Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2016/01086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух, П.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... байр, Н-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 4,659,952 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:П.Ц мииий бие Н-ын даргын 2015 оны 03 дугар сарын 04-ний өдрийн 00 дугаар тушаалаар .... даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдохоор тогтоогдож, улмаар Н-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаар тушаалаар ..... даргын албан тушаалд эгүүлэн томилогдсон.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оиы 08 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2015 оны 09 дүгээр 24-ний өдрийн 0000 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан огноогоор тооцож олгохоор шийдвэрлэсэн.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Энэ хуулийн 36.1.2- т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгуулэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай бол ажил хийж байсан зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 5 cap 17 хоногийн цалингийн нөхөн олговор бопох 4,659,952 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны /5 сар 17 хоног/ Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н-ын .... дарга П.Ц нь шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаар тушаалаар ажилдаа эргэн томилогдож ажилласан.

Манай байгууллага Монгол улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дах заалтанд Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ..., Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Шүүхийн шийдвэрийг монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхийн Магадлалыг гардан авсны дараа 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаар П.Цг ажилд эгүүлэн томилох тухай тушаалаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэн тус газрын .... даргаар ажилд нь эгүүлэн томилсон.

Шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 4 дүгээр сарын 20-нд 2,202,836 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 12-нд 2,000,000 төгрөг 2 хуваан П.Цгийн цалингийн 000000000000 дугаартай Төрийн банкин дахь дансанд шилжүүлсэн.

Нэгэнт шүүхийн шийдвэрт цалингийн асуудлыг шийдвэрлэсэн, шийдвэрийн дагуу цалин олгогдсон, шүүхийн шийдвэр биелэгдсэн байхад 4 сарын дараа нэмж цалин нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна.

Иймд иргэн П.Цгийн Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,659,952 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Н-ын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 00 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаар шийдвэрээр Н-ын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 00 тоот тушаалыг хүчингүй болгож, П.Цг .... даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,362,519 төгрөгийг Н-аас гаргуулж, түүнд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаар шийдвэрт хариуцагч Н-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж журмаар гомдол гаргасан ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 452 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Н-ын дарга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 452 дугаар магадлалыг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 00 тоот тушаалаар П.Цг .... даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, мөн өдрөө түүний ажлыг хүлээлцүүлж, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр .... даргаар жинхлэн томилжээ.

 

Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагчийн буруутай ажиллагаанаас болж 2015 оны 8 дугаар сарын 21-нээс ажил хүлээлцсэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд цалин хөлсгүй байж хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол хариуцагч Н-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, .... даргын ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг нь олгосон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга нэхэмжлэгч П.Цг ажлаас үндэслэлгүй халсан болох нь хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 452 дугаар магадлал зэргээр тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, түүнийг дахин ажилд томилох хүртэлх хугацаанд П.Цг цалин хөлсгүй байсан явдалд шүүх хариуцагчийг буруутгах үндэслэл болж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Иймд нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Н-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилогдох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаагаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаар шийдвэр гарсан өдрөөс ажил хүлээлцсэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 сар 10 хоногийн цалин 4,659,952 төгрөг гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд томилогдсон тушаал гарсан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажлын 118 хоног болж байх тул дээрх хугацаанд тооцогдох цалинтай тэнцэх олговорыг хариуцагч Н-аас гаргуулж, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

П.Ц нь .... даргын албан тушаалд өдрийн 36,970 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлээр дахин нотлохгүй болно.

 

Иймд П.Цгийн ажиллаагүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,362,460 төгрөг /118 хоног х 36,970 төгрөг/-ийг Н-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 297,492 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Н-аас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4,362,460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 297,492 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч П.Цгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч П.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-аас 84,749 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА