Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 000084

 

 Д.Мандухайд холбогдох   

                                                     эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс 142/2017/0180/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Н.Баярхүү, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

          Шүүх хуралдаанд: 

 

                      Прокурор                                            Б.Жавхлантуяа

                      Шүүгдэгч                                             Д.Мандухай

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Ц.Энхтуяа

                      Нарийн бичгийн дарга                   Э.Номин нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 55-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолтой Доржготовын Мандухайд холбогдох, 201714000036 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч Ц.Энхтуяагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг, 14б дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ИЮ91042600 регистрийн дугаартай, Ууганборх овгийн Доржготовын Мандухай

 

Шүүгдэгч Д.Мандухай нь шүүхэд, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

           

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ууганборх овогт Доржготовын Мандухайг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.Мандухайг 240/ хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэж, ,

           

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдооогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мандухайд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

 

Ял шийтгэл оногдуулахдаа ялтан Д.Мандухайн 2 настай бага насны хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх ба энэхүү байдлаасаа болоод ялыг биечлэн эдлэх бэрхшээлтэй хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр ял шийтгэл оногдуулсан нь ялтны хэргийн болон хувийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй гэх үндэслэл байна гэж үзэж байна.

 

Иймд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1.д зааснаар ялтан Д.Мандухайн ялыг хөнгөрүүлж торгох ялын доод хэмжээг хэрэглэж Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 05-ний өдрийн 183 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

 

Д.Мандухайд анхан шатны шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Түүнд оногдуулсан ялыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Д.Мандухай нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “...өмнө нь Батсоёлыг таньдаг байсан. Найз нөхөдийн харилцаатай. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагын талаар ойлгож байгаа...” гэж хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримт, шүүгдэгч Д.Мандухайн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс Д.Мандухайгийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэнатны шүүхээс Д.Мандухайгийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг

Ялтан Д.Мандухайгийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн гаргасан “...ялтан Д.Мандухайн 2 настай бага насны хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг. 3 хүртэлх насны хүүхэдтэй эх ба энэхүү байдлаасаа болоод ялыг биечлэн эдлэх бэрхшээлтэй хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр ял шийтгэх оногдуулсан нь ялтны хэргийн болон хувийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй гэх үндэслэл байна. ...Иймд Д.Мандухайн ялыг хөнгөрүүлж торгох ялын доод хэмжээг хэрэглэж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан ба мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд доор дурдсан ял оногдуулна”, 5.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ял” гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг тодорхойлжээ.

Мөн анхан шатны шүүхээс Д.Мандухайгийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа шинэчлэн найруулсан хуулиар ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна. 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялыг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу /12240000-24000000/ төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялыг “гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /450000-5400000/ төгрөгөөр торгох, эхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус зааснаас үзвэл 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ял шийтгэл нь хөнгөн байна.

Дээрх хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж зааснаас үзвэл уг ялыг 3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд оногдуулахад хуульд харшлахгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Д.Мандухайд Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт заасан ялыг оногдуулсан байх тул өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийгд ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          С.ЦЭЦЭГМАА

 

                   ШҮҮГЧ                                                                                   Н.БАЯРХҮҮ

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              З.ХОСБАЯР