| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2016/00260/И |
| Дугаар | 00519 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 00519
| 2016 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2016/00519
| Улаанбаатар хот
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Б нэхэмжлэлтэй, С.Б холбогдох Орон сууцны өөрт ногдох болон гэрээслэлийн дагуу өөрт ногдох хувийг гаргуулах, 10 жил байр түрээслэсэн 30.000.000 төгрөгийн нөхөн төлбөр, мөн хугацаанд хүчирхийлэл, бие махбодь, сэтгэл санааны гэм хорын хохирол 30.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох сэтгэл санаа, бие махбодийн хохирол 30.000.000 төгрөг, 10 жил айлын байрны хажуу өрөө түрээслэсний гэм хорын хохирол 30.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, байрыг одоогийн зах зээлийн үнээр хоорондоо ярилцаж тохиролцсоны дагуу зарж борлуулан С.Б 50 хувийг, С.Б , Д.О нар 50 хувийг хувааж авахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан зохигчийн эвлэрлийг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 593.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б улсын тэмдэгтийн хураамжид 298.075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Д.ЭНХЦЭЦЭГ