Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 418

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  А.Оргилбаяр,

Хохирогчийн төлөөлөгч Б.Б.Ш-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Ч.Ч.А-, Д.Д.А-, С.С.Г-, О.О.М-, Ж.Ж.Б-, С.С.А-, Д.Д.Д.Н-, Ж.Д.Н-г-, Ё.Ё.Г-, С.С.Б-, С.С.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 18.12 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.А-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.А-, С.Г-, О.М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Ж.Б-, С.А-, Д.Д.Н-, Д.Н-г-, Ё.Г-, С.Б-, С.У- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818007690523 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 01 сарын сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 2 хүүхэд, зээ нарын хамт, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ч.А-

Монгол Улсын иргэн, 1964 оны 10 сарын сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуух трубины машинист мэргэжилтэй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах “Шинэхэн” цайны газарт бэлтгэгч ажилтай, ам бүл 1, ганцаараа урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С.Г-

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 сарын сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архив, нарийн бичиг мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын гэрээт шууданч, ам бүл 1, ганцаараа, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д.А-   

 

Монгол Улсын иргэн, 1959 оны 10 сарын сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, О.М-

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 04 сарын сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С.У-  

Монгол Улсын иргэн, 1970 оны 03 сарын сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Кентавр” зочид буудалд үйлчлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, С.Б-

Монгол Улсын иргэн, 1962 оны 11 сарын сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж.Б-

 

Монгол Улсын иргэн, 1959 оны 08 сарын сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С.А-  

Монгол Улсын иргэн, 1958 оны 04 сарын сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 6, хүүхэд, дүү, зээ нарын хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д.Д.Н-

Монгол Улсын иргэн, 1959 оны 07 сарын сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хүүхдүүд, зээ нарын хамт, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д.Н-г-

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 07 сарын өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, хүүхдийн Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, хамт, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ё.Г-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.Ч.А- нь 2017 оны 11 сарын дундуур “тэтгэвэр тогтоолгож өгнө хэмээн хуурч иргэн Д.О.Б-ээс 800 000 төгрөг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Яллагдагч Ч.Ч.А- нь О.О.М-тэй үгсэн тохирч 2018 оны 02 дугаар сард шүүхээр О.О.М-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 233 тоот ээлжийн амралт олгох тушаал, 135 тоот ажилд томилох тушаал зэргийг засварлан хуурамчаар үйлдсэнийг яллагдагч О.О.М- нь хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,

Яллагдагч Ж.Ж.Б-, С.С.А- нар нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “О.О.М-гийн ажилласан байдал тогтоолгох тухай" иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

Яллагдагч Ч.Ч.А-, Д.Д.А- нар нь бүлэглэн 2018 онд С.С.Г-гийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Д.Д- гэснийг С.С.Г- гэж, Улсын барилгын хороо Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, өрөг угсрагч Д.Д.Д- гэснийг шавар будагчин С.С.Г- гэж тус тус өөрчилж; засварлан хуурамчаар үйлдсэн,

Яллагдагч Д.Д.А- нь Ч.Ч.А-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч Ч.Ч.А-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 онд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг, диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Д.Д- гэснийг С.С.Г- гэж, Улсын барилгын хороо Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13- ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, өрөг угсрагч Д.Д.Д- гэснийг шавар будагчин С.С.Г- гэж,

Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 233 тоот ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 31 дүгээрт бичигдсэн Г.Г.Б- гэснийг О.О.М- гэж, Монгол зөвлөлтийн найрамдлын нэрэмжит дархан сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 135 тоот ажилд томилох тушаалын огноог 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, тушаалын 1 дэх заалтын Зина овогтой Нэргүй, Мягмар овогтой Эрдэнэсайхан гэснийг Оросоо овогтой О.М-, 1982 оны 7 дугаар сарын 16 наас гэснийг 1976 оны 7-р сарын 16-наас гэж тус тус засварлан өөрчилж хуурамчаар үйлдсэн,

Яллагдагч С.С.У-, С.Б- нар нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “С.С.Г-гийн ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “С.С.Г-тай хамт ажиллаж байсан* гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Яллагдагч Ч.Ч.А- нь “Өөрийн төрсөн охин Г.Г.С-г Г.Г.Т-тай хамтын амьдралтай байсан; Г.Г.С-гийн хүү С.С.Б-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох"-оор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж 2018 оны 08 дугаар сарын 03-нд шүүхэд гаргаж өгсөн,

Яллагдагч Ё.Ё.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

Яллагдагч Ж.Д.Н-г- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр "Г.Г.С-гийн хүсэлттэй Д.Г.Т-тай хамтын амьдралтай байсан болон хүү С.С.Б-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ч.Ч.А-ийн ятгаснаар “талийгаач Г.Г.С-тай 2013 оноос хамтран амьдарч эхлээд 4-5 жил болж байгаа. Дундаас нь 2015 онд төрсөн хүүхэд байгаа" гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Яллагдагч Ч.Ч.А- /ТК58012608/ нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж Г.Г.С-гийн өмнөөс 2018 оны 02 дугаар сарын 08- ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд өөрийн төрсөн охин Г.Г.С-г “Ж.Ж.М-этэй хамтын амьдралтай байсан, Х.С.Б-ын төрсөн эцэг нь Ж.Ж.М-э мөн" хэмээн хүсэлт гарган шүүхээс шүүгчийн захирамж гаргуулан улмаар тэрхүү захирамжийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс Нийгмийн халамжийн сангаас “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” авсан,

Яллагдагч Д.Д.Д.Н- нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр "Г.Г.С-гийн хүсэлттэй Ж.М-этэй хамтын амьдралтай байсан болон хүү С.С.Б-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай" иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж. баталгаа гаргасны дараа Ч.Ч.А-ийн ятгаснаар "Ж.Ж.М-э, Г.Г.С- хоёр 2014 онд танилцаад хамтран амьдарч байсан, хадам ээж болох Ч.А-ийн гэрт амьдарч байсан дундаасаа нэг хүүхэдтэй. Хүүхэд нь ой гарантай. Ж.М-э 2016 онд аваарт орж нас барсан. Би Ж.М-ийн аавын дүүгийн эхнэр, Ж.М-э нь айлын ганц өргөмөл хүүхэд, аав, ээж хоёр нь олон жилийн өмнө нас барсан төрөл садангийн хүн байхгүй, манай нөхөр урд шөнө зуурдаар нас барсан. Надаас өөр гэрчлэх хүн байхгүй” гэж гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч нар нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй гэв.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Ч.А- нь 2017 оны 11 сарын дундуур “тэтгэвэр тогтоолгож өгнө хэмээн хуурч хохирогч Д.О.Б-ээс 800.000 төгрөг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Ч.А- нь 2018 оны 02 дугаар сард О.О.М-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 233 тоот ээлжийн амралт олгох тушаал, 135 тоот ажилд томилох тушаал зэргийг засварлан хуурамчаар үйлдсэн,

Шүүгдэгч Ч.Ч.А- нь шүүгдэгч Д.Д.А-тай бүлэглэн 2018 онд С.С.Г-гийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Д.Д- гэснийг С.С.Г- гэж, Улсын барилгын хороо Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, өрөг угсрагч Д.Д.Д- гэснийг шавар будагчин С.С.Г- гэж тус тус өөрчилж; засварлан хуурамчаар үйлдсэн,

Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 233 тоот ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 31 дүгээрт бичигдсэн Г.Г.Б- гэснийг О.О.М- гэж, Монгол зөвлөлтийн найрамдлын нэрэмжит дархан сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 135 тоот ажилд томилох тушаалын огноог 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, тушаалын 1 дэх заалтын Зина овогтой Нэргүй, Мягмар овогтой Эрдэнэсайхан гэснийг Оросоо овогтой О.М-, 1982 оны 7 дугаар сарын 16 наас гэснийг 1976 оны 7-р сарын 16-наас гэж тус тус засварлан өөрчилж хуурамчаар үйлдсэн,

Шүүгдэгч Ч.Ч.А- нь “Өөрийн төрсөн охин Г.Г.С-г Г.Г.Т-тай хамтын амьдралтай байсан; Г.Г.С-гийн хүү С.С.Б-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох"-оор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж 2018 оны 08 дугаар сарын 03-нд шүүхэд гаргаж өгсөн,

Шүүгдэгч Ч.Ч.А- нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж Г.Г.С-гийн өмнөөс 2018 оны 02 дугаар сарын 08- ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд өөрийн төрсөн охин Г.Г.С-г “Ж.Ж.М-этэй хамтын амьдралтай байсан, Х.С.Б-ын төрсөн эцэг нь Ж.Ж.М-э мөн" хэмээн хүсэлт гарган шүүхээс шүүгчийн захирамж гаргуулан улмаар тэрхүү захирамжийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс Нийгмийн халамжийн сангаас “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” авсан,

 

Шүүгдэгч Д.Д.А- нь Ч.Ч.А-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч Ч.Ч.А-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 онд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг, диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Д.Д- гэснийг С.С.Г- гэж, Улсын барилгын хороо Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13- ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, өрөг угсрагч Д.Д.Д- гэснийг шавар будагчин С.С.Г- гэж,

Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 233 тоот ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 31 дүгээрт бичигдсэн Г.Г.Б- гэснийг О.О.М- гэж, Монгол зөвлөлтийн найрамдлын нэрэмжит дархан сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 135 тоот ажилд томилох тушаалын огноог 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, тушаалын 1 дэх заалтын Зина овогтой Нэргүй, Мягмар овогтой Эрдэнэсайхан гэснийг Оросоо овогтой О.М-, 1982 оны 7 дугаар сарын 16 наас гэснийг 1976 оны 7-р сарын 16-наас гэж тус тус засварлан өөрчилж хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай,

 

Шүүгдэгч Ж.Ж.Б-, С.С.А- нар нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “О.О.М-гийн ажилласан байдал тогтоолгох тухай" иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

 

Шүүгдэгч С.С.У-, С.Байгалмаа нар нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “С.С.Г-гийн ажилсан байдал тогтоолгох тухай” иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “С.С.Г-тай хамт ажиллаж байсан* гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Ё.Ё.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ДарханУул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Ж.Д.Н-г- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр "Г.Г.С-гийн хүсэлттэй Д.Г.Т-тай хамтын амьдралтай байсан болон хүү С.С.Б-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ч.Ч.А-ийн ятгаснаар “талийгаач Г.Г.С-тай 2013 оноос хамтран амьдарч эхлээд 4-5 жил болж байгаа. Дундаас нь 2015 онд төрсөн хүүхэд байгаа" гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Д.Д.Д.Н- нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр "Г.Г.С-гийн хүсэлттэй Ж.М-этэй хамтын амьдралтай байсан болон хүү С.С.Б-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай" иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж. баталгаа гаргасны дараа Ч.Ч.А-ийн ятгаснаар "Ж.Ж.М-э, Г.Г.С- хоёр 2014 онд танилцаад хамтран амьдарч байсан, хадам ээж болох Ч.А-ийн гэрт амьдарч байсан дундаасаа нэг хүүхэдтэй. Хүүхэд нь ой гарантай. Ж.М-э 2016 онд аваарт орж нас барсан. Би Ж.М-ийн аавын дүүгийн эхнэр, Ж.М-э нь айлын ганц өргөмөл хүүхэд, аав, ээж хоёр нь олон жилийн өмнө нас барсан төрөл садангийн хүн байхгүй, манай нөхөр урд шөнө зуурдаар нас барсан. Надаас өөр гэрчлэх хүн байхгүй” гэж гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч С.С.Г-,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг, диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Д.Д- гэснийг С.С.Г- гэж, Улсын барилгын хороо Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13- ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, өрөг угсрагч Д.Д.Д- гэснийг шавар будагчин С.С.Г- гэж хуурамчаар үйлдсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн,

 

Шүүгдэгч О.О.М-

Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 233 тоот ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 31 дүгээрт бичигдсэн Г.Г.Б- гэснийг О.О.М- гэж, Монгол зөвлөлтийн найрамдлын нэрэмжит дархан сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 135 тоот ажилд томилох тушаалын огноог 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, тушаалын 1 дэх заалтын Зина овогтой Нэргүй, Мягмар овогтой Эрдэнэсайхан гэснийг Оросоо овогтой О.М-, 1982 оны 7 дугаар сарын 16 наас гэснийг 1976 оны 7-р сарын 16-наас гэж тус тус засварлан өөрчилж хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч.Ч.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.Б- би тэтгэвэр тогтоолгох гэсэн юм чи надад тусалж чадах уу гэхээр нь би чадна гэж хэлсэн. О.Б- би чамд өгөх мөнгийг нь өгнө гэж хэлээд тэр өдөр салсан. ...Би хуурамчаар л бичиг баримт бүрдүүлж О.Б-т тэтгэвэр тогтоолгож өгч тусална гэж бодож байсан” гэх мэдүүлэг /1-р хх 21/,

            “...Г.Г.Б- тракторчин гэснийг О.О.М- болгож бичгийн машинаар засварласан. Ингээд засварласан бичиг баримтаа нотариатаар батлуулж шүүхэд гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 85/,

             “...Би С.С.Г-гийн ажил байдлыг тогтоолгох хүсэлтийг бичиж, аймгийн архивын тасгаас авсан тушаалын огноо, Д.Д.Д-гийн нэрийг арилгаж С.С.Г-гийн нэрийг засаж бичсэн нь үнэн. Мөн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өлөр манай охин Г.С-гийн хүүхэд болох С.Б-ын эцэг хамтын амьдрал тогтоолгох хүсэлтийг бичиж, холбогдох матераилыг нь бүрдүүлж шүүхэд өгсөн. Шүүх хурал болоход Г.Т-, Г.С- нарыг хамтын амьдралтай байсан гээд хэлээд өгөө гээд Д.Н-г-ийг дагуулж очиж шүүхэд шүүхэд гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн нь үнэн” гэх мэдүүлэг /2-р хх 212/,

            “...Би охин Г.С-гийн нэрийн өмнөөс шүүхэд Ж.Ж.М-этэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох, Г.С-гийн хүү С.Б-ын эцэг мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан нь үнэн. ...Тэгээд иргэний гэрчээр Д.Д.Н-ыг гуйж Г.С-, Ж.М-э нарыг хамт амьдарч байсан гэж хэлүүлж нөгөө гэрчээр нь би өөрөө орсон. ...тэжээгчээ алдсаны тэтгэвэр сар бүр 155 000 төгрөг ордог байсан. 2019 оны 02 дугаар сараас эхлээд мөнгөн дүн нь өсч сар бүр 174 төгрөг авдаг болсон. ...ямар ч байсан сар бүр авдаг байсан нь үнэн. Ж.М-э, Г.С- 2 хамтран амьдарч байгаагүй Г.С-гийн хүү С.Б-ын төрсөн эцэг нь Ж.М-э биш” гэх мэдүүлэг /3-р хх 75/,

 

            Шүүгдэгч Ж.Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.М- тэтгэвэр тогтоолгох гээд шүүхэд материал бүрдүүлж өгөөд 2 гэрч хэрэгтэй байна та 1 гэрчээр нь ороод өгөөч гэж О.М- надтай ирж уулзсан. Тэгээд шүүхээс дуудахаар нь О.М-тэй хамт Дархан сангийн аж ахуйд тракторчинаар ажиллаж байсан  гээд худал мэдүүлэг өгчихсөн юм” гэх мэдүүлэг /1-р хх 80-81/,

 

            Шүүгдэгч С.С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...О.М- тэтгэвэр тогтоолгох гээд хамт ажиллаж байсан гэж хэлэх 2 гэрч хэрэгтэй байна гээд гуйгаад машинтай намайг гэрээс очиж аваад шүүх дээр очиж мэдүүлэг өгсөн. О.М-г гуйгаад байхаар нь хамт ажиллаж байсан гэж хэлсэн “ гэх мэдүүлэг /1-р хх 82-83/,

 

            Шүүгдэгч О.О.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Ч.А- ажилласан жилийг чинь тогтоож тэтгэвэрт оруулж өгч тусалж чадна харин 600 000 төгрөг надад өг гэж хэлсэн. Би 600 000 төгрөг олоод Ч.А-т 2018 оны 1 дүгээр сард бэлнээр өгсөн. Тэгээд Ч.Ч.А- материал бүрдүүлээд миний өмнөөс Дархан-Уул аймгийн шүүхэд өгсөн байсан. ...Тэгээд би танил С.А-, Ж.Б- нарыг тракторчинаар ажиллаж байсан гээд хэлээд өгөөч гэж гуйгаад шүүх дээр дагуулж очоод мэдүүлэг өгүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх 87/,

 

            Шүүгдэгч С.С.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Г- “би тэтгэвэр тогтоолгох гэж байгаа. Чи гэрч болоод надтай хамт ажиллаж байсан гээд хэлээд өгөөч” гэсэн. Тухайн үед надтай хамт миний төрсөн дүү С.Б- байсан. ...С.Б- бид 2 Дархан-Уул аймгийн иргэний шүүхэд С.Г-тай хамт очоод гэрчийн мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх 215/,

 

            Шүүгдэгч С.С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Г- “би тэтгэвэр тогтоолгох гэж байгаа. С.У- та 2 гэрч болоод надтай хамт ажиллаж байсан гээд хэлээд өгөөч ээ” гэж хэлсэн юм. ...С.Г-тай хамт очоод С.Г-тай хамт ажиллаж байсан гэж худлаа гэрчийн мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх 217/,

 

            Шүүгдэгч С.С.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Ч.А- тэтгэвэр тогтоолгоход 2 гэрч хэрэгтэй гэхээр нь би хамт ажиллаж байсан С.У-, С.Б- 2-ыг гэрч болоод өгөөч гуйсан. ...Ч.А- надад ажиллаж байсныг чинь батлах юм гээд хэдэн ширхэг баярын бичиг шиг цаас өгөхөөр нь би аваад шүүх хуралд орсон. Тэр шүүх хуралд С.Б-, С.У- нар мөн оролцож надтай хамт Ардан намын замын барилгын тусгай батльонд барилга үйлдвэрлэлийн нэгдэлд надтай ажиллаж байсан гэж мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх 219/,

 

            Шүүгдэгч Д.Д.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ажлын газрын подвалоос бичгийн машинаа дамнаж гаргаж ирээд тоос шороог нь арчаад Ч.А- өөрөө эхлээд бичгийн машинаар засах гээд бичиж эхэлсэн. Тэгээд би хажуунаас нь харсан чинь бичиж чадахгүй харагдаад байхаар нь М үсгээр эхэлсэн хүний нэр бас арын хуудас дээр нь тоо засаж бичгийн машинаар бичиж өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх 221/,

 

            Шүүгдэгч Ж.Д.Н-г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Ч.А- “Г.С-гийн хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гээд байгаа юм. Шүүх дээр гэрч болоод өгөөч гээд гуйгаад байхаар нь би хамт очиж мэдүүлэг өгөхөөр болсон. ...Намайг шүүх дээр очиход Ч.А- намайг Г.С-гийн хүүг Г.Т-ын хүүхэд шүү гэж хэлээрэй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх 223/,

 

            Шүүгдэгч Д.Д.Д.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би шүүхэд мэдүүлэг өгөхдөө Ч.Ч.А-ийн надад зааж хэлж өгсөн үгийг нь хэлсэн. Би одоо юу гэж хэлснээ санахгүй байна. Г.С-, Ж.М-э хоёрыг хамт амьдарч байсан, хүүхэдтэй Ж.М-ий аавынх нь дүүтэй гэр бүл гэж хэлсэн санагдаж байна. Би тухайн үедээ Ч.Ч.А-ийн зааж өгснөөр шүүхэд худал мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх 225/,

 

            Шүүгдэгч Ё.Ё.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Ч.А-тэй тааралдсан чинь манай охины нөхөр нь нас барчихсан юм. Хүүхдийнх нь тэтгэмжийг тогтоолгох шүүх хурал болж байгаа юм. Нэг хүн нь ирсэнгүй чи оронд нь гэрчээр ороод өгөөч оронд нь дэлгүүрээс чинь авсан юмныхаа өрийг өгье гэж хэлсэн. ... Ч.Ч.А-ийн хэлснээр шүүгчийн асуусан асуултад хариулсан” гэх мэдүүлэг /2-р хх 229/,

           

            Хохирогч Д.О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг тэтгэвэрт суулгаад өг гээд хүүгээрээ 600 000 төгрөг, өөрөө данснаас 200 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд одоо болтол сураг ажиг байхгүй. Залгахаар утсаа авахаа больчихсон” гэх мэдүүлэг /1-р хх 11/,

 

            Хохирогч Ц.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 1 дүгээр сарыг дуустал тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр 155 000 төгрөгийг авсан байсан. 2019 оны 2 дугаар сараас Монгол Улсын засгийн газрын тогтоолоор тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь 174 000 болж өссөн байгаа. Ингээд Г.Г.С- нь 2018 оны 4 дүгээр сарын хойш 2019 оны 6 дугаар сарын дуустал нийт 2 321 830 төгрөгийн тэтгэвэр авсан байгаа” гэх мэдүүлэг /3-р хх 71/,

 

            Гэрч З.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 сарын дундуур 600.000 төгрөг бэлнээр Ч.А-т өгсөн. тэгээд хэд хоногийн дараа мөнгө чинь дутаад байна гээд ээж рүү залгаад ээжээс 200.000 төгрөг нэмж авсан. Нийт 800.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /1-р хх 12/,

 

            Гэрч Г.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Ч.А-ийг дуудаж уулзсан чинь Улаанбаатар хотод Ё.Г- гэж эмэгтэй байдаг тэрэнд архиваас авсан бичиг баримтаа аваачиж өгөөд он, сар, нэр гэх мэт зүйлийг бичгийн машинаар засварладаг гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 54/,

 

            Гэрч Г.Г.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: мэдүүлэг /2-р хх 154-156/,

 

            Гэрч Б.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нас барсан талийгаач Ж.М-э нь миний хамгийн бага дүү юм. 1983.10.02-ны өдөр төрсөн. Талийгаач Ж.М-э нь нас барахаасаа өмнө Нарангэрэл гэж эмэгтэйтэй хамтран амьдарч манайхтай нэг хашаанд байсан. талийгаач хүүхэдгүй. Нас барах хүртлээ Нарангэрэл гэх эмэгтэйтэй сүүлийн 4-5 жил манай хашаанд амьдарсан” /2-р хх 165-166/,

 

            Гэрч Ч.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.М-э нь миний бага хүү, одоогоос 3 жилийн өмнө өвчний улмаас нас барсан гэж сонссон. Хүүхдүүд маань надаар овоглодоггүй ээж Банзрагчаар овоглосон юм. Би Хонгор суманд ажиллаж амьдарч байгаагүй, Д.Д.Д.Н- гэж хүн огт танихгүй” гэх мэдүүлэг /2-р хх 168-169/,

 

            Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018.06.19-ний өдрийн 780 дугаартай хуурамч материал бүрдүүлсэн иргэдийг шалгуулах тухай албан тоот /1-р хх 32/,

            Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн хуулбар тушаалууд /1-р хх 38-39/,

            Дархан-Уул аймгийн Архивын тасгаас эх хувь тушаалуудыг хуулбарлан авсан хуулбарууд /1-р хх 50-53/,

            О.О.М-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн хуулбар, С.С.А-, Ж.Ж.Б-ын иргэний хуралд гэрчээр өгсөн мэдүүлгүүд /1-р хх 123-141/,

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газрын 2018.08.23-ны өдрийн 581 дугаартай хуурамч материал бүрдүүлсэн иргэдийг шалгуулах тухай албан тоот /2-р хх 32-33/,

Ч.Ч.А-, Д.Д.Д.Н- нарын иргэний хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /2-р хх 43-44/,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 344 дугаартай шийдвэрийн хуулбар /2-р хх 47-48/,

            Ч.Ч.А-, Д.Д.А- нарын хуурамчаар үйлдсэн, яллагдагч С.С.Г- хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн тушаалын хуулбарууд /2-р хх 54-55/,

            С.С.Б-, С.С.У- нарын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд өгсөн мэдүүлэг бүхий Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1040 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /2-р хх 72-73/,

Ж.Д.Н-г-, Ё.Ё.Г- нарын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд өгсөн мэдүүлэг бүхий Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1038 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /2-р хх 101-103/,

Ч.Ч.А- нь Д- Г.Т-тай хамтран амьдарч байгаад Д.Г.Т- нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өндрөөс унаж нас барсан үйлдлийг шалгасан Эрүүгийн 181800161 дугаартай хэргийн хуулбар /2-р хх 105-120/,

            Дархан-Уул аймгийн Архивын тасгаас ирүүлсэн баримтын хуулбарууд /2-р хх 130-132/,

            Ж.Д.Н-г-, Ё.Ё.Г- нарын Иргэний хэргийн шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгч байгаа шүүх хуралдааны дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл          /2-р хх 139/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 1945 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх 188-189/,

Халамжийн сангаас олгосон мөнгөний жагсаалт /3-р хх 89/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэдэгт хуурамч баримт бичиг, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан үйлдлийг ойлгоно.

            Бусдыг хуурч эд хөрөнгийг авч залилан мэхлэх гэдэгт бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ.

            Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэдэгт баримт нотолгоог зохиомлоор бий болгох, агуулгыг гуйвуулан өөрчлөх, хуурамчаар үйлдэх, зохиомлоор хасах эсхүл нэмэлт оруулах, тамга, тэмдэг, гарын үсэг, тоо тэмдэглэгээ зэргийг өөрчлөхийг ойлгоно.

            Худал мэдүүлэг өгөх гэдэгт бодит байдлыг гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлэх, өөрийн мэдэхгүй зүйлийн талаар мэддэг, үзсэн, харсан мэтээр шүүн таслах үйл ажиллагаанд мэдүүлсэн үйлдлийг ойлгоно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг тус бүртээ агуулсан байна гэж шүүх дүгнэлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Ч.А-, Д.Д.А-, С.С.Г-, О.О.М-, Ж.Ж.Б-, С.С.А-, Д.Д.Д.Н-, Ж.Д.Н-г-, Ё.Ё.Г-, С.С.Б-, С.С.У- нарын үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул

Иймд шүүгдэгч Ч.Ч.А-ийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг, зохиомол байдлыг зориудаар бий олгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авсан гэмт хэрэг, шүүгдэгч Д.Д.А-тай бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Д.А-г шүүгдэгч Ч.Ч.А-тэй бүлэглэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

Шүүгдэгч С.С.Г-, О.О.М- нарыг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.Ж.Б-, С.С.А-, Д.Д.Д.Н-, Ж.Д.Н-г-, Ё.Ё.Г-, С.С.Б-, С.С.У- нарыг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Ч.Ч.А-, Д.Д.А-, Ж.Ж.Б-, С.С.А-, Д.Д.Д.Н-, Ж.Д.Н-г-, Ё.Ё.Г-, С.С.Б-, С.С.У-, О.О.М-, С.С.Г- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч Д.Д.А-, О.О.М-, С.С.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.О.М-, С.С.Г-, Д.Д.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нарт үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д заасан “ эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг  нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байх тул  байх шүүгдэгч Ж.Ж.Б-, С.С.А-, Д.Д.Д.Н-, Ж.Д.Н-г-, Ё.Ё.Г-, С.С.Б-, С.С.У- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн Ч.Ч.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Ч.А- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ч.Ч.А-ээс 800 000 төгрөг гаргуулан хохирогч Д.О.Б-т,  2 321 830 төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хяналтын камерын CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, бичгийн машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д.А-, С.С.Г-, О.О.М-, Ж.Ж.Б-, С.С.А-, Д.Д.Д.Н-, Ж.Д.Н-г-, Ё.Ё.Г-, С.С.Б-, С.С.У- нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.А-ийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авсан гэмт хэрэг, бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.А-г бүлэглэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 шүүгдэгч С.Г-г нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.М-г нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.А-ийг,

шүүгдэгч Д.Д.Н-ыг,

шүүгдэгч Д.Н-г-ийг,

шүүгдэгч Ё.Г-,

шүүгдэгч С.Б-,

шүүгдэгч С.У- нарыг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг журамлан шүүгдэгч Ж.Ж.Б-, С.С.А-, Д.Д.Д.Н-, Ж.Д.Н-г-, Ё.Ё.Г-, С.С.Б-, С.С.У- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг, шүүгдэгч Ч.Ч.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3.Шүүгдэгч Ч.Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

            шүүгдэгч Д.Д.А-, О.О.М-, С.С.Г- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 720 цагаар тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч Д.Д.А-, О.О.М-, С.С.Г- нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

            6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ч.А-ээс 800 000 төгрөг гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, 13-р баг, 4-19 тоотод оршин суух Д.О.Б- /РД:ЙС90030111/-т,            2.321.830 төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт олгосугай.

 

            7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хяналтын камерын CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, бичгийн машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

            8.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Д.А-, С.С.Г-, О.О.М-, Ж.Ж.Б-, С.С.А-, Д.Д.Д.Н-, Ж.Д.Н-г-, Ё.Ё.Г-, С.С.Б-, С.С.У- нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ж.Б-, С.С.А-, Д.Д.Д.Н-, Ж.Д.Н-г-, Ё.Ё.Г-, С.С.Б-, С.С.У- урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Ч.А-, Д.Д.А-, С.С.Г-, О.О.М- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ