Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 652

 

О.Буянбадам, Ж.Энхтайван нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Амарзаяа,

Ялтан О.Буянбадамын өмгөөлөгч Б.Оюунбилэг, Э.Туул, Ш.Мягмарцэрэн,

Цагаатгагдсан этгээд Ж.Энхтайваны өмгөөлөгч Б.Тэнгис,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Данням,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Данням, түүний өмгөөлөгч Ц.Энхболд, ялтан О.Буянбадам, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Э.Туул, Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Буянбадам, Ж.Энхтайван нарт холбогдох эрүүгийн 201626011114 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Агар овогт Отгонбаатарын Буянбадам, 1990 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын хамгаалалтын албанд харуулаар ажиллаж байсан, ам бүл 4, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10 дугаар гудамжны 336 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Холбоочдын 1-20-4 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД: УХ90091051/,

2. Чойр боржигон овогт Жадамбын Энхтайван, 1972 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Чойр сүмбэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын хамгаалалтын албанд ээлжийн ахлагчаар ажиллаж байсан, ам бүл 1, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хорооллын 70 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЕЙ72123019/. 

О.Буянбадам нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа Улаанбаатар төлөөлөгчийн газрын хашаанаас төмөр хулгай хийлээ гэх зүйлээр шалтаглан иргэн Д.Дагвадоржийг сагсны шийтний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан, хууль бусаар хорьж хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт,

2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 12 цагийн үед, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа Улаанбаатар төлөөлөгчийн газрын хашаанаас төмөр хулгай хийлээ гэдгээр шалтаглан иргэн Д.Дагвадоржийг сагсны шийтний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан, юүдэнтэй цамцны малгайнаас нь нохойны оосроос холбож сагсны шийтний кольцооноос дээш татаж уян амьсгалын замын бүтэлтэд оруулан санаатай алсан гэмт хэрэгт, 

Ж.Энхтайван нь хамгаалагч О.Буянбадамд 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 12 цагийн үед, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа Улаанбаатар төлөөлөгчийн газрын хашаанаас төмөр хулгай хийлээ гэдгээр шалтаглан талийгаач Д.Дагвадоржийг хууль бусаар хорих талаар утсаар үүрэг чиглэл өгч, хүнийг хууль бусаар хорих гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсны улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Буянбадамд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт тус тус зааснаар, Ж.Энхтайванд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Агар овогт Отгонбаатарын Буянбадамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Чойр боржигон овогт Жадамбын Энхтайванд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Энхтайваныг цагаатгаж, Шүүгдэгч Агар овогт Отгонбаатарын Буянбадамыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Отгонбаатарын Буянбадамыг 10 (арав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Буянбадамд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Буянбадамын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 90 (ер) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч О.Буянбадам нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даннямд оршуулгын зардалд 7.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даннямын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч "Дархан төмөрлөгийн үйлдвэр" ХК нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Данням нь нэхэмжлэлээс үлдэх 7.690.000 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар мөнгөлөг цагаан өнгийн, дундаа 2 гинжтэй 23 см урттай гарны гав болон цагирган хэлхээтэй 2 ширхэг гавны түлхүүр зэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, ногоон өнгийн нэг талдаа түгжигчтэй нохойны хөтөлгөө уяаг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан "Самсунг галакси нөт 3" загварын гар утсыг хууль ёсны эзэмшигч О.Буянбадамд, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн "Дархан төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын хяналтын камерийн бичлэг бүхий “Dijital Video” төхөөрөмжийг эзэмшигч байгууллагад нь тус тус буцаан олгож, мөн зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан "Самсунг галакси нөт 3" загварын гар утсанд бичигдэж хадгалагдсан 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ярианы бичлэгийг Си Ди-нд буулгаж хэрэгт хавсаргахыг тус шүүхийн мэдээлэл технологийн ажилтанд болон шүүгчийн туслах Д.Ренчинхандад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Энхтайван цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаадад зорчих эрхийг хязгаарлаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, О.Буянбадамын гадаадад зорчих эрхийг хязгаарласныг хүчингүй болгон ...” шийдвэрлэжээ.

 

Ялтан О.Буянбадам давж заалдах гомдолдоо: “...Би 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дархан төмөрлөгийн үйлдвэрт хамгаалагчийн ажил хийж байхад 12 цагийн үед хулгай хийж байсан  хүнийг харуул Мэндийн хамт барьж, удирдлагуудад мэдэгдэхэд харуулын ахлах Энхтайван гэх хүн сагсны шийднээс гавлачих гэх үүргийг Мэндэд өгөөд утсаа тасалсан. Мэнд намайг 1 дүгээр пост руу гав аваад ир гээд гав авч ирүүлж гавлуулсан. Мэнд ах нөгөө хулгай хийж байсан хүн нь байвал бариад ирье гээд гараад явсан. Энэ үед нөгөө хүн гаваа дарж унаад байхаар нь би цагдаа ирэхэд гараа хугалчихна гээд хажууд байсан нохойны хөтөлгөө уяаг авч шийд рүү шидээд хавчаартай хэсэгт нь тэр хүний малгайнаас хавчин хоёр тийш гараа дарж унахгүй болохоор контор луу орж ус аваад удалгүй Энхтайван утсаар залгаж наад хүнээ хулгай хийсэн нь үнэн гэсэн бичиг өөрийнх нь гараар бичүүлээд гарын үсэг зуруулдаг шүү гэхээр нь та утсаа барьж бай гээд нөгөө хүн дээр очоод юм асуухад дуугарахгүй байсан. Би энэ хүн дуугарахгүй байна гээд сандраад утсаа салгаад Мэнд ах бид 2 тэр хүнийг ухаан алдсан байна гэж бодоод хурдан гавыг нь тайлж дээш харуулж хэвтүүлээд Мэнд ах хиймэл амьсгаа хийж, би түргэн дуудаж түргэний автомашиныг зам дээрээс тосож оруулаад үзүүлэхэд эмч нар тэр хүнийг нас барсан гэж хэлсэн. Ингээд би тэр хүнийг үхсэнийг мэдсэн. Би тэр хүнийг танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Надад энэ хүнийг алах ямар ч санаа зорилго байгаагүй. Би санаатай үйлдэл хийгээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг өөрчилж өгнө үү. Би ам бүл дөрвүүлээ амьдардаг. Ээж минь группд байдаг. Хоёр дүү маань сурдаг. Гэртээ зөвхөн би ажил хийдэг тул ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү. Би хүний амь нас хохироосондоо маш их харамсаж, талийгаачийн ар гэрт 7.000.000 төгрөг өгсөн” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даннямын өмгөөлөгч Ц.Энхболд давж заалдах гомдолдоо: “...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж, цуглуулсан нотлох баримтуудад буруу үнэлэлт өгч, хэрэгт холбогдогч нарыг цагаатгасан гэж үзэж байна. О.Буянбадамын харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа байгууллагын объектэд нэвтэрч хулгай хийсэн хүнийг барьж, түүний үйлдлийг таслан зогсоогоод хууль, дүрэм, журамд заасан заалтын дагуу ажиллаагүй, дээд шатны дарга болон Ж.Энхтайванд мэдэгдээд түүний туршлагын дагуу амь хохирогчийн хоёр гарыг ард нь буюу сагсны шийтний шонг тэврүүлээд гавласан. Ингээд уг тушаалын дагуу амь хохирогчийг өөрийнхөө санаачилгаар сагсны шийтний кольцооноос малгайд нь уяа уяж дүүжлэн суух боломжгүй болгож орхисон байдаг. Үүнээс болж амь хохирогч боогдож нас барсан. Энэ хоёр үйлдэл нь хоорондоо уялдаа холбоотой бөгөөд даргынхаа тушаалаар гарыг нь гавлаагүй байсан бол талийгаач ямар нэгэн байдлаар боож байгаа цамцны захаас мултрах байсан. Үүнийг нь хорьж хүнийг санаатайгаар Ж.Энхтайван болон харуулын үүрэг гүйцэтгэж байсан дагалдан ажилтан О.Буянбадам нар  бусдын эрх чөлөөнд халдан цагдан хорьсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Ялтан О.Буянбадамын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Дархан төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын аж ахуйн хашаанд хамгаалагч О.Буянбадам хулгай хийж байсан иргэн Д.Дагвадоржийг сагсны шийдэнд цамцны юүдэнгээр гогцоолдож уяж саатуулсан үйлдлийн улмаас хохирогч цамцны захандаа боогдож, амь хохирсон үйл баримт болон шүүгдэгч О.Буянбадамын гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй болно. Харин мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон анхан шатны шүүх дээрх хэргийг зүйлчлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, уг зүйл ангиар ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж өмгөөлөгчөөс гомдол гаргах үндэслэл болж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл нь бусад байдлаар хүний амийг хохироосон үйлдэл, зүйлчлэлээс гэм буруугийн шууд болон шууд бус санаа сэдэлтээр үйлдэгдсэн байдлаар шууд ялгагдах бөгөөд О.Буянбадамын үйлдэлд хүний амийг санаатайгаар хохироосон сэдэлт тогтоогдоогүй, харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан "Бусдыг болгоомжгүй алах" гэсэн зүйл хэсгээр зүйлчлэгдэн шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Шүүгдэгч О.Буянбадам нь тухайн үед хашиж байсан үүрэгт ажлын хүрээнд гадны гэмт халдлагаас байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах үүргээ гүйцэтгэх явцдаа хулгай хийж байсан этгээдийг барьж саатуулах шууд үүрэгтэй. Харин гав, тусгай хэрэгсэл хэрэглэх талаар ямар нэгэн сургалтад хамрагдаагүй болох нь нотлогдсон. Амь хохирогч, талийгаач Д.Дагвадоржийн цусанд 4.4 хувь /промилл/-ийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарах боловч хэрэг учрал болох үед хохирогчийн 1 метр гаруй урттай төмөр бариад гүйж явсан идэвхтэй үйлдэл, архи үнэртэхгүй байсан талаар сэжигтэн, яллагдагч нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд амь хохирогчийг хүнд зэргийн согтолттой байсныг мэдээгүй. Өөрөөр хэлбэл, шинжээч Н.Энхцолмонгийн "... Хүнд зэргийн согтолттой хүн идэвхтэй үйл хөдөлгөөн хийж, өөрийгөө удирдан авч явах байдал нь ... харилцан адилгүй байж болно. ... өөрийгөө удирдаж чадна, чадахгүй ч байж болно. Дүүжлэлтийн улмаас амьсгал бүтэлт явагдах хугацаа маш хурдан байдаг. ... хэдэн секундийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн процесс явагдаж байх үед хүнд зэргийн согтолттой хүний хувьд дуу хоолойгоороо мэдээ өгөх боломж муутай байна..." /1 дүгээр хавтас, 30 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгээр нотлогдсон нь маш хурдан хугацаанд талийгаачийн амьсгал боогдож нас барах магадлалтай болохыг шүүгдэгч О.Буянбадам мэдэх боломжгүй тул цамцны захаас уяж зогсооход хүнд согтолттой хүн ухаан балартаж хүндийн хүч, газрын татах хүчний үйлчлэлээр доошлох явцад цамцны заханд тээглэж /гэхдээ талийгаачийн өвдөг нугарсан байдалтай газарт байсан нь О.Буянбадам талийгаачийн хөл газартай холбоотой буюу зогсож байсан тохиолдолд амьсгал бүтэлт болохгүй байсан нь нотлогдсон/ амьсгал бүтэлт явагдаж болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй золгүй байдлаар хэт хайхрамжгуй хандсан зан төлөвийн шинжийг шууд нотолж байна. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч О.Буянбадамын гэм буруугийн талаар дүгнэсэн "Хүнийг санаатай алах" гэмт хэргийн санаатай хэлбэрийн субъектив шинж байхгүй, буруу хийсэн дүгнэлт гэж үзнэ. Дээрх үндэслэл, нөхцөл байдал, хэргийн сэдэлт гэм буруугийн талаар 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 80 дугаар зүйл, 284 дүгээр зүйл 284.1 дэх хэсэгт тус тус зааснаар дүгнэж үзвэл, шүүгдэгч О.Буянбадамын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан "Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзнэ" гэснийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар буюу "Хүнийг болгоомжгүй алах" гэсэн зүйлчлэлээр зүйлчлэгдэх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, О.Буянбадам нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар О.Буянбадамын үйлдлийг зүйлчлэх, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүйцүүлэн гэм буруу, ял шийтгэлийн асуудлыг тус тус зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Ялтан О.Буянбадамын өмгөөлөгч Э.Туул давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 376 дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт "...Иймд, шинжээч, хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар талууд хүсэлт гаргаж, ...шүүхийн тогтоолд дурдсан эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулан хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв" гэсэн тул анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч "магадлалд заасны дагуу энэ хэрэгт гэрчээр асуугдсан, хэргийн газарт ялтан О.Буянбадамтай хамт ажил үүргээ гүйцэтгэж явсан Д.Мэндийг гэрчээр оролцуулж, энэ хэргийн эргэлзээтэй нөхцөл байдал болох хэргийн газраас хэргийн газарт үзлэг хийсэн цагдаагийн бүрэлдэхүүнд ажиллаж явсан нохойн төлөөлөгчийн авч яваад, 16 хоногийн дараа авчирч өгсөн гэх нохойн хөтөлгөө уяа нь хэрэг гарсан өдөр ялтны уясан гэх нохойн хөтөлгөө уяа мөн эсхүл биш эсэх, хэрэг гарсан өдөр нохойн хөтөлгөө уяаны урт, өнгө, шинэ болон хуучин эсэхийг харсан эсэх"-ийг тодруулан асуух тухай хүсэлт гаргахад анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг шийдсэн нь "гэрчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар хүсэлт гаргаж, ...эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулан хэргийг шийдвэрлэх" тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт болсон давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлэх хүсэлтийг хангаагүй орхисон. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 376 дугаартай хүчин төгөлдөр байгаа шүүхийн дүгнэлт болон магадлалыг биелүүлээгүй хэргийг шийдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу "тухайн хэргийг урьд нь давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэр хүчинтэй байгаа" гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7-д заасны дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргаж өгнө үү. Ялтан Буянбадам нь утасны бичлэгийн тэмдэглэлээс хэрэг гарсан 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 12 цаг 03 минутаас эхлээд "хулгайч барьсан тухай Шинэбаярт мэдэгдэж 1 м 38 сек, 12 цаг 06 минутад 4 м 8 сек, 12 цаг 12 минутад 29 сек, 12 цаг 30 минутад 1 м 7сек, 12 цаг 51 минутад 5 м 28 секунд тасралтгүй бусадтай ярьсан байна. Хэрэг гарсан өдөр хамт хамгаалалтад гарч байсан гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Мэндийн мэдүүлэгт “...хашаагаа тойрч 15 орчим минут болоод буцаж ирэхэд нөгөө хүн доошоогоо өвдөглөөд суучихсан, толгой нь доошоо унжсан байдалтай..." гэсэн мэдүүлэг, "талийгаачийн хүзүүнд ...учирсан гэмтэл нь хагас зөөлөн эдээр босоо байрлалд хүзүү хоолойд үйлчлэх үед үүсгэгдэнэ. ...Талийгаач нь дүүжлэлтийн улмаас амьсгалын зам бүтэж нас баржээ..." гэсэн байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг "босоо байрлалд дүүжлэлтийн улмаас нас барсан" гэж дүгнэсэн. Энэ нь хэрэгт авагдсан гэрч Д.Мэндийн "...өвдөглөөд суучихсан байсан, толгой нь унжсан байсан...", талийгаач нь 164 см өндөртэй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, дүүжилсэн гэх сагсны шийдний цагираг хүртэл газраас 2 метр 70 см ... гэсэн хэмжээтэй /1хх 197-198/ харьцуулахад, хэрэв талийгаачийг босоо байрлалд суулгах боломжгүйгээр газраас өргөсөн байдлаар уясан гэж үзвэл 2 м 70 см-аас талийгаачийн өндөр 1 м 64 см-ийг хасахад 1 м 6 см-ийн зай үлдэж байна. Талийгаачийн өмсөж явсан малгайтай цамцны үзүүрээс уясан нохойн хөтөлгөө уяаны уртыг хэрэгт нохойн төлөөлөгчийн авчирч өгсөн 1 м 30 см-ийн урттай, дээр нь түгжээ нь 10 см урттай, хөтөлгөө уяагаар гогцоолдож уясан бол 30-35 орчим см-ийн урттай хэмжээ үлдэж байна. Энэ хэмжээнд талийгаачийг босоо байрлалд дүүжлэгдсэн гэж үзэхэд учир дутагдалтай, эргэлзээтэй байна. Мөн бусад хүчин зүйлүүдийг харгалзаж үзэх хэрэгтэй. Үүнд: цамцны малгайн хэмжээ болон материалын сунамхай шинж чанар болон хамгийн анхаарал татаж байгаа асуудал нь хэргийн газраас нохойн хөтөлгөө уяаг "хулгайлж явсан"-аас энэ уяаг биш болохыг ялтан мэдүүлж байгаа. Үүнийг гэрч Д.Мэндийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулж, хэрэг гарах өдөр ажил дээр нь нохойг уяхаар байсан уяа мөн биш эсэхийг тодруулах хүсэлтийг хүлээж аваагүй. Хэрэв хэргийн газар очсон цагдаагийн нохойн төлөөлөгчийн хулгайлаад 16 хоногийн дараа авчирч өгсөн нохойн хөтөлгөө уяа солигдоогүй бол /ялтан О.Буянбадам өөрийнхөө уяасан уяаг шинэ, урт гэж хэлсэн/ хэрэг гарахад ямар хэмжээний урттай уяа хэрэглэсэн тухайд маргаан гарахгүй байсан. Мөн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өглөө талийгаачийн хувцсыг талийгаачийн ар гэрт хүлээлгэж өгсний дараа мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаанд хохирогчийн хувцсыг хүлээж авсан хүн оролцоогүй, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 29 дүгээр талд улсын яллагч талийгаачийн цамцтай ижил төстэй цамц ашигласан" гэж мэдүүлсэн. Гэтэл шүүхийн 253 дугаар шийтгэх тогтоолын 27 дугаар талд: “... түүнчлэн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаанд амь хохирогчийн өмсөж явсан хар бор өнгийн юүдэнтэй цамцыг ашигласан талаар тус тэмдэглэлд тусгагдсан байхад өмгөөлөгч Э.Туулаас амь хохирогчийн өмсөж явсан цамцтай ижил төсөөтэй цамцыг ашигласан байна гэдэг нь үндэслэлгүй байгааг дурьдах нь зүйтэй." гэсэн байна. Талийгаачийн цамцыг биш ижил төстэй цамц ашигласан гэж ажиллагаанд оролцсон улсын яллагчийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хурал дээр хэлсэн эх сурвалж байсаар байтал өмгөөлөгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн талийгаачид хийсэн шинжээчийн дүгнэлтээр: элэг, уушги, бөөр, нойр булчирхай, зүрх, дэлүү нь бүгд голомтлог архаг өөрчлөлт, үрэвсэл, хавантай, эдийн ургалттай, булчингийн ширхэг долгиотсон, тасархайтсан зэргээс түүний эрүүл мэндийн архаг голомтот өөрчлөлт нь хүнд зэргийн согтолтоос амь биенд нь эрсдэл үүссэнтэй зэрэгцээд толгойгоо унжуулж, цамцны цахилгааны ором нь хүзүүнд дарагдал үүссэн нь амьд үед нь үүссэн байж болох эсэхийг нягтлан шалгах хэрэгтэй байсан. Иймд, дээр дурьдсан хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад, нотлох баримт харилцан зөрүүтэй байхад үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй /худлаа бичсэн/, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдэхэд ноцтой зөрүүтэй байх тул анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, анхан шатны шүүхийн 253 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Анхан шатны шүүхээс О.Буянбадамыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан "Хүнийг санаатай алах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг /2002 оны/ зөрчсөн дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийдсэнийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Санаатайгаар гэмт хэрэг үйлдэх ялтанд гавлах, цамцны малгайнаас нь уях үйлдлээс өмнө түүний амь насыг хохироох сэдэл, санаа зорилго байна гэж үзэх хангалттай үндэслэл байгааг олж тогтоосон байх шаардлагатай. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 03 минутаас 13 цагийн хооронд "хашаанд нэвтэрсэн хулгайчийг барьж, саатуулах үйлдэл" хийхдээ хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байдаг. Утсаар ярьж, холбогдох удирдах хүмүүсийн өгсөн зааврын дагуу гавлах, уях үйлдлийг хийсэн, энэ үед илүү удаан хугацаагаар хамгаалагчаар ажилласан Мэнд байсан, байгууллагынхаа ил задгай талбайд, дүүжилж алах гэсэн санаа зорилго зөвхөн өөрт нь үйлдлээс нь өмнө үүссэн байна гэж үзсэн тохиолдолд санаатай гэмт хэрэг гэж зүйлчлэх байсан. Ялтан Буянбадамын хувийн зан байдал, ажилд үүргээ гүйцэтгэсэн хугацаа, эрүүл мэнд, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон болон бусад ажиллагаагаар түүний үйлдлийг буруу зүйлчилж, Эрүүгийн хуулийг /2002 оны/ буруу тайлбарлаж хэрэглсэн. 

Эрүүгийн шинэчилсэн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ялтан Буянбадамын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн шинэчилсэн хуулийн 10.6 дугаар зүйл, Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй байх тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэх боломжтой байна. Эрүүгийн шинэчилсэн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу "учруулсан хохирлоо нөхөн төлсөн" гэдэгт О.Буянбадам нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 7.000.000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсан байдаг. Иймд хуулийн дээрх заалтыг баримтлан, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон байгаа зэргийг харгалзан үзэж, 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгээх ял оногдуулахыг санал болгож байна. Ялтан О.Буянбадам нь мөрдөн байцаалтын шатанд 90 хоног, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хоригдож байна. 2017 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар 4 сар 9 хоног хоригдож байна. Хэрэв давж заалдах шатны шүүх ялтан Буянбадамын үйлдсэн хэргийг "болгоомжгүй гэмт хэрэг" гэж үзэхгүй байгаа бол Эрүүгийн шинэчилсэн хуулийн 10.6-д заасан шинэ гэмт хэргийг хуульчилсан зүйл ангийг анхаарч үзнэ үү. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хорих ялын доод хэмжээний хоёрны нэгийг оногдуулах боломжтой байгааг харгалзаж үзнэ үү” гэв.

Ялтан О.Буянбадамын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 253 дугаар шийтгэх тогтоолоор О.Буянбадамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэж үзэж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тухайн хэрэг гардаг өдөр О.Буянбадам ажил дээрээ харуулын үүрэг гүйцэтгэж байх үед тус объектэд хохирогч хулгай хийж байгаад баригдсан ба О.Буянбадам, Мэнд нар ээлжийн ахлагч болон бусад албаны дарга нарт хулгай хийж байсан хүнийг барилаа, хулгайчийг яах тухай илтгэхэд ээлжийн ахлагч Энхтайван нь барьж саатуулж гавлах үүрэг өгсөн. Энэхүү даргын үүрэг өгснөөр О.Буянбадам, Мэнд нар хохирогчийн гарыг ард нь сагсан бөмбөгийн самбарын шонтой холбож гавласан. Хохирогч гавтайгаа хамт газар унаж гаваа чангалах, гар хөлөө гэмтээчих гээд байсныг харсан О.Буянбадам нь нохойн хөтөлгөө уяа авчирч уяагаа сагсан бөмбөгийн цагираг төмөрнөөс гогцоолж цоожлогч төмрөөр хохирогчийн өмсөж явсан цамцны юүдэнгийн малгай хэсгээс гогцоолж, 2 хөл нь газар бүтэн гишгэж доош унахгүй байхаар гогцоолсон гэж мэдүүлж байгаа. О.Буянбадам бусдыг алах ямар ч санаа зорилго байхгүй юм. О.Буянбадамын хийсэн дээрх үйлдэл болгоомжгүй хандсан үйлдэл. Учир нь О.Буянбадам хохирогчийг цамцны юүдэнгийн малгайнаас гогцоолж зогсооход хөдөлгөөн нь бүрэн хязгаарлагдаагүй хөдлөх бүрэн боломжтой байсан тул дүүжлэгдэн хоолой нь боогдож амь насанд нь аюул учирна гэдгийг мэдээгүй юм. Бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг нь хөнгөмсөгөөр найдаж хүн алах, хайхрамжгүй хандаж хүн алах гэсэн 2 хэлбэртэй  байдаг. Тэгэхээр О.Буянбадамын үйлдэлд хайхрамжгүй хандсан байдал харагдаж байгаа, өөрөөр хэлбэл хайхрамжгүй хандаж хүнийг алах гэдэг нь өөрийн үйлдлийн /эс үйлдэхүйн/ үр дагаврыг анхаарал болгоомжтой байж харах ёстой байсан ч уг боломжийг харж чадаагүй байдлыг хэлнэ гэж заасан байна. Тэгвэл О.Буянбадамын энэхүү үйлдэл нь анхаарал болгоомжтой байж харах ёстой байсан ч уг боломжийг харж чадаагүй байдал харагдаж байгаа. Дээрх гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг анхааран үзэж, О.Буянбадамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр  зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Данням давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний төрсөн дүү Д.Дагвадорж нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Дархан төмөрлөгийн үйлдвэрийн харъяа Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын хашаанд уг төлөөлөгчийн газрын хамгаалалтын албаны ажилчид болох Энхтайван, Буянбадам, Мэнд нарын буруу үйлдлийн улмаас харамсалтайгаар дүүжлүүлэн амь насаараа хохирсноос хойш 1 жил 2 сар гаруй хугацааны дараа анхан шатны шүүх хурал болж шийдвэр гаргасан нь гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй болгож, хөнгөнөөр зүйлчлэн яллаж, цагаатгах, талийгаачийн ах дүүс бидэнд учирсан эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн хөлс зэргийг олгохгүй, баримтаа цуглуулж иргэний хэргээр шийдвэрлүүл гэсэн. Миний дүүгийн амь насыг хөнөөгөөгүй бол бид өмгөөлөгч хөлсөлж, алс холоос яаран цуглаж, хөрөнгө мөнгөө үрж, хуулийн байгууллагаар явах шаардлагагүй байсан. Үхсэн хүн үг хэлэхгүй хэмээн элдэв янзаар хулгай хийж байсан гэх буюу эдгээр хүмүүсийн мэдүүлэг өөр хоорондоо зөрж байгааг анхаармаар байна. Уг хэрэгт үнэн зөв дүгнэлт хийж, бидэнд учруулсан эдийн засгийн болон сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулж өгөхийг хүсч байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Энхтайваны өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй. Хавтаст хэргийн 162-164 дүгээр хуудсанд харуул хамгаалалт, гүйцэтгэх үүрэг, түүнд тавигдах шаардлагыг журмаар зохицуулсан байгаа. Энэ журмын дагуу ажил үүргийн хувиараараа гүйцэтгэсэн. Үүнийг шүүх зөв үнэлж, дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийн нөхцөл байдлыг харахад хүнийг шууд санаатай алах гэмт хэргийн шинж агуулагддаггүй. Миний үйлчлүүлэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байсан. Хэрэгт хүнийг санаатай алсан гэх нөхцөл байдал байхгүй гэдгийг шүүх онцгой анхаарч үзнэ үү.” гэв.

Прокурор М.Амарзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх О.Буянбадамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хуучин Эрүүгийн хуульд гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэртэй байсан. О.Буянбадамын үйлдэл нь санаатай үйлдэл боловч болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон. Иймд хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэрээс гадна холимог хэлбэр бий болсон. Хүнийг болгоомжгүй алах, хүний бие махбодид хүнд хохирол болгоомжгүй учруулах зэрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр тодорхойлогдоно гэж ойлгож байна. Хэргийн нөхцөл байдлыг харахад тухайн үед О.Буянбадам харуул, хамгаалалтын ажил хийж байсан. Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг болгоомжгүйгээр алах” гэмт хэргээр зүйлчлэгдэх боломжтой. О.Буянбадамын үйлдлийн хувьд санаатай боловч тэр үйлдлийн улмаас хүнийг нас барна гэдгийг мэдээгүй.” гэв.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх О.Буянбадам, Ж.Энхтайван нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос О.Буянбадам, Ж.Энхтайван нарын хохирогч Д.Дагвадоржийг хууль бусаар хорьсон гэх үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

“Хүнийг хууль бусаар хорих” гэмт хэргийн ойлголтод, аливаа хэлбэрээр хүнийг чөлөөтэй байх, зорчих үйлдлийг хүч хэрэглэн хязгаарласан байдал хамаарна.

Анхан шатны шүүх “О.Буянбадам, Ж.Энхтайван нарыг хүнийг түгжих, хүлэх, гадагш явахыг хориглож, хүч хэрэглэхээр сүрдүүлэх зэрэг чөлөөтэй байхад нь хориг тавьсан ямар нэг үйлдэл хийгээгүй байна” гэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байхын зэрэгцээ дараах нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

О.Буянбадамын сэжигтнээр өгсөн “...Манай хамгаалалтын албаны ахлах Ж.Энхтайван “наад хулгайчаа гавлаад байлгаж байгаад үдээс хойш цагдаа дуудаад өгөөд явуул, ...согтуу байвал гражид хийгээд түгж” гэж хэлсэн. Тэгэхэд Мэнд ах намайг яваад гав аваад ир гэж хэлэхээр нь өөрийнхөө 1 дүгээр постноос гав аваад тэр залууг сагсны шийтний шонд гарыг нь гавласан. ...” /1 дүгээр хавтас, 109-110 дугаар хуудас/,

О.Буянбадамын яллагдагчаар өгсөн “...Хэрэг болсон өдөр намайг ажилтай байх хугацаанд үл таних хүн хулгай хийж байгаад баригдсан. Би дарга Ж.Энхтайваны хэлснээр гавлаж саатуулсан. ...” /1 дүгээр хавтас, 116-118 дугаар хуудас/,

Ж.Энхтайваны сэжигтнээр өгсөн “...Миний 96505078 дугаарын утсанд манай ажлын хамгаалагч О.Буянбадам 88669945 дугаарын утаснаас залгаад “байгууллагын зүүн хойд талын хашааг хулгайч давж орж ирээд төмөр хулгайлж байхад нь барилаа” гэж надад хэлсэн. “...түр нэг газраас гавалчих, ...наад хүн чинь согтуу байвал гражид хийчих” гэж хэлсэн” /2 дугаар хавтас, 4-5 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд, 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэлэлд, Ж.Энхтайванаас О.Буянбадамд “...Наадахаа юу яачих, юунаас аваачаад хүлчих, нөгөө шийтнээс. ...Худлаа даргаар түрүү бариад наадхаа юу яачих, шийтэнд хүлээд өдөржингөө байлгачих. ...Аан за за. Наадахаа юу яачих нөгөө гаваараа гавлаад шийтнээс уячих. ...Согтуу байвал, болохгүй бол гражид хийгээд цоожилчихож болно шүү. ...Тэгүүл наадахаа шийтнээс хүлээд орхичих, за юу” гэж хэлсэн /1 дүгээр хавтас, 221-227 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд байна.

Мөн анхан шатны шүүх “О.Буянбадамын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх хууль зүйн үндэстэй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бусад зүйл хэсгээр давхар зүйлчлэх үндэслэл тогтоогдоогүй. Нөгөө талаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаар давхар зүйлчлэхгүй. ...” гэжээ.

Анхан шатны шүүх нэг хор уршигтай нэг үйлдлийг давхар зүйлчлэх шаардлагагүй гэж үзжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, О.Буянбадам, Ж.Энхтайван нарын бусдыг хууль бусаар хорих үйлдэл хэзээ эхэлж, хэзээ дууссан, улмаар Д.Дагвадоржийг сагсны шийтний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан, юүдэнтэй цамцны малгайнаас нь нохойны оосроор холбож сагсны шийтний кольцооноос дээш татаж уяах үйлдэл хэзээ эхэлж, хэзээ дууссан талаар бодитой дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Харин нэг хор уршигтай нэг үйлдлийг давхар зүйлчлэхгүй, 2 үйлдлээс нэг хор уршиг учирсан гэх байдлын талаар дүгнэхдээ, хүнийг хууль бусаар хорих гэмт хэргийн энгийн болон хүндрүүлэх, онц хүндрүүлэн үзэх шинжүүдийг харьцуулан үзвэл зохино.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Буянбадам, Ж.Энхтайван нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.