| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0031/э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 31
2020 01 07 2020/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “ В ” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг
Улсын яллагч: О. Доржмаа,
Шүүгдэгч Б.Т (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хоточ овогт Батсайханы Тт холбогдох эрүүгийн 1909042731527 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Говь-Хангай” ХХК-нд мебелийн мужаан ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 12 дугаар гудамж 58 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хоточ овгийн Батсайханы Т, /РД:ТЯ 92011532/
1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 10 дугаартай яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Атлас 19 нэртэй байрны гадна найз нартай дахин уулзуулсангүй гэх шалтгааны улмаас хамтран амьдрагч Ц.Ундрамыг зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, хоолой, баруун шилбэнд цус хуралт, шалбаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц. Ундрамын “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Дэнжийн мянгийн орчим байрлах манай нөхөр Тийн найз Нямкагийн гэрт нь мах авахаар хамтдаа очсон, тэгтэл манай нөхөр Нямкагийн хамтаар 2,5 литрийн пиво хувааж уугаад байсан юм. Орой 23 цагийн үед Нямкагийн гэрээс нь гарч яваад Тийн найзаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Атлас нэрийн байрны гадаа машинаар хүргүүлээд очсон юм. Тийн найз нь яваад өгсөн юм. Тэгсэн чинь нөхөр Т нь манай найз залуу руу залгаж юм ярьсан гээд над руу уурлаж хэрэлдэж эхэлсэн тэгэхээр нь би уурлаад зөрүүлээд хэрэлдэж маргалдсан. Хэрүүл хийж байснаа нөхөр Т нь нүүрэн тус газар гараараа мангасдаж газарт унагаасан. Тэгэхээр нь газраас босож ирээд Тийн нүүрэн тус газар гараараа алгадсан чинь Т нь заамдаж өргөж авсанаа бид хоерын маргаан хийж байсан газарт зогсож байсан автомашины шилийг миний толгойг мөргүүлээд газарт шидэж унагааж , миний хоолойноос гараараа багалзуурдаж боогоод гараа тавихгүй байсан. Миний ухаан балартаад эхэлсэн арай ч нэг юм толгой сэгсэрч байгаад гарыг нь тавиулсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Шүүгдэгч Б. Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орой 17 цагийн үед Дэнжийн мянга орчимд амьдардаг ажлынхаа хүн Баянаагийн гэрт эхнэр Ундрамын хамтаар очсон юм. Баянаагийн хамтаар 2,5 литрийн Нийслэл нэрийн пиво нэгийг хувааж ууж дуусчихаад өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Атлас 19 дүгээр байрныхаа гадаа найз Нямкагаар машинаар хүргүүлээд очсон юм. Байрныхаа гадаа Нямкагийн машинд байж байтал эхнэр Ундрамыг манай найз Нямкагийн гэрт нь хүүхдээ дагуулаад хэдүүлээ хамт очъе гэж хэлтэл эхнэр Ундрам чи дандаа найзуудаа гэж хэлдэг гэж хэлээд уурлаж надтай хэрүүл маргаан хийж эхэлсэн. Нямка нь гэртээ харилаа гэж хэлээд эхнэр бид 2-ыг машинаасаа буулгаад яваад өгсөн юм. Тэгтэл эхнэр Ундрам уурлаж хэрүүл хийж байснаа миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа алгадаад авахаар нь зөрүүлээд түлхэж газарт унагаасан юм. Эхнэр газраас босож ирээд над руу дахин дайрч түлхээд байхаар нь хоолой тус газарт нь гараараа бариад түлхэсэн чинь газарт дахин унахдаа бид хоерын маргалдаж байсан газрын тэнд зогсож байсан машины арын багаж хэсгийг толгой тус газраар мөргөж газарт унасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 05-ны өдрийн №13399 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Ц.Ундрамын биед зулайн хуйханд шарх, хоолой баруун шилбэнд цус хуралт, шалбаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн үед үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно .
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэжээ /хх-ийн 26 дугаар хуудас/,
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Атлас 19 нэртэй байрны гадна найз нартай дахин уулзуулсангүй гэх шалтгааны улмаас хамтран амьдрагч Ц.Ундрамыг зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, хоолой, баруун шилбэнд цус хуралт, шалбаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Ундрамын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13399 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б. Тийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б. Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Тийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-33 хуудас/ -аар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд Б.Тт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б. Т нь 2016 оноос одоог хүртэл “Говь хангай буйдан” ХХК-д мужаанаар тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болох нь шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн “Говь хангай буйдан” ХХК-ны 2020 оны 1 сарын 6-ны өдрийн №Б/01/01 дугаар бүхий Тодорхойлолтоор нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчийг эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 2 / хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж Хохирогч Ц.Ундрам нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт / хх-ийн 44 хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хоточ овогт Батсайханы Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 2 / хоёр/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, хохирогч Ц. Ундрам нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б. Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН