Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 17

 

           МОНГОЛ УЛСЫН НЭР*******ЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

             Нэхэмжлэгч: ............тоотод байрлах “******* *******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,  

             Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох,

             Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар “*******шигт  малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн санал”, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Б.*******, хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.*******, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.*******, гэрч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч “..........” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь Дорнод аймгийн Баяндун сумын нутаг “Баяндун” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг *******шигт малтмалын Кадастрын хэлтэсээс бүртгэлийн №026480 дугаарт бүртгэн, *******шигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн *******шигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших Засаг даргаас санал авахаар хандсан байна.

            2017 оны 07 сарын 27-ны өдөр *******шигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/5192 тоот мэдэгдлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг *******шигт   малтмалын   тухай   хуулийн   19.5-д  зааснаар   буюу  *******ймгийн  засаг  дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн учир татгалзсан болохыг мэдэгдсэн. *******йнхүү татгалзсан болохыг мэдэгдсний дагуу *******шигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан, орон нутгаас ямар санал ирсэн зэргийг мэдэхээр *******шигт малтмал, газрын тосны газарт бичгээр хүсэлт тавин 2017 оны 8 сарын 21-ний өдөр хариу хүлээн авсны үндсэн дээр Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 136 тоот “*******шигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг *******шигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн болохыг мэдсэн. *******ймд манай компани дор дурдсан үндэслэлээр Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 136 тоот *******шигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

            1. Өргөдөл гаргасан талбайд *******шигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн засаг даргаас саналыг авахаар явуулсан.

            2. *******ймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан *******шигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “*******ймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” 19.5-д “*******ймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн *******шигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан “хурлын санал” нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан “... хариу...”-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр хариу өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тус тус заасан байхад Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн *******шигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь *******шигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь *******шигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгийн “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Газрын тухай хуулийн 15-р зүйл 15.1 дэх заалт, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалт гэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:” гээд 6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар” гэсэн байна. Бэлчээр, уст цэг гэдэг нь *******шигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээр, усанд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Газрын тухай хуулийн 52.7 дахь хэсэг нь отрын бэлчээр, зуслан намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт байхгүй. *******ймд Дорнод аймгийн засаг даргын 136 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байна. Дорнод аймгийн *******ТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолд “Урьд нь сумын *******ТХ-ын 2015 оны 19-ний албан тоотоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашигт малтмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал тусгагдаагүй учир дэмжих боломжгүй гэсэн” байдаг ба мөн Баяндун сумын *******ТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 14-ний өдрийн 05 тоот тогтоол буюу “санал” нь Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой байхад өрхийн зуслан, намаржаа, хадлангийн талбай зэрэг үндэслэлийг дурьдаж татгалзсан нь Дорнод аймгийн *******ТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол болон Баяндун сумын *******ТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол мөн л дээрх УДШ-ийн тогтоолыг зөрчиж байна.

            *******йнхүү Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны 136 тоот “Дэмжихгүй” санал нь үндэслэлгүй байна.

            *******ймд Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 136 тоот “*******шигт  малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулж, №026480 дугаарт бүртгэгдсэн "Баяндун" нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь “.........” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь тус сумын иргэдийн өвөлжөө, хаваржаа давхцсан гэдэг үндэслэлээр татгалзсан. Газрын тухай хуулийн 15.1,  31.3, 52.7 дахь хуулийн заалт бол газар эзэмших, ашиглахтай холбоотой заалт юм. *******шигт малтмалын тусгай зөвшөөрөл хүснэ гэдэг бол газар эзэмших эрхтэй ямарч хамаагүй. Малчдын өвөлжөө, хаваржаа давхцсан гэдэг үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах зохицуулалтай хамааралгүй юм. Газрын тухай хуулийн 3.1.1-д газар гэж түүний хөрс, газрын гадаргуу, ургамал бүхий орон зайн давхаргыг ойлгоно гэж заасан байдаг. Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д газрын хэвлийн ашиглах зориулалтыг геологийн судалгаа хийх, ашигт малтмал олборлох, ашигт малтмалаас бусад зориулалтаар газрын хэвлийг ашиглах зэрэг 4 төрлийг зааж өгсөн. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хүсэлт гаргаж байна гэдэг нь газрын хэвлий ашиглах ойлголт юм. Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар газрын хэвлий ашиглагч нь газар эзэмшигч, ашиглагчаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна. Тэгэхээр газрын хэвлий ашиглагч, газар эзэмшигч хоёрын талбай давхцаж болно гэдгийг харуулж байна. Мөн малчдын өвөлжөө, намаржаа давхацсан байж болох юм. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар Засгийн газар хилийн заагийг тогтоож өгдөг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас лавлагаа авахад усан сан бүхий хамгаалалтын газарт давхцалгүй байгаа учраас Дорнод аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дорнод аймгийн Засаг дарга *******шигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан үндэслэлээр татгалзах ёстой байсан. Эдгээр шаардлагыг хангаагүй учраас Дорнод аймгийн Засаг даргын  2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 тоот санал бол хууль бус захиргааны акт юм. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар найм, есөн компанийн хайгуулын асуудлын талаар хэлэлцсэн. Манай компанийг тухайн орон нутгийн компани биш учраас татгалзсан байдаг. Үндсэн хуульд зааснаар хууль дээдлэх зарчмыг баримталж, аливаа нэг компанийг харьяалалаар ялгарвалан гадуурхаж байгаа нь татгалзах үндэслэл болохгүй. *******ймд Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 тоот “*******шигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоол, Баяндун сумын *******ТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 тоот тогтоолын “..............” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “........” ХХК-ийн аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар тоот санал, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Баяндун сумын *******ТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын “............” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, №026480 дугаарт бүртгэгдсэн Баяндун нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

            1. *******шигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтад “аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх”-өөр заасан. Энэ дагуу аймгийн Засаг даргаас 2015 оны 1/5318 дугаар албан бичгээр Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Түргэн багийн малчдын зуслан, намаржаа, хадлангийн талбай, Баян гол, Түргэн голын усан сан бүхий газартай давхцалтай үндэслэлээр дэмжихгүй гэсэн сумын *******ргэдийн Төлөөлөгчдийн хурлын 05 дугаар тогтоол ирсэн. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор дэмжихгүй гэсэн саналыг аймгийн Засаг даргад ирүүлсэн.

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж заасны дагуу аймгийн Засаг дарга *******шигт малтмал газрын тосны газарт 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 тоот “дэмжихгүй” гэсэн санал хүргүүлсэн болно.

             *******ймгийн Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хянах өөрчлөх эрхгүй болно.

              2. “..........” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Баяндун” нэртэй газар нь манай аймгийн Улз голын сав газарт хамаарах Баян голын онцгой хамгаалалтын бүстэй 0.6 га, энгийн хамгаалалтын газартай 5.7 га тус тус давхцалтай байгаа нь Онон-Улз голын сав газрын захиргаанаас ирүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар албан бичгээс харагдаж байна. *******ймд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1 дэх заалтын хүрээнд дэмжихгүй санал өгсөн.

            *******ймд “.............” ХХК-ийн гаргасан хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн мэдэгдлийг хүлээн авч төрийн захиргааны байгууллагад 30 хоногийн дотор хүргүүлэх ёстой. Тухайн “......” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тайлбайд дэмжихгүй саналаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан үндэслэлээр хариу өгсөн. Уг саналдаа Газрын тухай хуулийн 15.1, 31.3, 52.7 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэрээр татгалзсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ усны сан бүхий хамгаалалтын газарт ашигт малтмал эрэх, хайхыг хориглосон заалт байхгүй гэжээ. Усны сан бүхий газар гэж Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар нуур, цөөрөм, тойром, мөрөн, гол, горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газар хамаарна. Өргөдөлд тусгагдсан талбай нь усны сан бүхий газар мөн. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 4.5-д заасан газарт ашигт малтмал, хайх, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно гэж тодорхой зааж өгсөн. *******ймгийн Засаг дарга тус компаний саналыг хуульд заасан үндэслэлээр татгалзсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь *******шигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т зааснаар “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” байх ёстой. Гэтэл дээрх талбай нь хориглосон газарт хамаарч байгаа юм. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс хамаарч байдаг. Дээрх талбай нь Баян голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа юм. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасан. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэхдээ тухайн сав газрын захиргаанаас санал аваагүй. Манайх тус сав газрын захиргаанаас санал авахад “******* *******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Баян голын онцгой хамгаалалтын бүстэй 0.6 га, энгийн хамгаалалтын бүстэй 5.7 га давхцаж байгаа учраас зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн санал ирүүлсэн.

             *******ймд Засаг дарга уг саналдаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 4.5 дахь заалтыг үндэслэл болгосон юм. Усны тухай хууль, Газрын тухай хууль, *******шигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар уг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлгүй учраас өргөдөлд тусгагдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй Засаг даргын санал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.            

             Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны  01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 тоот санал хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар хилийн заагийг Засгийн газар тогтооно. Тиймээс 2012 оны 194 дүгээр тогтоолоор хилийн заагийг тогтоосон. Энэ тогтоолд голын эхийг “Жи пи эс” буюу динамик шилжилтээр тогтоосон. Гэхдээ Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор 194 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Учир нь динамик цэгээр голын энгийн, онцгой хамгаалалтын бүсийг тогтоох нь буруу байна гэж дүгнэсэн. Тиймээс ч  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд усны хамгаалалтын бүс нь голын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Барилга, хот байгууллалтын сайдын 2015 оны *******-230/127 дугаар хамтарсан тушаалаар Усны сан бүхий газар, Усны эх үүсвэрийн онцгой болон хамгаалалтын, эрүүл ахуйн бүхий л дэглэмийг мөрдөх журамд зааснаар Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дотор нь онцгой хамгаалалтын бүс ба энгийн хамгаалалтын бүс гэж хоёр ангилсан бөгөөд гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөх зэрэг нарийвчилсан зүйлийг уг журмаар баталсан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас давхцалгүй байна гэсэн лавлагаа ирсэн боловч, тус сав газрын захиргаанаас гаргаж өгсөн, зайнаас тандсан судалгаанаас харахад тус хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Баян голоос 42 метр зайд таарч байгаа учраас энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байна. *******ймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                

            Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******” ХХК нь 2015 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг “Баяндун” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан. *******ймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэж шийдвэрлэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “*******шигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай” 02 тоот тогтоолыг гаргасан. *******ймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны журмын 3 дугаар зүйлийн 3.9 дэх заалтыг тус тус үндэслэн хуралдаанд ирвэл зохих 11 тэргүүлэгчээс 8 тэргүүлэгч оролцож 72 хувийн ирцтэйгээр уг асуудлыг бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайн өдөр хурлыг С.Мөнгөнбат удирдаж, хориод аж ахуй нэгжийн үйл ажиллагааг оруулж, 3 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн санал гаргасан байдаг. Төлөөлөгчид санал гаргахдаа тухайн үед гаргасан баримт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дэмжсэн эсэх талаарх мэдээлэлд түлхүү тулгуурладаг юм. *******ймгийн хөгжлийн бодлого, Хөрөнгө оруулалтын хэлтсээс холбогдох аж ахуй нэгжийн талаар мэдээллийг танилцуулдаг, энэ талаар тогтоолд тусгадаггүй. Орон нутгийнхаа компани, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих нь орон нутгийн удирдлагуудын үүрэгт хамаарна. Тус хуралд дэмжсэн санал авсан “*******дуунчулуун” компани бол орон нутагтаа татвар төлдөг аж ахуй нэгж юм.

             Харин “******* *******” ХХК-ийн Баяндун сумын нутаг “Баяндун” гэх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн саналд татгалзсан санал өгсөн.  Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн саналд өвөлжөө, хаваржаа болон олон айлын  бэлчээрийн газар давхцаж байгаа, Түргэн,  Баян голын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байгаа учраас татгалзаж байгаа саналыг нь хүндэтгэж, татгалзсан шийдвэрийг нь дэмжсэн. *******ймд “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв.

             Хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******” ХХК-ийн Баяндун сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газар нь усан сан бүхий газар усны онцгой хамгаалалт, энгийн хамгаалалтын бүсүүдэд давхцалтай байгаа бөгөөд, тухайн багийн малчид иргэдээс удаа дараа гарын үсэг  бүхий хүсэлтүүд ирдэг, мөн багийн иргэдийн Нийтийн Хурлууд дээр нэмж тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжихгүй байх талаар санал хүсэлт гарч байсан. Тус суманд 1987 оноос эхлэн геологи хайгуулын ажил хийгдэж эхэлсэн ба 30 жил газар нутгаа судлуулж, ашиглуулсан тул дахин судлуулах, хайгуул хийлгэх шаардлагагүй. Газар нутгаа онгон дагшин төрхөөр нь хойч үедээ үлдээх хүсэлтэй иргэд давамгайлж байна. Одоогоор тус суманд хайгуул, ашиглалтын 10 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дахин аж ахуй нэгжийн зөвшөөрөл хүссэн саналыг дэмжих боломжгүй байгаа болно. Баяндун сумын *******ТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 тоот тогтоолоор “******* *******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг дэмжээгүй санал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн хуралдааны тэмдэглэл дээр Газрын даамлаас тус газрын солбилцлыг харуулсан кадастрын зураг зэрэг баримт байсан, иргэдийн Хурлын хэдэн төлөөлөгч малчдын хадлан, зуслангийн газартай давхцалтай мөн Баян голын энгийн хамгаалалтын бүсэд 5.7 га, онцгой хамгаалалтын бүсэд 0.6 га давхцалтай голын эрэгт ойрхон байна гэж татгалзсан. Тиймээс сумын Хурлын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар татгалзсан юм. *******ймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Гэрч Б.Бшүүхэд гаргасан мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Онон-Улзын сав газрын энгийн болон онцгой хамгаалалтын мэдээллийн зураглал байдаг. Үүнийгээ Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргаж өгсөн. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “Усны сан бүхий газар” гэж  нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг ойлгоно гэж заасан. “******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь усны сан бүхий хамгаалалтын газартай давхцаж байна гэж үзэж байна. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон байдаг тул дээрх газруудад хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүй юм. Дээрх голууд нь Улз голын томоохон цутгал голууд юм. Энэ хоёр голын бэлчир дээр хайгуулын талбай нь байгаа юм. Улз гол сүүлийн жилүүдэд томоохон цутгал голууд нь цутгахгүй тасарч байгаа тул урсац муудаж, Дашбалбар сумын нутгаас 60-аад км-т урсац тасран шургаж адгаа хүртэл урсаж чадахгүй байгаа юм.

             Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолыг кординатаар тогтоосон 194 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, усан сан бүхий эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, тэмдэгжүүлэх үүргийг аймаг, сумын Засаг даргад үүрэг болгосон. Энэ нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар хилийн заагийг Засгийн газар тогтооно гэсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа юм. Засгийн газрын 194 дүгээр тогтоол нь шинжлэх ухааны үүднээс алдаатай гэж үзэж, голын энгийн онцгой хамгаалалтын бүсийг метр зааж тогтоосон байдаг. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т  Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны *******-230/127 дугаар хамтарсан тушаалаар онцгой хамгаалалтын бүсийг татмын хэмжээгээр өргөсгөж тогтооно гэсний дагуу 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас тендэр зарлаж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Газар зүй био экологийн хүрээлэнгийн баг зайнаас тандан судлах аргаар өнгөний испектр газрын нарийвчилсан хэмжээ, зуу мянганы зураг, Монголын гадаргуу усны харьцуулсан сүлжээ зураглал хийсэн юм. Монгол улсын хэмжээнд анх удаа Хэрлэн-Улз голын сав захиргаа нь Чингис хотын сав газрын захиргаатай хамтран 2015 оны 09 сард хээрийн хэмжилтийн баталгаажуулалтыг хамт хийсэн. Энэ нь зураг газар дээрээ /цэг дээрээ/ таарч байна уу, үгүй юу гэсэн хэмжилт юм. Бид анх Баяндун сумыг онцолсон. 2016 оны 2 сард Баяндун сумын зураг бэлэн болсон учраас тухайн сумын Тамгын газарт танилцуулж, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас тогтоол гаргаж баталгаажуулсан. Хэдийгээр Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор ... усны сан бүхий эргийг кординатжуулж тогтоогоогүй ч аймаг, сумын Засаг дарга нарт кординатчлах байсан учраас *******ялал жуулчлалын яамнаас гаргаж өгсөн. 2015 онд тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь хамгаалалтын бүсийн зураглалаар онцгой, энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байсан. Зарим аймагт 2015 оны 10 сард дуусгавар болох ёстой байсан ажиллагаа одоо ч дуусаагүй, зарим нь сургалтын түвшиндээ явж байгаа юм. Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас санаачлаад сав газрын захиргааны газар зүйн мэдээллийн системийн ажилтны хамтаар хэд хоногийн өмнө газар дээр нь хээрийн хэмжилт бичлэг хийхэд тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь “Баян” голын эргээс 42 метрт байгаа учраас энэ нь усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа нь харагдаж байна гэв.         

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар “*******шигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн санал”, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын “*******урора *******нвестмент” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, ...026480 дугаарт бүртгэгдсэн "Баяндун" нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан[1] боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад …...026480 дугаарт бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа хасаж багасгасан[2] болно.

             Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь  Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар бүхий  *******шигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн “Дэмжихгүй” саналыг *******шигт малтмал, Газрын тосны газар, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн, ...эцсийн хариуг  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн  авсан байна.

             Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

             Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрийн M-49-95 кодтой планшетэд заасан, өргөдлийн бүртгэлийн NE-026480 /XA-019476-001-NE/ дугаарт бүртгэгдсэн “Баяндун” нэртэй газарт 136.25 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу, *******шигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн NE-026480 дугаарт бүртгэн, *******шигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, *******шигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар тухайн талбай байрших, Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

            *******шигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Засаг дарга нь мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны төв байгууллагад хариу өгөх талаар зохицуулсан. Дорнод аймгийн Засаг дарга нь Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05,[3] аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоол,[4] холбогдох нотлох баримт зэргийг үндэслэн, “*******урора *******нвестмент” ХХК-ийн *******шигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар  “Дэмжихгүй” саналыг[5] хүргүүлжээ. Тэрээр дэмжихгүй саналын үндэслэлээ: Тус талбайд … малчдын зуслан, намаржаа, хадлангийн талбай, Улз голын сав газарт хамаарах  Баян гол, Түргэн голуудын сав газар давхцалтай гэжээ.

             Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Баяндун” нэртэй талбай нь ... кадастрын зураглалаас харахад онцгой хамгаалалтын бүс 50, энгийн хамгаалалтын бүс-200 метр, “Улз” голын сав газарт хамаарах Баян голын онцгой хамгаалалтын бүстэй 0.6 га, энгийн хамгаалалтын бүстэй 5.7 га газар тус тус хэсэгчлэн давхцалтай байгаа болох нь хариуцагч нарын тайлбар, Онон-Улзын сав газрын захиргааны албан бичиг[6], Усан сан бүхий газрын кадастрын нарийвчилсан зураглал[7], хайгуулын талбайн кадастрын зураглал[8], гэрчийн мэдүүлэг[9], сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, тэмдэглэл[10] зэргээр тогтоогддог.

             Гэтэл нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь, дээрх  талбайд *******шигт малтмалын Кадастрын хэлтсээс тухайн талбай нь ямар нэгэн бүс газартай ...давхцалгүй, ... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн, ... хариуцагч талаас тус компанийн өргөдөл гаргасан талбай нь онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай талаар кадастрын зураглалыг нотлох баримтаар ирүүлсэн байгааг дурдаж,  … NE-026480 дугаарт бүртгэгдсэн “Баяндун” нэртэй талбай нь өргөдөл гаргах үед ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцаж байсан эсэх, ... усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн NE-026480  өргөдөл гаргах үеийн байдлаар хэрхэн тогтоосон талаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг ирүүлсэн[11]. Тус шүүхээс Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, *******шигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3/53, 31-ний өдрийн 3/54 дугаар нотлох баримт гаргуулах тухай албан бичиг[12] явуулсны дагуу дээрх газраас 8/7727 дугаар бүхий албан бичгээр, ... Кадастрын зураг зүйн сангаас шүүж үзээд “******* *******” ХХК-ийн NE-026480 /XR-019476/ тоот өргөдлийн талбай нь давхцалгүй[13], Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ... Усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай давхцалгүй талаар хариуг тойм зургийн хамт ирүүлсэн[14].

            Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны *******/230/127 дугаар “Журам батлах тухай” хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэлмийг мөрдөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3.2-т “гол мөрөн, горхи, булаг шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын өргөссөн хэмжээгээр тогтооно” гэжээ. Энэ талаар гэрч мэдүүлэхдээ …2015 онд  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тендер зарлаж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Газар зүй, био экологийн хүрээлэнгийн баг зайнаас тандан судлах аргаар өнгөний испектр газрын нарийвчилсан хэмжээ, зуун мянганы нууцын зураг, усны харьцуулсан сүлжээ зураглалд Дорнод аймгийн Баяндун сумын зураг бэлэн болсон учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталгаажуулсан талаар тайлбарлаж  байна.

             Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан тушаалын 2 дахь хэсэгт энэхүү журмын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэрт зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсөн байна. Үүний дагуу Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаанаар “Хамгаалалтын бүс тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн Гадаргын усны энгийн хамгаалалтын бүсийн солбилцлыг нарийвчлан тогтоосон[15] зэргээс үзэхэд, нэхэмжлэгч компанийн ...026480 дугаарт бүртгэгдсэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Баяндун” нэртэй талбай нь 2015-2016 оны байдлаар ...орон нутгийн тухайн талбайн кадастрын нарийвчилсан зураглал, талбайн солбилцлуудыг хянахад, Улз голын сав газарт хамаарах, Баян голын онцгой хамгаалалтын бүстэй 0.6 га, энгийн хамгаалалтын бүстэй 5.7 га хэсэгчилсэн давхцалтай байгааг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

             Түүнчлэн хариуцагч Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь   ...тухайн талбайд Түргэн багийн малчдын зуслан, намаржаа, хадлангийн талбай давхцалтай талаар, ...1987 оноос геологи хайгуулын ажил хийгдэж эхэлсэн, 30 жил газар нутгаа судлуулж одоогоор 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа талаар дурдаад, ...газар нутгаа онгон дагшин төрхөөр нь хойч үедээ үлдээх хүсэлтэй иргэдийн гарын үсэг бүхий нэрсийн жагсаалтыг баталгаажуулан хавтаст хэрэгт ирүүлсэн[16] байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д төрөөс хүний эрхийг хангахуйц ...баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах талаар хуульчилсны дагуу, иргэд байгаль орчныг хамгаалах талаарх саналаа нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөлд мэдэгдэх, Засаг даргад уламжилж байгаа нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаагийн нэг хэлбэр юм.

             Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т  “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах,… газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлохыг хориглох талаар хуульчилсан байгаа бөгөөд, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, хуулийн 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгаар зөвшөөрөл олгохгүй” заасны дагуу дээрх “Баяндун” нэртэй талбайд ашигт малтмал хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүй байсан байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар сум, дүүргийн Хурлын саналыг авч, Хурлын Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” заасны дагуу,  Дорнод аймгийн Засаг дарга нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох Баяндун сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн, “Баяндун” нэртэй 136.25 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” саналыг  *******шигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтэст хүргүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай  хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

            *******йнхүү “******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 136.25 гектар талбай нь онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул Дорнод аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.3-ийн е-д ”нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх” *******шигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “*******ймаг, нийслэлийн Засаг дарга нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” саналыг хүргүүлсэн нь үндэслэлтэй.

             *******ймд  Дорнод аймгийн Засаг даргын  *******шигт малмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн 136 дугаар санал болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 02, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. *******шигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар санал, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02,  болон 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                    Д*******РГ*******Л*******ГЧ, ЕРӨНХ*******Й ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 72-р хуудас

[3] Хавтаст хэргийн 8-р хуудасны арын нүүр

[4] Хавтаст хэргийн 5-р хуудасны арын нүүр

[5] Хавтаст хэргийн 8-р хуудас

[6] Хавтаст хэргийн 39-р хуудас

[7] Хавтаст хэргийн 63-64-р хуудас

[8] Хавтаст хэргийн 40-р хуудас

[9] Хавтаст хэргийн 66-67-р хуудас

[10] Хавтаст хэргийн 43-44-р хуудас

[11] Хавтаст хэргийн 74-р хуудас

[12] Хавтаст хэргийн 88-89-р хуудас

[13] Хавтаст хэргийн 89-р хуудас

[14] Хавтаст хэргийн 92-93-р хуудас

[15] Хавтаст хэргийн 97-98-р хуудас

[16] Хавтаст хэргийн 41-42-р хуудас