваасүрэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын алганы хээгээр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх2х09/ зэрэг баримтуудаар,

6. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр БЗД-ийн 23-р хороо 2а хэсгийн Баатархайрханы 1462 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,020,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед байх ганцаараа БЗД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэрт хаягийг нь санахгүй байна. Саарал өнгийн хашааны хаалгатай, хашаандаа улаан тоосгон мансарттай 1 давхар байшин байсан. Тэр айл хашаандаа дайрдаг нохойтой байсан. Би байшингийн урагшаа харсан цонхоор нь ороод том өрөөнд шар өнгийн зурагтын тавиур дээр байсан 44 инчийн зурагт маркийг нь санахгүй байна, цагаан өнгийн хөөрөг жижиг өрөөний орны толгой хэсгийн хажууд байсан шүүгээнээс авсан. Гарнет 2 гэсэн бичигтэй ногоон өнгийн пүүз 1 хос 2 ширхэг байсныг коридорт тавиур орчмоос авсан. Би өөрийн өмсөж явсан пүүзээ үлдээгээд тэр пүүзийг өмссөн. Компьютерийн “Делл” дэлгэц нэг ширхэгийг хулгай хийгээд аваад гарсан. Дээрх зүйлүүдийг хашаанд нь үлдээгээд өөрөө явж такси авчираад нөгөө эд зүйлээ хийгээд явсан. Би таксины жолооч нарт хулгай хийсэн зүйлээ ачихдаа дандаа гэрийнхээ зурагтыг зарахгүй бол мөнгөгүй болчихлоо гэж хэлээд ачдаг байсан. Би хулгай хийсэн эд зүйлүүдээ “Нарантуул” захын гадаа явуулын хүнд зарсан. Хашаан дотор ороод зарах гэхээр цагдаад баригдах гээд байдаг. Зурагт, Делл дэлгэцийг нийлүүлээд 250.000 төгрөгөөр зарсан. Хөөргийг яасан талаараа одоо санахгүй байна. Пүүзийг өмсөж явж байгаад хаясан. Нэг үүргэвч байсан тэрийг хаана хаясан талаар санахгүй байна. Би хулгай хийгээд олсон мөнгөөрөө буудлаар явдаг байсан. Олдсон буудалдаа ороод явдаг байсан. Би шоронгоос гарч ирээд хэн нэгэнтэй огт нийлээгүй өөрөө ганцаараа явдаг байсан. Хулгай хийсэн хохирогч нарт хохирлыг барагдуулж төлөх зүйл байхгүй. Би өөрийн гэсэн эд хөрөнгө, үл хөдлөх байхгүй...” гэх мэдүүлэг,

хохирогч Ө.Тгийн “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23-р хороо Баатархайрхан 2а хэсгийн 1462 тоот байрлах өвлийн байшингаа цоожлоод өглөө 07 цаг өнгөрөөгөөд гарсан. Орой 17 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь байшингийн баруун талын вакум цонхны салхивчаар хулгайч орж гэрээс цонхны хажууд ширээн дээр байсан суурин “Делл” компьютерын дэлгэцийг авсан байсан. Уг дэлгэцээ 250.000 төгрөгөөр үнэлж байна. Том өрөөний цонхны урд хэсэгт байсан 40 инчийн “Фунай” маркийн зурагтыг хулгайлсан уг зурагтаа 2013 онд 700.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан тэр үнээр нь үнэлж байна. Орчин цагийн дунд гарын мөнгөн аяга. ЦЕГ-ийн Цагаан Шонхорын хамт олноос дурсгав гэсэн бичигтэй 180.000 төгрөгөөр надад хамт олон маань авч өгсөн аягыг гал тогооны өрөөний тавилга дотор байсныг авсан байна. Тэр үнээр нь үнэлж байна. Орчин цагийн халтар мана хөөрөг. Алтан нуухтай, шүрэн толгойтой, мөнгөн халбагатай хөөрөг 2016 онд 4 сая төгрөгөөр хийлгэж байсан, тэр үнээр нь үнэлж байна. “Гарнетт-2” загварын ногоон өнгийн пүүз 350.000 төгрөгөөр 2017 оны 8 дугаар сард худалдан авч байсан. Гэрийн үүдэнд байсан уг пүүзийг өмсөөд 2 ширхэг хуучин пүүз үлдээгээд яваад өгсөн байсан. Дээрх үлдээсэн 2 пүүзийг цагдаагийн хүмүүс ирээд хураагаад аваад явсан. Манай хүүгийн ногоон өнгийн үүргэвчтэй цүнхийг хулгайлсан байсан. Тэр цүнхийг 50.000 төгрөгөөр худалдан авч байсан уг үнээр нь үнэлж байна. Гэрээс өөр зүйл алдагдаагүй. Хулгай хийсэн хүнийг урьд өмнө харж байгаагүй, хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Хулгай хийсэн хүн одоогийн байдлаар надад нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Надад нийт 5.530.000 төгрөгийн хохирол учирсан энэ мөнгөө бардуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 44-45, 11-р хх-н 191-192/, эд зүйлийн үнэлгээ нийт 4,020,000 төгрөг /хх2х41/ зэрэг баримтуудаар,

7. 2017 оны 10-р сарын 04-ний өдөр БЗД-ийн 23-р хороо, 3а хэсгийн Улиастайн 117 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,020,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

шүүгдэгч Ү.Давааасүрэнгийн “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ганцаараа 14 цагийн орчимд Баянзүрх дүүрэг 23-р хорооны нутаг дэвсгэр За хэсэг Улиастай 117 тоотод байрлах улаан өнгийн тоосгон мансарттай байшинтай айлд урагшаа харсан вакум цонхны салхивчаар нь орж том өрөөнд нь хойд талд байсан 39 инчийн ВСВ маркийн зурагтыг нь авсан. Тэгээд жижиг өрөөнд нь ороод “Самсунг” загварын зөөврийн компьютерийг мөн “Сони” маркийн зургийн аппаратыг аваад цааш нь жижиг өрөөрүү ороод бөөгийн хэрэгсэл байсан ширээн дээрээс 11 ширхэг мөнгөн аягыг хулгайлсан. Тэгээд хулгай хийсэн зүйлүүдээ уг айлын хашааны дотор талд нь тавиад өөрөө төв замруу очиж зам дээрээс такси аваад буцаж нөгөө айлдаа ирээд хулгай хийсэн эд зүйлээ таксиндаа хийгээд аваад явсан. Миний хулгай хийсэн бүх үйлдэл ижил би хүнтэй нийлж хулгай хийдэггүй. Би хулгай хийсэн айлынхаа үүдийг нь нүдээд хүн гарч ирэхгүй болохоор нь шууд ороод хулгай хийсэн. Хулгай хийсэн зүйлээ таксийгаар авч яваад “Нарантуул” зах дээр очоод гадаа нь буугаад тэнд явж байсан явуулын хүмүүст зарсан. Зурагтыг нь 200.000 төгрөгөөр, мөнгөн аягыг бүгдыг нь нийлүүлээд 500.000 төгрөгөөр, зургийн аппаратыг нь зарагдахгүй болохоор нь авч явж байгаад хаана гэдгээ мэдэхгүй байна нэг газар хаясан байсан. “Самсунг” загварын зөөврийн компьютерийг нь ТЕДИ төвийн гадна 70.000 төгрөгөөр зарсан. Надаас хулгайн эд зүйлүүдийг худалдаж авсан хүмүүсийг одоо хараад танихгүй...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Оийн “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагаас 20:00 цагийн хооронд манай байшингийн цонхоор хулгайч орж байшингаас “BSB” маркийн 39 инчийн LED зурагт, хөр өнгийн “Сони” маркийн зургийн аппарат, “Sony-viao” батерей байхгүй нөүтбүүк, 11 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бугуйвч, даймонд шигтгээтэй цагаан алтан бөгж, мөнгөн ээмэг бөгжнүүд зэрэг эд зүйлүүд алагдсан. Алдсан эд зүйлийг минь олж өгнө үү. 5.020.000 төгрөгийг төлсөн тохиолдолд гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 80-81, 11-р хх-н 205-206/, эд зүйлийн үнэлгээ нийт 5,020,000 төгрөг /2-р хх-н 77/ зэрэг баримтуудаар,

8. 2017 оны 8 дугаар сарын 20-25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан өлгийн 16-215 тоотод оршин сух иргэн Д.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын 3 ширхэг мөнгөн аяга, нөүтбүүк, ДВД тоглуулагч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 676.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хулгай хийхээр явж байгаад Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэр Алтан Өлгийн гудамжинд явж байгаад 16-215 тоотод байрлах байшингийн цонхыг түлхэн явж ороод дунд гарын мөнгөн аяга.бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, нөүтбүүк, ДВД тоглуулагч зэргийг авч гарахдаа хананд өлгөөтэй байсан жаазыг нь унагаад хагалчихсан юм. Тэгээд гарч яваад Нарануутл захын гадаа очоод мөнгөн аягыг нь мөнгөн аяга авдаг хүнд зарсан. Хэдээр зарснаа санахгүй байна. Ямар хүнд зарснаа ч мэдэхгүй байна. ДВД тоглуулагчийг нь том овортой болохоор нь хаясан. Нөүтбүүкийг нь явуулын нэг залууд 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг 

Хохирогч Д.Бгийн “...Би 2017 оны 8 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд манайхан гэр бүлээрээ Өмнөговь аймаг руу явсан. Тэгээд гэртээ 5 хоногийн дараа ирэхэд цонх онгорхой гэр доторх эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. Тэгэхээр нь манай хүүхэд ирж цэцэг услаад гэрийг маань эргэж тойроод явдаг байсан болохоор нь охиноо цонх онгорхой орхичихож гэж бодсон. Тэгсэн чинь гэр доторх эд зүйлсээс мөнгөн аяга, нөүтбүүк, DVD тоглуулагч байхгүй мөн бэлэг дурсгалын жаазтай зурагнуудыг хагалж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 111, 11-р хх-н 201/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-н 101/, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /2-р хх-н 105/ зэрэг баримтуудаар,

9. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-17-750 тоотод байрлах иргэн Б.Тамирын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын их гарын орчин цагийн 2 ширхэг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, эрт цагийн Халтан манан хөөрөг, Төмөрт барын нүдэн 2 ширхэг хөөрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 26.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БЗД-ийн 23-р хороо Баатархайрханы гудамжинд явж байгаад хашааны завсраар хартал цэнхэр дээвэртэй шар өнгийн байшин байхаар нь хашааны хаалгыг нь онгойлгож ороод зүүн талын ургаш харсан цонхыг түлхэж ороод мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг авсан. 4 ширхэг мөнгөн аягыг нь Урат цагаан дээр аваачаад явуулын хүнд 600.000 төгрөгөөр өгсөн. 3 ширхэг хөөргийг нь авч явж байгаад 6 дугаар бичил хорооллын нэр байхгүй буудалд орж амарсан бөгөөд 2 шинэ цагийн хөөргийг нь хогийн савруу шидчихсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 145/,

Хохирогч С.Бы “...2017 оны 9-р сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг 23-р хороо Улиастай 1 хэсэг 750 тоотод байрлах өвлийн сууцаа 07 цаг 30 минутын үед хүүхдүүд гарч яваад би хамгийн сүүлд 09 цагийн үед цоожлоод гарсан. Манай том хүү Тамир гэртээ 15 цаг өнгөрөөгөөд ирсэн чинь гэрийн бүх зүйл хэвийн мөртлөө гал тогооны өрөөний вакум цонхны салхивчаар хулгайч ороод том өрөөний стинкний хамгийн дээд талд нь байсан их гарын орчин цагийн мөнгөн аяга 2 ширхэг нэг ширхэг нь 1 ширхэг 400.000 төгрөгийн үнэтэй нийт 800.000 төгрөгөөр үнэлж байна. Нэг аяга нь хайрт эгч Ө.Баасанхүүгийн 90 насны ойд зориулан дурсгав гэсэн бичигтэй ёроол нь манай гэрт байгаа. Нөгөө аяга нь цулгуй ямар нэгэн бичиг байхгүй. Дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга. Ямар нэгэн бичиг содон шинж байхгүй цулгуй аяга. Нэг ширхэг 350.000 төгрөг 2013 онд Зоос гоёлоос худалдан авч байсан. Нийт 2 ширхэг нь 700.000 төгрөг. 4 ширхэг мөнгөн аяга худалдан авч байсан бичиг баримт байхгүй. Гэхдээ дандаа мөнгөний орц ихтэй аяга. Манай ааваас өвлөж 3 дахь үе дээрээ ирсэн эрт дээр үеийн халтар манан хөөрөг нэвт харагддаг. Хүрэн Ч толгойтой нэрийг нь мэдэхгүй байна. Нуух нь шармал өнгийн монетан, халбага нь төмөр хэлбэр нь болих хийгдсэн угаар нь шар өнгийн утсаар ороосон байгаа. Эртний эдлэлийн үнэлгээнд бүртгүүлээгүй. Энэ хөөргөө 15.000.000 сая төгрөгөөр үнэлж байна. Мөн манай том хүү Тамирын “Төмөрт барын нүд” гэдэг нэртэй хөөрөг. Тамир өөрөө энхийг сахиулах ажиллагаанд Афганистан-д явж ирэхдээ чулууг нь авчираад хийлгэсэн. Толгой нь алтан нуухтай, мөнгөн халбагатай, алтан хажтай энэ хөөргөө 7 сая төгрөгөөр үнэлж байна. Нөгөө хөөрөг нь яг ижил чулуугаар буюу Төмөрт барын нүд чулуугаар хийсэн. Хэмжээ нь жижиг алтан нуухтай мөнгөн хажтай, мөнгөн халбагатай толгойн өөрөөсөө чулуугаар цүдгэр хийцтэй үүнийг 5 сая төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 134, 11-р хх-н 197/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-н 125/ зэрэг баримтуудаар

10.  2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 9-164 тоотод байрлах иргэн Б.Шын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох Самсунг маркийн 51 ин хэмжээтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 931.140 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 9-164 тоот хашаанд байсан 2 том цонхтой 1 давхар байшингийн вакум цонхыг түлхэн орж 51 инчийн зурагтыг хулгайлан авсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Мбадамын “...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манай байшингийн зүүн урд талын вакум цонхыг түлхэн хулгайч орж дотроос нь хар өнгийн, 51 инчийн, Самсунг маркийн лед зурагтыг хулгайлан авч явсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 227, 11-р хх-н 221/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/554 дугаартай дүгнэлт, мэдүүлгийг газар нь шалагсан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-н 206/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-н 231/ зэрэг баримтуудаар,

11. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 10-243 тоотод оршин суух иргэн Ц.Сцээцгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 80 гр мөнгөний өөдөөс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 408.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хулгайн гэмт хэрэг үйлдэхээр Яармагийн гудамжуудаар явсан. Дараа нь зүүн тийш явж Жаргалантын гудамжуудаар явсан. Тэгээд Жаргалантын 10 дугаар гудамжинд 243 гэсэн дугаартай ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны гадна очсон. Тэгээд эзэнгүй байхаар нь хашааны жижиг хаалгыг нь онгойлгон орсон. Хашаанд улаан тоосгон байшин байсан. Уг байшингийн вакум цонхыг отвёркаараа хөшиж онгойлгон дотогш орж дотроос нь 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөний цуглуулга хулгайн авч цонхоороо буцаж гарсан...” гэх хмэдүүлэг, /3-р хх-н 47/,

Хохирогч Ц.Сийн “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 08-12 цагийн хооронд манай байшингийн том өрөөний 2 цонхны салхивчийг хөшиж хулгайж орж эд зүйлсийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /3р хх-н 30/, мэдүүлгийг газар шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-н 206/, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-н 40/ зэрэг баримтуудаар,

12. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 13-151а тоотод оршин суух иргэн Э.Гын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетан хос ээмэг, 1 ширхэг монетон бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусааравсны улмаас 436.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Яармагийн эцсийн буудал дээр автобуснаас буугаад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн гудамжруу алхсан. Тэгээд 13 дугаар гудамжинд очоод улбар шар өнгийн том, ногоон өнгийн жижиг төмөр хаалгатай хашаатай айлын гадна очсон. Хашааны хаалга нь хаалттай байсан учраас би завсраар нь харахад хүн харагдахгүй, эзэнгүй байсан. Жижиг ногоон өнгийн хаалганд нь уяа байхаар нь татахад хаалга онгойсон. Хаалгаар ороход хашаанд 1 давхар мансарттай цайвар өнгийн байшин байсан. Байшингийн баруун хойд талын вакум цонхыг хөшин дотогш орж дунд гарын мөнгөн аяга 2, бага гарын мөнгөн аяга 1, монетон ээмэг 1 хос, 1 ширхэг монетан бөгж зэргийг хулгайлан аваад буцаад цонхоороо гарсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 86/,

Хохирогч Э.Гын “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 07:40 цагийн үед 3-лаа гэрээсээ ажил цэцэрлэгтээ явахаар гарсан. Орой 17:40 цагийн үед эхнэр хүүхэ хоёр түрүүлж ирэхэд цонх онгорхой гэрт хулгай орчихсон мөнгөн аяганууд, ээмэг, бөгж алагдсан байна гэж хэлэхээр нь би шууд өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн. Гэрээс 7-н хэмжээтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 6-н хэмжээтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 4-н хэмжээтэй бага гарын аяга 1 ширхэг алдагдсан. Мөн манай эхнэрийн монетан ээмэг 1 хос, монетон бөгж 2 ширхэг, хуримын монетан бөгж 1 ширхэг алдагдсан байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 66/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05/626 тоот дүгнэлт, /3-р хх-н 79/, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-н 75/ зэрэг баримтуудаар,

13. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 2-78 тоотод оршин суух иргэн Н.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын Леново маркийн нөүтбүүк, дунд гарын мөнгө аяга зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд би Нисэхийн гудамжуудаар эзэнгүй айл байвал хулгай хийхээр явж байгаад Буянт- Ухаагийн 2 дугаар гудамжинд 78 тоот улаан өнгийн төмөр хаалгатай хашааны гадна очсон. Очиход хашааны хаалга цоожтой, завсраар нь харахад хүн харагдахгүй эзэнгүй байдалтай байсан. Би хашааг давж дотогш орсон. Хашаанд 1 давхар улаан тоосгон байшин байсан. Байшингийн баруун урд талын цонхны салхивчийг отвёркаараа хөшиж дотогш орсон. Дотроос нь 1 ширхэг Ленова марзийн нөүтбүүк, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайлан авч цонхоороо буцаж гарсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 122/,

Хохирогч Н.Бгийн “...жижиг өрөөнд байсан Ленова маркийн нөүтбүүк, мөн гал тогооны өрөөний шүүгээнд байсан дунд гарын мөнгөн аяга алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 106/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р- хх-н 206/, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-н 115/ зэрэг баримтуудаар,

14. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 18-649 тоотод оршин суух иргэн Д.Эгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын 2 ширхэг дунд гарын, 1 ширхэг бага гарын мөнгө аяга зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Яармагийн гудамжуудаар эзэнгүй айл байвал хулгай хийхээр явж байгаад Сонсголонгийн 18 дугаар гудамжинд 649 гэсэн дугаартай айлд орж эд зүйлсийг нь хулгайлан авсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 160/

Хохирогч Ц.О-ийн “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өглөө нөхөр хүү бид гурав гэрээсээ 07 цаг 30 минутаас 08 цаг 35 минутын орчимд ажил сургуульд явахаар гарсан. Тэгээд орой би 18 цаг 10 минутын орчимд гэртээ ирэхэд хашааны хаалга болон байшингийн хаалга хэвийн эвдрэл гэмтэлгүй байсан. Би байшингийн хаалгыг өөрийн түлхүүрээр онгойлгон ортол гэр доторх эд зүйлсийг эмх цэгцгүй болгож хулгайч орсон байдалтай байсан. Хаалга цоожтой байсан учраас би хаагуур хулгайч орсон юм бол гэж бодоод өрөөнүүдээр явахад байшингийн баруун хойд талын жижиг өрөөний цонхыг хөшиж түлхээд хулгайч орж гарсан байсан. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд том өрөөний зурагтын тавиурын зүүн талын шүүгээн дотроос 2 ширхэг шинэ цагийн, дунд гарын мөнгөн аяга алдагдсан. Мөн Бурханы урд талд байсан 1 ширхэг шинэ цагийн тахилгын мөнгөн аяга алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 142, 11-р хх-н 215-216/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/638 тоот дүгнэлт /3-р хх-н 153/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-н 206/, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-н 149/ зэрэг баримтуудаар,

15. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 5-127 тоотод оршин суух иргэн З.Отгоны хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халивыг хэрэглэж, бусдын 8 ширхэг эвдэрхий гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 194.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хулгай хийхээр Яармагийн гудамжаар явж байгаад 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 5 дугаар гудамжинд байрлах 127 тоот цэнхэр өнгийн дэлгэгддэг хаалгатай айлын хашааны түгжээг мулталж улаан тоосгон 1 давхар байшингийн баруун талын вакум цонхыг отвёркоор хөшиж онгойлгон орж 1 ширхэг мөнгөн аяга болон гар утаснуудыг хулгайлан авсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 187/,

Хохирогч З.Отгоны “...Би Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалант 5-127 тоотод эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. ...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үзэхэд шинэ цагийн, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 7-8 тооны эдвэрхий гар утаснууд алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 178-179, 11-р хх-н 217-218/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-н 206/, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-н 185/ зэрэг баримтуудаар,

 16. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 18-648 тоотод оршин суух иргэн Д.Зын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хавилыг хэрэглэж, иргэн Л.Дгийн бага гарын 1, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, монетон ээмэг,  бөгж, зүүлтний хослол /388.000/, иргэн Д.Зын дунд гарын 1, их гарын 1 ширхэг мөнгөн аяга, хуримын монетон бөгж /433.000/ зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 821.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Хан- Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн дэнжээр хулгай хийхээр явж байгаад Дэнжийн гудамжуудаар явсан. Тэгээд Сонсголонгийн 18 дугаар гудамжны 648 тоот хаягтай цэнхэр өнгийн төмөр хаалгатай модон хашаатай айлын хашааны хаалгыг нь татаж онгойлгодог түгжээг нь татаж онгойлгоод дотогш орсон. Хашаанд 1 давхар цэнхэр өнгийн модон байшин байсан. Тэр байшингийн баруун талын том цонхных нь дээд талын салхивчийг авч явсан автёркаараа хөшиж онгойлгосон. Хөших үедээ отвёркоо хугалчихсан. Тэгээд тэр цонхоор байшинруу нэвтрэн ороод уг хугархай отвёркоо тэр байшинд үлдээсэн. Тэр байшингийн миний орсон цонх жижиг жижиг өрөөний цонх байсан. Өрөөний хаалга хаалттай байсан. Би тэр өрөөнөөс цагаан жижиг шүүгээн дотор байсан том жижиг нийлсэн 3 ширхэг мөнгөн аягыг авч гарсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 235/,

Хохирогч Л.Дгийн “...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хөдөө Орхон аймагт хүүхдийн үсний найранд явсан тэгээд Орхон аймагт байхад манай хүү З миний гар утасруу залгаад ээж таны шүтээний өрөөнд хулгайч орсон байна гэж хэлсэн тэгээд цагдаад дуудлага өгөөд тэмдэглэлүүл гээд би 10 дугаар сарын 15-ны орой гэрт ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд дунд гарын мөнгө аяга 2 ширхэг, бага гарын мөнгө аяга 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, хүзүүний гинжний хослол алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 214-215/ зэрэг баримтуудаар,

Хохирогч Д.Зын “...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон 18-648 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. ...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ...эд зүйлсийг бүртгэж үзэхэд манай том өрөөний зурагтын тавиурын зүүн талын шүүгээн дотроос шинэ цагийн Их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, миний хуримын монетон бөгж 1 ширхэг зэрэг зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 217-218/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-н 206/, эд зүйлийн үнэлгээ, 3/-р хх-н 230, 235/,

17. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6 дугаар гудамж 230 тоотод оршин суух иргэн Р.Мын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох Фунай маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 463.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...Би бас 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 6-230 тоотод байрлах “Зарна” гэсэн бичигтэй хашааны хаалгаар орж палкан байшингийн цонхыг хөшиж ороод 40 инчийн Пунай маркийн зурагтыг хулгайлж аваад цонхоор нь гараад Нарантуул зах дээр аваачаад явуулын хүнд зарсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 59/,

хохирогч Р.Мөнзулын “...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө 07 цагт би ажилдаа явсан гэрт нөхөр Б.Энхбат үлдсэн. Нөхөр маань 08 цагт гэрээ түгжин ажилдаа явсан гэсэн. Би орой  ажлаа таран 20 цаг 10 минутанд гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой байхаар нь гайхаад гэртээ орж ирэн нөхөр лүүгээ залгаж цонх онгорхой явсан юм уу гэхэд нөхөр маань хаалга үүдээ түгжиж цонхнуудаа хаагаад явсан гэсэн. Жижиг өрөөнд ортол 40 инчийн Фунай маркийн зурагт маань байхгүй байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 77-78, 11-р хх-н 232-233/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4663 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ /4-р хх-н 81/ зэрэг баримтуудаар,

18. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25-9-260 тоотод оршин суух иргэн Г.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох Скай ворд маркийн 55 инчийн хэмжээтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.300.0000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 23-р хороо Зүүн Ард Аюушийн гудамжинд явж байгаад 260 тоотод байрлах ногоон өнгийн хашааны хаалга цоожтой байхаар нь атвёркаар хөшиж ороод байшингийн цонхоор чүү арай багтаж ороод 5 инчийн зурагтыг нь хулгайл үүдэнд байсан сүхээр хаалгыг нь хөшиж онгойлгоод Бичил хороололд байрлах Силвер ломбарданд 350.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 158/,

Хохирогч Г.О-ийн “...Би Баянгол дүүргийн 23-р хороо ЗААН 25-9-206 тоотод гэр бүлээрээ нүүж ирээд 7 хонож байна. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өглөө ажилдаа нөхөр бид 2 08:30 цагт явсан. Тэгээд оройн 21:30 цагт манай эгч над руу залгаад танай 3 хүүхдийг хүргэж иртэл танай хашааны хаалга онгорхой байна гэхээр нь ирэхэд гэрийн цонхны порчик онгорхой, гадаах хаалганы цүүг эвдэн орж дотроос нь “sky worth” маркийн 55 инчийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 133-134, 11-р хх-н 211-212/,

Гэрч Э.Д-гийн “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр УШ91022516 дугаарын регистртэй Үржинсүрэнгийн Даваасүрэн гэдэг үн өөрийн бичиг баримтаар Sky worth 55 инчийн зурагтыг 350.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /11-р хх-н 211/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /4-р хх-н 145/, эд зүйлийн үнэлгээ /4-р хх-н 151/ зэрэг баримтуудаар ,

19. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 25 дугаар гудамжны 8 тоотод оршин суух иргэн А.Дгийн хүн байнгаамьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 16 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоногтой бүс, мөнгөн халбага зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 25 дугаар гудамжинд хулгай хийхээр явж байгаад саарал өнгийн төмөр хаалгатай хашааруу ороод улаан тоосгон байшингийн урд талын цонхоор явж ороод бэлэн 10.000 төгрөг, 15 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бус авч гараад компьютер ланд төв орж Т гэх залууд 900.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 221/,

Хохирогч А.Дгийн “...Мөнгөн тоногтой бүсийг 2006 онд 350.000 төгрөгөөр Нарантуул зах дээрээс худалдан авч байсан одоо 350.000 төгрөгөөр үнэлж байна. 3 ширхэг бага гарын мөнгөн аягыг 2004 онд эхнэртэйгээ хурим хийж байхад ах дүү нар маань бэлэглэж байсан. Тухайн бага гарын мөнгөн аягыг тус бүрт нь 70.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн 13 ширхэг дунд гарын мөнгөн аягыг 2004 онд эхнэртэйгээ хурим хийж байхад ах дүү нар маань бэлэглэж байсан. Тухайн бага гарын мөнгөн аягыг тус бүрт нь 180,000 төгрөгөөр үнэлж байна. Бага гарын мөнгөн аяганы нэгнийх нь бөөрөн дээр Н.Намхайгаас дурсгав гэсэн бичигтэй байсан. Нөгөө хоёр бага гарын мөнгөн аяган дээр Эмээ долгоржаваас дурсгав гэсэн бичигтэй байсан, дунд гарын мөнгөн аяганы хоёр дээр нь Рагчаагийн гэр бүлээс дурсгав гэсэн бичигтэй, мөн нэг дунд гарын аяган дээр ах Аюурзана нь дүү Аюунзанад дурсгав гэсэн бичигтэй, хоёр дунд гарын мөнгөн аяган дээр Энхсайхан, Баяраа, Баясгалан, Д-, Хасарваань нараас дурсгав гэсэн бичигтэй, үлдсэн 8 аяга нь ямар нэгэн бичиг байхгүй. Мөн бэлэн 10,000 төгрөг алдагдсан байсан. Мөн мөнгөн амны жижиг халбага байсан тэр маань алга болсон байсан. Түүнийг 100,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /4-р хх-н 199, 11-р хх-н 219-220/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /4-р хх-н 223/, эд зүйлийн үнэлгээ /4-р хх-н 204/ зэрэг баримтуудаар,

20. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 3-9 тоотод оршин суух иргэн З.Бийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох хатан сүйх хээтэй монетон бөгж, унждаг монетон ээмэг, мөнгөн гинжтэй кулон, мөнгөн бугуйвч, Сваровский шигтгээтэй бөгж, ЛЖ маркийн гар утас, цүнх, чигчий хурууны монетон бөгж, мушгирсан хэлбэртэй монетон гинж, бөөрөнхий хээтэй мөнгөн бөгж, ээмэг, 5 хошуу кулон, эмэгтэй хүний хатан сүйх хээтэй бөгж, шигтгээ нь унасан мөнгөн бөгж, яст мэлхий хэлбэртэй мөнгөн ээмэг, никль бугуйн цаг, дөрвөлжин шигтгээтэй бөгж, ээмэг, кулон, батерейгүй Нокиа маркийн гар утас, дотор нь сим зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдбр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны гудамжинд явж байгаад төмөр хаалгатай хашаагаар ороод улаан тоосгон байшинруу ороод монетан бөгж, монетан ээмэг, мөнгөн гинж унжуургатайгаа, мөнгөн бугуйвч, сваровский бөгж, ЭЛЖИ маркийн гар утас, цүнх, зэрэг эд зүйл хулгайлсан...” гэх мэдүүлэг //-р хх-н 20/,

Хохирогч З.Бийн “...“...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ... 2 ширхэг гар утас, ээмэг, бөгж, цагтай 2 хайрцаг, цүнх зэрэг алдагдсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 236-238, 11-р хх-н 213-214/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4508 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ /4-р хх-н 244/ зэрэг баримтуудаар,

21. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянцагааны 3-14 тотод оршин суух иргэн Б.Тцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 14 инчийн Делл маркийн нөүтбүүк, дунд гарын 1 ширхэг болон бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, Хаш хөөрөг, 19 инчийн зурагт, цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, авсны улмаас 860.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...Баянцагааны 3- 14 тоотод байрлах цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашааны гүйдэг хаалгыг нь түлхэж онгойлгож ороод цэнхэр өнгийн төмөр дээвэртэй байшингийн цонхыг нь түлхэж ороод 2 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, цүнх, нөтбүүк зэрэг эд зүйл аваад гарч уг хашаан дотор байх жижиг цагаан байшингаас 14 инчийн компьютер, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, 2 ширхэг хөөрөг зэргийг аваад компьютер ланд төв ороод Тд зарсан...” гэх мэдүүлэг /5-р хх-н 60х/,

Хохирогч Б.Тцэцэгийн “...“...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ... 2 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, цүнх, нөтебүүк зэрэг эд зүйл нь алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-н 33-34, 11-р хх-н 223-224/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /5-р хх-н 14/, эд зүйлийн үнэлгээ /5-р хх-н 44/ зэрэг баримтуудаар,

22. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 2-1 тоотод оршин суух иргэн А.Хгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болон 50 инчийн ЛЖ маркийн зурагт, Айсер маркийн компьютер, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, цүнх, ор хөнжлийн даавуу зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.469.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баян цагааны гудамжинд явж байгаад блокон хашаатай айлын хашааны хаалгыг онгойлгож ороод ногоон дээвэртэй тоосгон байшингийн урд талын цонхыг атвёркаар хөшиж онгойлгоод дотогш орж 50 инчийн зурагт, суурин компьютер, 4 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг аваад цүхнэд зармыг нь хийгээд ор хөнжпийн даавуунд зурагтаа боогоод гарч явсан. Тэгээд такси аваад Т гэх залуу дээр очоод компьютер, цүнх зэргийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /5-р хх-н 104/,

Хохирогч А.Хгийн “...“...2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ...манай байшингийн хаалганы цоожийг эвдээд орж том өрөөнд тавиур дээр байсан 50 инчийн 2015 онд 1.749.999 төгрөгөөр авч байсан хар өнгийн ЛЖ маркийн хэвийн ажиллагаатай Плазма зурагт, үүдний өрөөнд ширээн дээр байсан 2012 онд 1,5 сая төгрөгөөр авч байсан хар өнгийн Эйсэр маркийн бүрэн компьютер мөн том өрөөнд сервантан дотор байсан 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэгэн дээр нь Зандангийн Лд, үйлдвэрчний эвлэлийн залуу шилдэг ажилтанд дурсгав. 2 дахь аяган дээр зээ хүү Хангарьдадаа эмээ өвөөгөөс нь дурсгав гэсэн бичигтэй эд зүйлс алдагдсан байна...” гэх мэдүүлэг /5-р хх-н 76-77, 11-р хх-н 234-235/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /5-р хх-н 14/, эд зүйлийн үнэлгээ /5-р хх-н 84/ зэрэг баримтуудаар,

23. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 34-2 тоотод оршин суух иргэн О.Огийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 46 орчим инч хэмжээтэй Самсунг маркийн зурагт, Самсунг маркийн 2 сим ордог гар утас, гууин бурхан, бор өнгийн хэтэвч, Виза карт, жижиг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 484.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын сүүлээр хоног өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. СХД-ийн Ханын материалын тэрүүгээр явж байгаад баруун тийшээ гэр хороололруу гарч нэг айлын хашааруу ортол саарал өнгийн дээвэртэй тоосгон байшин байсан. Би цонхыг нь атвёркаар хөшиж ороод том өрөөнд нь байсан зурагтыг нь аваад тавиур дээр байсан гуулин бурхан, мөнгөн аяга зэргийг нь нэмж аваад гараад такси авч компьютер ланд ороод Тд зарах гэтэл би авахгүй чи ямар ч юм авчирч байгаа юм билээ гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад явж байгаад хувь хүнд 300.000 төгрөгөөр зарсан. ..” гэх мэдүүлэг /5-р хх-н 148/,

хохирогч О.Огийн “...Манай гэрээс Самсунг брэндийн шаргал өнгийн хүрээтэй, ар тал нь цагаан өнгөтэй, Хятад фсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн ЛСД зурагт байсан, яг хэдэн инчийнх байсныг нь мэдэхгүй байна 46 хавьцаа л байх, Манчир нэртэй шаргал өнгийн 10 орчим см өндөртэй суугаа хэлбэртэй гуулин бурхан байсан, мөн жижигхэн мөнгөн аяга байсан, яг хэдийн аяга хэдгийг нь мэдэхгүй, манайх цайны дээж тавьдаг байсан юм. Самсунг брэндийн 2 сим уншдаг товчлууртай гар утас, манай нөхрийн бор өнгийн түрийвч алга болсон байсан, дотор нь 5.000 төгрөг, эмнэлэгийн цахим виза карт байсан юм. 3урагтыг 2016 онд Хар хорин захаас 540.000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ, Гуулин бурханыг 2017 оны 03 дугаар сард Гандангаас 80.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо 80.000 төгрөгөөр үнэлнэ, жижиг мөнгөн аягыг 2014 онд 60.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо 60.000 төгрөгөөр үнэлж байна, Затзипд нэртэй 2 симтэй хар өнгийн гар утсыг 2017 онд Хар хорин захаас 60.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо 50.000 төгрөгөөр үнэлнэ, бор өнгийн түрийвч 20.000 төгрөг, Виза картаа 3000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэх мэдүүлэг /5-р хх-н 123-124, 11-р хх-н 236-237/, эд зүйлийн үнэлгээ /5-р хх-н 148/ зэрэг баримтуудаар,

24. 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 2-14 тоотод оршин суух иргэн Г.Жы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 42 инч хэмжээтэй Самсунг маркийн зурагт, 2 ширхэг дэлгэц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр СХД-ийн 8 дугаар хороо Зүүн баян цагааны 2-14 тоотод байрлах хашааны арын хаалгаар нь орж улаан тоосгон байшингийн урд талын цонхыг атвёркаар хөшиж ороод том өрөөнд байсан самсунг маркийн зурагт, 2 ширхэг компьютерийн дэлгэц зэрэг эд зүйлсийг аваад Т гэх залууд 300.000 төгрөгөөр өгсөн...” гэх мэдүүлэг /5-р хх-н 189/,

Хохирогч Г.Жы “...2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчим гэрийнхээ хаалга, цонхоо түгжээд явсан ба түүнээс хойш гэртээ ирээгүй байж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 18:30 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонхыг онгойлгож ороод том өрөөнд байсан 42 инчийн Самсунг маркийн хар өнгийн Лед зурагт, жижиг өрөөнд байсан компьютерийн дэлгэц 2 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байна...” гэх мэдүүлэг /5-р хх-н 161-162, 11-р хх-н 242-243/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4766 тоот дүгнэлт /5-р хх-н 167/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /5-р хх-н 14/, эд зүйлийн үнэлгээ /5-р хх-н 175/ зэрэг баримтуудаар,

25. 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32-43 тоотод оршин суух иргэн Б.Бийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч иргэн Б.Бийн эзэмшлийн 42 инч хэмжээтэй Скай ворд маркийн дурагт, Делл маркийн 14 инчийн дэлгэц, иргэн Ч.Аын 32 инчийн Шарп маркийн зурагт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас нийт 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар- хороо Баянхошууны 43 тоотод байрлах цэнхэр хаалгатай хашааруу орж дотор нь байсан монгол гэрийн хаалгыг нь хажуу талынх нь төмөр авдаг цэгээс хаалга хөших төмөр олж аваад эргэж очоод гэрийн хаалгыг нь хөшиж онгойлгоод 32 инчийн шарф маркийн зурагт аваад гараад хашаан дотор нь байсан байшингийн цонхыг нь хөшиж ороод Скай ворт маркийн зурагт, Делл маркийн компьютерийн дэлгэц зэргийг аваад цонхоор нь гараад хашааны арын хэсэгт нь эд зүйлсээ тавьчихаад явж такси авчираад компьютер ланд төв орж Т гэх залууд 450.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 89/

хохирогч Б.Бийн “...2017 оны 8 дугаар сарын 10-нд 17 цагт байшингаа цоожлоод ажилдаа явсан. Өнөөдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 12-ны 16-17 цагийн хооронд гэртээ ирэхэд байшингийн цонхоор хулгай ороод том өрөөнд байсан 42 инчийн Sky worth маркийн зураг, Делл маркийн 14 инч компьютерийн дэлгэц тус тус алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-н 207-208/,

хохирогч Ч.Аын “...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 09 цагийн орчимд эхнэр хүүхдүүдийн хамт ажилдаа явсан. Тэгээд орой 18 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай ороод 32 инчийн Sharp маркийн ЛСД хар өнгийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг 5-р хх-н 212-213/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4361 тоот дүгнэлт, мэдүүлгийг газар нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /6-р хх-н 28/, эд зүйлийн үнэлгээ /6-р хх-н 42/ зэрэг баримтуудаар,

26. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Монлаагийн 3-5 тоотод оршин суух иргэн Б.Уын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын 4 ширхэг мөнгөн аяга, Айфоне 4 маркийн гар утас, Нокиа маркийн гар утас, арьсан хэтэвч, бэлэн 3.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 988.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт Мон лааны гудамжинд явж байгаад цайвар өнгийн хаалгатай хашааруу явж ороход монгол гэр, байшин 2 харагдаж байсан. Би эхэлж байшингийн урд талын цонхыг атвёркаар хөшиж ороод стенкний хажуу талын шургуулганд байсан 4 ширхэг мөнгөн аягыг авсан. Тэгээд цонхоороо гараад хажууд нь байсан монгол гэрийн хаалганы цоожийг атвёркаар хөшиж онгойлгоод I Рhоnе 4 маркийн гар утас, нокиа маркийн гар утас, арьсан түрийвч, 3000 төгрөг зэрэг эд зүйлсийг авсан....” гэх мэдүүлэг /6-р хх-н 91х/,

Хохирогч Б.Уын “...Манай гэрээс их гарын мөнгөн аяга 2 ширхэг ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй 2017-оны 08 дугаар сарын 06-ны өдөр нөхөр бид хоёрыг хурим хийж байх үед манай ах дүү нар бэлэглэж байсан содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй 1 ширхэгийг 280.000 төгрөгөөр үнэлнэ нийтдээ 2 ширхэг нь 560.000 төгрөгөөр үнэлнэ. Дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг нэг аяганы хажуу хэсгээр Баясган У хоёртоо аз жаргал хүсье өвөө эмээгээс нь гэсэн бичигтэй багаа өөр содон шинж тэмдэг байхгүй мөн л хурим хийж байх үед ах дүү нар бэлэглэж байсан. 1 ширхэгийг нь 160.000 төгрөгөөр үнэлнэ нийтдээ 2 ширхэг нь 320.000 төгөрөөр үнэлж байна. Манай хашаан дотор байрлах хадам аавын гэрээс хадам дүүгийн нокиа маркийн гар утас, Айфоне 4 маркийн гар утас тус тус 1 ширхэг, эрэгтэй хүний түрийвч дотроо 3.000 төгрөгтэй зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 59-60/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /6-р хх-н 84х/, эд зүйлийн үнэлгээ /6-р хх-н 76/ зэрэг баримтуудаар,

27. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 1-13 тоотод оршин суух иргэн Ө.Цацал-Эрдэний хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох ЛЖ маркийн 43 инч хэмжээтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарны 12-ны өдөр СХД-ийн 7-р хороо Мон лааны гудамжинд явж байгаад цэнхэр өнгийн хаалгатай хашаа байхаар нь харж байгаад хүнгүй болохоор нь явж ороод тоосгон байшингийн урд цонхыг нь атвёркаар онгойлгож ороод том өрөөнөөс нь 42 инчийн зурагтыг аваад цонхоор нь гараад хашааны хажууд тальж байгаад такси авч ирээд хулгайлсан эд зүйлээ авч яваад Т дээр очоод хугацаан нь дууссан эд зүйл гэж хэлээд 250.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 134х/,

Хохирогч Ө.Цацал-Эрдэний “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ байж байгаад 14 цагийн орчимд гэрээсээ гарсан. 100 айл орж аав ээж дээрээ байж байгаад орой аав ээжийн хамтаар гэртээ 22 цагийн орчимд ирэхэд гэрийн урд талын том өрөөний цонх онгорхой байхаар нь гайхаад гэртээ яваад ортол том өрөөнд зурагтын тавиур дээр байсан манай зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 106-107/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6277 тоот дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /6-р хх-н 128/, эд зүйлийн үнэлгээ /6-р хх-н 112/ зэрэг баримтуудаар

28.  2017 оны 8 дугаар сарын 17-20-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаагийн 6-7 тоотод оршин суух иргэн А.Мын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох Тошиба маркийн нөүтбүүк, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, Канион маркийн зургийн аппарат хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...Мон-Лаагийн гудам дундя вж байгаад нэг айлын хашаагаар давж ороод байшингийн цонхыг нь түлхэн орж гал зуухны өрөөний шүүгээний нүдэнд байсан 2 ширхэг мөнгөн аягыг аваад жижиг өрөөн дь байсан саарал өнгийн судалтай нөүтбүүк, канон маркийн зургийн аппарат зэргийг аваад орсон цонхоороо буцаж гарсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 168х/,

Хохирогч А.Мын “...2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байшиндаа ороод үзтэл манай байшингаас тошиба маркийн i3 маркийн мөнгөлөг саарал өнгийн судалтай нөүтбүүк, дунд гарын хоёр ширхэг мөнгөн аяга, канион маркийн хөх өнгийн зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 145-146/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /6-р хх-н 160/, эд зүйлийн үнэлгээ /6-р хх-н 151х/ зэрэг баримтуудаар

29. 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 12 дугаар гудамж, 15 тоотод байрлах иргэн Д.Шын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 42 инчийн лед зурагт, шүрэн толгойтой гуулин халбагатай хөөрөг, хос монетон бөгж, хос мөнгөн бөгж, мөнгөн хос ээмэг, сувдан зүүлт, 7 ширхэг мөнгөн бөгж, зэрэг эд хөрөнгийг хүч хэлэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.005.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын 20-оор байх Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Мон лааны гудамжинд явж байгаад гүйдэг төмөр хаалгатай блокон хашааруу явж ороод улаан тоосгон байшингийн урд талын цонхыг атвёркаар хөшиж онгойлгоод дотогш орж стенк нь дээр байсан зурагт, хөөрөг, хос монетан бөгж, хос мөнгөн бөгж, хос мөнгөн ээмэг, сувдан зүүлт хэдэн ширхэг мөнгөн бөгж зэргийг аваад Т дээр очоод найзынх нь ломбардны эд зүйл байгаа юм гэж хэлээд зурагтыг 90.000 төгрөгөөр зарсан. Хөөргийг нь архи ууж явж байгаад гээчихсэн, бусад зүйлсийг нь Урт цагаан дээр очоод замын хүмүүст зарчихсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 210/,

Хохирогч Д.Шын “...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 07:20 цаг гэж гэрээсээ гарсан ажил руугаа явсан. Манай хашаанд хадам ах З эхнэр болох Н-гийн хамтаар гэртээ үлдсэн. Тэгээд би оройны 23 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. Тэгээд гал тогооны гэрлээ асаасан чинь үүдэнд гутал жижиг эд зүйлс гаргаад тараагаад хаясан байсан том өрөөнд байсан 42 инчийн сони маркийн зурагт байхгүй байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 231-233, 7-р хх-н 3-4/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /6-р хх-н 203/, эд зүйлийн үнэлгээ /6-р хх-н 195/ зэрэг баримтуудаар,

30. 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 24-7 тоотод оршин суух иргэн Б.ЧТгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын компьютер, хар хөх өнгийн чирдэг цүнх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 222.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын эхээр СХД-ийн 23-р хорооны Хангайн гудамжаар явж байгаад 47 тоот дугаартай хашааны гадаа очоод хаалгыг нь нүдхэд эзэнгүй байхаар нь хашааны хаалгаар нь ороод цонхыг нь түлхэж ороод суурин компьютер, чемодан зэргийг аваад буцаж цонхоор нь гараад явуулын хүнд зарсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 249/,

Хохирогч Б.ЧТгийн “...би Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 24-7 тоотод 7-8 жил амьдарч байна. 2017 оны 8 дугаар сарын 02-ны 09 цагийн үед ажилдаа явахаар гэрээсээ гарсан бөгөөд гэрт Т үлдсэн. Манай хүү Т Баянхошуу руу 11 цагт явсан гэсэн. Тэгээд би ажлаа тараад 19:30 минутын үед гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод орсон чинь гэрийн маань хамаг эд зүйлийг эмх замбараагүй болгоод хаячихсан байсан. Тэгээд хулгай орсон байна гэж бодоод дуудлага өгсөн. Манай гэрээс том өрөөнд авдар дээр байсан хар өнгийн нэр, марк тодорхойгүй суурийн компьютер, том өрөөний орны хөндийд байсан хар хөх өнгийн хуванцар чирдэг дугуйтай чемодан алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 231-233, 7-р хх-н 3-4/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /6-р хх-н 223/, эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 8/ зэрэг баримтуудаар,

31. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 9-233 тоотод оршин суух иргэн Т.Сын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын зөөврийн компьютер, пүүз зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2018 оны 8 дугаар сарын дундуур СХД-ийн 31-р хороо Дунд нарангийн гудамжинд явж байгаад 233 дугаартай хашааны хаалгыг нүдээд хүнгүй юм шиг болохоор нь хаалгаар нь явж ороод нөүтбүүк, 2 ширхэг мөнгөн аяга аваад гарахдаа үүдэнд байсан помбсайт фермийн пүүзийг аваад цонхоор нь гарсан. Пүүзийг нь өөрөө өмсөж нөтбүүк, мөнгөн аягыг нь авч яваад Тд зарсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 69/,

Хохирогч Т.Сын “...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн эхнэр Дуламын хамт 11 цагийн орчим гарч яваад 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн баруун тийш харсан цонхны порчикоор хулгайч ороод, Ассер маркийн Ая5 үзүүлэлттэй хар өнгийн зөөврийн компьютер, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 38-41/, эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 61/ зэрэг баримтуудаар,

32. 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 24-989 тоотод оршин суух иргэн М.Лгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын Делл маркийн компьютер, Адидас брендийн пүүз, мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017оны 8 дугаар сарын 07-ны өдөр БГД-ийн 21-р хороо горькийн гудамжинд явж байгаад 1 давхар улаан тоосгон байшингийн урд талын цонхыг нь хөшиж ороод унтлагын өрөөнд нь байсан Делл маркийн суурин компьютер, мөнгөн аяга, пүүз зэргийг нь аваад Нарантуул зах ороод мөнгөн аягаа зарсан. Компьютероо авч яваад компьютер ланд төв ороод зарсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 102х/,

Хохирогч М.Лгийн “...2017 оны 8 дугаар сарын 07-нд ... Гэрт орж ирэхэд ...унтлагын өрөөнд байсан Делл маркийн i3 маркийн суурийн компьютер, 7-н хэмжээтэй мөнгөн аяга, Адидас фирмийн оригинал пүүз алагдсан байсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 81-82/, эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 97/,

33. 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 2-34 тоотод оршин суух иргэн Д.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын Делл маркийн зөөврийн компьютер, зургийн аппарат, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын эхээр БГД-ийн 9-р хороо Горькийн гудамжинд явж байгаад шар өнгөтэй 1 давхар байшингийн зүүн талын цонхыг түлхэж ороод авдарнаас нь нөүтбүүк, зургийн аппарат, 40.000 төгрөг зэргийг аваад танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 129х/,

Хохирогч Д.Бгийн “...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлтэйгээ хөдөө яваад 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр үүрээр гэртээ ирсэн. Манай гэрийн унтлагын өрөөнд байсан авдрын цоожийг нь мултлаад дотор байсан эд зүйлсийг бүгдийг нь гаргасан байсан. Авдаран дотор байсан Делл маркийн Ай7 үзүүлэлттэй нөүтбүүк, цэнэглэгч, цүнхтэйгээ, канон брендийн зургийн аппарат, бэлэн 40.000 төгрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 109-110, 11-р хх-н 246/, эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 111/ зэрэг баримтуудаар,

34. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-506б тоотод оршин суух иргэн Б.Бын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын Самсунг брендийн 41 инчийн зурагт, нөүтбүүк, гагнуурын аппарат, компрессор зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...БГД-ийн 21-р хороо Горькийн гудамжинд 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр явж байгаад улаан тоосгон байшинтай айлын цонхоор орж самсунг маркийн зурагт, тошиба маркийн нөтбүүк, гагнуурын аппарат, будаг хийдэг компрессор, зурагтын хүлээн авагч зэргийг хулгайлж аваад Нарантуул зах ороод компрессорыг нь 80.000 төгрөгөөр, зурагтыг нь 350.000 төгрөгөөр, зарсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 162/,

Хохирогч Б.Бын “...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим охины хамт ирж ойр зуурын цэвэрлэгээ хийсэн. Орой 20 цагийн орчим манай хажуу талын айлын хүн над руу залгаад танай хашааны болон хаалганы цонх онгорхой байна гэхээр нь би эхнэрийн хамт гэртээ ирэхэд байшингийн хаалга болон цонх ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Гэрээс Самсунг брендийн 42 инчийн зурагт, Тошиба брендийн зөөврийн компьютер, Ирланд фирмийн цэнхэр өнгөтэй компьютер, саарал өнгөтэй MNBC-н хүлээн авагч зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 148, 11-р хх-н 247/, эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 155/,

35. 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-529 тоотод оршин суух иргэн Ч.Нийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын 32 инчийн зурагт, компьютерийн дэлгэц, хөөрөг, савхин куртик, мөнгөн ээмэг бөгж хослол зэрэг эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр БГД-ийн 21-р хороо Горькийн 18дугаар гудамжинд явж байгаад 529 гэсэн дугаартай хашааны гадаа очоод хүнгүй байхаар нь хашааруу нь ороод ногоон дээвэртэй тоосгон байшингийн цонхыг нь түлхэж дотогш орж 32 инчийн зурагт, компьютерийн дэлгэц, хөөрөг, савхин куртик, мөнгөн ээмэг, бөгжний хослол зэргийг аваад явуулын хүнд зарчихсан...” гэх мэдүүлэг /8-р хх-н 18/,

Хохирогч Ч.Нийн “...2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрээсээ 11 цагийн орчимд гараад орой 21:40 цагийн үед ирэхэд байшингийн цонх онгорхой байсан. Гэрт ороход том өрөөний тавиур дээр байрлуулсан 32 инчийн Панасоник маркийн нимгэн дэлгэцтэй зурагт, 17 инчийн суурийн компьютерийн дэлгэц, цайвар шаргалдуу жижигхэн хөөрөгг, савхин куртик, мөнгөн 1 хос ээмэг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 240-242/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4336 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 233/ зэрэг баримтуудаар

36. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3б хэсэг, Улиастайн 576 тоотод оршин суух иргэн Д.Бийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын Хайер маркийн 42 инчийн зурагт, мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 889.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр БЗД-ийн 23-р хороо Улиастайн гудамжаар хулгай хийхээр явж байгаад 576 гэсэн хаягтай хашааруу орж модон байшингийн вакум цонхыг түлхээд 42 инчийн зурагт, мөнгөн аяга, зэргийг хулгайлан авч гараад Амгалан захын ойролцоо явуулын хүнд 200.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /8-р хх-н 206х/

Хохирогч Д.Бийн “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүрэг 23-р хороо Улиастай 36-576 тоотод байрлах өвлийн сууцаа 09 цагийн үед цоожилоод ажилдаа явсан. Орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь гэрийн бүх зүйл хэвийн мөртлөө вакум цонхны салхивчаар хулгайч ороод 2016 оны 07 сарын 08 ны өдөр Шөнийн зах доороос 599.900 төгрөгөөр худалдан авч байсан. 42 инчийн лед “ Наier хар өнгийн зурагтыг мөн орчин цагийн дунд гарын цулгай мөнгө аяга 1 ш түүнийг 180.000 төгрөгөөр 2013 онд худалдан авч байсныг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /8-р хх-н 185-187, 11-р хх-н 248/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1597 тоот дүгнэлт /8-р хх-н 193/, эд зүйлийн үнэлгээ /8-р хх-н 208х/ зэрэг баримтуудаар,

37. 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Э толгойн 33-883а тоотод оршин суух иргэн Б.Бийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын Хайер маркийн 42 инч, Самсунг маркийн 32 инч хэмжээтэй зурагт зэрэг өд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын дундуур БЗД-ийн Этолгойн гудамжаар явж байгаад ногоон өнгийн төмөр хаалгатай хашаагаар явж ороод хүрэн өнгийн модон байшингийн түлхүүр нь хаалгандаа зоолттой байхаар нь явж ороод 2 ширхэг зурагт хулгайлаад такси аваад ломбард оруулаад үзтэл эвдэрхий байна гэхээр нь замын хүнд 2 зурагтаа 80.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /8-р хх-н 241х/,

Хохирогч Б.Бийн “...2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай Баянзүрх дүүрэг 17-р хороо Этолгой 33-883а тоотод байшингийн хаалгаар түлхүүр тааруулан хулгайч гэрт орж гэрээс том өрөөний хананд байсан 42 инчийн “Хайер” маркийн зурагтыг мөн “Самсунг” маркийн 32 инчийн лед зурагтыг хулгай хийгээд гарсан байсан...” гэх мэдүүлэг /8-р хх-н 226-227/, эд зүйлийн үнэлгээ /8-р хх-н 232х/ зэрэг баримтуудаар,

38. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсэг, Баатархайрханы 923 тоотод оршин суух иргэн Н.Бын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын Самсунг брендийн С3, С4 гар утас тус бүр 1 ширхэг, Скай мега маркийн гар утас 1 ширхэг, мөнгөн аяга, Леново брендийн нөүтбүүк зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.546.626 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын сүүлээр БЗД-ийн 23-р хороо Баатархайрханы гудамжинд явж байгаад ногоон дээвэртэй улаан тоосгон байшингийн цонхоор орж самсунг гар утас 2 ширхэг, Скай маркийн 1 ширхэг гар утас, 1 ширхэг мөнгөн аяга зэргийг хулгайлаад Тэди төв дээр очоод танихгүй хүнд зарсан. Хэдээр өгсөн талаараа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /9-р хх-н 24х/,

Хохирогч Н.Бын “...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг 23-р хорооны нутаг дэвсгэрт 2а хэсэг Баатархайрханы 923 тоотод манай өвлийн байшингийн вакум салхивчаар хулгай орж зөөврийн компьютер, мөнгөн дунд гарын аяга, 3 гар утас хулгайлсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 5-7/, эд зүйлийн үнэлгээ /9-р хх-н 27/ зэрэг баримтуудаар,

39. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хооо, Жанжин 23-464 тоотод оршин суух иргэн С.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох дунд гарын мөнгө аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 10 дугаар сарын эхээр БЗД-ийн Жанчин клуб гэдэг газарын ойролцоо явж байгаад улаан өнгийн тоосгон байшинруу орж 1 ширхэг мөнгөн аяга хулгайлаад урт цагаан дээр аваачаад зарах гээд чадаагүй. Тэгээд цагдаад баригдаад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /9-р хх-н 53х/,

Хохирогч С.Б-ын “...2017 оны 10 дугаар сарын 06-ны ...17 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь байшингийн цоожийг хөшиж онгойлгоод гэрт ороод шууд том өрөөний хойморт байсан дунд гарын мөнгөн аяыг хулгай хийгээд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 38-40/, эд зүйлийн үнэлгээ /9-р хх-н 55х/ зэрэг баримтуудаар,

40. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амины орон сууцны 6-158 тоотод оршин суух иргэн С.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай оронбайранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 40 шил архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын сүүлээр БЗД-иин 12-р хороо Амины орон сууцны гудамжаар явж байгаад 2 давхар улаан тоосгон байшингийн цонхыг түлхэн орж гал зууханд байсан 39 шил архийг авдартай нь аваад Улиастайн эцэсрүү таксигаар яваад зам дээр тавьж байгаа зарчихсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 76х/,

Хохирогч С.Т-ийн “...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө гэрээсээ 08 цаг өнгөрөөгөөд байшингаа цоожлоод гараад явсан. Тэгээд ажилтай байж байгаад 15 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь байшингийн цонхоор хулгайч ороод галын өрөөнд байсан Болор архи 30 ширхэг 1 ширхэг нь 23000 төгрөг нийт 690.000 төгрөг, Экс 0,75 гр 7 ширхэг 1 ширхэг нь 15000 төгрөг нийт 105.000 төгрөг, Соёмбо 0,75 гр 1 ширхэг нь 35.000 төгрөг, 2 ширхэг 0,75 гр Хар экс архи 1 ширхэг нь 20,000 төгрөг нийт 40.000 төгрөг бүгд нийт 870.000 төгрөгийн архийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 65-66, 11-р хх-н 249/, эд зүйлийн үнэлгээ /9-р хх-н 76/ зэрэг баримтуудаар,

41. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 4-23а тоотод оршин суух иргэн Д.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох Хисэнс маркийн 42 инчийн зурагт, Леново маркийн нөүтбүүк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 10 дугаар сарын эхээр БЗД-ийн 12-р хороо Амины орон сууцны гудамжаар хулгай хийх гээд явж байгаад улаан тоосгон байшингийн урд цонхыг нь юмаар хөшиж ороод цагаан өнгийн стенк нь дээр байсан 42 инчийн зурагт, буйдан дээр байсан леново нөтбүүк зэрэг эд зүйл хулгайлаад гарч яваад зарж чадаагүй онц хүндийн төлөөлөгч нарт баригдсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 104х/,

Хохирогч Д.М-гийн “...байшингийн вакум цонхны салхивчийг онгойлгоод гэрт хулгайч ороод том өрөөний буйдан дээр байсан зөөврийн Леново маркийн хар өнгийн компьютер 1.300.000 төгрөгийн үнэтэй мөн 2015 оны 4 сард 850.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан хар өнгийн Лед маркийн зурагт зэргийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 90-91/, эд зүйлийн үнэлгээ /9-р хх-н 160/,

42. 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 37-499 тоотод оршин суух иргэн Р.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 2 ширхэг мөнгөн аяга, Панасоник брендийн 32 инч хэмжээтэй зурагт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 432.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо дэнжийн 37-499 тоотод байрлах тоосгон байшингийн урд цонхоор орж 2 ширхэг мөнгө аягыг стенкны хажуу талын шургуулганаас аваад 32 инчийн зурагтыг авч цонхоор гараад такси авчираад авч яваад Нарантуул зах орж явуулын хүнд зурагтыг 200.000 төгрөгөөр, мөнгөн аягыг 150.000 төгрөгөөр зарсан. Энэ айл нь ногоон өнгийн хашаатай. Хаалган дээрээ 499 гэсэн том бичигтэй байсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 160х/,

Хохирогч Р.Бгийн “...2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 37-499 тоотод байх гэртээ очиход манай байшингийн баруун талын вакум цонхыг хөшиж онгойлгож хулгай орсон байсан. Тэгээд манай байшин дотор байсан гэрийн хойморт байх мөлхөө тавилган дээр байсан зурагт, мөлхөө тавилганы хажуу талын шүүгээнд байсан 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайч авсан байсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 154-156/, эд зүйлийн үнэлгээ /9-р хх-н 163х/,

43. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд Тасганы 5-42 тоотод оршин суух иргэн Ж.Цын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох Фунай маркийн 32 инчийн зурагт, Сони маркийн зургийн аппарат, хоёр нүдний дуран, Даевүү брендийн компьютер, хөгжим зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын сүүлэээр Чингэлтэй дүүргийн нутаг байх Дунд тасганы гудамжинд хулгай хийхээр явж байгаад цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаанд байх цагаан шавар байшингийн цонхыг түлхэж ороод компьютерийн дэлгэц, процессорийн хард диск, пунай маркийн зурагт, сони маркийн зургийн аппарат 2 нүдний дуран, том хөгжим зэргийг хулгайлж авсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 202х/,

Хохирогч Ж.Цын “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ... гэрээс Дайво брендийн компьютерийн дэлгэц, процессороос нь зөөврийн хардын авчихсан байсан. Фунай брендийн 32 инчийн ЛСД зурагт, Сони брендийн зургийн аппарат хоёр нүдний дуран, хөгжим алга болсон байсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 194-196/, эд зүйлийн үнэлгээ /9-р хх-н 207х/ зэрэг баримтуудаар,

44. 2017 оны 9 дүгээр сарын 15-ныөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-638 тоотод оршин суух иргэн Б.Жгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох ЛЖ маркийн 40 инчийн зурагт, Самсунг маркийн таб, ээмэг бөгжтэй сав, бэлэн 50.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шиг санагдаж байна. Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хувьсгалчдын гудамжаар хулгай хийхээр явж байгаад ногоон өнгийн хашаатай мансарттай тоосгон байшингийн зүүн талын цонхыг юмаар хөшиж ороод ТСЛ 40 инчийн зурагт, Таб 1 ширхэг, хөөрөгний дайлан 4 ширхэг, хайрцагтай гоёлын ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлан буцаж цонхоор нь гараад такси аваад зурагт, самсунг таб зэргийг 350.000 төгрөгөөр зарсан. 5 ширхэг дайланг 250.000 төгрөгөөр явуулын хүнд зарсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 247х/,

Хохирогч Б.Жгийн “...Манай гэрээс ЛЖ маркийн 40 инчийн зурагт, 5 ширхэг зүү ороож хийсэн хөөрөгний даалин. Самсунг брендийн 128 гб багтаамжтай Солонгос улсаас 2015 онд 320.000 төгрөгөөр худалдаж авч байсан таб зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 228-231, 11-р хх-н 244-245/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 06/611 тоот дүгнэлт /10-р хх-н 01х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /9-р хх-н 240/, эд зүйлийн үнэлгээ /9-р хх-н 239х/ зэрэг баримтуудаар,

45. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-11-29б тоотод оршин суух иргэн Д.Г-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгых зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халивыг хэрэглэж, бусдын 3 ширхэг домбо, Доржцэмбэ бурхан зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 5.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2018 оны 8 дугаар сарын 20 гарсан байхад ЧД-ийн 7-р хороо Хувьсгалчдын гудамжаар явж байгаад жалганы хажууд байх мөнгөлөг төмөр хаалгатай хашааруу орж улаан дээвэртэй улаан тоосгон байшингийн хажуу талын цонхоор орж гуулин бурхан, 3 ширхэг гуулин домбо хулгайлж аваад цонхоор нь гарч такси аваад Хар хорин захруу ороод О- гэх таньдаг залуудаа 150.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /10-р хх-н 45х/,

Хохирогч Д.Г-гийн “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манай ЧД-ийн 7 дугаар хороо Хувьсгалчид Г-11-29б тоотод байрлах байшингийн вакум цонхоор хулгайч орж манай гэрээс хуучин цагийн 30 см өндөртэй гуулин бурхан 1 ширхэг, 50 см өндөртэй гуулин 3 ширхэг домбо зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /10-р хх-н 36/, эд зүйлийн үнэлгээ /10-р хх-н 54х/ зэрэг баримтуудаар,

46. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3а хэсэг, Улиастайн 167 тоотод оршин суух иргэн Б.Аийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусды нэд хөрөнгө болох Тошиба маркийн нөүтбүүк, мөнгөн ээмэг, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 10 дугаар сарын эхээр БЗД-ийн 23-р хороо Улиастайн гудамжинд явж байгаад 167 тоот хашааруу явж ороод улаан дээвэртэй цагаан байшингийн урд цонхыг хөшиж ороод тошиба маркийн нөтбүүкийг хулгайлж аваад ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг /10-р хх-н 193х/,

  Хохирогч Б.Аийн “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 11 цаг өнгөрөөгөөд эхнэрийн хамт Налайх дүүрэг явсан. Өдөр 14 цаг өнгөрөөгөөд ирэхэд байшингийн урагшаа харсан цонхны салхивч онгорхой. Гэрээс зөөврийн "Тошиба” маркийн компьютерийг хулгай хийгээд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /10-р хх-н 156-158/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /10-р хх-н 153х/, эд зүйлийн үнэлгээ /10-р хх-н 189х/ зэрэг баримтууд,

47. 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 03-20 тоотод байрлах иргэн М.ЭЧы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох мөнгөн аяга нэг ширхэг, мөнгөн бүс нэг ширхэг бэлэн 640.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 7 дугаар сарын дундуур байх СХД-ийн Монлааны гудамжаар явж байгаад блокон хашаатай дотроо нэг байшин 2 гэртэй хашааруу орж байшингийн урд байх монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр эвдэж ороод мөнгөн бүс мөнгөн аяга, бэлнээр 640.000 төгрөгийг аваад төв зам гарч автобусанд суугаад мөнгөн бүс, мөнгөн аягыг явуулын хүнд зарсан...” гэх мэдүүлэг /11-р хх-н 40х/,

Хохирогч М.ЭЧы “...2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ээж С залгаад танай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан гэж хэлсэн тэгээд л мэдсэн. Мөнгөн бүс, дунд гарын мөнгөн аяга, бэлэн 640.000 төгрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /10-р хх-н 250, 11-р хх-н 1, 240/, эд зүйлийн үнэлгээ /11-р хх-н 30х/ зэрэг баримтуудаар,

48. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 4-23б тоотод байрлах иргэн М.Нгийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халивыг хэрэглэж, бусдын 39 инчийн Хайсан маркийн ЛСД зурагт, нөүтбүүк, монетон ээмэг, Нокиа маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын дундуур байх 15-ны өдөр шиг санагдаж байна. СХД-ийн 8-р хороо Зүүн баянцагааны гудамжаар хулгай хийх гэж явж байгаад урдаа монгол гэртэй шавар байшингийн хаалгыг нь эвдэж ороод нөүтбүүк 39 инчийн Хайнсе маркийн зурагт, нөүтбүүк, монетан ээмэг, мөнгөн эдлэл, гоёлын ээмэг, зүүлт, нокиа маркийн гар утас хулгайлж аваад төв зам гарч такси аваад урт цагаан дээр очиж явуулын хүнд бүгдийг нь зарчихсан...” гэх мэдүүлэг /11-р хх-н 94х/,

Хохирогч М.Нгийн “...гэрт хулгайч ороод том өрөөнд байсан 39 инчийн Хайсан маркийн ЛСД зурагт, марк тодорхойгүй жижиг миний нөүтбүүк, монетон хос ээмэг, граммыг нь мэдэхгүй байна зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /11-р хх-н 67-68, 241/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /11-р хх-н 88х/, эд зүйлийн үнэлгээ /11-р хх-н 84х/ зэрэг баримтуудаар,

49. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 3-14 тоотод оршин суух иргэн Ц.А /630.000/, Ц.О /860.000/ нарын эзэмшлийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын 2 ширхэг зурагт, хөөрөг, зурагтын удирдлага, 2 ширхэг бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын 20 гарчихсан байхад СХД-ийн 8-р хороо Баянцагааны гудамжаар хулгай хийх гэж яваад блокон хашаатай цэнхэр хаалгатай хашааруу орж монгол гэр байхаар нь хаалгыг нь юмаар хөшиж ороод 40 инчийн Шарф маркийн зурагтыг аваад хажууд байсан гэрийн хаалгыг нь эвдэж ороод 42 инчийн зурагт авдраас нь нэг хөөрөг аваад гарч яваад явуулын хүнд зарсан...” гэх мэдүүлэг /11-р хх-н 164х/,

хохирогч Ц.Оы “...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байгаад 09 цагийн үед ажилдаа гараад явсан. Тэгээд намайг ажил дээр байж байхад манай охин Уранчимэг гэрт хулгай орчихлоо гэж залгасан тэгэхээр нь би гэр рүүгээ яваад очиход манай гэрээс skyworth маркийн 42 инчийн зурагт удирдлагын хамт, бас авдар дотор байсан нэрийг нь мэдэхгүй Ч хөөрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /11-р хх-н 121-122, 237-238/,

хохирогч Ц.Аын “...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ... манай гэрийн хойд хэсэгт байсан 40 инчийн sharp маркийн зурагт байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /11-р хх-н 124-125, 11-р хх-н 239/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /11-р хх-н 157х/, эд зүйлийн зүйлийн үнэлгээ /11-р хх-н 151х/ зэрэг баримтуудаар,

50. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 23-406 тоотод оршин суух иргэн Ө.Мын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын Филлипс маркийн зурагт, шарах шүүгээ, Сони маркийн дивиди тоглуулагч, индүү Айсер маркийн дэлгэц, ус буцалгагч, 5 кг хонины цул мах, цахилгаан тогоо, хутга, бор өнгөтэй хөнжил, хөнжил дэвсгэрийн даавуу, буйдангийн дэр, эгч нэртэй 0,75 литрийн архи, хар өнгийн цүнх, халбага сэрээний ком, зөөлөн материалтай бүтээлэг зэрэг өд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 804.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2018 оны 08 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн чанх хойно нилээд хэдэн гудамжны цаана, дотроо гражтай, улаан тоосгон байшинтай, хашаа нь будаггүй загалтсан, банхар нохойтой айлын хашааны хаалгаар орж байшингийн зүүн талын вакум цонхыг түлхэн дотогш ороод том өрөөнөөс нь 32 инчийн лед зурагт, тоос сорогч, печь, хөнжил гудас, цахилгаан бараануудыг хулгайлан авч цонхоор нь буцаж гарсан...” гэх мэдүүлэг /12-р хх-н 88х/,

Хохирогч Ө.Мын “...Манай гэрээс 32 инчийн Плипс маркийн хар өнгийн, доод ирмэг нь саарал өнгөтэй, ЛСД зурагт, эвдрэлгэмтэл содон шинж тэмдэг байхгүй, Печ буюу шарах шүүгээ, цагаан өнгийн, нэрийг нь санахгүй байна электрон дэлгэцтэй, хар өнгийн Сони нэртэй ДВД тоглуулагч, цэнхэр өнгийн уурын индүү, компьютерийн Асер маркийн хар өнгийн хавтгай 17 инчийн дэлгэц, ягаан өнгийн ус буцалгагч, 4-5 кг орчим хонины цул мах, цахилгаан тогоо, 1 ширхэг хутга, цэнхэр эрээн өнгөтэй орж хөнжлийн даавуу, шаргал өнгөтэй бор өнгөтэй нийт 3 хөнжил, 5 ширхэг даавуу, буйдангийн цэнхэр өнгөтэй дэр 2 ширхэг, 0,75 литрийн хар Экс архи 1 шил, том хар өнгийн цүнх, 2 бариултай цахилгаантай том цүнх нэг ширхэг, халбага сэрээний ком, орны шаргал өнгийн том зөөлөн материалтай бүтээлэг, зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-н 62-63/, эд зүйлийн үнэлгээ /12-р хх-н 75х, 110-113/ зэрэг баримтуудаар

51. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-988 тоотод оршин суух иргэн Д.Оын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын Хайер маркийн 55 инчийн зурагт, ТАБ-3 маркийн таблет төхөөрөмж, Никон гэрэл зургийн аппарат, Галакси эс-2 маркийн гар утас, хар өнгийн миний нөүтбүүк гэх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын сүүлээр шиг санагдаад байна Улиастайн эцсээр би ганцаараа явж байгаад ... байшингийн баруун талын вакум цонхыг түлхэж онгойлгож ороод том өрөөнд нь байсан 55 инчийн нуман зурагт, жижиг өрөөний авдар дээр нь байсан таблет, хар өнгийн нөүтбүүк  зэргийг авсан...” гэх мэдүүлэг /13-р хх-н 210х/,

Хохирогч Д.Оын “...2017 оны 10 дугаар сарын 02-ны ... 16 цаг 40 минут орчим гэртээ ирэхэд хашааны хаалга, байшингийн хаалганы цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй учраас түлхүүрээр нээгээд ортол том өрөөний зурагтын тавиур дээр байсан 55 инчийн “Haier” маркийн зурагт байхгүй байхаар нь эд зүйлээ бүртгээд үзтэл зурагтын тавиурын доод сугагаанд байсан цагаан өнгийн ТАВ болон Samsung S2 гар утас, хүүхдийн өрөөний авдранд байсан жижиг миний нөүтбүүк, Никон маркийн гэрэл зургийн аппарат зэрэг зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг /13-р хх-н 167-170/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5390 тоот дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /13-р хх-н 162х/, эд зүйлийн үнэлгээ /13-р хх-н 191х/ зэрэг баримтуудаар,

52. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 6-127 тоотод оршин суух иргэн Б.Аын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын Панасоник маркийн 49 инчийн зурагт болох эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 10 дугаар сарын эхээр байх яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна өдрийн 11 цагийн орчим Шархадны 2-ын буудал гэдэг газар ганцаараа явж байгаад буудлаасаа ертөнцийн зүгээр зүүн тийшээ гудамжаар ороод худгийн хажууд байдаг саарал өнгийн банзан хашаатай төмөр хаалгатай айлын хашааны хаалганы түгжээг мулталж ороод 1 давхар тоосон байшингийн вакум цонхны салхивчийг нь түлхэж ороод том өрөөний тавиур дээр нь байсан 49 инчийн нэрийг нь санахгүй байна лед зурагт авч гараад зам дээрээс такси бариад Шархадны эцэс дээр ертөнцийн зүгээр зүүн талын 3 давхар шар байшингийн 1 давхарт байдаг ломбарданд өөрийнхөө лавлагаагаар 350.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /14-р хх-н 72х/

Хохирогч Б.Аын “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 6-127 тоот гэрээсээ өглөө гараад өдөр манай охин гэртээ ирэхэд байшингийн вакум цонх онгорхой байсан ба гэртээ ороход зүүн талд байх зурагтын тавиур дээр байсан Панасоник маркийн 49 инчийн зурагт хулгайд алдагдсан юм...” гэх мэдүүлэг /14-р хх-н 39-41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 02/1070 тоот дүгнэлт /14-р хх-н 49х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /14-р хх-н 46х/, эд зүйлийн үнэлгээ /14-р хх-н 62х/ зэрэг баримтуудаар,

53. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 4-100 тоотод оршин суух иргэн Г.Цийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох Самсунг маркийн 32 инч хэмжээтэй зурагт, 2 ширхэг дрилл, бор өнгийн хэтэвч, хэтэвчинд байсан бэлэн 30.000 төгрөг, хайрцагтай халбага сэрээний цуглуулга зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын эхээр би хулгай хийх зорилготой Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 4 дүгээр гудамжинд явж байгаад 100 тоотын айлыг хашаагаар нь харахад гүйдэг хаалга нь цоожгүй онгорхой байсан. Тэгээд хашаандаа нэг байшин байсан цоож зүүлттэй байсан. Тэгээд би хашаа руу нь ороод жижиг өрөөний цонхыг түлхэж орсон. Тэгээд том өрөөний хойд талын хананд байсан 32 инчийн хар өнгийн маркийг нь санахгүй зурагт байсныг авсан. Мөн 2 ширхэг төмөр дрилл байсан тэрийг нь авсан мөн түрийвчинд байсан 30 орчим мянган төгрөг байсныг авсан...” гэх мэдүүлэг /14-р хх-н 133х/,

Хохирогч Г.Цийн “...Би 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 09:20 цагийн үед нөхөр Баттулгын хамт гэрээс гарч 19:10 цагийн үед гэртээ буюу БЗД 27-р хороо Сэлбийн 4-100 тоотод гэртээ ирэхэд байшингийн урд талын вакум цонхны жижиг порчик онгорхой байсан. Тэгээд цонхоор харахад зурагт байхгүй байсан. Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан. Бор хавтастай халгаба, хутга, сэрээтэй ком, самсунг брэндийн 32 инчийн LED хар өнгийн зурагт байсан. Би зурагтаа 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 310.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн Бурханы доод талын гүнгарваан дотор бор өнгийн арьсан түрийвчинд 30.000 төгрөг бэлнээр байсан. Цонхны түгжээ төмөр эвдэрсэн зардалд 20.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /14-р хх-н 100-102/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6293 тоот дүгнэлт /14-р хх-н 119х/, эд зүйлийн үнэлгээ /14-р хх-н 107х/ зэрэг баримтуудаар,

54. 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 13-1141 тоотод оршин суух иргэн Б.Нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын Самсунг маркийн нөүтбүүк, мөнгөн нуухтай цагаан хөөрөг, мөнгөн эдлэлүүд зэх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын дундуур би хулгай хийх зорилготой Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад дунд дарь эхийн 13 дугаар гудамж 1141 тоот айлын хаалгыг нь цохиход хүн гарч ирэхгүй болохоор нь хашааных нь жижиг хаалгыг онгойлгосон. Тэгээд хашаанд ороход улаан өнгийн 1 давхар тоосгон байшин байсан. Би гал тогооны цонхыг нь түлхэн орж том өрөөнийх нь зурагтын тавиурны хажууд авдар дээр нь зөөврийн компьютер 2 ширхэг давхарласан байсан. Тэгээд би тэр 2 зөөврийн компьютерийг аваад өөр эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж толины өмнө жижиг дөрвөлжин хайрцаганд байсан мөн цагаан өнгийн хөөрөг байсныг бас авсан...” гэх мэдүүлэг /14-р хх-н 190х/,

Хохирогч Б.Нгийн “...2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өглөө 11:00 цагт гэрээс Өвөрханай аймаг руу явсан. Нийт 19 хоногийн дараа гэртээ ирэхэд бүх зүйлс эмх замбараагүй эд зүйлсийн байрлал өөрчлөгдсөн байсан. Гэрийн хоймор хэсэгт байрлах хүрэн улаан өнгийн мөлхөө тавилганы зүүн дээд тавцангийн доод хэсэгт DELL болон SAMSUNG брендийн нөтебүүк байсан мөн адлил мөлхөө тавилганы доод хэсгийн шургуулганд байсан мөнгөн нуухтай шар даалимбатай цагаан хөөрөг 1 ширхэг, мөнгөн эдлэлүүд хамт хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 163-165/, эд зүйлийн үнэлгээ /14-р хх-н 177х/ зэрэг баримтуудаар,

55. 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 1 дэх гудамжны 200 тоотод оршин суух иргэн Д.Эийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хэт хутга, хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, нокиа, эл жи маркийн гар утаснууд, самсунг маркийн зургийн аппарат, зэс домбо, бурханы суурь гэх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ү.Дгийн “...2017 оны 8 дугаар сарын эхээр би хулгай хий зорилготой Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад 200 тоот айлын хаалгыг нь цохисон хүн гарч ирэхгүй байхаар нь хашааных нь гүйдэг төмөр хаалгыг хажуу тийш татахад онгойж байсан. Тэгээд дотогшоо ороход хашаандаа том нохойтой байсан. Тэгээд баруун тийшээ харсан байшин байсан би ертөнцийн зүгээр урагшаа харсан цонхоор нь түлхэж орсон. Тэгээд би том өрөөний авдарт байсан мөнгөн хөөрөг, мөн домбо, бурхан, 2 ширхэг самсунгийн гар утас байсан. Мөн гуулин цөгц 4 ширхэг ба йсан бурханы тавиур байсан эд нарыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /14-р хх-н 244х/,

Хохирогч Д.Эийн “...Унтлагын өрөөнд байдаг бор авдар дотроос мөнгөн хутга 1 ширхэг, мөнгө аяга  ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн хөөрөг 1 ширхэг шүрэн шигтгээтэй эрэгтэй хүний мөнгөн бөгж, ээмэг 1 ширхэг, хэмжээ болон жингийн мэдэхгүй мөнгөн гулууз 1 ширхэг, шүнэнд байсан 20.000 төгрөг байсан Самсунг маркийн 2 ширхэг симтэй гар гэх эд үйлсийг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /14-р хх-н 211-212/, эд зүйлийн үнэлгээ /14-р хх-н 225, 230х/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ү.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ү.Дг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдын эд хөрөнгийг хүч хэрэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсоноор шүүгдэгч Ү.Дгээс нийт 64.757.406 төгрөг гаргуулж хохирогч Г.Ид 970.000 төгрөг, Г.Мт 560.000 төгрөг, Ж.Од 1.600.000 төгрөг, Г.Ут 1.040.000 төгрөг, Ө.Тд 4.020.000 төгрөг, Д.От 5.020.000 төгрөг, Д.Бд 686.000 төгрөг, С.Бд 11.220.000 төгрөг, Б.Шт 931.140 төгрөг, Ц.Ст 413.400 төгрөг, Э.Гад 436.000 төгрөг, Н.Бд 510.000 төгрөг, Д.Эд 290.000 төгрөг, Д.Зд 433.000 төгрөг, Л.Дд 388.000 төгрөг, Р.Мд 463.600 төгрөг, А.Дд 2.910.000 төгрөг, З.Бт 1.468.000 төгрөг, Б.Тцэцэгт 860.000 төгрөг, А.Хд 1.469.400 төгрөг, О.Од 484.000 төгрөг, Г.Жд 1.100.000 төгрөг, Б.Бөд 380.000 төгрөг, Ч.Ат 250.000 төгрөг, Б.Уд 988.000 төгрөг, Ө.Цд 850.000 төгрөг, А.Мт 820.000 төгрөг, Д.Шт 1.005.200 төгрөг, Б.ЧТд 222.000 төгрөг, Т.Ст 370.000 төгрөг, М.Лд 280.000 төгрөг, Д.Бд 1.290.000 төгрөг, Б.Бт 1.010.000 төгрөг, Ч.Нт 510.000 төгрөг, Д.Бт 889.000 төгрөг, Б.Бт 410.000 төгрөг, Н.Бд 1.546.626 төгрөг, С.Т-т 870.000 төгрөг, Р.Бд 432.000 төгрөг, Ж.Цт 700.000 төгрөг, Б.Жд 2.250.000 төгрөг, М.Нд 1.020.000 төгрөг, Ц.Ат 630.000 төгрөг, Ц.Од 860.000 төгрөг, Ө.Мт 804.500 төгрөг, Б.Аэд 470.000 төгрөг, М.ЭЧд 1.090.000 төгрөг, Д.Ооод 2.065.000 төгрөг, Б.Ат 1.399.000 төгрөг, Г.Цт 381.940 төгрөг, Б.Нд 844.500 төгрөг, Д.Эт 2.862.100 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Д-д 350.000 төгрөг, Д.Цт 300.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ү.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 /найман/ жил буюу улсын яллагчийн санал болгосноос бага хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг отвёркыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Дгийн 2017 оны 10-р сарын 16-ны өдрөөс 2019 оны 6-р сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 603 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ү.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдын эд хөрөнгийг хүч хэрэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ү.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 /найман/ жил хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ү.Дд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Дгийн цагдан хоригдсон 603 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ү.Дгээс нийт 64.897.406 төгрөг гаргуулж хохирогч Г.Ид 970.000 төгрөг, Г.Мт 560.000 төгрөг, Ж.Од 1.600.000 төгрөг, Г.Ут 1.040.000 төгрөг, Ө.Тд 4.020.000 төгрөг, Д.От 5.020.000 төгрөг, Д.Бд 686.000 төгрөг, С.Бд 11.220.000 төгрөг, Б.Шт 931.140 төгрөг, Ц.Ст 413.400 төгрөг, Э.Гад 436.000 төгрөг, Н.Бд 510.000 төгрөг, Д.Эд 290.000 төгрөг, Д.Зд 433.000 төгрөг, Л.Дд 388.000 төгрөг, Р.Мд 463.600 төгрөг, А.Дд 2.910.000 төгрөг, З.Бт 1.468.000 төгрөг, Б.Тцэцэгт 860.000 төгрөг, А.Хд 1.469.400 төгрөг, О.Од 484.000 төгрөг, Г.Жд 1.100.000 төгрөг, Б.Бөд 380.000 төгрөг, Ч.Ат 250.000 төгрөг, Б.Уд 988.000 төгрөг, Ө.Цд 850.000 төгрөг, А.Мт 820.000 төгрөг, Д.Шт 1.005.200 төгрөг, Б.ЧТд 222.000 төгрөг, Т.Ст 370.000 төгрөг, М.Лд 280.000 төгрөг, Д.Бд 1.290.000 төгрөг, Б.Бт 1.010.000 төгрөг, Ч.Нт 510.000 төгрөг, Д.Бт 889.000 төгрөг, Б.Бт 410.000 төгрөг, Н.Бд 1.546.626 төгрөг, С.Т-т 870.000 төгрөг, Р.Бд 432.000 төгрөг, Ж.Цт 700.000 төгрөг, Б.Жд 2.250.000 төгрөг, М.Нд 1.020.000 төгрөг, Ц.Ат 630.000 төгрөг, Ц.Од 860.000 төгрөг, Ө.Мт 804.500 төгрөг, Б.Аэд 470.000 төгрөг, М.ЭЧд 1.090.000 төгрөг, Д.Ооод 2.065.000 төгрөг, Б.Ат 1.399.000 төгрөг, Г.Цт 381.940 төгрөг, Б.Нд 844.500 төгрөг, Д.Эт 2.862.100 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Д-д 350.000 төгрөг, Д.Цт 300.000 төгрөг тус тус олгосугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг халив зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Ү.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-Э

           

                   ШҮҮГЧИД                                  Т.БАТЖАРГАЛ

                       

                                                                        Ч.ОТГОНБАЯР