Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 102/2014/08817/И |
Дугаар | 00969 |
Огноо | 2016-10-18 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 00969
2016 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2016/00969 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, холбогдох,
-ын даргын 2014 оны 1 сарын 21-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2011 оны 8 дугаар сард -ын харъяа Хэвлэлийн цех байгуулагдсан цагаас эхлэн хэвлэлийн эх бэлтгэгчээс эхлэн ажиллаж, хэвлэлийн цехийн эрхлэгч болтлоо тасралтгүй 12 жил ажилласан юм. 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр -аас Мөрөн Нисэх онгоцны буудлын өргөтгөлийн ажилд хяналт тавих ажилтнаар г томилж, Мөрөн хотод очиж ажилласан байдаг. өөрөө Хөвсгөл аймагт амьдарч байсан, аав ээж, ах дүү нар нь Мөрөн хотод амьдардаг учир Мөрөнд байрлаж ажиллах боломжтой гэж үзсэн. Нисэх онгоцны буудлын барилгын өргөтгөлийн ажил 1 жил гаран хугацаанд үргэлжлэн, 2012 оны 10 дугаар сард ажлыг нь хүлээж авсан байдаг. Ажлаа хүлээж авсны дараа 2013 оны 1 дүгээр сард г цаашид ажиллах боломжтой, ажиллах ёстой хүн гэж үзсэн учир Англи улсруу хэлний сургалтанд явуулсан. 2013 оны 01 дүгээр сард гийн цалингийн картруу нь цалин хийсэн байсан. Монголд ирэх үед нь -аас нэлээд олон хүн ажлаас чөлөөлөгдөж, тухайн байгууллагад өөрчлөлт орсон байсан. 200 гаруй хүнийг ажлаас чөлөөлж, 300 гаруй хүнийг шинээр ажилд авсан байдаг. 2013 оны 2 дугаар сарын сүүлээр г Англи улсаас ирээд ажилдаа оръё гэхэд нь байж байгаарай гээд удаан хүлээлгэсэн байсан. Нийгмийн даатгал нь төлөгдөхгүй байсан учир ахынхаа компанид ажил хийж, нийгмийн даатгалаа төлж байсан. 2008 онд -аас түүнийг шилдэг ажилтан гэж үзсэн учир Бээжингийн олимп үзүүлж, байрны хөнгөлөлт гэж 30.000.000 төгрөг хүртэл өгч байсан. -аас таныг ажилд нь авнаа гэсээр байгаад 2014 он хүрсэн. 2014 оны 9 дүгээр сард удирдлагадаа хандан өргөдөл бичихэд хариу өгөхгүй байсаар 2014 оны 1 дүгээр сард ажлаас чөлөөлсөн гэсэн тушаал гаргасан байсан. Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэхгүй бүхэл бүтэн 11 сар өнгөрсөн байсан. Тухайн хүнд ажлаас чөлөөлөгдсөн гэж хэлээгүй, нийгмийн даатгалын дэвтрийг нь өгөөгүй байсан. 2013 оны 2 дугаар сараас 2014 оны 1 дүгээр сарыг хүртэл ямар ч тодорхой хариу өгөлгүй байлгаж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөөгүй учир нэхэмжлэл гаргасан. 2012 оны 10 дугаар сард тухайн ажил дуусахад хөдөлмөрийн гэрээ дуусах байсан юм бол ажлыг 2012 оны 12 дугаар сард хүлээгээд авчихсан байсан. Буцаж ажилдаа орох гэсэн боловч түр хүлэээж бай гэсэн хариу өгсөөр өдийг хүрсэн. 2014 онд албан бичгээр хариу өгөхдөө 2014 оны гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж байна гэсэн хариу өгсөн байдаг. Тиймээс ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар бологосон тухай мэдэгдээгүй. 2014 оны 01 сарын 21-ний өдөр цуцалсан гэсэн байсан. Тиймээс энэхүү тушаалын агуулга нь хөрөнгө оруулалт дуусан, Засгийн газрын агентлагийн хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн байсан. Хөдөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ямар нэгэн заалтыг баримтлахгүй гэрээг цуцалсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар үндэслэл болголсон байсан. Анх хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс эхлэн улсын комисс хүлээж аваагүй байхад үндэслэлгүйгээр дуусгавар болгосон хууль зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан талаарх баримт байхгүй бөгөөд Мөрөн хатгалын барилгыг улсын комисс хүлээж авсан тухай акт байхгүй байдаг. нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ээс нийт 44 сарын хугацаанд цалингүй ажиллаж байсан. Иймд урьд эрхэлж байсан ажил буюу Мөрөн хатгал нисэх буудлуудын аэрдромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 72 444 240 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь -т анх 2001 оны 8 сараас хэвлэлийн цехийн эх бэлтгэгч-дизайнер, хэвлэх үйлдвэрийн даргаар дэвшин ажилласан байдаг. Ингээд г 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сум, Мөрөн Нисэх онгоцны буудлын ажилд хяналт тавих хяналтын ажилтнаар томилсон. 1 жилийн хугацаанд энэ ажил дуусаагүй байсан учир энэ ажлыг дуустал гэрээг сунгасан байдаг. г 2013 оны 1 дүгээр сард гадаадад сургалтанд хамруулж явуулсан нь үнэн. Тухайн сургалт нь 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм. Нэхэмжлэгчийг сургалтанд яваад ирэхэд нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байдаг. Нэхэмжлэгч өөрөө 2013-2014 он хүртэл ямар ч цалин аваагүй байж яагаад өөрийгөө ажилтай байна гэж бодсон юм бэ? Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц өөр ажилд томилно гэсэн зүйл огт байдаггүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан ч 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нөхөж тушаал гаргасан байсан нь үнэн. 2011 оны 9 дүгээр сард захиргаанд хандаж өргөдөл өгч, түүнд нь 11 дүгээр сарын 20-ны өдөр хариу өгсөн байдаг. Тушаал гарсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. 2014 оны 1 дүгээр сарын 21-нд ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Гэтэл энэ хугацаанд ямар ажил хийж байсан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн асуудал биш юм. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Харин эргэж ирээд ажлаа хийгээгүй учир цалин ч олгогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байгаа. Энэ гэрээ нь хугацаатай гэрээ байсан. Мөн хугацаа нь нөхцөлтэй байсан. Энэ ажил нь дууссанаар тухайн гэрээний хугацаа дууссан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан. Хатгалын нисэх буудлын шороон зурвас байгуулах ажил нь -ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил бөгөөд уг ажлыг захиалагч уг ажлыг актаар 2012 оны 8 сарын 31-нд хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгч 2013 оны 1 сараас цалин аваагүй. Энэ хугацаанд яагаад өргөдөл гомдлоо гаргаагүй вэ гэдэг эргэлзээтэй байна. -ын даргад бичсэн өргөдөл дээрээ энэ ажил нь дууссан юм гэдгийг нотолсон байдаг. 2014 оны 1 дүгээр сард нь бичиг баримтаа цэгцэлж, хуучин ажилдаа оръё гэсэн өргөдөл өгсөн байдаг. Тамгын газраас хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир өөр ажилд авах боломжгүй байна гэсэн хариу өгсөн байдаг. Гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэж байгаа юм бол тухайн үед нь гомдол гаргах боломжтой байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд, нарын мэдүүлэгийг сонсож, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулж -ын даргын 2014 оны 1 сарын 21-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Мөрөн, хатгал нисэх буудлуудын аэрдромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 72 444 240 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь ИНЕ Газрын Хэвлэлийн цехэд 2001 оны 8 сарын 15-ны өдрөөс эх бэлтгэгч-дизайнерээр ажилд орж ажиллаж байгаад улмаар тус цехийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн -ын даргын Б/2985 дугаар тушаалаар Хэвлэх цехийн дарга тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2011 оны 9 сарын 1-ний өдрөөр тасалбар болгон цуцлан, үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн г Мөрөн нисэх буудлын барилгын өргөтгөлийн ажил болон Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын мэргэжилтнээр томилсон ажиллуулж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан бичилт,, нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна./хх-ийн 6-16, 53/
-ын даргын 2014 оны 01 сарын 21-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтуудыг баримтлан хөдөлмөрийн гэрээ хугацаа дууссан ажлын байрыг дур мэдэн орхиж явсан үндэслэл зааж тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна./хх-ийн 4/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажил дууссан эсэх нь тодорхойгүй, уг ажлыг хүлээлгэж өгсөн улсын комиссын акт байхгүй, мөн хариуцагч байгууллага нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2014 оны 1 сард гаргасан хэрнээ нэхэмжлэгчид өгөөгүй, мөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд заасан үндэслэлээс аль нэгийг баримтлаагүй нь хууль зөрчсөн” гэж тайлбарласан байна.
Хариуцагч байгууллага нь “тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг анх 1 жилийн хугацаатай байгуулж, дахин Хатгалын нисэх буудлын засварын ажил дуустал үргэлжлүүлэн ажиллах хугацаагаар сунгасан байдаг. Ингээд уг ажил дууссан бөгөөд уг ажлыг 2012 оны 9 сард актаар хүлээж авсан. нь 2013 оны 1 сараас эхлэн манай байгууллагаас цалин аваагүй, байгууллагад ажиллаагүй хэрнээ, энэ хугацаанд яагаад өргөдөл гомдлоо гаргаагүй вэ гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн -ын даргад бичсэн өргөдөл дээрээ энэ ажил нь дууссан юм гэдгийг нотолж бичсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэх тайлбарын гаргасан байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч г 2011 оны 9 сарын 1-ний өдрөөс Мөрөн нисэх буудлын барилгын өргөтгөлийн ажил болон Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын мэргэжилтнээр томилон ажиллуулж байсан талаар болон 2012 оны 12 сарын 05-ны өдрийн -ын даргын Б/394 дугаар Гадаадад сургалтад хамруулах тухай тушаалаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Анло-Континентал сургуульд 2013 оны 1 дүгээр сарын 4-нөөс 2 дугаар сарын 17-ны өдрүүдэд “Нисэхийн англи хэлний сургалт”-нд ...Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Мэргэжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ганхуяг, , ... нарыг хамруулсугай” гэснээр тус сургалтанд хамрагдан суралцан талаар талууд маргаагүй байна.
Дээрх тушаалд нэхэмжлэгч г Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Мэргэжлийн хэлтсийн мэргэжилтэн гэсэн байх ба нэхэмжлэгч нь уг ажил албан тушаалд томилогдон ажиллаж байсан гэж тайлбар гаргаагүйн дээр хариуцагч байгууллагын 2016.10.03-ны өдрийн 01/3326 тоотод “ ...2012-2013 оны боловсон хүчний холбогдолтой баримтыг шүүх үзэхэд г Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Мэргэжлийн хэлтсийн мэргэжилтнээр томилж байсан баримт гараагүй. ...мэргэжилтнээр ажиллаж байгаагүй байна” гэсэн зэргээр дээрх албан тушаалд г томилон ажиллуулж байгаагүй байна. /хх-ийн 184/
Харин дээрх сургалтаас ирсний дараа нэхэмжлэгч г үргэлжлүүлэн ажиллуулаагүй болох нь, түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажилд орох хүсэлтийг гаргаж байсан гэх үйл баримтууд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан “...Англи улсад суралцаж ирээд хуучин ажилдаа орох гэтэл ...чамайг ажлын байраар хангана гэсэн хариултыг удирдлагууд удаа дараа өгсөөр хүлээлгэж байсан ...тухайн үеийн удирдлага солигдож, өөр хүн томилогдоход уулзах боломж олдохгүй удаад байсан тул 2014 оны 9 сард албан ёсоор өргөдөл өгснөөр 2014 оны 11 дүгээр сарын 6-нд -аас 494 тоот албан бичгээр 2014 оны Б/08 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан мэдэгдэл ирсэн ”гэсэн, нэхэмжлэгчийн -т 2014.09.01-ний өдөр бичгээр гаргасан өргөдөлд “...одоо миний бие ажил эрхлэхгүй удаан хугацаанд байсаар өрхийн орлогогүй болж амьдрал хүнд байдалд орж байгааг харгалзан үзэж хуучин ажил дээр минь авч тусална уу” гэсэн зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь нотлох баримтаар нэхэмжлэгч гийн хяналт тавьж ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэлтийн ажлыг 2012 оны 11 сарын 27-ны өдрийн 03/81/2012 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт /хх-ийн 163-171/, мөн Хатгалын нисэх буудлын шороон зурвас байгуулах ажлыг захиалагч 2012 оны 8 сарын 31-ний өдрийн А-61/11 тоот Барилга байгууламжийг хүлээн авсан ажлын /техникийн/ комиссын акт /хх-ийн191-192/-ыг гаргаж өгсөн байна.
Түүнчлэн хариуцагч нь г ажлаас чөлөөлсөн тушаалыг түүнийг ажил үүргээ гүйцэтгэхээ больсноос хойш 1 жилийн дараа буюу 2014 оны 1 сарын 21-ний өдөр гаргаснаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
Дээрх байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нь 2013 оны 1 сараас хойш -т тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй, түүнчлэн г ажлаас чөлөөлсөн тушаалыг 1 жилийн дараа гаргасан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хариуцагчийн ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, ажилтныг ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган ойлгох нь зүйд нийцнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч -ыг ажил үүргийг гүйцэтгүүлээгүй үеэс буюу эрхээ зөрчигдсөн гэж үзсэн үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан байна.
Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэснийг зөрчиж, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч гийн -т холбогдуулан ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байх хугацааны цалин хөлс нийт 72 444 240 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ