Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 982

 

                              

 

 

 

 

 

2019       12        20                                  2019/ШЦТ/982

 

     

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ш.Ш, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ч.Чимэдбадам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Шарнууд овгийн Шаравжамцын Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Шүүгдэгч Балсан хаалгач овгийн Наранчимэгийн Аид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэчулууны Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020822 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 02 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайт 13 гудамж 1130 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 09 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл ухаан бүрэн. Шарнууд овгийн Ша. Ш, /РД: ..............

Монгол улсын иргэн, 1999 оны 02 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2 эхийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 13 гудамж 404 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2017 оны 02 сарын 01- ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж 6 сарын хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл ухаан бүрэн, Балсан хаалгач овгийн Н. А, /РД: ...............

Монгол улсын иргэн, 1998 оны 07 сарын 06-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, ахын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 13 гудамж 0323 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, Боржигон овгийн Э. Б, /РД: ..................

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Ш.Ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  

Шүүгдэгч Н.Аид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Шүүгдэгч Э. Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн болгон зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл...хуурамчаар мөнгөн тэмдэгт үйлдсэн гэх газар нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Эндо” нэртэй зочид буудал байх ба ...2 давхарт байрлах 201 дугаартай бор өнгийн модон хаалгаар дотогш ороход...цонхны тавцан дээр цагаан өнгийн А4 гэсэн боодолтой бичгийн цаас задгай, бор өнгийн хавтастай зургийн дэвтэр 2 ширхэг, дээд бор хавтас нь зүсэгдсэн мөртэй байв...2 орны матрасыг сөхөж үзэхэд баруун талын орны матрасын доод талаас 10,000 төгрөгний АА1913526 дугаартай дэвсгэрт 23 ширхэг байв...ширээн дээр “Acer” маркын хар өнгийн көөврийн компьютер 1 ширхэг, зурагтын удирдлага, темөр зөөврийн флашчдиск 1 ширхэг... модон ширээн дээр хар өнгийн Epson маркын өнгөт примтер зэрэг байлаа...цонхны давцан дээр байсан бор өнгийн дэвтрийн завсараас АА1913526 гэсэн дугаартай 10,000 төгрөгийн дэвсгэр 11 ширхэгийг илрүүлж гэрэл зургаар бэхжүүлэв. Компьютерийг нээж үзэхэд 10,000 төгрөгийн дэвсгэртийн зураг бүхий цонхнууд дэлгэсэн....” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-11х/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “... Н.Аийн биед үзлэг хийхэд хуурамч 10,000 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг гарав, серийн дугаар нь АА1913526 /бүгд ижилхэн байв/ ...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 12х/,

Илтгэх хуудас “...Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Sea” баранд хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна гэх дуудлагын дагуу шалгахад Наранчимэг овогтой А нь 10,000 төгрөгийн дэвсгэртийг хуурамчаар үйлдэж гүйлгээнд оруулсныг тогтоон цааш шалгуулахаар хүлээлгэн өгөв...”  гэж /1-р хх-ийн 3х/,

Иргэний нэхэмжлэгч Т.Нарангэрэлийн “...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байх “Си” баарны гадна талд гар дээрээс шорлог худалдан борлуулж байхад нэг залуу хүү хүрч ирээд нэг шорлог авая гээд 10,000 төгрөг өгөхөөр нь би уг мөнгийг нь аваад 3,500 төгрөг хариулж өгөхөд уг залуу шорлогоо идэж дуусаад явсных нь дараа эргүүлийн цагдаа нар хүрч ирээд торгоно гэхээр нь би нөгөө хүүхдийн өгсөн 10,000 төгрөгийг торгуулуулах гээд өгөхөд цагдаагийн алба хаагч “...таны өгсөн мөнгө хуурамч байна...” гэж хэлэхээр нь би “...сая надаас нэг залуу шорлог авахдаа өгсөн мөнгө шүү дээ...” гэж хэлээд байж байхад надад хуурамч мөнгө өгсөн залуу “Си” бааранд хуурамч 10,000 төгрөгөөр гүйлгээ хийж байгаад баарны ажилтанд баригдсан байсан ба баарны ажилчид цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 27-28х/,

Иргэний нэхэмжлэгч Х.Азбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Си бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Тэгтэл шөнө манайхаар хар өнгийн хувцастай 18-22 орчим настай залуу хуурамч 10,000 төгрөгөөр гүйлгээ хийгээд тоник худалдаж авчихаад гараад явсан байхаар нь би уг залууг баарны үүд орчмоор хайж байгаад барьж авсан тул шууд цагдаад дуудлага өгөөд цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30х/,

Иргэний нэхэмжпэгч Э.Хүслэнзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “... багын найз Б надаас нөүтбүк авахдаа бие даалтаа хийнэ гэж хэлээд авч байсан. Нөтбүкээ буцааж авмаар байна...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32х/,

Иргэний нэхэмжлэгч Ө.Дашдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “... “Эндо” зочид буудлыг түрээслэн ажиллуулдаг ба тухайн 3 хүүхэд манайхаар үйлчлүүлж 2 хоносон. Надад зочид буудлын төлбөрт 30,000 төгрөг өгсөн байсан ба цагдаагийн алба хаагч нар манай зочид буудалд ирээд “...танайд энэ 3 хүүхэд буудлын төлбөрөө төлсөн үү” гэхээр нь төлсөн гэж хэлээд тухайн хүүхдүүдийн өгсөн мөнгийг үзүүлэхэд нэг ширхэг 10,000 төгрөг нь хуурамч байна гэж хэлээд хураагаад авсан...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34х/,

Иргэний нэхэмжпэгч Ц.Энхманлай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...Б надаас өнгөт принтер авсан. Юм хийчихээд өгье гэж хэлээд авсан. Өнгөт принтерээ авмаар байна ...” гэх .мэдүүлэг /1-р хх-ийн 36х/,

Гэрчээр Ц.Энхманлай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б нь өнгөт принтер байна уу гэж асуусан. Би байгаа гэхэд түр хэрэглүүлээч гэсэн. Надад яг юу хийх гэж байгаа талаараа хэлээгүй, танихгүй 2 эрэгтэй хүүхэдтэй ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32х/,

Гэрчээр Э.Хүслэнзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...2017 оны 04 сарын 10-ны өдөр Б хүрч ирээд нөтбүкээ түр хэрэглүүлээч бие даалтаа хийх гэсэн юм гэсэн. Тэгээд би нөтбүкээ өгч явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38х/,

Шинжээчийн №2354 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй 913526 сери дугаартай хуурамч Монгол улсын 10,000-ын мөнгөн тэмдэгт гэх зүйлс нь ердийн зориулалттай цаасан дээр хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч мөнгөн тэмдэгт байна... ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 60-62х/,

Шинжээчийн №2546 дугаартай “...АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийн зурган файл нь шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютер болон зөөврийн флаш дискэнд тус тус хадгалагдаж байна. АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийн зурган файлыг засварласан байх боломжтой. АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийн зурган файлыг интернет орчноос татаж авах боломжтой. Зөөврийн флаш дискэнд АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийн зурган файл хадгалагдаж байна... ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 64-66/,

Шинжээчийн №2545 дугаартай “АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийг Epson брэндийн L210 загварын /*S2DK026433*/ бар кодтой өнгөт принтэрээр хэвлэсэн байж болно...”  гэх дүгнэлт /1-р хх-ийн 68-71/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгсэл нь бусдыг залилах гэмт хэргийн арга хэрэгсэлээр буюу үйлдсэн мөнгөн тэмдэгт нь энгийн бичгийн цаасан дээр өнгөт принтер ашиглан хэвлэсэн бөгөөд тэдний хэвлэсэн мөнгөн дэвсгэрт нь жинхэнэ мөнгөн дэвсгэртээс илтэд ялгагдаж байгаа зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь хуурамчаар хэвлэн нийт 30,000 төгрөгийг гүйлгээнд оруулсныг бусдыг хуурч, залилах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Ш.Ш, Н.А, Э.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Андуудын автобусны буудлын хойд талын далан дээр Ц.Батболдын “iphone-6” маркын гap утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгч Ш.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй. Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн...гэв.

шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би өмнөх шүүх хуралдаанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн...гэв.

шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлгээ өгсөн...гэв.

шүүгдэгч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд бид гурав нөгөө цахим тоглоомын газар орж ирээд намайг тоглож байх хооронд манай найз охин Б А нар хоорондоо нэг зүйлийн талаар яриад байх шиг байсан. яг юуны талаар ярьж байгааг нь би ойлгоогүй юм. Тэгтэл манай найз охин Б надад юу ч хэлэлгүй гараад явахаар нь А бид хоёр араас нь дагаад явсан юм. Гэтэл Б зүүн дөрвөн замаас баруун тийш явдаг андуудын автобусны буудал дээр үл таних хоёр хүүхэдтэй уулзаад нөгөө хоёр хүүхэдтэй хамт андуудын автобусны зүүн хойшоо явахаар нь бид хоёр араас нь анзаарагдахгүй дагаж байгаад далан дээр гарах үед зэрэгцэн очоод Бийн хамт явж байсан хоёр хүүхдийн нэгийг нь барьж аваад та хоёр хэн юм бэ гэж асуугаад нөгөө хоёр хүүхдийг түлхээд хавирч унагасан юм. Тэгтэл нөгөө хоёр хүүхэд би яагаачгүйшдээ утас зарах гээд явж байна гэхээр нь Бээс энэ үнэн эсэхийг асуух гэхэд А Б хоёр байхгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө хоёр хүүхдээс ямар учиртайг нь асуухад нөгөө хоёр хүүхэд надад хэлэхдээ бид хоёр энэ улаан польтотой эгчид утас зарах гэж байсан юм гэж хэлэхээр нь би за тэгвэл намайг уучлаарай Би Бтэй хардаад буруугаар ойлгосон байна гэж хэлээд буцаад Андуудын буудал руу алхаад явсан юм. Би явж байх үедаа А, Б хоёрыг гар утсыг нь авсныг мэдсэн юм. Тэгээд би тэндээсээ шууд өмнө тоглож байсан цахим тоглоомын газар очиж суусан юм. Тэгдэл А, Б 2 нэг их удалгүй нэг цагийн дараа миний араас орж ирэхээр нь би та хоёр хаашаа яваад ирсэн юм бэ гэж асуухад А миний урдаас нөгөө хоёр хүүхдийн гар утсыг ломбарданд тавиад ирлээ гэж надад хэлсэн....” гэх /1-р хх-ийн 213-214х /,

Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Тэгтэл Ш нэг хүүхэд утсаа зарах гээд байна. Өөрийгөө эмэгтэй гэж хэлээд Андуудын автобусны буудал дээр дуудчихлаа. Тийм учраас Б чи эхлээд уулзана шүү гэж хэлээд бид 3 хамтдаа гараад Андуудын автобусны буудал дээр очоод Бийг ганцааранг нь үлдээгээд бид хоёр хаан банкны хажуугаар гараад зүүн хойшоо яваад далангийн цаахан талд очиж зогсоод Бийг хүлээж байсан юм. Тэгээд Б нэг их удалгүй нөгөө хоёр хүүхдийг дагуулаад гараад ирэхээр нь Ш бид хоёр өөдөөс нь алхаж очоод хамт явж байсан хүүхдийнх нь нэгийг Ш барьж аваад хавирч унагаагаад та нар юун хүмүүс вэ гэж асуусан. Гэтэл нөгөө хоёр хүүхэд бид хоёр гар утас зарах гэж байгаа юм. Та нар нэг л буруугаар ойлгоод байна гэж хэлж байсан шиг санагдаж байна. ..... Б Шг чи болиочээ энэ хоёр зүгээр л утас авах гэж байгаа хүүхдүүдшдээ гэж хэлж байсан. .... Бид 3 нөгөө утсыг 230,000 төгрөгөөр ломбарданд буудалд орсон...” гэх /1-р хх-ийн 209-210х/,

шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би буудал дээр хүлээгээд зогсож байхад нэг шар үстэй өндөр банди нэг хар өнгийн хувцастай хоёр хүүхэд над дээр ирээд нэг нь аниа та юу нөгөө утас авах хүн нь гэж хэлэхээр нь тиймээ гэж хэлээд нөгөө хоёр хүүхдийг аваад А, Ш хоёрын зааж өгсөн замаар нь яваад далангийн гүүр дөнгөж өнгөрөөд өнэг гэрлэн шон дээр явж байтал Ш, А хоёр  гарч ирээд энэ хоёр хүүхэд чинь хэн бэ “ ...чи жаахан хүүхэдтэй явалддаг болсон юм уу..” гээд уурлаад шар үстэй хүүхдийн найзыг нь гараараа гэдэс рүү нь цохитол нөгөө хүүхэд нь газар унасан харин А миний хажуугаар гараад цаад талд нь зогсоод яагаад байгаа юм бэ та нар гээд зогсоод байсан. Тэр үед хамт явж байсан шар үстэй банди нь буцаж зугтаагаад агаа та яагаад байгаа юм бэ зүгээр утас үзий гэж ирсэншдээ гэж холоос орилж байснаа хэрэв та итгэхгүй бол миний утас дээрх чатыг үз гэж хэлээд утсаа өгөхөд би Шд үзүүлэх гэхэд Ш үзэхгүй гээд уурлаад цаашаа явахаар нь би араас нь очоод үгүй чи үз гээд үзүүлэхэд нөгөө бичсэн чатыг нь хараад арай гайгүй болоод “.. чи наад утсыг нь өгүүл өгөөд, үзүүл үз би ямартайч явлаа гэж хэлээд цаашаа алхсан юм. Тэр үед би Аид утсыг нь өгөх гээд очтол А миний урдаас чи гүйгээч юугаа хараад байгаан хурдлаач гэхээр нь би ирсэн газраараа буцаад гүйсэн. ....Тэгээд А бид хоёр хамтдаа 25 дугаар эмийн сангийн дээшээ өгсөөд Кинг нэртэй ломбарданд 7 хоногийн хугацаатай 200,000 төгрөгт тавиад дахиад 30,000 төгрөг нэмж авсан...” гэх /1-р хх-ийн 186-188х/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, барьцаалан зээлдүүлэх газраас “iphone-6” маркын гар утсыг хураэн авсан болон хохирогч С.Батболдод хүлээлгэн өгсөн тухай /1-р хх-ийн 189-190х/,

Насанд хүрээгүй хохирогч С.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ” ...найз Галцогийн хамт манай гэрт байх үедээ Галцогийн фэйсбүүк хаягаар гар утсаа зарна гээд бичсэн. Тэгтэл “Төөгий нь” гэсэн хаягаар “утсыг чинь авая” гэж бичсэн ба мииий утсыг 580,000 төгрөгөөр өгч авалцахаар болсон. 2017 оны 04 сарын 05-ны орой 20 цагийн үед Төөгий нь над руу одоо уулзаж утсыг чинь авая гэж бичсэн...уг хаягнаас би эмэгтэй хүн шдэ, чи андуудын буудал дээр хүрээд ир, би улаан пальтотой зогсож байна гэсэн. Би өөрийн найз Галцогтой хамт Андуудын автобусны буудал хүртэл алхаж очоод хартал улаан пальтотой эмэгтэй хүн байхаар нь очоод “та утас авах хүн мөн үү” гэхэд “тиймээ мөн байна” гэсэн. Тэгээд миний утсыг үзэж байгаад “намайг дагаад яваарай, би гэр лүүгээ орж wifi-aap шалгаж ээждээ үзүүлж байгаад авна” гээд араасаа дагуулаад явсан. Тэгээд далангийн гүүрээр дөнгөж гараад алхаад явж байтал 2 залуу өөдөөс гарч ирээд өндөр эрэгтэй нь манай найз Галцогийг түлхээд “та нар хэн бэ, юун хүмүүс бэ” гэхээр нь би дээрэмдэх гэж байна гэж бодоод зугтаагаад зай аваад зогсоход намхан ах нь намайг барьж аваад чи наад байрандаа хөдлөхгүй зогсож бай гэж хэлэхээр нь би за гэж хэлээд зогсож байсан...манай найз бид 2 утсаа авая гэхэд нөгөө эгч “араас дагаад хүрээд ир” гэхээр нь Галцог бид 2 жаахан зайтай араас нь явж байтал ... улаан пальтотой эгч чинь утсыг чинь аваад гүйгээд явчихлаа гэсэн. Бид хоёр нөгөө эгчийн араас шууд гүйж чадаагүй, яагаад гэвэл нөгөө 2 ахаас айгаад алхаж байгаад булангаар эргээд гүйсэн боловч олдохгүй байсан” гэх / 1-р хх-ийн 193-197, 3-р хх-ийн 112-115х/,

Иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:     ”...2017 оны 04 сарын 05-ны өдөр байх өөрийн ажил болох Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Кинг” барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байхад гаднаас нэг эмэгтэй, хоёр залуугийн хамт орж ирээд iphone6 маркын гар утсыг 10 хоногийн хугацаатай тавих гэсэн юм гэж хэлсэн. Би утсыг үзэж байгаад 10 хоногийн 8% хүүтэй 230,000 төгрөгөөр бодож авсан юм. Тухайн үед Б гэх хүн өөрийнхөө бичиг баримтаар тавьсан”...гэх /1-р хх-ийн 200х/,

Насанд хүрээгүй гэрч Б.Галцог мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... найз Батболд гар утсаа зарна гэж байсан. Тэгээд миний хаягаар утсаа зарна гэж бичсэн. Тэгтэл “Төөгий нь” гэх хаягтай хүн утсыг авая гэсэн...андуудын автобусны буудал дээр очоод улаан пальтотой эмэгтэй утас авах хүн мөн байна гээд үзэж байгаад “гэрлүүгээ орж шалгаж үзээд, ээждээ үзүүлж байгаад авна” гэхээр нь бид хоёр дагаад явсан. Далангийн гүүр хүрэх гээд алхаж байхад 2 залуу өөдөөс гарч ирээд зөрөх үедээ өндөр эрэгтэй нь түлхэж унагаагаад, дээрээс дараад “та нар хэн юм бэ” гээд над руу дайраад байсан...нөгөө эгч намхан ахтай цаашаа алхаад явж байхаар нь эгчээ утсаа авая гэхэд нөгөө эгч гэнэт гүйгээд алга болсон. Хамт явсан 2 ах хараад байхаар нь бид 2 айсандаа гүйж чадаагүй юм” гэх /1-р хх-ийн 203-204х/,

Эд зүйлийн үнэлгээ /.. iphone-б маркын гар утас 600.000 төгрөг.../ /2-р хх-ийн 1х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ш.Ш 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түн нуур” ХХК-ийн дэн буудалд В.Солонгоос “huawei honor-8” маркын гap утсыг нь ярьчхаад өгье” гэж хуурч авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь,

Шүүгдэгч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Солонго гэх эмэгтэйтэй модны 2 орчим “түцний” гадаа таарч танилцсан ба тэгээд хоорондоо дугаараа солилцоод салцгаасан. Харин маргааш нь би Солонго руу өчигдөр танилцсан Ганбаатарын найз Шинээ байна гээд утсаар ярьсан. Тэгээд Солонго нь хаана байгаагаа хэлэлгүй чи хүрээд ир гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй Солонго нь дахин надруу залгаад 3 дугаар сургуулийн хажууд буудалд ирчихсэн байна. Ирээд шар тайлаад өг гэж залгасан. Тэгээд би гэртээ байж байхад дахиад залгаад хүрээд ирээ чи яасан бэ гээд байхаар нь за за одоо очлоо гээд түүний байгаа газарт очиход 3 дугаар сургуулиас 100 айл орох замд байх Топаз нэртэй зочид буудлын 2 ортой өрөөний нэг орон дээр сууж байсан. Улмаар бид хоёр ярилцаж сууж байгаад би гарч ойролцоо байх дэлгүүр орж бэлэн гоймон, хөзөр аваад буцаад зочид буудалд орж хөзөр тоглож байгаад Солонго нь юманд яваад ирье байж байгаарай гээд гараад яваад ирэхгүй алга болчихоор нь би гар утас руу нь залгаж ярих гэсэн боловч аваагүй. Тухайн үед би маш олон залгасан бөгөөд дундаар нь ганц нэг аваад байж бай гээд байсан. Ингээд би ирэхгүй болохоор нь    гэрлүүгээ явж 6 буудлын автобусны буудлаас гэрлүүгээ алхаж байхад Солонго нь залгаж нөгөө газраа ирчихлээ хаана байна чи гэхээр нь би гэртээ ирчихсэн байна гэж хариулсан чинь Солонго яваад очъё гээд байхаар нь Оргил супермаркет дээр бид хоёр уулзсан. Тэгэхэд Солонго би хонох газаргүй хоёулаа хамт хоноё гэхээр нь би хамт хонож чадахгүйээ, жоохон сууж байгаад явъя гээд зам дагуу уруудаж алхаж байгаад замын хажуу талын дэлгүүр орж Солонго 2 литрийн 1 пиво авч 5 буудалд байх 3 давхар зочид буудал орж Солонго өрөөний тооцоо хийсэн. Тэгээд хэсэг ярьж сууж байгаад би явах гэхэд Солонго нь Ганбаатай уулзаж шоуды би гар утсаа ломбарданд тавья гэхээр нь би түүнд гар утсаа тавьж хэрэггүй надаас мөнгө авчих гэсэн чинь зөвшөөрч би түүнд 20,000 төгрөг өгөөд маргааш 12 цагийн үед хүрээд ирье гээд гарсан. Намайг гарахад Солонго хамт гарч тамхи татаж тэгээд салсан ...” гэх /3-р хх-ийн 5-6х/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хохирогч В. Солонго нь “...миний гар утсыг авсан хүн 2 гэсэн дугаартай /Ш.Ш/ Зураг дээрх хүн мөн байна ...” гэх тэмдэглэл / 2-р хх-ийн 230-231х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “Топаз” буудлын камерын бичлэгийг үзэхэд гаднаас гар утсаар ярьсан, үсээ зүүн тийш болгосон, дотуураа цагаан цамцтай, захгүй хар өнгийн цамцтай, гадуураа богино хүрэм өмссөн эрэгтэй хүн орж ирж байгаа дүрс бичигдсэн байна... ” гэх тэмдэглэл /2-р хх-ийн 233-234х /,

Хохирогч В.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэг залуу танилцаж дугаар авсан. маргааш нь тэр залуу залгаад уулзая гэсэн. Би “Топаз” буудалд байж байхад тэр залуу залгаад би очьё гэсээр байгаад 15 цаг өнгөрч байхад ирсэн...тэр залуутай дэн буудал гэсэн хаягтай газар ороод пиво ууж байтал 21 цаг өнгөрч байхад тэр залуу утсаар чинь найзтайгаа яриад өгье гээд миний утсыг аваад 00-ийн өрөө ороод таг болсон. Би хэсэг хугацааны дараа орж ирэхгүй болохоор нь буудлын хүнээс асуухад тэр залууг 00 орчихоод гараад явсан гэсэн. Ингээд би цагдаа дуудсан...анх надтай танилцахдаа өөрийгөө Баярбат гэдэг гэсэн. 88187702 гэсэн утастай байсан” гэх /2-р хх-ийн 246-250, 3-р хх-ийн 1-2, 168-169х/,

Гэрч Г.Сэлэнгэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...88187702 гэсэн дугаарыг би худалдан авсан. Анх худалдаж аваад би хэд хоног барьж байгаад манай том хүү Ш нь дата багцтай гээд энэ дугаарыг барих болсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 4х/,

Гэрч Д.Шаравжамц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...2017 оны 09 сарын 22-ны өдөр хүү Шд холбогдох шүүх хурал болж хурал дуусаад шүүгч нь Шгийн биед байгаа зүйлсийг ав гэсэн. Тэгээд би Шгийн биед нь байсан “huawei honor-8” загварын хүрэн өнгийн гар утсыг нь авсан. манай хүү ямар нэг юм хэлээгүй, би хүүгийн гар утас гэж бодсон. Би уг утсанд сим хийгээд ашиглаж байгаад машин дотроосоо алдсан. 2017 оны 10 сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн цагдаагаас ярьж танай хүүхэд хүний “huawei honor-8” загварын rap утас авсан байна гэж хэлсэн...” гэх /3-р хх-ийн 8-9х/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан “huawei honor-8” загварын rap утсыг 776,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3-р хх-ийн 11-12х/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3-р хх-ийн 129-133х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд Ш.Ш, Н.А, Э.Б нарыг бусдын эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, шүүгдэгч Ш.Шг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, уг хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ш.Шд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 30 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Н.Аийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Ш.Шгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 362 хоног, шүүгдэгч Н.Аийн цагдан хоригдсон нийт 402, шүүгдэгч Э.Бийн нийт 266 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялд оруулан тооцов. 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөг 48 ширхэг, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг диск, бор өнгийн хавтастай цаас 2 ширхэг, принтерийн хор, 4 ширхэг бичгийн цаас, 15 см-ийн урттай ягаан өнгөтэй шугам 1 ширхэг, ягаан өнгийн хөмсөг засагч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөг болмогц устгаж,

“Epson” брендийн өнгөт крентер, холбогч принтрийн залгуур тус бүр 1 ширхэг, саарал өнгийн флаш 1 ширхэгийн иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлайд, “Acer” брендийн нөүтбүүк, цэнэглэгч тус бүр 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч Э.Хүслэнзаяад тус тус буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Ш, Н.А, Э.Б нарт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

Шүүгдэгч Ш.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шд 1 жилийн хорих, Н.Аид 1 жилийн хорих, Э.Бт 1 жилийн хорих ял тус тус,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дах хэсгийн 2.2 дах заалтыг баримтлан шүүгдэгч Ш.Шд оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт тооцон  30 хоногт шилжүүлж нэмж нэгтгэн хорих ялыг 1 жил 30 хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Шд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 30 хоногийн хугацаагаар,

Шүүгдэгч Н.Аид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар биечлэн эдлэх ялыг тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Шгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 362 хоног, шүүгдэгч Н.Аийн энэ хэрэгт цагдан хоригдсон 402 хоног, шүүгдэгч Э.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон 266 хоногийн тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөг 48 ширхэр, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг диск, бор өнгийн хавтастай цаас 2 ширхэг, принтрийн хор 4 ширхэг бичгийн цаас, 15 см-ийн урттай ягаан өнгөтэй шугам 1 ширхэг, ягаан өнгийн хөмсөг засагч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

“Epson” брендийн өнгөт принтер, холбогч принтрийн залгуур тус бүр 1 ширхэг, саарал өнгийн флаш, диск 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлайд, “Acer” брендийн нөүтбүүк, цэнэглэгч 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч Э.Хүслэнзаяад тус тус буцаан олгосугай.

9. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.   

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД