Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 00945

 

 

 

 

2016 оны 10 сарын 13 өдөр

  Дугаар 183/ШШ2016/00945

                 Улаанбаатар хот

 

                      

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбийн 2 дугаар гудамж, 39 тоот хаягт оршин суух Мөнхчин овогт Хандаажавын Мөнхбаатар /РД:ХЗ78042976/,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 6 дугаар байр 125 тоот хаягт оршин суух Мөнхчин овогт Хандаажавын Чинбаатар /РД:ХЗ80021575/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, АШ 19 дүгээр байрны 16 тоот хаягт оршин суух Бадамжав овогт Балжмаагийн Санчир /РД: УХ76101614/,

 Хариуцагч: Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Наран хороолол, 49 дүгээр байр 24 тоот хаягт оршин суух Боржигон овогт Жавзангийн Жаргалсайхан /РД: УГ65082111/ нарт холбогдох,

 

 Ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гарсан зардалд 73 006 945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Базарсад, Б.Ууганбаяр, хариуцагч Б.Санчирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, гэрч Э.Анхбаяр, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа оролцов.

 

                              ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч Х.Мөнхбаатар, Чинбаатар нар нь Х.Мөнхбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 27-р хороо, Сэлбийн 2 гудамж, 39 тоотод байрлах газарт 2 давхар барилгын гадна доторх заслын ажил болон цахилгаан сангийн ажлыг нийт 108 000 000 төгрөгөөр бариулахаар хариуцагч Б.Санчир, Ж.Жаргалсайхан нартай 2014 оны 04 сарын 17-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх 01 тоот гэрээг байгуулсан. Үнийн саналыг 108 000 000 төгрөгөөр барилга барих бүрэн боломжтой, мөн хариуцагч нар өөрсдөө гэрээний саналыг боловруулж  ирсэн тул нэхэмжлэгч нар нь өөрийн газар дээрээ Иргэний хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1,189 дүгээр зүйлийн 189.1,343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 1-д зааснаар талууд харилцан тохирч гэрээ байгуулсан байдаг. Мөн иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохирч хийж болно хугацаа заасан байдаг. Талуудын гэрээний хугацаанд 2014 оны 06 сарын 17-ны өдөр тухайн барилгыг барьж дуусгах үүрэг хүлээсэн байдаг. Учир нь нэхэмжлэгч нар нь Японы жайка төслөөр Капитал банкнаас хүүтэй зээл авсан. Хариуцагч тал нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан заалтыг зөрчсөн бөгөөд хариуцагч талын хийсэн барилыг төслийн ажил нь барилгын норм дүрмийг баримтлаагүй, чанаргүй гарч ирсэн. Өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангахгүй материалаар хийсэн нь иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 350 дугаар зүйлийн 350.1.8, болон 2 талын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 2.1-д заасан үүргээ ноцтой зөрчсөн бөгөөд барилгын ажлыг хаяж явсан. Үүний дагуу нэхэмжлэгч хариуцагч иргэний хуулийн дагуу нотлох баримтыг өөрсдөө бүрдүүлж цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нар эрх бүхий байгууллагад хандаж 2014 оны 08 сард Монгол улсын зөвлөх инженер н.Дагвадорж, Ц.Нарангэрэл, барилгын мэргэшсэн төсөвчин н.Шүхэртдулам нарын бүхэлдхүүнтэй бүрэлдхүүнээр дүгнэлт гаргуулсан байдаг. Энэ дүгнэлтээр чанарын шаардлага хангахгүй цаашлаад нураах асуудал гарч ирсэн. 2014 оны 11 сарын 13-ны өдрийн шинжээч томилуулах захирамжаар томилогдсон барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр хариуцагч нар нь барилгын чанарын шаардлага хангахгүй материал ашигласан, цаашид барилгыг үргэлжлүүлэн барих боломжгүй болохыг тогтоосон. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч тал хариуцагч нарыг удаан хугацаанд хүлээсэн, нэхэмжлэгч нар хариуцагч талд нийт 90 000 000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч тал тухайн барилгын норм дүрмийг барьж гүйцэтгээгүй, барилгыг чанаргүй дутуу хийж хаяж явснаас болж 1 жил 4 сарын хугацаа өнгөрч байхад банкнаас яаралтай төсөлд оруулсан барилгыг ашиглалтанд оруулахгүй, үйл ажиллагааг эхлэхгүй удааширч байгааг мэдэгдэж, гэрээнд заасан үүргээ удаа дараа шаардаж зээлийг цуцлах тухай мэдэгдэлийг хүргүүлсэн байдаг. Мөн банкинд өнөөдрийг хүртэл их хэмжээний хүү төлж, хохирч байна. 2 шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нарын барьсан барилга нь норм дүрэм зөрчиж цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул арга буюу нэхэмжлэгч тал барилгыг нурааж өөрсдийн хөрөнгөөр дахин шинээр барьж ашиглалтанд оруулсан. Хариуцагч нарын чанаргүй хийсэн барилгыг нурааж дахин барихад бодитоор 75 501 750 төгрөгийн зардал гарсан байдаг. Хариуцагч талаас шинжээчийн дүгнэлтийг дутуу хийсэн гэж үл зөвшөөрч дахин шинжээч томилж, 2015 оны 08 сарын 17-ны өдрийн захирамжийн дагуу хөрөнгийн үнэлгээний төв болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон. Ингээд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 12 сарын 30-ны өдрийн албан бичгээр хариуцагч талын барьсан барилга нь газар хөдлөлтийн бүс нутагт барьсан, холбогдох барилгын норм дүрмийг зөрчсөн, барилгын стандартыг зөрчиж чанаргүй барьсан, цаашид барилгын ажлыг явуулах боломжгүй, бүрэн зогсоох шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр дүгнэлтийг үндэслэж барилгыг  нурааж 2015 онд дахин барилга барьж ашиглалтанд оруулж, үйчилгээ явуулж байгаа тул шинжээчээр ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нарын хийсэн ажил нь 75,6 хувийн гүйцэтгэлтэй ажлыг хийсэн болохыг тогтоосон бөгөөд энэхүү хийсэн ажил нь барилгын норм дүрмийг баримтлаагүй зөрчсөн, стандартын шаардлага хангасан материал ашиглаагүй ажлыг буулгаж дахин хийхэд 48 091 591 төгрөг болохыг тогтоосон байдаг. Хариуцагч талын хийсэн ажлын 2 давхар бүхэлдээ нураагдсан, 1 давхар тал нь нураагдсан байдаг. Хариуцагч нар нь 2 талын байгуулсан гэрээний 3.2.1-д заасан гэрээний үүргээ зөрчсөн, мөн 3.2.10-д зааснаар барилгын норм дүрмийн дагуу чанартай хийж, нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн бол нэхэмжлэгч талд 75 501 750 төгрөгийг хохирол учрахгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь гаргасан 2 талын байгуулсан 2014 оны 04 сарын 17-ны өдрийн гэрээг цуцлуулах, ирээдүйд гарах байсан 70 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 73 000 000 төгрөгт тооцож төлсөн. Иргэний хуулийн 229.1-д зааснаар буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйгээс гарсан зардлыг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд Монгол улсын иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.5, 350 дугаар зүйлийн 350.1.5, 352.352.2.2-д заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.  Мөн 2 талын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1.9, 3.1.10, 3.2.1, 3.2.6, 3.2.9, .3.2.10, 3.2.11, 3.2.12, 3.2.13, 3.2.13, 3.2.14-д зааснаар тус тус зөрчсөн гэж үзэж байгаа учраас 4.4, 7.1, 7.4-д заасны дагуу хариуцагч талаас хохирлоо нэхэмжилж байна. Нэхэмжлэгч талаас барилгыг гүйцээн барьж ашиглалтанд оруулахад гарсан зардал 75 701 550 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний 3.2-д заасан үүргээ биелүүлээгүйгээс хог хаягдлыг тээвэрлэхэд гарсан зардал 2 000 000 төгрөг, мөн эрх бүхий хүмүүсээр дүгнэлт гаргуулахад гарсан зардал 1 000 000 төгрөг, нийт 78 501 000 төгрөг нэхэмжилж байгаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй 5 494 800 төгрөгийг хасаад нийт 73 006 945 төгрөгийг нэхэмжилж байгааг шүүх ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Санчир, Ж.Жаргалсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д зааснаар гүйцэтгэгч тал барилга угсралтын ажлыг 2015 оны 06 сарын 17-ны өдөр бүрэн дуусгах үүрэг хүлээнэ гэсэн гэрээний дагуу маш богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Уг барилга нь зураг төсөлгүй, хөрсний шинжилгээ авагдаагүй байсныг Б.Санчир өөрийн зардлаар бусад компаниар хийлгэсэн байдаг. Мөн Монтрак констракшн ХХК-иар Х.Мөнхбаатарын гражийн бүтцийн зургийг 1 000 000 төгрөгөөр хийлгэсэн байдаг. 2014 оны 04 сарын 14-ний өдөр Таван үндэс ХХК-иар барилгын ул суурь болон барилыг инженер геологийн зураг төслийн тооцооны үзүүлэлт гаргуулсан. Хуучин суурь цутгасан байсныг нурааж, цэвэрлэж, маш гүн ухаж суурийг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хэдийгээр захиалагч тал төлбөрөө төлсөн гэж байгаа боловч гэрээний 4.3-д зааснаар нийт үнийн дүн 108 000 000 төгрөг байснаас 30,30 хувиар бодож хугацаа алдалгүй төлнө гэсэн гэрээ хийсэн. Мөн гэрээний 4.3-д зааснаар сүүлийн мөнгө буюу 100 000 000 төгрөгийг 2014 оны 06 сарын 17-ны дотор 3 хувааж төлнө гэсэн гэрээ хийсэн боловч захиалагч тал 2014 оны 04 сарын 18-ны өдөр 28 000 800 төгрөг, 2014 оны 05 сарын 17-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 05 сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг, 5 сарын 22-ны өдөр 13 000 000 төгрөг, 5 сарын 22-ны өдөр 7 000 000 төгрөг, 6 сарын 11-ний өдөр 6 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу 100 000 000 төгрөгийн 50 хувь болох 58 000 800 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Иймд захиалагч талаас гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс болж барилгын материал үнэд орж, барилгын ажил зогсох шалтгаан болсон. Энэ байдал үргэлжилсээр 06 сарын 19-нд 3 000 000 төгрөг, 6 сарын 24-нд 10 000 000 төгрөг, 6 сарын 21-нд 2 000 000 төгрөг, 6 сарын 30-нд 3 000 000 төгрөг, 7 сарын 03-нд 8 000 000 төгрөг, 7 сарын 08-нд 3 000 000 төгрөг, 7 сарын 16-нд 1 000 000 төгрөг, нийт 88 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ 88 800 000 төгрөгөнд тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн гэж хариуцагч тал үзэж байгаа. 2015 оны 11 сарын 19-нд хөрөнгийн үнэлгээний төвөөс шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу хөрөнгө үнэлгээ хийгдсэн. Энэ үнэлгээг хийхдээ асуултыг тодорхой асуусан, нийт хийсэн ажлыг тооцоог гаргахад гүйцэтгэгч тал газар шорооны ажлыг 100 хувь, суурийн ажлыг 100 хувь, төмөр бетон араг бүтцийн ажил 100 хувь, хана туурганы ажлыг 90 хувь, хучилтын ажил 100 хувь, дээврийн ажил 100 хувь, шалны ажил 40 хувь, засварын сувгийн ажил 40  хувь, шатны ажил 60 хувь, хаалга цонхны ажил 40 хувь, заслын ажил 60 хувь, цахилгааны ажил 60 хувь, агааржуулалтын ажил 60 хувь, нийт 75,6 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Гэвч захиалагч талаас ажлын үр дүнг чанаргүй байсан учраас нураасан гэсэн тайлбарыг өгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч талаас барилгыг буулгаж дахин хийхэд нийт талбай 280 м.кв талбайг үнэлдэг. 75 хувийн 49 хувь нь чанарын шаардлага хангахгүй гэж үзэж 44 668 000 төгрөгийн ажлыг буулгаж дахин хийсэн гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээч хэлэхдээ 2 давхарын төмөр бетон хучилтын ажлыг буулгаагүй гэсэн тайлбарыг өгдөг. Харин Б.Санчир нь нэхэмжлэгч талаас үнэлгээний тал дээр ямар нэгэн гомдол гаргаагүй учраас энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн. Иймээс хариуцагч талаас барилгын ажлыг нийт 75,6 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж нийт 168 000 000 төгрөгийн ажил хийгдсэн байна, энэний 75 хувь  гэж үзэж нийт 126 000 000 төгрөгийн ажил хийгдсэн гэж дүгнэсэн. Эндээс хуучин хундаам, суурийг буулгасан гэдэгт 4 030 000 ажил буулгасан байна гэж үзэж нийт 130 000 000  төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс 49 хувийн ажил хийгдээгүй буюу 44 668 000 төгрөгийн ажил дахин хийгдсэн гэсэн дүгнэлт  гарсан. Үүнээс харахад хариуцагч талын хийсэн ажил энэ төлбөртөө шингээд, ямар нэгэн өр авлагагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн манай талаас нэхэмжлэгч нарын барилга дахин бариулахад гарсан зардлын баримтад аудитын дүгнэлт гаргуулмаар байна гэв.

 

Хариуцагч Ж.Жаргалсайхан, Н.Санчир нар нь шүүхэд хамт хариу тайлбар гаргаж ирүүлсэн байна./хх-ийн 90-94/

Шүүх хуралдаанд гэрч Э.Анхбаярын мэдүүлэгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Ж.Жаргалсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцолд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нар нь хариуцагч Н.Санчир, Ж.Жаргалсайхан нарт холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гарсан зардалд 73 006 945 төгрөг гаргуулахаар шаардсныг зарим хэсгийг хангах  үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Талуудын хооронд 2014 оны 04 сарын 17-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх 01 тоот гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр 280 м.кв талбай бүхий барилгыг 108 000 000 төгрөгөөр /1м.кв-ын үнэ 385 715 төгрөг/ барьж гүйцэтгэн, ажлыг 2014 оны 6 сарын17-нд бүрэн дуусгаж, барилгыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 6-9/

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Н.Санчир, Ж.Жаргалсайхан нар нь тухайн барилгын норм дүрмийг барьж гүйцэтгээгүй, барилгыг чанаргүй дутуу хийж, хаяж явсан. ... барьсан барилга нь норм дүрэм зөрчиж цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул арга буюу нэхэмжлэгч тал барилгыг нурааж өөрсдийн хөрөнгөөр дахин шинээр барьж ашиглалтанд оруулсан. Хариуцагч нарын чанаргүй хийсэн барилгыг нурааж дахин барихад бодитоор 75 501 750 төгрөгийн зардал гарсан” гэж тайлбарласан байна.

Хариуцагч нар нь “захиалагч талаас гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс болж барилгын материал үнэд орж, барилгын ажил зогсох шалтгаан болсон. ...нийт ажлын 75,6 хувийг хийсэн дүгнэлт гарсан. Дүгнэлтэд дурдснаас харахад хариуцагч талын хийсэн ажил энэ төлбөртөө шингээд, ямар нэгэн өр авлагагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх тайлбарыг гаргаж маргасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон гэрч Э.Анхбаярын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын байгуулсан гэрээний дагуу барилгын ажлыг эхлүүлж, барилга баригдаж эхэлсэн талаар талууд маргаагүй байх ба 2014.06.05, 2014.07.18-ны өдрүүдэд хариуцагч нарт нэхэмжлэгч нар нь “барилгын ажил удааширч байгаа болон гадна талын хог хаягдлыг зайлуулах, мөн хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөх талаарх” мэдэгдлүүдийг хүргүүлж байсан байна./хх-ийн 40-41/

Нэхэмжлэгч тал дээрх барилгад мэргэжлийн хүмүүсээр 2014 оны 8 сард Барилгын ажлын чанарын дүгнэлт гаргуулж, уг дүгнэлтээр ...барилгын норм дүрмүүд болон барилгын стандартуудыг зөрчин чанаргүй барилга барьсан нь барилгын ажлыг бүрэн зогсоох шаардлагатай хэмээн үзэж байна. Цаашид барилгыг үргэлжлүүлэн барих боломжгүй гэж дүгнэж байна” гэх дүгнэлтийг гаргасан байна. 

Үүний дараа буюу 2014 оны 8 сарын 20-ны өдөр хариуцагч Н.Санчир, Ж.Жаргалсайхан нарт “гэрээнээс татгалзах тухай” мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлснээр /хх-ийн 42-43/ гэрээ цуцлагдсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч тал дээрх барилгыг дахин барих нэмэлт ажлын төсвийг мэргэшсэн төсөвчингөөр зохиолгож, уг барилгын ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлж, уг барилгыг ашиглалтад оруулсан гэж тайлбарлан хэрэгт уг барилгын фото зургийг ирүүлж, энэ талаар гэрч Э.Анхбаяр мэдүүлсэн байна. /хх-ийн 206-209/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан шаардлагыг хангасан ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд гэрээний хугацаанд нэхэмжлэгч нар нь гэрээгээр тохирсон хөлсийг төлсөн байх ба харин хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй, түүнчлэн уг барилгыг чанаргүй барьснаас маргаан үүсч улмаар гэрээ цуцлагдсан байна.

Талуудын дээрх маргаан бүхий байдлыг тогтоолгохоор зохигч талуудын хүсэлтээр Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон боловч хариуцагч нарын төлөөлөгч дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаснаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-уудыг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч нар нь дүгнэлт гаргаж ирүүлсэн байна.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015.12.30-ны өдрийн 02-07/3985 тоотод “...Иргэн Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нарын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын төлөв байдалд 2014 оны 8 дугаар сарл Монгол улсын зөвлөх инженер Ц.Дагвадорж, Ц.Нарангэрэл нарын гаргасан дүгнэлт, мөн Барилга хөгжлийн төвийн мэргэжилтэн П.Ганбаатар, Л.Гантуяа нарын гаргасан дүгнэлт байгааг дурдаад уг барилгыг нурааж, 2015 онд дахин барьж ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байгаа тул дүгнэлт гаргаж боломжгүй талаар дурдсан байна.

 

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтэд: “... б. Гүйцэтгэгчийн хийсэн ажил 75.6 хувьтай байжээ./хх-ийн 190/, ...в,г,д.-д Цахилгааны ажлын гүйцэтгэлийг 60 хувиар, сантехникийн ажлууд огт хийгдээгүй, захиалагч, гүйцэтгэгч нар нь Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэнэ гэсэн, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. ...ж.шинжээчийн дүгнэлтийн дагуу алдаа дутагдлыг засч буулгах хэсгийг буулгаж засч сайжруулан ашиглахад бэлэн болгоод байна. ...Уг барилгын буулгаагүй ажлын хувь 49 хувь байна гэжээ.

Шинжээч нар нь талуудын маргаан бүхий байдлуудыг тодруулан тогтоож, түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудад болон зохигч талуудаас гаргаж ирүүлсэн баримтад үндэслэж, улмаар зохигч талуудыг байлцуулан уг барилга дээр очиж ажлыг хийж, дүгнэлтээ гаргасныг хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоосон дүгнэлтийг гаргасан байна гэж шүүх дүгнэв. 

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн гэрээ цуцлах шалтгаан нь хариуцагч нарын гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буруутай үйлдэл нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан дүгнэлтээр хариуцагч нарын хийж гүйцэтгэсэн ажил 75,6 хувьтай талаар тогтоож, уг ажлаас 49 хувийг дахин буулгах шаардлагагүй гэж дүгнэсэн байх ба талууд энэ асуудлаар маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч нар нь уг барилгыг нурааж дахин барихад болон 100 хувь ашиглалтад оруулаад гарсан зардлаа  50 000 000 төгрөг гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх ба шинжээчийн дүгнэлтэд дурдснаас дүгнэхэд дээрх барилгаас буулгаад дахин хийгдсэн ажил нь 26.6 хувь /75,6-49/  болж байх ба нийт 280 м.кв ажлыг 108 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон бөгөөд үүнээс 26.6 хувийн ажлыг буулгаад дахин барьсан гэж тооцоход 28 728 053 төгрөгийн //280м.кв х385 715 төгрөг х /75,6%-49%// зардал гарсан гэж тооцож, шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь хариуцагч нарын буруутай ажиллагаанаас болж 2015 оны 4 сарын 1-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг Э.Анхбаяртай дахин байгуулж, уг барилгыг нурааж, дахин барих ажлын хөлсөнд 25 000 000 төгрөгийг төлөхөөр гэрээг байгуулж, төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдож байна./хх-ийн 210-215/  Мөн уг барилгын ажилтай холбогдуулан дүгнэлт гаргуулахад төлсөн 1 000 000 төгрөг, барилгын хог хаягдлыг зайлуулахад 2 000 000 төгрөгийн зардал гарсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул эдгээрийг хохиролд тооцож шаардсныг хангах үндэслэлтэй байна./хх-ийн 25- 28/

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас барилгыг нураагаад дахин барихад гарсан зардал болон ажлын хөлс нийт 53 728 053 төгрөг /28 728 053 + 25 000 000/, хог зайлуулахад болон дүгнэлт гаргуулахад гарсан зардлын 3 000 000 төгрөг, нийт 56 728 053 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 16 278 892 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хангаж буй үнийн дүнд ноогдох тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч нар олгох нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь дээрх төлбөрийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр хувааж гаргуулна гэснээр хангаж буй үнийн дүнг талуудад хуваан хариуцуулж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нарын барилга дахин бариулахад гарсан зардлын баримтад аудитын дүгнэлт гаргуулмаар байна гэснийг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгт хамааралгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Санчираас 28 364 026 төгрөгийг, хариуцагч Ж.Жаргалсайханаас 28 364 026 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нарт олгож, илүү нэхэмжилсэн 16 278 892 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 523 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Санчир, Ж.Жаргалсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжинд 441 590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Мөнхбаатар, Х.Чинбаатар нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.МӨНХЖАРГАЛ