Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 00519

 

 

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2016/00519

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                                      

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч О.Одгэрэл, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Цагаадай овогтой, Сангидоржийн Болорчулууны нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8 дугаар байр, 61 тоотод оршин суух, регистрийн дугаар ШБ72102461/

           

            Хариуцагч: Цагаадай овогтой, Сангидоржийн Бадарчинд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8 дугаар байр, 61 тоотод оршин суух, регистрийн дугаар ШБ61081676/

 

Орон сууцны өөрт ногдох болон гэрээслэлийн дагуу өөрт ногдох хувийг гаргуулах, 10 жил байр түрээслэсэн 30.000.000 төгрөгийн нөхөн төлбөр, мөн хугацаанд хүчирхийлэл, бие махбодь, сэтгэл санааны гэм хорын хохирол 30.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, иргэдийн төлөөлөгч Г.Рэнцэнханд, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү2206000945 дугаартай Улаанбаатар, ХУД, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол 8 дугаар байрны 61 тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн Сангидоржийн Болорчулуун, Сангидоржийн Бадарчин, Долгоржавын Орхон бүртгэлтэй бөгөөд 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаартай нотариатын гэрчилснээр агсан Ц.Даваад ногдох хэсгийн өв залгамжлалаар шилжүүлсний дагуу эзэмших эрхээ сэргээн эдлэх, уг орон сууцныг албадан дуудлага худалдаагаар зарж өөрийн оногдох хувь болон эцэг эхийн гэрээслэлийн дагуу оногдох хувийг /орон сууцны 5/3%-ийг/ одоогийн зах зээлийн үнээр үнэлүүлэн авах, мөн 10 жилийн хугацаанд айлын байрны хажуу өрөө түрээслэсний 30.000.000 төгрөгийн нөхөн төлбөр авах, арван жилийн хүчирхийлэл, бие махбодь, сэтгэл санаа гэм хорын хохиролд 30.000.000 төгрөг нийт 60.000.000 төгрөг нэхэмжилж байна.

 

Хариуцагч талтай дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. Байрыг одоогийн зах зээлийн үнээр хоорондоо ярилцаж тохиролцсоны дагуу зарж борлуулан С.Болорчулуун 50 хувийг, С.Бадарчин, Д.Орхон буюу гэр бүлийн хоёр 50 хувийг хувааж авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Ц.Болорчулууны нэхэмжлэлээс сэтгэл санаа, бие махбодийн хохирол 30.000.000 төгрөг, 10 жил айлын байрны хажуу өрөө түрээслэсний гэм хорын хохирол 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8 дугаар байр, 61 тоот Ү-2206000945 тоот гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг талуудыг оролцуулан худалдан борлуулж, үл хөдлөх хөрөнгийг борлуулсан дүнг С.Болорчулуун 50 хувийг, С.Бадарчин, Д.Орхон нар хувиийг хувааж авна. С.Болорчулууны охин Б.Мөнхшүр, С.Бадарчин нар худалдан борлуулах ба 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн зар байрлуулж ажиллана. Талууд эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш дахин дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй болно. Үнийн талаар маргаан байхгүй. Үнийн асуудлыг өөсрдөө тохирно гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунцэцэг “...Байрыг одоогийн зах зээлийн үнээр хоорондоо ярилцаж тохиролцсоны дагуу зарж борлуулан С.Болорчулуун 50 хувийг, С.Бадарчин, Д.Орхон буюу гэр бүлийн хоёр 50 хувийг хувааж авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг “...Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8 дугаар байр, 61 тоот Ү-2206000945 тоот гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг талуудыг оролцуулан худалдан борлуулж, үл хөдлөх хөрөнгийг борлуулсан дүнг С.Болорчулуун 50 хувийг, С.Бадарчин, Д.Орхон нар 50 хувийг хувааж авна. С.Болорчулууны охин Б.Мөнхшүр, С.Бадарчин нар худалдан борлуулах ба 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн зар байрлуулж ажиллана. Талууд эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш дахин дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй болно. Үнийн талаар маргаан байхгүй. Үнийн асуудлыг өөрсдөө тохирно” гэжээ.

 

Талууд шүүх хуралдааны явцад дээрх байдлаар 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С.Болорчулууны нэхэмжлэлтэй, С.Бадарчинд холбогдох Орон сууцны өөрт ногдох болон гэрээслэлийн дагуу өөрт ногдох хувийг гаргуулах, 10 жил байр түрээслэсэн 30.000.000 төгрөгийн нөхөн төлбөр, мөн хугацаанд хүчирхийлэл, бие махбодь, сэтгэл санааны гэм хорын хохирол 30.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунцэцэг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох сэтгэл санаа, бие махбодийн хохирол 30.000.000 төгрөг, 10 жил айлын байрны хажуу өрөө түрээслэсний гэм хорын хохирол 30.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, байрыг одоогийн зах зээлийн үнээр хоорондоо ярилцаж тохиролцсоны дагуу зарж борлуулан С.Болорчулуун 50 хувийг, С.Бадарчин, Д.Орхон нар 50 хувийг хувааж авахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан зохигчийн эвлэрлийг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 593.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бадарчингаас улсын тэмдэгтийн хураамжид 298.075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Болорчулуунд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД

 

            ШҮҮГЧИД                                                     О.ОДГЭРЭЛ

           

                                                                                    Д.ЭНХЦЭЦЭГ