Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 152

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Шүүгдэгч Г.М,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их шанхай овгийн Г.Мхолбогдох 1928002550158 дугаартай нэг хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд:

 Монгол улсын иргэн,

/Яллах дүгнэлтэд бичигдснээр/

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед 34-72 ГСА улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 16.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Дөлгөөн дэлгүүрийн хойд талын засмал зам дээр явган зорчигч З.Дг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн орой охин, эхнэрээ ажлаас нь аваад Гандирсын байр луу явж байсан. Эхнэрээ эмнэлэгээс нь авчихаад урагшаа эргээд явж байхад гэнэт хүн гараад ирсэн би тормоз гишгэсэн боловч тэр хүнийг мөргөчихсөн байсан. Би машинаас буугаад эхнэртээ цагдаа эмнэлэг дууд гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнийг авч эмнэлэг рүү явсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ хэргийн талаар сайн мэдэхгүй. Нөхрөөсөө сонсоод хүрээд ирэхэд манай ээж маань нас барсан байсан. Харамсалтай байна. Мондооны мэдүүлгээс харахад замын тэмдэг тэмдэглэгээ харагдахгүй байсан юм уу, зам дээрх тормозны мөр чинь яагаад байхгүй болсон юм бэ гэж асуумаар байна. Хохирлын хувьд 18.600.000 төгрөг төлсөн. Мөнгөн хохирол барагдсан байгаа. Гэхдээ маш их харамсаж байна, маш их гомдолтой байна. Миний ээж босож ирэхгүй...” гэв.

Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Жаргалын эх булаг шүдний эмнэлэгт шүдний эмч хийдэг юм. 2019 оны 10 дугаар сар 21-ны орой ажил тараад би нөхрийгөө ирж ав гэж хэлсэн юм. Нөхөр ажлын гадаа ирчихээд ирчлээ гээд залгасан нөхөр 18 цаг 57 минутад над руу ярьсан юм. Би ажлаасаа гараад ирэхэд манай нөхөр 34-72 ГСА улсын дугаартай тоёота кровн маркийн машинтайгаа охины хамтаар ирчихсэн байсан. Тэгээд би машиндаа суугаад эмээгийн гэрээр орчихоод харъя гэж ярьсан. Тэгээд 90 орт эмнэлэгийн зүүн талын уулзвараар зам руу ороод Цагдаа руу эргэдэг уулзвар дөнгөж өнгөрч байхад гэрэлд явган хүн ороод ирсэн манай нөхөр машины торомз гишгэсэн тэгээд тэр хүнийг мөргөсөн тэгээд юу болсныг санахгүй байна. Машинаас буугаад ирэхэд манай нөхөр нэг эгчийг тэвэрчихсэн сууж байсан би түргэн рүү залгаад дуудлага өгсөн тэр үед манай охин машинд уйлаад байхаар нь охиноо аваад тэр эгч дээр очиж пүлсыг нь үзэхэд судас нь цохилж байсан. Тэгээд түргэн тусламж хүлээсэн түргэн ирээд эгчийг эмнэлэг рүү аваад явсан юм...” гэжээ. /хх-44/,

2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтэд: “...З.Дгийн цогцост үзлэг шинжилгээгээр Гавлын хүнхрээ ба суурийн ясны ил хугарал, дух-баруун шанааны язарсан шарх, хуйхан доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальс доорх голомтлог цус харвалт, өвчүү, баруун талын 2-5-р хавирга, баруун шилбэний далд хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, эрүү, баруун бугуй, зүүн гуя, өвдөгний зулгаралт, эрүү, баруун мөр, сарвуу, хоёр хөлийн урд гадаргуугийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.  З.Дгийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. З.Д нь гавал-тархины гэмтлийн улмаас нас баржээ....” гэжээ. /хх-47-48/,

Яллагдагч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 ны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед хуучнаар 90 орт гэдэг нэртэй Эмнэлэгийн баруун урд талд байх Жаргалын эх булаг гэдэг шүдний эмнэлэгээс эхнэр болох Ариунтунгалагийг охин Амирлантай хамт өөрийн эзэмшлийн 34-72 ГСА улсын дугаартай Тоёота Кровн маркийн авто машинаар аваад 90 орт эмнэлэгийн урд талийн засмал замруу орж баруунаас зүүнд чиглэлтэй 48 дугаар байр луу явж байсан. Тэгээд цагдаа руу явдаг уулзвар дөнгөж өнгөрөх гээд явж байтал машин зам дээр хүн явж байхыг хараад тооромз гишгээд машиныхаа баруун урд талаараа мөргөсөн. Тэгээд би сандраад машинаасаа буугаад хартал настай эмэгтэй хүн   замын урд талын шороон дээр хэвтэж байхаар нь би эхнэртээ яаралтай эмнэлэг дууд цагдаа дууд гэж хэлээд би тэр эгчийг тэврээд байж байтал хэсэг хугацааны яг хэдэн минут гэдгийг нь би сайн санахгүй байна ямар ч байсан манай эхнэрийн эгч Нямцэрэн ирээд Цагдаа руу дуудлага өгөхөөр явсаны дараа нь удалгүй түргэний машин ирэхээр нь би талийгаачтай хамт эмнэг рүү явсан...Сайн мэдэхгүй байна. 40 орчим км цагийн хурдтай явсан. Би тухайн явган хүнийг хараад л тооромз гишгэсэн” гэжээ. /хх-79-80

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Замжид Дэнсмаа 59 н/эм Даланзадгад сум 22/х” гэж хаягласан цусанд спирт илрээгүй”...” гэжээ. /хх-50-51/,

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6165 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Мондоон 20:56 2019.10.24” гэж хаягласан цусанд спирт илрээгүй”...” гэжээ. /хх-61-62/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаартай дүгнэлтэд: “...Тоуоtа кровн маркийн 34-72 ГСА улсын дугаартай автомашины жолооч Ганбаатар овогтой Мондоон нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтыг, 16.1 дэх хэсэгт заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Жолооч Г.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 16.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна. Явган зорчигч З.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй....” гэжээ. /хх-66/,

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11/01 дугаартай АТҮТӨВ Өмнөговь аймгийн автотээврийн төвийн дүгнэлтэд: “...472 ГСА улсын дугаартай Тоуоtа Сrown маркийн тээврийн хэрэгсэлд нүдээр үзлэг хийхэд баруун талын урд гэрлийн бүрхүүл хагарсан, урд гупрын баруун хэсэгт байрлах гэрэл хагарсан / байхгүй / гупр урагдсан, хагарсан зэрэг эвдрэл гэмтэлүүд ажиглагдлаа. Тухайн тээврийн хэрэгслийг Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт ашиглагддаг суурин тоног төхөөрмжөөр жолооны механизм, тоормосны систем, их гэрлийн үйл ажиллагааг шалгасан. Уг шалгалт хэмжилтээр жолооны механизм, дөрвөн дугуйны тоормос, урд их гэрлийн тусгал үйл ажиллагаа хэвийн, харин урд тэнхлэг тохиргоо стандартад заагдсан хэмжээнээс хэтэрсэн байна. Баруун талын урд их гэрлийн тусгалын чадал нь стандарт хэмжээнд хүрэхгүй байгаа нь гадна гэрлийн бүрхүүл нь хагарсантай холбоотой юм. Хэмжилтийн үзүүлэлтийг хавсаргав. Урд их гэрлийн бүрхүүл хагарсан нь тухайн ослын үед, урд тэнхлэг тохиргоо нь стандартад заагдсан хэмжээнээс хэтэрсэн байгаа зөрчил нь тухайн осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна...” гэжээ. /хх-68/,

2019 оны 11 дүгээр  сарын 18-ны өдрийн 1308 дугаартай авто техникийн үнэлгээний тайланд: “...Гэрэл баруун 300.000, Буфер 400.000, Будах зардал 80.000, будас 20.000, Эд анги солих 20.000, Тэнхлэг тохируулах 40.000...” гэжээ. /хх-71/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-8/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-30/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-34/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-36/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол /хх-38/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/,

Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-84/,

Нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-95/,

Өмнөговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Гүний-Ус” ХХК-ийн захирлын тушаал /хх-96/,

Жолооны үнэмлэхийн хуулбар /хх-101/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-102/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-106/,

Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-107/,

М.Амирлангийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-108/,

МАК-ийн ажлын үнэмлэхийн хуулбар /хх-109/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-110-111/,

Экологи бабйгаль хамгааллын дипломын хуулбар /хх-112-114/,

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-118/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Мы гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн. Шүүгдэгч Г.Мы нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед 34-72 ГСА улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг жолоодож явахдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Дөлгөөн дэлгүүрийн хойд засмал зам дээр явган зорчигч З.Дг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Ариунтунгалагийн “...Би Жаргалын эх булаг шүдний эмнэлэгт шүдний эмч хийдэг юм. 2019 оны 10 дугаар сар 21-ны орой ажил тараад би нөхрийгөө ирж ав гэж хэлсэн юм. Нөхөр ажлын гадаа ирчихээд ирчлээ гээд залгасан нөхөр 18 цаг 57 минутад над руу ярьсан юм. Би ажлаасаа гараад ирэхэд манай нөхөр 34-72 ГСА улсын дугаартай тоёота кровн маркийн машинтайгаа охины хамтаар ирчихсэн байсан. Тэгээд би машиндаа суугаад эмээгийн гэрээр орчихоод харъя гэж ярьсан. Тэгээд 90 орт эмнэлэгийн зүүн талын уулзвараар зам руу ороод Цагдаа руу эргэдэг уулзвар дөнгөж өнгөрч байхад гэрэлд явган хүн ороод ирсэн манай нөхөр машины торомз гишгэсэн тэгээд тэр хүнийг мөргөсөн тэгээд юу болсныг санахгүй байна. Машинаас буугаад ирэхэд манай нөхөр нэг эгчийг тэвэрчихсэн сууж байсан би түргэн рүү залгаад дуудлага өгсөн тэр үед манай охин машинд уйлаад байхаар нь охиноо аваад тэр эгч дээр очиж пүлсыг нь үзэхэд судас нь цохилж байсан. Тэгээд түргэн тусламж хүлээсэн түргэн ирээд эгчийг эмнэлэг рүү аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-44/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн “...2019 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед манай нөхөр Цогтбаатар надад ээж Өмнөговьт автын осолд орсон...ээжийн дүү Амартүвшин рүү залгаж юу болсон талаар тодруулахад ээж чинь осолд ороод нас барчихсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-39-40/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан шүүгдэгч Г.М нь уг гэмт хэрэг гарах үед 34-72 ГСА улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг жолоодож явсан B, С ангилалын жолооч мөн болох нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1201954 дугаартай жолоочийн үнэмлэх, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдсон.

Мөн дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед 34-72 ГСА улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 16.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч З.Дгийн амь насыг хохироосон болох нь дараах байдлаар нотлогдож байна.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаартай “...Тоуоtа кровн маркийн 34-72 ГСА улсын дугаартай автомашины жолооч Ганбаатар овогтой Мондоон нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтыг, 16.1 дэх хэсэгт заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Жолооч Г.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 16.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна. Явган зорчигч З.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй....” гэсэн дүгнэлт /хх-66/,

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11/01 дугаартай АТҮТӨВ Өмнөговь аймгийн автотээврийн төвийн  “...472 ГСА улсын дугаартай Тоуоtа Сrown маркийн тээврийн хэрэгсэлд нүдээр үзлэг хийхэд баруун талын урд гэрлийн бүрхүүл хагарсан, урд гупрын баруун хэсэгт байрлах гэрэл хагарсан / байхгүй / гупр урагдсан, хагарсан зэрэг эвдрэл гэмтэлүүд ажиглагдлаа. Тухайн тээврийн хэрэгслийг Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт ашиглагддаг суурин тоног төхөөрмжөөр жолооны механизм, тоормосны систем, их гэрлийн үйл ажиллагааг шалгасан. Уг шалгалт хэмжилтээр жолооны механизм, дөрвөн дугуйны тоормос, урд их гэрлийн тусгал үйл ажиллагаа хэвийн, харин урд тэнхлэг тохиргоо стандартад заагдсан хэмжээнээс хэтэрсэн байна. Баруун талын урд их гэрлийн тусгалын чадал нь стандарт хэмжээнд хүрэхгүй байгаа нь гадна гэрлийн бүрхүүл нь хагарсантай холбоотой юм. Хэмжилтийн үзүүлэлтийг хавсаргав. Урд их гэрлийн бүрхүүл хагарсан нь тухайн ослын үед, урд тэнхлэг тохиргоо нь стандартад заагдсан хэмжээнээс хэтэрсэн байгаа зөрчил нь тухайн осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /хх-68/,

2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн цогцост хийсэн 132 дугаартай шүүх эмнэлгийн “...З.Дгийн цогцост үзлэг шинжилгээгээр Гавлын хүнхрээ ба суурийн ясны ил хугарал, дух-баруун шанааны язарсан шарх, хуйхан доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальс доорх голомтлог цус харвалт, өвчүү, баруун талын 2-5-р хавирга, баруун шилбэний далд хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, эрүү, баруун бугуй, зүүн гуя, өвдөгний зулгаралт, эрүү, баруун мөр, сарвуу, хоёр хөлийн урд гадаргуугийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.  З.Дгийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. З.Д нь гавал-тархины гэмтлийн улмаас нас баржээ....” гэсэн дүгнэлт /хх-47-48/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-8/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-30/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-36/, цогцосны үзлэгийн дуу, дүрс бичлэг зэрэг болно.

Тус зам тээврийн осол гарахад явган зорчигч З.Д Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6164 дугаартай “...Замжид Дэнсмаа гэж хаягласан цусанд спирт илрээгүй гэх дүгнэлт /хх-50-51/-ээр гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6165 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Мондоон 20:56 2019.10.24” гэж хаягласан цусанд спирт илрээгүй”...” гэх дүгнэлт /хх-61-62/, жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-118/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.М нь хувийн байдлын хувьд 24 настай, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй, “Монголын алт” ХХК-нд байгаль орчны мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, 2 настай хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/, Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-84/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-106/, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-107/, М.Амирлангийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-108/, МАК-ийн ажлын үнэмлэхийн хуулбар /хх-109/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-110-111/, Экологи байгаль хамгааллын дипломын хуулбар /хх-112-114/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Од оршуулгын зардал болон бусад хохирол төлбөрт 18.600.000 төгрөг төлсөн  болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-137-138/-аар тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол төлбөр барагдсан гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч Г.Мыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Мы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, оршуулгын зардал болон бусад хохирол төлбөрт 18.600.000 төгрөг төлж барагдуулсан зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус  тооцлоо.

Харин шүүгдэгч Г.Мы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Мыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Мы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Мы анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирлыг төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан 2 жил 5 сарын /хоёр жил таван сар/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Г.Мы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохоор тогтоох нь зүйтэй.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхтэй холбогдуулан гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзан  шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүх улсын яллагчийн гаргасан 5 жилийн хугацаагаар хорих ялын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Тухайлбал: Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн зарчим болон Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч Г.Мыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг гарсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү  гэсэн  дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О “Бидний зүгээс маш их гомдолтой байна. Шүүгдэгч Мондоонд Эрүүгийн хуульд заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг  гаргасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болох эрхтэй.

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч Г.Мы үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж дээрх ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Мд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ. 

  • эрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Мы В, С ангиллын жолоочийн 1207954 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Ди ви ди, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Цогцосны үзлэгийн дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг Ди ви диг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.                   

Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их шанхай овгийн Г.Мыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын /хоёр жил таван сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 2 жил 5 сарын /хоёр жил таван сар/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.М хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Од оршуулгын зардал болон бусад хохирол төлбөрт нийт 18.600.000 /арван найман сая зургаан зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар  хасах ялыг  2 жил 5 сарын /хоёр жил таван сар/ хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Ди ви ди, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Цогцосны үзлэгийн дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг Ди ви ди-г тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Мы В, С ангиллын жолоочийн 1201954 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж тус тус шийдвэрлэсүгэй.         

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлдзааснаар шүүхийн

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ