Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 950

 

2019        12          11                                  2019/ШЦТ/950

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч С.Оюунтунгалаг, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цоггэрэл, түүний өмгөөлөгч Л.Сарангэрэл,

шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч М.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бидэръяа овгийн Г.Б д холбогдох эрүүгийн 201401030350 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бидэръяа овгийн Г.Б , 1984 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянгол дүүргийн 18 дугаар хороо 42-139 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Б  нь Б.Баянбулгаа, Б.Дашзэвэг нартай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Өлзийсүрэнд “50 тонны онгоцны өндөр шаталттай ABGAS 100LL бензинийг 2014 оны хавар хүртэл хадгалж өгөөд хамтарч ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2013 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 21.600 литрийг, 2013 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд 41.110 литрийг авч 2013 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-ны өдрийн хооронд мэдэгдэлгүйгээр нийт 62.710 литр “ABGAS 100LL” бензинийг зарж борлуулан бусдад 156.775.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б  нь ганцаараа 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн С.Ононтунгалагийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байрны 133 тоот хаягт байрлах 73.4 м2 2 өрөө байрыг “өндөр үнээр зарж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатоор уг байрыг захиран зарцуулах эрхийг итгэмжлэл үйлдүүлэн шилжүүлэн авч “Аптан-Эг” банк бус санхүүгийн байгууллагад 70.000.000 төгрөгийн барьцаанд тавьж залилан, бусдад нийт 128.450.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Оюунтунгалагт “15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч, барьцаанд нь өөрийн эзэмшлийн 41-15 УНП улсын дугаартай Тоёота камери” маркийн автомашиныг тавиад түр хэрэглэж байгаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 15.000.000 төгрөгийг залилан авсан,

2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй” ХХК-тай 200 тонн арматурын төмөр худалдан авахаар харилцан тохиролцож “урьдчилгаа 30.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг cap болгон төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, барилгын материал худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 121.827.200 төгрөгийн үнэ бүхий 138 тонн 44 кг-ийн арматурын төмрийг авч залилан, бусдад 77.827.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тунамал хийц” ХХК-тай 1.823.000.000 төгрөгийн үнэ бүхий 12.000м3 хэмжээтэй бетон зуурмаг худалдан авахаар харилцан тохиролцож 2 төрлийн “бетон зуурмаг нийлүүлэх” гэрээ байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 35.475.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг авч нээс 1.550.000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн боловч үлдэгдэл 33.925.000 төгрөгийг өгөлгүй залилан, бусдад 33.925.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг нийт 5 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч, бусдад нийт 411.977.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Энэ эрүүгийн хэрэг биш байсан учраас эрүүгийн шүүхийн шатнаас 3 удаа буцаж байсан. Прокурор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан тухай гомдлыг авилгатай тэмцэх газар өгсөн. Гэмт хэргийн хохирогчдийг гэмт хэрэгтэн болгох гэж өргөдөл гарсан хүмүүс болон гэмт хэрэгт шалгагдаж байгаа учир гэмт хэрэгтэн байх гэж бодоод өргөдөл гаргасан 2 төрлийн хохирогч байна. Өлзийсүрэнтэй холбоотой хэрэгт: Энэ хүн өнгөрсөн жил нас барсан. Худалдах худалдан авах гэрээг хийсэн. 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр  Валадимарлуу түлшийг литрийг нь 2500 төгрөгөөр худалдах хэлцэл хийсэн. 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шатахуун хүлээлгэн өгсөн тэмдэглэл байгаа. Түүнд Өлзийсүрэн, Баянбулгаа 2 шатахууныг хүлээлцсэн. Римт-Ойлд ХХК-д худалдах зориулалтаар 62.710 литр шатахуун хадгалах бус худалдаалах зориулалтаар шатахуун хүлээлгэн өгсөн. Тухайн үед 50 тонн шатахуун орж ирсэн. Өлзийсүрэн залилах гэж оролдсон 50 тонн буюу 62.710 литр 156 сая төгрөг нэхэмжилсэн. Би үүнийг 125 сая төгрөг болох ёстой нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй гэсэн. Шатахуун эзэмшигч олон болох магадлалтай байсан. Нарантуяа, Баярсайхан гэх хүмүүс хохирогчоор тогтоолгох гэж маш их маргаан үүсгэсэн. Бид хамтран ажиллах талаар ярилцсан. Владимиртай би өөрөө уулзах санал гаргасан боловч уулзуулаагүй. Өлзийсүрэн хамтран ажиллаж байсан Нарантуяа, Баярсайхан нартай маргаантай байсан тул би мөнгө өгөөгүй.  2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өлзийсүрэнд Баянбулгаа 11.500.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Баянбулгаа 22.400.000 төгрөг өгч хохирлын хэмжээг барагдуулсан акт байгаа.  2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 27.000.000 төгрөг Дашзэвэг өгсөн. Нийт 64.000.000 төгрөг Өлзийсүрэнд өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 01-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст явуулсан Владимирблуны захидалд 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өлзийсүрэнд 50 тонн буюу нийт үнэ нь 131.450 доллар  шатахуун ачуулсан. 10.000 доллар авсан үлдсэн төлбөрийг авах хүсэлтэй байна гэж бичсэн байсан. Өлзийсүрэнд итгэхгүй байсан 62.710 өссөн дүнтэй. Өлзийсүрэн маргаантай асуудлаа нуусан, Владимирт өгөх мөнгийг дундаас нь өгөөгүй. 2015 онд гаргасан Владимирийн захидалд Монгол дахь цорын ганц төлөөлөгч Өлзийсүрэн гэсэн байсан. Тэр төлөөлөгч нь итгэл алдсан. Үүнийг би эрүүгийн хэрэг биш иргэний маргаан гэж үзэж байна гэв. Би Владимиртай шууд харилцах хүсэлтэй байна. Дахин төлөөлөгч нартай харьцахгүй. Би иргэний журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өлзийсүрэнтэй холбоотой хэрэгт 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр тоёота машин барьцаанд тавьж 15 сая төгрөгийн зээл авсан. Гэрээгээр 5 хувийн хүүтэй зээл байсан. Би Чимгээд 10 сая төгрөг өгсөн түүнийг мөнгөний хүүнд авлаа гэж хэлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3 өрөө орон сууцыг өндөр үнээр зарна гэж 70 сая төгрөгийн барьцаанд тавьсан гэж байна. Би хохирогчийг өнөөдөр 3 дахь удаагаа л харж байна. Би энэ хүнийг сайн мэдэхгүй Чимгээ эгчийн охин гэж л мэднэ. Эхний удаа машин шилжүүлж итгэл эвдсэн бол 2 дахь удаа үл хөдлөх эд хөрөнгөө бүрэн итгэмжлэн шилжүүлж өгөх үү? өмнөх асуудал дууссан учир надад эд хөрөнгөө шилжүүлж байгаа. Гол зохион байгуулсан Чимгээ эгч Сэргэлэнхуяг нартай л би тохирсон. Энэ байрыг Сэргэлэнхуяг хэлэхдээ 2-3 хүүхэдтэй эмэгтэйгээс зээлээ төлж чадахгүйн улмаас хурааж авсан гэж байсан. Тухайн байр 5 давхарт дээврээс ус алддаг байр байсан. Сэргэлэнхуяг энэ байр зарагдахгүй байна намайг 105 сая төгрөгөөр зарах санал гаргасан. Байрны хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулсан. Хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Энэ байранд Ононтунгалаг амьдардаггүй. Энэ байр 150 сая төгрөгөөр тохирч хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулсан иргэний хэрэг 2015 оны 07 дугаар сард Сэргэлэнхуяг “Хасуу цамхаг” ХХК-д 140 тонн арматурыг нийлүүлэх гэрээ байгуулсан. 154 сая төгрөгийн гэрээ байгаа. Үүний урьдчилгаа мөнгөнөөс хохирогч гэх Ононтунгалаг, Чимгээ эгч авч л байсан. Үүнийг би төлбөрийг төлж байсан гэж бодож байна. Сандай ХХК-тай холбоотой хэрэгт 2014 оны 04 дүгээр сард интернет зар дээр арматур төмөр хямд зарна гэсэн байсан. Би Уянга болон Ариунаатай танилцсан. Очиж уулзаад Ононтунгалагын 3 өрөө байрыг тавиад худалдаж авах санал тавьсан болон бэлэн мөнгөөр зарна гэсэн. Уянга хэд хоногийн дараа 30 сая төгрөг хэрэгтэй үүнийг өгөх юм бол арматураа зээлээр ав барьцаа авахгүй гэж хэлсэн. Төв аймгийн замд бүрэн цутгалт хийгээд үлдсэн зэв идсэн арматур төмөр байсан. Барилгын материалын шинжилгээний төвд очиж шинжлүүлсэн. 1-2 жил болсон буруу хадгалсан арматур байсан. Үүнийг бид 1 тонныг 880.000 төгрөгөөр тохирч Хасуу цамхаг ХХК-д зарсан. Б.Амийжин захирлыг би 2 удаа харсан. Сандай ХХК, Бадмаараг өргөө ХХК-ны хооронд байгуулсан гэрээ. Урьдчилгаа 44 сая төгрөг өгсөн. Энэ бол хуулийн этгээдийн хооронд байгуулсан иргэний хэрэг гэж үзэж байна. Тунамал хийц ХХК-тай 50 айлын орон сууц хийж байсан. Барилгын суурийн ажилд 36 сая төгрөгийн зуурмаг авсан. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага зээлээр бараагаа өгдөг эсвэл бартераар байр авдаг. Энэ хэрэг иргэний хэрэг гэж үзэж байна...” гэв.

Хохирогч С.Оюунтунгалаг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2014 оны 1 сард миний байрыг зарж өгнө гэж итгэмжлэл хийлгэж авсан. Өөрөө авна гэж хэлээгүй. Утсаа авахгүй байсан. Би өөрөө байр барьцаанд байгааг олж мэдсэн. Машиныг 15 сая төгрөгтэй холбоотой 3 сарын хугацаатай зээлж аваад хүүгээ төлөхгүй байсан. Үүнээс хойш надтай холбогдохгүй байсан. Гэтэл миний нэр дээр байсан машиныг өөр хүн унаад явж байгааг мэдсэн. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цоггэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр орж ирсэн шатахууныг тонн болон литр дээр маргаж байх шиг байна. Хувийн жингээр яригддаг. Шүүгдэгч үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байсан. Тонныг литрт шилжүүлээд хувийн жингээр тооцсон үндэслэлтэй баримт. Сонгинохайрхан дүүрэгт ирсэн албан бичгээр хохирол барагдуулах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байдаг. Литр болон тоннын зөрүүг тооцсон аргачлалыг хавтаст хэрэгт тусгасан байгаа. Хүний толгой эргүүлж байна 131.450 долларын хохирол барагдуулах хүсэлтэй байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Т.Өлзийсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2013 оны 10 дугаар сарын үед хуурай дүү Л.Батжаргалын ажлын өрөөнд “БИТҮМ ОЙЛ” ХХК-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Дашзэвэг, гүйцэтгэх захирал Б.Баянбулгаа нартай танилцсан тэр үед 50 тонн бензин оруулж ирсэн цаашдаа хамтран ажиллах хүн судалж байгаа гэтэл Дашзэвэг, Баянбулгаа нар бид бензинийг чинь авч хадгалъя хавраас нислэг гарахад дэмжиж тусалъя гэж хэлсэн. Тэгээд миний бензинээс 2013 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 3 өдөр дараалан 21.600 литрийг Дашзэвэг, Баянбулгаа, Бака нар Налайхаас очиж авсан, дараа нь 2013 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд 41.110 литрийг Дашзэвэг, Баянбулгаа, Бака нар авсан тэгээд нийт 62.170 литрийг авсан юм тэгээд хадгална гэж хэлээд хаана хадгалахаа хэлээгүй юм, тэгээд одоо бензинээ авах гэхээр найдвартай газар хадгалж байгаа гэж хэлсэн. Хаана хадгалж байгаа юм гэж хэлэхээр хэлдэггүй цаанаас Владимер бензинийхээ мөнгийг нэхээд байна гэхээр бид нар мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлдэг сүүлд нь Билэгсайхан гэдэг ерөнхий захирал гарч ирээд би мөнгийг чинь 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгнө гэж хэлээд хэлсэн хугацаандаа өгөөгүй. Дараа нь Баянбулгаа, Дашзэвэг нараас асуухад оны өмнө өгнө гэж хэлээд худлаа ярьсан байсан. Тэгээд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн дуусгаж төлнө гэж хэлээд өгөөгүй үүний дараа цагаан сарын өмнө багтаж заавал өгнө гэж Баянбулгаа, Дашзэвэг нар хэлсэн тэгээд утсаа авахаа больсон. Худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр надтай Баянбулгаа хийсэн боловч би санхүүгийн эрх бүхий ерөнхий захиралтай чинь хийж байж энэ гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ гэсэн чинь Владимер өдөр бүр бензинийхээ мөнгө шаардсан тэгээд би аргагүйн эрхэнд Баянбулгаагийн хэлснээр гэрээ хийж Владимер лүү явуулсан тэгтэл Владимер наад хүмүүс чинь баталгаатай хүмүүс бол чи өөрөө мэдээд шийдээрээ 1 литрийг нь 2500 төгрөгөөр бодож зарахыг зөвшөөрсөн тэр бичиг нь надад байгаа... Би бензинээ 2013 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-ны үеэр хаана хадгалж байгааг нь мэдэх зорилгоор Бадрал колонкоосасуухад түгээгч нь манай колонкоор цэнхэр өнгийн бензин зарагдсан гэж хэлэхээр нь Баянбулгаа, Дашзэвэг нараас асуухад найдвартай газар байгаа гэж хэлсэн... ...Владимирт би бензинийг чинь хадгалуулахаар 3 хүнд хүлээлгэж өгөөд залилуулчихлаа миний бензинийг хадгалж өгнө гээд колонкоор зарчихсан юм байна гэж үнэн байдлаа хэлтэл чи наад хүмүүсээсээ 1 литрийг нь 2.500 төгрөгөөр бодож хохирлоо барагдуулаарай гэж хэлэхээр нь Баянбулгаад та нар бензинийг минь 1 литрийг 2500 төгрөгөөр бодож төлөөрэй худалдсан бол Владимир 2.500 төгрөгөөр бодож авна гэсэн шүү гэж хэлэхэд Баянбулгаа одоо худалдах худалдан авах гэрээ гялс байгуулъя гэхээр нь чамтай гэрээ хийхгүй гэрээ хийх дээрээ тулвал ерөнхий захиралтай чинь уулзаж байгаад Владимираас зөвшөөрөл авч хийнэ гэж хэлсэн. ...Энэ гурвын Баянбулгаа нь манай компани найдвартай бензин хадгалдаг сав агуулахтай гэж хэлж байсан. Яг хаана хадгалдаг юм бэ гэхэд тоймтой тэнд энэ тэнд гэж тодорхой хэлдэггүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 5-9, 2-р хх 67/,

Хохирогч Т.Өлзийсүрэнгийн нас барсны бүртгэлийн лавлагаа /8-р хх 201/,

Хохирогч Д.Цоггэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Латви улсын иргэн Владимир Белюнтэй 2016 онд Латви улсын Рига хотод танилцаж байсан. Түүнээс хойш байнга холбоотой байж найз нөхдийн харилцаатай болсон. Тухайн үед Монгол улсын иргэн Өлзийсүрэн гэх хүн надаас бензин авсан боловч өөр хүмүүст залилуулсан гээд хэрэг үүсгээд цагдаад шалгагдаж байгаа боловч хэрэг нь шийдэгдэхгүй байна гэж хэлж байсан. 2017 оноос хойш намайг энэ хэрэгт миний итгэмжлэлээр хохирогчоор төлөөлөн оролцоод өгөөч гэж хэлж байсан боловч тухайн үед нэг хүн нь оргон зугтаад хэрэг түдгэлзсэн байгаа гэх шалтгаанаар би хохирогчоор орж чадахгүй байсан. Тэгээд сая 2019 оны 04 дүгээр сард хүн нь баригдаад хэрэг сэргээгдээд шалгагдаж байгаа гэж сонсоод Белюнд энэ талаар утсаар хэлээд надад өргөмжлөл консулаар дамжуулан итгэмжлэл хийж өгсөн. Би уг хэрэгт хохирогчоор тогтоогдох болсон юм...” гэх мэдүүлэг /8-р хх 209-210/,

Итгэмжлэл “...Монгол улсын иргэн Дамчаа Даш овогтой Цоггэрэл нь Европын холбооны улсын худалдаа үйлдвэрлэлийн бүртгэлийн дугаартай Латви улсын Риго хотын SIA VABOILS компанийг төлөөлөх эрхтэйг Монгол Улсын хууль сахиулах байгууллага, шүүх байгууллагад мэдэгдэж байна...” гэх итгэмжлэл /8-р хх 202-206/,

Гэрч О.Оюун-Эрдэнэ  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Би Өлзийсүрэнтэй олон жил найзалж нөхөрлөж байгаа надад 2013 онд Т.Өлзийсүрэн итгэлтэй хүн хэрэгтэй байна Европын орноос 50 тонн онгоцны бензин, онгоц оруулж ирсэн тэгээд хамтарч ажиллахаар тохироод бензинийг хадгалахад хүндрэл учирсан, тэгээд хямд үнээр хадгалах газар судалсан чинь Т.Өлзийсүрэн “БИТҮМ ОЙЛ” ХХК-ны гүйцэтгэх захирал ТУЗ-ын гишүүд Дашзэвэг гэдэг 2 хүн олж ирээд энэ 2 хүн хавар хүртэл бензинийг хадгалж өгнө гэнэ, мөн нислэгийн ажлыг хавар дэмжиж ажил олж өгнө гэнэ тэгээд “Бадмаараг өргөө” ХХК-ны охин компаниар ажиллахаар боллоо гэж хэлэхээр тухайн үедээ итгээд хадгалуулахаар болсон тэгтэл Баянбулгаа, Дашзэвэг гэдэг хүн нь өдөр болгон утсаар яриад бензинийг чинь хадгалах газраа олчихлоо уулзъя хурдлаарай гээд маш идэвхтэй араас хөөцөлдөөд хаана явж байна байгаа газар чинь яваад очъё гээд ярьдаг байсан ямар ч байсан 7-8 хоног утсаар залгасан тэгээд уулзсан чинь Дашзэвэг нь одоо хурдхан наад бензинийг чинь авч хадгалмаар байна захирал Билэгсайхан хурдхан аваад ир гээд байна хурдлаарай гээд байсан мөн Баянбулгаа нь ч хурдан ав гээд байна захирал нэг дэх өдөр гэхэд бензинийг аваад дуусга гээд байна гэж хэлж байсан тэгээд Налайхын цэргийн ангиас 21.600 литр бензинийг 2013 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Баянбулгаа, Дашзэвэг нарт гаргаж өгсөн тэр 2 бензин авахдаа Бака гэдэг залуугаар асуусан энэ бензинийг ачаад хаана аваачиж зарсныг мэдэхгүй ачуулаад итгээд Өлзийсүрэн бид 2 явсан юм. Иргэний нисэхийн Ерөнхий газрын шатахуун түгээх станцын агуулахаас 2013 оны 11 дүгээр сарын 19-нөөс хөөцөлдөөд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 41.110 тонн бензиныг хүлээж аваад Баянбулгаа, Дашзэвэг нарт ачуулсан энэ үед Дашзэвэг Баянбулгаа 2 хоёулаа хүлээж авсан бензинийг хүлээж авахаас өмнө байнга л ярьдаг байсан. ...Би 2013 оны 12 дугаар сарын эхээр Билэгсайхантай нь шилэн ресторанд уулзахад эхлээд бид хоёрт 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бензиний мөнгөнд чинь 50 сая төгрөг өгье та нараас мөнгө нэхээд байвал Оросууддаа бензиний мөнгөний урьдчилгаанд өгөөрөй гэж хэлээд одоо болтол өгөөгүй байна... ...би Бака гэдэг хүнтэй хамт бензин зараагүй Бадрал колонк болон өөр ямар нэг газар шилжүүлж байсныг мэдээгүй хараагүй хамт байгаагүй харин Налайхын цэргинй ангиас хүлээлгэж өгч байхад Бака гэдэг Баянбулгаагийн дагуулж ирсэн залуу хамт байсан, Дашзэвэг ч хамт байсан түүнээс ямар нэг колонкод дагаж очиж зарж борлуулж байхад нь хамт байгаагүй, буулгах үед нь Өлзийсүрэн бид хоёр хоеулаа хамт байгаагүй, хаана буулгасныг нь мэдээгүй. Би Бадрал колонк болон Бурудо ХХК-нд бензин зарсныг мэдээгүй бензин зарснаас хойш 7 хоногийн дараа Баянбулгаагаас бензин хаана хадгалсан юм гэж асуухад нуугаад хэлэхгүй байхаар нь зөөсөн жолоочоос /Бака/ хаана бензин буулгасан юм бэ гэж асуусан чинь Бадрал колонкод буулгасан гэж хэлэхээр Бадрал колонкоос очиж асуухад түгээгч нь цэнхэр өнгийн бензин зарагдсан гэж хэлж байсан тэгээд л Өлзийсүрэн бид хоёр Бадрал колонкоор зарагдсан юм байна гэж бодоод Баянбулгаа, Дашзэвэг, Билэгсайхан нартай хөөцөлдөж явсаар байгаад болохоо болиод цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх 10-11, 2-р хх 71/,

Гэрч Н.Насанбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би найз Өлзийсүрэнтэй Оросын Холбооны Улсаас АН-2 маркийн хөдөө аж ахуйн зориулалттай онгоц 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр оруулж ирсэн юм. Онгоц оруулж ирсэн шалтгаан нь Т.Өлзийсүрэн бид хоёр 2014 оны хавраас хортон шавьж устгах ажил олж бизнес эрхлэхээр оруулж ирээд ажлаа хайж байсан одоо ч ажлаа хайж байгаа тэгээд Өлзийсүрэн нь АН-2 маркийн онгоцны бензинийг ирэх хаврын нислэгийн ажилд ашиглахаар В.Белюн гэдэг Латив улсын иргэнээс 50 тонн буюу 62.710 литр ABGAS 100LL маркийн бензинийг оруулж ирээд Налайхын цэргийн анги, иргэний нисэхийн шатахуун түгээх төвийн хашаанд хадгалагдаж байсан. Тухайн 2013 оны 11 дүгээр сарын үед Т.Өлзийсүрэн нь бензин шатахуун хадгалж байгаад надад хамтарч ажиллах хүн олчихлоо Баянбулгаа, Дашзэвэг, Г.Б  гэдэг “БИТҮМ ОЙЛ” ХХК-ны захирал гүйцэтгэх захирлууд байгаа юм энэ хүмүүс миний бензинийг 2014 оны хавар хүртэл үнэгүй хадгалж өгөөд хамтарч ажиллаж хөрөнгө оруулна мөн нислэгийн ажил олж өгнө гэж ярьж байсан гэтэл удалгүй нөгөө хүмүүс дээ бензинээ залилуулаад баларчихлаа хадгалж өгнө гэсэн хүмүүс чинь колонкуудаар зараад дуусчихсан байна цагдаад гомдол гаргаж өгнө гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 12/,

Гэрч Р.Нямаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийгөө Бака гэдэг залуу 10.280 литрээр ачсан 4.170 литрийн хэмжээтэй ачсан цэнхэр өнгийн бензинийг буулгасан уг бензинийг манай компаний менежер Сайнбаяр гэдэг хүн төлбөр тооцоогоо хийж худалдан авсан литрийг хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нь мэдэхгүй Баянбулгаа, Дашзэвэг гэдэг хүмүүсийг манай колонкод /Бадрал-2/ 14.450 литр бензин буулгасан ба манайд буусан бензин зарагдаад дууссан би худалдах худалдан авах эрхтэй хүн биш колонкийн эрхлэгч хүн байгаа ... Бака нь хувийн сестер машинтай манай компаниас хааяа бензин ачдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх 13-14/,

Гэрч Х.Бака нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2013 оны 11 дүгээр сарын эхээр он сар өдрөө сайн мэдэхгүй байна Баянбулгаатай уулзахад зуутай цэнхэр өнгийн сайн чанарын бензин ачаад зараад өгөөч гээд гуйхаар нь тээврийн хөлсөө 1.500.000 төгрөгөөр тохироод бүх бензинийг зөөж өгсөн. Зөөхдөө Налайхын бензинийг өөрийн 42-45 УНЗ улсын дугаартай Киа Рионо маркийн авто машинаар зөөгөөд нисэхээс зөөсөн бензинийг найз Ганбаа гэдэг залуугийн машиныг гуйж аваад өөрөө зөөж өгсөн тэгээд Бадрал ХХК-ны менежер Сайнбаяр эгчид гуйж байгаад 1 литрийг 1500 төгрөгөөр бодож 24.740 литрийг бодуулж өгөөд үлдсэн 36.970 орчим литрийг нь “Буруда” ХХК-д ажилладаг Энхболд гэдэг залууд литрийг нь 1500 төгрөгөөр зарж өгөөд мөнгийг нь бүгдийг нь Баянбулгаатай тооцоо хийж байсан Бадралд зарсан бензиний мөнгийн 3 хувааж аваад Баянбулгаад өгсөн Энхболдоос мөнгийн нь цувруулж авсан хэдэн төгрөг авсныг сайн мэдэхгүй байна авсан мөнгөө бүгдийн нь Баянбулгаад өгсөн. Ямар ч байсан дээрх бензин худалдаж авсан мөнгийг “Бадрал”-ын Сайнбаяр, “Буруда”-гийн Энхболд нар Баянбулгаад цувруулж өгсөн боловч ямар нэг өр төлбөргүй бүрэн барагдуулсан би зуучилж мөнгийг нь авч өгч байсан ...Би нарийн учрыг сайн мэдэхгүй намайг Баянбулгаа зараад өгөөч бид нарын бензин байгаа юм гэж хэлж байсан ямар учиртай хаанаас яаж авсан хэнийн бензин гэдгийг нь мэдэхгүй Өлзийсүрэн гэдэг хүн бензин ачиж байхад Оюун хэн ч билээ нэг эмэгтэй хамт хажууд хараад байж байдаг байсан би ямар учиртай бензин байсныг нь сайн мэдэхгүй зараад өгөөч гэхээр нь танилынхаа хүрээнд асууж зарж өгсөн. Миний санаж байгаагаар 61.710 литр бензинийг 1500 төгрөгөө зарж өгсөн байх тэгэхээр 92.565.000 төгрөгийн борлуулалт хийж өгөөд бүх мөнгийг нь Баянбулгаагаар дамжуулж өгсөн Баянбулгаагаас 1.500.000 төгрөгийн хөлс бензин тостойгоо нийлүүлээд цувуулж авсан Баянбулгаа тэр мөнгөө яасныг мэдэхгүй байна ямар ч байсан Битүм Ойл ХХК-ны гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулж байсан. Би Билэгсайхан гэдэг хүн танихгүй огт хараагүй бензин ачиж байхад Өлзийсүрэн, Оюун гэх эмэгтэй Баянбулгаа, Дашзэвэг гэдэг хүмүүсийг харж байсан энэ хүмүүс бие биеэ таньдаг хүмүүс шиг л ажиглагдсан... ...надад Баянбулгаа манай компаний бензинийг та маш хурдан зараад борлуулаад өгөөчээ гэхээр нь “Бадрал, Бурудо” ХХК-нд таньдаг болохоороо 1500 төгрөгөөр зарж өгсөн би анхнаасаа залилан авсан бензин гэж мэдээгүй, Бадрал колонк болон Бурудогийн Энхболд нарт бензин зарж байхад Өлзийсүрэн болон хамт явсан Оюунаа /Оюун-Эрдэнэ/ нар хамт байгаагүй бензин зарсныг мэдээгүй, Нисэх болон Налайхаас ачихад ачуулж өгсөн. Би ямар учиртай бензин авсныг нь мэдэхгүй Баянбулгаагийн ахтай хамт Иргэний Нисэхийн газар хамт ажиллаж байсан юм тэгээд дамжуулж танилцсан юм. Дашзэвэгтэй нь Баянбулгаатай хамт ирээд яваад байдаг байсан болохоор нь танилцсан юм. Билэгсайханыг хараагүй танихгүй, Баянбулгаад ямар нэг агуулах сав байхгүй намайг гуйж байгаад та Налайхаас ачсан бензинийг борлуултал хэд хоног хадгалах сав олоод өгөөч гэхээр нь би хамаатныхаа Цэцэнбилэг гэдэг хүнээс түр 2-3 хоног ажиллахгүй байгаа колонкны чинь саванд нь хийж хадгалаад 2-3 хоногийн дараа борлуулж өгсөн. Надад ерөөсөө онгоц нисгэх ажилд зарцуулна удаан хугацаагаар хадгална гэж яриагүй борлуулж дуустал хадгалах сав олоод өгөөч гэхээр нь Улаанхуаранд 2-3 хоног хадгалаад борлуулж өгсөн бензин хурдан борлогддоггүй болохоор татаж авчираад шууд зарах боломжгүй нүхээ олж байж зардаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх 15, 2-р хх 69/,

Гэрч Д.Сайнбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр утсаар яриад 50 литр онгоцны бензин А92 бензин байна та авах уу гэхээр нь би тийм ихийг авахгүй шинжилгээний бичиг байгаа юм уу гэж асуухад байгаа найдвартай бензин шинжилгээний бичгийг колонк дээр чинь авчраад өгнө гэж хэлсэн тэгэхээр нь шинжилгээний бичгийн харъя гэсэн. Тэгтэл надад Амбер ААК-ны шинжилгээний бичиг авчирч үзүүлсэн. Тэр бичигт А92 бензиний шинжилгээний бичиг авчирч үзүүлсэн тэр бензинийг нь үзэхэд цэнхэр өнгөтэй байхаар нь нийт 24.740 литр бензинийг 1 литрийг нь 1500 төгрөгөөр бодож 37.110.000            төгрөгөөр худалдаж авсан мөнгөний тооцоог Бакатай хийсэн мөнгийг нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ноос 2013 оны 11 дүгээр сарын 28, 29-ний хооронд 3 хувааж төлж барагдуулсан тооцоог Бакагаас өөр хүнтэй хийгээгүй. Надад анх бензин зарахдаа бүгдийг нь авчих гэж хэлж байсан би мөнгө хүрэхгүй авах боломжгүй гэж хэлсэн тэр үед цаана нь Бакаад лав л чиргүүлтэй машинд ачсан бензин үлдсэн тэрийгээ хаана зарж борлуулсныг мэдэхгүй бензин ачсан машины номер дугаарыг мэдэхгүй. Бака нь надаас 50 тонн бензин авах уу гэж асуухаар нь би тийм ихийг авахгүй надад тийм их мөнгө байхгүй гэж хэлээд 24.740 литр бензинийг 1500 төгрөгөөр худалдаж авсан үлдсэн бензинээ хаана хэнд зарсныг мэдэхгүй надаас дараа нь Буруда ХХК-ны Энхболд гэдэг залуу тухайн үед надтай манай колонк дээр тааралдаад та Бакагаас цэнхэр өнгийн бензин худалдаж авсан уу гэж асуухаар нь би авсан гэж хэлтэл би бас авсан гэж байсан тэгэхээр үлдсэн бензинийг нь Энхболд авсан байж магадгүй тодорхой хэлж мэдэхгүй би худалдаж авсан бензинээ 1, 2 дугаар колонкдоо хувааж өгсөн бензин буусан тэмдэглэл нь эрхлэгч нарт нь байгаа байх Бака найдвартай бензин гэхээр нь шинжилгээний бичгийг нь харьж байгаад худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 16-17/,

Гэрч Б.Адъяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Битүм Ойл ХХК-аас нэг эмэгтэй манай компаний дээр ирээд танай компани бензин шинжлэх үү гэж зөвлөгөө авна гэж ирсэн тэгэхээр нь Саранчимэг уулзсан дараа нь нэг хүн цэнхэр бензин 4 литрийн цэвэр усны саванд хийж ирээд онгоцны бензин байгаа юм бид нар энэ бензинийг А80 бензинтэй холиод октон дээшлүүлж үзэх гэсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь бид нар гол АИ-92 бензиний хэмжээнд хүрч байна уу гэж шалгуулж үзэх гэсэн юм гэхээр нь туршиж үзсэн чинь АИ92 бензинтэй хамгийн дөхсөн хэмжээ нь 60x40 харьцаатай байна гэж хэлсэн тэгээд та хариугаа ирж аваарай гэсэн чинь нэг эмэгтэй ирж авсан... манай байгууллага туршилт, сорилт, шинжилгээ, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг байгууллага зарж болно болохгүй гэдэг зөвшөөрөл олгодог хориг тавьдаг байгууллага биш миний дүгнэлт дээр туршилт гэдэг нь тусгагдсан байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 18/,

Гэрч Г.Энхболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Бака гэдэг хүн надаас Аи-92 маркийн бензин худалдаж авах уу гэхэр нь авъя гэсэн тэр үед Аи-92 ховордчихсон байсан юм. Тэгээд 36.970 литрийг 1 литрийг 1500 төгрөгөөр бодож 55.445.000 төгрөгөөр худалдаж авсан тэр үед Бака надад ямар нэг асуудал байхгүй миний таньдаг хүн зараад өг гээд байна шинжилгээний бичигтэй гэхээр нь бичгийг нь үзсэн “Аи-92” бензин байсан би бензиний өнгийг нь хараагүй. ...тэр үед орой харанхуй болчихсон байхад бууж байсан би худалдаж авсан бензинээ бүгдийн нь борлуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх 20/,

Гэрч Л.Батжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Б.Дашзэвэгийг 2013 оны 01 дүгээр сараас эхэлж таньдаг болсон найз нөхдийнхөө хүрээгээр дамжуулж танилцсан хамтарч бизнес эрхэлж байгаагүй, Б.Баянбулгааг нэг удаа Дашзэвэгтэй Иргэний нисэхийн бензиний агуулах дээр харж байсан. Г.Б ыг огт хараагүй танихгүй, Өлзийсүрэнийг олон жилийн өмнөөс таньдаг, Д.Оюун-Эрдэнийг Өлзийсүрэн ахтай хамтарч ажиллаж байгаа гэдгээр нь мэддэг. Өлзийсүрэн манай ажил дээр ирээд надад онгоц оруулж ирсэн бензинийг нь хадгалахад хүндрэлтэй, агуулах сав хэрэгтэй байна хавраас онгоцоо нисгэх ажлаа хайж байгаа гэж хэлсэн тэгэхээр нь би Б.Дашзэвэгт манай танил Өлзийсүрэн онгоц оруулж ирсэн бензинийг нь хадгалах сав хайж байгаа гэж хэлсэн чинь Дашзэвэг надад бензин тос оруулж ирдэг дүү байгаа, хадгалах сав байгаа байхаа гэж хэлэхээр нь Өлзийсүрэнтэй холбож өгсөн тэгээд хоорондоо холбогдсон гэсэн би бол 2500 төгрөгөөр зарна, тэнд энд агуулах саванд хадгална гэж тохиролцох үед нь байгаагүй ямар нэг гэрээ хэлэлцээр хийснийг нь мэдэхгүй хажууд нь байгаагүй. Өлзийсүрэн надад оруулж ирсэн онгоцоо нисгэх ажил олж, бензинээ хадгална мөн хамтарч ажиллах найдвартай хүн байвал хамтарч ажиллана гэж хэлж байсан. Хадгалах сав агуулахтай найдвартай хүн байвал бензинээ хадгална гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 68/,

Гэрч Т.Баярсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бензин оруулж ирэх шийдвэрийг 2013 оны 04 дүгээр сард Белюн Монгол улсад УНО ИЙГЛ компаний урилгаар ирсэн би Белюныг ирэхэд бүх зардлыг хариуцан буудал байр хоолыг бүрэн хариуцсан энэ үндсэн дээр 50 тонн буюу 62.710 литр бензинийг “УНО ИЙГЛ” компани оруулж ирсэн гэтэл Т.Өлзийсүрэн надад мэдэгдэлгүйгээр бензинийг гаалын баталгаат агуулахаас аваад сураггуй алга болсон...” гэх мэдүүлэг /3-р хх 14/,

Гэрч Д.Нарантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...анх Т.Өлзийсүрэн, Баярсайхан бид гурав 2012 оны 12 дугаар сард УНО ИЙГЛ компанийг байгуулсан Баярсайхан 50 хувь, би 17 хувь, Т.Өлзийсүрэн 33 хувийг эзэмшихээр тохиролцоод албан ёсоор улсын бүртгэлд оруулж үйл ажиллагаа эхэлсэн. Бензиныг УНО ИЙГЛ компаний нэр дээр АН-2 онгоцыг оруулж ирсний улмаас цаашид онгоцны түлшинд Латив улсаас 50 тонн буюу 62.710 литр ABGAS 100LL бензинийг зээлээр УНО ИЙГЛ компаний нэр дээр авах шаардлага гарч ирж уг бензинийг оруулж ирсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 15/,

Тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Ай92-10.280, АЙ92-4170, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр авсан бензин...” гэх тэмдэглэл /1-р хх 109-110/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 368 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: “...Г.Б  нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Г.Б  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Г.Б  нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хх 236/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 271 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №03/05 тоот “онгоцны түлш /100LL/ худалдах, худалдан авах гэрээ” гэсэн баримтын 3 дахь хуудасны доод хэсэгт “худалдагч” гэсэн талд “иргэн Т.Өлзийсүрэн” гэсний доор, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №03/05 тоот “Онгоцны түлш /100LL/ худалдах, худалдан авах гэрээ”-ний хавсралтын доод хэсэгт “худалдагч” гэсэн талд “иргэн : Т.Өлзийсүрэн” гэсний доор байрлах шинжилж буй гарын үсгүүд нь Н.Мөнгөнцэцэгийн гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирч байна...” гэх дүгнэлт /3-р хх 24-27/,

Эд хөрөнгийн үнэлгээ “...авгаз 100LL маркийн онгоцны бензин 1 литр нь 2500 төгрөг 62710 литр нийт 156.775.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 243/,

Шүүгдэгч Г.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Манай танил Дашзэвэг 2013 оны 11 дүгээр сарын үед миний танил Өлзийсүрэн гэдэг хүнд 50 тонн онгоцны бензин, онгоц байна гэнээ тэгээд бензинийг нь Налайх нисэхэд хадгалчихсан чинь нөгөө газар нь шалгалт ирэх гээд бензинийг нь яаралтай ав гээд байгаа гэнэ тэгээд хавраас онгоц нисгэх ажилд нь хамтарч ажилъя гэж байна гэхээр нь тэгье гэж зөвшөөрөөд. Баянбулгаа, Дашзэвэг нарыг явуулсан тэгтэл Баянбулгаа гэрээ хийсэн гээд бензинийг нь авч зарахаар болсон. Тэгээд Налайхаас Баянбулгаа 14 билүү 17 тонн бензин авч ирээд зарсан гэсэн би хаана хэнд борлуулсан талаар нь огт мэдэхгүй байна. Дараа нь бензинийг нь аваад зарсан энэ борлуулалтыг Баянбулгаа хийсэн. Баянбулгаа компаний гүйцэтгэх захирал учраас бүх борлуулалтыг хариуцан хийсэн. Би 2013 оны 11 дүгээр сарын үед централ тауны ресторанд Өлзийсүрэнтэй уулзаад түлшийг нэгдүгээрт мөнгийг нь эргүүлээд өгье тэгээд ахиад Оросоос түлш оруулж ирье хоёрдугаарт онгоц нисэх ажил эхлүүлье гэж ярилцсан тэгээд салсан түүнээс хойш уулзаагүй. Бензин зарсан мөнгөнөөс 2013 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын үед Баянхонгор аймгийн төвд С.Эрдэнэ гэдэг хүний 5 давхар барилгын ажилчдын цалингийн хөлсөнд 30 орчим сая төгрөг зарцуулсан тэгээд 10 орчим сая төгрөгийг нь хүргэн дүү Баатарт зээлүүлсэн ...1 литрийг нь 1450 төгрөгөөр Баянбулгаа борлуулсан. Хаана хэдэн литрийг борлуулсан талаар мэдэхгүй. Бензин зарсан мөнгөнөөс Дашзэвэг авсан юм байхгүй Баянбулгаа 40 орчим сая төгрөг авсан байх ёстой. Баянбулгаа Өлзийсүрэнд ерөнхийдөө 15-16 сая төгрөг өгсөн гэж байсан сүүлд 1000 ам доллар, 700 сая төгрөг өгсөн гэж байсан. 1 литрийг нь Өлзийсүрэнгээс хэдэн төгрөгөөр авсныг мэдэхгүй байна гэрээн дээр байгаа байх Битүм Ойл компанитай байгуулсан гэрээн дээр байгаа байх гэрээг Баянбулгаа байгуулсан мөн гэрээ нь Баянбулгаад байгаа... ...2014 оны 01 дүгээр сарын үеэр манай үеэл Сэргэлэнхуяг ирээд Чимгээ эгчийн охиных нь байр байна мөнгө хэрэгтэй байгаа болохоор зарчихмаар байна гэсэн. Тэгээд Чимгээ эгч, Сэргэлэнхуяг бид 3 уулзаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайвны өргөн чөлөө 57-1 тоот байрыг 105 сая төгрөгөөр тооцоод би худалдаж авъя гэсэн. Тэгээд би Ононтунгалагар 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нотариатаар орж байрыг зарж борлуулах, барьцаанд тавих зэрэг итгэмжлэл хийлгэж авсан. Тэгээд тухайн үед мөнгө байгаагүй болохоор “Алтан эг” банк бус санхүүгийн байгууллагад 40 сая төгрөгийн 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай барьцаанд тавьсан. Дараа нь дахин очиж “Алтан эг” банк бус санхүүгийн байгууллагаас хувиараа 30 сая төгрөг зээлж авсан юм... ...2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр би өөрийн эзэмшлийн 41-15 УНП улсын дугаартай автомашиныг Ононтунгалагийн нэр дээр шилжүүлж Ононтунгалагийн ээж Чимгээгээс 15 сая төгрөг зээлж авсан. Уг автомашиныг би унаж байгаад 2013 оны хавар Дармаабазар гэдэг хүнд өрөндөө өгсөн юм. Би Дармаабазар гэдэг хүнд 20 сая төгрөгийн өртэй байсан юм... ...2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Сандэй” группийн менежер Уянгатай 200 тонн армуторын төмөр худалдаж авахаар тохиролцоод гэрээ байгуулан 200 тонн арматур төмрийг 120 сая төгрөгөөр авсан 1 тонн арматур төмрийг 880.000 төгрөгөөр тооцож авсан. Үүнээс би 44 сая төгрөгийг төлж барагдуулсан... Үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй байгаа... ...2014 оны 04 дүгээр сард би “Тунамал хийц” ХХК-наас бетон зуурмаг авахаар гэрээ байгуулсан бөгөөд бетон зуурмаг зээлээр аваад уг зээлээ төлөөд дараагийн зуурмагийг нь зээлээр аваад төлөөд явахаар болж гэрээ байгуулсан бөгөөд 2014 оны 05 сараас нийт 33 орчим сая төгрөгний зуурмагийг зээлээр авсан. Уг авсан зуурмагаа Төв аймгийн Баянчандмань сумын төвд байх 50 айлын орон сууцны барилгын ажилд нийлүүлсэн. Уг Баянчандмань сумын төв дээр баригдаж байгаа барилга нь Пүрэвсүрэн гээд найзын маань барилга бөгөөд тэдний барилгад уг бетон зуурмагийг нийлүүлсэн. Гэхдээ энэ бетон зуурмагны төлбөрийг би хариуцах ёстой бөгөөд Пүрэвсүрэн бид хоёрын хооронд байгуулсан бас нэг гэрээ байгаа, тэр гэрээгээр би Пүрэвсүрэнтэй хамтарч ажиллана тодорхой хэмжээний барилгын материал болон бетон зуурмагыг би хариуцаж ажиллана гэж байгаа. Уг зуурмагны төлбөрийг асуудлыг хариуцна гэж заасан байгаа юм. Би Тунамал хийц ХХК-наас нийт 33 сая төгрөгний бетон зуурмаг авсанаа хүлээн зөвшөөрч байгаа манай компаний зүгээс 1.550.000 төгрөгийг зуурмаг шахагч машины түрээсэнд өгсөн, өөр мөнгө өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 43-44, 2-р хх 72, 3-р хх 185-186, 4-р хх 41-42, 5-р хх 166-167/

Хохирогч С.Ононтунгалаг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай ээж миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 12-р хороо Төмөр замын 2-25 байрыг зарна гэж өөрийн танил Сэргэлэнхуягт хэлсэн байсан. 2014 оны 01 дүгээр сарын эхээр Сэргэлэнхуяг ирж манай ээж болон надтай уулзаад манай үеэл Билэгсайхан гэдэг хүн байдаг юм танай байрыг гайгүй үнээр зараад өгнө намайг Билэгсайхан гэдэг хүнд итгэмжлэл хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгээд манай ээж болон бид хоёр зөвшөөрөөд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариат дээр манай ээж бид 2 Билэгсайхантай уулзаад өөрийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих болон холбогдох гэрээ хэлцэлд намайг төлөөлөх итгэмжлэл хийж өгсөн. Тухайн үед Билэгсайхан нь миний байрыг зах зээлийн ханшнаас өндөр үнээр түргэн зарж борлуулж өгье, би энэ талаар их туршлагатай гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа юу болж байгаа талаар асууж Билэгсайхантай ярихад удахгүй хэд хоногоос зарчихна, түр хүлээж бай би өөрөө холбоо барина гэдэг байсан. Би Билэгсайханыг холбоо барихыг хүлээгээд залгахгүй болохоор нь өөрөө Билэгсайханруу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газраас өөрийн байраа зарагдсан эсэх талаар судлахад “Алтан эг” гэх банк бус санхүүгийн байгууллагад миний байрыг барьцаанд тавьж 70.000.000 төгрөгийн зээл авсан байсан... ...2013 оны 12 дугаар сарын 14-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Билэгсайхан манай ээж Оюунчимэгээс 15 сая төгрөг зээлээд оронд нь өөрийнхөө 41-15 УНП улсын дугаартай “Тоёота камри” маркын автомашиныг миний нэр дээр шилжүүлсэн юм. Уг мөнгийг манай ээжээс 3 сарын хугацаатай зээлж аваад өөрөө машинаа унаж байсан. Тэгээд 3 сарын дараа мөнгө төгрөгөө өгөхгүй гар утсаа авахгүй ер нь холбоогүй болчихсон байсан. Тэгээд би 2014 оны 05 дугаар сард тээврийн товчооны хажууд уг машиныг нэг эмэгтэй хүн бариад явж байхаар нь зогсоогоод энэ миний машин байгаа юм гэж хэлэхэд тэр эмэгтэй энэ машиныг Билэгсайхан гэдэг хүнээс 20 сая төгрөгөөр худалдаж авсан гээд машины гэрчилгээгээ үзүүлсэн. Бичиг баримтыг үзэхэд тэр эмэгтэйн нэр дээр шилжсэн байсан... ...Билэгсайхан 15 сая төгрөг зээлээд миний нэр дээр автомашинаа шилжүүлээд өөрөө унаж явахаар тохироод өөр хүнд зарсан байсан. Билэгсайхан зээлсэн 15.000.000 төгрөгнөөсөө ямар нэгэн төлөлт одоо хүртэл хийгээгүй байна. Миний нэр дээр байгаа байр 128.450.000 төгрөгийн үнэлгээтэй, тэгэхээр Билэгсайханаас бодит хохиролд 143.450.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /3-р хх 235-236-237, 97, 5-р хх 206/,

Гэрч Чиа Занг Пэнжи нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Би Сэргэлэнхуягтай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 57-14 тоотод байрлах охин Ононтунгалагын байрыг зарах гэхэд Сэргэлэнхуяг Наранбаатар нар манай хамаатны Билэгсайхан гэх залуу байрыг чинь зараад өгч чадах байх гэсэн. Дараа нь Сэргэлэнхуяг над руу залгаад манай хамаатны Билэгсайхан гэх залууд итгэмжлэл хийгээд өгчхөө цаадах чинь зарж чадахгүй бол өөрөө худалдаад авчих байх мөн Баянчандманд барилгын ажил эхэлсэн байгаа мөнгө нь ороод ирэх байх болохгүй бол би мөнгийг нь гаргуулаад танд аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд би Ононтунгалагтай хамт Билэгсайхантай уулзаад байрыг нь зарах, итгэмжлэл хийж өгсөн. Түүнээс хойш 6 сарын дараа Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр итгэмжлэлдээ хорио тавих гээд очиход “Алтан эг” гэдэг нэртэй банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихсан байсан... ...Манай охин Ононтунгалагийн нэр дээр байсан байр нь Сэргэлэнхуяг бид хоёрын зээлийн барьцаанд байсан байр байсан юм. Тэгээд байр барьцаанд тавьсан хүн нь мөнгө төлж чадахгүй болоод оронд нь байрыг нь авч охин Ононтунгалагийн нэр дээр шилжүүлсэн. Тэгээд Сэргэлэнхуяг өөрийн нэр дээр байсан “Тоёота рав” маркийн автомашиныг байрны эзний охиных нь нэр дээр зөрүүлж шилжүүлж өгсөн. Ямар нэгэн өр ширгүй байраа шилжүүлж өгсөн. Уг байранд Сэргэлэнхуягийн мөнгөний оролцоо байдаг... Тухайн үед Билэгсайхан Сэргэлэнхуяг бид хоёроос их хэмжээний мөнгө зээлчихсэн байсан, Сэргэлэнхуяг бид хоёр зээлээ гаргаж өгдөг эргэлтийн мөнгөгүй болчхоод Ононтунгалагийн нэр дээрх байрыг зарна гэж ярилцаж байсан. Тэгээд Сэргэлэнхуяг Билэгсайхан бид нар бүгдээрээ уулзаад байр зарах талаар ярилцаж байхад Билэгсайхан би танай байрыг зараад өгье худалдаж авах хүн байна гэж байсан. Хүний байр зарах гээд яваад байхаар хүмүүс надад итгэхгүй байна. Надад итгэмжлэл хийгээд өгчих тэгвэл зарахад хүмүүс надад итгэнэ гэж хэлсэн. Тэгээд Ононтунгалаг бид хоёр Билэгсайхантай уулзаад нотариат орж Билэгсайханд гэрчилгээ хийж өгсөн... ...2012 оны 12 дугаар сарын сүүлээр байх Билэгсайхан 15 сая төгрөг зээлээч би өөрийнхөө 2010 оны “Камри” маркын автомашиныг барьцаанд тавиад мөнгө зээлье гээд охин Ононтунгалагийн нэр дээр машинаа шилжүүлсэн. Тухайн үед Билэгсайхан өөрөө машинаа унаад явж байя шаардлагатай бол та нар машинаа аваарай гэж байсан. Тэгээд хэдэн хоногийн дараа манай охин гадуур явж байгаад нөгөө машинаа хараад очиж жолоочтой нь уулзахад нэг эмэгтэй машиныг нь унаад явж байсан гэсэн. Манай охин гайхаад гэрчилгээг нь харахад тэр хүүхний нэр дээр нөгөө машин шилжсэн, 20 сая төгрөгөөр худалдаж авсан байсан. Тухайн үед манай охин над руу залгаад машиныг өөр хүн унаад явж байгааг хэлсэн, би Билэгсайхантай очиж уулзахад машин зарагдсан байсан...” гэх мэдүүлэг /3-р хх 245, 4-р хх 115-116/,

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаар албан бичигт “...Энхтайваны өргөн чөлөө, 57/1 дүгээр байрны 13 тоотод байрлах 2 өрөө орон сууцны 2014 оны 04 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ 128.450.000 /нэг зуун хорин найман сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх хөрөнгийн үнэлгээ /4-р хх 99-104/,

2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл “...Сүхбаатар овогтой Ононтунгалаг миний бие энэүү итгэмжлэлийн дагуу БЗД-н 14-р хороо Энхтайваны өргөн чөлөө, 57/1 дүгээр байрны 13 тоот хаягт байрлах 73.4 м2 2 өрөө /ГД-000233304 Ү-2204019609, УБЕГ 2013/01/09 нд бүртгэсэн/ орон сууцыг зээлийн барьцаанд тавих холбогдох гэрээ хэлцэлд намайг төлөөлөх, гарыг үсэг зурах, барьцаат зээлийн гэрээг ЭХЭБГ-т бүртгүүлэх буцаан авах, барьцаалбар, хийх, худалдах, арилжих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах БЗД 18-р хороо 4-р хороолол ААӨЧ 42-139 тоот хаягт оршин суугч Ганчимэг овогтой Билэгсайханд итгэмжлэн олгож байна. Энэхүү итгэмжлэл нь олгосон өдрөөс 1 /нэг/ жилийн хугацаанд хүчинтэй...” гэх итгэмжлэл /3-р хх 193/,

2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллага шүүгдэгч Г.Б  нарын байгуулсан 40.000.000 төгрөгийн “Барьцааны гэрээ”, “Зээлийн гэрээ” /3-р хх 209-213, 217-220/,

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 706 дугаартай шийдвэр  /8-р хх 31-32/,

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5374 дугаар шүүгчийн захирамж /5-р хх 81-82/,

2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хохирогч С.Ононтунгалаг, шүүгдэгч Г.Б  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ “...2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 15.000.000 төгрөг зээлэв...” гэх гэрээ /3-р хх 198-199/,

Хохирогч Б.Амийжин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Арматур төмрийг зарах талаар менежер Уянгад үүрэг өгсөн. Удалгүй Уянга орж ирээд нэг хүн авахаар боллоо, гэрээ хийгээд урьдчилгаа төлбөрөө төлөөд үлдэгдэл төлбөрийг график гаргаад авъя гэж байна гэж хэлсэн. Түүний дагуу гэрээ хийгээд зарах талаар үүрэг болгосон. Урьдчилгаа болох 30.000.000 төгрөгийг төлсөн байсан. ...гэрээний дагуу хугацаа дууссанаас хойш 10, 10 хоногоор сунгаад худлаа ярьсан... ...Г.Б  нь 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр арматурын төмрийг чинь гэрээ байгуулж худалдаж авъя гээд 30.000.000 төгрөг өгч, 10 хоногийн зайтай график гаргаж төлбөрөө төлнө гэж гэрээ хийж тохиролцон итгэл олж нийт 200 тонн төмөр авна гэж гэрээ байгуулаад 138 тонн 44 кг арматурын төмөр ачиж авч явсан. Тухайн үед арматурын төмөр 1 тонн нь 1.250.000 төгрөг байсан. Манай компаний зүгээс 1 тонныг нь нь 880.000 төгрөгөөр бодож өгсөн. Нийт 138.44 тонн арматурын төмөр 121.827.200 төгрөгийн төмөр нийлүүлсэнээс манай компани 44.000.000 төгрөгийн төлбөрөө авсан. Одоо 77.827.200 төгрөгийн төлбөрөө авна. Гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар хоногийн 0.5 хувийн алданг тооцоход 116.740.800 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4-р хх 29-30, 95, 5-р хх 209/,    

Гэрч Ц.Уянга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2014 оны 04 дүгээр сарын эхээр “Бадмаараг өргөө” ХХК-ний захирал Билэгсайхан ирээд манайхтай хамтран ажиллах санал тавьсан тэр үед нь би захирал Д.Ариунаатай уулзуулсан. Захирал маань “Бадмаараг өргөө” ХХК-тай хамт ажиллахгүй гэсэн, гэрээ хийхээс 2-3 хоногийн өмнө утсаар “Бадмаараг өргөө” ХХК-ний захирал Билэгсайхан надруу утсаар залгаад урьдчилгаа мөнгө хийгээд үлдсэн төлбөрөө гэрээ хийгээд графикийн дагуу хийж болох уу гэж асуусан. Захиралдаа хэлэхэд урьдчилгаа мөнгөө хийх өдрөө гэрээ хийгээд авч болно гэж хариу өгсөн. Тэгээд 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Бадмаараг өргөө” ХХК-ний захирал Билэгсайхантай бараа худалдах худалдан авах гэрээ хийсэн. 200 тонн арматур төмөр зарсан. Тухайн өдрөө Билэгсайхан 30.000.000 төгрөгийг санхүү эрхэлсэн захирал Д.Ариунаагийн ХААН банкны дансруу шилжүүлсэн. Манай төмөрийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Эрдэнэсийн арал хотхоноос очоод авсан. Гэрээг нэг сарын хугацаатайгаар хийсэн. Долоо долоо хоногоор 36.500.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэрээнд заасан хугацаандаа төлбөр төлөгдөөгүй. Байнга утсаар яриад шаардаад байсан боловч өгөөгүй...” гэх мэдүүлэг /4-р хх 31/,

Гэрч Д.Ариунаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2014 оны 04 дүгээр сард манай менежер Уянга “Бадмаараг Өргөө” ХХК-ний захирал Билэгсайхан гэх хүнтэй Арматур төмөр зарахаар гэрээ байгуулсан байсан. Би тэр гэрээг баталгаажуулсан... 3 удаагийн ачилтаар 138 тонн 440кг арматурын төмөр зарсан нэг тонныг нь 880.000 төгрөгөөр зарсан. Нийт 121,827.200 төгрөг болсон. Үүнээс урьдчилгаа гээд 30.000.000 төгрөг дараа нь 2014.04.29-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014.05.07-ны өдөр 5.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /4-р хх 32/,

Гэрч Л.Бат-Итгэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай санхүү эрхэлсэн захирал Д.Ариунаа намайг дуудаад арматур төмөр зарна худалдах, худалдан авах гэрээ бэлд гэж хэлсэн. Тухайн үед Билэгсайхан манай компани дээр ирчихсэн байсан, компаний дүрэм гэрчилгээ зэргийг хуулбарлан авсан. Тэгээд би 200 тонн арматурын төмөр худалдах худалдан авах гэрээг бэлдээд өгсөн. Гэрээг манай менежер Уянга нар байгуулсан. Сүүлд Уянга “Бадмаараг өргөө" компани мөнгөө төлөхгүй алга болчихлоо шүүхэд өгнө гээд өгөлгүй нилээд хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /4-р хх 33/,

Барилгын арматур төмөр 200 тонн 1 тонн нь 880.000 төгрөг бүгд үнэ 176.000.000 /зуун далан зургаан сая/ гэх үнэлгээ /4-р хх 43/,

2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ” /3-р хх 202-203/,

Сандэй ХХК болон шүүгдэгч Г.Б  нарын байгуулсан 2014 онь дүгээр сарын 16-ны өдрийн “Барилгын материал худалдах худалдан авах гэрээ” “...Худалдан авагч нь 2014 оны 146-д гэрээг байгуулан 2014 оны 04 дүгээр сарын 18-д 30.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлж барааг хүлээн авмагцаа үлдэгдэл төлбөрийг 2014.04.25-д 36.500.000 төгрөг, 2014.05.02-д 36.500.000 төгрөг, 2014.05.09-д 36.500.000 төгрөг, 2014.05.16-д 36.500.000 төгрөг тус тус төлж барагдуулна. Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож нөгөө талд алданги төлнө...” гэх гэрээ /4-р хх 17- 18/,

Хохирогч Ц.Нарантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Тунамал хийц” ХХК-нд 2014 оны 04 дүгээр сараас хойш менежерээр ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан Амаржаргал нь ажиллаж байгаад 2017 онд ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан тул би уг хэрэгт компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцож байгаа юм. Бадмаараг өргөө ХХК-ны захирал Г.Б  нь 2014 оны 04 дүгээр сард манай компаний зуурмагийн үйлдвэрээс бетон зуурмаг худалдан авахаар манай захирал Б.Машбаяртай гэрээ байгуулсан байдаг. Тэгээд гэрээний дагуу 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 100 маркаар 22м3 бетон зуурмаг 3.410.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 250 маркаар 156м3 бетон зуурмаг 27.300.000 төгрөг, бетон зуурмаг шахдаг помбо ажиллуулсаны хөлс болох 1.665.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 100 маркаар 20м3 бетон зуурмаг 3.100.000 төгрөгийн буюу нийт 35.475.000 төгрөгийн бетон зуурмаг манай компани нийлүүлснээс Г.Б  нь 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1.550.000 төгрөг манай компанид төлсөн. Үүнээс хойш үлдэгдэл 33.925.000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна...” гэх мэдүүлэг /8-р хх 214-216/,

Гэрч Ж.Сүхбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Тунамал хийц ХХК-ний албан ёсны ажилчин бол биш гэхдээ энэ компанитай гэрээгээр ажилладаг бөгөөд өөрийн хувийн миксер машинаараа бетон зуурмаг ачаад авах газар нь хүргэж өгдөг ажил хийдэг байсан. 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн барьдаг 14-15 УНЕ улсын дугаартай миксер машинаараа “Тунамал хийц” ХХК-наас 7 куб бетон зуурмаг ачаад Төв аймгийн Баянчандмань сумын төв дээр байх барилга дээр уг зуурмагийг аваачиж өгч байсан юм байна гэхдээ би нэг удаа л бетон зуурмаг хүргэж өгөх ажилд явж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх 158/,

Гэрч Х.Батсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Тунамал хийц” ХХК-нд 2013 оны 07 сард анх ажилд орсон бөгөөд уг компанид лаборантын ажил хийдэг, лабаронт нь бетон зуурмаг нийлүүлж, байгаа газар нь очоод өөрийн компаний буулгасан бетон зуурмагнаас сорьц дээж авч шинжилгээнд явуулдаг ажил хийдэг. Билэгсайхан нь манай компаниас 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бетон зуурмаг аваад уг бетон зуурмагаа Баянчандмань сумын төв дээр байх барилга дээр нийлүүлнэ намайг тийшээ яв гэхээр нь би Баянчандмань сумруу явсан. Тэнд очиход сумын засаг даргын тамгын газрын баруун талд барьж байгаа барилгын суурь байсан. Уг суурийн ажилд манайхаас авсан бетон зуурмагийг нийлүүлсэн уг бетон зуурмагаар барилгын суурийг цутгаж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх 159/,

Гэрч Б.Машбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Билэгсайхан нь 2014 оны 04 сарын 10-ны үед манай ажил дээр ирээд өөрийгөө “Бадмаараг өргөө” ХХК-ний захирал бөгөөд манай компани хоёр газар барилга барих гэж байгаа нэг нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол “Чингис Соосэй” сургуулийн тэнд барилга барина нөгөөх нь Баянзүрх дүүргийн “Амгалан”-д барилга барих гэж байгаа гээд манайхаас бетон зуурмаг авна гээд надтай бетон зуурмаг худалдан авах тухай хоёр янзын гэрээг байгуулсан. Уг 2 гэрээний нийт үнийн дүн нь 1 тэрбум 700 орчим төгрөгний үнийн дүнтэй болж байсан. Билэгсайхан нь бетон зуурмаг авах төлбөрөө 40 хувийг нь бартераар үлдсэн 60 хувийг нь бэлэн мөнгөөр төлнө гэж гэрээнд заасан. Нөгөө гэрээн дээрээ 50 хувийн төлбөрөө төлөөд зуурмаг аваад үлдсэн 50 хувиа зуурмаг авснаас хойш 2 хоногийн дотор төлж барагдуулна гэж заасан. Ингээд манайх гэрээндээ заасны дагуу нийлүүлэх бетон зуурмагаа 2014 оны 05 дугаар сарын 07-ноос эхлэн нийлүүлсэн байдаг.. 2014 оны 08 сард Билэгсайхан нь манайхаас 35 сая гаран төгрөгний зуурмаг аваад 1.550.000 төгрөгийг нь өгөөд үлдсэн 33.925.000 төгрөгийг өгөөгүй өртэй болсон байсан. Одоо энэ хүнээс бид нар нийт төлбөрийн мөнгө болох 33.925.000 төгрөгийг нэхэмжилж гаргуулан авах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /5-р хх 160/,

Тунамал хийц ХХК болон Бадмаараг өргөө ХХК-ны хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 014/02, 014/03 дугаар гэрээнд “...7000м3  1.058.000.000 /нэг тэрбум тавин найман сая/ төгрөг...”, “...5000м3 765.000.000 /долоон зуун жаран таван сая/ төгрөг” гэх гэрээ /5-р хх 133-140, 145-152/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /9-р хх 101/, иргэний үнэмлэхийн лавлагаа /9-р хх 98/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх 194-206/, ABGAS 100LL шатахуун хүлээлгэн өгсөн протогол /1-р хх 123-124/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1-р хх 125/, Б.Баянбулгаагийн хохирогч Т.Өлзийсүрэнд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 133, 230-231, 243/, SIG ‘VABOILS’ компаний 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Итгэмжлэл /1-р хх 162/, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бензин хүлээлгэн өгсөн протогол /1-р хх 240/, Бензиний хувийн жин буюу эзэлхүүнийн тооцох аргачлал бүхий гар бичмэл /1-р хх 245/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /9-р хх 160-187/  зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б  нь Б.Баянбулгаа, Б.Дашзэвэг нартай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Өлзийсүрэнд “50 тонны онгоцны өндөр шаталттай ABGAS 100LL бензинийг 2014 оны хавар хүртэл хадгалж өгөөд хамтарч ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2013 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 21.600 литрийг, 2013 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд 41.110 литрийг авч 2013 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-ны өдрийн хооронд мэдэгдэлгүйгээр нийт 62.710 литр “ABGAS 100LL” бензинийг зарж борлуулан бусдад 156.775.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Г.Б  нь ганцаараа 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн С.Ононтунгалагийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байрны 133 тоот хаягт байрлах 73.4 м2 2 өрөө байрыг “өндөр үнээр зарж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатоор уг байрыг захиран зарцуулах эрхийг итгэмжлэл үйлдүүлэн шилжүүлэн авч “Аптан-Эг” банк бус санхүүгийн байгууллагад 70.000.000 төгрөгийн барьцаанд тавьж залилан, бусдад нийт 128.450.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Оюунтунгалагт “15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч, барьцаанд нь өөрийн эзэмшлийн 41-15 УНП улсын дугаартай Тоёота камери” маркийн автомашиныг тавиад түр хэрэглэж байгаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 15.000.000 төгрөгийг залилан авсан, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй” ХХК-тай 200 тонн арматурын төмөр худалдан авахаар харилцан тохиролцож “урьдчилгаа 30.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг cap болгон төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, барилгын материал худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 121.827.200 төгрөгийн үнэ бүхий 138 тонн 44 кг-ийн арматурын төмрийг авч залилан, бусдад 77.827.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тунамал хийц” ХХК-тай 1.823.000.000 төгрөгийн үнэ бүхий 12.000м3 хэмжээтэй бетон зуурмаг худалдан авахаар харилцан тохиролцож 2 төрлийн “бетон зуурмаг нийлүүлэх” гэрээ байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 35.475.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг авч нээс 1.550.000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн боловч үлдэгдэл 33.925.000 төгрөгийг өгөлгүй залилан, бусдад 33.925.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг нийт 5 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч, бусдад нийт 411.977.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Өлзийсүрэнгийн “...Билэгсайхан гэдэг ерөнхий захирал гарч ирээд би мөнгийг чинь 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгнө гэж хэлээд хэлсэн хугацаандаа өгөөгүй. Дараа нь Баянбулгаа, Дашзэвэг нараас асуухад оны өмнө өгнө гэж хэлээд худлаа ярьсан байсан. Тэгээд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн дуусгаж төлнө гэж хэлээд өгөөгүй үүний дараа цагаан сарын өмнө багтаж заавал өгнө гэж Баянбулгаа, Дашзэвэг нар хэлсэн тэгээд утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг /1-р хх 5-9, 2-р хх 67/, хохирогч Т.Өлзийсүрэнгийн нас барсны бүртгэлийн лавлагаа /8-р хх 201/, хохирогч Д.Цоггэрэлийн “...Өлзийсүрэн гэх хүн надаас бензин авсан боловч өөр хүмүүст залилуулсан гээд хэрэг үүсгээд цагдаад шалгагдаж байгаа боловч хэрэг нь шийдэгдэхгүй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /8-р хх 209-210/, гэрч О.Оюун-Эрдэнийн “...Баянбулгаа, Дашзэвэг гэдэг хүн нь өдөр болгон утсаар яриад бензинийг чинь хадгалах газраа олчихлоо уулзъя хурдлаарай гээд маш идэвхтэй араас хөөцөлдөөд хаана явж байна байгаа газар чинь яваад очъё гээд ярьдаг байсан ямар ч байсан 7-8 хоног утсаар залгасан тэгээд уулзсан чинь Дашзэвэг нь одоо хурдхан наад бензинийг чинь авч хадгалмаар байна захирал Билэгсайхан хурдхан аваад ир гээд байна хурдлаарай гээд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 10-11, 2-р хх 71/, гэрч Н.Насанбатын “...нөгөө хүмүүс дээ бензинээ залилуулаад баларчихлаа хадгалж өгнө гэсэн хүмүүс чинь колонкуудаар зараад дуусчихсан байна цагдаад гомдол гаргаж өгнө гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 12/, гэрч Р.Нямаагийн “...Баянбулгаа, Дашзэвэг гэдэг хүмүүсийг манай колонкод /Бадрал-2/ 14.450 литр бензин буулгасан ба манайд буусан бензин зарагдаад дууссан...” гэх мэдүүлэг /1-р хх 13-14/, гэрч Х.Бакагийн “...Баянбулгаатай уулзахад зуутай цэнхэр өнгийн сайн чанарын бензин ачаад зараад өгөөч гээд гуйхаар нь тээврийн хөлсөө 1.500.000 төгрөгөөр тохироод бүх бензинийг зөөж өгсөн. ...Бадрал ХХК-ны менежер Сайнбаяр эгчид гуйж байгаад 1 литрийг 1500 төгрөгөөр бодож 24.740 литрийг бодуулж өгөөд үлдсэн 36.970 орчим литрийг нь “Буруда” ХХК-д ажилладаг Энхболд гэдэг залууд литрийг нь 1500 төгрөгөөр зарж өгөөд мөнгийг нь бүгдийг нь Баянбулгаатай тооцоо хийж байсан Бадралд зарсан бензиний мөнгийн 3 хувааж аваад Баянбулгаад өгсөн Энхболдоос мөнгийн нь цувруулж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 15, 2-р хх 69/, гэрч Д.Сайнбаярын “...би худалдаж авсан бензинээ 1, 2 дугаар колонкдоо хувааж өгсөн бензин буусан тэмдэглэл нь эрхлэгч нарт нь байгаа байх Бака найдвартай бензин гэхээр нь шинжилгээний бичгийг нь харьж байгаад худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 16-17/, гэрч Б.Адъяагийн “...цэнхэр бензин 4 литрийн цэвэр усны саванд хийж ирээд онгоцны бензин байгаа юм бид нар энэ бензинийг А80 бензинтэй холиод октон дээшлүүлж үзэх гэсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь бид нар гол АИ-92 бензиний хэмжээнд ...АИ92 бензинтэй хамгийн дөхсөн хэмжээ нь 60x40 харьцаатай байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 18/, гэрч Г.Энхболдын “...36.970 литрийг 1 литрийг 1500 төгрөгөөр бодож 55.445.000 төгрөгөөр худалдаж авсан тэр үед Бака надад ямар нэг асуудал байхгүй миний таньдаг хүн зараад өг гээд байна...” гэх мэдүүлэг /1-р хх 20/, гэрч Л.Батжаргалын “...Өлзийсүрэн надад оруулж ирсэн онгоцоо нисгэх ажил олж, бензинээ хадгална мөн хамтарч ажиллах найдвартай хүн байвал хамтарч ажиллана гэж хэлж байсан. Хадгалах сав агуулахтай найдвартай хүн байвал бензинээ хадгална гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 68/, гэрч Т.Баярсайханы “...Т.Өлзийсүрэн надад мэдэгдэлгүйгээр бензинийг гаалын баталгаат агуулахаас аваад сураггуй алга болсон...” гэх мэдүүлэг /3-р хх 14/, гэрч Д.Нарантуяагийн  “...Латив улсаас 50 тонн буюу 62.710 литр ABGAS 100LL бензинийг зээлээр УНО ИЙГЛ компаний нэр дээр авах шаардлага гарч ирж уг бензинийг оруулж ирсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 15/, тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 109-110/,сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 368 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх 236/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 271 дүгээр шинжээчийн дүгнэлт /3-р хх 24-27/, эд хөрөнгийн үнэлгээ “...авгаз 100LL маркийн онгоцны бензин 1 литр нь 2500 төгрөг 62710 литр нийт 156.775.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 243/, шүүгдэгч Г.Б ы 1 литрийг нь Өлзийсүрэнгээс хэдэн төгрөгөөр авсныг мэдэхгүй байна гэрээн дээр байгаа байх Битүм Ойл компанитай байгуулсан гэрээн дээр байгаа байх гэрээг Баянбулгаа байгуулсан мөн гэрээ нь Баянбулгаад байгаа... ...тухайн үед мөнгө байгаагүй болохоор “Алтан эг” банк бус санхүүгийн байгууллагад 40 сая төгрөгийн 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай барьцаанд тавьсан. Дараа нь дахин очиж “Алтан эг” банк бус санхүүгийн байгууллагаас хувиараа 30 сая төгрөг зээлж авсан юм... ... Ононтунгалагийн ээж Чимгээгээс 15 сая төгрөг зээлж авсан. Уг автомашиныг би унаж байгаад 2013 оны хавар Дармаабазар гэдэг хүнд өрөндөө өгсөн юм. Би Дармаабазар гэдэг хүнд 20 сая төгрөгийн өртэй байсан юм... ...Үүнээс би 44 сая төгрөгийг төлж барагдуулсан... Үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй байгаа... ...Би Тунамал хийц ХХК-наас нийт 33 сая төгрөгний бетон зуурмаг авсанаа хүлээн зөвшөөрч байгаа манай компаний зүгээс 1.550.000 төгрөгийг зуурмаг шахагч машины түрээсэнд өгсөн, өөр мөнгө өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 43-44, 2-р хх 72, 3-р хх 185-186, 4-р хх 41-42, 5-р хх 166-167/ хохирогч С.Ононтунгалагийн “...би Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газраас өөрийн байраа зарагдсан эсэх талаар судлахад “Алтан эг” гэх банк бус санхүүгийн байгууллагад миний байрыг барьцаанд тавьж 70.000.000 төгрөгийн зээл авсан байсан... ...Билэгсайхан гэдэг хүнээс 20 сая төгрөгөөр худалдаж авсан гээд машины гэрчилгээгээ үзүүлсэн. Бичиг баримтыг үзэхэд тэр эмэгтэйн нэр дээр шилжсэн байсан... ...Билэгсайхан 15 сая төгрөг зээлээд миний нэр дээр автомашинаа шилжүүлээд өөрөө унаж явахаар тохироод өөр хүнд зарсан байсан. ...хохиролд 143.450.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /3-р хх 235-236-237, 97, 5-р хх 206/, гэрч Чиа Занг Пэнжийн “...6 сарын дараа Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр итгэмжлэлдээ хорио тавих гээд очиход “Алтан эг” гэдэг нэртэй банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихсан байсан... Билэгсайхантай уулзаад нотариат орж Билэгсайханд гэрчилгээ хийж өгсөн... ...Тухайн үед манай охин над руу залгаад машиныг өөр хүн унаад явж байгааг хэлсэн, би Билэгсайхантай очиж уулзахад машин зарагдсан байсан...” гэх мэдүүлэг /3-р хх 245, 4-р хх 115-116/, хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаар албан бичиг /4-р хх 99-104/, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл /3-р хх 193/, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллага шүүгдэгч Г.Б  нарын байгуулсан 40.000.000 төгрөгийн “Барьцааны гэрээ”, “Зээлийн гэрээ” /3-р хх 209-213, 217-220/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 706 дугаартай шийдвэр, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5374 дугаар шүүгчийн захирамж / /8-р хх 31-32, 5-р хх 81-82/, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хохирогч С.Ононтунгалаг, шүүгдэгч Г.Б  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ “...2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 15.000.000 төгрөг зээлэв...” гэх гэрээ /3-р хх 198-199/, хохирогч Б.Амийжингийн “...Одоо 77.827.200 төгрөгийн төлбөрөө авна. Гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар хоногийн 0.5 хувийн алданг тооцоход 116.740.800 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4-р хх 29-30, 95, 5-р хх 209/, гэрч Ц.Уянгагийн “...Гэрээг нэг сарын хугацаатайгаар хийсэн. Долоо долоо хоногоор 36.500.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэрээнд заасан хугацаандаа төлбөр төлөгдөөгүй. Байнга утсаар яриад шаардаад байсан боловч өгөөгүй...” гэх мэдүүлэг /4-р хх 31/, гэрч Д.Ариунаагийн “...Нийт 121,827.200 төгрөг болсон. Үүнээс урьдчилгаа гээд 30.000.000 төгрөг дараа нь 2014.04.29-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014.05.07-ны өдөр 5.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /4-р хх 32/, гэрч Л.Бат-Итгэлийн “...Уянга “Бадмаараг өргөө" компани мөнгөө төлөхгүй алга болчихлоо шүүхэд өгнө гээд өгөлгүй нилээд хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /4-р хх 33/, барилгын арматур төмөр 200 тонн 1 тонн нь 880.000 төгрөг бүгд үнэ 176.000.000 /зуун далан зургаан сая/ гэх үнэлгээ /4-р хх 43/, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ” /3-р хх 202-203/, Сандэй ХХК болон шүүгдэгч Г.Б  нарын байгуулсан 2014 онь дүгээр сарын 16-ны өдрийн “Барилгын материал худалдах худалдан авах гэрээ” /4-р хх 17- 18/, хохирогч Ц.Нарантуяагийн “...Үүнээс хойш үлдэгдэл 33.925.000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна...” гэх мэдүүлэг /8-р хх 214-216/, гэрч Ж.Сүхбаатарын “...“Тунамал хийц” ХХК-наас 7 куб бетон зуурмаг ачаад Төв аймгийн Баянчандмань сумын төв дээр байх барилга дээр уг зуурмагийг аваачиж өгч байсан юм байна гэхдээ би нэг удаа л бетон зуурмаг хүргэж өгөх ажилд явж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх 158/, гэрч Х.Батсайханы “...Билэгсайхан нь манай компаниас 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бетон зуурмаг аваад уг бетон зуурмагаа Баянчандмань сумын төв дээр байх барилга дээр нийлүүлнэ намайг тийшээ яв гэхээр нь би Баянчандмань сумруу явсан. Тэнд очиход сумын засаг даргын тамгын газрын баруун талд барьж байгаа барилгын суурь байсан...” гэх мэдүүлэг /5-р хх 159/, гэрч Б.Машбаярын “...Билэгсайхан нь манайхаас 35 сая гаран төгрөгний зуурмаг аваад 1.550.000 төгрөгийг нь өгөөд үлдсэн 33.925.000 төгрөгийг өгөөгүй өртэй болсон байсан. Одоо энэ хүнээс бид нар нийт төлбөрийн мөнгө болох 33.925.000 төгрөгийг нэхэмжилж гаргуулан авах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /5-р хх 160/, Тунамал хийц ХХК болон Бадмаараг өргөө ХХК-ны хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 014/02, 014/03 дугаар гэрээнд “...7000м3  1.058.000.000 /нэг тэрбум тавин найман сая/ төгрөг...”, “...5000м3 765.000.000 /долоон зуун жаран таван сая/ төгрөг” гэх гэрээ /5-р хх 133-140, 145-152/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Б  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

Шүүх шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Энэ гэмт хэргийг улмаас учирсан хохирол болох 347.957.200 төгрөгийг шүүгдэгч Г.Б аас гаргуулан хохирогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цоггэрэлд 92.755.000 /ерэн хоёр сая долоон зуун тавин таван мянга/ төгрөг, хохирогч С.Ононтунгалагт 143.450.000 /зуун дөчин гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амийжинд 77.827.200 /далан долоон сая найман зуун хорин долоон мянга хоёр зуу/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарантуяад 33.925.000 /гучин гурван сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус олгуулав.

Ингэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цоггэрэлд учирсан хохирол болох 156.775.000 төгрөгийн хохирлоос Б.Баянбулгаагийн төлсөн 37.020.000 төгрөг, Б.Дашзэвэгийн төлсөн 27.000.000 төгрөгийн тус тус хасч тооцсон болно.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Б  нь нийт 256 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэйд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бидэръяа овгийн Г.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Б д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б аас нийт 347.957.200 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дашийн Цоггэрэл /ЧН68022774/-д 92.755.000 /ерэн хоёр сая долоон зуун тавин таван мянга/ төгрөг, хохирогч Сүхбаатарын Ононтунгалаг /УК94091040/-д 143.450.000 /зуун дөчин гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бат-Өзийгийн Амийжин /ЧЖ82082772/-д 77.827.200 /далан долоон сая найман зуун хорин долоон мянга хоёр зуу/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэцэгмаагийн Нарантуяа /ЦГ84112701/-д 33.925.000 /гучин гурван сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б ы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 256 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН