Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 610

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Буянхишиг,

Улсын яллагч: М.Энхбаатар,

Иргэдийн төлөөлөгч: Ж.Амарсанаа,

Шүүгдэгч: Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг /ШТЭД: 0634/, М.Алтанцэцэг /ШТЭД: 0076/

Шүүгдэгч: Ж.О, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг /ШТЭД: 0261/

Шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Б.Ганбат /ШТЭД: 0401/

Хохирогч: Б.Бямба,

Хохирогч П.Ичинхорлоогийн өмгөөлөгч С.Цацралтуяа /ШТЭД: 0490/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Нямцэцэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Ц.Г, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ж.О, В овогт Д.Ө нарт холбогдох эрүүгийн 21040691 дугаартай хэргийг 2019 оны 3 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч,  2019 оны 8 дугаар сарын 01-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1965 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны засварчин мэргэжилтэй, "Монпасс интернэшнл" ХХК-нд захирал ажилтай, ам бүл 2, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 8-р байрны 53 тоотод оршин суух, 1996 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 124 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, А овгийн Ц.Г

Монгол Улсын иргэн, , 1965 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, "О-Кор-Ка" ХХК-нд захирал ажилтай, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 44-р байрны 1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Ж.О Монгол Улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 24-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Стандартчилал хэмжил зүйн газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 12 дугаар хороо 11 дүгээр байрны 40 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар В овогт Д.Ө

 

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Г нь тендерт оролцох өөрийн хөрөнгөгүй атлаа 2008 оны 7 дугаар сарын 24-нд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт шалгарч, уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Ж.Д.Ө тай бүлэглэж, иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр 2008 оны 09 дүгээр сарын 11-нд Х.Оюунчимэгтэй тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, улмаар чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн, мөн Ц.Г давтан үйлдлээр Д.Ж.Отай бүлэглэн дээрх аргаар иргэн Б.Бямбаад итгэл үнэмшил төрүүлж, түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 09 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөлгүй, Д.Ж.О нь өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан ба Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн, мөн Ц.Г нь 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ё.Энхсайханы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар байрны 28 тоот 79.25 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг Капитал банкинд барьцаалж, барьцаанаас чөлөөлж өгөлгүй, 29.627.517 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн, Мөн Ц.Г нь 2008 оны 04 дүгээр сарын 08, 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд Жи И Жао ХХК-ний шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд дээр компанийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгийг хуурамчаар зурж, өмгөөлөгч Д.Энхтөр уг итгэмжлэлүүдийг үндэслэн Баянгол дүүргийн иргэний шүүх хуралдаанд уг компанийг төлөөлөн оролцож 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №1275, 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр №696 дугаартай шийдвэрүүд гаргуулан, иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн, Мөн Ц.Г нь 2008 оны 08 дугаар сард П.Ичинхорлоод “Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй бол манай компаний нэрээр зээл авахад тусална, банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй, харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж энэ зээлийг бүтээж өгнө манай компани тендерт ордог санхүүгийн боломжтой зээл авахад чинь асуудалгүй тусална чи үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих” гэж итгүүлэн “Монпасс интернэшнл” ХХК-ны нэр дээр П.Ичинхорлоо болон түүний хүү Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарын нэр дээр байсан 2 орон сууцыг барьцаалан 100 сая төгрөгийн зээл банкнаас авах байсан дээр нэмж 20 сая төгрөгийг “би зээл, зээлийн хүүгийн хамт төлж барагдуулна” гэж авсан боловч уг зээлээ болон П.Ичинхорлоогийн үндсэн зээл, зээлийн хүү төлүүлэхээр 2008 оны 10 сарын 03-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөг, 2008 оны 11 сарын 03-ны өдөр өгсөн 2.976.000 төгрөг, 2008 оны 12 сарын 03-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөгийг залилан авсны улмаас П.Ичинхорлоо, Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарт нийт 28.736.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Д.Ө нь 2008 онд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт хөрөнгө оруулаагүй, мөн өмнөх тендерт Ц.Гтой хамтран оролцохдоо Худалдаа хөгжлийн банкинд 3 өрөө орон сууцаа барьцаалж, тендерт оролцоод барьцаа хөрөнгийг суллаагүй, тендерээс ашиг олоогүй атлаа уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд яллагдагч Ц.Гтой бүлэглэн, үгсэн тохиролцож “бид удаа дараа тендерт хамтран оролцож байсан туршлагатай, энэ удаагийн тендер нь өмнөх тендерүүдээс илүү ашигтай” гэж иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, гарын үсэг зурах эрхийг эдэлж, тендерийн үйл ажиллагаанд хяналт тавьж оролцохоор тохиролцож Х.Оюунчимэгийн гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 1-р хорооллын 20-р байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн,

Д.Ж.О нь Ц.Гтой бүлэглэн Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерийн ажлыг гүйцэтгэхэд хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй байна, бид удаа дараа тендерт хамтран оролцож байсан, Ц.Г нь найдвартай, туршлагатай хүн хэмээн иргэн Б.Бямбааг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж, мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 09 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж, орон сууцыг барьцаанаас суллаж өгөлгүй, өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулж иргэн Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Итгэмжлэл хуурамчаар үйлдсэн гэхийг тус шүүхийн шүүх хүчингүй болгосон юм. Итгэмжлэл хууль ёсны болох нь тус компанийн захирал гаргасан өргөдөл, БНХАУ-ын гадаад явдалын яам, Монгол Улсын Хууль зүйн яамны ирүүлсэн лавлагаа, нийслэлийн болон улсын ерөнхий газрын мэдэгдэл зэргээр нотлогдож байна. 2002 оны 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хилсээр яллан 2016 оны 1063 тоот шүүхийг шийвэрүүдийг хүчингүй болгосон. Улсын яллагчид Монгол улсын үндсэн хуулийн 1  дүгээр бүлгийн 10 дугаар зүйл,2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 6,12,13,14, Монгол Улсын консулын дүрмийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,16 дугаар зүйлийн 3,4 дэхь хэсэг, Монгол  улс 2008 нэгдэн орсон гадаадын албан ёсны бичиг барист баталгаажуулах шаардлагыг халах тухай олон улсын Гаагийн 1968 оны конвенци олон улсад тогтсон жишиг хэм хэмжээг зөрчиж намайг  ялласан гэж үзэж байна.2009 онд олборолтоо явуулсан бол орд ашиглалт дууссан 158.000 тонн  жонш олборлоод 27 тэрбум 300 сая төгрөгний борлуулалт хийгээд улсад татвар хураамжаа төлөөд ашиг орлого олж ажиллах боломжтой байсан. Монгол улс 2000 онд эрүүдэн шүүж шийтгэхийн эсрэг конвецид 2014 онд үүний нэмэлт портогалд нэгдэж орж соёрхон баталсан. Эрүүгийн хуулий н тусгай ангийн 253 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар намайг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний эрхийн комиссын 2014 онд хүсэл тавьсан ч арга хэмжээ аваагүй.Залиалн мэхлэх гэмт хэргийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж 2 удаа хэрэгсэхгүй болгосон энийг үндэслэлтэй шийдвэр гэж үзэж  байна. Тендерт өөрийн хөрөнгөгүй байж шалгарсан гэж дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Онцгой байдлын ерөнхий газрын тендерийн үнэлгээний хорооний 2008 оны  шийдвэрийг үндэслэж  малын тэжээл нийлүүлэх гэрээг байгуулсан учир тендерийн үндэсний хороонд бүх бичиг баримтаа өгч тендерт шалгарч тендерийн үйл ажиллагааг гүйцэтгэсэн. Эргэлтийн хөрөнгөгүй тендерийн үйл ажиллагаа  гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.2004 онд Мон пас интернэйшнл компанитай жонш нийлүүлэх гэрээ байгуулж, 2008 онд Жин И Жон ХХК-д  тусгай зөвшөөрөл  шилжүүлэх гэрээ байгуулсан. Монгол улсын шүүхийн  2009 оны 696 тоот шийдвэрийг биелүүлээгүй. “Нанжид”ХХК-ийн захирал Нарантуяа  Мон пас интернэйшнл компаниас нийлүүлж байсан 1500 тонн техникийн дансны үлдэгдэл давсны төлбөрт 54 сая 500 мянган төгрөгийг БНХАУ-н Бээжин хотын “Хуай шинэ технологи компанид шилжүүлсэн.Мөн тус компаний обьект газрыг худалдаж авсан Дуламсүрэн 34.000.000 төгрөгөө өгөөгүй байснаас тус компани эргэлтийн хөрөнгийн шаардлагад гарсан.Энэ үед Оюунчимэг, Бямбаа, Ичинхорлоо нар өөрсдөө санал хүсэлт гаргаж итгэмжлэл олгосоноор бид нар хамтраад Мон пас интернэйшнл компаний нэр нь капитал банкнаас “Цорлон зет” банк бус санхүүгийн газартай гэрээ байгуулж нийтдээ 248.000.000 төгрөгний зээлийг хууль журмын дагуу авч тендерийн ажилд зарцуулсан. 248.000.000 төгрөгөөс Оюунчимэг хамтран ажиллахаар байгуулсан  гэрээний дагуу 10.000.000  төгрөг, Бямбаа хэлэлцэж тохиролцсоны дагуу 2.800.000 төгрөг. Ичинхорлоо 100.000.000 сая төгрөгийг  Мон пас интернэйшнл компанид 135.000.000 сая төгрөгийг малын тэжээл нийлүүлэх  тендерийн ажилд зарцуулсан.  Тендерийн ажлыг зохих ёсонд гүйцэтгээд  Худалдаа хөгжлийн банк 34.915.682 төгрөг, капитал банк  35.469.622 төгрөг нйитдээ 70.385.304 төгрөгийг завшисанаас тус компани зээлээ хугацаанд төлж чадаагүй.Энэ нь УДШ-ийн 2010 оны 82 дугаар тогтооол, 2017 оны 0027 тоот  УДШ-ийн хоёр тогтоолуудаар тогтоогдож байна. Оюунчимэг Энхсайхан нараас олгосон итгэмжлэлийн дагуу  хамтар авсан 495 тоот зээлийн 100.000.000 төгрөгийг тус компани Оюунчимэг ар Сонгинохайрахн дүүргийн шүүхий 816 дугаартай шийдвэрийн дагуу  бүрэн төлсөн. Зээлийн барьцаанд байсан хөрөнгүүдийг тус бүр өөрсдөө барьцаа хөрөнгө төлж буцааж авсан байгаа. Энэ зээлтэй холбогдох зээлийн хүү алдангийг Мон пасс компани интенэйшнл компани дангаараа  55.900.000 төгрөг төлж хохироосон учир Оюунчимэгийг  залилж хохироосон зүйл байхгүй. Ё.Энхсайханы хувьд манай дүү  ямар ч гомдол санал байхгүй байхад хохирогчоор тогтоосон тэрээр шүүх хуралдаанд өөрөө оролцсон. Б.Бямбаа гуай өөрөө итгэмжлэл олгосон юм. Түүний итгэмжлэлийн дагуу 28.000.000 төгрөгийн зээл авсан. Тендерийн үйлчилгээний эхний орлогоос өгөхөөр тохиролцсон байсан. Баталгааны 3 дугаар хэсэгт тусгагдсанаар  тухайн зээлийг хүлээж авсан Д.Ж.Од хүлээлгэж өгсөн. Хохирогч П.Ичинхорлоогийн 140 сая төгрөгийн зээл авахыг зөвшөөрч итгэмжлэл олгосон. 140 сая төгрөгийн итгэмжлэлийн дагнуу 120 сая төгрөг авсан. Би 20 сая төгрөгийг аваад тендерийн ажилдаа зарцуулсан. Бид 6 сарын хугацаатай зээл авсан юм. Зээлээ хугацаандаа төлж чадаагүй болохоор капитал банкнаас  2012 онд давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн тогтоолоор “Мон пасс”ХХК-иас 466 тоот зээлийн гэрээнд  89.178. 441 төгрөгийг “Мон пасс”ХХК-иас гаргуулах шүүхийн шийдвэр гаргуулсан. Сүүлд энэ асуудлыг шалгуулахад капитал банк зээл төлсөн 31.429.076 төгрөгийг  завшиад зээлээс хасаж тооцолгүй  нэхэмжлэл гаргахдаа  үндэслэлгүйгээр 31.429.076  хамт  хүү алданга зэргийг тооцож  89.178.431 төгрөгний нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож энэ асуудлаар прокурорт мөрдөн шалгах ажиллагаанд гомдол гаргаж байсан хэдий ч хүлээж аваагүй. Капитал банкнаас  89.178.431 төгрөгөөс 66.629.42 төгрөгийг буцааж төлсөн. Энэ хэрэг нь иргэний шүүхэд хянагдаж байна. Банкны тухай хуульд зааснаар банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийг  90 хоногийн дотор шийдвэрлэгдэх тул одоогоор хянагдаж байна. Хүү, алданга зэрэг нь бүрэн тогтоодоогүйн улмаас түүний барьцаа хөрөнгийг шийдвэрлэх боломжгүй байна. Урьд гарсан шүүхийн шийдвэрт тусгагдсанаар хохирогчоос 120 сая төгрөг аваагүй. Энэ зээлийн талаар иргэний хэргийн шүүхийн шийдвэр гараад гаргуулахаар шийдвэрлэж байгаа. Би хохирогч П.Ичинхорлоог залилаж хохироосон зүйлгүй хаматарч зээл аваад өөр өөрсдийн тендерийн ажилд зарцуулсан.Банкууд зээл зээлийн төлбөрт үндэслэлгүй их хэмжээний төлбөр  нэхэмжилсэн, прокурор хууль дүрэм зөрчсөний улмаас ийм нөхцөл байдалд хүрсэн.Надад холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож иргэний эрхийг сэргээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ц.Гтой гэр бүлийн найзууд. Би хохирогч болох Б.Бямбаа гуайтай олон жил Говь ХХК-д хамт ажиллаж байгаад тендерийн ажилд хөрөнгө санхүүжилт хэрэгтэй байна гэхээр нь Ц.Гыг уулзуулсан. Цорлон зет гэх компаниас 28.000.000 төгрөгийн зээл  аваад хохирогтой ярилцаж тохиолцсон хувь болох 2.280.000 төгрөг буюу  өгсөн. Баталгааны гэрээ гэгчийг Б.Бямбаа гуайтай жилийн хугацаатай хийсэн.28.000.000 төгрөгнөөс хасалт хийгээд “Цорлон зет” банк бус санхүүгийн байгууллагад  хүү төлөөд 5.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд “Цорлон зет” банк бус санхүүгийн байгууллагад   10.000.000 хүрэхгүй үлдэгдэлтэй байсан боловч  ломбард Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахдаа нэмэгдэл хүү алдангийг маш ихээр нэхэмжилээд нийт 32.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байхаар нь нэгэнт баталгааны гэрээ байгуулсан учир Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд  дээр очоод 32.509.200 төгрөгөөр нь төлөхөөр хохирогчтой эвлэрч шүүхээс захирамж гаргуулсан. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж 32.509.200 төгрөгийг  Бямбаа гуайд төлсөн.Надад хүн залилан мэхлэх санаа байгаагүй. Бөмбөлөг гэх цэцэрлэгт нь өнөөдрийг хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Хохирогч болох Б.Бямбаа гуай хүүхдээ сургуульд суралцуулах хүсэлттэй байна гэхээр ломбарднаас авсан мөнгөнийхээ 8 хувийг өгсөн юм. Хохирогчид мөнгө хэрэгтэй байсан болохоор тэрээр өөрийнхөө байрыг 84 сая төгрөгөөр зарах гэж байсан. Түүний найз болох Цэцэгээд зарах гэж байгаад больсон юм. Би өөрийгөө хохирсон гэхээсээ илүүтэйгээр хүү алданга төлж явсан юм. Надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү“ гэв.

Шүүгдэгч Ж.Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ц.Г Оюунчимэг нарыг уулзуулаагүй. Би Оюунчимэгийг ятгаагүй. Оюунчимэг надад санал гаргасаны дагуу Ц.Гын тендерийн ажлын талаар хэлсэн юм. Ц.Г болон Оюунчимэг  нарын хооронд гэрээ байгуулж гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан.Тухайн гэрээнд гарын үсэг зурж огт оролцоогүй.Худалдаа хөгжлийн 3 өрөө байраа барьцаанд тавиад мөнгө гаргуулж тендерийн ажилд оролцоогүй. Ц.Г Оюунчимэг хорёрын хооронд хийсэн гэрээнээс үүдэлтэй мөнгөнөөс ямар ч мөнгө аваагүй. Гэр бүлийн хүмүүсийн зөрүүтэй мэдүүлгүүдийг улсын яллагч  харгалзан үздэггүй. Удаа дараа намайг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс цагаатгаж байсан.Намайг цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Бямба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Ц.Гын шүүх хуралдаанд өгч буй мэдүүлэгтэй холбогдуулан тайлбар хэлье. Тэрээр өөрөө санаачилж гэрээ байгуулсан гэж ярьж байна. 2008 оны 9 дүгээр сарын 25-наас өмнө Д.Ж.О надтай харилцдаг байсан юм. Тэгээд тэрээр би гэр бүлийн найзтайгаа хамтраад тендерийн бизнес эрхлэх гэж байгаагаа ярьдаг байсан. Манай гэрт болон ажил дээр ирж надаас байраа барьцаанд тавиад өгөөч гэж гуйж байсан. Дараа нь Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан гэрээг авч ирж үзүүлэхээр төрийн итгэл найдвартай ажил хийж байгаа юм байна гэж бодоод итгэмжлэл хийж өгсөн. Ц.Гтоай 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Капитал банкнаас мөнгө авах тухай гэрээ байгуулсан юм. Гэрээ байгуулах өдрөө л Ц.Гыг анх харсан юм. Хэрвээ Ц.Г зээлийг төлж чадахгүй бол гэрээний үүргээ биелүүлэхгүй бол өөрийн хөрөнгөөрөө хариуцлаж хохиролгүй болгож өгнө гэх батлан даах тухай гэрээг 8 дугаар сарын 25-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан юм. Улмаар 2009 оны 9 дүгээр сард шүүхийн шийдвэрээс таны байр дуудлага худалдаанд орлоо гэх мэдэгдэлийг авсан үеэс эхлэн нөхцөл байдал хэцүү болсоныг мэдсэн. Тэгээд Шүүхийн шийдвэр дээр очиход шүүгдэгч болон Ц.Г, н.Ж.О нар байсан. Цорлон Зет барьцаалан зээлдүүлэх газраас зээл аваад зээлээ төлж чадахгүй байгаа тул байрыг дуудлага худалдаанд орох болсон юм. Энэ байр нь миний ганц өмч хөрөнгө юм. Миний байрыг барьцаалж авсан мөнгөө төлөөд өгөөч гэж шүүгдэгч нарт хэлж, шаардлага тавьсан хэдий ч миний мөнгийг төлж байрыг минь барьцаанаас суллаж өгөөгүй юм. Ингээд байрны мөнгийг төлөхгүй бол дуудлага худалдаанд оруулан зарах гэж байсан учраас би арга мухардаж Хас банкнаас зээл авч 32.500.000 төгрөгийн төлсөн. Шүүгдэгч нар нь боломжоороо удахгүй төлнө гэж хэлж байсан болохоор би банкнаас зээл аваад төлсөн юм. Надад хүүхдээ гадаад руу сургууль руу явуулах шаардлага байхгүй. Шүүхийн шийдвэрт очсоноос хойш 32.500.000 төгрөгийг 6 жилийн дараа Д.Ж.О миний мөнгийг төлсөн. Энэ хугацаанд дөрвөн удаа айлын байр түрээслэж явсан. Гэм хорын хохиролууд гарч ирсэн. Би Индра гэх компаниас зээл авсан гэх олон асуудалтай тулгарсан. Ц.Г болон Д.Ж.О нар нь тендерийн гэрээ үзүүлж, батлан даалтын гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдлыг хараад би итгэсэн юм. Мөнгөө авмаар байна гэхээр тендерийн ажил ихтэй, удахгүй мөнгө орж ирнэ гэж худлаа хэлж байсан. Манай байрыг зориулалтын бусаар үл хөдлөхийн итгэмжлэлийг ашигласан гэж үзэж байна. Би 7 жилийн хугацаанд орон сууц түрээслэж, Зүрх судлалын төвийн магадлагаа байгаа би зүрхний хагалгаанд орсон зүрх нь стресс болон сэтгэлийн гуниг гутралаас болдог талаар эмч хэлсэн. Эдийн засгийн хувьд 36.400.000 Ингэ компанийн зээл төлсөн төлбөр, дөрвөн удаагийн байр түрээслэсэн төлбөр, 2 удаа 44 дүгээр байрны 3 өрөө байрны үнэлгээ хийлгэсэн, нотариатын үйлчилгээ авсан хөлс багтаж байна. Би орон сууц өмчлөх эрхээрээ хохирсон 2017 оны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээрээ 141 сая төгрөг гэж гарсан 141 сая төгрөөс 84 саяыг хасаад 57.700.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөөр хохирсон юм. Би нийт 94.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний нэхэмжилж байгаа мөнгийг гаргаж өгнө үү. Шүүгдэгч Ц.Г болон Д.Ж.О нарт хандаж хэлэхэд хүний амьдарлыг ингэж битгий оронгоор нь эргүүлээж, шударга амьдраач гэж хэлмээр байна” гэв.

Хохирогч З.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ 2005 онд манай хамаатны Энхтуяа гэж хүүхэн нэг хүн жонш сонирхоод байна гэхээр нь би үйлдвэрчний төв зөвлөл дээр очиж анх Ц.Гтой уулзсан. Тэгээд жонш гадагшаа гаргаж чадна, танайх жонш нийлүүлж чадах уу гэж байсан. Тэгээд манайх хөрөнгө мөнгөгүй манай газар дээр ажиллаад жонш гаргаад ажилбал болно ш дээ ашиг гарвал өгнө биз гээд ярилцаад Ц.Г бригад гаргаад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Цагаан чулуут нэртэй газар хэсэг хугацаанд ажиллаад олигтой жонш гаргаж чадаагүй юм. Тэгээд манай нөхөр хамт ажиллаж байсан  юм. Тэгээд мөнгө төгрөгөө тасалдуулаад нөгөө ажилчид нь буусан юм. Тэгээд Ц.Г ярихдаа би өөрөө газартай гээд танил хөрөнгө оруулагч Хятадуудыг оруулж ирж хамтарч ажиллах уу гэсэн юм. Тэгээд бид нар зөвшөөрөөд манай нөхөр Эрээн рүү Ц.Гтой хамт явсан гэсэн. Тэгээд цаанаасаа нөгөө хэдэн Хятадууд нь ирээд уулзалдсан чинь Хятадууд 90 хувийг нь эзэмшээд Монгол тал 10 хувь эзэмшинэ гэхээр нь манай нөхөр уурлаад дургүйцсэн ...2007 оны 9 дүгээр сард 4 хятад орж ирээд хайгуулын маягаар 1 сар гаруй ажилласан ба Ц.Гыг нөгөө хятадууд эзэн нь гэж ойлгоод бид нартай харьцдаггүй байсан. ...Манай нөхөр бид хоёр ярьж байгаад Ц.Год уг лицензээ худалдъя гэж ярьж тохиролцоод 70 сая төгрөгөөр лиценз шилжүүлэх гэрээ хийсэн. Тэгээд гэрээ хийгээд 7-8 хоногийн дараа бид нартай өмнө нь хамтарч ажиллаж байсан оросууд Монгол улсын хуулийн дагуу хамтарч ажиллах санал гаргасан. Тэгэхээр нь би гэрээнээсээ татгалзаж ийм хүмүүстэй хамтарч ажиллахаар боллоо гэхэд Ц.Г би тэгвэл явдаг замаараа явна гэнэ гээд та нарыг шүүхэд өгнө гэсэн. Тэгээд би Ц.Год чамайг хохироогоогүй. Чи гэрээнээсээ татгалзаж болно ш дээ гэсэн. Би ядаж урьдчилгаа 20 сая төгрөгөө ч аваагүй юм чинь гэж хэлсэн. Тэгээд би нөгөө Оросын “Ай Өе Үй” гэсэн компанитай худалдах худалдан авах гэрээ хийсэн. Тэгтэл нөгөө Ц.Г манайхтай гэрээ хийчхээд дахин ийм компанитай гэрээ хийсэн байна гээд хэл ам гаргасан. Би ч хуулийн зөвлөгөө авсан ба зөвлөгөө өгсөн хүн маань та өөрөө хууль зөрчсөн явж байна. Танайх хайгуулын эрхтэй ашиглалтын лиценз байна. Түүнийг худалдаж шилжүүлж болохгүй, хамтарч ажиллаж болдог гэдгээ мэдсэн. Тэгээд би дахин бүх зүйлээ нягтлан үзээд өмгөөлөгчтэйгөө зөвлөсөн чинь анхны Ц.Гтой хийсэн гэрээн дээр ерөнхий захирал нь байхгүй байхад захирлын төлөөлж зурсан байсан. Түүн дээр зөвхөн ерөнхий захирал Мяо Юн Ю нь гарын үсэг зурах ёстой байсан. Мөн шүүхэд өмгөөлөгчид итгэмжлэл гаргаж өгөхдөө захирал нь байхгүй байхад гарын үсгийг нь дууриалгаад зурчихсан байсан. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас цагдаагийн байгууллагад энэ баримт нь үнэн эсэхийг шалгуулахаар хандаад байгаа юм. Ц.Г 10 хувь эзэмшдэг мөртлөө өөрийгөө захирал гэж гэрээ хийсэн ба Компаний тухай хууль дээр 25 хувиас дээш хувь эзэмшдэг этгээд захирал болох ёстой юм билээ. Тийм учраас улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад ганц ерөнхий захирал нь Мяо Юн Ю нь байсан. Өөр захирал байгаагүй. Өмгөөлөгч Энхтөрт гаргаж өгсөн итгэмжлэл дээр Мяо Юн Ю-н гарын үсгийг хуурамчаар зурсан байсан. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэвэл 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Мяо Юн Ю нь Монгол улсад байгаагүй. 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсад орж ирээд 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарч явсан байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 142-144-р хуудас/

Хохирогч Х.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2008 оны 8 дугаар сарын дундуур Д.Ө нь над дээр баруун таван аймгийг хорголжин тэжээлээр хангах, 400 сая төгрөгийн тендерт Ц.Г ялсан, гурвуулаа хамтарч ажиллах уу, тендер бол ашигтай байдаг юм, яагаад гэвэл энэ тендер бол илүү ашигтай, хорголжин тэжээлээ Оросын Холбооны Улсаас татах учир ашиг өндөр гарч ирнэ. Ц.Г бол хүний хувьд итгэлтэй хүн, би олон тендерт хамтарч ажилласан ихэнхдээ байр болон хашаа байшингаа удаа дараа тавьж тендерт оролцдог байсан учир итгэж болно гэсний үндсэн дээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Ц.Гын ажлын байр болох "Монпасс" ХХК-ний байранд гэрээг хийсэн. Гэрээ хийлцэхэд Ц.Г, Д.Ө бид 3 байлцан гэрээг уншиж танилцсан. Гэрээнд тусгаснаар ажлын гүйцэтгэлийн мөнгөн төлбөрийг шилжүүлэх болон хүлээн авах 1-р гарын үсэг буюу эрхийг Ц.Г, 2-р гарын үсэг зурах эрхийг Д.Ө эдэлсэн боловч үүргээ биелүүлээгүй. 2008 оны 12 дугаар сарын 24-нд би Ц.Гоос ажлын гүйцэтгэлийн талаар асуухад 1-р хорооллын Өнөр Хаан банкны 217.017.899.26 төгрөгийн хуулбарыг надад үзүүлээд ийм мөнгө байхад санаа зоволтгүй, байж бай гэхээр нь миний санаа амарсан. Гэтэл 2009 оны 03 дугаар сарын эхээр Ц.Год 2-р гарын үсэг зурах эрхийг би өөрөө эдэлье, Д.Ө үүргээ биелүүлэхгүй байна, гэж хэлэхэд Хаан Өнөр банкинд очиж 2-р гарын үсэг зурах буюу эдлэх гэсэн маягтыг надаар зуруулсан. Тэгээд би 03 дугаар сарын 09-нд очиж дансыг шалгахад 5000 төгрөг болсон байсан. Энэ үеэс би Ц.Гоос асууж эхэлсэн чинь 5-н аймгийн гүйцэтгэлээ хангасан, одоо Ховд аймгаас ажил гүйцэтгэсэн гэсэн бичиг ирвэл Онцгой Байдлын Ерөнхий газраас мөнгө аваад бакныхаа өрийг төлж эхэлнэ, санаа зоволтгүй гэх мэтээр асууж сураглахаар болно, чи санаа зоволтгүй гэсэн. Энэ үеэс Капитал банк Ц.Гыг шүүхэд өгсөн нь мэдэгдээд намайг асуухаар анхан шатны шүүхэд асуудал явж байгаа, энэ хугацаанд амжуулаад мөнгө хийчихнэ, санаа зоволтгүй гэж байсан боловч 2-р шат нь Нийслэлийн шүүхэд орсон байсан, банкны хүмүүс манай гэрт ирэн Ц.Г гэдэг хүн манай банкинд нэг ч төгрөг хийгээгүй, тийм учраас танай байрыг битүүмжлэхээр боллоо. Анхан болон Нийслэлийн шүүхийн шийдвэртэй танилц гэж хэлсэн. Тэр даруй би Ц.Гыг дуудан гэрт ирүүлэхэд би давж заалдахад надад хугацаа хэрэгтэй байна, чи надад хугацаа өг, би ийм муухай юм хийхгүй гэж хэлээд Нийслэлийн шүүх, Улсын дээд шүүх зэргээр орон хугацаа хожиж явсан. Тэр хугацаандаа үр тарианы тендерт оролцсон юм шиг байна лээ, энэ тендерээс 38 сая төгрөг орж ирнэ, тэгэхээр өгнө, бас Худалдаа хөгжлийн банкнаас 30-40 сая төгрөг авах ёстой гэж хэлсэн. Жонш олборлох лиценз надад ирнэ шүүхийн шийдвэр гарсан гэж удаа дараа намайг хуурч байсан. ...Д.Ө бол Ц.Г бид хоёрын хийсэн гэрээнд нэг ч төгрөг оруулаагүй, миний хоёр байр болон Ц.Гын төрсөн дүүгийнх нь байрны мөнгө оролцсон байдаг. Тендер зарласан газар буюу Онцгой байдлын ерөнхий газраас явуулсан 120 сая төгрөгөөс 32 сая төгрөгийг Д.Ө 3 өрөө байраа чөлөөлсөн байсан. Мөн баруун таван аймгийн нэг буюу Увс аймгийн ажилд оролцон 12 сая төгрөгийн ашгийг өөр дээрээ авсан байснаа надад хэлэлгүй нууж байсныг олж мэдсэн. ...Гарын үсэг зурж ажлын гүйцэтгэлийн хувьд үйл явцыг надад мэдэгдэж хамтран ажиллана гэж байсан боловч гэрээний нөхцөлд зааснаар хэрэгжилгүй надад мэдэгддэггүй байсан. ...Миний 2 байр болон Ц.Гын төрсөн дүүгийн байр нийт 3 байрыг Капитал банкинд 87.000 долларын барьцаанд тавьсан. ...Ц.Гын 400 сая төгрөгийн тендерийн гэрээнд урьдчилгаа өгнө, бас хугацаа нь богино байсан. Мөн Д.Өтай хамтран хэд хэдэн тендерт оролцдог байсанд итгэсэн юм”

“...Ц.Гын компанитай өрсөлдөж байгаа хэд хэдэн компаниуд тухайн үед Ц.Г байгаа гэж хэлж байсан. Гол нь тендерийн мөнгөө босгох хэрэгтэй тендерийг яаж авахыг бол надад хариуцуулчихлаа би өөрөө мэдээд зохицуулна 45 сая орчим төгрөг хэрэг болно гэхээр нь тийм мөнгө хахуулд өгчихөөр цаана нь бидэнд ямар ашиг байдаг юм бэ? Тэгвэл хэцүү юм биш үү гэхэд битгий санаа зовоо би харин тендер зарласан хүмүүстэй ярилцаж байгаа 25 сая болгочихоод байна аа 4-5 хүн байдаг юм аа хүний 5 сая төгрөг өгөөд л болчихдог юм аа. Тэгэхээр тэр тал дээр санаа зоволтгүй ямар ч байсан би зохицуулчихна харин гол нь эхлээд тендерийн мөнгөө бүтээх хэрэгтэй байна гэж хэлж байсан ...Д.Өд би их гомдолтой байгаа, Ц.Гыг худлаа яриад байдаг өөрийнх нь байрыг хүртэл банкинд алдах гэж байгааг мэдсэн атлаа над дээр Ц.Гыг дагуулж ирж худлаа үнэн юм Ц.Гын талаар ярьж өөрөө манай байрыг барьцаалуулж банкнаас Ц.Год тендерийн мөнгө босгуулж аваад тендерийн мөнгөнөөс нь эхлээд өөрийнхөө байрыг чөлөөлүүлэх санаа зорилго агуулж байсан юм байна. Эхнээсээ л Ц.Г тэр хоёр намайг хууран залилах санаа зорилготой байсан нь сүүлд тодорхой харагдаж байгаа юм аа. Эхэндээ чи санаа зоволтгүй ээ, тендерийн мөнгийг зарцуулалтыг би хянаж байхын тулд чи Ц.Гтой гэрээгээ хийхдээ 2-р гарын үсгийг нь би зурж байхаар гэрээ хий гээд тэгж хүртэл гэрээгээ хийсэн. Тэгтэл харин сүүлдээ Д.Ө нь Ц.Г намайг халгаахгүй байна аа гээд аажим аажмаар тоглоомоос гарч байгааг нь би сүүлд мэдсэн, яг үнэндээ бол Ц.Г гэж хүнийг би танихгүй шүү дээ. Ямар сайн бизнесмен бай, сайн тендерийн ажил хийдэг бай, хүн залилдаггүй хүн бай би огт танихгүй хүнд 2 байраа нэр дээр нь ил итгэмжлэл хийж өгөөд банкинд барьцаанд тавихгүй шүү дээ. Хамгийн гол нь Д.Өд л итгэсний үндсэн дээр л дээрх бүх үйлдлийг хийсэн. Надад бүр онцгой байдлын ерөнхий газраас тендер зарлаад уг тендерийн гэрээ нь Ц.Гын “Мон Пасс” интернэшнл компани дээр батлагдаад гарчихсан тендерийн гэрээ үзүүлсэн юм аа  ...Ц.Гоос энэ 3 жилийн хугацаанд мөнгөө нэхэж хэрүүл хийж явах хугацаанд ажигласан зүйл гэвэл хуулийн цоорхой, хуулийн хугацаа зэргийг маш сайн мэддэг, тэрийгээ ашиглаж бусдыг хохироож хугацаа авч чаддаг юм байна лээ. Энэ хэрэгт бас Бямбаа гэж хохирогч байгаа юм байна лээ, би хэргийн материал танилцаж байхдаа олж мэдсэн Тэр хүнийг Ц.Г нь мөн л нөгөө аргаараа Ж.О гэж хүн дунд нь зуучлаад бас итгэлийг нь олоод бас байрыг тавиулаад бас л нөгөө тендер энээ тэрээ гэж итгүүлээд мөнгийг нь байрыг ашиглачихсан тэр үйлдэл дээр Ж.О гэдэг манай үйлдлийн Д.Ө шиг байгаа юм” гэх мэдүүлэг /4-р хавтас 58-60, 63-64-р хуудас/

Хохирогч Ч.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “2008 оны 9 дүгээр сард эхнэр Х.Оюунчимэгийн найз гэх Д.Ө нь манай гэрт ирээд баруун таван аймгийг хорголжин тэжээлээр хангах тендерт оролцож байгаа, энэ бол маш ашигтай тендер, би урьд нь хэд хэдэн удаа тендерт хамтран оролцож үзсэн. Ц.Г бол найдвартай, миний ашгийг дор дор нь гаргаад өгчихдөг юм гэсний үндсэн дээр Ц.Гтой ойролцоогоор 2-3 хоногт ярихад над дээр хүрээд ир гээд "Мон пасс" ХХК дээр очиж уулзахад гэрээг танилцуулаад боломжийн нөхцөлтэй, танай байрыг барьцаанд тавина, та хоёр надад итгэмжлэл бичиж өгсний үндсэн дээр зээл аваад цаашаа тендерт оролцох эргэлт хийх мөнгө гарч ирнэ гэж хэлж байсан. Тэр хамтран ажиллах гэрээнд Ц.Г 1-р гарын үсэг, Д.Ө 2 дугаар гарын үсэг зурсан. Тэгээд тендер хийгдэж эхэлсэн.12 сарын үед Ц.Г над дээр ирээд бүх ажил сайхан явагдаж байна гээд 214 сая төгрөгийн хуулга үзүүлж байсан. Удалгүй бензиний үнэ өслөө, жаахан асуудалтай, энэ тэр гээд баахан юм яриад байдаг болсон. Сүүлдээ эгч нь гэх Тунгалаг /Капитал банкинд хөрөнгө оруулагч/ гэдэг эмэгтэй хүн бид 2-той уулзаад санаа зоволтгүй бид нар 87.000 ам долларыг буцааж төлнө санаа зоволтгүй гэж байсан. Капитал банкны өр барагдуулах албаны дарга Б.Ганбаатар гэдэг залуу бид нарыг дуудаж уулзан хурал хийхэд Ц.Г улиралаар нь хуваарилж өгөөч, тэгэх юм бол тэрийг нь төлнө гэж хэлсэн”

“...Д.Ө нь эхнэр бид хоёрт нүдэнд  харагдтал ярьсан л даа урьд нь би энэ Ц.Гтой хамтарч давс нийлүүлэх тендерт оролцоод 40-50 хувийн ашиг олсон юм, энэ тендер нь ОХУ-аас нийлүүлэх учир зардал хямд ашигтай, үндсэндээ 3 сарын дотор л амжуулаад дуусгачихна гэж хэлсэн. Анхандаа би дургүй байсан л даа, тэгээд бодож бодож гол нь эхнэрийн найз болох Д.Өд итгээд л байраа итгэмжлэл хийж өгч уг тендерийн мөнгийг босгохоор шийдсэн. Тэгээд өөрийнхөө амьдарч байсан Баянгол дүүргийн 6-р хороо Орчлон 46-31 тоот 2 өрөө байр, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 1-р хорооллын 20-111 тоот 1 өрөө байр ингээд нийт 2 байрныхаа нэрийг Ц.Г гэгчид нэр дээр нь шилжүүлэн өгч Ц.Г нь бас өөрийн төрсөн дүүгийнхээ байр гэх 3 өрөө байр нийт 3 байрыг Ц.Гын нэр дээр шилжүүлэн өгч "Капитал" банкнаас 87.000 ам.доллар зээлж авсан байсан. Уг зээлийг 2008 оны 09 сардаа авсан. Тэгээд манай эхнэртэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан ба уг гэрээнд Д.Ө хяналт тавьж байх журмаар хоёрдугаар гарын үсэг зурахаар тусгаж өгсөн байгаа уг гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр хийсэн юм аа.  Тэгээд заасан хугацаа болтол чимээгүй байсан, тэгтэл 2009 оны 01 сард банкны мөнгө тушаах хугацаа болоход яасан ийсэн гээд эхнэр араас хөөцөлдөөд асуухад Хаан банкны өөрийн компаний дансан дээрээ байршуулсан 216 сая төгрөгийн үлдэгдэлтэй дансны хуулга үзүүлсэн, тэгээд ийм мөнгө байхад яалаа гэж танай байрыг алдах билээ дээ гэж хэлсэн. Тэгээд 2009 оны 03 сарын 02-ны өдөр манай эхнэр, Ц.Гыг дагуулаад Хаан банкин дээр 1 сард үзүүлж байсан дансыг нь үзэхэд 110 сая төгрөг байсан, дахиад 2009 оны 03 сарын 09-ний өдөр очсон чинь 5 мянган төгрөг үлдсэн байсан. Тэгээд л асуудал тавиад чи одоо яав ийв гээд асуухад одоо удахгүй Онцгой байдлаас мөнгө орж ирэх гэж байна аа, түр хүлээж бай, маргааш өгнө 7 хоногийн дараа өгнө, одоохон гээд л хугацаа аваад яваад байсан. Ингээд жил гаран болчихсон энэ хооронд 2 байр маань банкинд хураагдах болоод банк нь Ц.Гыг нөгөө барьцаанд тавьсан 3 байрыг нь хурааж авах гээд шүүхэд хандахад нь манай байрыг банк хураах гэж байна ш дээ гэхээр зүгээрээ дараагийн шатны шүүхэд нь хандана, дээд шүүх хүртэл давж заалдана, тэгээд хугацаа аваад явж байх хооронд миний мөнгө гарчихна гэж хэлээд байсан л даа ...Ц.Г Онцгой байдлын ерөнхий газраас 452 сая төгрөг компанийнхаа дансанд шилжүүлээд авчихсан байсан нь бүр баримтаар тогтоогдсон. Түүнээс хойш хэдэн ч тендерийн ажил хийсэн юм билээ.  ...Д.Ө нь энэ хэрэгт Ц.Гтой холбоотой гэж үзэж байгаа юм. Д.Ө нь өөрийнхөө байрыг анх бас Ц.Гын өмнөөс барьцаанд тавьчихаад тэрийгээ авч чадахгүй болохоор дахин Ц.Год тендерийн мөнгө босгож өгөх гэж манай эхнэр бид 2-т итгэл төрүүлж залилсан байгаа юм аа. Манай байрыг барьцаанд тавьж тендерийн мөнгө босгоод тэгээд тендерээ бүтээгээд урьдчилгаа гэж 40 гаран сая төгрөг Ц.Гын дансанд ороод ирсэн байхад нь Д.Өы байрыг барьцаанд тавьсан байсан Капитрон банк нь банк хоорондын гүйлгээ хийгээд авчихсан юм байна лээ тэгээд Д.Өы байр банкнаас чөлөөлөгдсөн. Тийм амжилтгүй үйл ажиллагаа явуулж байгааг Д.Ө мэдсээр атлаа эхнэр бид хоёрт маш их ашигтай мэтээр худлаа ярьж итгүүлж биднийг хуурсан үйлдэл нь Д.Ө хамтран үйлдсэн гэж харагдаж байгаа юм аа” гэх мэдүүлэг /4-р хавтас 71, 72-73-р хуудас/

Хохирогч Б.Бямбаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт урьд нь "Говь" ХХК-д хамт ажилладаг байсан танил Ж.О нь найз Ц.Гын хамт бизнес эрхлэх гэж байгаа юм та надад байраа барьцаанд тавьж тус болооч, банкнаас 60 сая төгрөг авах гэсэн юм гэж хэлэхээр нь би итгэмжлэл хийж өгсөн юм. Тэгээд мөнгө өгснөөс хойш удаа дараа уулзсан боловч жаахан хүлээж байгаач, таныг би орон байргүй болгохгүй гэж хэлж байсан болохоор тайван байж байтал 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний байрыг худалдана гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Ж.О урьд нь Говь ХХК-д хамт ажилладаг байсан. Харин Ц.Гыг Ж.О надтай танилцуулсан юм, урьд нь таньдаггүй байсан. ...Ц.Г миний байрыг 28.000.000 төгрөгөнд тавьсан байна. Үүн дээр алданги хүүтэйгээ нийлээд 32.339.200 төгрөг болсон байна. ...Ц.Гтой зээлийн гэрээ хийж хамтран өмчлөгчөөр нөхөр хүүхдийнхээ гарын үсгийг зуруулсан. ...Нөхөр болон хүү, охин нарын хамт Мөнгөн завъяагийн хойд талын нотариатын газар Ц.Г, Ж.О нартай цуг хийсэн. ...Би өөрөө 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр таньдаг хүнээс 33.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөнгийг тушааж байраа суллаж авсан. ...Ц.Г болон Ж.О нар байрыг минь барьцаанд тавьсан боловч Ж.О мөнгийг авсан гэсэн.

“...Манай байранд байдаг Ж.О гэж эмэгтэй 2009 оны 9 дүгээр сард над дээр ирээд эгчээ би Ц.Г гэж найзтайгаа хамт Онцгой байдлын ерөнхий газраас зарласан малын хивэг, хорголжин тэжээл зэрэг зүйлүүдийг баруун таван аймагт нийлүүлэх маш ашигтай тендер зарлагдаад манай найз уг тендерийн ажлыг авчихлаа. Тэгээд бид 2 хамтарч хийх гэсэн юмаа тэгтэл тендерийн мөнгө босгох хэрэгтэй болоод байна, би өөрийнхөө байрыг бас зээл аваад барьцаанд тавьсан байгаа тул өөрийнхөө байрыг барьцаанд тавьж болохгүй байнаа. Тиймээс та өөрийнхөө байрыг барьцаалаад банкнаас зээл аваад өгөөч гэж хэдэн өдөр гуйсан юм Тэгээд надад ашгийн 8 хувийг өгнө гэхээр нь Ж.Отай олон жил хамт нэг байгууллагад ажилласан 2-лаа адилхан нэг байгууллагаас байр авсан нэг байранд олон жил хамт амьдарсан арай намайг хуурч мэхлэхгүй байх гэж санаад зөвшөөрөхөөр шийдээд уг байранд хамтран эзэмшигчээр манай гэр бүлийн гишүүд байдаг тул гэр бүлийнхээ хүмүүст Ж.О эгч чинь арай худлаа хэлчихгүй байхаа, хэрвээ яриад байгаа ажил нь бүтчихвэл бидэнд 5 цаас хэрэгтэй юм уу даа оюутны төлбөр хийхээс авахуулаад гэж би гэрийнхээ хүмүүст давхар ятгаж итгүүлээд 2009 оны 9 дүгээр сардаа Ж.О, түүнтэй хамт найз гэх Ц.Г нь хамт ирээд, тэгээд банкнаас зээл авах гэж байгаа болохоор би өөрийн байрандаа Ж.Од захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл хийж өгсөн юм. Тэгэхэд Ц.Г нь хамт ирж байсан ба Ц.Г нь Ж.Оын танд хэлсэн зүйлүүд бол үнэн гээд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан тендерийн гэрээ үзүүлж байсан, уг тендерийн ажлыг манай компани нь хариуцаж хийх гэж байгаа юм аа. Манай компани нь найдвартай гэж хэлж байсан. Тэгээд итгэмжлэл хийгээд өгсөн. Тэгээд сар болоод, 2 сар болоод Ж.О руу утасдаад яасан, юу болж байна гээд асуухаар болоогүй байна, та жаахан хүлээж бай л гэдэг хариу өгдөг байсан. Тэгээд сүүлдээ 7 хоног тутам сүүлдээ бүр өдөр болгон ярьдаг, ярих болгонд янз бүрийн худлаа үнэн юм яриад арга саам хэрэглээд л яваад байдаг байсан. 2010 оны 09 сарын 17-нд байхаа Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас танай байрыг зарах гэж байна гэсэн мэдэгдэх хуудас ирсэн. Тэгээд л асуудал буруу тийшээ эргэсэн байна гэж бодоод 2010 оны 10 сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад арга буюу Ж.О, Ц.Г нарт хандаж гомдлоо гаргасан.

“...Ж.О нь манай байрыг банкинд би хувь хүн юм уу, ломбард юм уу тийм газар тавьсан байсан, тэгээд тэр газар нь хүү болон мөнгөө төлөхгүй болохоор нь шүүхэд өгсөн юм байна лээ. Хэзээ хойно хэргийн материалтай танилцаж байх явцад Ж.О нь зээл авсан газартайгаа гэрээ хийхдээ хугацаандаа мөнгөө төлөхгүй байгаа тохиолдолд уг байрыг зарж болно гээд гэрээ хийсэн байсан. Тэгэхээр анхнаасаа залилах санаа зорилготой байсан юм байна лээ. Би байраа ямар 28 сая төгрөгөнд алдалтай нь биш гэж бодоод хүнээс хүүтэй мөнгө Ж.О, Ц.Г хоёрын өмнөөс өөрийнхөө байрыг өөрөө мөнгийг нь төлөөд чөлөөлж авсан. Тэгээд байраа чөлөөлж авчихаад байтал хүнээс хүүтэй авсан зээл маань явж өгч байсан тул Ж.Оыг хараад сүүлдээ бүтэхгүй болохоор нь өөрийнхөө байрыг 2011 оны 1 дүгээр сард 84 сая төгрөгөөр зараад хүнээс 32 сая 500 мянган төгрөг авсан чинь хүүтэйгээ нийлээд 37 сая төгрөг болсон байсан. Тэр мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгөөр нь одоо байр түрээслээд нөхөр хүүхдүүдтэйгээ амьдарч байна. Одоо үлдсэн мөнгөөр нь байр авч чадахгүй байна. Өөрийнхөө итгэмтгий, цайлган цагаан сэтгэлийнхээ улмаас орон байрнаасаа хөөгдөж, туугдаж, сүүлдээ орон байраа зарж өөрийнхөө байрыг өөрөө худалдаж авч арга буюу зараад одоо түрээсийн байранд амьдраад эцэст нь орон байраараа тоглуулаад дуусч байна…” гэх мэдүүлэг /4-р хавтасны 65-66, 67-69-р хуудас/

Хохирогч Н.Зулаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Ж.О гэдэг эгч бол манай байрны эгч бөгөөд манай ээжтэй хамт ажиллаж байсан. Ж.О эгч манай ээжтэй ярилцаад байрны чинь гэрчилгээг банкинд 28 сая төгрөгний барьцаанд тавиад буцаагаад өгнө гэж хоорондоо ярилцсан байсан. Тэгээд манай ээжээс байрын барьцаанд тавиулах зөвшөөрөл авсан байсан. Дараа нь манай ээж барьцаанд тавьж болно гэсэн итгэмжлэл өгсөн байсан. ...Манай байр 4 хүний өмчлөлд байдаг. Нэргүй, Бямба, Тулгаа, Зулаа нарын өмчлөлд байдаг” гэх мэдүүлэг  /7-р хавтас 242-243-р хуудас/

Хохирогч П.Нэргүй мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Одоогоос 5 жилийн өмнө манай эхнэр Бямбаа надад Ж.О манай байрыг барьцаанд тавиад зээл авах гэсэн юм гэхээр нь би эхнэр Бямбаадаа өөрөө мэд гэж хэлээд зөвшөөрсөн. Бямба Ж.О нар Говь компанид хамт ажилладаг байсан. Тэгээд байрыг маань Ж.О барьцаанд тавиад одоог хүртэл өгөхгүй бид нарыг байргүй болгсон. Уг нь бол Ж.О банкнаас зээл авна гэж байсан боловч ломбардтай ярилцаад зээл авсан байсан” гэх мэдүүлэг /7-р хавтас 245-246-р хуудас/

Хохирогч Н.Тулгын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Говь 44-13 тоот бол манай аав Нэргүй, дүү Зулаа, ээж Бямбаа болон миний нэр дээр байдаг юм. ...Манай байрны 2 давхарт амьдардаг буюу манай ээжийн найз Ж.О байрыг чинь банкинд тавиад мөнгийг нь хэрэглэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд намайг хэзээ ч билээ нэг өдөр дуудаад байр барьцаалах гэрээн дээр гарын үсэг зуруулсан. ...Манай байрыг банкинд тавина гэж байгаад ломбарданд тавьсан байсан. Тэгээд ломбардны хугацаа дуусаад манай байрыг зарах дээрээ тулсан. Тэр үед шүүхийн шийдвэрээр хүмүүс ирээд байрыг зарах гээд байхаар нь бид нар мөнгө олж байгаад байраа ломбарднаас чөлөөлөөд зарсан” гэх мэдүүлэг /7-р хавтас 247-248-р хуудас/

Хохирогч Ё.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би нөхөр Ц.Отгонбаатар, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 6 хороо 25 дугаар байрны 28 тоотод оршин суудаг, уг байр нь зөвхөн миний нэр дээр байдаг. Ц.Г нь миний нөхөр Отгонбаатарын төрсөн ах нь байгаа юм 2008 оны намар Ц.Г намайг дуудаж уулзаад би Онцгой байдлын ерөнхий газраас зарласан тендерт оролцож байгаа, тендерт оролцоход мөнгөний хэрэг гараад байна, зээл авах гэсэн юм чиний байрыг барьцаанд тавиад зээл авах шаардлагатай байна, байрыг чинь удахгүй суллаад өгнө гэхээр нь би Ц.Г ахад өөрийнхөө байрыг барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн. Ц.Г ахыг манай байрыг аль банкинд хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд тавьсныг нь мэдээгүй. Итгэмжлэл хийж өгснөөс хойш юу болсныг мэдээгүй. ...2009 оны өвөл Капитал банкнаас намайг дуудахаар нь очиж зээлийн эдийн засагч болон хуульчтай нь уулзсан. Тэгэхэд танай байрыг Ц.Г барьцаанд тавьчхаад зээлээ төлөөгүй байгаа. Ц.Гын авсан зээлийн хүү авсан зээлийнхээ 50 хувьд хүрсэн учраас зээлийн хүү бодохыг зогсоосон байгаа. Ц.Гтой уулзаад байр яагаад чөлөөлж өгөхгүй байгаа юм бэ зээлээ яагаад төлөөгүй юм бэ гэхэд тендерт оролцож байтал үнийн өсөлт гараад ямар ч ашиггүй болсон гэж хэлсэн. Ц.Г ах анх надад хэлэхдээ 3 сарын дотор зээлийн барьцаанаас чөлөөлөөд өгчихнө гэж хэлсэн ...Ц.Г манай байрыг зээлийн барьцаанд тавьж зээл авч мөнгийг нь тендерийн ажилд л зарцуулна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /9-р хавтас 120-р хавтас/

Хохирогч П.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Найз нөхдийн хүрээгээр танилцаж байсан "Монпасс интернэшнл" ХХК-ны захирал Ц.Год 2008 оны 08 сард банкнаас зээл авах тухайгаа ярихад тэр "Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй юу тийм бол манай компаний нэрээр зээл авахад чинь тусална" гэж хэлээд надад итгэл төрүүлсэн Би анх 100 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Ц.Г "банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж энэ зээлийг бүтээж өгнө, ер нь бол манай компани тендерт ордог санхүүгийн боломжтой, зээл авахад чинь асуудалгүй тусална чи үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих" гэж надад итгэл үнэмшил төрүүлсэн учир миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020489 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21Д дүгээр байрны 9 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008270 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 22 дугаар байрны 74 тоот орон сууцнуудыг барьцаалж 100 сая төгрөгийн зээл авахаар тохиролцож Капитал банкаар зээлээ судлуулсан. Ингээд зээлийн гэрээг 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 466 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед зээлийн хэмжээ 120 сая төгрөг болж өссөн. Учир шалтгааныг Ц.Гоос асуухад "би 20 сая төгрөгийг нь хэрэглээд та нарын зээлээ төлөх хугацаанд найдвартай төлнө, компаниараа зээлийн гэрээ байгуулж байгаа учир ямар ч асуудалгүй" гэж хэлж итгүүлсэн учир би барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс өмнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21 байрны 9 тоот орон сууцыг 2008 оны 08 сарын 21-ний өдөр зээл авах зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг Ц.Год өгсөн. Үүнээс хойш би өөрийн авсан 100 сая төгрөгийг хүүгийн хамт зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу буюу 2009 оны 1 сарын 20-ны өдөр 59 сая төгрөг, 2009 оны 4 сарын 9-ний өдөр 95 сая төгрөг, 2009 оны 4 сарын 30-ны өдөр 12 сая төгрөгийг тус тус хугацаанд нь хийж байсан. Гэтэл Ц.Г 20 сая төгрөгийн зээлээ төлөхгүй байснаас гадна миний хүү төлөөрэй гэж 2008 оны 10 сарын 3-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөг, 2008 оны 11 сарын 3-ны өдөр өгсөн 2.976.000 төгрөг, мөн 2008 оны 12 сарын 3-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөгийг Ц.Год өөрт нь бэлнээр хүлээлгэн өгснийг тэр банкинд тушаалгүй хувьдаа хэрэглэсэн байсан. 2010 оны 2 сарын 5-ны өдөр 31.429.076 төгрөгийг Ичинхорлоогоос зээлийн төлбөрийн үлдэгдэл гэж Капитал банкин дахь "Монпасс интернэшнл" ХХК-ийн дансанд шилжүүлснийг Ц.Г өөр өр төлбөрөө хаалгасан байсан. Үүнээс хойш Ц.Гыг зээлийн үлдэгдлээ төлж орон сууцыг минь барьцаанаас чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч тэр "улсаас 400 сая төгрөг авахаараа төлнө, энийг авахаараа өнөө маргаашгүй төлнө" гэж хэлээд бичиг цаас хальт үзүүлж байсан тул түүнд итгээд хүлээсэн. Гэтэл 2014 оны 12 сард Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас намайг дуудаад очиход Капитал банкны нэхэмжлэлтэй "Монпасс интернэшнл" ХХК-ний хариуцагчтай 89 178.431 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Баянзүрх дүүргийн 6 хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21Д байрны 9 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар болсон гэж хэлэх үед Ц.Гын үйлдлийг мэдсэн. Иймд Ц.Г анхнаасаа намайг залилан мэхэлж эд хөрөнгийг маань зээлийн барьцаанд тавьж намайг орон сууцгүй болгож байгаа бөгөөд миний зүгээс өөрт ногдох зээлийг төлбөрийг бүрэн барагдуулж дууссан байхад Ц.Г зээлд төлсөн мөнгийг маань өөрийнхөө өөр төлбөрийг хааж хувьдаа ашиглах хэлбэрээр намайг 89.178.431 төгрөгийн өр төлбөрт оруулсанд гомдолтой” гэх мэдүүлэг /13-р хавтас 14-15-р хуудас/

Хохирогч Б.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2008 онд хувиараа хөдөлмөр эрхлэх гэхэд хөрөнгийн үүсвэргүй байсан болохоор 2008 оны 07 сард би Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22-74 тоотод байрлах 38 м.кв талбайтай ээж Ичинхорлоогийн 3 өрөө орон сууцыг, Баянзүрх дүүргийн 6 хороо 21Д байрны 9 тоотод байрлах 115 м.кв өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 100 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж зээл авах зорилгоор Голомт болон Худалдаа хөгжлийн банкинд хандахад үйл ажиллагаа явуулж байсан бизнесийн түүх байхгүй болохоор зээл олгох боломжгүй харин тодорхой үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн нэр дээр зээл авч болно гэсэн. Энэ талаар ээж Ичинхорлоотой ярилцахад 2008 оны 08 сард ээж Ичинхорлоо Ц.Гтой уулзах үедээ зээл авах гэж байгаа талаараа ярьсан бөгөөд тэгтэл Ц.Г надад Капитал банкинд таньдаг хүн байгаа зээлийг чинь хурдан найдвартай гаргаад өгнө манай компаний нэр дээр зээлээ авчих. Манай компани нь Капитал банктай олон жил харьцаж байгаа болохоор таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд ээж бид 2 2008 оны 08 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 хороо Мөнгөн завъяагийн хойд талд байрлах нотариат дээр очиж Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22-74 тоотод байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц Баянзүрх дүүргийн 6 хороо 21Д-9 тоотод байрлах 115 м.кв 3 өрөө орон сууцыг Ц.Гын компани болох Монпасс интернэшнл ХХК-ны нэр дээр итгэмжлэлээр шилжүүлсэн. Ц.Г манай 2 орон сууцыг барьцаалаад Монпасс интернэшнл ХХК-хаа нэр дээр 100 сая төгрөгний зээл авч өгөхөөр болсон юм. 2008 оны 09 сарын 05-наас 07-ны хооронд Капитал банк руу залгаж зээлийнхээ талаар лавлаж асуухад зээл чинь гараад 2-3 хонож байна Монпасс интернэшнл ХХК 120 сая төгрөгний зээл авсан гэсэн. Тэгэхээр би Ц.Г ах руу залгаад зээл гараад 2-3 хонож байгаа юм байна ш тээ та ямар учраас 120 сая төгрөгний зээл авсан юм бэ гэж асуухад ахад нь 20 сая төгрөгний хэрэгтэй хэрэгтэй байсан. Ах нь өөрийнхөө авсан 20 сая төгрөг болон түүнд ногдох хүүг цаг хугацаанд нь төлчихнө гэсэн. Та нар 100 сая төгрөгөө цаг хугацаанд нь төлөөрэй гэж хэлсэн. Ц.Г зээл авснаас хойш нэг ч төгрөг Капитал банкинд төлөөгүй байсан бөгөөд Капитал банк манай ээж Ичинхорлоогийн төлсөн мөнгөнөөс нийт 120 сая төгрөгний зээлийн хүү буюу Ц.Гын төлөх ёстой байсан мөнгийг хамт суутгаж авч байсан. Ц.Г 20 сая төгрөгийн зээл болон зээлийн хүүгээ төлөхийг шаардахад улсаас удахгүй 400 гаруй сая төгрөг авна энэ мөнгө удахгүй орохоор та нарыг хохиролгүй болгоно гэж хэлээд бараг 1 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн жоншны уурхайгаа зарах гэж байгаа, Хятадаас хүмүүс ирсэн байгаа тийм болохоор хүлээж бай гэж хэлдэг байсан. Капитал банк Монпасс интернэшнл ХХК-ний нэр дээр авсан 120 сая төгрөгний зээлээс Ц.Г 20 сая төгрөгийг манай ээж Ичинхорлоо бид хоёр 100 сая төгрөгийг авсан гэдгийг мэдэж байсан бөгөөд ээж бид 2-г өөрсдөө ногдох зээлийг төлөөд барагдуулчих гэсний дагуу 2010 оны 02 сарын 05-ны өдөр ээж бид 2 Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22-74 тоотод байрлах 38 м.кв 3 өрөө орон сууцаа зарын дагуу 55 сая төгрөгөөр худалдаж Капитал банкинд өөрсдийн 100 сая төгрөгт ноогдох үлдэгдэл төлбөр 31 сая төгрөгийг төлж барагдуулсан. Ц.Г ах өөрт ногдох 20 сая төгрөгөө хүүгийн хамт төлөөд байрыг чинь чөлөөлж өгнө санаа зоволтгүй гэж хэлдэг байсан ...Ц.Г Капитал банкнаас авсан 20 сая төгрөгнөөсөө нэг ч төгрөг төлөлгүй хүү алданги нь бодогдсоор байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай байрыг хурааж дуудлага худалдаагаар зарах гэж байна гэж хэлсэн ...Капитал банкнаас зээл гарсан үгүйг асуухад Ц.Г 120 сая төгрөгийн зээлээ авчихсан ш дээ гэсэн хариу өгсөн. Тэгээд Ц.Г ахтай уулзахад 100 сая төгрөг өгсөн бөгөөд ямар учраас 120 сая төгрөгийн зээл авсан талаар асуухад би нэмээд 20 сая төгрөг авчихсан юм. Энэ мөнгөө би өөрөө цаг хугацаанд нь төлчихнө та нарт хамаагүй битгий санаа зов гэж хэлсэн ...Ц.Г ах 2008 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Капитал банкнаас авсан 120 сая төгрөгийн зээлээс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг Капитал банкинд төлөөгүй байгаа бөгөөд үүний улмаас миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21Д-9 тоотод байрлах 115 мк.в 3 өрөө орон сууц зээлийн барьцаанд хураагдаж зарагдах болчихоод байна ...Ц.Г манай байрыг барьцаанд тавьж зээл авах үед Капитал банкинд хэд хэдэн давхар зээлтэй байсан юм байна лээ ” гэх мэдүүлэг /13-р хавтас 197-200-р хуудас/

Хохирогч Л.Мөнхцэлмэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2008 онд манай нөхөр Ганбаатар хувиараа хөдөлмөр эрхлэх гээд арилжааны банкнаас зээл хөөцөлдөж байгаа талаар хэлж Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 22-74 тоотод байрлах 38 м кв талбайтай хадам ээж Ичинхорлоогийн 3 өрөө орон сууцыг, Баянзүрх дүүргийн 6 хороо 21Д байрны 9 тоотод байрлах 115 мкв талбайтай 3 өрөө нөхөр Ганбаатар бид 2-н өмчлөлийн байрыг 100 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж зээл авах гэж байна гэсний дагуу би гарын үсэг зурж байсан. Гарын үсэг зурсан учир нь зээл авахад л гарын үсэг зурах ёстой юм байна гэж бодоод зурсан. Манай нөхөр зээл авсан талаар ярьж байсан ч гэсэн яг хэдэн төгрөгний зээлийг ямар журмаар авсныг би мэдэхгүй байна  ...Миний хувьд ямар учраас Монпасс интернэшнл ХХК-ны нэр дээр итгэмжлэл хийж байгаа талаар сайн ойлгож мэдээгүй, ямар ч байсан Капитал банкнаас манай нөхөр Ганбаатар зээл авах гэж байгаа юм байна гэж ойлгож байсан бөгөөд тухайн үед нотариат дээр ирээд гарын үсэг зурах хэрэгтэй юм байна гэж ойлгож байсан.  ...Миний хувьд Монгол Улсад ирснийхээ дараа манай нөхөр бид 2-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 хороо 13 дугаар хороолол 21Д байрны 9 тоотод байрлах 115 мкв 3 өрөө орон сууц маань Ц.Г гэх хүний буруутай үйлдлээс болж дуудлага худалдаанд орж зарагдахаар болж бидний өмчлөх эрх маань зөрчигдөж өөрийн хөрөнгө болох амьдрах орон сууцаа алдахад хүрээд байгаад гомдолтой байна” гэх мэдүүлэг /14-р хавтас 114-116/

Гэрч Ж.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Ц.Г нь Капитал банкнаас 87.000 ам.доллар буюу 100.6 сая төгрөг Онцгой байдлын ерөнхий газраас тэжээлийн орлогоор 582.8 сая төгрөг нийт 683.5 сая төгрөг татан төвлөрүүлснээс ОБЕГ-т 167.0 сая төгрөгийг буцаан татсан, "Капитрон" банкинд Худалдаа хөгжлийн банкны харилцах данснаас 34.9 сая төгрөг зээлд төлсөн, тэжээл нийлүүлэгч компаниудад тэдний нэхэмжлэл болон гэрээний дагуу 273.5 сая төгрөг /дундаж үнээр/ тэжээл худалдан авсан, 9.9 сая төгрөгөөр /хэргийн материалд байгаа баримтаар/ тээврийн хөлс болон шатахууны хөлсөнд төлсөн, бусад зардалд 15.2 сая төгрөг /хэргийн материалд байгаа баримтаар/ төлсөн. Нийт зардал зарлагын дүн 333.5 сая төгрөг зарлагадсан. Орлого зарлагын зөрүү 182.98 сая төгрөг болж байгаа юм. ...34.9 сая төгрөг нь тендерийн үйл ажиллагаанаас өмнөх өр байна лээ. Түүнийг Капитрон банк Худалдаа хөгжлийн банкнаас банк хоорондын гүйлгээгээр авсан байсан” гэх мэдүүлэг /4-р хавтас 83-84-р хуудас/

Гэрч Д.Баатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манай ОБЕГ-аас зарласан улсын нөөцөд малын тэжээл бэлтгэх НБ 08-03 тоот тендерт "Монпасс" ХХК-тай хамтарч ажилласан Тендерт оролцох шатанд "Монпасс" ХХК шалгарч 2008 оны 06 дугаар сараас эхлэн баруун 5-н аймагт тэжээл нийлүүлэх тендер эхэлсэн. Тендерийн үйл ажиллагааг хуулийн дагуу хугацаандаа явагдаж малын тэжээлээ аймгуудад нийлүүлж байтал "Мон пасс" ХХК-ний захирал Ц.Г манай ОБЕГ-т 1 удаа албан бичгээр хандан "Шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан тендерийн үйл ажиллагаа явуулах хугацааг сунгаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасны дагуу манай байгууллагаас хугацаанд нь хариу бичиг хүргүүлсэн. "Мон пасс" ХХК нь тендерийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж 2008 оны12 дугаар сарын дотор дуусгах ёстой ба манай ОБЕГ-аас "Монпасс" ХХК-тай тохиролцсон 452.000 орчим төгрөгөө бүрэн нийлүүлсэн. Тус компанитай хийсэн гэрээний дагуу 1250 тн тэжээл нийлүүлэх ёстойгоос 600 тонн, 224.932.100 төгрөгийн хорголжин 500 тонн хэвэг, нийт 1150 тонн 419.236.600 төгрөгийн тэжээл хүлээлгэн өгсний дагуу дээрхи мөнгийг өгч гэрээг 2009.01.28-ны өдөр дүгнэн 2 тал гэрээнд гарын үсэг зурж акт үйлдсэн юм. Одоо тендерийн үйл ажиллагаа бүрэн дууссан. Харин үлдэгдэл 49.977.000 төгрөгийг “Мон пасс” ХХК-ийн дансанд гэрээнд заасны дагуу нийлүүлээгүй ...”Мон Пасс ХХК НБ 08-02 тоот тендерт хамтарч оролцохдоо гэрээний хугацаанд тэжээл нийлүүлээгүй учраас 2.000.000 гаруй төгрөгийн алданги ногдуулж акт тавьсан”” гэх мэдүүлэг /4-р хавтас 76-77-р хуудас/

Гэрч Б.Баяраагийн мөрдөн шалгах ажиллаагааны үед мэдүүлсэн: “Би                     2008-2016 оны нэгдүгээр сарын хооронд Капитал банкны тусгай активын албанд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 01 сараас эхэлж Бишрэлт холдинг ХХК-д хууль эрх зүйн албанд ажиллаж байна. ...2009 онд намайг ажилд орох үед төлөгдөх боломжгүй буюу чанаргүй болсон зээл гэж "Монпасс интернэшнл" ХХК-ны захирал Ц.Г болон иргэн Ичинхорлоо нарын 466 дугаартай зээлийн гэрээг хүлээж авсан. Ц.Г нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж мөнгө авсан байсан бөгөөд харин Ичинхорлоо нь ямар нэгэн байдлаар гарын үсэг зураагүй байдаг юм. Харин зээлийн гэрээн дээр Ичинхорлоогийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг Ц.Г нь барьцаанд тавьж зээл авсан байсан. 2009-2013 оны хооронд би тухайн гэрээний асуудлыг иргэний хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн бөгөөд Ц.Гоос 89.178.431 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгуулах хэрэв тухайн мөнгийг төлөхгүй бол барьцаанд байгаа Ичинхорлоогийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж банкийг хохиролгүй болго гэсэн 2013 оны 02 сарын 21-ний өдрийн 104 дугаартай тогтоол гарсан. 2009 оноос 2012 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэл тодорхой хэмжээний мөнгийг банкинд төлж байсан. Харин Ц.Гоос ямар нэгэн байдлаар мөнгө төлсөн талаар баримт байхгүй. Иргэний хэргийн шүүх дээр Ц.Г мөнгө төлсөн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. ...Капитал банкнаас зээл авснаас хойш Ц.Г нэг ч удаа төлбөр төлж байгаагүй. Харин Ичинхорлоо хэд хэдэн удаа төлбөр төлж байсан. ...Гэрээн дээр Ц.Г гарын үсэг зурж зээл авсан байлаг ба уг зээл төлөгдөхгүй болохоор барьцаанд байгаа орон сууцны өмчлөгч Ичинхорлоог иргэний хэргийн шүүхэд өгөх гэхээр зээлийн гэрээн дээр Ичинхорлоо гарын үсэг зураагүй байсан учраас шүүхэд хандах боломжгүй байсан. 2009-2013 онд би Ц.Гтой цөөхөн хэдэн удаа уулзаж байсан. Ц.Г нь хүний байрыг барьцаанд тавьчхаад өөрөө нэг ч ирж уулзаж байгаагүй, бид нар Ц.Гтой уулзах гэж өглөө орой хагас бүтэн сайнд гэрт нь очдог байсан боловч бид нарт олдохгүй байсан. Сүүлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүстэй гэрт нь очиход гэртээ байж таараад Ц.Гтой уулзаж байсан. Ичинхорлоо нь банкинд өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан байсан учраас байраа банкинд алдахгүй гэсэндээ байнга бид нартай ирж уулзаж байсан. Банкны зүгээс Ичинхорлоод та зээлээ төлөөд баримтаа хадгалж байгаад сүүлд өгсөн баримтаараа Ц.Гоос иргэний болон эрүүгийн шугамаараа өөрт учирсан хохирлоо барагдуулах боломжтой гэдгийг тайлбарлаж өгч Ичинхорлоогоор төлбөрийг төлүүлдэг байсан. Ичинхорлоо нь өөрийн төлсөн мөнгийг дараа нь Ц.Г би төлсөн гэж маргалдахаас болгоомжилдог байсан учраас банкинд төлсөн Ичинхорлоогийн мөнгийг өөрийнх нь нэрээр бүртгэж авч баримтан дээр Ичинхорлоо хохирол төлсөн талаар тусгаж өгдөг байсан. Ц.Г нь эрүүгийн хэрэг шалгагдаж байгаад хоригдох үед нь ах дүү нараас нь зээлийг нь төлж бусдын байрыг чөлөөлүүлж байсан боловч Ичинхорлоогийн байрыг чөлөөлөөгүй юм. Учир нь Ц.Гын чөлөөлсөн байр нь тус тусдаа зээлийн гэрээтэй 3 удаагийн зээл олгосон байр байсан” гэх мэдүүлэг /14-р хавтас 121-122-р хуудас/

Гэрч Б.Мандалбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Худалдаа хөгжлийн банкинд албан тоот бичсэн, Албан тоотын утга нь танайд харилцах данс эзэмшигч Мон пасс ХХК нь манай компаниас зээл аваад одоог хүртэл төлөхгүй байгаа учир танай компаний дансанд мөнгө байгаа бол 30.000.000 сая гаруй төгрөгийг манайд шилжүүлж өгөөч гэсэн утгатай албан тоот явуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийг манай компани руу шилжүүлж Мон пасс ХХК-ийн зээл хаагдан барьцааны зүйлийг чөлөөлж өгсөн. ....Энэ үйл ажиллагааг бол Д.Ө мэдээгүй, чөлөөлсний дараа утасдаж чөлөөлөгдсөн тухай хэлсэн. ...Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын банкны тухай хууль тогтоомжийн 10 дугаар зүйл мөн Мон пасс ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу явагдсан. ...бүх шатны шүүх шүүгээд ХХБанкны зөв үйл ажиллагаа гэж үзсэн нь хууль бус биш юм“ гэх мэдүүлэг /4-р хавтас 74-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч С.Цэвээнроломын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манай "Лэндс" ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батсүрэнгийн "Шинжилгээ хийлгэх тухай" тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн 6 хороонд байрлах 25 байрны 28 тоот 80 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 30ны өдрийн байдлаар гүйцэтгэсэн. Үнэлгээний дүгнэлт тайлан болох 12 хуудас материалыг ажлын хөлсний 792.000 төгрөгийн нэхэмжлэх маягтын хамт мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батсүрэнд 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээлгэн өгсөн. Мөрдөн байцаагч Батсүрэн надад хэлэхдээ "ажлын хөлсийг нь хариуцагч хүн болох Ц.Гоос гаргуулж өгнө гэж хэлж байсан. Ингээд мөрдөн байцаагч Батсүрэнтэй удаа дараа утсаар ярьж холбогдоход Ц.Г нь шүүхээр орж ял шийтгэл эдэлж байгаа тул таны үнэлгээ хийсэн ажлын хөлсийг барагдуулж чадахгүй нь гэж хэлсэн. ... Ц.Гтой утсаар ярихад би үнэлгээний хөлс мөнгийг чинь төлж чадахгүй та мөрдөн байцаагч Батсүрэнгээс гаргуулж ав гэж хэлсэн. Одоо Ц.Гоос үнэлгээний хөлс болох 792.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /14-р хавтас 97-98-р хуудас/

Шүүгдэгч Ц.Гын сэжигтнээр мэдүүлсэн “...Мяо Юн Ю-тай уулзаад тийм итгэмжлэл аваад ир гээд авчруулсанТэр итгэмжлэл нь 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргуулсан. Тэгэхдээ би Монгол Улсад итгэмжлэлийг нь бэлдээд явуулсан ба Мяо Юн Ю-гээр гарын үсэг зуруулаад тамга нь Монгол Улсад байсан учраас би тамгыг нь дарсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 148-151-р хуудас/

Шүүгдэгч Ц.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтас 153-р хуудас, 4-р хавтас 168-р хуудас/

Ж.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “ ...Итгэмжлэлийн хүчинтэй хугацаанд буюу 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөөлөгч талын бичгээр гаргасан хүсэлт, тус хүсэлтэнд дурьдсан утсуудаар төлөөлүүлэгч нартай нэг бүрчлэн утсаар холбогдон Иргэний хуулийн 64.1-д заасны дагуу амаар зөвшөөрөл авч тухайн үед өрөөнд байсан хүмүүсээр гэрчлүүлэн, төлөөлөгч талын зөвшөөрөл хүссэн баримтанд гарын үсэг зуруулж итгэмжлэлийн Капитал банкнаас гэсэн хэсэгт “Цорлон зэт” гэж өөрчлөлт оруулан тамга дарсан” гэх мэдүүлэг  /14-р хавтас 134-135-р хуудас/

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Ц.Гын бичгээр гаргасан тайлбар /1-р хавтас 154-156-р хуудас/

Ашигт малтмалын газрын 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6-3108 тоот албан бичиг, хавсралт /1-р хавтас 158-172/

Баталгааны гэрээ /5-р хавтас 4-р хуудас/

Монгол Улсын Хууль зүйн яамны хариу өгөх тухай тоот /14-р хавтас 146-р хуудас/

Монгол Улсын Гадаад хэргийн яамны хариу өгөх тухай тоот /14-р хавтас 147-р хуудас/

Монгол Улсын Гадаад хэргийн яамны лавлагаа хүргүүлэх тухай /17-р хавтас 244-р хуудас/

Мон пасс интернэшнл ХХК-ийн зээлийн дансны хуулга /13-р хавтас 20-21-р хуудас/

Итгэмжлэл “...60 сая төгрөг хүртэлх зээл авах, зээлийн болон барьцааны үүргийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах...” /12-р хавтас 158-р хуудас/

Мон Пасс ХХК 2008 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан /10-р хавтас 28-31-р хуудас/

Чадварлаг аудит ХХК дүгнэлт /18-р хавтас 179-р хуудас/

Капитал банкны 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4/269 албан тоот “Мон пасс интернэшнл ХХК нь өнөөдрийн байдлаар тус банкинд нийт 53.708.809 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болно”  /18-р хавтас 166-р хуудас/

Тодорхойлолт “Хангай овогтой Оюунчимэг би иргэн Ц.Год залилуулсан гэх эрүүгийн хэрэгт Ц.Гоос авах 81.000.000 төгрөгийг төрсөн ах Ц.Ганбаяраас дансаар бэлэн хүлээн авсан тул миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /11-р хавтас  110-р хуудас/

Жин и жао ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр /10-р хавтас 62-р хуудас/

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 001/ХТ2018/00027 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /19-р хавтас 122-127-р хуудас/

Ч.Хүрэлбаатарт тэжээлийн үнэ 10.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн кассын орлогын ордер /9-р хавтас 58-р хуудас/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусан тухай тогтоол /15-р хавтас 73-р хуудас/

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 696 дугаартай шийдвэр, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3769 дугаар шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас  / 3-р хавтас 97-98, 99, 100-р хуудас/

Цорлон Зэт Зэт ХХК, Монпасс интернэшнл ХХК хооронд байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, Цорлон Зэт Зэт ХХК-г төлөөлж Д.Цоггэрэл, Монпасс интернэшнл ХХК-г төлөөлж Ц.Г нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ, барьцааны зүйл “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44-13 тоот, ГД:2203006895” /5-р хавтас 238-239-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 2960/2961 тоот дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн материалууд нь шинжилгээнд тэнцэхгүй. Харин Нийслэлийн шүүхийн архив, Нотариатын газар, Голомт банкны архив, Гадаадын хөрөнгө оруулалт Гадаад худалдааны агентлагийн архивт байгаа эх хувь баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Нийслэлийн шүүхийн архивт байх 2008.04.08-ны өдрийн “Итгэмжлэл”,  2009.03.01-ний өдрийн “Итгэмжлэл” гэх баримтууд дээр зурагдсан шинжлэгдэж буй БНХАУ-ын иргэн Miao Yun You -ийн гарын үсгүүд нь Голомт банкны архивт, Нотариатын газарт байх БНХАУ-ын иргэн Miao Yun You-ийн зурсан гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирохгүй байна. Нийслэлийн шүүхийн архивт байх 2008.04.08-ны өдрийн “Итгэмжлэл”, 2009.03.01ний өдрийн “Итгэмжлэл” гэх баримтууд дээр зурагдсан шинжлэгдэж буй БНХАУ-н иргэн Miao Yun You-ийн гарын үсгүүд нь Нотариатын газарт байх 2011.07.06-ны өдрийн “Итгэмжлэл” гэсэн баримтанд зурагдсан гарын үсэгтэй тохирохгүй байна. Нотариатын газарт байх 2011.07.06-ны өдрийн "Итгэмжлэл" гэсэн баримтанд зурагдсан гарын үсэг нь Голомт банкны архивт, Нотариатын газарт байх БНХАУ-ын иргэн Miao Yun You-ийн зурсан гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирч байна. Голомт банкны архивт байх 2007.07.25-ны өдрийн гарын үсэг тамганы загвар" гэсэн баримтанд зурагдсан гарын үсэг нь Голомт банкны архивт, Нотариатын газар байх БНХАУ-ын иргэн Miao Yun You-ийн зурсан гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирохгүй байна. Гадаадын  хөрөнгө  оруулалт,  гадаадын  худалдааны  агентлагийн  архивт байх 2007.07.18-ны өдрийн "Өргөдөл гаргах нь" гэсэн баримтанд зурагдсан гарын үсэг нь Голомт банкны архивт, Нотариатын газарт байх БНХАУ-ын иргэн Miao Yun You-ийн  зурсан гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирохгүй байна” /2-р хавтас 3-7-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 005 тоот дүгнэлтэд: “Монпасс интернэшнл" ХХК нь тендерийн ажлаар нийт 683460.6 мянган төгрөг татан төвлөрүүлснээс ОБЕГ-руу 310 тоот шийдвэрийн дагуу 167034.4 мянган төгрөгийг буцаан шилжүүлснийг хасч тооцоход нийт орлого 516426.2 мянган төгрөг болж байна. Үүнээс гэрээний дагуу тэжээл худалдан авсан төлбөр 403681.9 мянган төгрөг, зээл төлсөн 34915.6 мянган төгрөг, бусад зардалд 25077.1 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна. Шинжилгээгээр тендерийн ажилд татан төвлөрүүлсэн орлогоос зарцуулалтыг хасахад 52751.4 мянган төгрөгийн үлдэгдэл зөрүү гарч байна” гэх дүгнэлт /4-р хавтас 125-127-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 132 тоот дүгнэлтэд: "Монпасс интернэшнл" ХХК нь тендерийн ажлаар нийт 683460.6 мянган төгрөг татан төвлөрүүлснээс ОБЕГ руу 310 тоот шийдвэрийн дагуу 201263.9 мянган төгрөгийг буцаан шилжүүлснийг хасч тооцоход нийт орлого 482196.7 мянган төгрөг болж байна. Үүнээс гэрээний дагуу тэжээл худалдаж авсан төлбөр 431914.4 мянган төгрөг, зээл төлсөн 34915.6 мянган төгрөг, бусад зардалд 25077.1 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна. Шинжилгээгээр тендерийн ажилд татан төвлөрүүлсэн орлогоос зарцуулалтыг хасахад 9710.5 мянган төгрөгийн үлдэгдэл зөрүү буюу орлогоос илүү зарцуулалттай гарч байна” гэх дүгнэлт /6-р хуудас 217-219-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 07 сарын 03-ны өдрийн 141 тоот дүгнэлтэд: "Мон пасс интернэшнл" ХХК нь 2008 онд 8605.9 мянган төгрөгийн ашигтай, 2009 онд 6753.7 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан байна” гэх дүгнэлт /8-р хавтас 74-75-р хуудас/

Нотариатын бичиг /1-р хавтас 126-140-р хуудас/

Хохирогч Б.Бямбаад 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 32.510.000 төгрөг хүлээлгэж өгсөн баримт /10-р хавтас 172/

Капитал банк, Монпасс интернэшнл ХХК хооронд байгуулагдсан зээлий  2008 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн №466 тоот "Зээлийн гэрээ", Капитал банк, Монпасс интернэшнл ХХК-г төлөөлж Ц.Г, хамтран барьцаалуулагч Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг, П.Ичинхорлоо нарын хооронд байгуулагдсан 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №466 дугаар барьцааны гэрээ, Барьцааны зүйл: "Баянзүрх дүүргийн 6 хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21Д байрны 9 тоот 115 мкв талбайтай 3 өрөө орон сууц /Ү-2204020489/, Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22 байр 74 тоот 38 мкв талбайтай 3 өрөө орон сууц /Ү-2204008270/" /13-р хавтас 64-68-р хуудас/

Чингэлтэй дүүргийн нотариатчид гаргасан Ц.Гын хүсэлт, 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бичсэн нотариатчын тайлбар, Мон пасс ХХК-ийн дүрэм, 0077505 дугаар бүхий гэрчилгээ болон иргэний үнэмлэхнүүдийн хуулбар, 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэл, Мон пасс интернэшнл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатчын дэвтрийн хуулбар /12-р хавтас 23-30-р хуудас/

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Гын үйлдлийн талаар:

 

1.Залилан мэхлэх гэмт хэргийн талаар: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Гыг тендерт оролцох өөрийн хөрөнгөгүй атлаа 2008 оны 7 дугаар сарын 24-нд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт шалгарч, уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Ж.Д.Өтай бүлэглэж, иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр 2008 оны 09 дүгээр сарын 11-нд Х.Оюунчимэгтэй тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, улмаар чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн, Мөн давтан үйлдлээр Д.Ж.Отай бүлэглэн дээрх аргаар иргэн Б.Бямбаад итгэл үнэмшил төрүүлж, түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 9 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөлгүй, Д.Ж.О нь өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан ба Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байх тул дээрх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь: ОБЕГ-аас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” 452.896.500 төгрөгийн санхүүжилттэй, ажил гүйцэтгэлээрээ санхүүжих тендерт “Монпасс интернэшнл” ХХК буюу Ц.Г дангаараа оролцон шалгарч, 2008 оны 7 сарын 24-ний өдөр тус газартай гэрээ байгуулсан бөгөөд уг тендерийн ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр Х.Оюунчимэг, Б.Бямбаа нартай бусдаар зуучлуулан итгэмжлэл хийлгүүлэн, тэдгээрийн зөвшөөрснөөр орон сууцыг нь барьцаалж, зээл авчээ. Ингэхдээ Ц.Г нь Х.Оюунчимэгтэй 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дээрхи тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж /хх-5 дугаар хавтас185/, уг гэрээгээр Х.Оюунчимэг нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Орчлонгийн 46-4-31 тоот 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол 20-111 тоот 1 өрөө орон сууцыг тус тус банкны барьцаанд тавьж, “Монпасс интернэшнл” ХХК-ийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, оруулсан

хөрөнгийн 10 хувьтай тэнцэх ноогдол ашиг авч ажиллахаар харилцан тохиролцсон, тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн, иргэд хоорондын гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээг үндэслэн Х.Оюунчимэгийн дээрхи орон сууцнуудыг Ц.Г нь Капитал банкны барьцаанд тавьж 87.000 ам долларын зээл авч тендертээ зарцуулсан байх бөгөөд бараа материалын үнийн өсөлт зэрэг бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр тус гэрээ нь тодорхой эрсдэлд орсон, иргэний хэрэг маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн Ц.Г нь мөн Ж.Д.Өтай хамтран ажиллах гэрээ байгуулж /5 дугаар хх170/, Ж.Д.Өы эзэмшлийн Баянгол дүүрэг 6 дугаар бичил хорооллын 12 дугаар хорооны 11 дүгээр байрны 2-40 тоот 3 өрөө орон сууцыг банкинд барьцаалж болох итгэмжлэлийг авч, Капитрон банкнаас зээл авсан байх бөгөөд Ж.Д.Ө нь Х.Оюунчимэгийн орон сууцнуудыг барьцаанд тавьж авсан 87.000 ам.доллараас өөртөө ашиглахаар мөнгө аваагүй бөгөөд тухайн тендерийн санхүүжилтээс ч мөн ашиг аваагүй байна. Хохирогч Х.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар нар нь Ж.Д.Өыг “тендерийн мөнгөнөөс авч өөрийнхөө зээлийг хаасан, барьцаа хөрөнгөө чөлөөлсөн гэх гомдол гаргасан боловч Капитрон банкны хэрэг эрхлэх газрын хуульч Б.Мандалбаярын “...Ц.Г Ж.Д.Ө гэх хүний хоёр өрөө байрыг барьцаалж 2007 онд зээл авсан. Зээл хүсэх материал бүрдүүлэхэд хаана ямар банкинд хадгаламж болон харилцах данстай эсэхийг тодруулж авдаг. Ингээд зээлээ төлөхгүй зугтаагаад байсан учир манай банк Худалдаа хөгжлийн банк руу албан тоот явуулж Ц.Гын танай банкин дахь дансанд мөнгө байгаа бол 30 сая төгрөгийг манай банк руу шилжүүлж өгөөч гэсэн бичиг явуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийг манай банк руу шилжүүлсэн. “Монпасс интернэшнл” ХХК-ийн зээл хаагдан барьцааны зүйлийг чөлөөлж өгсөн., ...Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын банкны тухай хууль тогтоомжийн 10 дугаар зүйл мөн “Монпасс интернэшнл” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу явагдсан. Энэ талаар Ж.Д.Ө мэдээгүй. Зээлийг чөлөөлснийхөө дараа утсаар хэлсэн...” /хх-4 дүгээр хавтас74/ гэх мэдүүлэг, энэ талаар “Монпасс интернэшнл” ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд холбогдуулан нийт 75.701.234,43 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүх 2009 оны 9 дүгээр сарын 3-ны 1001 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын шүүх хурал тус тус хянан хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэжээ./хх-9 дүгээр хавтас 912-23/ Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Ж.Д.Өыг өөрийн орон сууцыг чөлөөлөхийн тулд  хохирогч Х.Оюунчимэгийн орон сууцыг барьцаанд тавьсан гэж үзэх боломжгүй юм. Эдгээр хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар Ж.Д.Өыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэх байдал үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсанчлан шүүгдэгч Ж.Д.Өыг  2008 онд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт хөрөнгө оруулаагүй, мөн өмнөх

тендерт Ц.Гтой хамтран оролцохдоо Худалдаа хөгжлийн банкинд 3 өрөө орон сууцаа барьцаалж, тендерт оролцоод барьцаа хөрөнгийг суллаагүй, тендерээс ашиг олоогүй атлаа уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд яллагдагч Ц.Гтой бүлэглэн, үгсэн тохиролцож “бид удаа дараа тендерт хамтран оролцож байсан туршлагатай, энэ удаагийн тендер нь өмнөх тендерүүдээс илүү ашигтай” гэж иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, гарын үсэг зурах эрхийг эдэлж, тендерийн үйл ажиллагаанд хяналт тавьж оролцохоор тохиролцож Х.Оюунчимэгийн гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 1р хорооллын 20-р байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ нь хохирогч Х.Оюунчимэг, Ц.Хүрэлбаатар нарын мэдүүлгээс өөр бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Д.Ж.Оын тухайд мөн дээрхи тендерт оролцоогүй, тендерийн мөнгөнөөс авч байгаагүй бөгөөд Ц.Год тендерийн үйл ажиллагааг гүйцэтгэх хөрөнгө бүрдүүлэх, Б.Бямбаад ашиг олоход туслах зорилгоор тэднийг зуучлан танилцуулж, 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 001 тоот гэрээ/5-р хх-240-241/  байгуулсан бөгөөд түүний эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны “Говь 44” дүгээр байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг Капитал банкнаас авах 60 сая төгрөгийн зээлийн барьцаанд баталгаа болгохоор итгэмжлэл авч харилцан тохиролцсон гэх гэрээний үүргийг хангуулахаар “Баталгааны гэрээг”/5-р хх-245/ Б.Бямбаатай байгуулсан байна. Улмаар Ц.Г нь уг орон сууцыг “Цорлон Зет Зет” ББСБ-д барьцаанд тавьж 28 сая төгрөгийн зээл аваад тендерийн ажилдаа зарцуулж, ажлын гүйцэтгэлийн эхний мөнгө орж ирснээр Б.Бямбаагийн 28 сая төгрөгийг Д.Ж.Од өгсөн, Д.Ж.О нь уг мөнгийг авснаа хүлээж байгаа боловч түүнийг Б.Бямбаагийн эд хөрөнгийг авах зорилгоор түүнийг залилан мэхлэх санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Үүнээс гадна хохирогч Б.Бямбаа нь өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаанд тавьж, зээлж авсан мөнгийг ОБЕГ-аас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” 452.896.500 төгрөгийн санхүүжилттэй, ажил гүйцэтгэлээрээ санхүүжих тендерт ашиглах талаар мэдэж байсан, тус тендерээс ашиг олох зорилгоор, хоорондоо харилцан зөвшөөрсний үндсэн дээр тохиролцож хийсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус талаар талууд маргаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бямбаа болон түүний өмгөөлөгч нар нь “…Ц.Г, Д.Ж.О нарыг үгсэн тохиролцож, хуурч орон сууцыг банкны барьцаанд тавих итгэмжлэл өгсөн байхад банк бус санхүүгийн байгууллагад зөвшөөрөлгүйгээр тавьж, намайг өмчлөх эрхээр маань хохироосон…” гэх боловч энэ нь гэрч Ж.Оюунбилэгийн өгсөн “…2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Бямба, П.Нэргүй, Н.Тулга, Н.Зулаа нараас "Монпасс-интернешнл" ХХК-ийн захирал Ц.Год олгосон 2203006895 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг

барьцаалан зээл авах, зээл барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эрх олгосон итгэмжлэлийг гэрчилэхдээ орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, төлөөлүүлэгч нарын иргэний үнэмлэх бичиг баримтыг үндэслэн өөрсдийг нь байлцуулж төлөөлөгч талын компанийн аж ахуй нэгжийн гэрчилгээ, дүрэм, захирал Ц.Гын иргэний үнэмлэх, бусад бичиг баримтыг шалган үзсэний үндсэн дээр талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн иггэмжлэлийг гэрчилж бүртгэлийн дугаар 337-д бүртгэсэн. Итгэмжлэлийн хүчинтэй хугацаанд буюу 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөөлөгч талын бичгээр гаргасан хүсэлт, тус хүсэлтэд дурдсан төлөөлүүлэгч нартай утсаар нэг бүрчлэн холбогдон Иргэний хуулийн 64.1-д заасны дагуу амаар зөвшөөрөл авч тухайн үед өрөөнд байсан хүмүүсээр гэрчлүүлэн, төлөөлөгч талын зөвшөөрөл хүссэн баримтанд гарын үсэг зуруулж итгэмжлэлийн Капитал банкнаас гэсэн хэсэгт "Цорлон зет зет" гэж өөрчлөлт оруулан тамга дарсан. Төлөөлөгч талын өөрийн гараар бичсэн хүсэлтэнд дурьдсан утсаар өмчлөгч нартай холбогдон ярьсан цаг минутыг тэмдэглэн, энэ талаар тайлбар бичиж материалд хавсаргасан. Үүнээс гадна итгэмжлэлд зээл авч байгаа газрын нэрийг заавал заах хуулийн шаардлага байхгүй...” /14-р хх-1132-135/гэх мэдүүлэг, гэрч Б.Бүрнээгийн “…2008 оны 11 дүгээр сард манай Илч хууль зүйн товчоо Мөнгөн завъяагийн хойд талд байрлах 12 дугаар байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд миний хувьд ажлын байрандаа байнгын байдаггүй ерөнхийдөө гадуур их ажилладаг. Тухайн үед он сар өдрийг нь би санахгүй байна ажлын байран дээрээ байхад Ж.Оюунбилэг надад хэлэхдээ өмнө нь манай дээр ирээд итгэмжлэл хийлгэсэн хүмүүсээс зээл авах банк нь өөрчлөгдөж байгаа учраас амаар зөвшөөрөл авч тэмдэглэл үйлдэх гэж байна, та үүнд нь гэрчээр байлцаж өгөөч гэж хэлсэн бөгөөд надаас гадна 2-3 хүн байсан. Тэгээд Оюунбилэг өөрийнхөө гар утаснаасаа итгэмжлэл өгсөн гэх 3-4 хүмүүс рүү ярьж байсан. Оюунбилэгийн утсаар яриж байгаа зүйлийн утга нь та нарын өмнө өгсөн итгэмжлэлийн чинь зээл авах гэж байгаа банк нь өөрчлөгдөж байгаа юм байна, та нар үүнийг зөвшөөрч байна уу гэж ярьж байсан. Би ойлгохдоо итгэмжлэгч нь нэг гэр бүлийн үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгч хүмүүс юм байна гэж ойлгосон. Ингээд Оюунбилэг итгэмжлэгч хүмүүстэй утсаар ярьж зөвшөөрөл аваад энэ талаараа буюу ярьсан цаг минутаа тэмдэглэл үйлдэж тухайн тэмдэглэл дээр би болон тухайн үед байлцсан хүмүүс гарын үсэг зурсан. Би дээрх асуудлыг санаж байгаа учир нь би нотариатын үйлдэлд нэг удаа гэрчээр оролцож байсан нь Оюунбилэгийн гэрчилсэн үйлдэл болохоор санаж байгаа юм…”/14-р хх-124-126/ гэх мэдүүлгүүд болон нотариатын холбогдох бичгийн баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд мөрдөн байцаалт, прокурорын шатанд нотариатч Ж.Оюунбилэгийг иргэн Б.Бямбаагийн Ц.Год өгсөн итгэмжлэлийн “Капитал банк” гэснийг “Цорлон зет зет” ХХК болгон өөрчилсөн асуудалд холбогдуулан шалгаад “өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг баталсан гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр Ж.Оюунбилэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд Ж.Д.Ө, Ж.Оюунчимэг нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжгүй, тухайн гэмт хэргийг залилах санаа зорилгоор үйлдсэн болох нь тогтоогдоогүй байх тул тэдэнд холбогдуулан Чингэлтэй дүүргийн

прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Ж.Д.Ө, Д.Ж.О нарыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Түүнчлэн шүүгдэгч Ц.Г нь өөрийн дүү Ц.Отгонбаатарын эхнэр Ё.Энхсайханы нэр дээр байдаг БЗД, 6-р хороо, Дамдинсүрэнгийн гудамж, 25-р байр, 28 тоот, 79,25 мкв талбайтай, /Ү-2204018937 бүртгэлтэй/, 3 өрөө орон сууцыг Капитал банкинд барьцаалж улмаар барьцаанаас чөлөөлж өгөлгүй 29.627.517 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэх үйлдлийг хохирогч Ё.Энхсайхан хүлээн зөвшөөрөхгүй, бусдад залилуулаагүй болохоо мөрдөн байцаалтын шатанд болон урьд хэлэлцэгдсэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан зэрэг нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа болох нь нотлогдож байна. Иймд дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хэдийгээр шүүгдэгч Ц.Гын дээрх үйлдлүүд нь санаа зорилгын хувьд болон аргын хувьд төсөөтэй харагдах боловч түүний үйлдлүүдийг тус бүр залилан мэхлэх санаа зорилготой, хууль бусаар дүр үзүүлэн итгэмжлэл хийлгэн авч өмч хөрөнгийг нь залилан авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хохирогч нар нь тухайн компаний үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, түүнээс үүсэх үр дагаврыг тооцоолон хоорондоо харилцан зөвшөөрсний үндсэн дээр тохиролцож өөрсдийн эзэмшлийн орон сууцыг барьцаанд тавьж, зээлж авсан мөнгийг ОБЕГ-аас зарласан НБ08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” 452.896.500 төгрөгийн санхүүжилттэй, ажил гүйцэтгэлээрээ санхүүжих тендерт ашиглах талаар мэдэж байсан, мөн тус тендерээс ашиг олох зорилгоор харилцан гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр байна. Тухайн үед уг тендрийн ажил нь цаг үеийн болон компанийн дотоод зохион байгуулалтаас хамааран ашиггүй ажилласан гэж үзэхээр байна. Мөн түүнийг хохирогч нарт зээлсэн мөнгө болон тендрийн ашиг өгөөгүй, иргэний шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй зэргээс бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч Ц.Год холбогдох “тендерт оролцох өөрийн хөрөнгөгүй атлаа 2008 оны 7 дугаар сарын 24-нд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт шалгарч, уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Ж.Д.Өтай бүлэглэж, иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр 2008 оны 09 дүгээр сарын 11-нд Х.Оюунчимэгтэй тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, улмаар чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн, Д.Ж.Отай бүлэглэн дээрх аргаар иргэн Б.Бямбаад итгэл үнэмшил төрүүлж, түүний гэр бүлийн өмчлөлийн

“Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 09 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөлгүй, Д.Ж.О нь өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан ба Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн, Ё.Энхсайханы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар байрны 28 тоот 79.25 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Капитал банкинд барьцаалж, барьцаанаас чөлөөлж өгөлгүй, 29.627.517 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэх үйлдлүүдийг тус бүр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин шүүгдэгч Ц.Г нь 2008 оны 8 сард П.Ичинхорлоогийн хүсэлтээр Капитал банкнаас өөрийн компаний нэр дээр 100 сая төгрөгийн зээл авч өгөхөөр тохиролцсон боловч түүний өмч хөрөнгийг барьцаалан зээл авахдаа П.Ичинхорлоод хэлэлгүй тус банкнаас 120 сая төгрөгийн зээл авч, өөртөө 20 сая төгрөг авч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Ичинхорлоогийн “...Найз нөхдийн хүрээгээр танилцаж байсан "Монпасс интернэшнл" ХХК-ны захирал Ц.Год 2008 оны 08 сард банкнаас зээл авах тухайгаа ярихад тэр "Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй юу тийм бол манай компаний нэрээр зээл авахад чинь тусална" гэж хэлээд надад итгэл төрүүлсэн Би анх 100 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Ц.Г "банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж энэ зээлийг бүтээж өгнө, ер нь бол манай компани тендерт ордог санхүүгийн боломжтой, зээл авахад чинь асуудалгүй тусална чи үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих" гэж надад итгэл үнэмшил төрүүлсэн учир миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020489 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21Д дүгээр байрны 9 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008270 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 22 дугаар байрны 74 тоот орон сууцнуудыг барьцаалж 100 сая төгрөгийн зээл авахаар тохиролцож Капитал банкаар зээлээ судлуулсан. Ингээд зээлийн гэрээг 2008 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 466 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед зээлийн хэмжээ 120 сая төгрөг болж өссөн. Учир шалтгааныг Ц.Гоос асуухад "би 20 сая төгрөгийг нь хэрэглээд та нарын зээлээ төлөх хугацаанд найдвартай төлнө, компаниараа зээлийн гэрээ байгуулж байгаа учир ямар ч асуудалгүй" гэж хэлж итгүүлсэн учир би барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс өмнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21 байрны 9 тоот орон сууцыг 2008 оны 8 сарын 21-ний өдөр зээл авах зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг Ц.Год өгсөн. Үүнээс хойш би өөрийн авсан 100 сая төгрөгийг хүүгийн хамт зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу буюу 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 59 сая төгрөг, 2009 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 95 сая төгрөг, 2009 оны 4 сарын 30-ны өдөр 12 сая төгрөгийг

тус тус хугацаанд нь хийж байсан. Гэтэл Ц.Г 20 сая төгрөгийн зээлээ төлөхгүй байснаас...”/13-р хх-15/ гэх мэдүүлэг, хохирогч Б.Ганбаатарын “...2008 оны 8 дугаар сард ээж Ичинхорлоо Ц.Гтой уулзах үедээ зээл авах гэж байгаа талаараа ярьсан бөгөөд тэгтэл Ц.Г надад Капитал банкинд таньдаг хүн байгаа зээлийг чинь хурдан найдвартай гаргаад өгнө манай компаний нэр дээр зээлээ авчих. Манай компани нь Капитал банктай олон жил харьцаж байгаа болохоор таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 хороо Мөнгөн завъяагийн хойд талд байрлах нотариат дээр очиж Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22-74 тоотод байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц Баянзүрх дүүргийн 6 хороо 21Д-9 тоотод байрлах 115 м.кв 3 өрөө орон сууцыг Ц.Гын компани болох Монпасс интернэшнл ХХК-ны нэр дээр итгэмжлэлээр шилжүүлсэн. Ц.Г манай 2 орон сууцыг барьцаалаад Монпасс интернэшнл ХХК-хаа нэр дээр 100 сая төгрөгийн зээл авч өгөхөөр болсон юм. 2008 оны 9 сарын 5-наас 7-ны хооронд Капитал банк руу залгаж зээлийнхээ талаар лавлаж асуухад зээл чинь гараад 2-3 хонож байна. Монпасс интернэшнл ХХК 120 сая төгрөгийн зээл авсан гэсэн. Тэгэхээр би Ц.Г ах руу залгаад зээл гараад 2-3 хонож байгаа юм байна, та ямар учраас 120 сая төгрөгийн зээл авсан юм бэ гэж асуухад ахад нь 20 сая төгрөгийн хэрэгтэй байсан. Ах нь өөрийнхөө авсан 20 сая төгрөг болон түүнд ногдох хүүг цаг хугацаанд нь төлчихнө гэсэн. Та нар 100 сая төгрөгөө цаг хугацаанд нь төлөөрэй гэж хэлсэн. Ц.Г зээл авснаас хойш нэг ч төгрөг Капитал банкинд төлөөгүй байсан бөгөөд Капитал банк манай ээж Ичинхорлоогийн төлсөн мөнгөнөөс нийт 120 сая төгрөгийн зээлийн хүү буюу Ц.Гын төлөх ёстой байсан мөнгийг хамт суутгаж авч байсан. Ц.Г 20 сая төгрөгийн зээл болон зээлийн хүүгээ төлөхийг шаардахад улсаас удахгүй 400 гаруй сая төгрөг авна энэ мөнгө удахгүй орохоор та нарыг хохиролгүй болгоно гэж хэлээд бараг 1 жилийн хугацаа өнгөрсөн., …Ц.Г ах өөрт ногдох 20 сая төгрөгөө хүүгийн хамт төлөөд байрыг чинь чөлөөлж өгнө санаа зоволтгүй гэж хэлдэг байсан...”/13-р хх 199200/, гэрч Б.Баяраагийн “...намайг ажилд орох үед төлөгдөх боломжгүй буюу чанаргүй болсон зээл гэж "Монпасс интернэшнл" ХХК-ны захирал Ц.Г болон иргэн Ичинхорлоо нарын 466 дугаартай зээлийн гэрээг хүлээж авсан. Ц.Г нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж мөнгө авсан байсан бөгөөд харин Ичинхорлоо нь ямар нэгэн байдлаар гарын үсэг зураагүй байдаг юм. Харин зээлийн гэрээн дээр Ичинхорлоогийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг Ц.Г нь барьцаанд тавьж зээл авсан байсан. Иргэний хэргийн шүүх дээр Ц.Г мөнгө төлсөн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Капитал банкнаас зээл авснаас хойш Ц.Г нэг ч удаа төлбөр төлж байгаагүй. Харин Ичинхорлоо хэд хэдэн удаа төлбөр төлж байсан. Гэрээн дээр Ц.Г гарын үсэг зурж зээл авсан байдаг ба уг зээл төлөгдөхгүй болохоор барьцаанд байгаа орон сууцны өмчлөгч Ичинхорлоог иргэний хэргийн шүүхэд өгөх гэхээр зээлийн гэрээн дээр Ичинхорлоо гарын үсэг зураагүй байсан учраас шүүхэд хандах боломжгүй байсан., …Банкны зүгээс Ичинхорлоод та зээлээ төлөөд баримтаа хадгалж байгаад сүүлд өгсөн баримтаараа Ц.Гоос иргэний болон эрүүгийн шугамаараа өөрт учирсан хохирлоо барагдуулах боломжтой гэдгийг тайлбарлаж өгч Ичинхорлоогоор төлбөрийг төлүүлдэг байсан. Ичинхорлоогийн мөнгийг өөрийнх нь нэрээр бүртгэж авч баримтан дээр Ичинхорлоо хохирол төлсөн талаар тусгаж өгдөг байсан…”/14-р хх 105-107/ гэх

мэдүүлэг, Ц Ц.Г нь Капитал банктай 2008 оны 9 сарын 3-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулж 120 сая төгрөг зээлэхдээ "Баянзүрх дүүргийн 6 хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21Д байрны 9 тоот 115 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22 байр 74 тоот 38 мкв талбайтай 3 өрөө орон сууц барьцаалсан "Барьцааны гэрээ" /13-р хх 64-68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Харин прокуророос Ц.Гыг П.Ичинхорлоогийн авсан үндсэн зээл, зээлийн хүү төлүүлэхээр 2008 оны 10 сарын 03-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөг, 2008 оны 11 сарын 03-ны өдөр өгсөн 2.976.000 төгрөг, 2008 оны 12 сарын 03-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөгийг хуурч авсны улмаас П.Ичинхорлоо, Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарт нийт 28.736.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд буруутган ирүүлснээс 8.736.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдохгүй, энэ талаар баримтгүй байх тул нийт хохирлын дүнгээс 8.736.000 төгрөгийг хасч тооцов. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүхэд ирүүлэх үед 2002 оны 1 дүгээр сарын 3ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Год  оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэв. Иймд шүүгдэгч Ц.Гыг 2008 оны 8 сард Капитал банкинд П.Ичинхорлоогийн өмч хөрөнгийг барьцаалан 100 сая төгрөгийн зээл авч өгөхөөр тохиролцсон боловч түүнд хэлэлгүй тус банкнаас 120 сая төгрөгийн зээл авч, өөртөө 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгө залилан авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй боловч мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүх хохирлын хэмжээг тооцохдоо Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тооцсон болно. Шүүгдэгч Ц.Гоос 20 сая төгрөг гаргуулан хохирогч П.Ичинхорлоод олгож, хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээв. 2. Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэргийн талаар; Ц.Г нь 2008 оны 4 дүгээр сарын 8, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд

Жи И Жао ХХК-ний шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд дээр компанийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгийг хуурамчаар зурж, өмгөөлөгч Д.Энхтөр уг итгэмжлэлүүдийг үндэслэн Баянгол дүүргийн иргэний шүүх хуралдаанд уг компанийг төлөөлөн оролцож 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №1275, 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр №696 дугаартай шийдвэрүүд гаргуулан, иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв. Учир нь: Шүүгдэгч Ц.Г нь “Жин И Жао” ХХК-ний гүйцэтгэх захирлын хувьд “Нанжид” ХХК-ны захирал З.Нарантуяатай 2008 оны 3 сарын 18-ны өдөр “Ашиглалтын лиценз шилжүүлэх тухай гэрээний нэг тал болж оролцсон бөгөөд уг гэрээний улмаас талуудын маргаантай асуудлаар шүүхэд хянан хэлэлцэгдсэн иргэний хэргүүдэд “Жин И Жао” ХХКний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Д.Энхтөрт олгосон 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн итгэмжлэлийг Ц.Г хуурамчаар үйлдэж ашигласан гэх гомдлыг гэрээний нэг тал болох “Нанжид” ХХК-ны захирал З.Нарантуяа анх гаргаж, уг гомдлыг үндэслэн “Жин И Жао” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Д.Энхтөрт олгосон итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэний улмаас З.Нарантуяа захиралтай “Нанжид” ХХК-д их хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг асуудлаар “Жин И Жао” ХХК-ний захирал Мяо Юн Ю нь Д.Энхтөрт олгосон 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн итгэмжлэхүүдэд өөрөө гарын үсэг зурсан, мөн Ц.Гыг уг компаний төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр “Нанжид” ХХК-тай байгуулсан 1 дугаар ашигт малтмалын лиценз шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараагийн баталгааны бичгээр илэрхийлсэн, уг баталгааны бичгийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны консулын ажилтан Жөзянь мужийн Тайжоу хотын нотариатч Ван Сеньмин баталгаажуулсныг нотолж Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан консулын баталгаажуулалт хийжээ. Үүнээс гадна шүүгдэгч Ц.Гын үйлдсэн гэх итгэмжлэлүүдэд зурсан гарын үсгийг шинжлэхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгийн загварыг эх хувиар нь шинжлээгүй. Өөрөөр хэлбэл шинжилгээг хийхэд ашигласан Нотариатын газар, Голомт банкны архив, Гадаадын хөрөнгө оруулалт Гадаад худалдааны агентлагийн архивт байгаа эх хувь баримтууд дээрх гарын үсэг нь өөр хоорондоо тохирохгүй бөгөөд иргэн Мяо Юн Ю-гийнх гэдэг нь тодорхойгүй, эргэлзээтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтаар цугларсан хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл “Нанжид” ХХК нь энэ үйлдлийн улмаас учирсан хохирлоо тооцож гаргаагүй, шууд учирсан бодит хохирол нэхэмжлээгүй, түүнчлэн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэнийг хэрхэн илрүүлсэн, хуурамч итгэмжлэлийн улмаас шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх

хэвийн үйл ажиллагаа алдагдсан, эсхүл хэний хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдсөн болох,  “Нанжид” ХХК-ний захирал З.Нарантуяа нь энэ талаар гомдол гаргавал зохих этгээд мөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийлгүй, “Жин И Жао” ХХК-ний гүйцэтгэх захирал Ц.Гыг үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгожээ гэж үзэхээр байна. Иймд түүнд холбогдох иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэргийг шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Ц.Г нийт 2012 оны 12 сарын 21ний өдрөөс 2013 оны 1 сарын 2-ны өдөр хүртэл /7-р хх-121, 144/, 2014 оны 10 сарын 14ний өдрөөс 2015 оны 4 сарын 28-ны өдөр хүртэл /10-р хх-160, 11-р хх-241/, 2015 оны 6 сарын 8-ны өдрөөс 2015 оны 8 сарын 13-ны өдөр /12-р хх-113,197/ хүртэлх хугацаанд “онц хүнд гэмт хэрэгт буюу 2002 оны эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан” гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр нийт 274 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ж.Д.Ө нь 2012 оны 12 сарын 21-ний өдрөөс 2012 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл, 2014 оны 10 сарын 14-ний өдрөөс 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 73 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Ж.О нь 2011 он 8 сарын 16-ны өдрөөс 2011 оны 8 сарын 19-ний өдөр хүртэл, 2012 оны 12 сарын 21-ний өдрөөс 2012 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл, 2014 оны 10 сарын 14-ний өдрөөс 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл, 2015 оны 6 сарын 8-ны өдрөөс 2015 оны 8 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 151 хоног цагдан хоригдсоныг, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

   Ц.Г нь тендерт оролцох өөрийн хөрөнгөгүй атлаа 2008 оны 7 дугаар сарын 24-нд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт шалгарч, уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Ж.Д.Өтай бүлэглэж, иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр 2008 оны 09 дүгээр сарын 11-нд Х.Оюунчимэгтэй тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, улмаар чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн, мөн Ц.Г давтан үйлдлээр Д.Ж.Отай бүлэглэн дээрх аргаар иргэн Б.Бямбаад итгэл үнэмшил төрүүлж, түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 09 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөлгүй, Д.Ж.О нь өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан ба Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн, мөн Ц.Г нь 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ё.Энхсайханы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар байрны 28 тоот 79.25 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг Капитал банкинд барьцаалж, барьцаанаас чөлөөлж өгөлгүй, 29.627.517 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн, Мөн Ц.Г нь 2008 оны 04 дүгээр сарын 08, 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд Жи И Жао ХХК-ний шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд дээр компанийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгийг хуурамчаар зурж, өмгөөлөгч Д.Энхтөр уг итгэмжлэлүүдийг үндэслэн Баянгол дүүргийн иргэний шүүх хуралдаанд уг компанийг төлөөлөн оролцож 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №1275, 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр №696 дугаартай шийдвэрүүд гаргуулан, иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн, Мөн Ц.Г нь 2008 оны 08 дугаар сард П.Ичинхорлоод “Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй бол манай компаний нэрээр зээл авахад тусална, банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй, харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж энэ зээлийг бүтээж өгнө манай компани тендерт ордог санхүүгийн боломжтой зээл авахад чинь асуудалгүй тусална чи үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих” гэж итгүүлэн “Монпасс интернэшнл” ХХК-ны нэр дээр П.Ичинхорлоо болон түүний хүү Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарын нэр дээр байсан 2 орон сууцыг барьцаалан 100 сая төгрөгийн зээл банкнаас авах байсан дээр нэмж 20 сая төгрөгийг “би зээл, зээлийн хүүгийн хамт төлж барагдуулна” гэж авсан боловч уг зээлээ болон П.Ичинхорлоогийн үндсэн зээл, зээлийн хүү төлүүлэхээр 2008 оны 10 сарын 03-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөг, 2008 оны 11 сарын 03-ны өдөр өгсөн 2.976.000 төгрөг, 2008 оны 12 сарын 03-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөгийг залилан авсны улмаас П.Ичинхорлоо, Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарт нийт 28.736.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Д.Ө нь 2008 онд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт хөрөнгө оруулаагүй, мөн өмнөх тендерт Ц.Гтой хамтран оролцохдоо Худалдаа хөгжлийн банкинд 3 өрөө орон сууцаа барьцаалж, тендерт оролцоод барьцаа хөрөнгийг суллаагүй, тендерээс ашиг олоогүй атлаа уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд яллагдагч Ц.Гтой бүлэглэн, үгсэн тохиролцож “бид удаа дараа тендерт хамтран оролцож байсан туршлагатай, энэ удаагийн тендер нь өмнөх тендерүүдээс илүү ашигтай” гэж иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, гарын үсэг зурах эрхийг эдэлж, тендерийн үйл ажиллагаанд хяналт тавьж оролцохоор тохиролцож Х.Оюунчимэгийн гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 1-р хорооллын 20-р байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн,

Д.Ж.О нь Ц.Гтой бүлэглэн Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерийн ажлыг гүйцэтгэхэд хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй байна, бид удаа дараа тендерт хамтран оролцож байсан, Ц.Г нь найдвартай, туршлагатай хүн хэмээн иргэн Б.Бямбааг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж, мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 09 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж, орон сууцыг барьцаанаас суллаж өгөлгүй, өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулж иргэн Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэгт       

 

 

 

 

 

.Залилан мэхлэх гэмт хэргийн талаар: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Гыг тендерт оролцох өөрийн хөрөнгөгүй атлаа 2008 оны 7 дугаар сарын 24-нд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт шалгарч, уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Ж.Д.Өтай бүлэглэж, иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр 2008 оны 09 дүгээр сарын 11-нд Х.Оюунчимэгтэй тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, улмаар чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн, Мөн давтан үйлдлээр Д.Ж.Отай бүлэглэн дээрх аргаар иргэн Б.Бямбаад итгэл үнэмшил төрүүлж, түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 9 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөлгүй, Д.Ж.О нь өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан ба Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байх тул дээрх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь: ОБЕГ-аас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” 452.896.500 төгрөгийн санхүүжилттэй, ажил гүйцэтгэлээрээ санхүүжих тендерт “Монпасс интернэшнл” ХХК буюу Ц.Г дангаараа оролцон шалгарч, 2008 оны 7 сарын 24-ний өдөр тус газартай гэрээ байгуулсан бөгөөд уг тендерийн ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр Х.Оюунчимэг, Б.Бямбаа нартай бусдаар зуучлуулан итгэмжлэл хийлгүүлэн, тэдгээрийн зөвшөөрснөөр орон сууцыг нь барьцаалж, зээл авчээ. Ингэхдээ Ц.Г нь Х.Оюунчимэгтэй 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дээрхи тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж /хх-5 дугаар хавтас185/, уг гэрээгээр Х.Оюунчимэг нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Орчлонгийн 46-4-31 тоот 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол 20-111 тоот 1 өрөө орон сууцыг тус тус банкны барьцаанд тавьж, “Монпасс интернэшнл” ХХК-ийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, оруулсан

хөрөнгийн 10 хувьтай тэнцэх ноогдол ашиг авч ажиллахаар харилцан тохиролцсон, тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн, иргэд хоорондын гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээг үндэслэн Х.Оюунчимэгийн дээрхи орон сууцнуудыг Ц.Г нь Капитал банкны барьцаанд тавьж 87.000 ам долларын зээл авч тендертээ зарцуулсан байх бөгөөд бараа материалын үнийн өсөлт зэрэг бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр тус гэрээ нь тодорхой эрсдэлд орсон, иргэний хэрэг маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн Ц.Г нь мөн Ж.Д.Өтай хамтран ажиллах гэрээ байгуулж /5 дугаар хх170/, Ж.Д.Өы эзэмшлийн Баянгол дүүрэг 6 дугаар бичил хорооллын 12 дугаар хорооны 11 дүгээр байрны 2-40 тоот 3 өрөө орон сууцыг банкинд барьцаалж болох итгэмжлэлийг авч, Капитрон банкнаас зээл авсан байх бөгөөд Ж.Д.Ө нь Х.Оюунчимэгийн орон сууцнуудыг барьцаанд тавьж авсан 87.000 ам.доллараас өөртөө ашиглахаар мөнгө аваагүй бөгөөд тухайн тендерийн санхүүжилтээс ч мөн ашиг аваагүй байна. Хохирогч Х.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар нар нь Ж.Д.Өыг “тендерийн мөнгөнөөс авч өөрийнхөө зээлийг хаасан, барьцаа хөрөнгөө чөлөөлсөн гэх гомдол гаргасан боловч Капитрон банкны хэрэг эрхлэх газрын хуульч Б.Мандалбаярын “...Ц.Г Ж.Д.Ө гэх хүний хоёр өрөө байрыг барьцаалж 2007 онд зээл авсан. Зээл хүсэх материал бүрдүүлэхэд хаана ямар банкинд хадгаламж болон харилцах данстай эсэхийг тодруулж авдаг. Ингээд зээлээ төлөхгүй зугтаагаад байсан учир манай банк Худалдаа хөгжлийн банк руу албан тоот явуулж Ц.Гын танай банкин дахь дансанд мөнгө байгаа бол 30 сая төгрөгийг манай банк руу шилжүүлж өгөөч гэсэн бичиг явуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийг манай банк руу шилжүүлсэн. “Монпасс интернэшнл” ХХК-ийн зээл хаагдан барьцааны зүйлийг чөлөөлж өгсөн., ...Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын банкны тухай хууль тогтоомжийн 10 дугаар зүйл мөн “Монпасс интернэшнл” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу явагдсан. Энэ талаар Ж.Д.Ө мэдээгүй. Зээлийг чөлөөлснийхөө дараа утсаар хэлсэн...” /хх-4 дүгээр хавтас74/ гэх мэдүүлэг, энэ талаар “Монпасс интернэшнл” ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд холбогдуулан нийт 75.701.234,43 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүх 2009 оны 9 дүгээр сарын 3-ны 1001 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын шүүх хурал тус тус хянан хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэжээ./хх-9 дүгээр хавтас 912-23/ Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Ж.Д.Өыг өөрийн орон сууцыг чөлөөлөхийн тулд  хохирогч Х.Оюунчимэгийн орон сууцыг барьцаанд тавьсан гэж үзэх боломжгүй юм. Эдгээр хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар Ж.Д.Өыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэх байдал үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсанчлан шүүгдэгч Ж.Д.Өыг  2008 онд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт хөрөнгө оруулаагүй, мөн өмнөх

тендерт Ц.Гтой хамтран оролцохдоо Худалдаа хөгжлийн банкинд 3 өрөө орон сууцаа барьцаалж, тендерт оролцоод барьцаа хөрөнгийг суллаагүй, тендерээс ашиг олоогүй атлаа уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд яллагдагч Ц.Гтой бүлэглэн, үгсэн тохиролцож “бид удаа дараа тендерт хамтран оролцож байсан туршлагатай, энэ удаагийн тендер нь өмнөх тендерүүдээс илүү ашигтай” гэж иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, гарын үсэг зурах эрхийг эдэлж, тендерийн үйл ажиллагаанд хяналт тавьж оролцохоор тохиролцож Х.Оюунчимэгийн гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 1р хорооллын 20-р байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ нь хохирогч Х.Оюунчимэг, Ц.Хүрэлбаатар нарын мэдүүлгээс өөр бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Д.Ж.Оын тухайд мөн дээрхи тендерт оролцоогүй, тендерийн мөнгөнөөс авч байгаагүй бөгөөд Ц.Год тендерийн үйл ажиллагааг гүйцэтгэх хөрөнгө бүрдүүлэх, Б.Бямбаад ашиг олоход туслах зорилгоор тэднийг зуучлан танилцуулж, 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 001 тоот гэрээ/5-р хх-240-241/  байгуулсан бөгөөд түүний эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны “Говь 44” дүгээр байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг Капитал банкнаас авах 60 сая төгрөгийн зээлийн барьцаанд баталгаа болгохоор итгэмжлэл авч харилцан тохиролцсон гэх гэрээний үүргийг хангуулахаар “Баталгааны гэрээг”/5-р хх-245/ Б.Бямбаатай байгуулсан байна. Улмаар Ц.Г нь уг орон сууцыг “Цорлон Зет Зет” ББСБ-д барьцаанд тавьж 28 сая төгрөгийн зээл аваад тендерийн ажилдаа зарцуулж, ажлын гүйцэтгэлийн эхний мөнгө орж ирснээр Б.Бямбаагийн 28 сая төгрөгийг Д.Ж.Од өгсөн, Д.Ж.О нь уг мөнгийг авснаа хүлээж байгаа боловч түүнийг Б.Бямбаагийн эд хөрөнгийг авах зорилгоор түүнийг залилан мэхлэх санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Үүнээс гадна хохирогч Б.Бямбаа нь өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаанд тавьж, зээлж авсан мөнгийг ОБЕГ-аас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” 452.896.500 төгрөгийн санхүүжилттэй, ажил гүйцэтгэлээрээ санхүүжих тендерт ашиглах талаар мэдэж байсан, тус тендерээс ашиг олох зорилгоор, хоорондоо харилцан зөвшөөрсний үндсэн дээр тохиролцож хийсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус талаар талууд маргаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бямбаа болон түүний өмгөөлөгч нар нь “…Ц.Г, Д.Ж.О нарыг үгсэн тохиролцож, хуурч орон сууцыг банкны барьцаанд тавих итгэмжлэл өгсөн байхад банк бус санхүүгийн байгууллагад зөвшөөрөлгүйгээр тавьж, намайг өмчлөх эрхээр маань хохироосон…” гэх боловч энэ нь гэрч Ж.Оюунбилэгийн өгсөн “…2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Бямба, П.Нэргүй, Н.Тулга, Н.Зулаа нараас "Монпасс-интернешнл" ХХК-ийн захирал Ц.Год олгосон 2203006895 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг

барьцаалан зээл авах, зээл барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эрх олгосон итгэмжлэлийг гэрчилэхдээ орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, төлөөлүүлэгч нарын иргэний үнэмлэх бичиг баримтыг үндэслэн өөрсдийг нь байлцуулж төлөөлөгч талын компанийн аж ахуй нэгжийн гэрчилгээ, дүрэм, захирал Ц.Гын иргэний үнэмлэх, бусад бичиг баримтыг шалган үзсэний үндсэн дээр талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн иггэмжлэлийг гэрчилж бүртгэлийн дугаар 337-д бүртгэсэн. Итгэмжлэлийн хүчинтэй хугацаанд буюу 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөөлөгч талын бичгээр гаргасан хүсэлт, тус хүсэлтэд дурдсан төлөөлүүлэгч нартай утсаар нэг бүрчлэн холбогдон Иргэний хуулийн 64.1-д заасны дагуу амаар зөвшөөрөл авч тухайн үед өрөөнд байсан хүмүүсээр гэрчлүүлэн, төлөөлөгч талын зөвшөөрөл хүссэн баримтанд гарын үсэг зуруулж итгэмжлэлийн Капитал банкнаас гэсэн хэсэгт "Цорлон зет зет" гэж өөрчлөлт оруулан тамга дарсан. Төлөөлөгч талын өөрийн гараар бичсэн хүсэлтэнд дурьдсан утсаар өмчлөгч нартай холбогдон ярьсан цаг минутыг тэмдэглэн, энэ талаар тайлбар бичиж материалд хавсаргасан. Үүнээс гадна итгэмжлэлд зээл авч байгаа газрын нэрийг заавал заах хуулийн шаардлага байхгүй...” /14-р хх-1132-135/гэх мэдүүлэг, гэрч Б.Бүрнээгийн “…2008 оны 11 дүгээр сард манай Илч хууль зүйн товчоо Мөнгөн завъяагийн хойд талд байрлах 12 дугаар байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд миний хувьд ажлын байрандаа байнгын байдаггүй ерөнхийдөө гадуур их ажилладаг. Тухайн үед он сар өдрийг нь би санахгүй байна ажлын байран дээрээ байхад Ж.Оюунбилэг надад хэлэхдээ өмнө нь манай дээр ирээд итгэмжлэл хийлгэсэн хүмүүсээс зээл авах банк нь өөрчлөгдөж байгаа учраас амаар зөвшөөрөл авч тэмдэглэл үйлдэх гэж байна, та үүнд нь гэрчээр байлцаж өгөөч гэж хэлсэн бөгөөд надаас гадна 2-3 хүн байсан. Тэгээд Оюунбилэг өөрийнхөө гар утаснаасаа итгэмжлэл өгсөн гэх 3-4 хүмүүс рүү ярьж байсан. Оюунбилэгийн утсаар яриж байгаа зүйлийн утга нь та нарын өмнө өгсөн итгэмжлэлийн чинь зээл авах гэж байгаа банк нь өөрчлөгдөж байгаа юм байна, та нар үүнийг зөвшөөрч байна уу гэж ярьж байсан. Би ойлгохдоо итгэмжлэгч нь нэг гэр бүлийн үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгч хүмүүс юм байна гэж ойлгосон. Ингээд Оюунбилэг итгэмжлэгч хүмүүстэй утсаар ярьж зөвшөөрөл аваад энэ талаараа буюу ярьсан цаг минутаа тэмдэглэл үйлдэж тухайн тэмдэглэл дээр би болон тухайн үед байлцсан хүмүүс гарын үсэг зурсан. Би дээрх асуудлыг санаж байгаа учир нь би нотариатын үйлдэлд нэг удаа гэрчээр оролцож байсан нь Оюунбилэгийн гэрчилсэн үйлдэл болохоор санаж байгаа юм…”/14-р хх-124-126/ гэх мэдүүлгүүд болон нотариатын холбогдох бичгийн баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд мөрдөн байцаалт, прокурорын шатанд нотариатч Ж.Оюунбилэгийг иргэн Б.Бямбаагийн Ц.Год өгсөн итгэмжлэлийн “Капитал банк” гэснийг “Цорлон зет зет” ХХК болгон өөрчилсөн асуудалд холбогдуулан шалгаад “өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг баталсан гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр Ж.Оюунбилэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд Ж.Д.Ө, Ж.Оюунчимэг нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжгүй, тухайн гэмт хэргийг залилах санаа зорилгоор үйлдсэн болох нь тогтоогдоогүй байх тул тэдэнд холбогдуулан Чингэлтэй дүүргийн

прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Ж.Д.Ө, Д.Ж.О нарыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Түүнчлэн шүүгдэгч Ц.Г нь өөрийн дүү Ц.Отгонбаатарын эхнэр Ё.Энхсайханы нэр дээр байдаг БЗД, 6-р хороо, Дамдинсүрэнгийн гудамж, 25-р байр, 28 тоот, 79,25 мкв талбайтай, /Ү-2204018937 бүртгэлтэй/, 3 өрөө орон сууцыг Капитал банкинд барьцаалж улмаар барьцаанаас чөлөөлж өгөлгүй 29.627.517 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэх үйлдлийг хохирогч Ё.Энхсайхан хүлээн зөвшөөрөхгүй, бусдад залилуулаагүй болохоо мөрдөн байцаалтын шатанд болон урьд хэлэлцэгдсэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан зэрэг нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа болох нь нотлогдож байна. Иймд дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хэдийгээр шүүгдэгч Ц.Гын дээрх үйлдлүүд нь санаа зорилгын хувьд болон аргын хувьд төсөөтэй харагдах боловч түүний үйлдлүүдийг тус бүр залилан мэхлэх санаа зорилготой, хууль бусаар дүр үзүүлэн итгэмжлэл хийлгэн авч өмч хөрөнгийг нь залилан авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хохирогч нар нь тухайн компаний үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, түүнээс үүсэх үр дагаврыг тооцоолон хоорондоо харилцан зөвшөөрсний үндсэн дээр тохиролцож өөрсдийн эзэмшлийн орон сууцыг барьцаанд тавьж, зээлж авсан мөнгийг ОБЕГ-аас зарласан НБ08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” 452.896.500 төгрөгийн санхүүжилттэй, ажил гүйцэтгэлээрээ санхүүжих тендерт ашиглах талаар мэдэж байсан, мөн тус тендерээс ашиг олох зорилгоор харилцан гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр байна. Тухайн үед уг тендрийн ажил нь цаг үеийн болон компанийн дотоод зохион байгуулалтаас хамааран ашиггүй ажилласан гэж үзэхээр байна. Мөн түүнийг хохирогч нарт зээлсэн мөнгө болон тендрийн ашиг өгөөгүй, иргэний шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй зэргээс бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч Ц.Год холбогдох “тендерт оролцох өөрийн хөрөнгөгүй атлаа 2008 оны 7 дугаар сарын 24-нд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт шалгарч, уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Ж.Д.Өтай бүлэглэж, иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр 2008 оны 09 дүгээр сарын 11-нд Х.Оюунчимэгтэй тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, улмаар чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн, Д.Ж.Отай бүлэглэн дээрх аргаар иргэн Б.Бямбаад итгэл үнэмшил төрүүлж, түүний гэр бүлийн өмчлөлийн

“Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 09 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөлгүй, Д.Ж.О нь өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан ба Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн, Ё.Энхсайханы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар байрны 28 тоот 79.25 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Капитал банкинд барьцаалж, барьцаанаас чөлөөлж өгөлгүй, 29.627.517 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэх үйлдлүүдийг тус бүр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин шүүгдэгч Ц.Г нь 2008 оны 8 сард П.Ичинхорлоогийн хүсэлтээр Капитал банкнаас өөрийн компаний нэр дээр 100 сая төгрөгийн зээл авч өгөхөөр тохиролцсон боловч түүний өмч хөрөнгийг барьцаалан зээл авахдаа П.Ичинхорлоод хэлэлгүй тус банкнаас 120 сая төгрөгийн зээл авч, өөртөө 20 сая төгрөг авч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Ичинхорлоогийн “...Найз нөхдийн хүрээгээр танилцаж байсан "Монпасс интернэшнл" ХХК-ны захирал Ц.Год 2008 оны 08 сард банкнаас зээл авах тухайгаа ярихад тэр "Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй юу тийм бол манай компаний нэрээр зээл авахад чинь тусална" гэж хэлээд надад итгэл төрүүлсэн Би анх 100 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Ц.Г "банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж энэ зээлийг бүтээж өгнө, ер нь бол манай компани тендерт ордог санхүүгийн боломжтой, зээл авахад чинь асуудалгүй тусална чи үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих" гэж надад итгэл үнэмшил төрүүлсэн учир миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020489 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21Д дүгээр байрны 9 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008270 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 22 дугаар байрны 74 тоот орон сууцнуудыг барьцаалж 100 сая төгрөгийн зээл авахаар тохиролцож Капитал банкаар зээлээ судлуулсан. Ингээд зээлийн гэрээг 2008 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 466 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед зээлийн хэмжээ 120 сая төгрөг болж өссөн. Учир шалтгааныг Ц.Гоос асуухад "би 20 сая төгрөгийг нь хэрэглээд та нарын зээлээ төлөх хугацаанд найдвартай төлнө, компаниараа зээлийн гэрээ байгуулж байгаа учир ямар ч асуудалгүй" гэж хэлж итгүүлсэн учир би барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс өмнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21 байрны 9 тоот орон сууцыг 2008 оны 8 сарын 21-ний өдөр зээл авах зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг Ц.Год өгсөн. Үүнээс хойш би өөрийн авсан 100 сая төгрөгийг хүүгийн хамт зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу буюу 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 59 сая төгрөг, 2009 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 95 сая төгрөг, 2009 оны 4 сарын 30-ны өдөр 12 сая төгрөгийг

тус тус хугацаанд нь хийж байсан. Гэтэл Ц.Г 20 сая төгрөгийн зээлээ төлөхгүй байснаас...”/13-р хх-15/ гэх мэдүүлэг, хохирогч Б.Ганбаатарын “...2008 оны 8 дугаар сард ээж Ичинхорлоо Ц.Гтой уулзах үедээ зээл авах гэж байгаа талаараа ярьсан бөгөөд тэгтэл Ц.Г надад Капитал банкинд таньдаг хүн байгаа зээлийг чинь хурдан найдвартай гаргаад өгнө манай компаний нэр дээр зээлээ авчих. Манай компани нь Капитал банктай олон жил харьцаж байгаа болохоор таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 хороо Мөнгөн завъяагийн хойд талд байрлах нотариат дээр очиж Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22-74 тоотод байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц Баянзүрх дүүргийн 6 хороо 21Д-9 тоотод байрлах 115 м.кв 3 өрөө орон сууцыг Ц.Гын компани болох Монпасс интернэшнл ХХК-ны нэр дээр итгэмжлэлээр шилжүүлсэн. Ц.Г манай 2 орон сууцыг барьцаалаад Монпасс интернэшнл ХХК-хаа нэр дээр 100 сая төгрөгийн зээл авч өгөхөөр болсон юм. 2008 оны 9 сарын 5-наас 7-ны хооронд Капитал банк руу залгаж зээлийнхээ талаар лавлаж асуухад зээл чинь гараад 2-3 хонож байна. Монпасс интернэшнл ХХК 120 сая төгрөгийн зээл авсан гэсэн. Тэгэхээр би Ц.Г ах руу залгаад зээл гараад 2-3 хонож байгаа юм байна, та ямар учраас 120 сая төгрөгийн зээл авсан юм бэ гэж асуухад ахад нь 20 сая төгрөгийн хэрэгтэй байсан. Ах нь өөрийнхөө авсан 20 сая төгрөг болон түүнд ногдох хүүг цаг хугацаанд нь төлчихнө гэсэн. Та нар 100 сая төгрөгөө цаг хугацаанд нь төлөөрэй гэж хэлсэн. Ц.Г зээл авснаас хойш нэг ч төгрөг Капитал банкинд төлөөгүй байсан бөгөөд Капитал банк манай ээж Ичинхорлоогийн төлсөн мөнгөнөөс нийт 120 сая төгрөгийн зээлийн хүү буюу Ц.Гын төлөх ёстой байсан мөнгийг хамт суутгаж авч байсан. Ц.Г 20 сая төгрөгийн зээл болон зээлийн хүүгээ төлөхийг шаардахад улсаас удахгүй 400 гаруй сая төгрөг авна энэ мөнгө удахгүй орохоор та нарыг хохиролгүй болгоно гэж хэлээд бараг 1 жилийн хугацаа өнгөрсөн., …Ц.Г ах өөрт ногдох 20 сая төгрөгөө хүүгийн хамт төлөөд байрыг чинь чөлөөлж өгнө санаа зоволтгүй гэж хэлдэг байсан...”/13-р хх 199200/, гэрч Б.Баяраагийн “...намайг ажилд орох үед төлөгдөх боломжгүй буюу чанаргүй болсон зээл гэж "Монпасс интернэшнл" ХХК-ны захирал Ц.Г болон иргэн Ичинхорлоо нарын 466 дугаартай зээлийн гэрээг хүлээж авсан. Ц.Г нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж мөнгө авсан байсан бөгөөд харин Ичинхорлоо нь ямар нэгэн байдлаар гарын үсэг зураагүй байдаг юм. Харин зээлийн гэрээн дээр Ичинхорлоогийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг Ц.Г нь барьцаанд тавьж зээл авсан байсан. Иргэний хэргийн шүүх дээр Ц.Г мөнгө төлсөн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Капитал банкнаас зээл авснаас хойш Ц.Г нэг ч удаа төлбөр төлж байгаагүй. Харин Ичинхорлоо хэд хэдэн удаа төлбөр төлж байсан. Гэрээн дээр Ц.Г гарын үсэг зурж зээл авсан байдаг ба уг зээл төлөгдөхгүй болохоор барьцаанд байгаа орон сууцны өмчлөгч Ичинхорлоог иргэний хэргийн шүүхэд өгөх гэхээр зээлийн гэрээн дээр Ичинхорлоо гарын үсэг зураагүй байсан учраас шүүхэд хандах боломжгүй байсан., …Банкны зүгээс Ичинхорлоод та зээлээ төлөөд баримтаа хадгалж байгаад сүүлд өгсөн баримтаараа Ц.Гоос иргэний болон эрүүгийн шугамаараа өөрт учирсан хохирлоо барагдуулах боломжтой гэдгийг тайлбарлаж өгч Ичинхорлоогоор төлбөрийг төлүүлдэг байсан. Ичинхорлоогийн мөнгийг өөрийнх нь нэрээр бүртгэж авч баримтан дээр Ичинхорлоо хохирол төлсөн талаар тусгаж өгдөг байсан…”/14-р хх 105-107/ гэх

мэдүүлэг, Ц Ц.Г нь Капитал банктай 2008 оны 9 сарын 3-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулж 120 сая төгрөг зээлэхдээ "Баянзүрх дүүргийн 6 хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21Д байрны 9 тоот 115 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22 байр 74 тоот 38 мкв талбайтай 3 өрөө орон сууц барьцаалсан "Барьцааны гэрээ" /13-р хх 64-68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Харин прокуророос Ц.Гыг П.Ичинхорлоогийн авсан үндсэн зээл, зээлийн хүү төлүүлэхээр 2008 оны 10 сарын 03-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөг, 2008 оны 11 сарын 03-ны өдөр өгсөн 2.976.000 төгрөг, 2008 оны 12 сарын 03-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөгийг хуурч авсны улмаас П.Ичинхорлоо, Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарт нийт 28.736.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд буруутган ирүүлснээс 8.736.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдохгүй, энэ талаар баримтгүй байх тул нийт хохирлын дүнгээс 8.736.000 төгрөгийг хасч тооцов. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүхэд ирүүлэх үед 2002 оны 1 дүгээр сарын 3ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Год  оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэв. Иймд шүүгдэгч Ц.Гыг 2008 оны 8 сард Капитал банкинд П.Ичинхорлоогийн өмч хөрөнгийг барьцаалан 100 сая төгрөгийн зээл авч өгөхөөр тохиролцсон боловч түүнд хэлэлгүй тус банкнаас 120 сая төгрөгийн зээл авч, өөртөө 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгө залилан авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй боловч мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүх хохирлын хэмжээг тооцохдоо Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тооцсон болно. Шүүгдэгч Ц.Гоос 20 сая төгрөг гаргуулан хохирогч П.Ичинхорлоод олгож, хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээв. 2. Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэргийн талаар; Ц.Г нь 2008 оны 4 дүгээр сарын 8, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд

Жи И Жао ХХК-ний шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд дээр компанийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгийг хуурамчаар зурж, өмгөөлөгч Д.Энхтөр уг итгэмжлэлүүдийг үндэслэн Баянгол дүүргийн иргэний шүүх хуралдаанд уг компанийг төлөөлөн оролцож 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №1275, 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр №696 дугаартай шийдвэрүүд гаргуулан, иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв. Учир нь: Шүүгдэгч Ц.Г нь “Жин И Жао” ХХК-ний гүйцэтгэх захирлын хувьд “Нанжид” ХХК-ны захирал З.Нарантуяатай 2008 оны 3 сарын 18-ны өдөр “Ашиглалтын лиценз шилжүүлэх тухай гэрээний нэг тал болж оролцсон бөгөөд уг гэрээний улмаас талуудын маргаантай асуудлаар шүүхэд хянан хэлэлцэгдсэн иргэний хэргүүдэд “Жин И Жао” ХХКний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Д.Энхтөрт олгосон 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн итгэмжлэлийг Ц.Г хуурамчаар үйлдэж ашигласан гэх гомдлыг гэрээний нэг тал болох “Нанжид” ХХК-ны захирал З.Нарантуяа анх гаргаж, уг гомдлыг үндэслэн “Жин И Жао” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Д.Энхтөрт олгосон итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэний улмаас З.Нарантуяа захиралтай “Нанжид” ХХК-д их хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг асуудлаар “Жин И Жао” ХХК-ний захирал Мяо Юн Ю нь Д.Энхтөрт олгосон 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн итгэмжлэхүүдэд өөрөө гарын үсэг зурсан, мөн Ц.Гыг уг компаний төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр “Нанжид” ХХК-тай байгуулсан 1 дугаар ашигт малтмалын лиценз шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараагийн баталгааны бичгээр илэрхийлсэн, уг баталгааны бичгийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны консулын ажилтан Жөзянь мужийн Тайжоу хотын нотариатч Ван Сеньмин баталгаажуулсныг нотолж Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан консулын баталгаажуулалт хийжээ. Үүнээс гадна шүүгдэгч Ц.Гын үйлдсэн гэх итгэмжлэлүүдэд зурсан гарын үсгийг шинжлэхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгийн загварыг эх хувиар нь шинжлээгүй. Өөрөөр хэлбэл шинжилгээг хийхэд ашигласан Нотариатын газар, Голомт банкны архив, Гадаадын хөрөнгө оруулалт Гадаад худалдааны агентлагийн архивт байгаа эх хувь баримтууд дээрх гарын үсэг нь өөр хоорондоо тохирохгүй бөгөөд иргэн Мяо Юн Ю-гийнх гэдэг нь тодорхойгүй, эргэлзээтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтаар цугларсан хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл “Нанжид” ХХК нь энэ үйлдлийн улмаас учирсан хохирлоо тооцож гаргаагүй, шууд учирсан бодит хохирол нэхэмжлээгүй, түүнчлэн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэнийг хэрхэн илрүүлсэн, хуурамч итгэмжлэлийн улмаас шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх

хэвийн үйл ажиллагаа алдагдсан, эсхүл хэний хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдсөн болох,  “Нанжид” ХХК-ний захирал З.Нарантуяа нь энэ талаар гомдол гаргавал зохих этгээд мөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийлгүй, “Жин И Жао” ХХК-ний гүйцэтгэх захирал Ц.Гыг үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгожээ гэж үзэхээр байна. Иймд түүнд холбогдох иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэргийг шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Ц.Г нийт 2012 оны 12 сарын 21ний өдрөөс 2013 оны 1 сарын 2-ны өдөр хүртэл /7-р хх-121, 144/, 2014 оны 10 сарын 14ний өдрөөс 2015 оны 4 сарын 28-ны өдөр хүртэл /10-р хх-160, 11-р хх-241/, 2015 оны 6 сарын 8-ны өдрөөс 2015 оны 8 сарын 13-ны өдөр /12-р хх-113,197/ хүртэлх хугацаанд “онц хүнд гэмт хэрэгт буюу 2002 оны эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан” гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр нийт 274 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ж.Д.Ө нь 2012 оны 12 сарын 21-ний өдрөөс 2012 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл, 2014 оны 10 сарын 14-ний өдрөөс 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 73 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Ж.О нь 2011 он 8 сарын 16-ны өдрөөс 2011 оны 8 сарын 19-ний өдөр хүртэл, 2012 оны 12 сарын 21-ний өдрөөс 2012 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл, 2014 оны 10 сарын 14-ний өдрөөс 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл, 2015 оны 6 сарын 8-ны өдрөөс 2015 оны 8 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 151 хоног цагдан хоригдсоныг, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2., мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон