Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1841

 

 

 

 

 

 

 

 

   2019         12          05                                      2019/ШЦТ/1841

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Э.Намуун,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонбаяр, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал,

Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Өыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01058 0493 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Ө,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 55 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужир булангийн "Тэгш хэм" дэлгүүрийн урд замд "Субару Фростер" маркийн 28-71 УБД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Булгантамир /13 настай, эрэгтэй/-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                      

                    /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Б.Ө нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж 1 хүний амь нас хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Би осол хэргийн талаар хараагүй. Намайг хэргийн газарт ирэх үед манай хүү талийгаач болсон замын зорчих хэсгийн хойно, явган хүний зам дээр байсан. Мөн дайрсан гэх автомашин нь зорчих хэсгийн ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явах чиглэлийн зорчих хэсгийн урд талд хашлага мөргөсөн байдалтай зогсож байсан. Тэр машин нь урсгал сөрөж яваад мөргөсөн бололтой харагдаж байсан. Бидний зүгээс жолоочид маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

Түүний шүүх хуралдаанд гаргасан:

            Манай эхнэрийн дүү нь манай хүүхдийг машинд мөргүүлсэн байна гэдгийг мэдээд эхнэрт хэлсэн гэсэн. Тэгээд манай эхнэр над руу утсаар холбогдож Тэгш хэм дэлгүүрийн хавьд хүүхэд машинд мөргүүлсэн байна гэж хэлсэн. Тэгээд яаралтай очсон. Намайг очиход манай хүүхэд нас барсан байсан. Шүүгдэгч Б.Ө нь өөрөө ирээд уучлалт гуйгаагүй. Би уучлалт гуйх байх гэж хүлээж байсан. Ядаж утсаар яриад уучлалт гуйчих байх гэж бодож байсан. Манай хүүхэд 13 настай юу ч мэдэхгүй бага насны хүүхэд байсан. Би Б.Өсөхбаярыг айж байгааг ойлгож байна. Гэхдээ эр хүний хувьд, хоёр хүүхдийн эцэг хүний хувьд уучлалт гуйчих байх гэж би 3 сар харсан. Би шүүгдэгчийг шүүх хуралдаан дээр харж байна. Шүүгдэгч Б.Өын ээж надтай хоёр удаа ирж уулзсан. Баримтаар нийт 21.625.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Б.Өнөржаргал нь 16.625.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл өмгөөлөлийн зардал болох 5.000.000 сая төгрөгийг нэхэмжилж байна. Миний мөнгө нэхэмжлэх чухал биш юм. Б.Өын ээж өөрийнх нь төлөө санаа зовоод явж байхад нас барсан хүүхдийн ээж, ар гэрийнхэн ямар байх вэ гэдгийг ойлгоод уучлалт гуйгаагүйд гомдолтой байна гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Адъяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

...төв замын хажуу талын шороон зам дээр зогсож байтал Гацуурт чиглэлийн автобус баруунаас зүүн чиглэлд хүн буулгаад зогсож байсан. Автобусны ар талаас хоёр хүүхэд гарч ирээд нэг нь ухраад нэг нь чигээрээ зам хөндлөн гүйсэн. Тэгэхэд автобусны ард 7-8 машин зогсож байхад нэг цагаан Субару Фростер маркийн автомашин урсгал сөрж орж ирээд хүүхдийг мөргөсөн. Би хүүхэд дээр гүйж очиход жолооч нь бууж ирээд хүүхдийг замаас өргөж гаргаад замын хажуу талд тавьсан. Хүүхэд машинд мөргүүлээд ойролцоогоор 20 метр орчим газар шидэгдсэн. Осол гаргасан жолооч маш хурдтай, ойролцоогоор 80 км цагаас илүү хурдтай явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1983 дугаартай:

Талийгаач О.Булгантамирын цогцост зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, баруун, зүүн дагзны дэлбэн, бага тархины дээд гадаргуун аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, суурийн зүүн дунд, болон ар хонхорын хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулайн хуйхны дотор гадаргуун цус хуралт, хүзүүний 1-р нугаламын бүрэн мултрал, нугасны бүрэн бус тасрал, орчны эд, нугасны хальсны тархмал цус хуралт, баруун, зүүн уушгины гялтангийн тархмал цус харвалт, уушгины эдийн няцрал, баруун, зүүн дунд чөмөгт ясны гандан хэсгийн далд хугарал, эрүү, уруул, баруун гуяны цус хуралт, баруун өвдөг, тахимны хонхор, баруун өсгий, зүүн хөлийн эрхий, долоовор, дунд хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мохоо зүйлд цохигдох, мөргөгдөх, савагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ... гэх шинжээийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-48 тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 485 дугаартай:

Субару Поростер маркийн 28-71 УБД улсын дугаартай автомашины жолооч Батзориг овогтой Б.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч О.Булгантамир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 65 тал/,

 

Шүүгдэгч Б.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...тухайн өдөр Тэгш хэм дэлгүүрийн харалдаа автобусны буудал дээр нэг автобус хүн буулгаад зогсож байсан. Тэр автобусны хойно 2 автомашин зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь тойроод гартал эсрэг урсгалаас автомашин байхгүй байсан учир хажуугаар нь гүйцэж түрүүлээд гартал зогсож байсан автобусны араар гэнэт нэг хүүхэд гүйж гарч ирээд миний машины урдуур орсон. Тулсан байсан учир тоормоз гишгээд сандраад очиж мөргөөд замын баруун гар талд шахаж зогсоод, мөргүүлсэн хүүхэд дээр гүйж очоод тэвэрч автал хүүхэд амьсгаатай боловч ямар нэг зүйл ярьж чадахгүй байсан. Автобусны ард 2 машин зогсож байсан тул автобусны араар гүйж байгаа хүүхэд харагдаагүй. Миний урд явж байсан машин зогссон байсан. Би өөрийн хийсэн хэрэгт маш их гэмшиж байгаа. Хохирогчийн ар гэрт учирсан хохиролыг бүрэн барагдуулж өгөх хүсэлтэй байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Осол гарсан газарт чиглэлийн тээврийн хэрэгсэлийн зогсоол гэсэн тэмдэг байсан. Өөр тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Би анх энэ тэмдэгийг хараагүй. Сүүлд осол гарсаны дараа харах үед ийм тэмдэг харагдаж байсан. Тэр газарт бас чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал гэсэн тэмдэг байсан боловч автобус зогсох ямар нэг талбайгүй байсан  гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/,

 

-ТЦА, Замын цагдаагийн газар, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас  /хх-ийн 2 тал/,

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “Уг осол болсон гэх газар Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн замд болсон. Тухайн зам нь асфальтан хучилттай, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтөй, суурингийн доторх, автобусны зогсоол буудал бүхий эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний гарцгүй, хайсгүй, хашлаггүй зам байв. Хэргийн газарт субару порестор маркийн 28-71УБД улсын дугаартай автомашийн ертөнцийн зүгээр зүүн тийш  харсан, урд буфер хагарсан, копуд хонхойж будаг халцарсан, баруун урд кирло хонхойсон, баруун урд гэрэл хагарсан байдалтай зорчих хэсгийн урд шороон хөвөө хэсэгт зогсож байв. Уг автомашины ертөнцийн зүгээр зорчих хэсгийн хойд явган хүний зам дээр даавуугаар бүтээсэн байдалтай эрэгтэй хүүхдийн цогцос байв. Жолооч болон гэрчүүд цогцосыг анхны байдлаас зөөвөрлөгдөж  хөдөлгөсөн гэж байв... гэх тэмдэглэл /хх-ийн 3-5 тал/,

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13 тал/,

-Б.Өын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “драйгер багаж ашиглан шалгахад 0,00%” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14/,

-цогсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19/,

-эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 21-24/,

-Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 53068 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-62 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Өын иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 77-97 тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт хавсаргуулсан хохиролын талаарх баримтууд /хх-ийн 105-147 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн өмгөөллийн хөлс төлсөн талаарх 2 хуудас мөнгөн шилжүүлэгийн баримт,

 шүүгдэгчээс хохиролын мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулга /хх-ийн 148-152 тал/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 хуудас дансны хуулга, 1 хуудас хохиолын мөнгө хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Б.Өын хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч О.Булгантамирын амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Б.Өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Өыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 16.625.450 төгрөгийн дүн бүхий хохиролыг нотлох баримтыг бүрдүүлж хэрэгт хавсаргуулсан нэхэмжлэлээс шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс өмгөөлөл, хууль зүйн туслалцааны хөлсөнд 5.000.000 төгрөг төлсөн төлбөрийг нэхэмжилсэн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах нь түүний эрх бөгөөд үүнээс үүдэн гарч байгаа зардал нь гэмт  хэргийн улмаас шууд гарч байгаа зардал биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримт нь гэмт хэргийн нотлох баримтад хамаарахгүй байхыг хуульчилсан байх тул 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан, нотлох баримтаар тогтоогдсон хохиролыг төлж барагдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирол төлсөн тухай бармитуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Өыг гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалыг харгалзан үзлээ.

 

Шүүхээс Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчиж байгаа үйлдэл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал, хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.Өд хуульд заасан хорих ял оногдуулаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссаны дараачаас биелүүлж, хугацааг тооцохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн осол хэргийн талаарх бичлэг бүхий дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгийг хэрэгт хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэв.

 

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Өыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Өыг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

 

5. Хэргийн учир шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ