Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 625

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба 

“Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус албаны даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Түндэвийн Б миний бие Нийслэл дэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор төрийн захиргааны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Миний бие нь Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмч хөнрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай /БОНӨХБАҮХАТ/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасан журмын дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн мэргэжилтний гэрчилгээтэй юм.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоолоор тус албаны 2017 оны төсөв 72.016.400 төгрөг байхаар баталсан ба үүнд албаны бүтэц, орон тоо 6 ажилтантай байх, тэдгээрийн цалин урамшуулал, бусад холбогдох зардлууд тооцогдож батлагдсан байдаг.

Гэтэл Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаал гарч миний биеийг ажил, албан тушаалаас чөлөөлсөнд гомдолтой байна. 

Миний бие тус Б/06 дугаар тушаалыг гарсан өдөр нь хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 3 сарын 14-ний өдрийн 15/67 тоот албан бичгээр надад “шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүл” гэсэн хариу ирүүлсэн.

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн дараахи заалтуудыг зөрчсөн бөгөөд энэ нь миний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд сөрөг нөлөөл үзүүлж байна.

Үүнд:

1. Албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны Б/06 дугаар тушаал гаргасан үндэслэлдээ “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг дурьджээ. Энэ заалт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын ажилтнуудыг томилж, чөлөөлөх тухай Тамгын газрын даргын эрх, үүргийн тухай заалт бөгөөд дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь ЗДТГ-т хамаарахгүй, Засаг даргын дэргэдэх алба учир миний биеийг ажлаас чөлөөлөх үндэслэл биш юм,

2. Мөн энэ тушаалд “Төрийн албаны тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэсэн нь миний биеийг ажлаас чөлөөлөх үндэслэл биш гэж үзэж байна. Учир нь “Төрийн албаны тухай” хуулийн 27 дугаар зүйл нь төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангасан зүйл, заалт бөгөөд уг зүйлийн 27.2.4 дэх хэсэгт эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаанд дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжинд заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалингийн хэмжээтэй тэнцэх нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан ба энд эхний ээлжинд ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хөндөхгүйгээр хуульд заасан нөхцлүүдийг сонгох заалт байгаа болно. Түүнчлэн уг зйүлийн 27.2.1 дэх хэсэгт “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэлт баталгааг хуульчлан зааж өгсөн байна.

3. Мөн дээрх тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн. мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэж заасныг хэрэгжүүлээгүй буюу зөрчсөн. Энэ нь Худалдан авах ажиллагааны албанд шинээр ажилд авсан 1, одоо ажиллаж байгаа 1 ажилтан нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, мэргэжил нь албаны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй өөрөөр хэлбэл албаны дарга болон бүтцийн өөрчлөлтөөр томилогдоод байгаа 3 ажилтан бүгд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй, бүтцийн захирамжид заасан ажлын байранд тавигдах ТЗ-4 ангилалын шаардлагыг хангаагүй байгаагаар тодорхойлогдоно. Гэтэл холбогдох хуулийн дагуу төрийн захиргааны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч намайг ялгаврлан гадуурхаж байгаа мэт гэнэт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа юм.

4. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17,1 дэх хэсэгт . .Төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.” гэж заасныг ч хэрэгжүүлээгүй нь хууль тогтоомж зөрчин намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний эрх ашгийг ноцтой зөрчлөө.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр миний бие нь Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны бүтэц, ажлын байранд тавигдах шаардлагад нийцүүлэн, ажилд томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус албаны даргад даалгаж өгнө үү.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан “Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус албаны даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаар захирамжаар  Хөрөнгө оруулалтын газрын бүтцийг:

А.Хөрөнгө оруулалтын бодлого, үнэлгээний хэлтэс

Б. Сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтэс

В. Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс

Г. Захиргаа, хүний нөөцийн хэлтэстэйгээр байгуулсан байжээ. 

Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор  Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвч батлагдаж, Монгол улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Үндэсний хөгжлийн газар хамаарахаар шийддвэрлэжээ.

Уг тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор  Засгийн газрын агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, татан буугдаж байгаа уг байгууллагын албан хаагчдыг, орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлагт шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгажээ. 

Уг тогтоолоор Үндэсний хөгжлийн газрын орон тооны хязгаарыг 55 байхаар тогтоосон байна . 

Улмаар Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар захирамжаар Үндэсний хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцийг:

А.     Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,  

Б. Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтэс /судалгаа шинжилгээний албатай/ 

В. Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтэс /концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албатай/

Г.   Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэс

Д. Захиргаа, удирдлагын хэлтэс /хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албатай/ -тэй байхаар шийдвэрлэжээ.

Дээрх зохион байгуулалтын бүтцээс үзвэл Хөрөнгө оруулалтын газрын бүтэц, Үндэсний хөгжлийн газрын бүтэц нь хэвээр байна.

Нэхэмжлэгч Э.Г Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/66 дугаар тушаалаар Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн мэргэжилтнээр томилогджээ . 

Хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/030 дугаар тушаалаар   Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн тус байгууллагад ажиллаж байсан 31 төрийн албан хаагчдыг ажил, албан тушаалаас чөлөөлж, Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн шийдвэрт нэхэмжлэгч Э.Г хамаарчээ.  

Хариуцагчийн өмгөөлөгчөөс уг тушаалаар Хөрөнгө оруулалтын газарт байсан албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлсөн, нэг агентлагийн даргын шийдвэрийг нөгөө агентлагийн дарга биелүүлэх үүрэг хүлээхгүй гэж тайбарлаж байгаа нь үндэслэлгүй. 

Учир нь дээр дурдсанчлан Хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны б/030 дугаар тушаал нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын дагуу татан буугдсан уг байгууллагын албан хаагчдыг, орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн шийдвэр байна.

Мөн Аж үйлдвэрийн яам татан буугдсантай холбогдуулан Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 180 дугаар тушаалаар  22 төрийн албан хаагчийг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлжээ.

Ийнхүү Засгийн газраас баталсан 55  орон тоонд татан буугдсан Хөрөнгө оруулалтын газраас 31, Аж үйлдвэрийн яамнаас 22, нийт 53 төрийн албан хаагчийг шилжүүлсэн байна.

Үндэсний хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-01 дүгээр тушаалаар  тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталжээ. 

Үндэсний хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-02 дугаар тушаалаар  Хөрөнгө оруулалтын газраас шилжиж ирсэн 3 төрийн албан хаагчийг, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар  19 албан хаагчийг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ. 

Үлдсэн нэр бүхий Э.Ган-Эрдэнэ нарын 9 төрийн албан хаагчийг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлэн авах боломжгүй тул холбогдох арга хэмжээг авч өгөхийг хүссэн 01/28 тоот албан бичгийг  2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах комисст хандан хүргүүлжээ. 

Мөн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/157 дугаар албан бичгээр  мөн татан буулгах комисст хандан нэр бүхий 7 төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж олгох болон бусад холбогдох арга хэмжээг авч өгөхийг хүсчээ. 

Эдгээр албан бичгийн хариуд Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, татан буулгах комиссын ажлын хэсгийн ахлагч Б.Н дараах хариуг өгсөн байна.

... Танай байгууллагын хувьд Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Хөрөнгө оруулалтын газрын хэрэгжүүлж байсан чиг үүрэг дээр нэмж хуучин нэрээр Аж үйлдвэрийн яамны зарим чиг үүрэг, орон тооны хамт бүрэн орон тоотойгоор шилжиж очсон тул бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөнөөс олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал нэмж тусгагдах боломжгүй байна гэжээ.. . 

Хариуцагчаас төрийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилсон, одоо орон тоо байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Хөрөнгө оруулалтын газар, Аж үйлдвэрийн яамнаас шилжиж ирсэн нийт 53  албан хаагчдаас 37 албан хаагчийг ажилд томилсон,  18 төрийн албан хаагчийг гаднаас томилсон, дарга, дэд даргатай нийлсэн 10 даргын албан тушаал байна. 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын агентлаг нь 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх, агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй байх чиглэлийг баримталж ажиллахыг үүрэг болгосоор байтал даргын албан тушаалыг бий болгож, уг албан тушаал болон өөр бусад албан тушаалд шилжиж ирээгүй иргэнийг ажиллуулсан нь нэхэмжлэгч төрийн албан хаагч Э.Ган-Эрдэнийн эрхийг хөндөхөд хүргэжээ.

Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоос үзвэл Хөрөнгө оруулалтын газраас шилжиж ирсэн албан хаагчид нь орон тоо, цалингийн сантайгаа Үндэсний хөгжлийн газарт ирсэн байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан орон тоо цөөрч, хасагдсан нөхцөл байдал бий болоогүй байна. 

Нэгэнт нэхэмжлэгч Э.Ган-Эрдэнэ нь татан буугдсан байгууллагаасаа орон тоотойгоо шилжиж ирсэн байх тул эдгээр албан хаагч нарын дунд сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй бөгөөд мэргэжилтэн М.Мандахаас илүү шаардлага хангасан гэх үндэслэлийг шалгах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд Хөрөнгө оруулалтын газар, Аж үйлдвэрийн яам татан буугдаж нэр бүхий албан хаагчдыг шинээр байгуулагдсан Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн бөгөөд эдгээр байгууллагын шилжиж ирсэн албан хаагчдыг ажлын байраар хангахыг Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор  үүрэг болгосоор байхад нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын даргын эс үйлдэл нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8. “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.”, Засгийн газрын агентлагийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.Агентлаг нь дараахь нийтлэг асуудал эрхэлнэ:, 7.1.1. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэсэн заалтыг тус тус зөрчжээ. 

Мөн нэхэмжлэгч Э.Ган-Эрдэнэ нь орон тоотойгоо шилжиж ирсэн байхад түүнийг Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албанд томилохгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй нь Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.3.1. “энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих;” хуулийн заалтыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана:  27.1.1. төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах;  27.1.2. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;”, 27.2.Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:,  27.2.1. энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;” гэж заасан төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн, хуулиар олгогдсон баталгааг хэрэгжүүлж ажиллаагүй нь хууль бус байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн Үндэсний хөгжлийн газарт ажлын байр байсаар байтал ажиллуулаагүй гэсэн тайлбар нь үндэслэлтэй ажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн Д.Мөнхтэгш хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд түүний оронд Н.Баярчимэгийг /2 байгууллагаас шилжиж ирээгүй/ 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс ажиллуулсан , З.Мөнхтуяа нь 2016 оны 12 дугаар сараас 2018 он хүртэл захиргааны чөлөөтэй  зэрэг ажлын байраар хангах нөхцөл байдлууд үүссээр байхад Э.Ган-Эрдэнийг авч ажиллуулаагүй, орон тоондоо зохицуулж, төрийн албан хаагчдыг ажлын байраар хангаагүй, даргын албан тушаалыг ихээр бий болгож,  2 байгууллагад ажиллаж байгаагүй иргэдийг даргын болон бусад албан тушаалд авч ажиллуулсан нь хууль дээдлэх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах төрийн албаны зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албанд Э.Ган-Эрдэнийг томилохгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албанд мэргэжилтнээр томилохыг даалгаж, Э.Ган-Эрдэнийн ажилгүй байсан хугацааны цалин  болох 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 5 сарын цалин 580710*5=2903550.0 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Үндэсний хөгжлийн газраас  гаргуулж, мөн эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Засгийн газрын агентлагийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.3.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн  27.1.1, 27.1.2,  27.2 дахь хэсгийн  27.2.1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албанд томилохгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албанд мэргэжилтнээр  Э.Ган-Эрдэнийг томилохыг Үндэсний хөгжлийн газрын дарга /Б.Баярсайхан/-д даалгасугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Ган-Эрдэнийн ажилгүй байсан хугацааны цалин 2903550.0 /хоёр сая есөн зуун гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Үндэсний хөгжлийн газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэввээр үлдээж, Үндэсний хөгжлийн газраас 70200 төгрөгийг гаргуулж, Э.Ган-Эрдэнэд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

    ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ