Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1666

 

 

 

 

 

 

 

 

  2019        11          05                                 2019/ШЦТ/1666

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Б.Ганзориг /томилолтоор/,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа ҮД:15-84 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бт холбогдох эрүүгийн 1706 0365 01783 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л.Б

Холбогдсон хэргийн талаар:                                               

Л.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Наранхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: Би тэр бааранд зохион байгуулагчаар ажилладаг байсан. Тухайн үедээ бол эрүүл байсан. Үйлчлүүлэгч Т.Наранхүү нь согтуудаа найзтайгаа тэр хавиар явж байсан хүмүүстэй мууцалдаад байхаар нь би болиулах гэж очсон. Тэрээр болгомжгүй байдлаар шат руу хөл алдаад унасан байдаг. Зодож, цохисон зүйл бол байхгүй, гэхдээ гэм буруутайгаа ойлгож байгаа гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Наранхүүгийн: ...2017 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” бааранд ороод Нийслэл нэртэй нэг ширхэг пиво захиалаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ширээн дээрээ суугаад ууж байсан пивоо уух гэтэл алга болчихсон байхаар нь баарны хамгаалагчид нь миний ууж байсан пиво алга болчихсон байна гэж хэлэхэд юу яриад байгаа юм бэ манайх угийн ингэдэг юм одоо манай баарнаас гар гэж хэлэхээр нь танай үйлчлүүлэгч ер нь юу юм бэ гэж хэлэхэд манай үйлчлүүлэгч ингээд гарчихдаг юм гэж хэлэхээр нь би гадуур өмсөж явсан куртикаа авъя гэж хэлээд гарах хаалганых нь хажуу талд байх хувцас өлгөдөг газраас нь хувцасаа авах гээд зогсож байхад тэр хамгаалагч гэх залуу нь араас ирээд намайг хөлөөрөө хавирч унагаж доороо хийгээд нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөөд гараараа цохиж зодсон. Тэгээд би газраас өндийгөөд босоход миний араас хөлөөрөө жийгээд шат руу унагасан. Миний үүдэн гурван ширхэг гүд унасан, уруул сэтэрч, хамар бага зэрэг мурийсан байна. Энэ гэмтлийг тэр баарны хамгаалагч гэх залуу намайг зодож миний биед учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14786 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Т.Наранхүүгийн биед 3 шүдний булгарал, хамрын ясны хугарал таславчийн мурийлт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд  гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.51-2т зааснаар 3 шүд үгүй болсон нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтмол 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Шинжээч эмч Б.Ариунзул гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Т.Саруулцэцэгийн: ...манай дүү болох Т.Наранхүү над руу “Моника” баарны захирал Батхуяг гэж хүний утаснаас залгаад  эгчээ хүнд зодуулчихлаа. Миний шүд уначихлаа гэж хэлэхээр нь би байгаа газар нь такси бариад очсон юм. Тэгсэн чинь манай дүү “Моника” баарны үүдэнд ганцаараа зогсож байсан бөгөөд уг баарны эзэн Батхуяг гэгч нь машин дотор сууж байсан. Би дүүгээсээ юу болсон талаар асуусан чинь уг баарны хамгаалагчид зодуулсан гэж хэлсэн. Уг хүн нь манай дүүг ажиллаж байхад байдаггүй байсан гэж хэлсэн. Уг цохисон гэх хүн нь тэр үед байхгүй байсан бөгөөд захирал болох Батхуяг гэгч нь надтай уулзаад манай хамгаалагч цохисон юмаа. Ах нь шүдийг нь янзлуулаад өгнө гээд байсан...гэх мэдүүлэг /хх-н 17-18 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Л.Бын: ...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шөнийн 23 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” бааранд хэсэг суугаад үйлчлүүлж байхад гаднаас зүс таних Наранхүү гэж банди мөн суугаад үйлчлүүлж байсан. Тэгээд тэр  хавиар явж байсан хүмүүстэй хэл ам татлаад, нэмж ихээр архи уугаад байж байсан. Хэтэрхий их ууж байна даа гэж бодоод сууж байтал зөөгч ууж дууссан байсан пивийн хоосон бакалыг нь хураахад миний пивийг хураалаа гэж хэлээд орилоод байсан. Тэгээд босоод гарах хаалганы дэргэд таараад аятай бай ахын дүү гэж хэлэхэд чи энд хамгаалагчаараа ажиллаж байгаа юм уу гэж хэлээд ганц хоёр үг сольсон...Би өөрөө ч гэсэн тухайн үедээ 1 пиво уусан байсан ба аятайхан бай гэж хэлээд түлхсэн чинь шат руу хөл алдаад унасан. Босож ирээд шүд унасан гэж хэлээд амнаас нь цус гарчихсан байсан. Тэр оройноо цагдаа сэргийлэх болох байх гэж бодоод би зугтаагаад явчихсан. Энэ баарны түрээслэгч Батхуяг гэж залуу миний найз ба энэ хүний хэл амыг дараад, уулзуулаад өгөөч гэх шалтгаанаар 2018 оны 02 дугаар сарын эхээр уулзаад нэхэмжлээд байгаа 1.000.000 төгрөгийг нь өгсөн байгаа. Би тэр өдөр хамгаалагчаар ажиллаагүй, таньдаг найзынхаа баараар үйлчлүүлээд сууж байсан нь тэр...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Л.Бын: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлэх гээд явж байхад үл таних залуу /Т.Наранхүү/ цэргээс халагдаж ирсэн гээд согтуу хүмүүстэй маргалдаад орилж хашгираад байхаар нь ахын дүү больчих гэж хэлсэн чинь над руу дайраад чи хэн юм бэ гээд байхаар нь “Моника” баарны үүдэнд хаалганы дэргэд мөрөн тус газар нь нэг удаа түлхсэн чинь Т.Наранхүү ухарч байгаад баарны шатан дээр унаад босоод ирсэн амнаас нь цус гоожсон байсан. Тэр үед би шүдийг нь унасан гэж мэдээгүй нэг их тоогоогүй, тэнд байсан хүмүүс боль боль гээд манай найз явцгаая гээд бид явсан. Тэгээд 7 хоног орчмын дараа цагдаагаас дуудаж байна гээд бид цагдаа дээр ирж уулзан Т.Наранхүүд хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөгийг өгч барагдуулсан тэр өдрөөс хойш уг хэргийг хурдан шийдвэрлүүлэх гэсэн боловч Т.Наранхүү өөрөө байхгүй байсан учраас уг хэрэг шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс уг хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү, би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар тал/,

            - Шүүгдэгч Л.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 19, 24, 37-43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Л.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Наранхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Наранхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Наранхүүгийн: ...2017 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” бааранд ороод Нийслэл нэртэй нэг ширхэг пиво захиалаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ширээн дээрээ суугаад ууж байсан пивоо уух гэтэл алга болчихсон байхаар нь баарны хамгаалагчид нь миний ууж байсан пиво алга болчихсон байна гэж хэлэхэд юу яриад байгаа юм бэ манайх угийн ингэдэг юм одоо манай баарнаас гар гэж хэлэхээр нь танай үйлчлүүлэгч ер нь юу юм бэ гэж хэлэхэд манай үйлчлүүлэгч ингээд гарчихдаг юм гэж хэлэхээр нь би гадуур өмсөж явсан куртикаа авъя гэж хэлээд гарах хаалганых нь хажуу талд байх хувцас өлгөдөг газраас нь хувцасаа авах гээд зогсож байхад тэр хамгаалагч гэх залуу нь араас ирээд намайг хөлөөрөө хавирч унагаж доороо хийгээд нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөөд гараараа цохиж зодсон. Тэгээд би газраас өндийгөөд босоход миний араас хөлөөрөө жийгээд шат руу унагасан. Миний үүдэн гурван ширхэг гүд унасан, уруул сэтэрч, хамар бага зэрэг мурийсан байна. Энэ гэмтлийг тэр баарны хамгаалагч гэх залуу намайг зодож миний биед учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14786 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Т.Наранхүүгийн биед 3 шүдний булгарал, хамрын ясны хугарал таславчийн мурийлт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд  гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.51-2т зааснаар 3 шүд үгүй болсон нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтмол 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Шинжээч эмч Б.Ариунзул гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,

            мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Т.Саруулцэцэгийн: ...манай дүү болох Т.Наранхүү над руу “Моника” баарны захирал Батхуяг гэж хүний утаснаас залгаад  эгчээ хүнд зодуулчихлаа. Миний шүд уначихлаа гэж хэлэхээр нь би байгаа газар нь такси бариад очсон юм. Тэгсэн чинь манай дүү “Моника” баарны үүдэнд ганцаараа зогсож байсан бөгөөд уг баарны эзэн Батхуяг гэгч нь машин дотор сууж байсан. Би дүүгээсээ юу болсон талаар асуусан чинь уг баарны хамгаалагчид зодуулсан гэж хэлсэн. Уг хүн нь манай дүүг ажиллаж байхад байдаггүй байсан гэж хэлсэн. Уг цохисон гэх хүн нь тэр үед байхгүй байсан бөгөөд захирал болох Батхуяг гэгч нь надтай уулзаад манай хамгаалагч цохисон юмаа. Ах нь шүдийг нь янзлуулаад өгнө гээд байсан...гэх мэдүүлэг /хх-н 17-18 дугаар тал/, зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

          Баянзүрх дүүргийн Прокуророос Л.Бын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн

шүүхэд ирүүлсэн байна.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д :  энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд хэмжээг  нэг жил, түүнээс бага  хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил , түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол  эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: ...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас  гурван сар хүртэл хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр тус тус хуульчилжээ.

          Шүүгдэгч Л.Б нь  энэ гэмт хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Наранхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж үйлдсэн байх ба   түүнээс хойш нэг жил өнгөрсөн  тул Л. Батбаярыг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх үндэстэй байна.

          Хохирогч Т.Наранхүү хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б нь урьд Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: ...тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: ...шүүх хэд хэдэн тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэхээр  шийдвэрлэж болно гэж тус тус хуульчилжээ.

          Шүүгдэгч Л.Бын сүүлийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Наранхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа  өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж байх тул  Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн  хуулийн ерөнхий  ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа мөрдөн шалгах ажиллагааны явцад төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс цагдан хоригдож 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 104 хоног цагдан хоригдсон байна. /хх-н 116-121, 170-172-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Л.Бт Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тусад нь эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Бын цагдан хоригдсон 104 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ